Categories
мэдээ нийгэм

Г.Баянбилэг: Түүнд ял оногдуулж, ТЕГ-т ажиллахгүй болгоход чиглэсэн үйл ажиллагаанд гадаадын тагнуулын байгууллага оролцсон ноцтой байдал илэрсэн

ТЕГ-ын Сөрөх таг­нуулын газрын дарга асан хурандаа Д.Цогтбаатарын өмгөөлөгч Г.Баянбилэгтэй ярилцлаа.

Таныг хурандаа Д.Цогт­баатарын өмгөөлөгчөөр ажилладаг гэж сонслоо. Хэдий үеэс энэ хэрэг дээр ажиллах болсон бэ?

-ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын даргаар ажиллаж байсан одоогоор ажлыг нь түдгэлзүүлээд буй хурандаа Д.Цогтбаатарыг2013 оноос буюу түүний талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр буруу ташаа худал мэдээлэл, гүтгэлгийн шинжтэй зүйл гарч эхлэх үеэсөмгөөллийн туслалцаа үзүүлж байна. Миний үйлчлүүлэгчийн талаар анх 2013 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр “News.mn” сайт дээр илт худал гүтгэлгийн шинжтэй мэдээлэл гарсан байсан. Үүнээсхойш мэдээллийн хэрэгслүүдээр худал мэдээлэл их гарсан. Тэрээр цагдан хориотой байгаа, хэрэгт холбогдон шалгагдсаннь үнэн. Гэвч энд нэг зүйлийг онцлон хэлэхэд Д.Цогтбаатарыг холбогдуулан олон сараар цагдан хорьж, шалгаад байгаа хэрэг гэх зүйлс нь бүгдээрээ хуулийн ойлголтоор бол гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй юм. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг биш. Би түүний өмгөөлөгчийн хувьдД.Цогтбаатар гуайг үндэслэлгүйгээр хэрэг гэх зүйлд холбогдуулан шалгаж олон сараар цагдан хорьж сэтгэл санаа, эрүүл мэндээр нь хохироож эрх, эрх чөлөөнд нь ноцтойгоор халдаж байгаа хууль бус үйлдэл гэж үзэж байгаа.

Түүнийг холбогдуулан шалгаж буй хэрэг зохио­мол хэрэг хэмээн удаа дараа холбогдох байгууллагуудадгомдол гаргаж байсан байх?

-Түүний эрх зөрчигдөж байгаа талаар хуулийн дагуу холбогдох байгууллага, түүнийэрх бүхий албан тушаалтанд удаа дараа хүсэлт гомдлыг гаргасаар ирсэн. Энэ үндэслэлгүй зохиомол хэлмэгдүүлэлтийг хуулийн байгууллага үнэн зөвөөр хуулийн хүрээнд шударгаар шийдвэрлэж Д.Цогтбаатар гэх хүнийг удахгүй цагаатгана гэдэгт хуульч хүнийхээ хувьд итгэлтэй байна.

Танай үйлчлүүлэгчийг олон гэмт хэрэгт холбог­дуулан шалгаж байгаа. Төрийн нууц задруулсан, албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн, Германы иргэн М.Л.Клойбертой холбоотой хэрэгт шалгасан гэдэг. Д.Цогтбаатаргэдэг хүн үнэндээ хэвлэлээр гараад байгаа шиг эдгээр хэргүүдэд холбоотой юм уу?

-Үйлчлүүлэгч Д.Цогт­баатарыг хуулийн байгуул­лагаас Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан олон зүйл ангиар гэмт хэрэгт хол­бог­дуулан олон сараар цагдан хориод шалгасан. Таны саяны асуусан зүйл ангиудаар шалгасан нь үнэн. Илэн далангүй хэлэхэд энэ хүнийг буруутгахын тулд байж болох бүх арга, хувилбараар оролдсон. Өөрт нь ямар ч хамааралгүй ТЕГ-ын байранд хадгалагдаж байсан бууг хүртэл түүнийх болгож “Галт зэвсэг хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гээд л баахан шалгасан. Гэвч эдгээр зүйлд заасан гэмт хэргүүдэд миний үйлчлүүлэгч Д.Цогтбаатар огт хамааралгүй. Эдгээр гэмт хэргүүдийг Д.Цогтбаатар үйлдээгүй болохыг прокуро­рын байгууллагаас хянаад хэргийг хэрэгсэхгүй болгож шийд­вэрлэсэн. Тодруулж хэлбэл, ЭХТА-ийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт заасан “Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх” гэх хэргийг Нийслэлийн прокурорын газрынэнэ оны аравдугаар сарын 01-ний өдрийн 01 тоот тогтоолоор, ЭХТА-ийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах” буюу Германы иргэн М.Л.Клойбертой холбоотой шалгасан гээд байгаа М.Л.Клойберын хамтран амьдрагч Ё.Гантуяаг залилан мэхэлсэн гэх хэргийг мөн Нийслэлийн прокурорын газрын энэ онынаймдугаар сарын 13-ны өдрийн 80 тоот тогтоолоор хэрэгсэхгүй болгосон. Эдгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон проку­рорын тогтоолууд нь байна. Тиймээс миний үйлчлүүлэгч Д.Цогтбаатар эдгээр гэмт хэргүүдийг үйлдээгүй болох нь нотлогдоодхэрэгсэх­гүй болгосон гэдгийг хариуц­лагатайгаар хэлэх байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хурандаа Д.Цогтбаатарын шүүх хуралдаан нууцлаг болж өнгөрчээ гэж бичиж байгаа. Шүүх хурал нь хэдийд болчихов?

-Өнгөрсөн сарын 23, 24-ний өдрүүдэд ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид шүүх хуралдааны ажиллагаа хаалттай болж өнгөрсөн юм. Гэтэл хаалттай хэлэлцэгдсэн шүүх хуралдааны ажиллагаазарим нэг сонин сайтад гарсан байсан. Гэхдээ сонин хэвлэлээр миний үйлчлүүлэгчийн талаар бас л худал, буруу мэдээлэл гаргасан байна лээ. Миний дээр хэлсэн Д.Цогтбаатарыг холбогдуулан шалгаад хэрэгсэхгүй болгосон зүйл ангиудаар шүүхээс түүнд ял оногдуулсан мэтээр бичсэн байгаа юм.

Тухайлбал, ягюу гэж бичсэн гэж?

-“Монголын үнэн” сонины өнгөрсөн сарын 30-ны №208 /22720/ дугаарт “Хурандаа Д.Цогтбаатарыг мөрдөн шалгах ажиллагаа хоёр жил шахам үргэлжилсэн бөгөөд…Мөрдөн шалгах явцад албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан үйлдэлд нь прокуророос ял төлөвлөж, бусад хэргийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.”Үндэсний шуудан” сонины өнгөрсөн сарын 31-ний №209 /2145/ дугаарт “Тагнуулын хурандаа Д.Цогтбаатарт оноосон 10 жилийн ялын тавыг нь өршөөжээ” гэх гарчигтайгаар “Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга асан, хурандаа Д.Цогтбаатарт холбогдох хэргийг шүүх хаалттай хэлэлцсэн. Түүнийг төрийн нууц задруулсан, бусдын эд хөрөнгийг далайлган сүрдүүлж авсан гэм буруутайд тооцож, биечлэн эдлэх ялыг таван жилээр тогтоосон байна… Д.Цогтбаатарыг бусдын их хэмжээний эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэм буруутайд тооцон таван жилийн ял оноож, ялыг нь 2009 онд баталсан Өршөөлийн хуульд хамруулжээ. Бодвол, энэхүү хэрэг нь Интерполоор эрэн сурвалжилж байсан М.Л.Клойбертэй холбоотой бололтой. М.Л.Клойбер хэмээх герман эр олон сая евро залилан оргон зайлах замдаа Монголд ирээд сураг тасарсан байдаг. Д.Цогтбаатар тухайн үед ТЕГ-т ажиллаж байсан бөгөөд хэргийг шалгах явцдаа М.Л.Клойберын хамтран амьдрагч Ё.Гантуяагийн банкны харилцах дансыг шалгасан гэдэг. Ингэхдээ түүнээс мөнгө авч залилсан тухай мэдээлэл цацагдсан. Дээрх үйлдэл нь ортой байсныг шүүхийн шийдвэр харуулж байгаа бололтой” гэх мэдээлэл эдгээр сонинууд болон зарим сайт дээр гарсан. Ийм худал мэдээллийг ямар учраас гаргаад байгааг үнэхээр ойлгохгүйбайна. Мөн хаалттай хурлын талаарх мэдээллийг хэн ямар зорилгоор гаргаад байгаа нь ч анхаарууштай явдал юм.

Тэгвэл хурандаа Д.Цогтбаатарыгяг ямар хэрэгт буруутгасан юм бэ?

-Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэг, мөн хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2 дахь хэсэгт заасан зүйл ангиудад заасан гэмт хэрэгт буруутган анхан шатны шүүхээс ял оногдуулсан. Хэрэг гээд байгаа зүйл нь чухам юу болох талаар энд тайлбарлахад, ЭХТА-ийн 87.1 дэх хэсэгт заасан хэргийн тухайд бол Д.Цогтбаатар нь 2012 оны арванхоёрдугаар сарын дундуур холбогдох байгууллагад шалгуулах хүсэлтэй “Төрийн албан тушаалтнуудын нэрийг барьж бусдыг залилсан” гэх утга бүхий гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл буюу иргэний өргөдлийг Авлигатай тэмцэх газарт уг байгууллагын дэд дарга болох Б.Хурцад шилжүүлж өгсөн байдаг юм. Энэ нь Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн наймдугаар зүйлийн 8.1 дэх хэсэг болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтыг удирдлага болгон гэмт хэргийн талаарх өргөдлийг харьяаллын дагуу АТГ-т шилжүүлсэнтөрийн албан хаагч, иргэний үүргээ биелүүлсэн л явдал юм. Үүнд ямар ч хууль зөрчсөн зүйл байхгүй. Гэтэлиргэний өргөдлийг “төрийн нууц” гэж үзээд ял оногдуулсан.

Энэ нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон уу?

-ЭХТА-ийн 149.2 дахь хэсэгт заасан бусдыг далайлган сүрдүүлсэн гэх хэргийн тухайд бол ТЕГ-т шалгагдаж байсандаа өс санасан БНХАУ-ын иргэн Монгол Улсын ТЕГ-ын ажилтнуудыг Эрүүгийн хуульд заасан хэд хэдэн гэмт хэргүүдэд илт зохиомол мэдүүлэг өгөх замаар гүтгэсэн. Мөрдөн байцаалтын болон прокурор шүүхийн шатанд түүний мэдүүлсэн бүх мэдүүлэг нь үндэслэлгүй худал болох нь нотлогдсон. Гэтэл түүний бусдыг гүтгэсэн хэргүүдээс зөвхөн Д.Цогтбаатар түүнийг далайлган сүрдүүлсэн гэх ганц худал мэдүүлгийг нь үндэслэж миний үйлчлүүлэгчид ял оногдуулсан. Гэвч энэ хүн Д.Цогтбаатар түүнийг хэдэн онд, хаана далайлган сүрдүүлж дарамталсан гэдгийг ч хэлж мэддэггүй. Зүгээр л ор үндэслэлгүйгээр ямар ч баримт нотолгоогүйгээр худал ярьж байгаа хүн шүү дээ. Мөн түүний дарамтлуулсан гэх мэдүүлэгт дурдсан хүн нь түүнийг худлаа ярьж буйг гэрчилсэн байдаг. Өөр ямар ч нотлох баримт байхгүй. Энэ хүн ТЕГ-т шалгагдсандаа хорсон бусдын хатгаасаар Д.Цогтбаатарыг гүтгэсэн илт худал ганц л мэдүүлгээр буруутгаж гэм буруутайд тооцсон байгаа. Хуульд зааснаар хохирогч, гэрчийн мэдүүлэг бусад баримтаар батлагдаж нотлогдох ёстой.

Таны яриад байгаа энэ хүн кино найруулагч Г.Бадамрагчаатай хамт ТЕГ-т шалгагдаж байсан Цэнгэл гэж өвөр монголхүн мөн үү?

-Тийм, О.Цэнгэл нарын иргэд ТЕГ-т ЭХТА-ийн 82.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шалгагдажбайхдааТЕГ-ын ажилтнууд тэднийг мэдүүлэг авах зорилгоор эрүүдэн шүүсэн хэмээн гомдол гаргаж үүний дагуу АТГ-аас Д.Цогтбаатар болон ТЕГ-ын хэд хэдэн ажилтныг шалгасан. Уг нь хуульд зааснаар бол АТГ нь ЭХТА-ийн 251 дүгээр зүйлд заасан “Эрүү шүүлт тулгах” гэсэн гэмт хэргийг шалгах эрхгүй л дээ. Гэтэл АТГ ЭБШХ-ийн 27 дугаар зүйлд заасан мөрдөн байцаалт явуулах харьяаллыг зөрчиж эдгээр тагнуулынажилтнуудыг шалгахын тулд ЭХТА-ийн 263, 264 дүгээр зүйлд зааснаар үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэн Д.Цогтбаатарыг 300 гаруй хоног цагдан хорьсон. Тэдний энэ үйл ажиллагаа буруу болохыг Нийслэлийн прокурорын газраас тогтоож, эдгээр ажилтнуудыг холбогдуулан шалгасан АТГ-ын шалгадаг хэргүүд болох ЭХТА-ийн 263 дугаар зүйл, 264 дүгээр зүйлд заасан хэргүүдийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байгаа. Мөн анхан шатны шүүх хуралдаанаас О.Цэнгэл нарыг эрүүдэн шүүсэн гэх ЭХТА-ийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож,Д.Цогтбаатар болон ТЕГ-ын ажилтнуудыг цагаатгасан.

Д.Цогтбаатарын хорих ангиас илгээсэн захидал дээр АТГ-ын дэд дарга Б.Хурц гэх хүн өөрийг нь илт үндэслэлгүйгээр эрүүгийн хэргүүдэд холбогдуулах ажлыг зохион байгуулаад байна гэж бичсэн байсан. Энэ ямар учиртай юм бэ. Та түүний өмгөөлөгчийн хувьд энэ талаар тодруулж болох уу?

-Миний үйлчлүүлэгч Д.Цогтбаатар өөрт нь тохиолдоод байгаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох тухай хүсэлтийг УИХ-ын Тусгай хяналтын дэд хороогоор уламжлан Монгол Улсын Төрийн тэргүүн болонХүний эрхийн үдэсний комиссын дарга, холбогдох бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтанд хандан олон удаа гаргаж байсан. Өмгөөлөгч миний бие ч гэсэн энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа хууль бусаар явагдаж, Д.Цогтбаатарын эрх зөрчигдөж байгаа тухайд холбогдох байгууллага, эрх бүхий албан тушаалтанд хүсэлт, гомдлыг удаа дараа хүргүүлж байсан. Д.Цогтбаатар нь 2014 оны тавдугаар сараасдээр дурдсан эрх бүхий байгууллагуудад хандаж АТГ-ын дэд дарга Б.Хурц түүнийг амьд явах эрхгүй, ямар нэгэн аргаар ял өгүүлнэ хэмээн ил зарлаж хувийн өс хонзонгоо авах гэж буйг анхааруулж, өөрийгөө хуулийн дагуу шударгаар шалгуулах эрхээ хангуулахын тулд АТГ-аас хууль бусаар шалгаж буйг таслан зогсоож, хуульд зааснаар цагдаагийн болон бусад байгууллагуудад шалгуулж өгөхийг хүссэн. Гэтэл ямар ч арга хэмжээ авахгүй байснаасэнэ хэргийг шалгах ажиллагаа бүхэлдээ хууль зөрчиж явагдсан. Гэхдээ хичнээн хууль бусаар шалгаж,маш олон хууль зөрчсөн үйл ажиллагаа олон сараар явагдсан ч Д.Цогтбаатар хууль зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн гэх нэг ч нотлох баримт олдоогүй гэдгийг хэлэх байна. Нөгөө талаас Д.Цогтбаатар гэдэг хүнийг буруутгахын тулд 2013 оноос эхлэн Улсын мөрдөн байцаах газар, УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба, (хуучин нэрээр) АТГ-ын бүхий л хүч хэрэгслийг ашиглаж энэ хүний гэр бүл, найз нөхдийг нь мөрдөн мөшгиж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гүтгэн доромжилж, ЭХТА-д заасан долоон зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, олон сараар цагдан хорьж шалгасан боловч үнэн хэрэгтээ энэ хүнийг хууль зөрчсөн гэх нэг ч баримт нотолгоо байхгүй байгаа юм. Энэ нь хурандаа Д.Цогтбаатар гэдэг хүн Төрийн төлөө чин шудрагаар зүтгэж ирснийг нотолж байна гэж үзэж байна. Ер нь хэн нэгнийг хуулийн дагуу үүргээ биелүүлж АТГ-т иргэний өргөдлийг шилжүүлсэн төдийгөөр, Ажил үүрэгтэй нь холбоотойгоор ямар ч баримт, нотолгоогүйгээр илт худал мэдүүлж буй гадаадын иргэний ганц мэдүүлэг тэр нь бусад баримтаар үгүйсгэгдсэн байхад ял оноодог болчихвол хууль шударга ёсны тухай ярих боломжгүй шүү дээ.

Та хууль зөрчигдсөн гэж хэллээ. Энэ талаараа тодруулахгүй юу?

-Би сая хэлсэн. АТГ ньшалгах эрхгүй асуудлыг харьяалал зөрчиж шалгасан нь хүний эрхийг шууд зөрчсөн маш бүдүүлэг алдаа юм. Ялангуяа АТГ-ын өдөр тутмын үйл ажиллагааг удирддаг албан тушаалтан нь тухайн шалгагдаж буй хүнтэй хувийн өс хонзонтойгоо илээр хэлж байхад түүний эрх мэдэлд хууль зөрчиж шалгуулсан ньхүний эрхийг зөрчсөн маш ноцтой үйл ажиллагаа юм. Үүний улмаас энэ хэргийг шалгах явцад маш олон хууль бус ажиллагаа явагдсан нь илэрсэн байдаг. Тухайлбал, АТГ-аас Д.Цогтбаатарыг О.Цэнгэлийг дарамталж далайлган сүрдүүлсэн, эрүүдэн шүүсэн болгохын тулд ТЕГ-ын ажилтныг айлгаж, хүчээр хуурамч мэдүүлэг авч эрүү шүүлт тулгасан нь илэрсэн. Энэ ажилтан АТГ-ын нэр бүхий ажилтан гэр бүл, үр хүүхдээр нь барьцаалж дарамтлан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээр сүрдүүлэн худал мэдүүлэг авсан талаар ХЭҮК, Прокурорын байгууллага,ТЕГ зэрэг холбогдох байгууллагуудад тэр дор нь гомдол гаргасан байгаа. Хэн нэгнийг сэрдэж шалгаж болно л доо. Гэхдээ ингэж хууль бусаар нотлох баримт цуглуулж эрүүгийн хэрэг үүсгэж болохгүй шүү дээ. Энэ чинь 1937 он биш шүү дээ! Энд нэг зүйлийг хэлэхэд “Төрийн нууц задруулсан” гэх нэрийн дорминий үйлчлүүлэгч Д.Цогтбаатарыг буруутгаж эрх, эрх чөлөөнд нь хууль бусаар халдсан.

Хуулиар Төрийн нууц биш зүйлийг Төрийн нууц болгон түүнд ял оногдуулж байгаа нь хүний эрхийг зөрчсөн маш ноцтой үйлдэл төдийгүй нууц нэрийн дор Д.Цогтбаатарыг улс төрийн хоригдол болгож хэлмэгдүүлж буй үйл ажиллагаа гэж хэлж болохоор юм?

-Тэгж ойлгож болно. Тэр бүү хэл Д.Цогтбаатарыг буруутгах, ямар нэг аргаар түүнд ял оногдуулж, ТЕГ-т ажиллахгүйболгоход чиглэсэн үйл ажиллагаанд гадаадын тагнуулын байгууллага оролцож байгаа маш ноцтой байдал илэрсэн. Мөн төрийн нууц задруулсан гэж иргэний өргөдлийг төрийн нууц болгох гэж шалгах явцдаа ТЕГ-ын маш олон нууцыг бусдад задруулсан нь ил болоод байгаа. Бид энэ талаар ҮАБЗ, УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо,ТЕГ зэрэг байгууллагуудад хандана. Д.Цогтбаатарыг Германы иргэн М.Л.Клойберын хэрэгтшалгахдаа ч түүний эсрэг илт зохиомол мэдүүлэг авахын тулд нэр бүхий иргэнийг айлган сүрдүүлж, эрүү шүүлт тулгасан байсан. Энэ мэтээр яриад байвал Д.Цогтбаатар гэх хүнийг буруутгахын тулд хууль зөрчсөн маш олонүйлдэл, үйл ажиллагаа явагдсан байдаг юм.

Ер нь бол энэ хэргийг АТГ шалгах эрхгүй байсныг танай үйлчлүүлэгчийн зүгээс дахин дахин хэлдэг?

-Би ч энэ үгийг давтаж хэлмээр байгаа юм. Нөгөө талаас, Д.Цогтбаатарыг холбогдуулан шалгасан ЭХТА-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасан “Төрийн нууц задруулсан” гэх, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах” буюуГерманы иргэн М.Л.Клойберын хамтран амьдрагч Ё.Гантуяаг залилсан гэх энэ хэргүүдийг анх үүсгэхдээАТГ-ын дэд дарга Б.Хурцын гаргасан гомдол, мэдүүлгээр үүсгэгдсэн байдаг. Гэтэлөөрийн гомдол, мэдүүлгээр үүсгүүлсэн хэргийг АТГ-т авч өөрөө шалгана гэдэг нь ашиг сонирхлын зөрчилтэй, байж болохгүй зүйл шүү дээ. Би хуульч хүнийхээ хувьд ямар нийгэмд амьдарч буйгаа үнэхээр гайхаж байна л даа. Монгол Улсадардчилсан төр, хууль ёс гэж байгаа бол энэ Д.Цогтбаатар гэдэг хүний холбогдон шалгагдаад байгаа хэрэг дээр л үнэхээранхаармаар, учрыг нь нягталмаар байна. Мөн Д.Цогтбаатарыг шалгах болон шүүх ажиллагаа нэг талыг барьсан буюу яллах талыг илт баримталж явагдсан. Тухайлбал, Шинжээч болон хэрэгт чухал ач холбогдолтой гэрчүүдээс мэдүүлэг аваагүй, шүүх хуралдаанд дээрх хүмүүсийг оролцуулах хүсэлт гаргаад байхад оролцуулаагүй зэрэгбайдал гарсан. Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зохион байгуулалттайгаар Д.Цогтбаатарыг албан тушаалын гэмт хэрэг, Германы иргэнтэй холбоотой хэрэгт ял шийтгүүлсэн мэтээрбичиж, нийтлээд байгаа нь түүнийг хууль бусаар шалгасан, хохироосноо далдлах гэсэн арга мэт харагдаж байна.

Төрийн нууц гэж буруутгасан зүйл нь ердөө нэг иргэний өргөдөл байсан хэрэг үү?

-Би түрүүн хэлсэн энэ нууц гээд байгаа зүйл нь Д.Цогтбаатараар дамжуулан АТГ-т хандсан иргэний өргөдөлшүү дээ. Энэ талаар 2013 оны зургаадугаар сарын 03-нд уг өргөдөл нь төрийн нууцад хамаарахгүй гээд шинжээчийн дүгнэлт гарчихсан байдаг юм. Сүүлдээ уг өргөдлийг гүйцэтгэх ажлын эх сурвалжаасбуюу тагнуулын ажил явуулж олж авсан болгох гэж үзсэн. ТЕГ хэн нэгний бусдад залилуулснаа бичсэнөргөдөл гомдлыг тагнуулын үйл ажиллагаа явуулж олж авахямар ч шаардлагагүй. Тэр тусмаа уг өргөдлийг Д.Цогтбаатар 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд харьяаллын дагуу АТГ-т дамжуулан өгөхөөснэг сарын өмнө УМБГ-т шалгаад, Нийслэлийн прокурорын газар хянаад “Иргэний хэрэг” гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан өргөдөл шүү дээ. Мөн уг иргэний өргөдлийг Д.Цогтбаатар тагнуулын ажил явуулж олж авсан тухай болон уг өргөдөл Төрийн нууцад бүртгэлтэйтухай нэг ч баримт хавтаст хэрэгт байхгүй юм.

Та бүхэн анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргасан уу?

-Бид нэг зүйлийг үнэхээр их гайхаж байгаа. Төрийн тэргүүн маань анхааралдаа аваасай гэж хүсч байна. Юу гэвэл Монгол Улсын ЕрөнхийлөгчАвлигатай тэмцэх асуудлыг чухалчлан үзэж байгаа энэ үед төрийн албан тушаалтны нэрийг барьсан авлигын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулах тухай иргэний өргөдлийг харьяаллын дагуу АТГ-т хуулийн дагуу шилжүүлсэн үйлдлийг төрийн нууц задруулсан болгож ял оногдуулж байгаа нь авлигатай тэмцэх зорилтын эсрэг чиглэсэн үйлдэл гэж үзэж байна. Дээр хэлсэнчлэн Авлигын эсрэг хуулийн наймдугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар …”Төрийн албан тушаалтан албан үүргийн болон бусад байдлаар мэдсэн авлигын гэмт хэргийн талаарх баримт мэдээллийг АТГ-т нэн даруй мэдээлэх үүрэгтэй. Энэ дагуу л Д.Цогтбаатар үүргээ биелүүлсэн үйлдэл юм. Бид энэ талаар НҮБ-ын авлигын болон хүний эрхийн асуудлаар үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад мөн олон улсын бусад байгууллагад хандаж байгаа. Энэ бол НҮБ-ын Авлигын эсрэг конвенци, Хүний эрхийн талаарх МУ-ын нэгдэн орсон гэрээ, конвенциудыг ноцтой зөрчсөн үйл ажиллагаа юм. Уг өргөдөлд Төрийн өндөр албан тушаалтнуудын нэр дурдагдсан байж болно. Ингэснээр төрийн нууцад хамааруулдаг үндэслэл ямар ч хуульд байхгүй. Мөн ТЕГ-т Төрийн эсрэг гэмт хэрэгт шалгагдаж байсан гадны иргэн өөрийнх нь хууль бус үйл ажиллагааг илрүүлж, шалгаж байсны төлөө өсөрхөж Д.Цогтбаатарыг гүтгэж байгаа нь мөрдөн байцаалтаар тогтоогдчихсон. Түүнийг далайлган сүрдүүлсэн болгох гэж бусдаар хүчээр мэдүүлэг авсан нь илэрчихсэн. Энэ хүний өөрийн мэдүүлэгтээ дурдсан хүн нь түүнийг худлаа мэдүүлж буйг гэрчилсэн баримтууд байхад зөвхөн түүний энэ ганц мэдүүлгийг үндэслэж ял оногдуулсан нь үнэхээр байж боломгүй асуудал. Бидний зүгээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах болно. Давж заалдах шатны шүүх энэхүү үндэслэлгүй шийдвэрийг хүчингүй болгоно гэж итгэж байгаа.

Г.ЯЛГУУН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаан мах олддог, улаан нүүр олддоггүй

Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн суудал “амттай” аж. Тийм гэдэг нь холбооны ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болох гэж буйтай холбогдуулан сарын өмнөөс дэгдсэн дуулиан гэрчилнэ. “Б.Ганболд гэдэг нөхөр энэ холбоог толгойлоод удсан ФИФА-гаас жил бүр орж ирдэг мөнгийг хувьдаа завшсан”,”Тэр авлигачин” гэж бичиж байна. Монголын Хөлбөмбөгийн холбоо нь ТББ гэсэн статустай. ФИФА-гаас жил бүр Монголд орж ирдэг 250 мянган ам.долларын төсөвтэй. Энэ холбоо нь ТББ-аас ялгаатай нь Монгол Улсыг төлөөлөн Олон улсын хөлбөмбөгийн холбооны гишүүнчлэлтэй гэдгээрээ давуу эрхтэй. Эдгээр шүлс асгаруулам зүйлүүд энэ ТББ-ын тэргүүний төлөөх “алалцааныг” эхлүүлжээ. 250 ам.доллар болоод манай монголчууд хүний санаагүйг, санаж хийхгүйг хийж чадаж байна. Энэ Ганболд нь ч яасан больж цадахаа мэддэггүй юм. Цаад ажлыг нь авах гэж хөөцөлдөж байгаа хүмүүс ч ямар аймаар нөхөд байдаг юм. Тэд зөвхөн Монголдоо ч биш бүр байчихаад дэлхийгээр нэг хөдөлж байна. Үүний жишээ нь Б.Ганболдыг Олон улсын хөлбөмбөгийн холбоо ажлаас нь таван жил чөлөөлөх шийдвэр гаргасан явдал. Түүнийг 2011 оны Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ФИФА-гийн гүйцэтгэх хорооны гишүүн Мухамед Бин Хаммамаас авлига авсан болохыг тогтоосон гэнэ. Мухамед Бин Хаммам нь 2002-2011 онд Азийн хөлбөмбөгийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд 2011 онд З.Блаттертэй ФИФА-гийн сонгуулиар ерөнхийлөгчийн төлөө өрсөлдсөн юм. Б.Ганболдын энэхүү үйлдэл нь Олон улсын хөлбөмбөгийн холбооны ашиг сонирхлын зөрчилд өртөхгүй байх, бусдаас бэлэг, авлига авахгүй байх зэрэг ФИФА-гийн Ёс зүйн кодыг зургаан үндэслэлээр зөрчсөн аж. Түүний эрхийг хассан энэхүү шийдвэр энэ оны аравдугаар сарын 15-наас эхэлж байх юм.

Ажлыг нь авахаар хөөцөлдөж байгаа нөхдүүд догдолсон сэтгэлээ барьж ядан мэдээлэл хийцгээж байна. “Тээр харав уу, та нар. Ийм муухай амьтан байсан байгаа биз” гэж. Б.Ганболд нь үнэхээр ч муухай хүн байжээ. Тэр Монголд хэд гурван юм зөвшөөрүүлэх гэж саналаа худалдсан байна. Бас авлига авчээ. Тэрийг нь бид нийтээрээ жигшиж байна. Гэхдээ энэ авлига авсан санал худалдсан гэдэг зүйлийг нь эндээс нөгөө монголчуудаас нь “матаагүй” байгаа. Авлигыг өнгөрсөн хойно нь өгсөн авсан гэж батлах боломжтой билүү. Гарцаагүй баримттай байж л авлига авсан гэдгийг тогтоодог. Харин Улаан мах олддог, улаан нүүр олддоггүй гэдэг. Мөнгө, албан тушаал яах вэ, харин хүн чанар, эргэж уулзах улаан нүүр олдох болов уу даа.

Г.ЯЛГУУН