Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зуны Олимпийн XXXIII наадмын нээлтэд оролцлоо DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо болж буй зуны Олимпын XXXIII наадмын нээлтийн ажиллагаанд оролцлоо.

Энэхүү арга хэмжээнд нийт 60 гаруй улсын төр, засгийн тэргүүн, олон улсын байгууллагын удирдлага оролцов.

Бүгд Найрамдах Франц Улс нь Парис хотноо Олимпын наадмыг 3 дахь удаагаа зохион байгуулж байгаа ба Олимпын нээлтийн ёслол нь анх удаа цэнгэлдэх хүрээлэнд бус үзэсгэлэнт Сена мөрний дагуу болсноороо онцлогтой байв.

Олимпын наадамд оролцох нийт 184 улсын 10,500 тамирчид Сена мөрний дагуу 6 км замаар үргэлжлэх 160 завиар парад хийж оролцов.

Энэ удаагийн зуны Олимп нь 2024 оны 07 дугаар сарын 26-аас 08 дугаар сарын 11-ний өдрүүдэд болох ба манай улсын тамирчид чөлөөт бөх, жүдо бөх, бокс, буудлага, байт харваа, усанд сэлэлт, дугуй, хөнгөн атлетик, хүндийн өргөлт зэрэг спортын 9 төрөлд 33 эрх авч оролцож байна.

Харин ирэх 08 дугаар сарын 28-аас 09 дүгээр сарын 08-ны өдрүүдэд болох Паралимпын наадмын пара пауэрлифтинг, пара байт харваа, пара таеквондо, пара усанд сэлэлт, пара жүдо, пара хөнгөн атлетик зэрэг 6 төрөлд 10 эрх, нийт 44 эрхтэйгээр оролцоно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Парис 2024” Зуны олимпийн XXXIII наадам ёслол төгөлдөр эхэллээ DNN.mn

Францын нийслэл Парис хотод зуны олимпийн наадам албан ёсоор нээлтээ хийлээ.

Энэ удаагийн олимпийн нээлт түүхэнд анх удаа цэнгэлдэхэд бус гадаа, тэр тусмаа Сена мөрний эрэг дээр задгай талбайд зохион байгуулсан юм. Ингэснээр 100 жилийн дараа Парис хотноо зуны олимп дахин болж байгаа аж.

Манай улсаас марафонч Б.Сэр-Од, боксчин О.Есүгэн тэргүүтэй тамирчид багаа төлөөлөв. Монголын баг тамирчид Мозамбик, Мьянмар, Монтенегро улсын багтай хамт нэг усан онгоцоор жагсаалд оролцлоо.

Ийнхүү зуны олимпын XXXIII наадам албан ёсоор эхэллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Хүмүүс чиний тухай боддоггүй, тэд өөрсдийнхөө тухай боддог” DNN.mn

Олон нийтийн сүлжээнээс энэ тухай богино бичлэг үзсэн юм. Автобусанд яваа нэгэн бүсгүй өөрийнх нь тирко урагдсаныг бусад хүмүүс ажиглаж, шоолж байгаа байх хэмээн дотроо бодож их л шаналангуй харагдана.

Тэгээд л ийш тийш харан хурдхан буухыг хичээнэ. Гэвч тэнд зорчиж буй хүмүүс дор бүрнээ өөрийнхөө асуудлыг, өнөөдөр юу хийснээ, маргаашийн төлөвлөгөө, санхүүгийн асуудал гээд тэр бүсгүйн тухай бус өөр ямар нэгэн зүйлийг тунгаан бодох аж.

Бид “ хүмүүс юу гэх бол” гэсэн бодолд автаж өөрийгөө зовоодог мэт. Үнэндээ бусад хүмүүс чиний тухай бус өөрийнхөө тухай л боддог. Байнга санаа зовох, бусдыг юу гэж бодож байгаа бол гэдэгт шаналах, стресстэх нь бидний тархийг ядраадаг.

Багахан хэмжээний айдас, санаа зовнил нь удаан хугацаанд үргэлжилснээр сэтгэл түгших эмгэгт хүргэдэг гэнэ.

Энэ төрлийн эмгэг нь болоогүй үйл явдлыг урьдчилан таагүй мэдэрч, тэр нь сэтгэл зүй төдийгүй бие махбодын түвшинд нөлөө үзүүлдэг.

Бусдад таалагдах гэж, бусдаас илүү гарах гэсэн бодолдоо хүлэгдвэл хэзээ ч дээшээ гарахгүй, нэг л байрандаа ахицгүй байдаг.

Өөрийгөө хувь хүн талаас нь үнэлж чаддаг бол бусдын санал, бодлоос хамааралгүй байж чадна. Тиймээс сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаараарай.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Цаг завыг хүчээр гаргахгүй бол хэзээ ч гарч ирэхгүй DNN.mn

“Цаг завыг хүчээр гаргахгүй юм бол хэзээ ч гарч ирэхгүй” хэмээн “Амжилтын тарни” номд бич сэ н ба йд а г. Б о д о о д байхад бидэнд ижилхэн оногддог 24 цагийн яг хэдийг нь өөрийгөө сонсох, дуртай зүйлээ хийх, өөртөө зав гаргахад зориулж чаддаг вэ. Ажил, ажил гэсээр өөртөө ч урам өгөх завгүй явдаг.

Уйтгар гунигтай өдрөө, эсвэл сэтгэл тавгүйтүүлдэг зүйлийнхээ оронд сэтгэлээ баясгах зүйлийг хийгээд үзээрэй. Хэдий завгүй, ажилтай ч гэсэн хэдэн минутыг ашиглаад дуртай х ө г ж м ө ө с о н с о ж , з у р а г зурж, кино үзэж, ном унших, бясалгал хийх гээд таныг сэргээх жижиг зүйлийг хийж болно. Энийг “Би цаг” гээд бодчихъё. Ер нь бол хааяа өөртөө цаг гаргаж, өөрийгөө эрхлүүлэх цаг.

Ганц бие, эсвэл хүүхдээ хардаг аав, ээжүүд, ажилчин гээд хэн байх нь огт хамаагүй. Хүн бүр өөртөө цаг гаргах бүрэн эрхтэй гэдгээ санаарай. Ингэж байж л бид өдөр бүр эрч хүчээр цэнэглэгдэнэ.

Өөртөө жаахан цаг гаргаад сурчихвал ажил амьдралынхаа тэнцвэрийг олж, хувийн асуудлаа бодолгүй ажилдаа төвлөрч, ажлаа бодолгүй хувийн амьдралдаа анхаарч чадна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Жагсаалтын урьдчилсан дүнгээр МАН-18, АН-16, ХҮН-6 суудал авлаа DNN.mn

УИХ-ын сонгуулийн урьдчилсан дүн гарлаа. Эрх баригч МАН тойргоос 50 гишүүнтэй болж, АН 26, ХҮН 2 гишүүнтэй болов. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэг сая 448 мянга 189  сонгогч оролцлоо. Ингэснээр намууд 57928, эвслүүд 72410 хүний санал авч байж УИХ-д жагсаалтаар нэр дэвшигчдээ оруулах нь.

Өөрөөр хэлбэл, энэ саналын босгонд хүрсэн тохиолдолд жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн нэр дэвшигч нь УИХ-д сонгогдоно. МАН, АН, ХҮН, ИЗНН 57928, “Үндэсний Эвсэл” 72410 саналын босгыг давж жагсаалтаас УИХ-д суудал авах нь тодорхой болоод байна. Жагсаалтаас урьдчилсан дүнгээр 502 мянган сонгогч МАН-д саналаа өгснөөр тус намаас 22 нэр дэвшигч УИХ-д орох нь. АН 431 мянган хүний дэмжлэгтэй.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Лу.Гантөмөр: Цаашид төгс парламентыг бий болгохын төлөө ажиллах болно DNN.mn

АН-ын дарга Лу.Гантөмөр мэдээлэл хийж байна.

Тус намыг дарга Лу.Гантөмөр “Бид эв нэгдэлд Бидний хамтран зүтгэгчид намынхаа эсрэг ажиллаж, өрсөлдөгчдөдөө худалдагдсан. Өнөөдрийг хүртэл эрх баригч нам бодлогын алдаатай явж ирлээ. Монгол орныг өрнөөс гаргах хэрэгтэй. Өрийн дарамттай улс биднийг нар үзүүлэхгүй нь. Бид авилга, хээл хахуулийн эсрэг маш хүчтэй ажиллах болно. Сонгуулийн үеэр булхай их явагдлаа. АН энэ удаад асар их мөнгө, хүч чадлын эсрэг зогсож чадлаа.

Сонгуулийн сурталчилгааны үеэр МАН-ын ухуулагчийн гарт харамсалтайгаар амиа алдсан н.Баянмөнх агсны гэр бүлд АН-ын зүгээс хоёр өрөө байр авч өгнө.

Энэ холимог системийг цаашид нутагшуулах хэрэгтэй гэж харлаа. Цаашид төгс парламентыг бий болгохын төлөө ажиллах болно” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Л.Оюун-Эрдэнэ: МАН урьдчилсан байдлаар 70 суудал авах дүн гарч, ялалт байгуулж байна DNN.mn

МАН-ын сонгуулийн төв штабаас мэдээлэл хийлээ.

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “АН урьдчилсан байдлаар 68-аас олон суудал авч, ялалт байгуулж байна. Биднийг дэмжсэн бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье. Үзэл бодлын хувьд өрсөлдсөн бүхий л нам эвсэл, бие даагчдад мөн бидэнд саналаа өгөөгүй сонгогчид та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монгол Улсад шинэ 30 жил, парламентын ардчиллын цоо шинэ хуудас болсон ардчиллын хоёр дахь давлагаа эхэлж байна” гэв.

Categories
мэдээ улс-төр

С.Цэнгүүн: Түүхэнд байгаагүй залуучуудын өндөр оролцоотой сонгууль хийе гэж уриалмаар байна DNN.mn

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв.

АН-ын Хөгжлийн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга С.Цэнгүүн “Би нэр дэвшигч гэхээс илүү залуу хүний хувьд залуучуудаа уриалъя. 20-24 насны залуучуудын оролцоо улам сайжрах шаардлагатай байна. Тиймээс танай гэрт байгаа энэ насныхан эсвэл найз нөхдөдөө “Бүгдээрээ гарч саналаа өгье” гэдгийг уриалаарай.

Би өөрөө Улаанбаатар хотод төрж өссөн. Улаанбаатар хотод маш олон тулгамдсан асуудлууд байгаа. Бидэнд өнөөдөр 4 жилд нэг удаа тохиох боломж олдож байна. Түүхэнд байгаагүй залуучуудын өндөр оролцоотой сонгууль хийе гэж уриалмаар байна” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

АН: Их хэмжээний хуурамч мөнгөн тэмдэгт хэвлэсэн байж болзошгүй үйлдлийг илрүүлсэн DNN.mn

Ардчилсан намаас сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж “Эрх баригчид төрийн эрхийг дахин барихын тулд хууль бус бүхий л зүйлийг хийж байна.

Хуурамч мөнгөн тэмдэгт хэвлэж, иргэдэд тараасан байж болзошгүй зүйл байна. Ховд аймгийн Жаргалант суманд их хэмжээний мөнгөн тэмдэгт хэвлэсэн нь салхинд хийсэж буй дүр зураг баримттайгаа байна. Харахад яг л монгол мөнгөн тэмдэгт. Харин гараараа барьж үзэхэд хуурамч гэдэг нь тодорхой гэдгийг холбогдох хүмүүс хэлж байна.

Говьсүмбэр аймагт н.Билэгсүмбэрэл гэдэг хүн иргэдийн саналд нөлөөлж байна.  Баянзүрх дүүрэгт санал авах хайрцгийн дээр камер байрлуулсан байна. Энэ бол хууль бус үйлдэл.

Завхан аймагт Б.Чойжилсүрэнгийн багийнхан мөнгө тарааж байгаад газар дээрээ баригдсан байна.  Монгол төрийн эрхийг авахын тулд байж болох бүх хүнийг ашиглаж байна. Багш, эмч нарыг ч ашиглаж байна. Шударга ёсыг эрхэмлэн дээдэлдэг ард иргэдээсээ хууль бус үйлдлүүдийн эсрэг саналаа өгөхийг хүсэж байна” гэсэн юм.

АН-ын Хуулийн газрын дарга Д.Батхуяг Санал авах байранд иргэдийн сонгох эрхэнд халдаж байгаа үйлдэл хэрээс хэтэрлээ. Налайх дүүрэгт гомдол гарсан. Тус дүүргийн Засаг дарга нь “Манай намд санал өгөөрэй” гээд мөнгө тарааж байна.

Ч.Ундрам гишүүний ухуулагч мөнгө тарааж байна. Баримт нь байна.

Чингэлтэй дүүрэгт мөнгө тарааж байгаа гэх мэдээлэл ирсэн. Мөн Чингэлтэй дүүргийн нэр дэвшигч Г.Дашням сонгуулийн санал авах байранд скүүтер байрлуулсан. Чипийг нь бүгдийг нь авчихсан, хурааж болохгүй байрлуулсан. Энэ бол иргэдийн сонголтод нөлөөлөх гэж буй үйлдэл” гэсэн юм.

Түүнчлэн МАН-ынхан хэвлэлийн хурал хийж, АН-ыг мөнгө тарааж байна гэж мэдэгдсэн. Энэ бол үндэслэлгүй гүтгэлэг гэдгийг АН-ынхан хэлэв.

Categories
мэдээ нийгэм

“Оюу толгой”-н ажилчид цалинтай чөлөө авч, онгоцоор ирж саналаа өгч байна DNN.mn

“Оюу толгой” ХХК ажилчдадаа найман цагийн цалинтай чөлөө олгож, нэмэлт нислэгээр саналаа өгөх боломжийг бүрдүүлжээ.

Энэ талаар компанийн ажилтан “Манай компаниас уурхайн талбарт уртын ээлжээр буюу 14 хоног ажиллаж буй Улаанбаатар хот болон бусад аймагт саналаа өгөх ажилчиддаа нэмэлт нислэгүүд гарган онгоц, автобус, тээврийн хэрэгсэлээр ханган нийгмийн үүрэг гүйцэтгэх 8 цагийн цалинтай чөлөө олгож байгаа юм байна.

Ингэснээр ажлын хуваарийн дагуу сайтад уртын ээлжээр 14 хоног ажиллаж буй ажилчид өнөөдөр УБ-т очиж саналаа өгчихөөд орой нь буцаад Өмнөговьд ирж маргаашнаас ажлаа үргэлжлүүлэн хийх боломжтой болж байгаа юм байна” хэмээн нийтэлжээ.