Categories
мэдээ нийгэм

Авга ахыгаа гэр бүлээр нь хөнөөжээ

52 настай Б-г 11 настай охинтой нь хамт буудаж, эхнэрийг нь хутгалж хөнөөсөн хэрэг наадмын өмнөхөн Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт гарсан. Хохирогчдын цогцсыг хашаанд нь булсан байсныг Төв аймгийн Цагдаагийн газрын ажилтнууд 11-нд олсон юм. Аймгийн цагдаагийнхан Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэнтэй хамтран шуурхай ажилласны дүнд сэжигтнийг тогтоон баривчилаад байна. Гэмт этгээд хэрэг үйлдсэнээсээ хойш нэг айлд бүгэж байжээ. Сэжигтэн нь 34 настай, Б гэгч аж. Гэрийн эзний ахынх нь хүүхэд юм байна. Тэрбээр 2008 онд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйл анги буюу танхайн хэргээр Төв аймгийн Мөнгөнморьт сумын хорих ангид таван жил ял эдэлжээ. Б уг хэргийг өс хонзонгийн сэдэлтэйгээр үйлдсэн болохыг цагдаагийнхан тогтоожээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *