Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын сонгуульд саналаа өглөө DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын ес дэх удаагийн сонгуульд саналаа өглөө.

Тэрбээр “Монголын ард түмэн бид хамтдаа  1992 оноос эхлэн нутаг дэвсгэрийн нэгжид тулгуурласан төлөөлөлтэй байсан. Үүнийг жааз болгон үлдээж байна. Салбар салбарын дуу хоолой бүхий 126 төлөөлөлтэй анхны парламентыг  бид хамтдаа энэ сонгуулиар бүрдүүлж байна. Энэ агуулгаараа сонгуулийн ирц өмнөх жилүүдээс өндөр байна гэж ажиглаж байгаа. Хилийн чанадад байгаа Монголчуудын төлөөлөл жагсаалтаар нэр дэвшиж орж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд тойргоос сонгогдож чадахгүй 34 жил явсан бол өнөөдөр анх удаа парламентад орж ирэх боломж  бүрдлээ.  Энэ утгаараа нийгэм маш их идэвхжиж байна гэж харлаа.  Иргэд, залуучууд бүгдээрээ саналаа өгөхийг уриалж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр 859 автобус нийтийн тээвэрт үйлчилж байна DNN.mn

2024 оны зургадугаар сарын 28-ны өдрийн 10:00 цагийн байдлаар 859 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Даншиг наадам наймдугаар сарын 3, 4-нд болно DNN.mn

Даншиг наадам нь Монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам юм. Тэгвэл “Даншиг наадам-Хүрээ цам” наадмыг наймдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулахаар болсон талаар Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээллээ.

100 гаруй жилийн турш тасраад байсан Монголчуудын уламжлалт өв соёлын наадам “Даншиг наадам-Хүрээ цам” -ыг сэргээж, соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлжсэнээр Монгол Улсыг олон улсад сурталчлах томоохон эвент болоод буй.

Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй бөгөөд Монголын шашин, соёлын томоохон арга хэмжээ. Бурхны шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам нь Даншиг наадмын гол онцлог.

Цамын үеэр Очирваань бурхан болон цагаан өвгөн, мөн нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох хангарди, гахай, нохой, хөх өвгөн болон бусад дүрд хувирсан 120 гаруй цамчин баг өмсгөл, ур хийц уран нарийн, гоёмсог чимэг зүүлт, барьц хэрэгслээрээ гоён, гар, хөл, биеийн хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэн, хортон дайсан, ад зэтгэрийг даран сөнөөж буй хөдөлгөөнүүдийг уран яруугаар үзүүлдэг.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дархан цаазат Булган ууланд 16 янгир нэмж нутагшуулжээ DNN.mn

Богдхан уулын дархан цаазат газраас янгир сэлгэн нутагшуулах ажлыг гурав дахь жилдээ зохион байгуулжээ.

Өнгөрсөн онд Ховд-Улиастай, Алтай-Улаангом чиглэлд, Хөвсгөл аймгийн Жаргалант сум Жаргалант хайрхан уул, Архангай аймгийн Булган ууланд тус тус нийт 28 тооны янгирыг сэргээн нутагшуулсан байна.

Янгир сэргээн нутагшуулах ажлын үргэлжлэл болж энэ онд дахин 15 янгирыг Архангай аймгийн Булган ууланд шилжүүлж, сэргээн нутагшуулах ажлыг мэргэжлийн байгууллагууд хийж гүйцэтгэжээ. Булган ууланд нутагласан янгирын сүрэг үр төлөө өгч эхэлсэн байна. Мөн 2024 оны УИХ-ын хаврын чуулганаар Архангай аймгийн Булган уулыг Монгол Улсын дархан цаазат газар болгон хамгаалалтад авсан.

Янгир сэргээн нутагшуулах ажлыг шинжлэх ухааны мэргэжлийн байгууллагуудаас гаргасан зөвлөмж, дүгнэлтийг үндэслэн үе шаттайгаар зохион байгуулсаар байгаа бөгөөд Богдхан уулын дархан цаазат газраас Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Жаргалант хайрхан ууланд 10 янгир сэргээн нутагшуулах, шилжүүлэх ажлын дахин зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байгааг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

СОНГУУЛЬ-2024: Сонгуульд оролцогч намуудын мөрийн хөтөлбөр DNN.mn

УИХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс эхэлж 16 хоногийн турш үргэлжилнэ.  Ээлжит сонгуульд оролцогч намуудын мөрийн хөтөлбөрыг танилцуулж байна.


Монгол Ардын нам- 1.-mongol-ardyn-nam

Ардчилсан нам 2.-ardchilsan-nam

Үндэсний эвсэл 3.-undesnij-evsel

Иргэний зориг ногоон нам4.-irgenij-zorig-nogoon-nam

Шинэ нэгдсэн эвсэл 5.-shine-negdsen-evsel

Монголын Либерал Ардчилсан нам 6.-mongolyn-liberal-ardchilsan-nam

Эх Орон нам 7.-eh-oron-nam

Бүгд найрамдах нам8.-bugd-najramdah-nam

Монголын Социал Демократ Нам 9.-mongolyn-soczial-demokrat-nam

Эрхчөлөөг хэрэгжүүлэгч нам 10.-erh-choloog-heregzhuulegch-nam

Иргэний хөдөлгөөний нам 11.-irgenij-hodolgoonij-nam

ХҮН нам 12.-hun-nam

Эх орончдын нэгдсэн нам 13.-eh-oronchdyn-negdsen-nam

Монголконсерватив нам 14.-mongol-konservativ-nam

Ард түмний хүч нам 15.-ard-tumnij-huch-nam

Монголын хүний төлөө нам 16.-mongolyn-hunij-toloo-nam

Үнэн ба Зөв нам 17.-unen-ba-zov-nam

Эрх Чөлөөний Эвсэл нам 18.-erh-choloonij-evsel-nam

Ард түмний олонхийн засаглал нам 19_ard_tumnij_olonhijn_zasaglal_nam

Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам 20.-irgedijn-orolczoony-negdel-nam

Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам 21_sajn_ardchilsan_irgedijn_negdsen_nam

 

Categories
мэдээ нийгэм

Шинжээч: ТЕГ нийтийн тээврийн парк шинэчлэлийг төрийн нууцад хамааруулах талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй DNN.mn

“Ногоон” автобус худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийсэн талаарх нээлттэй сонсгол үргэлжилж байна.

Энэ үеэр Шинжээч “ТЕГ-т УИХ-ын Түр хорооноос хандсан үүнд баримт бичгийг ирүүлсэн. Нийслэлийн парк шинэчлэлтийн хүрээнд 2023 онд худалдан авсан асуудлаар Нийслэлийн засаг дарга түүний харъяа байгууллагаас Тагнуулын байгууллагад хандаагүй байна.

Харин 2022 онд Нийслэлийн засаг дарга бөгөөл Улаанбаатар хотын захирагчаач 2022 оны Нийслэлийн төсвөөс хөрөнгө оруулалтаар Нийтийн тээврийн парк шинэчлэлт хийх гэж байгааг дурдан тухайн худалдан авах ажиллагааг төрийн болон орон нутгийн өмчөөр Бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4 дэх хэсэгт заасан Үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмж байгууламж ажил үйлчилгээнд хамаарах эсэх талаар чиглэл ирүүлэхийг хүссэн байна.

Үүнд: Тагнуулын Ерөнхий газраас Нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажилтай холбоотой ажил үйлчилгээг төрийн нууцад хамааруулах талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй тухай албан бичгийг хүргүүлсэн байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ:  “Сэмэрч үл барагдана” DNN.mn

Энэ удаагийн “Ном ярьж өгье” буланд МЗЭ-ийн шагналт, зохиолч Т.Бум-Эрдэнийн зохиолоос хүргэж байна. “Сэмэрч үл барагдана”. Тэрбээр энэхүү өгүүллэгийн түүврээ 2018 оны тавдугаар сард хэвлүүлж байжээ.

“Аавтай минь бүжиглээч”, “Ангарай”, “Би чам дээр эрхэмсэг очно”, “Сэмэрч үл барагдана”, “Хундага нулимс” зэрэг 10-аад өгүүллэг багтана. Эндээс “Сэмэрч үл барагдана” түүврийг өгүүлье. Эх хүний сэтгэл гэдэг сэмэрч үл барагдах агуу зүйл гэдгийг энд өгүүлэх аж.

“Билгээг ажлаасаа орж ирэхэд бага хүү нь тосон гүйж ирснээ гарт нь элдэв юм байхгүйг мэдэж, нүдэнд нь үл ялиг гуниг үелзээд эргэж чавхадлаа. Багыгаа горьдоочихлоо доо гэж мэдэрсэн хэдий ч нэгэнт юмгүй тул одоо яахав. Гадуур хувцсаа тайлан эхнэрийнхээ хийж байгаа зүйлийг харснаа, “Өнөөдөр бууз идэх нь ээ” гэж бодох зуур эхнэр нь нэг л хөнгөн сэргэлэн, сэтгэл өндөр байхыг ажив.

– За миний хань! Өнөөдөр буузны өдөр үү?

– Үгүй ээ! хөгшөөн. Маргааш хүү ирнэ” хэмээнэ.

Удаан уулзаагүй хүүгээ ирэхийг хүлээн хоол бэлдэж буй нь энэ юм. Эднийх дөрвөн хүүхэдтэй. Том хүү нь өөр хотод сурдаг. Ахлах болон дунд сургуулийн хоёр охинтой. Билгээг орж ирэхэд нь гүйсэн хүүхэд хамгийн бага нь юм.

Хүүгийнхээ ирэх сургаар ээж нь хэрхэн тэнтэр тунтар алхаж байсан, тэр үедээ ямар баривч, ямар бойтогтой байсан тухай, хүзүү хоолойноос нь нялхамсаг хөөрхөн үнэр үнэртдэг байсан тухай ярина. Харин Билгээ “Хөөрхий дөө, хүүгээ их л санаж дээ” хэмээн бодно.

Хүсэн хүлээсэн өдөр ирж, хүү ирлээ. Том залуу болжээ. Ганц жилийн дотор бие нь байргашиж, дуу хоолой нь бүдүүрсэн байв. Аав, ээждээ үнсүүлчихээд, дүү нараа үнсэх гэхээр эвлэж өгөхгүй байгаа нь харагдана. Хүү нь ноднин ирэхдээ гэрээ нэлээн санасан янзтай, элдвийг ярьж, асууж, дүү нартайгаа тоглож, гэртээ ирсэндээ жаргалтай харагдсан. Энэ жил нэг л өөр болжээ. Ерөнхийдөө дуу цөөтэй. Тэгсэн хэрнээ өөрийгөө нэлээн хүчлэн байгаа нь анзаарагдах аж.

Ээж нь хүүгээ үнсэх санаатай энэ тэрүүгээр явна. Эхлээд зүгээр байснаа төд удалгүй ээж рүүгээ харснаа зулрах аястай. Өчигдөрхөн л хүүгээ нялхаараа шахам байгаа мэт төсөөлөн хөнгөмсөж байсан ээжийнх нь сэтгэл тэр тоолонд сэмрэн урагдах нь Билгээд бараг л сонсогдоно. Хэсэг хугацааны дараа хүү нь хийх зүйл олдохгүй мэт босож, суух аж. Ээж нь хий дэмий миний хүү яамаар байна хэмээн шалгаана. Энэ хэсгийг унших явцад бидний түгээмэл хэлдэг “Эхийн санаа үрд, Үрийн санаа ууланд” үг бодогдов. Бид өсөж томрохын хэрээр аав, ээжтэйгээ бага балчир байсан шигээ байдаггүй шүү дээ. Бодол, санаа төлөвшиж, сэтгэл хөдлөл багасч илүү их зүйлийг эргэцүүлдэг.

Билгээ энэ бүгдийг ажиж суухдаа “Хүүхдүүд маань өсөж байгаа юм байна. Тус бүр өөрсдийн гэсэн өнгө хослуулсан, өөр өөрийн ертөнцтэй болжээ” хэмээн бодно.

Өдөр хоног өнгөрч хүүгийн буцах цаг боллоо. Эхнэр нь хүүгийнхээ явсан тэр л замыг ширтэн амьдралын харгуйд хүүгээ мордуулчихаад баясах, харуусах сүлэлдүүлэн өмөлзөн зогсоно. Билгээ “Аавын хүү ээж, аавтайгаа хорин жил амьдарсан. Харин одоо жар далан жил хайрлаж энхрийлэх, хацрыг чинь илж, гарыг чинь атгах тэр хүн рүүгээ, хувь тавилан руугаа явах нь, яарах нь зөв өө. Энэ хүүгийн нисэх цаг нь болжээ. Түүнээс биш хэзээ ч гэсэн бидний хүү хэвээрээ л байх болно” хэмээнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ноолуур 120.000-155.000 төгрөгийн үнэтэй байна DNN.mn

Ноолуурын үнэ “Малчих лавлах” 109 мэдээллийн төвийн мэдээлснээр /2024.05.10/байдлаар дараах үнэтэй байна.

Зүүн аймагт: 150000-155000 төгрөг

Баруун аймаг:140000-155000 төгрөг

Төвийн аймагт: 150000-155000 төгрөг

Говийн аймагт: 120000-140000 төгрөгийн ханштай байна.

May be an image of ‎text that says "‎2024.05.10 109 יחח МАЛЧИН ЛАВЛАХ МЭдЭЭЛЛИЙн тΘΒ БУХ ОПЕРАТОРЫН ХЭРЭГЛЭГЧИД ΥНЭΓУЙ Малчин та МАЛЧИН ЛАВЛАХ 109 дугаарт аль ч YYH телефоны дугаараас УНЭГУИ Ноолуурын УНЭ ханш Зγγн аймаг: 150 150.000-155.00 000 155 000年 Тев аймаг: 150.000 150.000F-155.000 155.000 Говийн аймаг: 120 000F- 120.000-140.000 000 Баруун аймаг: 140 000- 155. 000年‎"‎

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно DNN.mn

Тулгар төрийн 2233, Их Монгол улсын 818, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын санаачилгаар Монголын анхны дуурь болох Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой” дуурийг ирэх долдугаар сарын 10-ны 21:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд тоглож, иргэд, жуулчдын хүртээл болгоно.

Тус дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглох болсонтой холбогдуулан гол дүрүүдийн сонгон шалгаруулалтыг зарлалаа. Дуурийн Юндэн, Балган, Нансалмаа, Хоролмаа, Худалдаачин, Бүүвэйч нарын дүрд тоглох уран бүтээлчдийг шалгаруулж, гол дүрд тоглох эрх олгохын зэрэгцээ нийт 100,000,000 төгрөгийн мөнгөн шагналаар шагнана.

Шалгаруулалтыг нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан Ажлын хэсгийн баталсан журмын дагуу зохион байгуулах бөгөөд оролцогчдыг энэ сарын 20-ны өдрийг хүртэл  Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт бүртгэнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” DNN.mn

ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 26 дугаар чуулганаас гаргасан Зөвлөмжийн дагуу 1993 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” хэмээн тунхагласан.

Энэ өдрийг тохиолдуулан RSF буюу “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагаас жил бүр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг зарладаг. 2023 онд манай улс 180 орноос 88 дугаарт бичигдэж байсан бол 2024 онд дахин ухарч 90 дүгээр байрт оржээ. Нөгөөтэйгүүр, сэтгүүлчид ажлаа хийснийхээ төлөө заналхийлэл, дарамтад өртөж буй тохиолдол, жишээ олон. Тиймээс улс орон бүр өөр өөрийн уриан дор тэмдэглэдэг бол энэ удаа МСНЭ-ийн зүгээс  өнөөдөр Сүхбаатарын талбайд 10:30 цагт “Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо” жагсаал зохион байгуулж байна. Энд хэвлэл мэдээллийн салбарынхан цугларч асуудлаа ярьж зөвшилцөлд хүрэх юм.

Монгол Улсад 2023 оны байдлаар 486 хэвлэл мэдээллийн хэрэгсэл тогтмол ажиллаж байгаагаас сонин 64, сэтгүүл 46, радио 50, телевиз 135, мэдээллийн сайт 191 байна.