Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэл 15,3 км нүхэн гарц бүхий авто зам барина DNN.mn

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэл нүхэн гарц бүхий автозам, гүүр, гүүрэн байгууламжийг барьж байгуулах асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах, нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллах үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар холбогдох сайд нарын бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа.

Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан ахалж, Засгийн газрын зарим сайд гишүүнээр ажиллана. Нарийн бичгийн дарга нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч байх юм.

Захирамжийн хэрэгжилтийн явц, дүнг Засгийн газрын хуралдаанд 14 хоног тутамд танилцуулахыг Ажлын хэсгийн даргад Ерөнхий сайд үүрэг болголоо.

Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртлэх 15,3 км нүхэн гарц (туннел) бүхий авто замын урьдчилсан судалгаа хийж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол хэл бичгийн шалгалт зохион байгуулах байршил DNN.mn

Монгол хэл бичгийн шалгалт дөрөвдүгээр сарын 6-н буюу энэ долоо хоногийн бямба гаригт 10:00-11:40 цагт зохион байгуулагдана.

Шалгуулагчдыг шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө суудлын хуваарийн дагуу шалгалтын байран дээрээ ирсэн байхыг Боловсролын Үнэлгээний Төвөөс санууллаа.

Мөн даалгаврыг хөх болон цэнхэр өнгийн тосон болон үзгэн балаар хийж гүйцэтгэх ёстой гэв.

Бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэх. Харин иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй бол сурч буй сургуулийн захирал эсвэл оршин суугаа орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан лавлагаа төрсний гэрчилгээний хамт
  • Бүртгэлийн хуудас
  • Суудлын хуваарь
  • Өмнөх оны шалгуулагчид дээрх бичиг баримтаас гадна бүрэн дунд боловсролын гэрчилгээ шаардлагатай.

Шалгалтад зориулж Улаанбаатар хотод 20 гаруй байрыг бэлдсэн байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

О.Цогтгэрэл: Тэмцэх тусам авлигаждаг улс төрийн тогтолцоо бий боллоо DNN.mn

УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийлээ.

Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Бид өнөөдөр гурван асуудлаар нэгдсэн дүгнэлтэд хүрсэн. Эхнийх нь Мэргэжлийн Нэгдсэн Холбооны эрхзүйн байдлын тухай хуулийг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэнэ.

Үүгээр иргэний нийгмийн байгууллагын талаарх хуулийн шинэчилсэн найруулгын талаар саналаа хүргүүлнэ. Хоёрдугаарт нь шинэ парламентын хуулийн дэгийн асуудлын талаар, гуравдугаарт сүүлийн үед цахимаар дуулиан тариад байгаа оюуны дайжилт буюу “Brain Drain Index”-ийн талаар үзэл бодлоо илэрхийлэх юм.

Манай улсаас яагаад залуучууд гадагшаа дайжаад байна вэ гэдгийг олон улсын шинжээчид оюуны дайжилт буюу “Brain Drain Index” үзүүлэлтээр тодорхой харуулж байна. 2016 онд энэ үзүүлэлтээр 3.00 байсан бол өнгөрсөн онд 4.20 болтлоо өссөн. Энэ нь манай улсад амьдрах нөхцөл тааруу, залуучуудад боломж олдохгүй байгааг илэрхийлж байгаа юм.

Өмнө нь түр зуур гадагшаа явах хүсэлтэй байсан бол одоо эргэж ирэхгүйгээр гарах хүсэлтэй болжээ. Энэ үзүүлэлтийг гаргахдаа хоёр гол хэмжүүр байдаг аж. Эхнийх нь эдийн засгийн буюу цалин орлого хүрэлцээгүйгээс, хоёрдугаарт нь нийгмийн тэгш бус байдалтай холбоотой.

Авлига ихсэх тусам л иргэд Монголоос явах хүсэлтэй байгаа нь баримтаар нотлогдож байна. Эрх баригчид найман жил авлигатай тэмцэж байна гэж суртал ухуулга хийгээд байдаг үр дүн нь харагддаггүй. Уг нь тэмцэх тусмаа авлига буурах ёстой байтал эсрэгээрээ авлигын индексээр ухраад байдаг. Залуучууд ажил хийгээд байгаа мөртлөө л ядуу байна. Уг нь ядуурал гэдэг ажлын байр олдохгүй байгаа тохиолдолд нүүрлэдэг аюул. Гэтэл манай улсад эсрэгээрээ ажилтай байх тусмаа ядуураад байгаа тул залуучууд гадагшаа явах хүсэлтэй байна” хэмээн ярилаа.

Categories
мэдээ спорт цаг-үе

FIBA 3×3: Монгол Улс анх удаа ААШТ-ээс хос хүрэл медаль хүртлээ DNN.mn

Сингапурт болсон сагсан бөмбөгийн 3х3 төрлийн насанд хүрэгчдийн долоо дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улс анх удаа хос хүрэл медаль хүртлээ.

4 хүн ба "FIBA BOCKED IN 2024 ASIA CUP SINGAPORE MONGOLIA S MIAT MONGOLIA MONGOLII 9 MIAT HONGOLIA 13 MIAT MIAT" гэсэн бичвэр нарын зураг байж магад

Монголын эрэгтэй шигшээ баг хагас шигшээд үлдэж, хүрэл медалийн төлөө Шинэ Зеландын шигшээ багийг 21:18 харьцаагаар хожиж хүрэл медаль хүртсэн бол, эмэгтэй шигшээ баг шилдэг дөрөвт үлдэж, Тайванийн шигшээ багийг 17:10 харьцаагаар хожиж хүрэл медаль хүртсэн юм.

4 хүн, волейбол тоглож буй хүмүүс, сагсан бөмбөг тоглож буй хүмүүс ба "EX3 FIBA BOCKED IN ASIA CUP SINGAPORE non OLIA nOI OLIA MOn OLIA MIAT MIAT HOಗ OLIA 1 MIAT MIAT" гэсэн бичвэр нарын зураг байж магад

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна DNN.mn

Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байгаа талаар “ММCG” ХХК-ийн эдийн засагч П.Түвшинмандах ярилаа.

Тэрбээр “Зогсоолын орон зайг нэмэгдүүлэх боломж ховор байна. Тиймээс менежментийн аргаар эрэлтийг бууруулах нь оновчтой. Одоогоос арга хэмжээ авахгүй 1-2 жилд эрэлт эрчимтэй нэмэгдэх хандлагатай байна. Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна. Үүнээс шалтгаалан зөвшөөрөлгүй байршилд машинаа байрлуулах, давхарлаж зогсох хандлага их байна. Удаан хугацаагаар буюу 2 болон түүнээс дээш цаг байршуулж буй байдлыг 1 цаг болгон бууруулж чадвал тухайн зогсоолд зогсох автомашины тоог 30-97 хувиар нэмэгдүүлж болно. Мөн ойрын хугацаанд зогсоолын бүсчлэл тогтоох, тогтоосон бүсчлэлдээ хувьсах үнэ тогтоох, цагийн хязгаарлалтын горим тогтоох шаардлагатай байна. Зогсоолын эрэлт хамгийн өндөр байгаа Бага тойруугийн 13 байршилд зам дагуу зогсоолыг бий болгох шаардлагатай. Мөн уг хэсэгт 5-9 давхар зогсоол барих, их тойрууд шинээр барилга барих тохиолдолд 5 хүртэлх давхар зогсоол барих шаардлагатай” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ DNN.mn

Дорнод аймгийн Матад суманд өчигдөр гарсан хээрийн гал түймрийг гуравдугаар сарын 30-ны 00:05 цагт бүрэн унтраасан талаар Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.

Түймрийн голомтод Сүхбаатар, Дорнод аймгийн Онцгой байдлын газар, Дорнод аймгийн Матад сумын ЗДТГ, Газрын тосны 19-р талбайн ажилтнууд, орон нутгийн иргэд үүрэг гүйцэтгэжээ.

Урьдчилсан байдлаар 8,000га хээрийн талбай гал түймэрт өртсөн байна.

Categories
мэдээ спорт

Г.Наранцэцэг Их дуулгаас долоо дахь медалиа хүртлээ DNN.mn

Турк улсын Анталья хотод жүдо бөхийн “Парис-2024” олимпын наадмын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээн болж байна.

Тус тэмцээнд 94 орны нийт 661 тамирчин өрсөлдөж байгаа юм.

Тэмцээнд манай улсаас нийт 20 (эрэгтэй ес, эмэгтэй 11) жүдоч хүч үзэж буйгаас эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Монголын тамирчин Г.Наранцэцэг Бразилын бөхийг ялснаар хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр Их дуулга тэмцээний долоо дахь медалиа гардаж байгаа ба Антальягийн Их дуулгын гурав дахь (2022 онд алт, 2023, 2024 онд хүрэл) медалиа хүртэж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

Categories
мэдээ улс-төр

Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын тогтоолын төслийг батлав DNN.mn

Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.03.29) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 54 минутад эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын 2 гишүүний 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Улсын Их Хурлын 2024 оны 03 дугаар сарын 22-ны чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг завсарлага авсан нь өнөөдөр дууссан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга О.Цогтгэрэл завсарлагын хугацаа дууссантай холбогдуулан үг хэлсэн юм.

Тус өдрийн хуралдааны үеэр гишүүд Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлт, хууль санаачлагчийн илтгэл, хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан асуулт асууж, хариулт, тайлбар авсан юм. Өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан гишүүд үг хэлэв. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулах, эрдэмтэн, судлаачдын санал, дүгнэлт, олон улсын байгууллагуудын зөвлөмж гэх зэрэгт үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн, батлах шаардлагын талаар Ц.Мөнхцэцэг гишүүн хэллээ. Улсын Их Хурал төслийн хэлэлцэхийг дэмжсэн тохиолдолд холбогдох ажлын хэсгийг байгуулж, эрдэмтэн, судлаачид, улс төрийн нам, эвслүүд, иргэний нийгмийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн төлөөлөл зэргийг оролцуулсан хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, тодорхой асуудлуудыг сайжруулах боломжтой гэж үзэж байгаагаа мөн дурдсан. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Н.Алтанхуяг нар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Б.Баттөмөр нар Үндсэн хуулийн цэц нь хүний үндсэн эрхийн маргааныг хянан хэлэлцдэг буюу иргэдийн үндсэн эрхийн баталгааг хангадаг гол механизм болж, чанаржиж, шүүхийн статустай ажиллах зохицуулалтыг төсөлд тусгасан гэдгийг онцлоод, төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

Ийнхүү гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 37 гишүүний 67.6 хувь нь дэмжсэн тул Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх хэлэлцүүлгээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлэв. Улсын Их Хурлын 2024 оны 03 дугаар сарын 22-ны чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг завсарлага авсан нь өнөөдөр дууссан тул ийнхүү үргэлжлүүлэн хэлэлцлээ. Тухайн өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүд Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлт, хууль санаачлагчийн илтгэл, хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан асуулт асууж, хариулт, тайлбар авсан бөгөөд өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан гишүүд үг хэлэх шаардлагагүй хэмээн үзэв. Иймд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх буюу 70.3 хувь нь Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлэв.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн “Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулсан.

Монгол Улс олон талт олон улсын гэрээнд нэгдэн орсноор хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайланг холбогдох олон улсын байгууллагад хүргүүлэх, тайлантай холбогдуулан олон улсын байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу хэрэгжүүлж байгаа ажлын явц байдалтай танилцах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан, санал, дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хэлэлцсэн юм. Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т заасныг баримтлан “Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

Тогтоолын төсөлд Монгол Улсын олон талт олон улсын гэрээтэй холбоотой эрх зүйн орчныг боловсронгуй болгох, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг боловсруулж, өргөн мэдүүлэх, Монгол Улсын олон талт олон улсын гэрээ болон холбогдох тайлбаруудыг орчуулж, хэвлэн нийтлэх, олон улсын гэрээний хэрэгжилт хариуцсан төрийн албан хаагчдыг чадавхжуулах, олон улсын гэрээний талаарх иргэдийн боловсролыг дээшлүүлэх, олон улсын гэрээний зүйл, заалтын практик хэрэглээг бий болгох, хэрэгжилт хариуцах төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо, мэдээлэл дамжуулах, солилцох цахим мэдээллийн нэгдсэн санг бий болгохыг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тусгасан хэмээн Б.Энх-Амгалан гишүүн танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, тайлбар авав. Үргэлжлүүлэн Байнгын хорооны саналаар “Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 63.2 хувь нь дэмжив. Үүгээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Boeing загварын агаарын хөлгөөр нислэг үйлдсэн Монголын анхны эмэгтэй нисгэгч Л.Номин боллоо DNN.mn

”МИАТ ТӨХК”-ийн зургаа дахь эмэгтэй нисгэгч Лхамсүрэнгийн Номин 2024 оны гуравдугаар сарын 29-ний өдөр ”Boeing-737” агаарын хөлгөөр Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд анхны бие даасан нислэгээ үйлдлээ.

Ингэснээр тэрбээр ”Boeing” загварын агаарын хөлгийн анхны эмэгтэй нисгэгч болж байгаа аж.

МИАТ ТӨХК-ийн нисгэгч Л.Номин  “Би 2018 онд Канад улсад нисгэгчээр төгссөн. Таван жилийн хугацаанд завсарласны дараа нисгэгчийн карьер маань үргэлжилж байгаад маш их баяртай байна.

Бие даасан нислэгээ хийхээс өмнө 200 цаг “Line training” хийдэг. Шалгуулаад, нислэгээ хийгээд багш нартайгаа байнга хамт явдаг. Өөрийгөө бэлэн болсон гэж бодож байгаа учраас сандрал бага байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг Серби улсаас авчирлаа DNN.mn

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан “Б”-г Бүгд Найрамдах Серби Улсаас холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд энэ оны гуравдугаар сарын 27-ны өдөр Монгол Улсад шилжүүлэн авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Уг этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад багтсан ба 2017 онд бусдад хутга тулган, хүч хэрэглэж, бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдэн шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан.

Түүнийг Бүгд Найрамдах Серби Улсаас гуравдагч улсын нутаг дэвсгэрээр дамжуулан шилжүүлэн авчрах тусгай ажиллагааг ЦЕГ, ХЗДХЯ, ГХЯ, УЕПГ-ын хамтын ажиллагааны хүрээнд Интерпол болон Серби Улсын эрх бүхий байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.