Categories
мэдээ улс-төр

Т.Доржханд: Сонгуулийн хуулиар парламентын гишүүдийн 50 хувь нь бодлогын улстөрч байх боломж бүрдэж байна DNN.mn

УИХын гишүүн Т.Доржхандтай Сонгуулийн хуулийн талаар товч ярилцлаа.


-Сонгуулийн тухай хуульд орж байгаа онцлох заалтууд юу вэ?

-Сүүлийн хоёр жилийн турш ХҮН нам сонгуулийн тогтолцооны өөрчлөлт хийх шаардлагатай хэмээн иргэдэд мэдээлэл өгөхөөс гадна гарын үсэг цуглуулж, 21 аймаг, есөн дүүрэгт ажилласан. Өнөөдөр ч энэхүү ажил үргэлжилж байна. Ажлын үр дүн эхнээсээ гарч байгаад баяртай байна. Тухайлбал, Монгол Улсын сонгуулийг 76 жижиг тойрог бус нэг том тойргоос УИХ-ын гишүүд нь сонгогдож, улс орныхоо бүтээн байгуулалт, эдийн засгийн томоохон төслүүдийг санхүүжүүлдэг парламенттай болох нь хамгийн чухал байгаа.

Монгол Улсын Сонгуулийн тухай хуульд орж байгаа нэмэлт өөрчлөлтөөр 76 гишүүний 50 хувь нь нэг тойргоос буюу сонгуулийн пропорциональ тогтолцоогоор, үлдсэн 50 хувь нь тойргийн төлөөллөөр ордог байх зохицуулалт орж байна.

Энэхүү хууль батлагдвал шинээр үүсэх парламентын 50 хувь нь улс орны эрх ашиг, түүнд чиглэсэн бодлогын мэтгэлцээн хийдэг, дунд, урт хугацааны төлөвлөгөөг хэлэлцдэг, түүнийг хэрэгжүүлэх ажилд дэмжлэг үзүүлдэг болох нь. Өөрөөр хэлбэл, парламентын гишүүдийн дор хаяж 50 хувь нь бодлогын улстөрч байх боломж бүрдэж байна.

Хоёрдугаарт, энэхүү нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслөөр эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоо эрс нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, нам, эвсэл жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэн нэр дэвшүүлэх зохицуулалт орж байгаа. Нэг жишээ хэлэхэд, 2020 оны УИХ-ын сонгуулиар 151 эмэгтэй нэр дэвшсэн боловч ердөө 13 нь сонгогдсон. Энэ бол нийт парламентын 17 хувь юм билээ. Тэгэхээр энэхүү хууль батлагдсанаар 17 хувь гэсэн энэ тоо жагсалтаар багадаа 27 хувь болж өсөх боломжтой. Мөн төлөөлөл 30 хувь болох боломж бүрдэж байна.

Гуравдугаарт, гадаадад суугаа Монголчуудаас санал авах боломж бүрдэж байгаа. Одоогоор 200 орчим мянган Монголчууд гадаадад ажиллаж, амьдарч байна. Энгийнээр жишиж хэлбэл, 3-4 аймгийн хүн амтай тэнцэх хэмжээний иргэд гадаад улсад амьдарч байна гэсэн үг. Эдгээр хүмүүсээс санал авах боломжийг бүрдүүлж байгаа нь онцлог.

-УИХ-ын гишүүдийн 50 хувь жагсаалтаар орох зохицуулалт нь иргэдийг төлөөлөх гэсэн гол агуулгатай хэр нийцэх бол. Ер нь иргэд жагсаалтад тийм ч дуртай байдаггүй шүү дээ?

-Хаалттай жагсаалтыг иргэдийн зарим хэсэг нь хүлээж авдаггүй. Учир нь намын даргатай ойр, эсвэл мөнгөтэй, нэр нүүрээ алдсан хүмүүс жагсаалтаар орж байна хэмээх шүүмжлэлтэй холбоотой. Бидний санал болгож байгаа жагсаалт бол нээлттэй жагсаалт. Өөрөөр хэлбэл, жагсаалтад орсон улстөрчдөөс иргэд дэмжиж байгаа улстөрчөө сонгох боломжтой. Үүнийг нээлттэй жагсаалт гэж байгаа юм.

-Сонгуулийн хуулиар сурталчилгааны самбар тэд байна, тэдэн ухуулагч ажиллуулна хэмээн заах нь мөнгөний сонгуулийг өөгшүүлж байна. Мөнгөтэй хүн нэр дэвших босго болчихоод байгаа юм биш үү гэдэг асуудал үүсдэг шүү дээ?

-Сонгуулийн зардлыг бууруулах, бага зардлаар сонгууль явуулах арга хэрэгслүүдийг аль болох түлхүү оруулахаар ажиллаж байна. Сонгуулийн хуулиар бидний оруулсан зохицуулалт нь ухуулагчийн тоог хязгаарлах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Өмнө нь жишээлбэл, 200 хүнд нэг ухуулагч байсан бол үүнийг 400 хүнд нэг ухуулагч болгож бууруулж байна. ХҮН нам бараг ухуулагчгүй байх ёстой гэдэг байр суурь илэрхийлдэг.

Хоёрдугаарт, сонгуулийн сурталчилгааг аль болох хямд төсөр байлгах зорилгоор нэг самбар дээр тухайн нэр дэвшигчдийн мэдээллийг байршуулах хэрэгтэй. Өөр ямар нэгэн хувийн самбар байх шаардлагагүй гэсэн саналыг манайхан оруулдаг. Сонгуулийн тухай хуульд самбарын тоог хязгаарласан. Хэвлэх материалын тоог хязгаарласан. Мөн сонгуулийн үйл ажиллагааг явуулдаг сонгуулийн төв байгууллагын хараат бус бие даасан байдлыг хангах ёстой гэдэг байр суурийг ХҮН нам тавьдаг.

Сонгуулийн тухай хуулийг УИХ-д суудалтай гурван нам хамтарч өргөн барьсан. Ажлын хэсэг гарч хамтарч ажиллалаа. Мөн өргөн барихаасаа өмнө УИХ-д суудалгүй бүх намын төлөөллүүдтэй уулзаж саналуудыг нь тусгаж олон шатны хэлэлцүүлэг хийсэн. Энэ бол харилцан ойлголцол дээр явж байгаа төсөл. Тиймээс УИХ-аар уг төслийг дэмжигдэнэ гэсэн хүлээлт байна.

-Олон нийтэд хэвлэл мэдээлэл болон цахимаар хүргэх сурталчилгаанд ямар зохицуулалт орж байгаа бол. Энэ чиглэлд зарцуулах зардлыг хэрхэн хуульчилж байна вэ?

-Сонгуулийн сурталчилгааны үеэр телевизийн цаг гэж байдаг. Тэр цаг нь нийтэд чиглэсэн үнэ төлбөргүй байх зохицуулалтыг тусгасан.

Цахимын зардал нь нийт зардлын 15 хувиас хэтрэхгүй байх зохицуулалт орж байгаа.

-Энэ хуулиар сонгуулийн нийт зардал барагцаагаар хэр хэмжээнд тооцоолсон бэ?

-Миний тооцоогоор өмнө нь нэг тойргийн нэг гишүүний зардал дунджаар 600 орчим сая төгрөгөөс хэтрэхгүй гэсэн тооцоо байсан. Олон сонгогчтой жишээлбэл, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт 700 орчим сая төгрөг байсан. Одоо 400 хүнд нэг ухуулагч байхаар зохицуулж байгаа нь ухуулагчийн тоог хоёр дахин буруулж байна. Зардал нь буурч байгаа учраас 2020 оны сонгуулийн зардал хоёр дахин буурах болов уу. Тэгэхээр дунджаар 300 орчим сая төгрөгийн зардал гарах нь.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Цэрэнпунцаг: УИХ-ын тогтоолоор цаашид төрийн өмчийн компани байгуулахыг хориглосон DNN.mn

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцагтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Ам.долларын ханшийг барих чиглэлд Эдийн засгийн байнгын хороо холбогдох байгууллагуудад (Засгийн газар, Монголбанк) ямар санал, зөвлөмж өгч байна вэ?

-Ам.долларын ханш чангарч төгрөгийн ханш сулардаг гол шалтгааныг бүгд л мэдэж байгаа шүү дээ. Бидний экспортоос олох валютын орлого импортын зарлагаас бага байна. Экспортын орлого сайн нэмэгдэхгүй байгаатай л холбоотой.

-Гэхдээ манай улсын төлбөрийн тэнцэл эерэг гарсан шүү дээ?

-Тийм ээ. Улирлын мэдээллээр эерэг гарсан. Гэхдээ ганцхан улирлын мэдээллээр төлбөрийн тэнцэл сайн гарлаа гээд олон жил ужгирсан асуудал шийдэгдчихгүй. Төлбөрийн тэнцэл улирлаар бус хэдэн жилээр эерэг гарч, экспорт импортоосоо удаан хугацаанд давж ужгирсан энэ тогтолцоо арилна. Өнөөдрийн түвшнээсээ хоёр, гурав дахин нэмэгдэж байж нөхцөл байдал сайжирна. Гэхдээ сүүлийн үед ханш тодорхой хэмжээнд буурч байгааг та бүхэн харж байгаа байх. Нүүрсний экспорт сайн байгаа. Дээрээс нь хил гааль нээгдсэн. Тээвэр ложистикийн гацааг арилгах чиглэлд Засгийн газар тодорхой арга хэмжээ авч ажилласны үр дүнд хил гаалиар бараа бүтээгдэхүүн саадгүй гарч байна. Мөн Хятадын ковидын хөл хорио тавигдсан зэрэг эерэг нөхцөлүүд гарч ирж байна. Хятадын эдийн засаг идэвхжиж, өсөлт сайтай байвал манай улсын экспортод гаргадаг бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэнэ.

Түүнчлэн УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталсан. Хуулийн хүрээнд гарч байгаа эерэг үр дүн олон нийтэд ил байгаа. Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Хуйвалдааны маягаар явдаг байсан ил, далд зүйлүүд тодорхой болж ирлээ. Цаашдаа ирээдүй гэрэл гэгээтэй байна гэж харж байна.

-Ам.долларын ханш яг хэзээ буух юм бэ?

-Урт хугацаандаа төлбөрийн тэнцэл эерэг үзүүлэлттэй байх ёстой.

Мөн төсөв алдагдал багатай байх ёстой. Цаашид төсөв алдагдал багатай, төлбөрийн тэнцэл нааштай үзүүлэлтийг удаан хугацаанд хадгалбал ам.долларын ханш сулардаг. Валютын ханшны дарамт байхгүй болно. Энэ бол удаан хугацаандаа засагдах эмчилгээ. Түүнээс нэг улирлын дотор сайжирч, асуудал шийдэгдэнэ гэж байхгүй. Бид цаашид гаднаас авдаг хэрэглээгээ бууруулж өөрсдөө үйлдвэрлэх боломжтой. Өрсөлдөөнд үндэслэсэн зарчмаар дэлхийд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнийг гаргах ёстой. Мөн экспортын бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулж, солонгоруулах хэрэгтэй байна. Олон төрлийн үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнийг экспортолдог болох хэрэгтэй. Энэ чиглэлээрх бодлогуудыг удаан хугацаанд хэрэгжүүлснээр валютын ханш чангардаг үзэгдлийг шийднэ.

Манай улсын экспортын бүтээгдэхүүний 90 гаруй хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Нэг салбараас хамаардаг хамаарлыг багасгаж, бусад экспортын бүтээгдэхүүнийг яаж илүү гаргах вэ гэдэгт төрийн бодлого чиглэх ёстой.

-Тэгвэл энэ чиглэлд яг ямар ажил хийж байна вэ?

-Нэлээд хууль баталж байна. Экспортын бус бүтээгдэхүүнд татварын хөнгөлөлт үзүүлнэ. Энэ чиглэлд хөрөнгө оруулалт хийвэл ингэнэ, гадаад хөрөнгө оруулалт орж ирвэл төрөөс ингэж дэмжинэ гэдэг зохицуулалт дээр ажиллаж байна.

Хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг баталсан. Энэ хуулиар төрийн оролцоо их байгаа салбаруудыг аль болох багасгах, хувийн хэвшлийг дэмжих, бололцоог хамтарч бүрдүүлсэн.

Төрийн оролцоог багасгах, эдийн засаг дахь төрийн өсөн нэмэгдэх байдлыг хаах чиглэлээрх УИХ-ын тогтоолыг саяхан баталсан. Тус тогтоолоор цаашид төрийн өмчийн компани байгуулахыг хориглосон. Тодорхой нөхцөлд төрийн өмчит компани байгуулах бол УИХ-аар заавал хэлэлцүүлж байх, цаашид төр бизнес хийхийг хязгаарлах бодлогыг уг тогтоолоор гаргасан. Тиймээс энэ хүрээнд олон ажил хийх ёстой.

-Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд АМНАТ-ийн хууль чөдөр болж байгаа талаар хувийн хэвшлийнхэн ярьдаг. АМНАТ-ийг бууруулах бололцоотой юу?

-Татварын орчин болон төлж байгаа татварын хэмжээг бусад орнуудтай харьцуулахад манай улс тийм ч өндөрт ордоггүй.

Ер нь ашигт малтмал бол ард түмний буюу төрийн өмч. Бид төрийн оролцоог багасгах зорилготой байгаа. Энд хувийн хэвшлийнхэн түлхүү ажиллах ёстой. Гэхдээ хувийн хэвшлийнхэн татвар төлөх ёстой. Татварын хэмжээ бага байна уу, их байна уу гэдгийг нэг хоёр үзүүлэлтийг хараад хэлэх биш олон талаас нь бодох хэрэгтэй. Бусад бизнест өгч байгаа дэмжлэг ямар байна. Татварын дарамт ямар хэмжээнд байна вэ гэдгийг сайн бодож тооцож ярихгүй бол АМНАТ их байна, багасгах ёстой гэвэл буруу. Манай эдийн засгийн гол салбар бол уул уурхай. Ийм том салбараас авах татвараа багасгачихвал яах билээ гэдгээ бодох хэрэгтэй. Чиглэлийн салбар буюу эрүүл мэнд, боловсролын салбартаа хөрөнгө оруулах ёстой. Тэтгэврээ өгөх ёстой. Төрийн ажил албыг залгуулж байгаа төрийн албан хаагчдадаа цалинг нь өгөх ёстой. Энэ бүрийг бид татвараасаа суутгаж өгнө шүү дээ. Тиймээс татварыг сэтгэл хөдлөлөөр юм уу, хэсэг бүлэг татвар төлөгчдийн гаргасан саналыг авч хэлэлцэнэ гэж болохгүй. Энд Сангийн яам нухацтай ажиллах ёстой. Сангийн яам орлого, зарлага ямар байгааг харах ёстой. Бидний зарж байгаа зарлага олж байгаа орлогоосоо дандаа илүү гарч байгаа. Төсвийн алдагдал гэдэг чинь энэ шүү дээ. Бид үүнийгээ гадны зээл тусламжаар нөхдөг. Өөрөөр хэлбэл, Засгийн газар зээл авч байж төсвийнхөө алдагдлыг нөхдөг. Төсөв алдагдалтай байгаагаас болж төгрөгийн ханш сулардаг. Алдагдалтай төсвийг алдагдалгүй болгох арга нь нэг бол татвараа нэмнэ. Үгүй бол зардлаа багасгана. Хэрвээ татвараа нэмэхгүй бол татвар төлдөг бааз сууриа томсгох хэрэгтэй. Жишээлбэл, 100 мянган аж ахуйн нэгж татвар төлдөг байсан бол үүнийг 150-200 мянга болгосноор татвар нэмэхгүйгээр орлогоо нэмэгдүүлэх боломжтой.

Мэдээж бизнесийнхэн ашиг, орлогоо бодоод татвар бага төлөхийг л хүснэ. Харин төр татвараар ард түмэнд үйлчилгээгээ үзүүлдэг гэдгийг сайн бодох ёстой.

-Өнгөрөгч долоо хоногийн чуулганаар УИХ-ын хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Нэг танхимд хамт суугаа журмын нөхдийнхөө бүрэн эрхийг түдгэлзүүлэхэд хүнд байв уу?

-Мэдээж хэрэг хүнд байна шүү дээ. Нэг танхимд гурван жил хамт суугаад ажлаа хийж яваа нөхдийнхөө бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргана гэдэг бол хувь хүний хувьд амар асуудал биш. Гэхдээ энэ бол улс төрийн асуудал. Нийгэм шударга ёсыг шаардаж байна. Гишүүн хүн хэрэг хийчихээд УИХ-ын гишүүний бүрэн эрх гээд ард нь нуугдаж суудаг гэсэн ойлголттой байдаг юм шиг байна лээ. Сонгогчид энэ өнцгөөс харж байгаа учраас бүлэг улс төрийн тийм шийдвэр гаргахад нөлөөлсөн байх гэж бодож байна. Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Бүлэг дээр ярьж шийдсэн. Хууль хүчний байгууллагын үйл ажиллагаанд нь саад учруулахгүй байх, мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоог нь хангахын тулд гишүүдийн эрхийг түдгэлзүүлсэн. Шалгуулаад хэрэг төвөгт холбоогүй нь тогтоогдвол бүрэн эрх нь буцаж сэргээгдэнэ.

-Энэ хаврын чуулганаар ҮХНӨ-ийг хийх үү?

-Улсын Их хурал дээр ч, Засаг дээр ч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулъя гэж албан ёсоор яригдаагүй. Албан ёсны мэдээлэл алга. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийгдэнэ гэсэн хэвлэл мэдээллийнхний болон ам дамжсан яриа явж байгаа.

-Таны хувьд ҮХНӨ хийх, хийхгүй байхын аль талд нь байна вэ?

-Ард түмнээсээ асууж байж хийвэл зохимжтой гэж бодож байна.

-Энэ хаврын чуулганаар анхаарах нэг зүйл бол Сонгуулийн тухай хууль. Та энэхүү хуульд ямар саналтай байна?

-Засгийн газраас өргөн барьсан төсөл явж байгаа юм билээ. Манайх бол ардчилсан орон. Сонгогчид ардчилсан сонгуулийг найман удаа өглөө. Нам бодлогын нам болоод бодлогоо танилцуулж, намын гишүүд нь тэрхүү бодлогоо яаж хэрэгжүүлэх вэ гэдэгт өөрсдийн бодол санаагаа шигтгэж түүнийгээ сонгогчдодоо хүргэх, хандивлагч нараасаа сонгуулийн зардлаа босгож, тэр нь ил тод явдаг байх хэрэгтэй. Харин сонгогчид хэрэгжүүлэх бодлогыг нь харж дэмждэг байх нь зүйтэй.

-Сонгуулийн хуулийг ярихаар санхүүжилтийн асуудал хөнддөг. Мөн олон нийтийн зүгээс сонгуульд нэр дэвшигчийн гаргах зардал өндөр байгааг шүүмжилдэг. Таны хувьд энэ чиглэлд ямар дүгнэлттэй байдаг вэ. Мөн нууц биш бол 2020 оны сонгуульд та хэр хэмжээний мөнгө зарав?

-Сонгуулийн зардал ил тод байх ёстой. Аль тойрогт өрсөлдөж байна гэдгээс шалтгаалж янз бүр байх болов уу. Жишээлбэл, миний хувьд сонгогчдынхоо тооноос хамаарч сонгуульд ажиллаж байгаа хүмүүсийг цалинжуулах зардал чирэгдэл гээд овоо юм гарсан.

-Нэг нэр дэвшигч дунджаар нэг тэрбум төгрөгийн зардал гаргадаг гэсэн тооцоо байдаг юм билээ. Энэ нь мөнгөтэй хүн л нэр дэвших босго болчихдог юм бишүү?

-Мөнгөтэй хүмүүс нэр дэвшиж байна уу, мөнгөгүй хүн нэр дэвшиж байна уу гэдгийг та харж л байгаа биз дээ. Нэр дэвших хүсэлтэй хүмүүс нь дэвшиж сурталчилгаагаа хийгээд зарим нь сонгогддог шүү дээ. Чухам яажшуухан зардлаа санхүүжүүлдэг юм бэ. Хандив цуглуулдаг байх. Хандиваар нэлээн юм цугладаг байх. Зарим бололцоотой хүмүүс нь бололцоогоороо өөрийн халааснаасаа гаргаад явж байгаа.

Цаашид сонгуулийн зардлыг ил тод болгох ёстой. Сонгуулийн зардлыг хаанаас гаргах вэ зэрэг асуудал хуульд туссан юм билээ. Татвар төлөгчдийн мөнгөөр сонгууль хийхийг би хувьдаа дэмждэггүй. Сонгуульд оролцож байгаа улстөрчдөдөө зарим нь санхүүгийн хувьд боломжтой, зарим нь боломжгүй байдаг. Татвар төлөгчдийн мөнгөөр сонгуулийг санхүүжүүлнэ гэж байгаа нь үүнийг тэгшитгэх үүднээс ингэж зохицуулж байгаа болов уу. Мэдээж сонгуулийн зардал ил тод байх нь үнэхээр хэрэгтэй. Харин зөв аргаар ил тод болгох хэрэгтэй. Бид АТГ-т хөрөнгө оруулгын мэдүүлгээ гаргаж өгдөг. Энэ нь ил тод байдлыг хангаж байна уу, үгүй юу. Ард түмний, сонгогчдын хүсч байгаа мэдээлэл болж чадаж байна уу, үгүй юу гэдгийг мэдэхгүй байна. Энэ чиглэлд хуулиа чангатгавал үр дүн гарах уу, үгүй юу. Хуулийн хэрэгжилт нь муу байдаг юм уу мэдэхгүй байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Пүрэвдорж: Ядуурч байгаа иргэдээ хоосон шударга ёсоор “хооллоод” хол явахгүй учир одоо бизнес, аж ахуйн нэгжээ дэмжих хэрэгтэй DNN.mn

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Нүүрсний хулгайн хэрэгт холбоотойгоор УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. АН-ынхны зүгээс Д.Бат-Эрдэнэ гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж байгааг шүүмжилж, буруутгасан. Учир юу вэ?

-Эрх баригчид нүүрсний тээвэр болон гэрээгээр дамжуулж мөнгө завшсан. Гэрээгээр нүүрсний үнийг 65 ам.доллар гэж тогтоосон. Гэрээ байгуулсныхаа төлөө авлига авдаг. Түүнчлэн дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ 450 ам.доллар, зарим тохиолдолд 600 ам.долларын ханштай байхад 65 ам.доллараар зарсан. Үүнээс яаж мөнгө гаргаж авдаг вэ гэхээр Цагаанхадаас Ганцмод боомт хүртэлх 25-хан километрт 120 сая төгрөгөөр тээвэр хийдэг. Үүнээс бүх хулгай эхэлсэн. Мөн арав гаруй оффтэйк гэрээ хийж, түүгээрээ мөнгө завшсан. 2016 оноос нүүрсний үнэ өссөнтэй холбоотойгоор ийм хулгайг зохион байгуулалттайгаар хийсэн. Олон нийтийн эсэргүүцэл, шүүмжлэлд өртөхөөрөө үүнийгээ Ардчилсан намтай хуваах маягаар асуудлаас бултах гэж байна. Гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг чуулганаар хэлэлцүүлж Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүллээ. Н.Наранбаатар гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй үлдээсэн шалтгаан УИХ-ын хаалттай чуулганаар Д.Бат-Эрдэнэ гишүүний хэлсэн үгтэй холбоотой гэж харж байна. Чуулганы хаалттай хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ “Өмнөговьчууд төлөөлөлгүй үлдэх ёсгүй. Миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх сонирхол эрх баригчдад их байх шиг байна. Тиймээс өмнөговьчуудыг төлөөлөлгүй үлдээхгүй нь тулд УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг нухацтай бодоорой” гэж хэлсэн. Энэ үг тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж бодож байна. Ер нь ардчиллыг хөгжүүлж байгаа улсын хувьд тэр дундаа ерөнхийлөгчийн болон нэг намын засаглалтай хоёр орны дунд хавчуулагдан оршиж байгаа Монгол орны хувьд парламентын дархлаагаа хадгалж үлдэх нь чухал.

Танай намын зүгээс Д.Бат-Эрдэнэ гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шалгах боломжтой гэж мэдэгдээд байгаа шүү дээ…?

-Хэдийгээр олон нийтийн шахалт байгаа ч гэсэн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шалгах боломж бүрэн бий. Өөрөөр хэлбэл, 2013 онд алга болсон мөргөцөгийн асуудалд холбоотой гэж хардаж байгаа бол тэр асуудлаарх бичиг баримт нь өнөөдөр машинд нь, албан тасалгаанд нь байх ч үгүй шүү дээ. Тиймээс заавал бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүйгээр шалгаж, шүүх дээр үнэн мөнийг нь олох боломж байсан. Гэтэл манайх ч адилхан, танайх ч адилхан гэдэг байдлаар эрх баригчид оффтэйкийн гэрээний хулгайг, Цагаанхадаас Ганцмод боомт хүртэлх тээвэрлэлтийн болон нүүрстэй холбоотой бүх хулгайг олон нийтийн шүүмжлэлээс холдуулахын тулд Ардчилсан намд нааж байгаад харамсалтай байна.

-Чуулган хаалттай хуралдсан. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нүүрсний хулгайн гол эзэн нь байж, тийм учраас түдгэлзүүлэх гэж байгаа юм байна гэх ойлголтыг олон нийт авсан. Тиймээс та тодорхой мэдээлэл өгөөч. Яг ямар шалтгаанаар холбоотой гэж үзсэн талаарх прокурорын дүгнэлтийг та бүхэн харсан шүү дээ…?

-Д.Бат-Эрдэнэ гишүүн бол хувьцаа эзэмшигч хүн. Жижиг Таван толгойг анх эргэлтэд оруулж Монголын нүүрс Хятад руу гарч, нүүрсний орлогоор эдийн засгийн хөгжлөө дэмжих боломжийг анх Д.Бат-Эрдэнэ гишүүн гаргаж өгсөн. Дахин хэлэхэд энэ хүн бол жижиг Таван толгойд хувьцаа эзэмшигч. Гурван мянга гаруй хувьцаа эзэмшигчдийн нэг. Энэ хүн бол компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдоггүй. Өөрөө ч “Компани дээр болсон тэр үйл ажиллагаанд би оролцдоггүй. Мөргөцөг алга болсон асуудалд хамаагүй” гэж хэлсэн.

-Ер нь Хөгжлийн банкны хэрэг, нүүрсний хулгай зэрэг нь авлигын эсрэг байхын тулд хийгдэж байгаа ажил уу. Эсвэл эрх баригчдын улс төрийн тоглолт уу?

-Өнөөдөр Монголын эдийн засаг уул уурхайн хэдхэн бүтээгдэхүүнээс хамааралтай болсон. Өөрөөр хэлбэл, бусад бизнесүүд зогсонги байдалд, ихэнх нь дампуурч байна. Эдийн засаг нэг зүйлээс хараат байхаар тэнд ажиллаж байгаа цөөн хүмүүсийн асуудал эерэг байдаг. Бусад салбарын хүмүүсийн цалин, бизнесийн орлого мөн тэтгэвэр бага түвшинд байна. Үүнээс болж иргэдийн бухимдал маш их байна. Иргэдийн бухимдлыг түр зуур зогоож байгаа нэг зүйл нь хулгай зэлгийтэй холбоотой асуудлыг гаргаж ирээд, шударга ёс ярьж түүнээрээ ард түмний сэтгэлийг тэжээх маягаар түр зуур аргацааж байна. Засгийн газар эдийн засгийн дорвитой арга хэмжээ авч улс эх орныг хөгжүүлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, бизнесийн орчныг сайжруулах чиглэлд ажил хийхгүй байгаа. Цааш цаашдаа ч эрх баригчидтай холбоотой авлига хээл хахуулийн болон албан тушаалын хэргүүд гарч ирнэ. Тэр бүр дээр ард түмэн шуугисаар харамсалтай нь амьдрал ахуй нь дордсоор байх болно.

-Гадаад худалдаа эерэг гарч байгаа шалтгааныг та юу гэж харж байна?

-Гадаад худалдаа эерэг гарч байгаа шалтгаан нь иргэд ядуурсантай холбоотой. Өөрөөр хэлбэл, иргэд хэрэглээгээ багасгаж байгаа юм. Хүмүүсийн цалин, тэтгэвэр амьдралд нь хүрэлцэхгүй болохоор нэн шаардлагагүй зүйл худалдаж авахаа больж байна. Ингэхээр гаднаас ирж байгаа импортын хэмжээ багасаж байна. Экспортын хэмжээ яахав жаахан нэмэгдсэн байх. Үүнээс шалтгаалж гадаад худалдаа ашигтай гарч байгаа. Энэ бол иргэд ядуурсантай холбоотой асуудал. Энэ хэрээр эдийн засаг хумигдаж байна гэсэн үг. Иргэдийн худалдан авах чадвар багасаж байна гэсэн үг. Ямар арга хэмжээ авбал иргэд орлоготой болох вэ гэхээр эдийн засгийг солонгоруулах, аж ахуйн нэгжийг олноор бий болгох, тэднийг санхүүгийн болон татварын бодлогоор дэмжих ажлууд хийх ёстой. Харамсалтай нь энэ чиглэлд нэг ч ажил хийж байгаа юм алга. Аж ахуйн нэгжийг дэмжих зээл гаргаж байгаа ч эрх баригчид өөрсдөө хуваагаад авчихдаг. Тиймээс бизнес хийвэл улам ядуурах нь гэсэн ойлголт бизнесийнхэн дунд бий болсон. Бизнес хийж байснаас хийгээгүй нь илүү асуудалгүй болчихоод байна. Энэ нь эдийн засгийг ихээхэн хойш татаж, ухраадаг. Бизнесийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн бодлого гаргаж, үйл ажиллагаагаа төлөвлөвөл ойрын хугацаанд эдийн засгийг дэмжих боломж байгаа.

-Та Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга. Төсвийн зарцуулалт ер нь хэр байна. Хэмнэлтийн хуулиа хэрэгжүүлж чадаж байна уу?

-Манай төр хэтэрхий данхайсан. 2016 онд төрийн албан хаагчийн тоо 196 мянга байсан бол өнөөдөр 290 мянга руу дөхөж байгаа. Мөн төсвөөсөө давсан зардалтай төрийн өмчийн компаниуд бий болсон. Төрийн өмчит компаниудад хүйтэн сэтгэлтэй, цүнх баригчид очиж ажилладаг учраас бүгд ашиггүй ажиллаж байна. Төр хэтэрхий данхайсан, төрийн өмчит компани нь олдсон ийм тохиолдолд төсвийн зарцуулалт хэзээ ч үр дүнтэй байхгүй. Хэдийгээр Төрийн хэмнэлтийн хууль баталсан ч цөөн хэдэн албан тушаалтныг чөлөөлөх шийдвэр гарсан. Ингэхдээ чөлөөлсөн хүмүүсийг дэд даргаас газрын дарга болгож бүтцээ өөрчилснөөс хэтрээгүй. Энэ бол иргэдийг хуурсан үйл ажиллагаа болсон.

-Хаврын чуулганаар хэлэлцэх гол хуулиудын нэг нь Нийгмийн даатгалын багц хууль. Энэхүү хуульд тэтгэврийг тогтоохдоо сүүлийн таван жилийн дунджаар бодох таны санаачилга орсон байна лээ. Хууль хэзээнээс хэлэлцэгдэх вэ?

-Эрх баригчид өнөөдөр аргагүй үнэнд гүйцэгдсэн. Тэтгэврийг тогтоохдоо долоон жилийн цалингийн дунджаар бус таван жилийн дунджаар тогтоох миний хоёр жил тэмцсэн заалтыг Нийгмийн даатгалын багц хуульд оруулсан. Гэхдээ хуулийн төсөлд оруулсан гээд батлагдчихгүй шүү дээ. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан сайд байхдаа Нийгмийн даатгалын багц хуульд иргэдийн хүсээд байгаа бүхнийг оруулчихсан. Энэ хууль багцаараа цааш явахгүй. Өргөн баригдсан хуульд оруулсан заалтууд бүгдээрээ батлагдвал Нийгмийн даатгалын сан төсвийг шийдэж чадахгүй. Тиймээс Нийгмийн даатгалын багц хуулийг хоёр дахиа дахин татагдаж дараагийн сайдын үед дахин өргөн баригдах байх. Тиймээс би өөрийнхөө өргөн барьсан тэтгэвэр тогтоохдоо долоон жилийн цалингийн дунджаар бус таван жилийн дунджаар тогтоох хуулийн төслөө дангаар нь хэлэлцүүлэхийн төлөө зүтгэнэ.

-Өөр ямар хуулийн төслүүд дээр та ажиллаж байна?

-Компани, аж ахуйн нэгжүүд, хуваариа бизнес эрхлэгчдийн санхүүгийн асуудал өнөөдөр их хүндэрч байна. Шинэ хөрөнгө оруулалт хийх байтугай компанийнхаа ажилчдын цалинг яаж олгох, яаж эргэлтийн хөрөнгөө олох вэ гэдэг асуудал компаниудад чухал болчихоод байна. Мөн банкууд зээл гаргахгүй гацчихсан байна. Энэ тохиолдолд нэг хуулийн төслийг өргөн барьсан. Тэр нь ковидын үед хил хаалттай байх үед үүссэн компаниудын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын өрийг таван жилээр хойшлуулах, ингэхдээ жил бүр 20 хувиар төлөх хуулийн төслийг өргөн барьсан. Ингэснээр компаниуд татвар, нийгмийн даатгалын өрөнд санаа зовохгүйгээр үйл ажиллагаагаа сайжруулах боломжтой болно. Хоёрдугаарх хууль нь, татварын өр юм уу эсвэл нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын жаахан хэдхэн төгрөгийн өр гардаг. Ийм тохиолдолд компанийн эздэд хилийн хориг тавьдаг. Үүнээс болоод тухайн компанийн захирал компанийнхаа гадаад харилцаа, гадаад худалдаа болон бусад асуудлаар нааш цаашаа явахад асуудал үүсдэг. Тиймээс татварын болон бусад нийгмийн даатгалын өрөөс болж хилийн хориг тавьдагийг болиулах хуулийн төсөл өргөн барьсан. Ингэснээр компани аж ахуйн нэгжүүд бизнесээ чөлөөтэй эрхлэх, гадаад харилцаагаа сайжруулах, гадаад худалдаа болон бусад үйл ажиллагаандаа илүү хурдан шуурхай орох боломжийг бүрдүүлж байгаа юм. Одоо бид шударга ёсоор ядуурч байгаа иргэдийг хооллоод хол явахгүй. Тиймээс бизнес, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих, татварын болон бусад зүйлээр дэмжих ажлыг хийж байж эдийн засгаа аварч чадна. Өнөөдөр бизнесээ дэмжих цаг болсон.

-Танай намд үүссэн асуудлын учир зүй нь овоо нааштай болох чигтэй байсан. Гэтэл сая Шүүхээс С.Эрдэнэ даргын тамга хүчинтэй гэсэн шийдвэр гарлаа. Танай нам дахиад бужигнаад эхлэв үү?

-Намын дарга Лу.Гантөмөр Улсын дээд шүүхэд бүртгүүлснээр намаа удирдах боломж нь нээгдэж байгаа. Гэхдээ тодорхой хэмжээний шийдвэр гаргах, намын томилгоо хийх, данс зэрэг асуудалд намын гэрчилгээ, тамгагүй байгаа нь асуудал үүсгэж буй. Ер нь Лу.Гантөмөр дарга жаахан удаан байна. Экс Ерөнхийлөгч Х.Баттулгатай учраа олоод гэрчилгээгээ хурдан авмаар байна. Үүний дараа С.Эрдэнэ даргатай ярилцаад тамгаа авах ёстой. Гэхдээ нэг нам юм чинь хоорондоо ойлголцож учраа олохыг эрмэлзэх хэрэгтэй. Хэрвээ учраа олох ажил нь урагштай явахгүй бол энэ хүмүүсийг намын даргын нэр барьж үйл ажиллагаа явуулсан гэдэг асуудлаар, мөн намын гэрчилгээ, тамгыг авч ирэх асуудлаар цагдаад хандаж хурдтай шийдмээр байна. Хүлээлтийн байдалтай их удах нь намын цаашдын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө. Дээр нь сонгууль дөхөж байна. Тиймээс бид маш хурдан зохион байгуулалтад орж эрх баригчдын өнгөрсөн хугацаанд идсэн уусан авлига хээл хахууль, мөн Монголын эдийн засгийг доройтуулсан, бараа бүтээгдэхүүний үнэ, инфляцийг хөөрөгдүүлсэн, валютын ханшийг хяналтгүй алдсан, Монгол Улсын өрийг нэг дахин нэмэгдүүлсэн гэхчилэн зүйлүүдийг нь шүүмжилж хэлэх хүнгүй болчихоод байна. УИХ дахь АН-ын бүлэг л улс төрийн үйл ажиллагаа явуулж байна. Намын зүгээс тодорхой арга хэмжээ авахгүй байна. Яасан яадаг юм бэ гэдэг байдлаар эрх баригчид өнөөдөр дураараа дургих нь хэрээс хэтэрч байна. Тиймээс гэрчилгээ, тамганы асуудал дээр эрс шийдэмгий ажиллах хэрэгтэй.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Бат-Эрдэнэ: Төмөр замын тээврийн тухай хуулиар либералчлал хийгдэнэ DNN.mn

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудалд зарчмын хувьд та ямар байр суурьтай байна?

-Урьд нь ч гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал орж ирж л байсан. Би өөрийн байр сууриа тодорхой илэрхийлж ирсэн л дээ. УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдэг зүйлээсээ гишүүд татгалздаг юм уу, эсвэл багасгах хэрэгтэй гэж үздэг. Хуулийн байгууллагын шийдвэрийн дагуу явдаг баймаар байна. Иргэд хуулийн дагуу асуудлыг шийдүүлдэг байхад гишүүд бүрэн эрх гэдгээр хуулийн хамгаалалтад ордог байж болохгүй. Энд парламентын дархлаа гэдэг ч юм уу асуудал хөндөгддөг л юм билээ. Гэхдээ парламентын дархлаа гээд улс орны тусгаар тогтнолын асуудалд хэр нөлөөлөхийг би хэлж мэдэхгүй байна. Үүний цаана асуудлаас нуугдаж халхлагддаг байдал их болох гээд байна. Тэгээд ч 76 гишүүн энэ гишүүний бүрэн эрхийн асуудлыг нь шийд гээд хаячихдаг. Нөгөөдүүл нь авч үлдлээ, авч үлдээгүй гэдэг асуудал яригддаг боллоо. Тийм учраас УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдэг зүйлээсээ гишүүд татгалздаг юм уу, эсвэл багасгах хэрэгтэй гэж хэлээд байгаа юм. Нөгөө талаас хүн ёсны үүднээс үзвэл энэ бол ээдрээтэй асуудал. Хувь хүн өөрийнхөө төлөө болоод хамаатан садан, төрөл төрөгсдийнхөө төлөө мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй байдаг шүү дээ.

Үүнтэй төстэй зүйл. Парламент ч гэсэн нэг гэр бүл. Нэг нэгэндээ өөрийн чиглэлийн салбар, өөрийн тойргийн аж амьдралыг таниулдаг. Улс орны өмнө тулгарсан бүх л асуудлыг бүгдээрээ тойрч суугаад хэлэлцдэг нэг л гэр бүл шүү дээ. 76 гишүүн 76 тойргийн онцлогийг нэг дор оруулж ирж, шийдэж байгаа нэг гэр бүл. Та энэ гэр бүлийн хүнээ шүүх үү, шүүхгүй юу гэж хаяна гэдэг нь буруу. Мэдээж хүн болсон хойно аваад үлдэх магадлал өндөр. “Чи битгий хулгай хий. Ёс зүйгүй муухай зүйл. Болохгүй…” гэж мянга хэлээд тэр хүн шуудхан больчихно гэж байхгүй. Хамгийн гол нь хулгай хийхгүй байх нөхцөлийг нь бий болгох хэрэгтэй. Тиймээс нэг нэгнийгээ өмгөөлж авч үлдлээ гэж байгаа бол өмгөөлж үлдэхгүй байх нөхцөлийг бий болгох хэрэгтэй.

-Тийм шүү. Гишүүний бүрэн эрхийг парламент шийддэг байдал нь нөгөө талаас парламентын нэр хүндэд ч нөлөөлж байна. Нүүрсний хэрэгт эхлээд таван гишүүн нэр зарлагдсан. Гэтэл гурав болж буурсан. Нэр нь зарлагдсан ч үлдсэн гишүүдийг нийгэм дүгнэхдээ мөнгө төгрөг, нөлөөгөөрөө үлдлээ хэмээн шүүмжилж байна?

-Тийм. Үүний цаана УИХ-д хулгайчид орогнодог гэсэн ойлголтыг ч нийгэмд өгч байна. Энэ бол парламент нэр хүндээ алдах том шалтгаан болж байна.

-Хөгжлийн банк, тусгай сангууд, нүүрсний хулгай гэхчилэн олон хэрэгт УИХ-ын гишүүд холбогдох болсон. Эрх мэдэлтнүүдийн оролцсон хэргүүд ар араасаа гарч ирж байгаа энэ үйл явцыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Гарах ёстой юмнууд гарч байна гэж бодож байна. Нийгэм хөгжиж, алдаа завхарлаа засаж байгаагийн нэг илрэл бол энэ. Бид хөгжлийнхөө нэг үе шатыг тэр дундаа цэвэршилтийн үе шатыг туулж явна. Үүсээд байгаа ихэнх асуудал МАН, АН-тай холбоотой гэж нийгэм үзэж байна. Нэг талаас энэ нь намын хувьд том шинэчлэлийг эхлүүлж байна.

МАН 30 дугаар их хурлаараа социал демократ үзэл баримтлалаа тунхагласан. нэгдүгээрт, энэхүү үзэл баримтлалаар хүний эрхийн асуудлыг нийгэмд тунхаглаж байгаа нь маш чухал. Хоёрдугаарт, үүний цаана ядууралтай тэмцэх, дундаж давхаргыг бий болгох, хууль засагладаг болох гэхчилэн зүйлүүдийг МАН өндөрт тавьж байна. Мөн манай нам нам дотроо байгаа бурангуй зүйлтэй, хууль бус зүйлтэй тэмцэнэ гэдгээ зарласан. Хоёрдугаарт, нүүрстэй холбоотой асуудлыг намын дарга буюу Ерөнхий сайд манлайлж гаргаж ирсэн. Түүнчлэн 5Ш ажиллагааг эхлүүлж байна.

Энэ бүх үйл ажиллагаагаар төрийн албатай холбоотой асуудлууд, хууль бус зүйлүүд гэхчилэн нийгэмд бугшаад байгаа бүхий л асуудлыг шийдэхийг зорьж байна. МАН эрх барьж байгаа энэ дөрвөн жилийн хугацаанд, мөн Намын дарга Л.Оюун-Эрдэнийн ахалсан энэ бодлогууд нь шинэчлэлийг дагуулж байна.

Тиймээс бид энэ шинэчлэлийг цааш үргэлжлүүлэх нь хамгийн чухал байна. Өнгөрөгч даваа гаригт УИХ дахь МАН-ын бүлэг Сонгуулийн тухай хуулийг хэлэлцсэн. Сонгуулийн тухай хуульд энэ шинэчлэлийг оруулмаар байгаа юм. Муу нэртэй хэдэн гишүүд дахиад сонгуульд орох бус шинэчилмээр байна. Туршлагатай, мэдлэгтэй, боловсролтой, ёс зүйтэй боловсон хүчнийг энэ саарал ордонд орж ирэх боломжийг Сонгуулийн хуулиар нээж өгөх ёстой. Бидний хийх гээд байгаа шинэчлэлийн нэг том алхам энэ байх ёстой. Үнэхээр үр хүүхдийнхээ ирээдүй хойчид санаа зовж байгаа бол, нийгмээ цэвэршүүлье гэж байгаа бол саяны асуудлуудыг зоригтойгоор гаргаж тавьсан шигээ нэг мөр шийдэх хэрэгтэй.

Би чуулганы завсарлагааны үеэр тойрогтоо ажилласан. Нийгэм их шүүмжлэлтэй байна. Манай намын гишүүд, дэмжигчид их бухимдалтай байна. Тэд “МАН-даа 62 суудал өгч ялуулсан. Гэтэл өчнөөн асуудалд орооцолдож, холбогдсон хүмүүс гарч ирж байна. Өөрсдөө болохгүй, бүтэхгүй зүйлүүдийг хийж байна” хэмээн шүүмжилж байна лээ. Өнөөдөр улс төрд болж байгаа үйл явцууд бол нийгмийн шаардлага хэрэгцээгээр гарч ирж байгаа задрал. Нийгмийн хөгжлийн явц. Гагцхүү үүнийг хэн хийж, гаргаж ирж байна вэ гэдгийг харах хэрэгтэй. Манай нам өөрсдөө манлайлж гаргаж ирж байна. Дахин хэлэхэд, нэгэнт гаргаад ирсэн асуудлыг цааш нь үргэлжлүүлэх нь зүйтэй.

-Парламентын түүхэнд бичигдэх анхны хянан шалгах сонсголыг та бүхэн хийлээ. Та ажлын хэсэгт орж ажилласан. Сонсголын үр нөлөөг хэрхэн дүгнэж байна вэ?

-Парламентын түүхэнд онцгойлон тэмдэглэх ажил болсон. Бугшсан асуудлыг парламент олон нийтэд нээлттэй болгож, хэлэлцүүлж, мэдээлсэн. Энэ бол шүүх хурал биш шүү дээ. Олон нийтэд мэдээлэл өгөх сонсгол болсон. Хууль тогтоогчид үүнийг гаргаж байгаа нь парламент шинэчлэгдэх, тэр түвшинд шударга ёсыг тогтоох алхам, босго болсон. Сонсголын анхны нээлттэй хэлэлцүүлгийг миний бие удирдсан. Хуулиар зөвхөн УИХ-ын гишүүн гэрчээс асуулт асуух эрхтэй байсан. Миний хувьд үүнийг задалж өгсөн. Зарим нь намайг хууль зөрчлөө гэж байсан. Хэвлэлийнхэнд асуух боломжийг өгөхгүй бол ямар юмны нээлттэй хэлэлцүүлэг байх вэ гээд эхний хэлэлцүүлэгт хэвлэлийнхнээс асуулт асуух эрхийг нээлттэй болгосон.

Гурван шаттай хэлэлцүүлэг боллоо. Эдгээр хэлэлцүүлэгт Монголын ихэнх улстөрч оролцлоо. Ямар учраас тийм шийдвэр гаргасан. Ямар учраас холбоотой вэ гэдгийг нийгэмд ил гаргаж тавьснаараа их ач холбогдолтой болсон.

Дараагийн сонсголыг нүүрсний хэрэгтэй холбоотойгоор хийх гэж байна. Энэ зөв. Оффтэйк гэрээнээс эхлээд олон асуудал гарч ирсэн. ҮАБЗ-өөс шийдвэр гарсан, гараагүй гэж яригдаж байна. Тиймээс гэрээг хэн гаргасан. Ямар хүмүүс зөвшөөрөл өгсөн гэхчилэн мэдээллийг иргэдэд өгөх нь маш зөв.

Хоёрдугаарт, үүнтэй уялдуулж Г.Ёндон сайдын үед өргөн баригдсан Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдлаа. Би хуулийн ажлын хэсгийг ахалж ажилласан. Энэ хууль чухал ач холбогдолтой болсон. Аж ахуйн нэгжүүд өөрсдийн эрх мэдлийн хүрээнд гэрээ хийж, үнийн зөрүү дээр ажилладаг байдлыг энэ хуулиар хаасан. Биржээр гурван удаа арилжаа хийгдлээ. Эхний арилжаан дээр 17 удаагийн дуудлагаар 12.5 хувиар үнэ нь өсч зарагдсан. Энэ мэтээр нүүрсний арилжаатай холбоотой бүх зүйл нээлттэй болж байна. Биржийн хууль зургадугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Одоохондоо бид Хөрөнгийн биржээр дамжуулж худалдаалж байна. Хуулийн хүрээнд цаашид уул уурхайн том биржтэй болъё гэж байгаа юм билээ. Бүхий л худалдаа биржээр явдаг болно.

-Дараагийн сэдэв ҮХНӨ. Энэ хаврын чуулганаар парламент ҮХНӨ хийх үү?

-Дөрөвдүгээр сард оруулж ирэх төлөвтэй байгаа. Гэхдээ амжих уу, үгүй юу. Ер нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. Бид холимог тогтолцоо руу зайлшгүй орохгүй бол өнөөдрийг хүртэл бүс нутгийн, дов жалганы үзлээс гарч чадахгүй болчихоод байна. Ямар ч гишүүн өөрийн сонгогдсон тойрогтой холбоотой ямар ч асуудал дээр дэмжиж кноп дарна. Гэтэл тэр нь улс орны эдийн засагтай холбоотой асуудалтай зөрчилдөхөөр бол яах вэ. Тэр тойргийн иргэдийн итгэлийг хүлээсэн гэдэг утгаараа тойргийн эрх ашгаа илүүд үзэх магадлал өндөр шүү дээ. Тиймээс нэн тэргүүнд улс орны эрх ашгийг боддог байх нөхцөлийг парламентад бий болгох хэрэгтэй байна. Тэгэхгүй бол тойргоосоо буцаад сонгогдохын тулд яах билээ гэдэг асуудлыг тавьж, жалга довны үзлээр асуудалд ханддаг болчихоод байна. Үүнээс гарах гарц нь холимог тогтолцоо. Түүнчлэн гишүүдийн тоог нэмэх асуудал хөндөгдөж байна. Одоо бол 76-хан улстөрч ихэнх асуудлыг мэдээд байна шүү дээ. Одоогийн яригдаж байгаа 152 ихдэж байна гэвэл миний бодлоор 120 гишүүн байх бололцоотой гэж харж байна. Нөгөө талаас цөөн байх нь улстөрчдийг өөрийгөө үнэлэх үнэлэмжийг өсгөөд байна. Оросын нэг нэвтрүүлгийг үзэж байхад парламентын гишүүнийг замын цагдаа зогсооход гүйж хүрч ирээд бичиг баримтаа шалгуулж байгаа юм. Тэнд би УИХ-ын гишүүн гэж томорч байгаа юм алга. Загнаж байгаа юм алга. Манайд болохоор УИХ-ын гишүүн гээд хүндлээд байхаар тэр гишүүн нь хүн л юм болохоор би том хүн юм байна гэсэн ойлголт аваад байна. УИХ-ын гишүүн энэ танхимд орж ирээд эрх мэдлээ хэрэгжүүлдэг. Энэ саарал байшингаас гараад эрх дарх гэхгүйгээр яг л иргэдийнхээ дунд амьдармаар байна. Тоо нэмэгдүүлэх гол ач холбогдлыг би энэ өнцгөөс хардаг. Ингэж байж хүн эрх мэдлээ давуулж ашиглахгүй байх нөхцөл бий болно. Тоог тодорхой хэмжээгээр нэмэх бололцоотой байх ёстой.

-Төмөр замын тээврийн тухай хуулийн ажлын хэсгийг та ахалж байгаа. Энэхүү хуульд орж байгаа гол өөрчлөлт нь юу вэ. Төмөр замыг либералчлах асуудлыг энэ хуулиар хөндөж байна уу?

-Хөндөж байгаа. Миний хувьд төрийн өмч бага байх ёстой гэж боддог. Яахав, стратегийн ач холбогдолтой цахилгаан станцууд, дэд бүтцийн гол шугамууд улсын өмчид байх нь зөв. Иргэдэд очих үйлчилгээний хөлсийг хэт өндөр байлгахгүйн тулд үүнд стратегийн бодлого барих нь зөв. Гэхдээ нийгмийг иргэд, аж ахуйн нэгж авч явдаг. Тиймээс иргэд, аж ахуйн нэгжийн хийх ажлыг төр булааж авах, эсвэл зэрэгцээд дайраад байх хэрэггүй гэж боддог. Жишээ нь, би иргэний нисэхийн либералчлалыг эхлүүлсэн. Төр дээрээс нь зохицуулж МИАТ гэдэг компанийг үндэсний компани гэж нэрлээд бүх эрхийг МИАТ-т төвлөрүүлж үнийг нь барьсан. Өрсөлдөгчгүй олон жил явсан. Би салбар хариуцсан сайдаар ажиллах хугацаандаа МИАТ-тэй бусад аж ахуйн нэгжийг өрсөлдөх боломжийг бий болгосон. Энэ нь өрсөлдөөнийг бий болгосон. Энэ либералчлалыг үргэлжлүүлж хийх хэрэгтэй байна. Үүнтэй адил төмөр замд мөн либералчлал хийгдэнэ. Энэ хуулийн гол зорилго нь ерөөсөө энэ.

Энэ хуулиар доод, дээд бүтэц нь тусдаа болно. Энгийн ярианы хэллэгээр хэлбэл, хоёр ган төмөр бүхий төмөр зам нь тусдаа болно. Дээгүүр нь явах тээвэрлэгч нь мөн тусдаа аж ахуйн нэгж байхаар гэж оруулж байна.

Монголд өнөөдөр Улаанбаатар төмөр зам буюу Замын-Үүдээс Алтанбулаг хүртэл гол төмөр зам үйл ажиллагаа явуулж байна. Мөн төр, хувийн хэвшлийн Таван толгой-Гашуунсухайтын төмөр зам, Болдтөмөр Ерөө гол, Зүүнбаян-Тавантолгойн төмөр зам, Зүүнбаянгаас Хангимандал гэсэн төмөр замууд бий. Эдгээр төмөр зам хоорондоо харшлахгүйгээр нэг системээр, нэг үнэ өртгөөр явдаг нөхцөлийг энэ хуулиар бий болгож байна. Жишээ нь, өнөөдөр “Болдтөмөр Ерөө гол” ХХК төмрийн хүдрээ Бугат руу экспортоллоо гэхэд Улаанбаатар төмөр замаар явсны тодорхой төлбөрийг төлдөг. Наашаа Таван толгой төмөр замаар явахаар мөн тус компанид мөнгө төлдөг. Энэ хоорондын зохицуулалтыг энэ хуулиар хийж өгч байгаа юм. Нэг нь илүү үнэ хэлдэг ч юм уу, эсвэл миний төмөр замаар чи явахгүй гэж дарж хэвтдэг. Эсвэл би өөрийнхөө ачааг зөөнө гэдэг ч юм уу ямар ч хориг байхгүйгээр нэг сүлжээ болгож либералчилж байгаа юм. Хоёрдугаарт, тээвэрлэгч компани хэний ч зам байсан нэг л төлбөр төлөөд нийтийн дүрэм, стандартаар тээврээ хийх боломжийг нээж өгч байна. Энэ бол том либералчлалыг бий болгосон хууль. Ажлын хэсэг анх өргөн баригдсан хуулийн талаас илүү хувийг нь шинэчилсэн.

Ер нь төмөр замын тухай анх батлагдсан хууль бол хуучин ЗХУ-ын хуульд үндэслэсэн нэг компанид зориулагдсан хууль байсан. Одоо бол либералчлагдсан олон компани өрсөлдөхүйц эрхийг нээсэн хууль болсон.


Categories
мэдээ улс-төр

Ч.Ундрам: Боловсролын багц хуулийн гол зорилго нь ялгаатай байдлыг арилгах DNN.mn

Боловсролын багц хуулийн талаар УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай ярилцлаа.


-Монголд өнөөдөр бололцоотой айлын хүүхэд үнэлгээ өндөртэй сургуульд, бололцоогүй нь хуучирсан байшинд гал түлж сурч байна. Энэ нь бүхэл бүтэн нийгмийн давхаргыг бий болгох хэмжээнд хүрчихээд байгаа нь нууц биш. Тиймээс сурагчид ижил тэгш гараанаас гарах бололцоог энэ хуулиар яаж хангаж байгаа вэ?

-Боловсролын хуулийг парламент анх удаа багцаар нь хэлэлцэх гэж байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Боловсролын тухай хуульд 26 удаа, Дээд боловсролын тухай хуульд 10, Мэргэжлийн боловсролын тухай хуульд долоо, Бага, дунд боловсролын тухай хуульд 13, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд зургаан удаа тус тус өөрчлөлт хийсэн байна.

Ингэхдээ багцаар нь хэлэлцэж байгаагүй. Оруулсан өөрчлөлт нь ихэвчлэн томилгооны ч гэдэг юм уу, жижиг өөрчлөлтүүд байсан.

Тэр бүү хэл Мэргэжлийн боловсрол өөр яаманд харьяалагдаж байсан үе ч бий. Тиймээс 1992 оны Үндсэн хууль батлагдсанаас хойш 31 жилийн дараа анх удаа Боловсролын хуулийг багцаар нь өөрчлөхөөр энэ парламент ажиллаж байна.

Энэхүү багц хуулийн өөрчлөлтийн хамгийн гол зорилго нь хүүхэд бүрд амьдралын гарааны тэгш боломжийг боловсролоор дамжуулж олгох юм. Бид энэхүү зорилгыг тавихын өмнө өнгөрсөн 30 жилд юу болоод өнгөрөв гэдэгт үнэлэлт, дүгнэлт хийсэн. Өнгөрсөн 30 жилд бид боловсролын салбараа төдийлөн хангалттай анхаараагүй. Анхаарсан ч зарим буруу бодлогын улмаас боловсролын ялгаа гарсан. Манай улсад удахгүй давхарга үүсэх нөхцөлийг боловсролоор бүрдүүлсэн нь үнэн. Мөнгө төгрөгтэй, бололцоотой айлын хүүхэд хамгийн сайн орчинд, хамгийн сайн багштай, гадаад хөтөлбөртэй сургуульд сурч байна. Ингээд сурагчдын нэг хэсэг нь төгсөөд шууд гадаадын гайгүй сургуульд орох боломжтой болж байна. Мөн хотын төвийн лаборатори гэгддэг улсын төсвөөс арай ахиу мөнгө зориулагддаг сургуулийн сурагчид нь дотоодын сайн их сургуульд орох магадлал өндөртэй нэг хэсэг бий болж. Түүнчлэн захын хорооллын болон алслагдмал сумын сурагчид гээд ялгаатай амьдрах давхарга боловсролын салбараар бэлддэг болчихоод байна.

Сурагчдыг ерөнхий боловсролын сургуулиа төгсөхөд нь амьдралын их өрсөлдөөнд ялгаатай гараанаас оруулж байгаа нь шударга бус байгаагаас гадна хүний эрхийн мэдрэмжгүй, хүний эрхийг ноцтой зөрчсөн хандлага шүү дээ. Тиймээс энэ хуулийн амин гол зорилго нь боловсролоор дамжуулж хүүхэд бүрд тэгш боломж олгож амьдралын ялгаатай байдлыг арилгахад оршино.

-Энэ ялгааны голлох шалтгаан нь сургалтын хөтөлбөр болов уу. Хөтөлбөртэй холбоотой ямар өөрчлөлт орж байгаа вэ?

-Өнөөдөр Монгол Улсад үндэсний, кэмбрижийн болон гадны бусад хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Гадаадын хөтөлбөр болон үндэсний хөтөлбөрийн гол ялгаа нь англи хэл.

Дэлхийн мэдлэгийн сан, шинэ нээлтүүд ихэнх нь англи хэл дээр хэвлэгдэн гарч, хамгийн бодит мэдээлэл, цаг хугацаа алдалгүй англи хэл дээр нийтлэгдэж байгаа энэ үед манай улс шиг цөөн хүн амтай орон иргэдийнхээ эх хэлний боловсролоос гадна англи хэлэнд анхаарах нь зүйтэй юм. Англи хэлтэй хүүхэд гадаадын шилдэг их дээд сургуульд сурах, сайн ном олж унших, шилдэг компаниудад орж ажиллахаас авахуулаад ажил, амьдралд нь олон давуу талтай. Сүүлийн үед Англи улсын Ерөнхий сайд, Лондон хотын захирагч, Дэлхийн банкны ерөнхийлөгч, цахиурын хөндийн том компаниудын гүйцэтгэх захирлууд гээд Энэтхэг, Пакистан гаралтай хүмүүс томилогдож байна. Энэтхэг, Пакистан улсуудын үндсэн гадаад хэл нь англи хэл учраас өөрийн боловсролоо дэлхийн түвшинд ашиглах давуу талыг олгож байна. Тийм учраас монгол хүүхдүүдэд эдгээр боломж байгаасай гэж бодож миний бие англи хэлний боловсролыг дэмжих лобби бүлэг хүртэл байгуулж ажиллаж байна. Бүх сургуульд тодорхой түвшнээс эхлээд заавал англи хэл заах асуудлыг хуулийн төсөлд оруулсан.

-Сургалтын хөтөлбөр улстөрчдийн “тоглоомын нүүдэл” болсон. Сайд солигдох бүртээ хөтөлбөр өөрчилдөг. Ер нь хөтөлбөрийг урт хугацаанд тогтвортой байлгах чиглэлд ямар зохицуулалт орж байгаа вэ?

-Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш 12 жил тогтвортой байлгана гэж орж байгаа. Энэ нь хөтөлбөрийг тогтвортой байлгах том дархлаа болно гэж бодож байна.

Хөтөлбөртэй холбоотой өөр зохицуулалтаас дурдъя. Өнөөдөр Монголд гадны хөтөлбөртэй сургууль цөөнгүй бий. Тэрхүү сургуульд сурч байгаа хүүхдүүдийг монгол хүн гэдэг утгаар бэлтгэх ёстой. Монгол хэл, бичиг, уран зохиол, Монголын түүх зэрэг монгол хүнийг тодорхойлдог хичээлүүдийг заавал оруулах ёстой гэж үзсэн. Мэдээж хөтөлбөрийн нарийн агуулгыг хуулиар зохицуулах боломжгүй ч ерөнхий агуулгын шаардлага, зарчимуудыг тодорхойлсон.

Монгол Улсын Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх бодлогын баримталж байгаа бөгөөд үүнд өнөөдрийн дэлхий ертөнцөд амьдрахуйц өрсөлдөх чадамжтай байх ёстой гэдэг зарчим багтана. Ер нь улс орон бүрд ямар иргэн бэлтгэх вэ гэсэн хар хайрцагны бодлого байдаг. Тиймээс ч би УИХ-ын гишүүн болсноосоо хойш үндэсний хөтөлбөрөө хэрэгжүүлэх ёстой гэсэн асуудлыг их хөндөж байсан. Салбарын хүрээнд ч үндэсний хөтөлбөр чухал хэмээгдэж байгаа. Тиймээс зөвхөн үндэсний хөтөлбөр зааж байгаа сургуулиудад хувьсах зардлыг олгох зохицуулалт энэ хуулийн төсөлд орсон.

-Хүүхдийн хүмүүжил төлөвшилтэй холбоотой асуудлууд сүүлийн үед хөндөгдөх болсон. Хуульд энэ чиглэлээр ямар зохицуулалт орж байгаа бол?

-Боловсролын багц хуультай хамт Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хууль хэлэлцэгдэж Боловсрлын ерөнхий хуульд нэгтгэгдэж байна. Хуулиар албан боловсролоор зөв зан чанарыг хүүхдэд төлөвшүүлэх асуудал орж байна. Зан чанар гэдэг ойлголтын цаана ихэнх хүмүүсийн шаарддаг хөдөлмөрч байх, цаг баримтлах, ёс суртахуун гээд өргөн хүрээний асуудал багтана.

-Сурагчдын сургалт, хүмүүжлийг багш л хариуцах ёстой юм шиг орхидог болсон. Эцэг эхчүүдийн оролцоог хэр хангаж байгаа вэ. Өөр ямар чухал өөрчлөлтүүд орж байгаа вэ?

-Боловсролын үр дүн хүүхэд, сургууль, багш, эцэг эхийн хамтын ажиллагаа дундаас гарч ирдэг. Ер нь боловсролын багц хуулийн гол өөрчлөлт нь хүүхэд нэгдүгээр ангидаа юу сурсан байх ёстой юм бэ, хоёрдугаар ангид юу чаддаг болсон байх вэ гэдэг мэргэшлийн үндэсний шаталсан бүтцийг боловсруулсан. Бүх хүүхдийг 12 дугаар анги төгсдөг болгох зохицуулалт орж байна. Өнөөдөр сурагчдын нэг хэсэг нь дунд ангиа төгсөөд мэргэжлийн боловсролын сургууль руу, эсвэл мал дээр гардаг ч гэдэг юм уу 12 дугаар ангиа төгсөхгүй байх тохиолдол гардаг. Хүүхэд бүрийг 12 дугаар анги төгсгөснөөр гэмт хэргийн тоо болон ажилгүйдэл буурах зэрэг олон дам нөлөө гардаг тухай судалгаа байдаг юм билээ.

Мөн хувийн сургуулиуд ашгийн төлөө болон ашгийн бус байдлаар ажиллаж болно гэсэн зохицуулалт оруулж байна. Ашгийн бус хэв шинжтэй сургуулийн сонгодог жишээ бол Харвардын их сургууль, Стэнфордын их сургууль гээд байна. Өөрийн олсон орлого болон бусдын өгсөн хандив тусламжийн мөнгийг боловсролын байгууллагадаа, эсвэл салбараа хөгжүүлэхэд зарцуулдаг. Тиймээс ашгийн бус зорилгоор ажиллавал төрийн бус байгууллагын хуулиар зохицуулагдана. Өөрөөр хэлбэл, ногдол ашиг тараахгүйгээр олж байгаа орлогоо тухайн сургууль болон салбараа сайжруулах чиглэлд зарцуулах нь. Харин ашгийн төлөө ажиллавал компанийн тухай хуулиар зохицуулагдана. Татвараа төлнө.

Ашгийн болон ашгийн бус мөн төрийн өмчийн бус сургуулиудад тодорхой хариуцлагуудыг үүрүүлж байгаа. Жишээлбэл, урьдчилж суудлын мөнгө авахыг хориглох зохицуулалт орсон. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сургах квот ногдуулж байна. Төрийн бус өмчийн, үндэсний цөм хөтөлбөр хэрэгжүүлж байгаа сургуулиудад сургалтын төлбөрөөс хамаарч хувьсах зардал олгоно. Гадны хөтөлбөрөөр зааж байгаа бол улсаас ямар ч зардал өгөхгүй байх зохицуулалт орсон.

Үүнээс гадна гадаадад олон монголчууд амьдарч байна. Тиймээс гадаад амьдарч байгаа хүүхдүүдэд Монгол хэл, соёлын боловсролыг олгодог байгууллагуудад хувьсах зардал олгохоор болж байна. Өөрөөр хэлбэл, гадаадад Монголын боловсролыг олгохоор үйл ажиллагаа явуулж байгаа газруудыг дэмжинэ гэсэн үг.

Түүнчлэн цахимаар суралцах боломжийг хуульд тусгаж байна.

Дээд боловсролын хувьд Монгол Улсын хөгжилд чухал жишээлбэл, металлургийн инженер, газрын тосны мэргэжилтэн ч гэдэг юм уу хомсдолтой байгаа чухал мэргэжлүүдэд төрөөс тэтгэлгээр өөрийн улсдаа сургаж бэлтгэнэ. Их сургуулийн санхүүжилтийн багагүй хувийг тэтгэлэг маягаар олгох өөрчлөлтийг ярилцаж байна. Ирэх долоо хоногийн байнгын хороо болон чуулганаар Боловсролын ерөнхий хууль хэлэлцэгдэнэ.

-Багшийн нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлд ямар зохицуулалт орж байгаа вэ?

-Багшийн нийгмийн асуудлыг өндөрт тавьж байгаа. Багш нарыг үе шаттайгаар сургана, хөгжүүлнэ. Мөн байр орон сууцаар хангах ч гэдэг юм уу нийгмийн асуудлыг авч үзэж байна. Жишээлбэл, төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль болон политехникийн коллежид 15-аас дээш жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад төлбөргүй суралцуулна гэсэн заалт орж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

“Шударга ёсны талд зогсоно” гэсэн шүүгчдийн тоо 100 давжээ DNN.mn

Олон нийт шударга ёсыг хүсч байна. Энэ нь ямар нэг эш баримт, судалгаа нотолгоогүйгээр хэлэхэд л ойлгомжтой хүсэмжлэл юм. Бид шударга ёсыг төрөөс шаарддаг. Төр ч тийм үүрэгтэй. Тэр дундаа шүүх засаглалыг шударга байхыг хүсдэг.

Учир нь сүүлийн үед, ер нь сүүлийн жилүүдэд шүүхтэй холбоотой таагүй мэдээллүүд тасрахгүй байна. Шүүхдэх шинэчлэлийг хуулийн хүрээнд хэд хэдэн удаа хийлээ. Гэвч элдвийн судалгаа, шинжилгээнийдүн, олон нийтийн үнэлэлт дүгнэлтээр сайжирсан гэх байдал үзэгдэхгүй л байна.

Эндээс үүдээд Хөгжлийн банк, нүүрсний хулгай зэрэг улстөрчид, улс төрд нөлөө бүхий этгээдүүд олноороо холбогдсон хэргүүдийг шүүх шударга шүүнэ гэдэгт олон нийт эргэлзээд байгаа юм.

Харин 2023 он гарсны дараахан нэр бүхий 30 гаруй шүүгч Ерөнхий сайд, Засгийн газар тэргүүтэй нөхдийн хийж буй “шударга ёсны төлөөх тэмцэл”-ийг дэмжиж, “Шударга ёсны талд зогсоно” гэдгээ илэрхийлсэн байдаг. Тэгвэл ингэж байр сууриа илэрхийлсэн шүүгчдийн тоо 100 давжээ. Монгол Улсад 600 гаруй шүүгч бий. Тэдний 20 орчим хувь нь ийн мэдэгдсэн болж таарч байна.

Уг нь шударга ёсны талд зогсох нь тэдний хуулиар хүлээсэн үүрэг л дээ. Гэвч явж ирсэн тогтолцоо, томилгоо, бусад хүчин зүйлийн улмаас тухайн шүүгчийн үйл ажиллагаанд саад болдог байна. Хуулийг өөрчилсөн ч ийм хүчин зүйлүүд байсаар байгаа ажээ.

Тиймээс шүүгч нар засаглалынхаа нэр хүндийг сэргээх, ажиллах нөхөцөл бололцоогоо хангахын тулд “хувийн шийдвэр” гаргаж буй бололтой.

Угаасаа шүүгч, шүүхийн ажилтнуудын шударга ёсны тунхаг гэж бий. Түүнд нь “Эрхэм зорилго нь шударга ёсны хэмжүүр байх учиртай” гээд“ Зарчим нь бусдын нөлөөнд автахгүй, гагцхүү хуульд захирагдаж хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гаргах, Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээг хамгаалан биелүүлэх, Зөвийг эрхэмлэн дээдэлж, өргөсөн тангарагтаа үнэнч, авилга, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, Айлгахгүй, алагчлахгүй, найр тавихгүй, сөрөг сэтгэлээр хандахгүй байх, Зан байдал, үйл ажиллагаа бүр нь шүүхийн шударга байдалд итгэх олон нийтийн итгэлийг бататган бэхжүүлэхэд чиглэх, мэргэжилдээ хүндэтгэлтэй хандан, санаачилгатай байж, мэргэшлийн өндөр түвшинд үйл ажиллагаа явуулахын тулд мэдлэг, ур чадвараа байнга дээшлүүлэн, зохисгүй байдал гаргахгүй, өөртөө болон бусдад зарчимч байдлаар хандаж, шударга бус байдалтай үл эвлэрэх ёстой” хэмээн заасан.

Түүнчлэн ШЕЗ-ийн гишүүн Д.Зүмбэрэллхам жил гаруйн өмнө тус зөвлөлийн даргаар томилогдохдоо “Шүүхийн шинэчлэлийн эцсийн зорилго нь нийгэмд шударга ёсыг тогтоох явдал. Хүмүүс шүүхэд итгэдэг байх ёстой. Шүүх бол иргэдийн итгэл хүлээсэн, эцсийн найдвараа тавьж болдог байгууллага байх хэрэгтэй. Шударга ёсыг хэрэгжүүлэх хамгийн том баталгаа нь хууль дээдлэх ёсыг хатуу чанга баримтлах явдал юм. Ний нуугүй хэлэхэд шүүхийн нэр хүнд өнөөдөр иргэдийн дунд сайнгүй байгаа нь нууц биш. Шүүхийн шинэтгэл үе шаттай аажуухан явж байна. Буцаж ухарсан зүйл ч бий. Томилгоо, шүүгчийн мэргэжил, мэдлэгтэй ч холбоотой асуудал байдаг. Улс төрийн нөлөөлөлд автахтай холбоотой ч асуудал байдаг. Нөгөө талаар шүүхийн нэр хүндийг зориуд харлуулах ч тохиолдол гардаг. Өөрсдөө хэрэг төвөг хийчхээд, түүнийгээ цагаатгаж харагдуулахын тулд шүүхийн нэр хүндэд халдах нь ч бий. Тал талын хүчин зүйлтэй холбоотойгоор шүүхийн нэр хүнд буурсан. Тиймээс шүүгчийн нэр хүндийн асуудал нь дан ганц өөрсөдтэй нь холбоотой зүйл биш. Энэ асуудлыг олон талаас нь өргөн хүрээтэй харж байж засаж залруулах ёстой. Шүүхийн нэр хүндийг өсгөхийн тулд шүүх рүү халдсан халдлагыг таслан зогсоох ёстой. Шүүх рүү хүн болгон “чулуу шиддэггүй” байх хэрэгтэй” гэж байв.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Амартүвшин: АМНАТ-ын хууль Монголд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж олгодоггүй DNN.mn

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй ярилцлаа.


-Өдрийн сонинд гарсан таны нийтлэлийн мөрөөр ярилцахаар ирлээ. Ер нь бизнесийнхнийг харлуулах нь зах зээлийн эдийн засгаа нураадаг гэсэн агуулгыг дэлгэрүүлж хөөрөлдье гэж бодлоо?

-Нэг талаар бидний сонгосон зам, нөгөө талаар хүн төрөлхтний хөгжсөн түүх бол чөлөөт эдийн засаг, тэр дундаа иргэдийнхээ ажиллаж хөдөлмөрлөх, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа ашигтай байх сонирхлыг өдөөж дэмжсэнээр хөгжиж ирсэн. Сонгодог либерал онолд төр юунд ч оролцох ёсгүй гэж тунхагладаг. Бидний хамгийн сайн мэдэх Адам Смитийн үл үзэгдэгч гарын онол ч үүнийг нотолдог. Эдийн засаг өөрөө өөрийгөө зохицуулдаг. Тиймээс төр аль болох оролцохгүй байх ёстой. Төр аль болох цомхон, хүчтэй байх ёстой гэдэг шүү дээ.

Монголын өнөөгийн эдийн засгийг ярья л даа. 1990 оноос өмнө төлөвлөсөн төлөвлөгөөт эдийн засагтай байсан. Хувийн аж ахуй гэж байгаагүй. Төр бүгдийг зохицуулдаг байсан. Энэ онол үнэнд гүйцэгдэж нурж унасныг бүгдээрээ мэднэ. Тиймээс хувийн хэвшил, иргэдийн хөдөлмөрлөх хүсэл сонирхолд суурилсан тэмүүлэл нь эдийн засгийг ямар богино хугацаанд өсгөж болдгийг өнөөдөр бид харж байна.

Харамсалтай нь уул уурхай төвтэй улс орон бүрд байдаг тулгардаг асуудал сүүлийн үед манайд бий болчихоод байна. Уул уурхайн орлого нь хэт их байна. Эрх мэдэлтнүүд үүний хуваарилалтад оролцохыг хүсдэг. Мэдээж үүнийгээ популист үгээр иргэдэд эвтэйхэн ойлгуулчихдаг. “Харж байна уу, төр ингэж удирдаж чадаж байна” гэдэг ч юм уу. Ингэхийн тулд ард түмнээр бизнес эрхлэгчид рүүгээ турхируулах ажлыг хийдэг. Анги давхарга үүсгэж янз бүрээр харлуулдаг. Өөрт байгаа чадвар, нөөц бүрээ ашиглаж хамгийн их ашиг олох нь хувийн өмчтөний зорилго. Гэтэл үүнийг нь төр буруутгаад эхэллээ.

Ер нь хамгийн сайн боломжийг тэд өрсөлдөж байж олж авдаг. Үүгээрээ хамгийн сайн бизнес, борлуулалтыг хийх гэж зорьдог. Энэхүү зорьж буй өрсөлдөөн нь тухайн нийгэмд шинэ мэдлэг, боловсролыг оруулж ирдэг. Шинэ технологийг авч ирдэг. Үүнийгээ дагаад иргэд нь өндөр цалин авдаг. Улс орон нь хөгжиж дэвшдэг.

Энэ бүхнийг хувийн хэвшил хийдэг болохоос төр хийдэггүй. Хувийн хэвшил бол сайн менежер гэдгийг Гүржийн жишээнээс харж болно. Эрчим хүчний салбар ч гэдэг юм уу гол томоохон хүнд үйлдвэрүүдээ 2004-2007 онд бүрэн хувьчилсан. Хувьчлалаас хойш 2-3 жилийн дотор эдгээр компаниудын борлуулалт 10 дахин тэлсэн. Үүнээс ямар их өгөөж, ямар их бүтээмж бий болж байгааг Гүржээс харж болно.

-Хувийн өмч эдийн засгийн тусгаар байдал ардчилсан нийгмийн тусгаар тогтнолын хамгийн гол баталгаа гэж харж болох нь…

-Гадны хөрөнгө оруулагчдад ямар боломж олгосноор хөрөнгө оруулалтыг өөртөө татаж, шингээж, байршуулж чадсан бэ гэдгээс эдийн засгийн тусгаар тогтнол эхэлнэ. Энэ тоо бага бол эдийн засгийн тусгаар тогтнолгүй байна гэсэн үг. Бүх л улс орон өөрийн хөрөнгийг хамгаалдаг. Гадаадын хөрөнгө оруулалт бол ийм л учиртай. Уул уурхайн салбар дахь хамгийн том бүтээн байгуулалт болох Оюу толгойд гуравдагч орныг оруулж ирснээр Монголын эдийн засгийн тусгаар тогтнол, дархлааны хамгийн гол тулгуур багана болж хувирч байна шүү дээ.

Ковидын хязгаарлалттай хоёр жил, Орос-Укрианы дайнтай холбоотой эдгээр хүнд үеүдэд бид гадаадын хөрөнгө оруулалтыг нэмж татах чиглэлд сайн ажиллаж чадахгүй байна. Учир нь аль ашигтай ажиллаж байгаа салбаруудад дандаа төрийн өмч зонхилж байна. Мөн хувийн хэвшлийг ямар нэгэн байдлаар ялгах, дарамтлах, айлгаж үйлдэл тасралтгүй явж байна. Түүнчлэн хүнийг үндэслэлгүй барьж хорих нь маш энгийн үзэгдэл боллоо. Жишээлбэл, Мөнх-Эрдэнийн жишээ. Спорт загасчлал гэж ярьдаг шиг бариад тавиад, бариад тавиад байна. Нийгмийг тестлээд байгаа хэрэг үү, ямар учиртай юм. Хүний эрхийг зөрчиж байна.

Гадны хөрөнгө оруулалт орж ирэхгүй байх хамгийн том хаалт нь хувийн өмчийг хамгаалахгүй байх. Нөгөө талаар манай улсын авлигын индекс өссөөр байна. Авлигын индекс өснө гэдэг нь бизнесийн орчин муудна гэсэн үг. Тэнд шударга зөв зах зээлийн харилцаа байхгүй. Төр давамгайлж эхэллээ. ДНБ-д эзлэх төсөв 50 хувь руу ороод эхэллээ. Төрийн оролцоо 50 хувь руу орно гэдэг нь аюулын маш том сигнал. Ийм орон зай руу гадны хөрөнгө оруулалт орж ирэхээс аль болох зугтана, үргэнэ. Гадны хөрөнгө оруулалтгүйгээр хөгжсөн улс хаана ч байхгүй.

Бидний сонгосон нийгмийн зөвшилцөл ийм биш. Үндсэн хууль бол 3.4 сая хүн хэрхэн амьдрах тухай зөвшилцөл. Үндсэн хуульд ийм зүйл юу ч байхгүй. Тиймээс бид ухралт хийж ерөөсөө болохгүй.

Эдийн засгийг тэлэх тухай бүгд ярьж байгаа бол хувийн өмчийг хуульчилж хамгаалах, тэнд ямар нэгэн албан тушаалтан дур мэдэж хүрдэггүй байх ёстой.

Хөгжлийн банкны сонсголыг бид харлаа. Яг үнэндээ чанаргүй зээлүүдийн ард дандаа улсын компаниуд байна. Арилжааны банкаар дамжуулж зээлсэн зээлийн эргэн төлөлт бараг 100 хувьтай байна. Гэтэл улстөрчдийн ч юм уу, тухайн үеийн эрх мэдэлтнүүдийн нөлөөгөөр шууд олгосон зээлүүд л эрсдэлтэйд орсон байна лээ. Зээлийн хороо, Удирдах зөвлөл нь хуралдаж байж зээл олгодог. Зээлдэгч компаниуд нь ямар нэгэн барьцаа хөрөнгөө байршуулж байж зээл авсан байж таарна. Барьцаагүй зээл авсан бол зээл олгох шийдвэр гаргуулсан хүн буруутай.

Сонсголоор Монголын хувийн хэвшлийн өнгө төрх болсон сортоотой бүхнийг бүхэлд нь харлуулж буруутгалаа. Ингэхдээ хэт нэг талыг барьсан, зах зээлийн эдийн засгийн ямар нэгэн мэдлэг, ойлголтгүй хүмүүс шүүлээ. Түүгээрээ хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчид ингэж булингартуулдаг юм байна. Төрөөр л хийлгэе гэдэг ойлголтыг нийгэмд өгч байгаа нь маш буруу. Шийдвэрийг эрх мэдэлтнүүд өөрсдөө гаргасан. Буруутан нь тэд. Гэтэл шийдвэр гаргасан эрх мэдэлтнүүд биш хувийн хэвшлийнхэн буруутан болж байгааг яавч хүлээн зөвшөөрч, дуугүй сууж болохгүй.

Төр дэмжих салбараа бодлогоор дэмжих ёстой. Энэ бол хаана ч байдаг л зүйл. Худалдааны, экспортын, хөрөнгө оруулалтын давуу талыг олгохын тулд бодлогоор дэмжих салбар гэж бий. Үүнийг буруутгаж огт болохгүй л дээ. Ингэж байж өрсөлдөөнд ямар нэгэн давуу талыг бий болгож авна. Монголын ноолуурын салбарыг хөлөө олоход нь төр бодлогоор дэмжих ёстой. Бүгдийг нь нийлүүлж харлуулж болохгүй. Сайн хүү гэдэг бол бодлогын дэмжлэг юм. Эрсдэл үүсвэл арилжааны банкууд эрсдэлийг үүрч чадахгүй. Төр тодорхой хэмжээнд зөөлөвч болж тэр зардлыг үүрэх ёстой.

-Бизнес, төр, иргэд бүгдээрээ тойрч суугаад зөвшилцье гэж та бичсэн байсан. Шинэ хэлцэл, шинэ зөвшилцөл яагаад хэрэгтэй гэж?

-Ерөөсөө л төр бизнес эрхлэх шаардлагагүй гэж байгаа юм. Төр аж ахуйн үйлчилгээ үзүүлэх бус иргэд, аж ахуйн нэгжийн төлсөн татвараар амьдрах орчин, амьдралын чанарыг сайжруулахад л анхаарах хэрэгтэй. Төр шударга өрсөлдөөнийг бий болгох ёстой. Бодлогын дэмжлэг, зохицуулалтыг үзүүлэх ёстой. Гадны хөрөнгө оруулалтыг татахад төр батлан дааж оролцож, хамгаалдаг байх ёстой. Экспортод гаргахад нэгдмэл бодлогоор дэмжлэг үзүүлдэг байх ёстой гэх мэт зохицуулалтыг л хэлээд байгаа юм. Түүнээс нэг гараараа нүүрсний уурхай ажиллуулаад нөгөө гараараа хувийн хэвшилтэй өрсөлдөх тухай биш. Төр бизнес хийнэ гэдэг нь төр өөрөө зээл авна гэсэн үг. Төр өөрийн давуу эрхийг ашиглаж санхүүгийн зах зээлээс их хэмжээгээр хамаад авчихна. Хөгжлийн банкны жишээнээс харвал хамгийн их чанаргүй зээл төрд байна. Тэд шинээр амжилттай ямар ч технологийг нэвтрүүлээгүй. Бүх юм нь бахь байдгаараа. Авлига ашиг сонирхлын зөрчил нь ч бахь байдгаараа байна. Тиймээс төр өөрөө эхлээд өмчөөс салах ёстой. Хоёрдугаарт, бодлогын зөв дэмжлэг үзүүлэх ёстой.

Нийгэм тоглоомын дүрмээ ойлгохгүй болж байна. Төр бүхнийг хийх гээд байгаа юм уу, ойлгомжгүй. Иргэд халамж аваад сууж бай. Төр идэх хоол, тог цахилгааны мөнгийг төлье гэж байгаа юм уу. Тэгвэл манай улс хоёр дахь Венесуэл болж хувирна. Одоо тун ойрхон байна. Тухайн цаг үедээ энэ их зөв юм шиг санагддаг л даа. Лидерүүд нь гарч ирээд хэн нэг хүнийг идэж уусан байна хэмээгээд хувийн хэвшлийг буруутгаж, эсвэл гадны хөрөнгө оруулагчдыг буруутгадаг. Одоо өөрсдөө бүгдийг мэдье гэх нь мэдээж иргэдэд таалагдана. Гэхдээ сайн үр дүн авчирсан ганц ч тохиолдол байхгүй. Венесуэлийг хар л даа.

-Сүүлийн 10 жилийн улсын нийт төсөв болох 187 их наяд төгрөгийн зарцуулалтыг ил болгоё гэсэн санааг та дэвшүүлсэн. Ер нь яаж зарцуулсан гэж харж байна вэ?

-Сүүлийн 10 жилийн төсвийн орлого дээр зээл тусламж нэмэгдэнэ. Мөн төрийн өмчит үйлдвэрийн газруудын орлого нэмэгдэнэ. Энэ бүх мөнгө хаачив. Жилээс жилд өр өсөөд байна. Юунд зарцуулсан бэ. Эмнэлгийн хүртээмж сайжирсан уу. Боловсрол, амьдрах орчин сайжрав уу. Агаар, хөрсний бохирдол юу болов. Нийтийн тээвэр сайжирсан уу. Асуудал улам л хуримтлагдаж байна. Хүмүүс сайн ажлын байр, боловсрол хайж Улаанбаатар руу нүүдэллэж байна. Орон нутагт бүх бодлого алдагдсан. Харин төрөөс асуудлыг шийдэх бодлогын дэмжлэг үзүүлэхээсээ илүү хавтгайрсан халамжид л анхаарч байна. Жилээс жилд утаанд их мөнгө төсөвлөдөг. Энэ оны утаа ямар хэмжээнд байв. Буурсан уу. Харин ч дордсон. Дагаад эрүүл мэндийн асуудал хүндэрсэн. Мөн нийтийн тээврийн асуудалд сүүлийн 12, 13 жил огт анхаарсангүй. Тэг зогсолт хийлээ. Хамгийн гол нь төсвөөс мөнгө нь суутгагдсаар л байсан. Тэр мөнгө хаашаа орсныг асууя.

Хөгжлийн банкны асуудлаар сонсгол хийж байгаа нь зөв. Миний хэлээд, хөндөөд байгаа гол санаа маань хэт нэг талыг барьж болохгүй ээ. Бүх юмны буруутан нь хувийн хэвшил болж хувирлаа. Шударга бус байна. Тиймээс МҮХАҮТ иргэд, мэргэжилтнүүдтэй нийлээд сүүлийн 10 жилийн төсвөөр сонсгол хийе. Утаанд зарсан мөнгө ямар үр дүн үзүүлэв. Нийтийн тээвэр, түгжрэлд зарсан мөнгөний үр дүн гэх мэтээр олон хөтөлбөр, төсөл арга хэмжээний үр дүнг дэнсэлье. Мөнгө яг хаашаа орсон бэ. Үр дүн нь хаана байна вэ. Үр дүнгүй юм бол яах гэж хийсэн юм бэ. Хэрвээ идэж уусан бол хэн идэж уусан юм бэ. Хэн шийдвэр гаргасан юм бэ. Хариуцлагагүй шийдвэр гаргасан бол улс төрөөс хол бай. Ард түмний татварын мөнгө рүү дахиж битгий хуруу гараа дүр. Битгий сонгуульд зориулж ажиллаад бай. Иргэд илүү сайн сайхан амьдралыг л хүсч байна.

Хэрвээ бүх юм болж бүтэхгүй бол бүхнээ яг өнөөдөр зогсоогоод бүхнийг шинээр эхлүүлье. Нийгмийн шинэ зөвшилцөл хийе. Иргэд юу хүсч байна. Хувийн хэвшлийнхэн юу хүсч байна гэдгийг сонсъё. Төр энэ хоёр субъектийг холбогч болохоос бие даасан тусдаа субъект биш. Тиймээс яагаад ийм субъект гаргаж ирээд иргэд хувийн хэвшлийнхнийг талцуулаад байгаа юм бэ.

-Эдийн засагтай холбоотой бусад асуудлаар ярилцлагаа үргэлжлүүлье. Ам.долларын ханш, үнийн өсөлтийг богино хугацаанд шийдвэрлэх ямар боломж бидэнд байна вэ?

-Үнэнийг хэлэхэд өнгөрсөн оны мөн үеэс 25 орчим, бараг 28 хувиар төгрөгийн худалдан авалт уначихаад байна. Инфляци ч мөн адил түүхэн дээд түвшинд хүрсэн. Хоёрдугаар сарын байдлаар, 12 хувийн өсөлттэй, хоёр оронтой тоонд удаж байна.Статистикаас харахад иргэдийн цалин өссөн дүнтэй гарч ирээд байгаа юм. Компаниудаас судалгаа авахаар ажилчдынхаа цалинг 20-30 хувиар нэмсэн гэж байгаа юм. Гэтэл худалдан авах чадвар ам.доллартай харьцуулахад эрс уначихсан. Бид зарим зүйлээ ам.доллараар худалдаж авдаг шүү. Бусад улс оронд ч ам.доллар чангарсан. Тэр нь бидэнд улам нөлөөлж байна.

Нөгөө талаас гадаад худалдааны балансыг статистикаас харахад эерэг байгаа юм. Тиймээс энд Монголбанк юм уу, Сангийн яам үүргээ биелүүлэхгүй байна. Төгрөгийн ханшийг унагаах нь эрх баригчдад ашигтай. Улсын үйлдвэрүүдийн орлого дандаа ам.доллараар орж ирдэг. Ам.долларыг төгрөгт хөрвүүлэхээр ашигтай гарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, өмнө нь 10 төгрөг олдог байсан бол 13 төгрөгийн орлого орж ирнэ гэсэн үг. Энийг эрх баригчид овжиноор ашиглаж байна. Юу гэхээр, ханш нь уначихсан төгрөгийг халамж болгож тараах нь эрх баригчдад ашигтай харагдаж байгаа юм. Гэтэл энэ нь хөдөлмөрлөж байгаа иргэдийн халааснаас төр хулгай хийж байгаатай агаар нэг. Тиймээс бодлогоо үнэн, зөв болгомоор байна. Нэгэнт л экспорт нь импортоос өндөр байгаа бол ханшаа барих ёстой. Нэмээд ч бууруулах ёстой. Зөвхөн уул уурхайн экспорт хийдэг компаниудад ашигтай. Бусад салбарынханд ашиггүй байж болохгүй.

Монголчууд бидний өмнө тулгардаг нэг төвөгтэй зүйл нь химийн үйлдвэр хөгжөөгүй учраас сав баглаа, боодлын түүхий эдээ бүгдийг нь гаднаас худалдаж авдаг. Бүх машин механизмаа гаднаас авдаг. Тээврийн зардал өсчихөөр бүтээгдэхүүн, материалын үнэ өсчихдөг. Ингээд компаниудын ашиг, орлого эрс буурдаг. Иргэдийн худалдан авах чадвар буурдаг. Тиймээс гадаад худалдаа эерэг баланстай байхад яагаад ам.доллар өсөөд байна вэ” гэдэг асуултад эдийн засаг ойлгодог ямар ч хүн “Бодлого чинь буруу байна” гэж хариулах байх.

Бодлогын хүүг 13 хувьд бариад нэлээд удлаа. Хөгжлийн банкны сонсголын үеэр Н.Золжаргал ерөнхийлөгч “Ийм үед төгрөгийн бондоо гаргаж төгрөгөө хамгаалаач ээ” хэмээн хэлж байсныг сонссон байх. Энэ бол маш чухал.

-Нэг талаас төгрөгийн ханшийг тогтворжуулж чангаруулах гол хүчин зүйл гадаад худалдаа. МҮХАҮ-ийн танхим гадаад худалдааг дэмжих чиглэлд ихээхэн санаачилгатай ажиллаж байх шиг байна. Олон ч форум боллоо. Удахгүй Монгол- Орос-Хятадын хамтарсан форум болох гэж байгаа гэж сонссон?

-Манай улсын гадаад худалдааны 84 хувийг энэ хоёр улс дангаараа эзэлдэг. Нарийвчилбал, 82 хувийг Хятад, хоёр хувийг нь ОХУ эзэлдэг. Энэ том масс руу үнэ шингэсэн бүтээгдэхүүнийг экспортлох ёстой. Уул уурхайн салбар 90 хувийг эзэлж байгаа учраас энд уул уурхайн салбарыг түр орхиё. Бусад салбарыг яагаад онцлох ёстой вэ гэхээр нэмүү өртөг бий болгох явцад нь маш олон ажлын байр дагаад бий болдог. Тэр дундаа хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалангийн салбарт илүү их нэмүү өртөг, ажлын байр бий болдог. Үүнийг ашиглаж валют болгож чадвал улс оронд маш хэрэгтэй. Тиймээс энэ салбарт олон талаас нь судалгаа хийсэн. Дэлхийн зах зээл дээр тоглож чадах дөрвөн бүтээгдэхүүн байна гэж судалгаагаар гарсан. Тиймээс эдгээр дөрвөн бүтээгдэхүүнийг яаж нэгдсэн байдлаар экспортлох вэ гэдэгт сүүлийн таван жил идэвхтэй ажиллаж байна. Томоохон хэд хэдэн форум хурлыг хийсэн. Үүнтэй холбоотой саналаа Засгийн газарт хүргүүлж, Уул уурхайн бус экспортыг дэмжих үндэсний зөвлөл хүртэл байгуулагдан ажиллаж байгаа шүү дээ. Даргаар нь ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ажиллаж байна. Тиймээс хамгийн гол нь одоо моделио гаргаж өгөх хэрэгтэй байна. Уул уурхайн бус салбарт амжилт гаргая гэж байгаа бол нэгдмэл байх шаардлагатай. Үнэ, чанар, дизайн гээд бүх зүйлээр нэгдэх хэрэгтэй. Орчин үед нэгдэж, хоршиж хийдэг болчихоод байна. Өрсөлдөөн байлгүй яахав. Гэхдээ зарим зүйлд хамтрах хэрэгтэй байна. Үүнээс гадна санхүүжилтийн асуудалд анхаармаар байна. Экспортод урт хугацааны санхүүжилт шаарддаг. Хамгийн багадаа зургаан сарын хугацаа шаардлагатай. Дотооддоо арилжвал маргааш нь ч юм уу, долоо хоногийн дараа мөнгөө авна. Экспорт гаргахын тулд түүхий эдээ татаж, бүтээгдэхүүн үйлдвэрлээд экспортод хүргэж борлуулалтын орлого орж иртэл дор хаяж зургаан сар шаардагдана. Тиймээс экспортын санхүүжилт их чухал л даа. Ам.доллар орж ирнэ. Тиймээс Монголбанк ам.долларын хүлээлтийн орлогод дүйцүүлж төгрөгийн санхүүжилтийг өгөх боломжтой байдаг. Энэ нь төгрөг ам.долларын ханшийг зөв удирдахад том түлхэц болдог. Уул уурхайн бус экспортын орлого өнөөдөр 500 орчим сая ам.доллар байна. Бид үүнийг энэ ондоо багтааж 1.5 сая ам.долларт хүргэх боломжтой. Тэрхүү зохион байгуулалтыг МҮХАҮТ руу өгөөч ээ гэж байгаа юм. Бид мах, ноолуур, арьс шир, ховор эмийн ургамал зэрэг салбарт нэгдсэн зохион байгуулалт хийе гэж яриад байгаа юм. Салбар бүрээ нарийн тооцоолж үзэхэд хичнээн ажлын байр бий болох, компаниудыг яаж оролцуулах, Монголбанк санхүүжилтийг яаж хийх, гадаад зах зээлд яаж хүргэх, яаж маркетинг хийх вэ гэдэгт нэгдсэн удирдлагаар хангах шаардлага байгаа юм. Компаниуд нэгэнт энэ соёлд суралцчихвал цаашид бие дааж хөгжинө. Тэр хүртэл нь ямар нэгэн замаар бойжуулах ёстой.

-Аж үйлдвэржилтийг бий болгоход бид бодлогын ямар алдаа хаана гаргаад байна вэ?

-Үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг хаана зарах вэ гэдгээс эхэлнэ. Хэнд ямар хэмжээтэй зарах юм бэ гэдгээс шалтгаалж ямар стандарттай байх нь тодорхой болно. Эхлэх цэг нь зах зээл байх ёстой. Гэтэл манайхан өөрийн дур сонирхол, хоббидоо суурилаад үйлдвэрлэлээс эхэлчихээд байна. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ зарах гэхээр хамаг асуудал үүсдэг. Санхүүжилт ч мөн адил. Экспортын баримжаатай бол бодлогын арай өөр санхүүжилт шаардлагатай. Манайд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, уул уурхайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээхэд сайн нөхцөлтэй урт хугацаатай санхүүжилт хэрэгтэй. Энэ салбарын компаниудыг татварын бодлогоор зөв дэмжих хэрэгтэй байна. Жишээлбэл, уул уурхайн бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэх тусам АМНАТ-ын хуулиар татвар нэмэгдээд байна. АМНАТ-ын хуулийг цуцлах шаардлагатай байна. Энэ хуулиар Монголд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж ерөөсөө олгохгүй байна. Нэг бол дэлхийн зах зээлийн үнээр АМНАТ тооцож байна. Ямар ч ашиг гарахгүй шүү дээ. Тиймээс түүхийгээр нь гаргавал амар хялбар. Тиймээс энэ бодлого нь үйлдвэржилт, ажлын байр бий болгохын эсрэг бодлого болчихоод байгаа юм. Мөн техникийн зохицуулалтууд байна. Жишээлбэл, ноолуурыг дотооддоо гүн боловсруулалт хийх хэрэгтэй. Гэтэл Засгийн газраас энэ хавар техникийн зохицуулалтыг нь цуцалчихлаа. Самнах үйлдвэр барихаар европын компаниудтай хамтарсан нэлээн олон үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоочихож байгаа юм. Хятад худалдааг дэмжих сайн зээлүүдтэй. Түүнтэй нь Монголын компаниуд дангаараа өрсөлдөж чадахгүй. Арьс шир ч ялгаагүй. Махны салбарт бид “Монгол мах” -ыг нэгдсэн байдлаар дэлхий нийтэд таниулах шаардлагатай байна. Ингэхийн тулд компани бүр хоорондоо өрсөлдөх бус нийлж менежмэнт хийх ёстой. Компаниуд сав баглаа хийхдээ илүү анхаармаар байна. “Монгол мах” гэдгээ таниулахын тулд том компанит ажил, маркетинг хийх ёстой. Компаниуд нийлж хийхийн тулд дундын бүтцийг бий болгох ёстой гэж харж байна. Энэ мэтээр зөв зохион байгуулалт хийгээд эхэлбэл компаниуд аяндаа сураад ойлгоод өөрөө өөрийгөө хөгжүүлээд явчихна.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Батшугар: Олон орны Төв банк бодлогын хүүгээ огцом нэмснээр сүүлийн 20 жилд байгаагүй хүндрэлүүд гарч байна DNN.mn

УИХ-ын гишүүн Э.Батшугартай ярилцлаа.


-Чуулганы завсарлагааны хамгийн шуугиантай сэдэв Хөгжлийн банкны сонсгол байлаа. Сонсголын үр дүнгээс ярилцлагаа эхэлье?

-Чуулганы завсарлагааны үеэр гурван шаттай сонсголыг хийлээ. Энэхүү сонсгол парламентын түүхэнд тод үлдэх байх. Учир нь парламентын хянан шалгах хороо анх удаа байгуулагдсан. Анх удаа явагдаж байгаа сонсгол ч гэлээ амжилттай дуусгалаа. Хөгжлийн банкны сонсголын гол зорилго нь нотлох баримтад дүн шинжилгээ хийж, олон нийтэд мэдээлэх. Мэдээж гэм буруутайг нь шүүх тогтооно гэдгийг онцолж хэлье. Гэхдээ ямар хэмжээний луйвар хулгай, зохион байгуулалттай үйлдэл явж байсныг бүгдийг нь ард түмэнд ил болголоо.

Товч дүгнэж хэлэхэд, зээлийг зориулалтын бусаар ашигласан байдал их гарсан. Хямд их үүсвэрээр бусдын боломжийг хааж өөрсдийнхөө давуу эрх ашиглаж зээл авсан. Ингэхдээ авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан байна. Тухайлбал, нэг зээлдэгч төмрийн үйлдвэрт ган хайлуулах үйлдвэр барина гэж зээл авчихаад тэр мөнгөөрөө Макао, Сингапурт казино тоглосон хэрэг гарлаа. Сонсголын шууд дамжуулалтын үеэр үүнийг ард түмэн харсан байх.

Хөгжлийн банкны үндсэн үүрэг нь экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрүүдийг барихад санхүүжилт олгох. Мөн Монгол Улсыг хөгжүүлэх стратегийн ач холбогдолтой том том төслүүдийг хэрэгжүүлэх юм.

Хөгжлийн банкнаас зээл хүсэхдээ том үйлдвэр барина. Экспортыг дэмжиж импортыг орлох, валютын урсгалыг Монгол Улсад үлдээнэ хэмээн төсөл бичиж зээл авчихаад тэрийгээ хувийн хэрэгцээндээ ашигласан эдгээр үйлдэл бол санхүүгийн гэмт хэрэг.

Хоёрдугаарт, маш их хэмжээний мөнгийг дандаа холбогдох этгээдүүд авсан байна. Холбогдох этгээд гэдэг нь нэг эзэмшигчтэй олон компанид зээл өгсөн гэсэн үг. Эсвэл нэг эрх мэдэлтний хамаатан саданд зээл олгосон байна.

Гуравдугаарт, зээлээ эргэж төлөхгүй байгаа зээлдэгчид байна. Зээлээ эргэн төлөөгүй янз бүрийн шалтгааныг хэлж байна. Жишээлбэл, эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдсөн. Төрөөс дэмжлэг өгөөгүй гэх мэтчилэн. Энэ бол мөн л зөрчил. Бусдын боломжийг хаасан. Монгол Улсын хөгжлийг боомилсон зүйлүүдийн нэг жишээ гэж харж байна.

Зээлдэгчээс гадна Хөгжлийн банкны удирдлагууд том алдаанууд гаргасан асуудлууд байна. Тухайлбал, нэгдүгээрт зээл олгохдоо ашиг сонирхлын зөрчил гаргасан зүйл байна. Жишээлбэл, бүх хорооны шийдвэрийг нэг өдөр гаргасан. Эсвэл банк хэзээ ч зээл олгохооргүй, санхүүгийн үзүүлэлтгүй компаниудад зээл олгосон. Эсвэл муу зээлийн түүхтэй компанид зээл олгосон асуудлууд байна. Ямар нэгэн банк санхүүгийн байгууллага зээл авагчийн зээлийн төлөлт хийгдэж байгаа эсэхэд хяналт хийх ёстой. Үүнд хяналт хийгээгүй байдал илэрлээ. Санхүүч хүний нүдээр харахад ханшны зөрүүнд ямар нэгэн менежмэнт хийгээгүйгээс их хэмжээний алдагдал хүлээсэн гэж байна. Олгож байгаа зээл нь төгрөгөөр эсвэл өөр валютаар байвал түүнд нарийн менежмэнт хийх хэрэгтэй. Ам.доллараар зээл олгож байгаа бол тухайн зээлдэгчийн орлого нь ам.доллараар орж ирдэг байх ёстой. Тэгж байж зээлээ ам.доллараар төлнө. Ингэвэл Хөгжлийн банк ч алдагдал хүлээхгүй. Монгол Улс ч ханшны дарамтад орохгүйгээр төсөл нь хэрэгжинэ. Энэ мэтээр алдаа их гарсан. 2011-2017 онд ямар нэгэн байдлаар ханшны эрсдэлд менежмэнт хийгээгүй нь харагдсан. Дээрээс нь маш их хэмжээний алдагдал гаргасан.

Үүнээс гадна тодорхой компаниуд өөрийнхөө банкаар дамжуулж зээл аваад өөрийнхөө банкинд байгаа зээлээ хаасан нөхцөл илэрсэн. Мөн олгосон зээлийн нотлох баримтуудаа устгасан гэмт хэргийн шинжтэй зүйлүүд гарсан. Жишээлбэл, Капитал банк өөрийнхөө банкнаас цааш дамжуулан зээл олгохдоо “олгоогүй” гэсэн бичилт хийсэн байна. Хөгжлийн банкны баримт дээр Хөгжлийн банкнаас Капитал банк руу яалт ч үгүй мөнгө шилжсэн байгаа юм. Иймэрхүү зохион байгуулалттай гэмт хэргийн шинжтэй зүйлүүд илэрсэн. Энэ бүхнийг ард түмэн ч, УИХ-ын гишүүд ч мэддэггүй байсан. Сонсголын үр дүнд их хэмжээний нотлох баримт илэрлээ.

Сонсголын тайланг УИХ-д танилцуулж, шүүхэд нотлох баримт болгож өгнө. Мөрдөн байцаагчдын баримт дээр нэмээд сонсголын нотлох баримттай болж байна. Ингэснээр шүүх хэргийг илүү нягталж шийдэх бололцоотой болж байна. Тиймээс шүүх хурдан хугацаанд хэргийг шуурхай шийдэх хэрэгтэй. Ингэж байж ирээдүйн зээлдэгч нарт том сургамж болно. Мөн Хөгжлийн банкны ирээдүйн үйл ажиллагаа үндсэн функтээрээ явах нөхцөл бүрдэнэ.

Хөгжлийн банк бол маш том институц шүү дээ. Учир нь монгол ард түмний нэрийг, Монголын Засгийн газрын нэрийг ашиглаж гаднаас хөрөнгө босгох эрхтэй, боломжтой байгууллага. Хөгжлийн банкны эх үүсвэрийн дийлэнх нь бонд болон бусад гадны эх үүсвэрээс бүрддэг.

-Монголын хамгийн нөлөө бүхий хүмүүсийг та бүхэн “ухаж төнхлөө”. Ер нь ажлын хэсгийнхэн та бүхэнд ямар нэгэн хавчлага, шахалт гарав уу. Ажлыг удаашруулах гэсэн нөлөө ирэв үү. Намын “том” ах нартайгаа үзэлцэхэд амаргүй байсан байх, та ний нуугүй яриач?

-Бусад гишүүдийнхээ өмнөөс би хариулж чадахгүй. Миний хувьд лав ямар нэгэн дарамт, шахалт ирээгүй. Хамгийн гол нь энэ бол аль намаас үл хамаарч Хөгжлийн банкыг дээрэмдэж, тоносон хэрэг. Монгол Улсын эрх ашиг, Монгол Улсын хөгжил, эдийн засгийн асуудал учраас үүнийг чөдөрлөсөн, боомилсон бүх хүнд хатуу хариуцлага тооцох ёстой.

Ажлын хэсэг ажлаа хэвийн явуулахад гэрч ирэхгүй байх асуудал их гарсан. Хоёрдугаарт, анх удаа явагдаж буй, бүхнийг шинээр хийж байгаа учраас бичиг цаасны асуудал, нотлох баримтуудаа цуглуулахад тодорхой хэмжээний бэрхшээл гарсан. Тухайлбал, банкууд нотлох баримт өгөхдөө заавал прокурорын зөвшөөрөлтэй өгөх ёстой гэсэн гэдэг ч юм уу. Гэхдээ бид ямартай ч ажлаа сайн хийлээ. Энд УИХ-ын дарга Г.Занданшатар дарга манлайлж их дэмжлэг үзүүлсэн. Тиймээс энэ завшааныг ашиглаад талархал илэрхийлье.

Хөгжлийн банкны үйл ажиллагаа цааш явах ёстой. Хөгжлийн хөтөлбөрөө санхүүжүүлэх ёстой. Учир нь БНСУ, Япон, Вьетнам, Хятад зэрэг олон орон энэ институцийн нөлөөгөөр үйлдвэржсэн. Зүүн, баруун Герман нийлэхэд ч ийм институц байсан. Тиймээс энэ институцийг зөв ашиглаж, мандатынх нь дагуу үйл ажиллагааг явуулах нь чухал байна.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудалд улс төрийн намууд ойлголцсон гэгдэж буй. Тиймээс энэ хаврын чуулганы гол хууль Үндсэн хууль болох нь. Та ер нь ҮХНӨ оруулах, эсвэл шинэ Үндсэн хууль батлах асуудлын алийг нь дэмжиж байна вэ?

-Энэ бол их өргөн хүрээтэй сэдэв. Тиймээс өөрийн байр суурийг маш товчхон илэрхийлье. Ардчилсан Үндсэн хуулийг батлаад 31 дэх жилтэйгээ золгож байна. Одоо хэрэгжиж байгаа Үндсэн хууль өөрийн үүргээ биелүүлсэн гэж боддог. Монгол Улс 1992 онд социалист тогтолцооноос ардчилсан тогтолцоо руу, зах зээлийн нийгэм рүү шуудхан шилжсэн. Тухайн үед мэдэхгүй зүйлүүд байсан гэж боддог. Тухайлбал, хоёр шатлалт банкны тухай, Хөрөнгийн биржийн тухай, татвар гэх мэтчилэн асуудлаар нарийн ойлголт тухайн үед байгаагүй гэж боддог. Гэхдээ 1992 онд маш олон зүйлд зохицуулалт хийж Төв Азийн ардчилсан Монгол Улс зах зээлийн нийгмээ баталгаажуулж чадсан. Үүний үр дүнд гадаадын банк санхүүгийн байгууллагаас Монгол Улс бонд босгож чадсан. Чингис бондыг энд дурдъя. Өнөөдөр бүтцийн өөрчлөлт хийж дахин санхүүжүүлээд явж байна. Зах зээлийн эдийн засагтай дэлхийн улс орнууд манай улсыг бүрэн хүлээн зөвшөөрсөн гэдгийг үүнээс харж болно. Бид ямар нэгэн зүйлийг шинэчлэхээсээ өмнө хаана алдсан байна вэ гэдгээ дэнслэх хэрэгтэй. Тиймээс үүндээ дүн шинжилгээ хийж тодорхой хэмжээний өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж бодож байна. Жишээ нь сонгуулийн тогтолцоо. Сонгогчдын санал гээгдэж байгаа талаар нийгэмд их шүүмжлэл өрнөдөг. Тиймээс санал гээгдэхгүй пропорциональ тогтолцоог нэвтрүүлэх ёстой гэж үзэж байна.

-Тодорхой хэмжээний өөрчлөлт гэдгээр та Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа гэж ойлгож болох уу?

-Нэмэлт өөрчлөлт, эсвэл шинэ Үндсэн хууль гэж аль нэгийг нь зааж хэлмээргүй байна. Асуултын эхэнд хариуллаа шүү дээ. Энэ бол өргөн хүрээний том асуудал. Тиймээс ярилцлагын дунд дурдаад өнгөрөх нь зохимжгүй. Үндсэн хуулийн асуудлаар маш олон хэлэлцүүлэг өрнөсөн. Олон намууд оролцсон. Нам бүр шинэ Үндсэн хууль боловсруулсан байдаг. Тэгэхээр энэ том концепцийг харахдаа тусгайлсан сэдэв болгож алдаа, оноогоо дэнсэлж, өөрчлөлтөөр ирээдүйд ямар нөлөө учрах вэ гэдгийг ярих нь зүйтэй.

Нэмж хэлэхэд, Ардчилсан Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан протоколыг харах ёстой. Тэр үеийн Үндсэн хуулийг боловсруулсан хүмүүс ирээдүйг хэрхэн харж байсан. Үндсэн хуулийн заалт нэг бүр дээр төвлөрч ямар үр дагавар гарах вэ гэдгийг хэлэлцсэн тухай. Мөн тэдний хүссэн үр дүн өнөөдөр бий болсон эсэх. Хэрвээ үгүй бол бид юун дээр алдсанаа харах нь зөв гэж бодож байна. Ийн нарийн хандах ёстой гээд байгаа шалтгаан нь Үндсэн хуулиар ирээдүйн Монгол Улсын дүр зургийг тодорхойлдог болохоор тэр.

-Н.Энхбаярын даргын боловсруулж, танилцуулсан шинэ Үндсэн хууль нийгмийн анхаарлыг их татсан. Нэг хэсэгтээ л шуугиулсан. Та тэрхүү хуулийн төслийг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Ерөнхий сайд Үндсэн хууль боловсруулах ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсгийн ахлагчаар нь миний аавыг томилсон. Нам бүр өөрийн боловсруулсан Үндсэн хуультай байсан. Тиймээс намуудтай уулзаж, бүгдийнх нь төслийг судалж, зөвшилцсөний үндсэн дээр зөв шийдэл нь энэ гээд тэрхүү Үндсэн хуулийг Ерөнхий сайдад гардуулж өгсөн. Социализмын Үндсэн хууль бол нам төвтэй байсан. Өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа Үндсэн хууль төр төвтэй. Харин шинэ боловсруулсан Үндсэн хууль бол хүн төвтэй хууль. Ардчилсан нийгэмд хүний эрх гэдэг бол хамгийн чухал, том сэдэв. Тиймээс миний аавын боловсруулсан төсөл бол хүнийг төв болгосон хууль л даа.

-Та Үндсэн хуулийн сэдэв одоохондоо эрт байна гэсэн болохоор дараагийн сэдэв рүүгээ оръё. Та санхүүч хүн. Энэ улс орны иргэд ам.долларын өсөлт, үнийн хөөрөгдөлд дарлуулж байна. Богино хугацаанд бид үүнээс яаж гарах вэ?

-Эдийн засаг бол миний ярих дуртай сэдэв шүү. Таны асуултад хариулахын өмнө гадаад орчны байдлыг ярих нь зөв болов уу. Гадаад орчин хүнд нөхцөлд орчихсон байна. Сүүлийн 20 жилд байгаагүй санхүүгийн тулгамдсан асуудлууд гарчихлаа. Тэр дундаа дэлхий нийтийн өмнө тулгарч байгаа том асуудал бол үнийн өсөлт. Турк улсын үнийн өсөлт 80-аас дээш хувьтай болчихлоо. Америк, Европын холбоо болон бусад улс орнуудын инфляци сүүлийн 25 жилд байгаагүй өндөр түвшинд хүрсэн. Үүнд улс орнуудын Төв банкууд бодлогын хүүгээ өсгөсөн нь нөлөөлсөн. Америк бодлогын хүүгээ чангаруулсан байгаа. Энэ жил дахин чангаруулна гэсэн төлөвтэй байна. Бодлогын хүү чангарахаар автоматаар ам.долларын ханш чангарна. Бүх валютын эсрэг ам.долларын ханш чангарч байна. Үүнээс гадны Орос-Укрианы байдал дэлхийн үнийн өсөлтөд нөлөөлсөн.

Америкийн Төв банк бодлогын хүүгээ өсгөсний дүнд хоёр сонголтын өмнө зогсож байна. Нэгдүгээрх нь, эдийн засгаа хатааж нурааж үнийн өсөлтөө барих. Учир нь үнийн өсөлтөө барихын тулд эдийн засгаа хатааж эдийн засгийн өсөлтөө барьж байж эрэлт нийлүүлэлтийг багасгана.

Өнгөрсөн долоо хоногт санхүүгийн зах зээлд том шок үүслээ. 209 тэрбум ам.долларын активтай Sili­con Valley Bank дампуурсан. Дээрээс Нью-Йоркийн 110 тэрбум ам.долларын активтай Sig­nature Bank дампуурсан. Үүнийг дагаад 212 тэрбум ам.долларын активтай First Republic Bank дампуурлын ирмэгт ирж АНУ-ын бусад банкууд 30 тэрбум ам.долларыг түр байршуулснаар дампуурлаас аварсан байдалтай байна. Санхүүгийн зах зээлд маш том цочроо явж байна. АНУ-ын Төв банкны хүү огцом нэмэгдсэнээр нэгдүгээрт, зээлдэгчид нь мөнгөө эргэж төлж чадахааргүй болчихоод байна.

Учир нь Америкийн банкуудын дийлэнхийнх нь зээл нь хэлбэлздэг хүүтэй. Хатуу хүүтэй биш гэсэн үг. Бодлогын хүү дээр нэмэх нь тэдэн хувь гэж явдаг. Бодлогын хүү өсөхөөр зээлийн эргэн төлөлтийн сарын төлөлт нь ихэсчихэж байгаа юм. Ингэхээр банкууд нь төлж чадахгүй хүнд байдалд орчихоод байна. Хоёрдугаарх шалтгаан нь, АНУ-аас олон банк бонд авчихсан байдаг.

Бодлогын хүү ихэссэнээс үүдэж бондын үнэлгээ болон барьж байгаа активын үнэлгээ нь багасчихаад байгаа юм. Ингээд зохистой харьцаа нь алдагдаж банкууд хүнд байдалд орж байна. Суурь нөхцөл ийм байна. Үүнээс шалтгаалж өнгөрөгч амралтын өдрүүдэд юу болсон бэ гэхээр дэлхийн топ 10-т ордог Швейцарийн Credit Suisse bank дампуурлын ирмэгт ирсэн. Швейцарьт хоёрдугаарт, дэлхийд 10-т ордог банк дампуурч байгаа нь 2008, 2009 оны хямралыг шинээр авч ирэх нөхцөл үүссэн. Үүнийг засахын тулд Швейцарийн Төв банк Credit Suisse bank-нд 54 тэрбум ам.долларын дэмжлэг өгсөн. Түүнчлэн тус банк дампуурахгүй нь тулд Швейцарийн хамгийн том банк болох UBS-тай өнгөрөгч ням гаригт нэгдлээ. Швейцарийн хамгийн том 575 тэрбум ам.долларын бланстай банкийг UBS bank 3.2 тэрбум ам.доллараар өөртөө нэгтгээд авчихлаа. Дээрээс нь Швейцарийн Засгийн газар 100 тэрбум ам.долларын баталгаа өгч байна. 2008, 2009 оны санхүүгийн нөхцөл байдлыг ахиж үүсгэхгүйн тулд улс бүрийн Засгийн газар, Төв банкууд хурдтай арга хэмжээ авч байна. Дэлхийн санхүүгийн нөхцөл байдал эмзэг, тогтворгүй байна гэдэг нь үүнээс харагдаж байна. Дэлхийн олон орны Төв банкууд бодлогын хүүг огцом нэмсэн нь сүүлийн 20 жилд байгаагүй хүндрэлүүд гарч байна.

Харин Монгол Улсын эдийн засгийг ярихад өнгөрсөн онд манай улсын эдийн засагт 4.8 хувийн өсөлт гарсан. Бусад орнуудтай харьцуулбал, харьцангуй гайгүй үзүүлэлт. Тулгамдаж байгаа гол асуудал нь төгрөгийн ханш суларч ам.долларын үнэ өслөө. Мөн үнийн өсөлт байна. Энэ хоёр асуудалд дотоодын бодлогоос илүү гадаадаас ирж байгаа санхүүгийн салхи нөлөөлж байна. Монгол Улс тодорхой хэмжээгээр давж чадлаа. Гэхдээ иргэд, аж ахуйн нэгжид хангалттай бодлогын өөрчлөлт болж чадсангүй гэсэн шүүмжлэл явж байна. Бид чадах бүхнээ хийсэн. Учир нь Монголын эдийн засаг өөрийн гэсэн тодорхой хэмжээний нөөцтэй. Боомтын сэргэлтийн хүрээнд 32 сая тонн нүүрс гаргаж, түүхэндээ хамгийн өндөр орлого буюу 12 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ жил 40 сая тонн нүүрс экспортолчихвол Монголын эдийн засагт том өгөөж авч ирнэ. Үүнийг дагаад Уул уурхайн биржийн тухай хууль батлагдсан. Нүүрсийг биржээр арилжаалж байгаа нь ханшинд тодорхой хэмжээний эерэг нөлөө үзүүлнэ. Валютын нөөцөд ч эерэг нөлөөтэй.

Хаврын чуулганаар Аялал жуулчлалын тухай хууль хэлэлцэгдэнэ. Нэг сая жуулчныг авчирвал Монгол Улсын эдийн засагт 1-1.5 тэрбум ам.долларын өгөөж ирэх боломжтой. Энэ бол манай улсын жилийн хэрэглээний гуравны нэг гэсэн үг л дээ. Валютын нөөцөд мөн эерэг нөлөө үзүүлнэ. Ханшийг тогтвортой байхад ч нөлөөлнө. Аж ахуйн нэгжүүд тэр дундаа аялал жуулчлалын салбарын аж ахуйн нэгжийн орлого нэмэгдэнэ. Ажлын байр бий болно. Татварын орлого нэмэгдэнэ гэх мэтчилэн эерэг нөлөө гарна.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Н.Ганибал: Малыг хямдхан зар гээд байхаар малчдын амьдрал яаж сайжрах билээ. Эдийн засгийн хоригт орсонтой адилхан байгаа биз дээ DNN.mn

УИХ-ын гишүүн Н.Ганибалтай хөдөө аж ахуйн цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Та УИХ-ын өнгөрсөн баасан гаригийн чуулганаар мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл хангах, нөөцийн мах худалдаалах арга хэмжээний талаарх Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан сөрөг хүчнийг төлөөлөн асуулт асуун, зарим чухал асуудлыг хөндсөн нь малчид төдийгүй бүхий л иргэдийн анхаарлыг нэлээн татлаа. Энэ талаар тодруулан ярилцахаар тантай уулзаж байна?

-Би чуулганы үеэр Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан хэд хэдэн асуудлыг хөндөж, тэдгээртэй холбоотой бодлогын зөв шийдлүүдийг гаргахад санал бодлоо хуваалцахыг хүссэн. Хөдөө аж ахуйн салбар, ялангуяа мал аж ахуйн салбар бол манай улсын эдийн засгийн хөгжилд одоо байгаагаасаа хэд дахин илүү хувь нэмэр оруулах боломжтой асар ирээдүйтэй салбар. Үүнийг хэн хүнгүй мэддэг боловч Засгийн газрын зүгээс хүсэл зориг гаргахгүй байсаар зөвхөн махны экспортоос гэхэд жилд нэг тэрбум ам.доллар олж болох дэндүү сайн боломжуудыг хэт урт удаан хугацаанд үгүй хийсээр өдий хүрсэн нь дэндүү харамсалтай. Ер нь бол хөдөө аж ахуйн салбарын бодлогыг цогцоор нь шинэ шатанд гаргах үнэхээр шаардлагатай болжээ. Энэ салбарын тэргүүлэх зорилгыг шинээр тодорхойлох, тэр зорилгодоо хүрэх алсыг харсан, эдийн засгийн үр ашгийг авчрах зорилтуудыг нэн шаардлагатай үйл ажиллагаануудын хамт тодорхойлон, цаг алдалгүй хэрэгжүүлж эхлэх эрэлт хэрэгцээ зайлшгүй тулгараад байна.

-Та энэ салбарт тулгарч буй “бүх асуудлыг нэгдсэн нэг зураглалд оруулаад хаана төрийн дарамт, төрийн оролцоо байна бүгдийг байхгүй болгох хэрэгтэй” гэж хэлж байсан. Үүнийг тодруулаач?

-Яг тэгж хэлсэн. Өнөөдөр хөдөө аж ахуйн салбарт бэлчээрийг хэрхэн зохистойгоор зохицуулах вэ, малаа хэрхэн эрүүл байлгаж махны экспортыг хэрхэн нэмэгдүүлэх вэ, малын даатгалын системийг хэрхэн “ажилладаг” болгох вэ, энэ салбар дахь өрсөлдөөнт байдлыг хэрхэн шударга, тэгш боломжит зарчмын хүрээнд хөгжүүлэх вэ гээд уг нь нэн яаралтай шийдэх цөөхөн асуудал байгаа юм. Эдгээр асуудлыг “зөвөөр” шийдэх гэхээр ганц тушаа нь төрийн хяналт, төрийн дарамт, төрийн оролцоо болчихоод байна. Төрийн энэ шаардлагагүй дарамт дан ганц энэ салбарт биш бусад бүх салбарт нүүрлэчихсэн. Гол нь аливаа асуудалд шинжлэх ухаанчаар, улс орны хувьд болон иргэдийн хувьд эдийн засгийн үр ашигтай байхаар, чөлөөт зах зээлийн зарчмаар хандах хэрэгтэй. Жишээлбэл, манай улсын нийт бэлчээрийн даац хоёр дахин, зарим газарт бүр 4-10 дахин хэтэрчихээд байгаа. Бидний нүдэн дээр цөлжилт явагдаж байна, өвс ургамлын гарц муудаж байна. Ийм хэмжээний газар нутаг дээр төдөн толгой хонин сүрэг байх боломжтой гэдгийг тал хээр, хангайгаар нь заагаад өгсөн тодорхой бодлого хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Н.Ганибалтай хөдөө аж ахуйн цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та УИХ-ын өнгөрсөн баасан гаригийн чуулганаар мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл хангах, нөөцийн мах худалдаалах арга хэмжээний талаарх Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан сөрөг хүчнийг төлөөлөн асуулт асуун, зарим чухал асуудлыг хөндсөн нь малчид төдийгүй бүхий л иргэдийн анхаарлыг нэлээн татлаа. Энэ талаар тодруулан ярилцахаар тантай уулзаж байна?

-Би чуулганы үеэр Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан хэд хэдэн асуудлыг хөндөж, тэдгээртэй холбоотой бодлогын зөв шийдлүүдийг гаргахад санал бодлоо хуваалцахыг хүссэн. Хөдөө аж ахуйн салбар, ялангуяа мал аж ахуйн салбар бол манай улсын эдийн засгийн хөгжилд одоо байгаагаасаа хэд дахин илүү хувь нэмэр оруулах боломжтой асар ирээдүйтэй салбар. Үүнийг хэн хүнгүй мэддэг боловч Засгийн газрын зүгээс хүсэл зориг гаргахгүй байсаар зөвхөн махны экспортоос гэхэд жилд нэг тэрбум ам.доллар олж болох дэндүү сайн боломжуудыг хэт урт удаан хугацаанд үгүй хийсээр өдий хүрсэн нь дэндүү харамсалтай. Ер нь бол хөдөө аж ахуйн салбарын бодлогыг цогцоор нь шинэ шатанд гаргах үнэхээр шаардлагатай болжээ. Энэ салбарын тэргүүлэх зорилгыг шинээр тодорхойлох, тэр зорилгодоо хүрэх алсыг харсан, эдийн засгийн үр ашгийг авчрах зорилтуудыг нэн шаардлагатай үйл ажиллагаануудын хамт тодорхойлон, цаг алдалгүй хэрэгжүүлж эхлэх эрэлт хэрэгцээ зайлшгүй тулгараад байна.

-Та энэ салбарт тулгарч буй “бүх асуудлыг нэгдсэн нэг зураглалд оруулаад хаана төрийн дарамт, төрийн оролцоо байна бүгдийг байхгүй болгох хэрэгтэй” гэж хэлж байсан. Үүнийг тодруулаач?

-Яг тэгж хэлсэн. Өнөөдөр хөдөө аж ахуйн салбарт бэлчээрийг хэрхэн зохистойгоор зохицуулах вэ, малаа хэрхэн эрүүл байлгаж махны экспортыг хэрхэн нэмэгдүүлэх вэ, малын даатгалын системийг хэрхэн “ажилладаг” болгох вэ, энэ салбар дахь өрсөлдөөнт байдлыг хэрхэн шударга, тэгш боломжит зарчмын хүрээнд хөгжүүлэх вэ гээд уг нь нэн яаралтай шийдэх цөөхөн асуудал байгаа юм. Эдгээр асуудлыг “зөвөөр” шийдэх гэхээр ганц тушаа нь төрийн хяналт, төрийн дарамт, төрийн оролцоо болчихоод байна. Төрийн энэ шаардлагагүй дарамт дан ганц энэ салбарт биш бусад бүх салбарт нүүрлэчихсэн. Гол нь аливаа асуудалд шинжлэх ухаанчаар, улс орны хувьд болон иргэдийн хувьд эдийн засгийн үр ашигтай байхаар, чөлөөт зах зээлийн зарчмаар хандах хэрэгтэй. Жишээлбэл, манай улсын нийт бэлчээрийн даац хоёр дахин, зарим газарт бүр 4-10 дахин хэтэрчихээд байгаа. Бидний нүдэн дээр цөлжилт явагдаж байна, өвс ургамлын гарц муудаж байна. Ийм хэмжээний газар нутаг дээр төдөн толгой хонин сүрэг байх боломжтой гэдгийг тал хээр, хангайгаар нь заагаад өгсөн тодорхой бодлого хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм

С.Ганбаатар: Тэтгэврийн мөнгөнд улстөрчдийн гар хөлийг оруулахгүй байх явдлыг л баталгаажуулах нь чухал DNN.mn

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.


Энэ хаврын чуулганыг эсрэг чуулган хэмээн зарласан. Гэтэл энэ парламент дахь нэлээд гишүүн олон хэрэгт тэр дундаа нүүрсний хэрэгт холбогдож бүрэн эрхийнх нь асуудал хөндөгдөж байна. Тиймээс энэ парламент өөрийн доторх авлигач, хулгайчидтайгаа тэмцэж чадахаар байна уу, сөрөг хүчний гишүүний хувьд та юу гэж харж байна?

-Энэ парламент хулгайч нартайгаа тэмцэхгүй бол өөрсдөө ард түмний өмнө нүүр хийх газаргүй болно.

-Мөн чуулганаар ҮХНӨ хэлэлцэгдэнэ хэмээн улс төрийн хүрээнийхэн ярьж буй. Та ҮХНӨ оруулах асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд олон нам шуударчих шиг боллоо. Монголын ард түмний амьдрал хүнд байгаа энэ үед юун Үндсэн хуулийн өөрчлөлт вэ. Одоо байгаа Үндсэн хуулийнхаа үр шимийг нь хүртээч гэсэн байр суурьтай байна. Үндсэн хууль бол ард түмний хууль. Монголд 700 гаруй хууль байна. Тэдгээрийг УИХ-ын гишүүд мэдэж баталсан хууль. Эрүү, иргэн, захиргаа, татварын зэрэг энэ 700 хуулиар ард түмэнг яаж хуульчлах вэ гэж гаргадаг. Харин ард түмэн ганцхан Үндсэн хуулиар дарга нарыг даврах вий гэдгийг хуульчилдаг хууль. Даварсан дарга нарыг хазаарлах гэж Үндсэн хууль байдаг. Тиймээс Үндсэн хуульд иргэн гомдол гаргадаг. Дарга нар биш. Учир нь даргыг шийтгэх гэж байгаа учраас тэр. Өөрсдөд нь тулгадаг хуулийг дарга нар өөрөө өөрсдөө оролдоно гэдэг бол адууны хулгайч нар нийлж байгаад адууны хулгайн тухай хууль гаргаж байгаатай утга нэг. Тиймээс Монголын ард түмний эрх мэдэл рүү хамаагүй халдаж болохгүй шүү гэдэг байр суурьтай байна. Гэхдээ үүнд АН-ын бүлэг байр сууриа нэгтгэж гаргана. Би өөрийн байр сууриа хэлнэ. Гэхдээ би хамтын шийдвэрийг хүндэтгэхийг хичээнэ.

-Мөн Нийгмийн даатгалын багц хууль хэлэлцэгдэнэ. Та энэ хуульд нэлээн анхаарч байгаа нь тойргийн иргэдтэйгээ хийх уулзалтын үеэр ажиглагдсан. Ер нь өнөөгийн нийгэмд нүүрлэчихээд байгаа нийгмийн даатгалын системийн доголдолыг энэ хуулиар яаж засахаар зохицуулж байна вэ?

-Хуулийн ажлын хэсэгт орж ажиллаж байна. Байнгын хорооны даргын хувьд П.Анужин гишүүн энэхүү хуулийг ахалж байгаа. Нийгмийн даатгалын багц хуульд би хэд хэдэн гол зүйлийг анхаарч ажиллаж байна. Нэгдүгээрт, нийгмийн даатгалын сангаас үе үеийн Засгийн газар эрх баригчид хэдийг идсэн бэ. Ирээдүйд би тэтгэвэр болгож бодуулж авна шүү гээд өгсөн иргэдийн мөнгийг нь төр гал алдаж байгаа зүйлдээ ашигласан байж болно. Угтаа энэ бол буруу зүйл. Гэхдээ үгүйсгээд яах вэ. Ийм зүйл тохиолдсон байж болно. Хамгийн гол нь буцаагаад төлсөн үү гэдэг нь нэн чухал. Би Монголын үйлдвэрчний холбооны ерөнхийлөгч байхдаа хамт олонтойгоо нийлж тэмцэж 2.7 их наяд төгрөгийн өртэй байна. Энэ цааш үргэлжилнэ. Тооцоо явагдаж байгаа гэж олон нийтэд мэдээлж байсан.

Харин Монголын Засгийн газраас энэ өрийг цаашид үе шаттайгаар барагдуулна гэж хэлсэн. Нийгмийн даатгалын мөнгийг идэж уучихсан уу гэдгээс хоёр дахь асуудал гарч ирнэ.

Хоёрдугаарт, нийгмийн даатгалын мөнгө бол татварын мөнгө биш. Иргэдийн төлсөн татвараар сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих уу, ажлын байр бий болгох уу эсвэл хөдөлмөрийн асуудлыг шийдэх үү гэдгийг улстөрчид шийддэг. Харин нийгмийн даатгалын шимтгэл бол татварын мөнгө биш. Улсын төсвийн орлого биш. Энэ бол 100 хувь ард түмний хувийн мөнгө. Иргэд олж байгаа орлогынхоо 20-иос дээш хувийг нийгмийн даатгалд өгчихөөд байхад идэж уугаад алга болгочихсон. Нэрийн данс гэдэг нэрэн дээр хоосон тоо явж байгаа. Тэр дансанд мөнгө байхгүй. Мөнгөжүүлэлт гэдэг асуудал яригдаж байгаа. Нийгмийн даатгал төлсөн ард түмний өмнөөс хяналт тавьж хулгайч орохгүй байхаар яаж баталгаажуулах вэ гэдэг бол энэ хуулийн хоёрдугаарх асуудал. Иргэд ирээдүйд хөдөлмөрийн чадваргүй болохоороо авна шүү гээд цалигийнхаа 20-иос дээш хувийг төрд итгэж өгсөн. Тэгвэл энд улстөрчдийн хулгай орохгүй байхад анхаарах хэрэгтэй.

Гуравдугаарт, иргэдийн суутгасан мөнгө үнийн хөөрөгдөлд өртөөд 30-40 хувь үнэгүйдэж байгаа тохиолдолд иргэд хохироод байгаа юм. Хэрвээ иргэд тэр мөнгөө банкинд хадгалуулбал хүү бодуулж дор хаяж 5-10 хувиар өснө. Иргэдийн мөнгийг төр халаасандаа хийчихээд инфляцид идүүлээд байлгаад байна гэдэг бол улстөрчдийн хулгай нүүрлэх нэг том шалтгаан. Тиймээс энэ хуульд миний мөнгийг 20, 30 жилийн дараа өгнө гэж байгаа бол жил бүрийн инфляцитай уялдуулж 100 хувь нэм. Өнөөдөр инфляци 10 хувь гэж байгаа бол миний мөнгийг 10 хувиар өсгөх ёстой. Энэ бол олон улсад байдаг эрүүл зүйл. Үүнийг хуульд оруулахын төлөө ажиллаж байна.

Түүнчлэн долоон жилийн дунджаар тооцож 40 хувийн тэтгэвэр тогтоодог байсныг сүүлийн таван жилээр болгож байгаа. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн таван жилээр тооцож тэтгэврийг бодно. Үүнтэй уялдуулж дээд цалингийн хязгаарыг ярьж байна. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн дээд хэмжээг буулгаж байна гэсэн үг.

-Энэ хуулийн үзэл баримтлал дээр үе шаттайгаар хуримтлалын тогтолцоо руу шилжинэ гэсэн байсан. Энэ тогтолцооны ач холбогдол нь юу вэ. Бидэнд ямар тогтолцоо нь илүү тохирно гэж та үздэг вэ?

-Монгол Улс өнөөдөр эв санааны нэгдлийн тогтолцоотой явж байгаа. Монгол шиг ийм цөөхүүлээ. газрын дээр болон доор ийм их баялагтай, мөн ийм их авлигатай, ийм их баян хоосны ялгаа гарсан орон эв санааны тогтолцоотой байхгүй бол болдоггүй. Учир нь уул уурхайн баян эзэн, эсвэл өндөр цалин авч байгаа сайд дарга нар цалингаасаа өндөр хэмжээний шимтгэл төлнө. Харин Нарантуул дээр тэрэг түрж байгаа залуу ихэнхдээ шимтгэл төлж чадахгүй байгаа. Малчдын маш олонх нь шимтгэл төлж чадахгүй байгаа. Тэгвэл орлого багатай хүмүүс мөн өндөр орлоготой бололцоотой хүмүүсээ бүгдийг нь оруулаад төлсөн шимтгэлийг нэг саванд хийж хутгаад арай ахиу өгсөнд нь арай илүү, арай бага төлсөнд нь арай багыг өгөөд эв санаатайгаар нийгмээ авч явъя гэдэг нь эв санааны нэгдлийн тогтолцоо. Хуримтлалын тогтолцоо гэдэг нь уурхайн баян эзэн, эсвэл сайд дарга хуримтлуулж байгаад тэтгэвэрт гарахдаа өөрөө л иднэ. Нарантуул дээр тэрэг түрж байгаа орлого багатай иргэд нийгмийн даатгал төлөхгүй. Ийм их ядууралтай, ийм их баялагтай гэж яриад байгаа нь энэ. Тэр хэсэг хүмүүс нийгмийн гадна хаягдана. Нийгмийн ямар ч хамгаалалтгүй болно. Нийгэм бараг иргэний дайн шиг байдалд ордог. Америкт өнөөдөр иймэрхүү байдал ажиглагддаг. Баячууд нь ч юм уу, эсвэл өндөр орлоготой хүмүүс ирээдүйгээ маш сайхан баталгаажуулдаг. Өнгөт арьстан юм уу, нийгмийн олонх нь буу барихаас, дээрэм тонуул хийхээс аргагүй байдалд ордог. Нийгмийн ийм тэгш бус байдлаас бид сэргийлж байх ёстой.

Мэдээж энэ заримд нь таалагдахгүй байж магадгүй. Би бол эв санааны тогтолцоонд үнэнч байдаг. Герман өнөөдөр ийм л тогтолцоотой. Герман бусад капиталист орнуудыг бодвол нийгмийн хамгийн тогтвортой, тэгш байдалтай орон. Герман социалист, капиталист хоёр системтэй явж байгаад нийлсэн учраас аль нь зөв бэ гэдгээ тунгааж чаддаг. Би өөрийнхөө байр суурийг хэллээ. Мэдээж хууль олонхын саналаар батлагдана. Миний санал заримд нь таалагдана, заримд нь таалагдахгүй. Би үйлдвэрчнээр хүмүүжсэн хүний хувьд ийм байр суурьтай байна.

-Тэтгэвэр өвлүүлдэг байх тухай монголчууд олон жил ярьсан. Мөрөөдөл шахам болчихоод байгаа энэ зохицуулалт өнөөдөр энэ хуулиар биежих нь үү?

-Биежих байх. Тэтгэврийн 20 хувийг нь өвлүүлнэ гэж орж байгаа.

-20 хувь гэж орж байгаа шалтгаан нь юу вэ. Яагаад 100 хувь өвлөгддөг байж болохгүй гэж?

-Би 20 битгий хэл тэг хувь байх ёстой гэж боддог. Хүмүүст таалагдахгүй байж болно. Өндөр цалинтай хүмүүс, өндөр орлого олдог компанийн эзэд маш өндөр шимтгэл төлнө. Тэр хүмүүс бурхан болохдоо гэр бүлдээ өвлүүлж үлдээнэ. Өнөөдрийн бидний барьж байгаа эв санааны тогтолцооны тухай тайлбарлая л даа. Энэ нийгэм муутай сайнтай байж тэр хүмүүс бизнес хийж баяжиж байгаа. Нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага гэж байдаг. Тэгвэл эв санааны тогтолцоогоор тэдгээр хүмүүс мөнгөө Нарантуул дээр тэрэг түрж байгаа хүний хүүхдэд тодорхой хэмжээгээр үлдээж байгаа гэсэн санаа. Тэтгэвэр өвлүүлдэг байхыг ард түмэн бүгдээрээ дэмжиж байна. Намайг буруутгах нь хамаагүй. Би үнэнийг ярих ёстой. Орлого өндөртэй цалин авдаг сайд, дарга юм уу, эсвэл УИХ-ын гишүүд байна. Эд бүгдээрээ өндөр цалин авдаг шүү дээ. Мөн төрийн өндөр албан тушаалтнууд, компанийн эзэд байна. Эдэнд маш ашигтай. Харин бага орлоготой, нийгмийн даатгал төлдөггүй хүмүүст маш хохиролтой.

Одоогийн тогтолцоо бол бололцоотой, бололцоо багатай хүмүүс бүгд хараа бараагаараа нийлж мөнгөө цуглуулж нэг саванд хийж хутгаад ахиу өгсөнд нь арай илүү, бага өгсөнд нь арай бага буюу эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй эв санааны нэгдлээр өгдөг. Гэтэл өвлөгддөг тогтолцоогоор нийгмийн цөөнх болсон маш өндөр орлоготой хүмүүс гэр бүлдээ ахиу мөнгө үлдээнэ. Олонх юу ч үгүй үлдэнэ.

Хоёрдугаарт, маш их маргаан гардаг. Тэр нь АНУ-ын кинон дээр ч гардаг шүү дээ. Филиппин ч гэсэн ийм тогтолцоотой. Өндөр цалинтай өндөр орлоготой хүмүүс 50 гарахын алдад гэр бүл их салдаг. Тэднийг ангуучилдаг бүлэг ч байдаг. Хоёр юм уу гурван хүнтэй амьдарсан хүний тэтгэврийн хуримтлалыг алинд нь яаж хуваах вэ гэдэг асуудал үүсдэг.

Гуравдугаарх шалтгаан нь, хэвтэрт ороод ирэхээр намайг бурхан болохоор чи мөнгийг минь авах гээд яарч байна уу гэдэг адайр ааштай, ууртай болдог. Нийгмийн ийм асуудал их өндрийг авдаг. Энд ёс суртахууны асуудлууд ч үүсдэг. Хууль батлахдаа сөрөг асуудлуудыг маш нарийн судлах ёстой. Насаараа энэ хүний хувцсыг нь угаасан юм чинь тэтгэврээ өгөх ёстой гэж өнгөц харахад зөв юм шиг боловч бас гарч болох үр дагавруудыг нь тооцоолох ёстой. Ингээрэй гэж УИХ-ын гишүүдийг сонгодог. Шинэ хууль батлагдаад 10 жил явсных нь дараа асуудлыг ярих биш. Өвлөгддөг тогтолцоог ихэнх нь дэмжиж байгаа. Би тэр хүмүүст муу хэлүүлэх гэж эсрэг яриагүй. Бодит байгаасай л гэж ярьж байгаа юм.

Нэмж хэлэхэд, 250 жилийн өмнө Испанид маш том үер болж 2000 хүн нас барсан. Тэр үерийн тухай хүмүүс их бичдэг л дээ. Тэр үед сонинд “Үхлийн өмнө би ганцаардаж байна. Бид үхлийн өмнө ганцаардахгүй байж болох уу” гэсэн философийн асуултыг нийгэмд өрнүүлсэн. Ингээд өвчин зовлон, эсвэл хөдөлмөрийн чадвараа алдсан үед бүгдээрээ мөнгөө нийлүүлж хүндэрсэн нэгэндээ тусалъя гэдгээр нийтээрээ бие биеийнхээ арыг даая гэсэн санаа гарсан. Амь амиа бодъё гэдэг тогтолцоо руу Чили ороод дампуурч байна.

Зарим хүмүүс иргэд юу хүсч байна тэрийг нь ярьдаг. Би хүмүүсийг мэдлэгтэй байлгахын төлөө үүнийг ярьж байгаа юм. Би Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд зургаан жил ажилласан. Тэнд би Засгийн газартай бүтэн хоёр жил заргалдаж, гадаа 13 хоног майхантай сууж жагсаал цуглаан хийсэн. Улстөрчдийн идчихсэн ард түмний мөнгийг буцааж авах гэж зүтгэж байсан. Тэр үед би Германд очиж туршлага хуримтлуулж байсан. Үүнд тулгуурлаж би ярьж байгаа юм. Энэ хуульд мэргэжлийн хүмүүсийн үгийг сайн сонсох ёстой.

-Нийгмийн даатгалын шимтгэл нэг талаараа ажлын байр бий болгогч, ажилчдад тушаа болох үе байна. Ажил олгогч нэг ажлын байр бий болгосныхоо төлөө 25 хувийн татвар төлдөг учраас цалингаа нэмж чаддаггүй байна. НДШ-ийг бууруулах байдлаар ч юм уу, үүнийг шийдэх ямар нэгэн гарц байна уу?

-Энэ хуульд нийгмийн даатгалын хувь хэмжээг бууруулах тухай тусгаагүй. Би ч гэсэн бууруулах хэрэггүй гэж боддог. Учир нь ирээдүйг нь баталгаажуулъя гэвэл шимтгэлийг нь нэмэх л ёстой. НДШ өнөөдөр 20-22 хувь байгаа. Нийгмийн даатгалын шимтгэл дээр горойхын оронд энэ мөнгийг улстөрчид идчих вий гэдэгт санаа зовох ёстой. Үүн дээр л алдаа гарчихаад байгаа учраас Монголын ард түмэн төлөх ч дургүй байна. Ирээдүйдээ хайргүйдээ биш улстөрчдөд итгэхгүй байгаадаа тэр. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд итгэхгүй байгаадаа тэр. Нийгмийн даатгалын ерөнхий газарт итгэхгүй байна гэсэн үг. Би НДЕГ-ын олон мянган ажилчдыг хүндэлж байна. Гэхдээ улстөрчид иддэг энэ тогтолцоог засах ёстой гэсэн шүүмжлэлийг өрнүүлж байна.

Тэтгэврийн мөнгөнд улстөрчдийн гар хөлийг оруулахгүй байх явдлыг л баталгаажуулах нь чухал. Түүнээс биш нийгмийн даатгалын хувь хэмжээг буулгах, босгох нь даатгуулагчийн асуудал. Хамгийн гол нь үүнийг тооцоо хийж байж гаргадаг. Тиймээс тооцоогүйгээр би ч үүнийг ярих эрхгүй.

-Оюу толгой далд уурхайн олборлолт эхэлсэн том мэдээтэйгээр чуулган нээсэн. Далд уурхайн олборлолт эхэлсэнтэй холбоотойгоор таны байр суурийг сонсъё?

-Бид Оюу толгой дээр аймшигтай луйвардуулсан. Аймшигтай хулхидуулсан. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд, Х.Баттулга ерөнхийлөгч, У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа үүнд сэтгэл гаргаж ажилласан. Би хоёр жилийн өмнө талбай дээр өлсгөлөн зарлаж олон улсын шүүхэд Рио Тинтог Монголын Засгийн газар шүүхэд өгсөн нэхэмжлэлээсээ татгалзаж болохгүй. Үүнийгээ дуустал нь үзэх ёстой гэсэн байр сууриндаа хэвээрээ байгаа. Монголын Засгийн газар уг нэхэмжлэлээ одоо ч татаагүй байгаа. Олон улсын хурал нь явагдаж байгаа гэж үзэж байгаа. Саяхан болсон далд уурхайн нээлттэй холбогдуулж би байр сууриа хэлье. Монголчууд цөлмүүлж, дээрэмдүүлж байгаагаа хөөрцөглөн баярлаж хүлээж авч болохгүй. Хоёрдугаарт, Оюу толгой хэзээ ч хэн нэгэн улстөрчдийн пиарын хэрэгсэл битгий байгаасай. Би сонгуулиар хэзээ ч Оюу толгойн асуудлыг ярьж үзээгүй. Оюу толгойг ярья гэвэл би бараг доромжлуулах гэж ярьдаг байсан. Рио Тинтогийн асар том пиар миний эсрэг 20 жил явсан. Монголчууд, гэрээнд гарын үсэг зурсан Монголын Засгийн газар Оюу толгойд тавих хяналтад анхаараагүй. Товчхондоо алт, зэсийн үнэ өсчихсөн учраас одоо 600 гаруй тэрбум ам.долларын газар доор байгаа монголчуудын өвлөгдөж ирсэн баялгийг Рио Тинто аваад оронд нь олон арван тэрбум ам.долларын өрийг бидэнд өгч байна. Энэ бол цөлмөлт. Энэ бол дээрэм. Далд уурхай, ил уурхай хоёр ойролцоогоор 13.6 тэрбум ам.доллараар боссон. Далд уурхай ашиглалтад орлоо. Тиймээс хамгийн ашигтай ажиллах 12 жил эхэлж байна. Энэ үед бид үр хүүхдэдээ ашиг, үр шим авч чадахгүй бол үндсэндээ нүдний булай ард түмэн гэж хүн төрөлхтөнд цоллуулна. Бид 2037, 2039, зарим тооцооллоор 2041 онд ногдол ашиг авч магадгүй гэж байгаа. Сүүлийн гурван жил ашигтай ажиллана гэж байгаа юм. Энэ бол дээрэм. Сүүлийн гурван жил биднийг зүгээр хаяад явна. Насаараа Монголын төрд ажилласан, Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн Оюу толгойн УЗ-д олон жил ажиллаж байна. Энэ хүмүүс Монголын эрх ашгийг хамгаалж байгаа дүр үзүүлж харагдах гэж байдаг. Гадныхан “Та нар Монголыг арай л дэндүү дээрэмдчихсэн байна. Рио Тинто та нар ичээч” гэж хэлэхээр “Яалаа гэж. Бид хачин сайхан шударга ажиллаж байгаа. Монголын хамгийн хайртай хүү, Монгол Улсын Ерөнхийлөгч байсан Н.Багабанди гэж хүн энд байна. Баталгаа нь энэ” гэж хэлэх гэж байлгаж байгаа юм. Ингэж монголчуудыг луйвардаж байгаа юм.

Далд уурхай долоон тэрбум ам.доллараар боссон. Долоон тэрбум ам.доллараар боссоныг Монголын талаас хянасан, шалгасан тогтоосон хүн байгаа юу. 500 сая ам.доллараар босгочихоод долоон тэрбум долларын өрөнд монголчуудыг өртүүлж байгаа юм. Ил, далд уурхайг нэг тэрбум ам.доллоор босгочихоод 13 тэрбум ам.доллараар барьсан гээд 12 тэрбум ам.долларыг аль хэзээний халаасандаа хийчихсэн. Одоо энэ уурхай хэзээ ч ашигтай ажиллахгүй. Олборлосон зэс, алт бүр нь тэр 13 тэрбум ам.долларыг төлөх гэж явж байгаа. Дандаа алдагдалтай гарна. Бидэнд ногдол ашиг хасах. 2004 онд би анх өлсгөлөн зарлаж байсан. Би амьдралынхаа 19 жилд үүнийг ярьж байна. Олон өлсгөлөн зарлалаа. Олон жагсаал хийлээ. Өөр оронд бол ийм том луйвар болж байна гээд нэгээс хоёр удаа хэлэхэд ард түмэн дэрхийтэл босдог. Манайд Рио Тинто олон тэрбум төгрөгийг маркетингийн зардал гэж тавьдаг. Тэр нь зэс, алтаа зарах гээд худалдаж авах хүн олдохгүй маркетинг зар сурталчилгаа хийж байгаа зүйл биш. Энэ аймшигтай гэрээний луйвраа нуухын тулд Монголын ард түмний тархийг угаах гэж үүнийг зарцуулдаг. Энэ болгоны эсрэг мань мэт шиг цөөхөн хүн явах биш, нийт ард түмэн даяараа хөдөлж байгаа. Сэтгүүл зүйн салбарын ажилчид ч дайчин зүтгэж байгаа. Тийм учраас өдий дайтай явж байна. Түүнээс бид Африкийн орон шиг нэг мөсөн цөлмүүлэх байсан. Өнөөдрийг хүртэл Монголын ард түмэн ойлгож, мэдэрч, дэмжиж байгаа учраас мань мэт нь амьд байдаг байх. Маш том мөнгөний тухай ярьж байна. Монголын улстөрчдийг маш их бохирдуулж, оюун ухааныг нь маш их хордуулж, маш их идэж уусан гэж би боддог.

Төлөөлөн удирдах зөвлөлд байдаг гурван монгол хүн бий. Батсүх гэж бас нэг Монгол хүн бий. ТУЗ-ын дарга Батсүх Рио Тинтог төлөөлдөг. Тэд бол монголчууд азжаргалтай байгаа гэдгийг олон улсад харуулах гэж байгаа амьгүй хүүхэлдэйнүүд. Тэд жилийн олон мянган ам.доллар аваад сууж байгаа. Тэд Рио Тинтогоос цалингаа авдаг. Эрдэнэс Оюу толгой Монголын Засгийн газраас бус Рио Тинтогоос цалин авдаг. Хэн мөнгөө өгнө, тэр хөгжмөө захиалдаг.

Нэгдүгээрт бид хяналт байхгүй. Биднийг шалгаж байхад 13.6 тэрбум төгрөгийн зардал бол дан ганц эндэх биш Рио Тинтогийн төв оффист байгаа ажилчдын цалин ч орсон гэж гарсан. Энэ их мөнгийг Монголын алт зэсээр төлнө. Энэ өр цааш явна. Хэзээ ч ашигтай болохгүй. Дандаа өртэй явна. Дэндүү их өр тавиад байна гэж хэлэх эрх бидэнд байхгүй. Учир нь хяналт байхгүй. Гэрээ нь ийм л тэнэг гэрээ.

Хоёрдугаарт, Монголын үр хүүхдүүд үр шимийг нь хүртэх байсан томоохон бүх орд хойшид Оюу толгойн дээрмийн гэрээний шоглоомоор явна. Учир нь хөрөнгө оруулагчид барьцдаг. Яагаад Рио Тинтод ийм давуу эрх өгчихөөд надад ингээд байгаа юм бэ. Тэгвэл би гарлаа гэнэ. Тиймээс одоо бид засахгүй бол үеийн үедээ 100 жилийн дараа ч бидний хүүхдүүдийг яг энэ шоглоомоор дээрэмдэнэ.

Гуравдугаарт, Монголын усыг аймшигтайгаар цөлмөн дээрэмдэж байна. Говь нутаг бол гайхамшигтай. Давтагдашгүй. Гүрбазар гуайн шүлгэнд “Хагасхан өдрийн бороонд хашхирч ургадаг ногоотой говь минь ээ” гэсэн үг байдаг. Говийн ургамал аагим халуунд хөрсөн доороо амьд байдаг болохоос биш цөл биш. Энэ их ургамал газрын гүнээсээ тэжээгдэж байдаг. Газрын гүн дэх Рио Тинто тэр усыг ямар үрэлгэн, ямар хямдхан, ямар дайчин ухаж байна аа. Би говийн усыг битгий ашигла гэж хэлэх гэсэнгүй. Ус бага ашигладаг тоног төхөөрөмж оруулж ирээч гэж шаардаж байгаа юм. Уул уурхайг би зайл гэж хэлсэнгүй.