Categories
мэдээ нийгэм

Олимп, паралимпийн наадам, ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдад энэ жил нийт 1.8 тэрбумыг олгоно

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 17-ноос олгоно | News.MN

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Өнөөдрийн хуралдаанаар

  • 2022 оныг Хоршооны хөгжлийг дэмжих жилээр зарлаж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж, тайланг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд үүрэг болголоо.
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн эд хөрөнгийг “Медипас” ХХК-д шилжүүлсэн асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэхийг Монгол Улсын Шадар сайд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга нарт даалгав.
  • Монгол Улсын Засгийн газар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран байгуулсан Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газрын үйл ажиллагааг өргөжүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Тус түншлэлд одоогоор 13 орон гишүүнээр нэгдэж ороод байна.
  • Олимп, паралимпын наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын жин, зайд медаль хүртсэн тамирчдад 2022 онд олгох сар бүрийн мөнгөн урамшуулалд шаардагдах нэг тэрбум 848 сая төгрөгийг Биеийн тамир, спортын хорооны батлагдсан төсвөөс зохих журмын дагуу гаргахыг тус хорооны даргад даалгав.
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонг 2022 оны гуравдугаар сарын 7-11-нд ОХУ, Беларусь улсад ажиллахыг зөвшөөрч, ажиллах удирдамжийг баталлаа.
  • Энэ сарын 25-нд цахимаар зохион байгуулах Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын зургадугаар хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

БИТҮҮЛЭХ ЁСОН

Цагаан сар нь өвөг дээдсийн үеэс уламжлагдсан ирсэн төрт ёсны баяр юм. Сар шинийн баярын тэмдэглэх ёс олон байдгаас улирч буй оноо үдэж, шинэ оноо угтах “битүүлэх” ёсны талаар товч мэдээлэл хүргэж байна.


Монголчууд өвлийн адаг сарын сүүлийн өдөр битүүлдэг. Битүүлэх гэдэг нь билгийн улирлын cap бүрийн гучинд тэнгэрт cap үл үзэгдэх битүү харанхуйгаас үүдэн буурал жилийн отголох өдрийг тэмдэглэхийг хэлнэ. Энэ өдрийг тусгай зан үйлээр үддэг. Мөн хүнээс зээлсэн мөнгө, зоос, эд мал байвал даруйхан эргүүлэн өгөх, хэрэлдэж эв түнжин эвдэрсэн хэн хүнтэй зориуд уулзаж эв эеэ засдаг.

Битүүний өмнөх өдөр айл болгон бурхан шүтээнээ тахин, гэр орныхоо тоос шороог гүвж хог буртгийг цэвэрлэдэг. Энэ өдөр эмэгтэйчүүд нь идээ цагаагаа бэлдэж харин эрчүүд нь хүлэг морьдоо барьж хур дэлийг нь засч бэлдэнэ. Битүүний орой өрхийн тэргүүлэгч гэрийнхээ баруун тотгоны дээр цагаан чулуу, сахиусуудын орох үүдийг нээдэг. Мөн зүүн тотгоны дээр өргөс, харгана, шарилж тавьж муу зүгийн ад зэтгэрийн хорлолыг хөөж буцаана. Ингээд шинэ сайхан хувцсаа өмсөцгөөн гал, бурхандаа дээж өргөөд дараа нь битүүлдэг.

Цагаан сарын битүүний өглөөнөөс шинийн нэгний өглөөний нар мандах хүртэл сүм хийдэд ном хурж, Ванданлхам буюу Лхам бурханыг тахидаг. Учир нь Лхам бурхан битүүний шөнө гурван мянган орчлонг нэг удаа тойрон, айл бүрт зочилдог хэмээн үзэх учир монгол айл бүхэн гэрийнхээ хойморт бурхан залж, идээ будаа өргөдөг. Лхам бурханд залбирахдаа “Өнгөрсөн жил сайхан жил болж өнгөрлөө. Бидний ажил амжилттай сайхан байлаа. Ирж буй жил мөн сайхан жил болох болтугай. Энэ бүхнээ Лхам бурхан танд даатгаж байна. Та сайн, сайхан явахад минь туслаж, дэмжээрэй” хэмээгээд өргөл өргөж мөргөөд, үүнийхээ дараа хоорондоо золгож сар шинийн баяраа эхлүүлдэг заншилтай ажээ. Мөн битүүний орой тотгон дээрээ мөс, цагаан тос тавьж, баруун хатавчиндаа алтан харгана хавчуулдаг нь Лхам бурханы хөлөглөн ирэх лууст унд, зоог бэлтгэж буй хэрэг юм.


Мах буюу ууц тавих ёсон

Малын махны толгойн хэсэг нь эх болно. Махаа эх талаар нь зочин руу харуулж тавина. Зочин толгой талаас нь барьж хажуулдуулан огтолж идэх ёстой. Ууцыг хөндөхдөө зүүн гараараа сүвэргэдэн талаас нь барьж баруун гараараа өөхөн нурун талаас нь нимгэн зүсэх хэрэгтэй. Бусад махыг нь зөв огтлоход ганц эх талыг нь мэдэх нь чухал.

Их бүхэл /бүтэн мах, ууц/ тавих журам:
1.Толгой
2.Ууц
3.Өвчүү
4.Хаа
5.Гуя
6.Хүзүүний сээр

Махны толгой /эх/ гэдэг нь толгойны хошуу талыг хэлдэг. Толгойг идэхдээ эхлээд хамар дээрээс нь хуйх авч галд өргөөд дараа нь хоёр чих, зовхийг нь хөндөөд огтолж иддэг. Хүзүүний эх нь хүзүү тал, сээрнийх нь хар сэр, ууцны сүвэргэдэс тал, өвчүүний бүдэрхий нь, далны толгой нь, хавирганы толгой тал нь, бугалганы нарийн атгамал үзүүр нь, шагайтын борвитой тал нь, дунд чөмөгний нарийн үзүүр нь, сүүжний далбаа нь юм. Бүхэл мах тавьсан байвал зочин хүн анхлан хүрээд дараа нь ууцанд, сүүлд нь сээр, хүзүү болон бусад махнаас иднэ.


Битүүлэх ёсон

Монголчууд өвлийн адаг сарын сүүлчийн өдөр битүүлдэг. Битүүлэх гэдэг нь билгийн улирлын сар бүрийн 30-нд тэнгэрт сар үл үзэгдэх битүү харанхуйгаас үүдэн буурал жилийн отголох өдрийг тэмдэглэхийг хэлнэ. Энэ өдрийг тусгай зан үйлээр үддэг. Мөн хүнээс зээлсэн мөнгө зоос, эд мал байвал даруйхан эргүүлэн өгөх, хэрэлдэж эв түнжин эвдэрсэн, хэн хүнтэй зориуд уулзаж эв эеэ засдаг. Битүүний өмнөх өдөр айл болгон бурхан шүтээнээ тахин, гэр орныхоо тоос шороог гөвж, хог буртагаа цэвэрлэдэг. Энэ өдөр эмэгтэйчүүд нь идээ цагаагаа бэлтгэж харин эрчүүд нь хүлэг морьдоо барьж хур дэлийг нь засч бэлддэг. Битүүний орой өрхийн тэргүүлэгч гэрийнхээ баруун тотгоны дээр цагаан чулуу, цэвэр тунгалаг мөс тавьж сайн зүгийн тэнгэр сахиусуудын орох үүдийг нээдэг. Мөн зүүн тотгоны дээр өргөс, харгана, шарилж тавьж муу зүгийн ад зэтгэрийн хорлолыг хөөж буцаадаг. Ингээд шинэ сайхан хувцасаа өмсөцгөөн гал бурхандаа дээж өргөөд дараа нь битүүлдэг.

Битүүний зоог: Битүүний зоог нь эрүүг нь заагаагүй хонины битүү толгой юмуу өвчүү байдаг. Өвчүү чанасан бол өвчүүгээ өөд нь харуулан дээр нь дал, дөрвөн өндөр, шаант, залаатай, богтос тавина. Битүү толгой чансан бол аманд нь өвс ногоог төлөөлүүлэн сонгино сармис зуулгаж, гургалдайны түрийтэй үзүрийг толгойныхоо богтосны аль нэгийг тавьдаг. Битүүний орой бууз жигнэж банш чанан мөн шөлний будаа хийж, айл хөршийндөө хүүхдээр хүргүүлдэг. Бууз баншиндаа цаган мөнгө хийж тэр бууз, банш таарсан хүн ирэх жил олз омогтой явахыг билэгддэг.

Битүүний орой зул, хүжээ өргөөд унших тарни: Битүүний орой, шинийн 1,2,3,8,15-нд зул хүжээ өргөөд “Ум намова гавади базар сараа брамадани дата гадая архади самъяа сам буддава дадъяата ум базар маха боди мандова сам гармана базар сарва гарма ава арани бишодана базар суха” тарнийг уншаарай.

Ууц хөндөх ёсон

Ууц нь зургаан хавирга, ууц сүүлийн хамт үргэлжилж байгаа хэсгийг нэрлэх бөгөөд ууцан дээр сээр, эсвэл хүзүү, дал, дөрвөн өндөр, хавирга, хонготой шагайт чөмөг дагуулан тавьдаг. Гийчний өмнө ууц тавихдаа баруун гарт нь дөрвөн өндөр хавиргыг тавих бөгөөд сээрний нарийн үзүүр, шаантыг борви, далны маяа, хавирганы буруу талыг ууцны харцага өөд харуулан тавина. Хэрэв сээрний оронд хүзүү тавих бол аман хүзүү талыг харцага тийш нь, харцагыг зочны зүг харуулан тавина. Ууцыг хөндөхөд зүүн гараараа харцаганаастүшин барьж, баруун гар дахь хутгаар ууц, сүүл хоёрын уулзвар орчинд голд нь нэг, дараа нь олон яс уулзах орчмоос эхлэн өөрийн тийш харцаганы хоёр зураа дагуу цувуулан гурав гурав эсгэнэ. Түүний дагуу сүүлний бөгтрөг орчмын хоёр толионоос дугариг хэлбэртэй хоёр хэсэг өөх хөрслөн халимлаж авна. Дараа нь харцага талын ирмэгний мах өөхний нийлэлт орчмын хоёр талаас хоёр хэсэг халимлан аваад толгой сүүлнээс авсан хоёр дээжтэй нийлүүлэн гал голомтын хувь гэж тусгай тавина. Ийнхvv хөндөж гүйцсэний дараа ууцаа таллана. Хоёр талаас таллаж авснаа гурав гурав хувааж нэгийг нь галын хувь дээр нэмнэ. Харин гурвыг нь дээж болгож тусгай тавина. Үлдсэн хоёрыг хувь болгон үлдээж амсана. Дараа нь ууцныхаа хоёр талаас нэжгээд таллан авч хишиг хэмээн тараадаг ёстой.

Битүүний өдөр цээрлэх зан үйл

Битүүн бол тэр жилийн хамгийн сүүлийн өдөр. Энэ өдөр айл хэсэхийг цээрлэнэ. Хэсүүчилсэн хүн шинэ ондоо бас л тэнүүчилнэ гэдэг. Энэ шөнө айлд хоновол сүнс төөрнө. Гэрийн эзэн гэртээ байх нь ямар нэгэн гай барцад тохиолдохоос сэрэмжилж, буян хишгээ тогтоож буй хэрэг.

Битүүний өдөр нохой зодохыг цээрлэнэ. Зодвоос урган гарах шинэ ондоо гай гамшиг тохиолдох бөлгөө. Харин цадтал хоолло.

Амандаа юм зажилж гадаа гарахыг цээрлэнэ. Газарт ус, угаадас асгаж болохгүй. Эс тэгвэл чөтгөр ам долоож, яр шарханд баригдана.

Гэр орон харанхуй байх, гадаа хувцас хунараа хонуулах, нялх хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэнэ. Чөтгөр хорлоно хэмээн үздэг.

Өлөн зэлмүүн хонохыг цээрлэнэ. Урган гарч буй жилд нийтээрээ өлсөхийн ёр гэхийн учир хоол ундаа цадтал тохируулан хэрэглэнэ.

Гэр орондоо хэл ам хэрүүл шуугиан хийх, өндөр дуугаар чанга бархирахыг цээрлэнэ. Эс дагаваас шинэ ондоо хэрүүл тасрахгүй. Айл гэр улс орон амар тайван бус байх бөлгөө.

Categories
мэдээ нийгэм

DNN-БАРИМТ: Түлэнхийн төв ба Хууль хяналтын байгууллагын гял цал өргөө

Шүүх, цагдаа, прокурор, АТГ зэрэг хууль хяналтын байгууллагаас эхлээд яамд, хотын захиргаа, дүүргүүд гээд ихэнх төрийн байгууллага том гэгч нь сүрлэг байшинд нүүж оров.

Өргөтгөл нэртэй үндсэн байрнаасаа том байгууламжийг бүтээн босгоно. Чухам тус том том орд харш маш богино хугацаанд сүндэрлэчихдэг нь хачирхалтай.

2017-2021 онд улсын
төсвийн хөрөнгө оруулалтаар
6.5 их наяд төгрөгийн
санхүүжилт батлагдсан
боловч энэ онуудад 4.3
их наяд төгрөгийн ажил хийгджээ.

Түүнчлэн 7-10 жилийн өмнө эхэлсэн 250 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 26 барилга, байгууламжид 2022 оны төсвөөс 38.5 тэрбум төгрөгийн санхүүжилт төлөвлөсөн байна.

Ингээд эмнэлэг, сургуулиас илүү төрийн байгууллагын барилгад өргөтгөл, шинэчлэл хийсэн байдлыг дурдъя.


2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр ЦЕГ-ын төв байрны дэргэд Улсын мөрдөн байцаах газрын барилгын шавыг тавих ёслол болж байв.

Гэтэл 2021 оны төсвийг өмнөх оноос 20 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн баталж, 650 алба хаагчийн орон тоог нэмж, 13.4 тэрбум төгрөгийн зардлыг шийдвэрлэж өгчээ.


Мөрдөн байцаах албаныхан найман сарын хугацаанд гурван давхар хуучин барилгын суурин дээрээ есөн давхар 6809 мкв хэмжээтэй орчин үеийн дэвшилтэт техник технологиор бүрэн хангагдсан шинэ байр барьсан.


Хүүхдийн эмнэлгийн бүтээн байгуулалт төсөвгүй царцчихдаг.

Төрөх эмнэлгүүдийн дүр төрх хөөрхийлөлтэй дүр зурагтай. Нэгдүгээр эмнэлэг, Хавдрын эмнэлгийн өргөтгөл шийдвэрлэгдээгүй байхад л Тагнуулын Ерөнхий Газрын шинэ барилгыг дор нь бариад орчихно.

Түүнчлэн хэзээ нүүж орох нь тодорхойгүй нийслэлийн шинэ “Хангарьд” ордон хотын захад баригдаад дууссан. Төрийн байгууллагууд үнэхээр л шинэ оффис, тохитой байргүй бол ажиллаж чадахгүй болчихсон гэмээр…

Одоо Хотын захиргааны шинэ байранд коронавирусийн халдвар авсан жирэмсэн эхчүүдийг хүлээн авах түр эмнэлэг болгон ажиллаж байгаа юм.

Тагнуулын ерөнхий газрын өргөтгөл, шинэчлэлийн ажил нэлээд их хэмжээний төсөв яригдаж байв. Жил хүрэхгүйн хугацаанд өнгө зүсээ засаж, өргөтгөсөн барилгын жишээ.


Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв 1993 оноос
зочид буудлын зориулалттай барилгад үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Ашиглалтад
орсон цагаасаа төсвийн хөрөнгөөр нэгдсэн их засвар хийж байгаагүй. Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгыг 2020 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

Ашиглалтад
орсон цагаасаа төсвийн хөрөнгөөр нэгдсэн их засвар хийж байгаагүй аж.


Монгол Улсын Засгийн газар Эх хүүхдийн тусламж үйлчилгээнд зориулж 2021 онд улсын төсөв болон төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр 964.2 сая төгрөгийн барилгын засвар 33.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн ч санхүүжилтийг цаашид тогтвортой нэмэгдүүлэх хэрэгцээ байсаар байна.

Иймээс 2022 оны төсөвт ЭХЭМҮТ болон Улсын хүрээ амаржих газруудад иж бүрэн засвар өргөтгөлийн ажлууд хийхээр тусгажээ. Энэхүү ажлаа дорвитой хийгээсэй гэж хүснэ. Тэгж байж иргэдээс бага ч болов бонус авах биз төр.

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээний гол төв болсон Эх нялхсын Эрүүл мэндийн төвийн барилга олон жил шүүмжлэл дагуулсаар ирсэн. Ялангуяа 2020 оны дөрөвдүгээр сарын энэ зураг тухайн үедээ цахим орчинд тархаж нэлээдгүй хэл аманд өртөөд амжсан.

Тохь тухтай барилга байгууламж сүндэрлэсээр байдаг ч Эх, нялхсын эрүүл мэндийг хамгаалж байгаа ганц эмнэлэг нь ийм байх.


Татварын ерөнхий газрын байр тухайн үедээ 3 тэрбум 750 гаруй сая төгрөгийн төсөвт өртөгөөр боссон байна. Орчин гэж дээд зурагнаас эрс тэс харагдана.



Тухайн үед Хууль зүйн яамны өргөтгөлийн оронд боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийсэн бол 5-6 сургууль, эсвэл 10 гаруй цэцэрлэг босгох байжээ.

ГЭТЭЛ өнөө муу “Түлэнхийн төв” ор сураггүй. “Спортын ордон”, “Мөсөн өргөө”, Цагдаа хүчний байгууллагын барилга гээд маш олон, том барилгууд нээлтээ хийгээд амжсан. Тус эмнэлгийн байр л бахь байдгаараа.

Түлэгдэлтийн улмаас жилд ирж буй 4000 хүний 2800-3000 нь 0-5 насны хүүхэд байдаг аж. Өнөөдөр орны хүрэлцээ хангамжаас шалтгаалан нөхөн сэргээх мэс засал хийж, түлэнхийн дараахь асуудлыг шийдэх ямар ч боломжгүй олдохгүй байгааг эмч нар учирлана.

“Түлэнхийн төв”-д өнөөдрийн байдлаар эмч, сувилагч, асрагч, үйлчлэгч гээд 54 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Хоёр жижигхэн өрөөнд 12 эмч хуваагдан сууна. Агааржуулалт байхгүйн улмаас эмнэлэгт халдвар тархах эрсдэлтэй байдаг гэнэ.

Төсвийн мөнгөөр гял цал гийсэн барилга барихаас төр нэгэнтээ ичих ээ байж ээ…


Нэг чухал тоо дурдахад Нээлттэй нийгэм форумын
судалгаанд 7-10
жилийн өмнө эхэлсэн 250
тэрбум төгрөгийн төсөвт
өртөг бүхий 26 барилга,
байгууламжид 2022 оны
төсвөөс 38.5 тэрбум төгрөгийн
санхүүжилт төлөвлөжээ.

Дуусгаагүй барилгын төсөвт өртөг 280 саяас 11 тэрбум төгрөг хүртэл өссөн. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт 2013 онд эхэлсэн Найрамдал зуслангийн усан спорт цогцолборын санхүүжилтэд 16 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. 






Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

DNN-БАРИМТ:Түлэнхийн төв ба төсвийг “холгосон” хөшөө, барилгууд (ЦУВРАЛ-1)

Эрүүл мэндийн сайдын тушаалаар Түлэнхийн төвийн барилгыг 2013 оны наймдугаар сард багтаан барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, ажлыг эхлүүлэхээр болсон байдаг. Гэтэл уг барилгын ажил одоог хүртэл дуусаагүй байна. Гэтэл энэ хооронд эрх баригчдын зүгээс олон хөшөө, дурсгал, хүчний байгууллагуудын том том сүрлэг барилга, байгууламжид төсвийн мөнгийг урсгачихаад байна. Зарим хөшөөг олон тэрбумаар босгочихоод нурааж ч байх шиг, төсвийн мөнгөөр туйлж байгааг ард түмэн тэвчээртэй харсаар байна. Түлэнхий төвийн барилгын шавийг тавихаас эхлүүлээд өнөөдрийг хүртэлх хугацаанд эрх баригчид ямар ямар хэрэггүй “бүтээн байгуулалт”-д мөнгө цацсаныг эргэн санацгаая.



Нийслэлийн Сүхбаатар дүүргийн VII хороонд байрлах “Түлэнхийн төв”-ийн барилгыг 2006 оноос эхлэн шинэчлэх асуудлыг ярьж эхэлсэн. Улмаар 2009 онд хуучин барилгыг буулгасан юм. Үүнээс хойш санхүүжилтын улмаас гацаад байсан шинэ барилгын ажил 2015 оноос эхэлсэн байдаг.

“Нутгийн зам” компани 2013 онд түлэнхийн төвийн барилгыг барих гэрээ хийж А болон Б блокийн дэд угсралтаас гадна шугам сүлжээний ажлыг хийж гүйцэтгэх, талбай чөлөөлөх ажлыг хийх байсан ч бас л зогссон. Улмаар 2015 онд А блокын барилга угсралтын ажил эхэлсэн. Гэвч хөрөнгө мөнгөний асуудлаас болоод 2017 он хүртэл дахиад л зогссон. Харин Кувэйтийн Засгийн газраас санхүүжилт өгөхөөр болж, 2017 онд барилгын ажил эхэлсэн. Гэвч барилгын ажлын төсөв анх баталснаасаа буурсан. Анх 7.9 тэрбум төгрөгөөр барихаар төсөвлөсөн байсан ч 2017 онд ахин гэрээ хийхдээ 6.3 тэрбум төгрөг болгож бууруулсан аж.

Монгол Улсад эмнэлэг, сургууль, цэцэрлэгээсээ илүү хөшөө, дурсгал илүү бий болжээ. Хөшөө барина гэхээр "гуяа алгадаад" төсөвөө хамаагүй "цацна". Харин эмнэлэг барих болохоор санхүүжилт хүрдэггүй, бүтдэггүй хойшлуулна. 

2015 оны байдлаар Монгол Улсад 2102 хөшөө дурсгал тоологджээ. Үүний 500 орчим нь нийслэлд бий.

Харин аймгаар авч үзвэл, Ховд аймагт хамгийн олон буюу 320 ширхэг хөшөө байдаг аж. Харамсалтай нь өнгөрсөн зургаан жилийн хугацаанд цөөнгүй хөшөө, дурсгал шинээр сүндэрлэжээ.

Гэвч 2015 оноос хойш энэ төрлийн тооллогыг хийгээгүй байна. Цар тахлын улмаас тооллого өнөө хэрнэ зохион байгуулаагүй байна. Тиймээс манайд хичнээн тооны хөшөө, дурсгал байгаа талаарх сүүлийн үеийн тоо, мэдээлэл хомс байна.


ИНГЭЭД ТА БҮХЭНД ЭМНЭЛГЭЭС ИЛҮҮ ХӨШӨӨНД ТӨСӨВ ИЛҮҮЧИЛЖ ТҮҮНИЙГЭЭ БАРЬСАН, НУРААСАН ХӨШӨӨ ДУРСГАЛЫГ ДУРДЪЯ


ХЭНТИЙ АЙМГИЙН БАЯН-АДАРГА СУМЫН “ХАТДЫН ӨРГӨӨ”


2011 онд Хэнтий аймгийн Баян-Адарга суманд “Хатдын өргөө” нэртэй цогцолбор байгуулав. Тус бүтээн байгуулалт дууссанаар 15 хүн байнгын ажлын байртай болж, жилдээ гадаад, дотоодын 30-50 мянган жуулчин Баян-Адарга сумыг зорьдог болно гэж танилцуулж байсан. Гэтэл одоо тус цогцолбор хүнгүй шахам, гол барилга нь ажиллагаагүй болжээ.


БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙГ НУРААЖ ЧИНГИС ХААН МУЗЕЙ БАЙГУУЛАХААР БОЛСОН

Засгийн газраас Байгалийн түүхийн музейг нурааж, суурин дээр нь “Чингис хаан” музей байгуулсан.

Нийт есөн давхар бүхий тус музейд нийт 62.8 тэрбум төгрөг зарцуулсан аж.


3.2 ТЭРБУМЫН ҮНЭТЭЙ УСАН ОРГИЛУУР

Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд 3.2 тэрбумын өртөг бүхийг усан оргилуур сүндэрлэв. Тус оргилуурын усыг халуун нь зөөж авчирч, хүйтэнд нь буцааж зөөнө гэвэл үнэхээр бэрх.


ТӨСВИЙН МӨНГӨӨР БОРЖИН ЧУЛУУН ХААЛТ ХИЙВ


2019 оны арванхоёрдугаар сарын 15-16-нд шилжих шөнө дөрвөлжин боржин чулуун хаалтыг Төрийн тусгай хамгаалалтын газраас байрлуулсан. 296 ширхэг жижиг, 100 ширхэг том, нийтдээ 396 ширхэг чулуун хаалтын зардал 151 сая төгрөгийг нийслэлээс санхүүжүүлсэн.


“АНДЛАЛЫН ХӨШӨӨ”

“Монголд 400 сая жуулчин хүлээн авна” гэсэн “Андлалын хөшөө”-г нураав. Тодруулбал, Хэнтий аймгийн Батноров суманд Хүлэг баатар
Боорчи-Андлалын өргөө цогцолборыг 2019 онод улсаас 2 тэрбум төгрөг төсөвлөж, ажил нь эхэлсэн ч зохиогчийн эрхийн маргаанаар барилгын ажлыг хоёр жилийн дараа зогсоон, хөшөөг
нураасан юм.


“БОГД ЗОНХОВ” ЦОГЦОЛБОРЫН ТӨСӨЛ

Нийслэлд 32 тэрбум төгрөг буюу 10 гаруй сая ам.доллар өртөгтэй бурхны хөшөөг барихаар 2022 оны улсын төсөвт баталсан байна.


АСЕМ-ын нэрэмжит хүрэл цутгамал “Тэнгэрийн өрх” хөшөө

“Тэнгэрийн өрх” нэртэй хөшөөг 500 сая төгрөгөөр бүтээсэн гэдэг.


2017 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Сөүлийн гудамжинд “Аз жаргалтай Улаанбаатар” чимэглэлийн баримлыг байршуулсан. Тус гурван хөшөөний төсөвт өртөг нь нийлбэр дүнгээрээ 27.4 сая төгрөг болсон.

Бид хүнээ, өвчинд шаналсан хүүхдээ боддоггүй хөшөөний оронд амьдарч буй…


ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ.



Categories
мэдээ нийгэм цаг-үе

DNN-ТОДРУУЛГА: Гацуур мод 15-1.2 сая төгрөгийн үнэтэй байна

Шинэ жил дөхөж айл, албан байгууллага бүхэн сүлд мод засч, өнгө өнгийн чимэглэлээр чимж, гоёдог билээ.

Энэ ч утгаараа шинэ жилийн баярыг гацуур мод, ганган чимэглэл, өвлийн өвгөнгүйгээр төсөөлөхийн аргагүй юм.

Тиймээс гацуур модны үнэ ханшны талаар онлайн шоп болон бэлэн худалдаалж буй газруудын мэдээллийг хүргэж байна.


Гацуур мод бэлэн худалдаалж буй н.Жавхлангаас тодрууллаа.

-Гацуур мод хэдээс хэдэн төгрөгийн хооронд үнэтэй байгаа вэ?

-Ер нь 15 мянгаас 1 сая төгрөгийн хооронд үнэтэй байна. Материалын хийц чанараас шалтгаалдаг.

Тодруулбал,

  • 1.50 м 35-300 мянган төгрөг
  • 1.80 м 150-650 мянган төгрөг
  • 2.20 м 150- 1 сая төгрөг
  • 2.40 м 500-1.200 мянган төгрөгийн хооронд худалдаалж байна. Мөн гоёл чимэглэлийг нь дагалдуулж буй.

-Танайх хаана байрладаг вэ?

-Манайх Чулуун-Овоогоос Нарантуул явах замд Спорт барааны агуулах гэж байгаа. Тэндээс ирээд үзэж болно. Урдаас ирж буй моднууд өтгөн, шингэн, цаасан гээд материалаасаа шалтгаалаад үнэ нэмэгддэг. Тэгээд үнэ нэмэгдэхээр иргэд үнээ нэмлээ гэнэ. Агуулах дээр ирээд үзэхээр нь хамгийн хямдхан модоо эхэлж үзүүлэхээр хямдхан байна гэдэг. Харин үнэтэйг үзүүлэхээр үнэтэй байна л гэх юм. Ер нь ирээд сонголтоо хийсэн нь ононо доо.


ИРЭХ САРЫН 1-НЭЭС ГАЦУУРНЫ ҮНЭ НЭМЭГДЭНЭ

Хорооллын И-март худалдааны төвийн B1 давхарт байрлах гацуур үзэсгэлэн худалдаанд оролцож буй худалдагч н.Ганбаа:

Манайд гэрэл асдаг, энгийн, жимстэй, цайвар ногоон, хар ногоон, канад гээд олон төрлөөр худалдаалж байна.

  • Гэрэл асдаг гацуур 1.50м 150 мянган төгрөг
  • 1.80м 180 мянган төгрөг

Энгийн саглагар гацуур :

  • 1.80м 200 мянган төгрөг
  • 2.10м 250 мянган төгрөг
  • 2.40м 300 мянган төгрөгөөр худалдаалж байна.

Манай энд гацуурны сонголт өргөн бий. Канад загвартай нь л гэхэд 180 мянган төгрөгөөс эхэлнэ. Энд 90-300 мянган төгрөгийн хооронд л үнэтэй худалдаалж байна. Ирэх сарын 1-нээс гацуурны үнэ нэмэгдэх байх. Бид агуулахаасаа авчираад өөрсдөө угсраад зарж байгаа юм.

-Худалдан авалт хэр байна вэ?

-Иргэд ихэвчлэн 150см, 180см гацуурыг авч байна. Харин 240см-тэйг өндөр таазтай айлууд авдаг.


Гацуур мод худалдаалж буй Н.Дука: Манайх 400-1 сая төгрөгийн хооронд
худалдаалж байна
.

  • 1.50м тоглоомон чимэглэлтэйгээ 250 мянган төгрөг
  • 1.80м тоглоомон чимэглэлтэйгээ 450-600 мянга төгрөг
  • 2.10м 550-800 мянган төгрөг
  • 2.40м 500-1 сая төгрөгөөр борлуулж байна.

ОНЛАЙН ШОПУУД ДЭЭРХ ГАЦУУРНЫ ҮНЭ

ADT shop:

  • 1.80м 280 мянган төгрөг
  • 2.10м 250- 700 мянган төгрөг /дан мод /
  • 2.40 м 350 мянган төгрөг

Zaya onlain shop:

код: 110 Код:120 Код:130

  • 1.80м 160 мянган төгрөг
  • 2.10м 180 мянган төгрөг
  • 2.40м 200 мянган төгрөг

зул сарын мод болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

Код:140,160,170
  • 1.80м190 мянган төгрөг
  • 2.10м 240 мянган төгрөг
  • 2.40м 290 мянган төгрөг

Хорооллын “Өргөө
кино” театрын урд Баянгол дэлгүүрийн 1 давхарт байрлах гацуур худалдаа.

  • 1.50м: 160 мянган төгрөг
  • Канад гацуур 1.80см: 190 мянган төгрөг
  • 1.80м: 260 мянган төгрөг
  • 2.10м: 310 мянган төгрөг
  • 2.40м: 350 мянган төгрөг байна.

зул сарын мод болон бичвэр гэх мэтийн зураг байж болно


Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

Epoch: Хүн бол миний мэдэх хамгийн хэрцгий араатан

“Chizz420” студийн залуу артист “Epoch” нэрээр олонд танигдсан реппер Э.Гомбосүрэнтэй ярилцлаа.

Тэрээр “Араатан”, “Асуултын тэмдэг”, “Маргаашнаас” зэрэг дуунуудаа гаргаад буй.


-Сүүлийн үеийн уран бүтээлийнхээ талаар яриач?

-Сүүлд “Trapie Donna” гэх шинэ артисттай хамтарч “Nahh” гэдэг дуу хийсэн. Түүнийгээ soundcloud-ээр цацсан.

-Одоо “Chizz420” студид харьяалагддаг уу?

-Тийм ээ. Санаа нийлсэн найзуудтайгаа энэхүү студээ байгуулсан болохоор өөр студийн санал огт хүлээж авдаггүй. Одоогоор есөн хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа.

-Хэзээнээс эхэлж дуулах болов?

-Анх 2016 онд дууны үг бичиж байсан. Тэгээд 2017 онд хоолой бичлэгт ороод 2018 онд “Араатан” гэх дуугаа цацаж байлаа. Харин “Араатан” дуугаа цацсанаас болж хариуцлага хүлээсэн. Тэгээд л хэсэг завсарласны дараа найзуудтайгаа ярилцаж, мөнгө хураагаад 2020 оны дөрөвдүгээр сарын 20-нд студийн засварын ажлаа эхэлж байсан даа.

-“Араатан” дуу нэлээд олон хүнд хүрч, шуугиан тарьсан. Дуугаа бичихдээ нийгмийн хар бараан гэх ч юмуу. Тэр өнцгийг харж бичдэг үү?

-2018 онд цацсан “Араатан”, 2020 онд цацсан “Араатан Chapter II” нь өөр хоёр дуу юм. Ер нь ийм дуу хийх ёстой, ийм байх ёстой гэж өөрийгөө хайрцагладаггүй. Өөрийнхөө хүслээр дуугаа бүтээдэг. Ихэвчлэн өөрийн мэдэрсэн зүйлээ л дуу болгодог. Гэхдээ “Араатан” миний мэдэрсэн зүйл биш шүү/ инээв/.

-Одоогоор хичнээн дуу хийсэн бэ?

Дуугаа тоолдоггүй ээ. Гэхдээ 20 нэлээд дөхсөн байх аа.

-Ер нь дуугаа soundcloud-ээр цацдаг уу?

-Youtube, soundcloud хослуулаад дуугаа цацна. Сүүлийн үед Youtube ашиглаж байгаа.

-Ер нь хүнд сэдвээр дуу хийдэг юм шиг ээ?

-Олонд хүрсэн дуунууд нь хүнд сэдэвтэй санагддаг байх. Ер нь нялуунаас шулуун нь дээр гээд хайрын дуун дээрээ ч ширүүн ширүүн үг хэрэглэчихдэг/инээв/.

-Өөрийгөө араатантай зүйрлэсэн байсан. Яагаад араатан гэж…?

-Цав цагаан цаасан дээр сараачна бид бол араатан… Ер нь бүгд л санаатай санаагүй. Зүгээр гудманд зөрөхдөө ч араатан шинжийг удамшуулж байдаг. Хүн бол миний мэдэх хамгийн хэрцгий араатан…

-“Orice” найздаа зориулж дуу хийсэн байсан. Ер нь дотно хүн дэргэдээс нь бүр мөсөн холдоход одоо ч байгаа юм шиг мэдрэмж төрдөг болов уу...?

-Мэдээж хэрэг хүнийг санана гэдэг хамгийн хүнд сэтгэцийн өвчин гэж боддог. Одоо ч дуугаа хийхдээ ч дурсдаг.

-Дууны үгээ хэр бодож бичдэг вэ. Удах уу?

-Заримдаа 10 минут болдог. Мөн 2, 3 сар ч болох үе бий. Юуг хэр гүнзгий мэдэрсэнээс л хамаараад байх шиг байдаг.

-Залуу хүний хувьд өнөөгийн энэ нийгмийг яаж харж байна?

-Надаар хэлүүлэлтгүй бүгд л мэдэж байгаа байх. Нэг үеэ бодвол дан ганц хөгжим ч гэлтгүй аль аль талдаа хөгжөөд дэлхийд гарах боломж нээлттэй болсон. Залуу үеэ ойлгох, дэмжих л чухал даа.

-СУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Цаашид мэргэжлээрээ ажиллах уу. Дуугаа хийгээд явах уу

– “Chizz420” студидээ л залуу насаа зориулна гэж боддог.

-Одоо ямар дуу гаргахаар төлөвлөсөн. Сонсогчид нь дуу гаргахыг нь хүлээж л байгаа болов уу?

-Миний дууг хүлээдэг хүмүүстээ баярлалаа. Удахгүй дуунуудаа ар араас нь цацна аа.

-Таныг мэс хүргүүлсэн гэж дуулсан юм байна. Одоо гайгүй юу?

-Үл ойлголцол, маргаанаас болж мэс хүргүүлж байсан. Ер нь hip hop амьдрал хэцүү дээ/инээв/.

-Аав ээжийнхээ ачийг хариулна гээд ярьдаг. Таны хувьд ачийг нь хариулж чадаж байгаа юу?

-Ач хариулна гэдгийг хүн бүр өөрийнхөөрөө тайлбарлах байх. Үнэнийг хэлэхэд одоохондоо чадахгүй байгаа. Ер нь амьдад нь сайн яваагаа харуулахад л болох байх гэж боддог.

-Найз охинтой юу?

-Байхгүй ээ.

-Цаашид ямар уран бүтээлчидтэй хамтрахаар болсон бэ?

-O.G Mob-ийн Esteem, Pacrap, Gemlest зэрэг хамтралууд яригдаж эхэлсэн. Удахгүй шинэ дуугаар уулзана гэдэгт итгэлтэй байна.

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

Ё.Дамчаабадгар: Миний бүжиг дэглэх чиглэл хувцастай минь адил нэг хандлагад баригддаггүй


ЦЕГ-ын “Сүлд” чуулгын бүжгийн багш, Цагдаагийн дэслэгч, бүжиг дэглээч, МУСТА Ё.Дамчаабадгартай ярилцлаа.


-Саяхан “Rock shoot” эвентэд оролцсон байсан. Тэр үеэр авахуулсан зураг тань нэлээд “од” боллоо. Хувцаслалтынхаа талаар ярихгүй юу?

-“Монголын гэрэл зураг дурлагсдын групп”-ын зүгээс “Rock shoot” эвент хийнэ гэж зарласан юм. Тэгээд тэр зарыг нь хараад өдөрлөгт бэлдэж очсон. Ер нь санаандгүй байхад зураг авдаг. Хувцаслалтын хувьд монгол дээл загварыг яаж костьюм пиджактай хослуулах вэ гэдэг санаанаас үүдсэн юм. Японы самурайгийн өмд нь миний өмссөн хувцастай адилхан байдаг. Хөлөө нийлүүлээд зогсохоор юбка шиг хэрнээ алхахаар өмд болдог. Япон маягийн стилийг дуурайж хийлгэсэн. Ерөнхийдөө классик загварыг монголжуу болгохыг зорьсон.

-Ер нь энэ загвараар хувцасладаг уу?

-Би өөрөө урлагийн хүн. Контемпорари этник бүжгийн төрлөөр дагнаж бүжиглэдэг болохоор содон загварын хувцаслалтад дуртай. Зүгээр энгийн хослол өмсөхөөс илүү авангард стилийн хувцас өмсдөг. Түүнээсээ уран бүтээлийн санаа, мэдрэмжийг олж авдаг гэх юм уу.

No description available.-Та хэзээнээс бүжиглэж эхэлсэн бэ?

-Би Баянхонгор аймгийн Баянцагаан сумынх. Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрт 2006 оноос хойш бүжиглэж эхэлсэн. Харин 2012 оноос хойш контемпорари этник бүжгийн төрлөөр дагнан хичээллэж, суралцаж байна даа.

-ЦЕГ-ын “Сүлд” чуулгад бүжгийн багшаар ажилладаг гэсэн үү?

-Тийм ээ. “Сүлд” чуулгад бүжгийн багш, бүжиг дэглээчээр ажилладаг. Мөн Цагдаагийн дэслэгч, МУСТА цолтой.

-Залуу МУСТА байх нь ээ…?

-Манай цэргийнхэн залуу үедээ шагнуулж байгаагүй. Харин цирк, уран нугаралт, балетынхан залуудаа шагнагддаг. Ардын урлаг, орчин цагийн хэмнэлээр бүжиглэдэг хүүхдүүд хараахан шагнагдаад байдаггүй юм билээ. Би одоо 25 настай.
-Хувь уран бүтээлч байхаас илүү ЗУРАГЦагдаагийн албан хаагч байна гэдэг асар их хариуцлага байдаг болов уу?

-Манай Цагдаагийн “Сүлд” чуулга маань соён гэгээрүүлэх үүрэгтэй. Цагдаагийн алба хаагч хэрнээ иргэдийг соён гэгээрүүлнэ гэсэн үг. Мөн урлагаар дамжуулан алба хаагчдын стрессийг тайлна. Түүнчлэн хуулиа ч сахиулна. Бидний гаргаж байгаа үйлдэл бүр нийгэмд зөв зүйлийг илэрхийлэх ёстой.
“Rock shoot” эвентэд очсон шалтгаан маань ч үүнтэй холбоотой. Цагдаагийн алба хаагч гэхээр л дүрэмттэй байх ёсгүй шүү дээ.

-Бүжгийн урлагаас юуг олж авдаг вэ?

-Бүжгийн урлаг хүнд зөв төлөвшлийг бий болгодог. 
Би энэ урлагтай холбогдоод 15 жил болж байна. Миний хувьд бүжиг бол төлөвшил. Ер нь бол биеэ авч явах байдал, бусадтай харьцах харьцаа гээд л… Урлагийнхан ер нь бусдыг ойлгох чадвар илүү байдаг гэж боддог шүү. Хүмүүс урлаг, шашингүй байвал хэтэрхий араатан шинж рүүгээ орж эхэлнэ. Араатан шинж гэдэг нь бусдыг үзэн ядах, зэмлэх зэрэг юм. Бүжиглэж эхэлснээсээ хойш надаас үлгэрлэх маш олон хүн байгаа. Тиймээс зөв зүйлийг уриалах хэрэгтэй гэж бодож аливаа зүйлийг хийдэг болсон.

Зургийн тодорхойлолт алга байна.

-Та нийт хэчнээн бүжиг дэглээд байгаа вэ?

-Одоогийн байдлаар нарийн тооцоолсон зүйл алга. Цагдаагийн “Сүлд” чуулгад тайзны хэмжээний тоглолтод нийлэгдсэн 40-өөд бүжиг байгаа. Мөн бүрэн хэмжээний дөрвөн бүжиг бий.

-Бүжигчин болохоор бэлтгэж буй гарын шавьтай юу?

-Мэргэжлийн бүжигчин болгохоор бэлтгэж байгаа таван хүүхэд бий. Бүжиглэх сонирхолтой хүүхдүүд гэвэл олон ирдэг. Анх бүжиглэж эхлэхдээ л багшаас сурсан зүйлээ бусад хүүхдүүдэд заадаг байсан. Ер нь өөрийн мэдлэгээ бусдад заана гэдэг асар их чадвар хуримтлуулдаг шүү.

17 хүн болон инээмсэглэж буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

-Саяхан “Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлэгт урилгаар бүжиглэж байсан?

-2020 оны аравдугаар сард тоглогдсон “Халил” контемпорари этник бүжгийн нээлтийн бүжиг болох “Эрхшээгч”-ийг бүжиглэсэн. Контемпорари этник бүжгийн төрөл нь Монголд шинээр оруулж ирж буй нэг төрөл юм. Этник бүжгийн төрлийг контемпорари бүжигтэй, контемпорарыг ардын хэмнэлд оруулж ирж буй шинэ урсгал гэж ойлгож болно. Контемпорари нь нэн сүүлийн гэсэн утгатай. Тэгэхээр ардын урлагийг орчин цагт хэрхэн хөгжүүлж, нөлөөлөх вэ гэсэн нэг шийдлийг эрэлхийлсэн. Хэрэв ардын чигээр нь байлгаад байвал устах аюултай. Хөгжүүлэх тусам ардын урлаг маань үнэ цэнтэй болно. Тиймээс үүнийг цаашид хөгжүүлэх тал дээр анхаарч уран бүтээлээ хийж байгаа. Бие биелгээгээ ч мөн адил хуучин хэвээр нь дэглэхийг хичээдэг. Миний бүжиг дэглэх чиглэл хувцастай минь адил нэг хандлагад баригддаггүй. Өргөн цар хүрээтэй дэглэхийг хүсдэг дээ. Хувцаслалт бол миний уран бүтээлийн нэг хэсэг.

-Өнгөрсөн онд “Дэлхийг тойрсон биелгээ” гэсэн шинэ бүжгийн давлагаа эхлүүлж байсан. Энэ талаар ярихгүй юу?

-Монгол ардын урлагийг орчин үетэй хослуулж орон орны алдартай газруудад очиж бие биелгээгээ таниулахыг хүссэн юм. Тэгээд БНСУ-аас чалленж эхлүүлсэн. Анх 2019 оны хоёрдугаар сард Холбооны Бүгд найрамдах Герман улсад тэмцээнд оролцож байх үеэр эхлүүлсэн ч усан онгоцон дээр явж байхдаа компьютераа усанд унагааснаас болоод бичлэгээ цацаж чадаагүй. Дараа нь 2019 оны аравдугаар сард Солонгост байхдаа тэр чалленжийг эхлүүлж байсан. Уг нь өвөл Улаан талбай үзэсгэлэнтэй харагддаг учир тэнд биелгээ хийх төлөвлөгөөтэй байсан болов ч ковидоос шалтгаалаад цуцлагдсан.

Тhe Hu” хамтлагийн дуун дээр метронд бүжиглэсэн

Тэр үед метронд биелгээ хийхэд хүмүүс хэр хүлээж авч байсан бэ. Дургүйцэх тохиолдол байв уу?

-Солонгосчууд хүнд төвөг удахгүй байхыг хичээдэг ард түмэн. Тиймээс бүжгээ эхлэхээс өмнө бүгдэд нь анхааруулж хэлсэн. Тэр үед олон удаа давтаж бичсэн болохоор зарим нь талархаж хүлээж авсан бол зарим нь жаахан залхсан шинжтэй харагдсан. Харин гудамжинд жуулчид ихтэй байсан учир бичлэг хийж, хамт зургаа татуулж байлаа. Монголын ардын урлагийг дэлхийд таниулж буй хамтлаг бол яахын аргагүй “The Hu” хамтлаг. Тиймээс “The Hu” хамтлагийн дуун дээр биелгээгээ хийсэн. Нөгөөтэйгүүр миний бүжгийн хэмнэл нь орчин үелэг хийгээд ардын урлаг байсан болохоор хамгийн их агаар нэг байсан нь “The Hu” хамтлагийн ая байсан юм. Хувцаслалтаас илүү ая, хөгжим сэтгэл сэргээдэг учир энэ ая надад маш том эрч хүч өгсөн.


-Цаашид өөр орноор явах төлөвлөгөө бий юү?

-Одоогоор төлөвлөөнүүдээ гаргаад, дэглэлтээ хийчихсэн байгаа. Дараа дараагийн чалленжаа эхлүүлэхдээ тус улсын онцлогт тохирсон ая зохиож бүжиглэнэ гэж төлөвлөөд буй.

-Бүжиг дэглээч хүн шинэ зүйлийг эрэлхийлж, туршлага судалдаг байх?

-Гагцхүү бүжигч гэлтгүй уран бүтээлчид маань хотод сууршсан байдаг учир маш олон сэдэв санааг олж хардаггүй санагддаг. Миний хувьд ч ийм байсан. Харин хэдэн жилийн өмнөөс гадаадаар аялж, бусад улсын жишгийг харж өөрийгөө хайрцганд байгаагаа мэдэрсэн. Контемпорари этник бүжгийн төрлийг эхлүүлэх шалтгаан маань энэ. Өмнө нь нэг нь аягатай бүжиг эхлүүлбэл бусад нь түүнийг дагадаг байсан. Өөрөө ямар нэгэн чалленж эхлүүлж, гадаад яваад ирэхээр илүү сэтгэдэг юм билээ. Судалгаа маш чухал.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ. Шинэ бүжиг гаргах уу?

-Контемпорари этник бүжгийн төрлийг хөгжүүлэхээр бүжгийн дэглэлтүүдээ хийж байгаа. Ганцхан мэргэжлийн бүжигчдэд бус хүүхдүүдэд ч гэсэн зааж байгаа. Олон шавьтай. Шавь нартаа эхлээд бие биелгээ гэдэг зүйлийг ойлгуулах юм. Контемпорари бүжиг Монголд төдийлөн сайн хөгжөөгүй байна. Тиймээс Монголдоо дэлгэрүүлэн хөгжүүлэх зорилго­той­гоор бүжгээ дэглэж байгаа. Энэхүү бүжгийн төрөл Ази, тэр дундаа олон улсын томоохон бүжгийн уралдаанд багтдаг төрөл юм. Бүжгийн энэ төрлийг эх орондоо хөгжүүлэхийн төлөө одооноос илүү хичээж багш нараасаа болон гаднын олон мэргэжилтний туршлагаас судалж байгаа. Одоо СУИС-ийн сургалтад оруулахаар маш том ажил төлөвлөсөн байгаа. Энэ жил Монголын Цагдаагийн 100 жилийн ой тохиож байгаа. Ойг угтсан шинэ уран бүтээл хийж байгаа.

2 хүн гэх мэтийн зураг байж болно

No description available.

No description available.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

DNN-ТОДРУУЛГА: Амь ганц, наадам олон

Сүүлийн өдрүүдэд халдварын тоо огцом өсч, нас баралт буурахгүй байгаа билээ. Зуны дэлгэр цаг ирсэн учраас иргэдийн хөдөлгөөн ихэсч халдвар нэмэгдэхэд нөлөөлсөн гэж албаныхан мэдээлж буй.
Тэгвэл олон нийтийн зүгээс наадам тэмдэглэхгүй байх саналыг сошиалаар давалгаалж эхэлсэн. Тодруулбал, Наадмын үеэр халдварын тоо нэмэгдэж болзошгүй учир ийнхүү саналаа илэрхийлээд байгаа аж.
Харин наадмын үйл ажиллагаанд зарцуулагдах 10 тэрбум төгрөгийг коронавирусийн цар тахлын зардалд зарцуулахаас гадна авсан хүмүүст олгох эмийн багцыг нэмэгдүүлж, ПСР шинжилгээг төлбөргүй болгохыг хүсэв.

Энэ жил Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ой тохиох юм.

Тиймээс “DNN-ТОДРУУЛГА”-аар улсын наадмыг тэмдэглэх эсэх талаар иргэдийн үзэл бодлыг сонслоо.


Чингэлтэй дүүргийн VII хорооны иргэн Б.Амарсайхан:

-Сонгууль гэж бантан самарч хамаг хүнийг өвчлүүлж хүний амь хохироож байна. Одоо ковидыг дарахад төвлөрөх хэрэгтэй. Улсын наадмыг зохион байгуулна гээд бэлтгэл ажилдаа орсон. Наадам хийхийг ёстой эсэргүүцэж байна.

Нөгөөтэйгүүр ард түмэн 1000 карентинд ороод хариуцлага, ухамсар алга. Хариуцлагагүй ард түмэн эдийн засгаа самарч байна. Цагаан сар хийхгүй байж болсон юм чинь наадмыг яагаад өнжиж болохгүй гэж.

Иргэдээ өвдүүлж, үхүүлж буйдаа л баясаагүй юм бол болих ёстой. Арай дэндүү байна. Таньдаг эмчтэйгээ хэдэн минут ярилцаад үнэхээрийн бухимдал төрсөн. Нөхцөл байдлаа яагаад бодитой үнэлж чадахгүй, ойлгохгүй байгаа юм вэ. Хэдэн эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд хүн биш юм уу. Гар дээр авдаг цалин бага тэднийг бодох цаг болсон.

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны иргэн Н.Болормаа:

-Энэ жилийн улсын баяр наадмыг 10 тэрбум төгрөг төсөвлөж, хийх шийдвэр гарлаа. Монгол Улсад цар тахлын нөхцөл байдал аюулд хүрээд байгаа энэ цагт үнэхээр нүдээ олоогүй шийдвэр гэж харж байна. Халдварын тоо өдөрт 2000-аас буухгүй байна. Өдөр болгон хүний амь нас хохирсоор. Ерөнхийлөгчийн сонгуулийг хийнэ гэсээр байгаад хийсэн. Эцэст нь өдөрт гарах халдварын тоо 2000 давлаа. Одоо наадам хийх юм бол байдал улам л дордох нь мэдээж шүү дээ. Үнэхээр хийх гээд байгаа юм бол үзэгчгүй хийх хэрэгтэй гэж бодож байна.

Чингэлтэй дүүргийн иргэн Б.Дарханмөнх:

-Наадам болохыг дэмжиж байгаа. Маш олон уяачид, хүүхдүүд догдолж хүлээж байгаа болов уу. Улсын наадам гэдэг зүгээр ч нэг найр биш. Тэнд бизнес эрхлэгчдэд бараагаа борлуулах боломж олдоно. Монгол цамцаа оёж, хуушуур зарж, хүүхдүүдийг тоглуулна. Ингэснээр нэг бодлын иргэдийн амьжиргаанд жаахан ч гэсэн нэмэр болно. Шулуухан хэлэхэд тэнд очсон баячуудын мөнгийг ядуучууд нь “түүх” боломж гарч ирж байгаа юм. Ер нь өчнөөн л юм болно доо.

Хан-Уул дүүргийн IX хорооны иргэн А.Баатар:

-Улсын баяр наадмыг үзэгчтэй хийх гэж байгаа нь маш буруу. Ер нь халдвар маш ихээр гарч байгаа энэ цаг үед наадмыг хийх шаардлага байхгүй л дээ. Эрүүл мэндийн яам болон Улсын Онцгой комисс Соёлын яаманд наадам хийхгүй байх талаар хүсэлт гаргах хэрэгтэй. Ард иргэд ч үүний эсрэг байж гэр гэртээ наадамлах хэрэгтэй. Цаг үеийн байдал үнэхээр хүнд болоод байна.

Баянгол дүүргийн X хорооны иргэн Э.Цогтсайхан:

-Ковидын халдвар өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Юун наадам хийх вэ. Өвчний тархалтаа эхлээд дарж авах хэрэгтэй. Наадмаа түр хойшлуулсан нь дээр. Яав ч үзэгчтэй наадам хийж болохгүй. Энэ Соёлын сайд гэж хүн юу боддог юм бол. Наадам хийнэ гэж 10 тэрбум төгрөг төсөвлөж байгаа нь ч тэр. Манайх шиг ядуу буурай оронд 10 тэрбум төгрөгөөр наадам хийх эдийн засаг яав ч байхгүй.

Нөгөө олон хүн бөөгнөрч болохгүй, цуглахгүй гэсэн зөвлөмж яалаа. Нэг юм хийх гэж нөгөө шийдвэрээ уландаа гишгэдэг төр засагтай байхаар золиосонд нь ард иргэд хохирч байна. 

Хан-Уул дүүргийн VII хорооны иргэн Б.Банзрагч:

-Наадам олон амь ганц шүү дээ. Үүнийг дэмжихгүй байна. Өдөрт 2000 гаруй хүнээс халдвар илэрч байхад наадмаа хоривол таарна. Анх өдөрт 10-аад гарч байхад Цагаан сар, шинэ жил гээд л баяр ёслолуудыг хийгээгүй өнжсөн. Харин нас баралт нэмэгдээд ирэхээр хөөрцөглөөд байгааг ойлгохгүй байна.

Монголд хүний амь нас гэдэг ийм үнэгүй болсон гэж үү. Ерөнхий сайд мэдээлэл хийх үеэрээ вакцинжуулалтаараа дэлхийд тэргүүлнэ гэж ярьж байсан. Харин одоо тэр нь ковидоор өвчилж буй иргэдийн тоогоороо Энэтхэгээс дээгүүр жагсаж байна. Иргэдээ анхаардаггүй төртэй байх эмгэнэл. Олон сар энэ өвчинтэй тэмцэж буй эмч, эмнэлгийг ажилтнуудаа ч хайрлах сэтгэлгүй байна шүү дээ энэ төр.

Сүхбаатар дүүргийн V хорооны иргэн Н.Сувд:

-Хэдий цар тахал гээд улс орны нөхцөл байдал хүнд байгаа ч гэсэн тухайн улс орны үйл ажиллагаа хөгжил зогсож болохгүй үргэлжилнэ. Иймд энэ жилийн баяр наадмаар улсын олон ой давхцаж байгаа учир тэмдэглэх нь зүй ёсны хэрэг. Өмнө жил үзэгчгүй тэмдэглэж байсан. Ковидын тоо өсч байгааг бүгд л харж байгаа. Тиймээс энэ жилийн улсын наадмыг үзэгчгүй хийвэл болно. Гэхдээ цөөн тооны арын албаны хүмүүстэй, халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад шүү.

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны иргэн М.Сугир:

-Төрийн дампуу бодлогод гомдолтой байна. Бизнес нь хумигдсан улсууд наадамд зориулж 10 тэрбумыг төсөвлөсөн. Түүнийх нь 1 тэрбум нь 100 жилийн ойн медальд зарцуулагдахыг сонсохоор бухимдахаас өөр аргагүй. Дайран дээр давс гэгчээр сонгуулиар Ардын намаас мөнгө авч дэмжсэн нөхдүүд наадмаа хийе, баярлаж цэнгэе гээд байхаар бүр ч их дургүй хүрч байна.


www.admin.dnn.mn

Categories
мэдээ цаг-үе энтертаймент-ертөнц

Э.Төрбат: Шаргуу зүтгэсний үр дүнд анхны гол дүрээ бүтээгээд байна


Х-ТҮЦ продакшны залуу уран бүтээлч Энхтөрийн Төрбаттай ярилцлаа. Тэрээр саяхан үзэгчдийн хүртээл болоод буй “Гэнэтийн зочид” олон ангит кинонд гол дүр бүтээгээд байгаа билээ.



-“Гэнэтийн зочид” кино таны хэд дэх уран бүтээл вэ?

-Энэ миний анхны гол дүр бүтээсэн кино. Харин туслах дүрд гэх юм бол зургаан кино бий.

-Хүний амьдрал гэнэтийн зүйлээр дүүрэн. Тэр хэрээр амьдрал баялаг байдаг болов уу?

-Хүний амьдал гэдэг гэнэтийн зочин, гэнэтийн үйл явдлаар арвин байдаг. Энэ бүхэн бий болсноор шинэ түүх эхэлж байдаг. Жишээлбэл, хоёр хос ямар нэгэн шалтгаанаар саллаа гэхэд дараа нь өөрийн жинхэнэ хайртайгаа учирч, амьдралаа шинээр эхлүүлэх боломж ч бий болно. Тиймээс гэнэтийн үйл явдал бүхэн сайн ч бай муу ч бай ямар нэгэн түүх бүтээдэг гэж боддог.

-Ер нь та гэнэтийн зүйлд хэр бэлэн байдаг вэ?

-Ямар нэгэн зүйл болох эсэхийг төсөөлдөггүй учир бэлэн байдаггүй. Дараа нь надад эерэгээр эргэнэ гэдэгт итгэдэг болохоор тэр бүхэнд дасан зохицохыг хичээдэг дээ.

-Гэр бүл, залуу хосуудад салж, нийлэх олон шалтгаан бий. “Гэнэтийн зочид” киноны Ууганхүүгийн хувьд аавыгаа шууд л олоод ирсэн. Та дүрийнхээ тухай яриач?

-Ер нь аавыгаа олж, аавтайгаа хамт байна гэж Монголд ирээгүй. Харин ганцаараа бие дааж амьдаръя, шинэ чалленж эхлүүлж төрсөн улсынхаа талаар судалж, илүү их зүйлийг олж мэдэх эрмэлзлэлтэй ирдэг. Тэгээд аавтайгаа уулзаж, ямархуу хүн байдгийг сонирхох хүсэл нь ингээд хамт амьдрах үндэс болж байгаа юм.
-Чухалхүү, Ууганхүү хоёр эцэг хүү тогтоолгох шинжилгээ өгдөг шүү дээ. Энэ хариу яаж гарах бол?
-Киноны маань ангиуд DDISH, IPTV кино багцад эхлээд орно. Дараа нь амралтын өдрүүдэд Боловсрол телевизээр гарч байгаа. 7,8 дугаар анги дээр үйл явдлын зангилаа ил болно доо. Тэр үед нь үзвэл илүү сонирхолтой байх болов уу.

-Таныг тэр гэр бүл их халуун дотноор хүлээж авдаг. Хэрэв бодит амьдал дээр ийм зүйл тохиолдвол яах байсан бол?

-Мэдээж хэрэг ийм үйл явдал болвол шоконд орох байх. Хүн хүний аливаа зүйлийг хүлээж авах хандлага өөр байдаг. Миний хувьд бодит амьдрал дээр энэ хэрэг явдал тохиолдсон бол тайвнаар хүлээж авна. Киноны тухайд Чухалхүүгийн анхны хүүхэд гэж гарч байгаа шүү дээ. Гэхдээ энэ түүх эхнэртэй болохоос өмнө болсон болохоор эхнэр нь харьцангуй гайгүй хүлээж авсан. Хэрвээ эхнэртэй байж байгаад өөр хүнээс хүүхэдтэй болсон бол уур амьсгал өөрчлөгдөнө.

“Хөгжилтэй, алиа зангийн хувьд Ууганхүүгээс хавь илүү”

-Залуу жүжигчний хувьд хамт тоглож буй уран бүтээлчдээсээ суралцах зүйл их. Ялангуяа таны аавын дүрд тоглож буй П.Эрдэнэзаан гавьяатаас эхлээд кино баг хамт олноосоо их зүйл сурдаг байх?

-Тэгэлгүй яахав. Туршлагатай, олон жил ажилласан ах, эгч нараасаа суралцаж л явна. Анх 2015 онд Х-ТҮЦ продакшнд ороод киноны арын албанд гээд л алхам тутамдаа тэднээс суралцаж, үлгэр жишээ авдаг. П.Эрдэнэзаан ах, Н.Цэнд-Аюуш эгч, найруулагч, зураглаач гээд л ганцхан жүжигчний ур чадвараас гадна биеэ хэрхэн авч явахаас эхлүүлээд их л зүйл суралцдаг.

Киноны явцад П.Эрдэнэзаан ахаас эр хүнд байх тэр сайхан чанаруудыг олж харсан. Тэр л сайхан чанарыг өөртөө цогцлоохыг битүүхэндээ хүссэн.

-“Гэнэтийн зочид” киноны Ууганхүүгийн зан чанар Э.Төрбатын дотоод хүнтэй хэр төстэй вэ. Эсвэл эсрэгээрээ юу?

No description available.

-Зан характерийн хувьд гэвэл 50:50 хувь гэж бодож байна. Ууганхүүг одоо харахаар их уйтгартай хүн байгаа биз (инээв). Хөгжилтэй, алиа зангийн хувьд Ууганхүүгээс хавь илүү шүү. Бусдыг хөгжөөх, тэдэнд сайхан дурсамж үлдээж, инээлгэхийг хүсдэг.

-Кино нь гараад нэлээд удлаа. Таныг “крашладаг” хүмүүсийн тоо өссөн байх даа?

-Өмнө нь тийм зүйл олж харж байгаагүй. Одоо бол арван жилийн хүүхдүүд, оюутнууд гээд дүү нар маань их дэмждэг. Тэр мэдрэмж их гоё юм билээ. Цаашид улам хичээх урам ордог. Дүү нартаа маш их баярлалаа гэж хэлмээр байна.

-Та өмнө нь “Төлөөс” кинонд зургийн даргаар ажиллаж байсан. Хосолсон мэргэжилтэй юу?

-Үгүй ээ. Ер нь гол дүрд тоглохоосоо өмнө зургийн дарга гээд арын албанд их ажилладаг байсан.

-Киноны нэг хэсэгт ажлын ярилцлагад орох үеэр шаргуу, шургуу зангийн тухай ярилцдаг. Амьдрал дээр та яг аль нь вэ?

-Би өөрийгөө шаргуу гэж бодож байна. Учир нь 2015 онд Х-ТҮЦ продакшнд орсноос хойш кинонд тоглох боломж олддоггүй байсан. Киноны арын албаны хүмүүс юу хийдэг тэр бүгдийг хийдэг байсан. Арын албанд ажиллаж байхдаа жүжиглэж байгаа хүмүүсийг хараад ямар гоё юм бэ гэж боддог байсан.
Тэгээд хэзээ нэг өдөр би киноны гол дүрд тоглоно, надад тийм том боломж олдоно гэж бодож шаргуу зүтгэсний үр дүнд анхныхаа гол дүрийг бүтээгээд байна. Жүжигчин мэргэжилдээ хайртай болохоор аль ч албанд ажилласан дуртай. Бас шантардаггүй.

-Ер нь залуу хүн ажил голохгүй хийх ёстой гэдэг. Та үүнтэй хэр санал нийлдэг вэ?

-Үүнтэй 100 хувь санал нийлнэ. Аливаа зүйлийг шантрахгүй, ямар ч ажлыг гололгүй хийх нь цаашлаад олон танилтай болно. Алдаа, онооноосоо суралцана. Томоос эхэлнэ гээд суугаад л байвал нэг л байрандаа байна.
-Та киноны үйл явдал эхлэхэд гадаадаас ирдэг. Тэгвэл Э.Төрбатын хувьд гадаадын орноор аялж байв уу?
-Одоохондоо гадаадын орноор аялж амжаагүй л байна. Харин 21 аймгаараа аялан тоглолт хийгээд явж байсан. Мөн гэрийнхэн, найз нөхөдтэйгээ аялал зугаалгаар их явдаг. Залуучууддаа хандаж хэлэхэд өөрийнхөөө чаддаг, дуртай зүйлээ 100 хувь илүү хөдөлмөрлөж хийгээрэй. Хүнийг дагаж, өөрийгөө бүү алдаарай. Үеийнхээ болон мэргэжил нэгт дүү нараасаа суралцахаас хэзээ ч бүү ичээрэй гэж хэлмээр байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

А.НАРАНГАРАВУУ: Ялангуяа залуучуудад сонин унших соёл түгээхийг хүсдэг

Little heaven in UB”-ийн үүсгэн байгуулагч А.Нарангаравуутай ярилцлаа.

Кофе шоп, цэцэг, бэлэг дурсгал, керамик урлан, эко эдлэл гээд олон төрлийг хослуулан “Little heaven in UB гэх өвөрмөц газрыг байгуулжээ. Тэд эрүүл, эерэг, урлаглаг байдлыг эрхэмлэдэг гэнэ.


-Танай байгууллага хэзээнээс үйл ажиллагаагаа эхлүүлсэн бэ?

-Манайх одоогоос хоёр жилийн өмнө байгуулагдаж байсан. Цэцэг, эко шаазан худалдаа болон кофе шоп, керамик урлан давхар ажиллуулдаг.

Бид анх байгаль орчинд ээлтэй амьдралын хэв маягийг дэлгэрүүлэхийг зорьсон. Өөрсдөө керамик сургалтад хамрагдаж шаазан эдлэл хийж сурсан. Үүгээрээ хүмүүсийг урлагт илүү ойртуулахыг хичээсэн.

-“Өдрийн сонин”-оор цэцгийн баглаа хийсэн нь их сонирхолтой санагдсан шүү?

-Анх бор цаасаар цэцгээ боодог байсан. Сониныг уншаад хаях бус дахин ашиглах боломжтой гэдгийг хүмүүст ойлгуулахыг зорьсон юм. Хүмүүс бодит зүйлийг илүү хэрэглээсэй гэж хүсдэг. Жишээлбэл, аливаа мэдээллийг ганцхан цахимаар уншихаас илүүтэйгээр сониныг уншаасай. Цахим ном уншихаас илүү цаасан ном унших нь илүү таашаалтай байдаг шүү дээ. Түүн шиг л мэдээ мэдээллийг олж авахдаа цахимаас бус цаасан сониныг мөн адил ашиглах юм. Сонин хэрэглэдэг боловсролтой хүмүүст бараа бүтээгдэхүүнээ хүргэхийг хүсдэг. Аливаа юмны чанар, ач холбогдол, үнэ цэнийг бусдад хүргэхийг зорьдог болохоор сонин ашигласан. Энэ маань хоёр утгатай. Нэгдүгээрт, хаягдал гаргахгүй. Сониныг уншаад хаяхгүйгээр дахин ашиглаж байгаа явдал юм. Хоёрдугаарт, мэдээ болон бусад зүйлийг баттай аль болох чанартайг сонгох. Сониноос уншсан мэдээлэл гэдэг илүү бодитой эх сурвалж болдог гэдгийг сурталчилсан юм. Ер нь бүхий л төрлийн үйлчилгээнд чанарыг чухалчилаасай гэж боддог. Цаашид ч гэсэн “Өнөөдрийн баглааг Өдрийн сониноос” гэдэг санааг илүү ашиглахаар зорьж байгаа.

-“Өнөөдрийн баглааг “Өдрийн сонин”-оос” гэдэгтэй адил өөр ямар санааг ашигладаг вэ?

-Бид өмнө нь “Краштай нь үерхүүлдэг цэцэг” гэдэг давлагаа үүсгэж байсан. Манайхаас цэцэг аваад өөрт таалагдсан хүндээ бэлэг болгон өгвөл илүү гоё гэдэг санааг гаргахыг зорьсон юм л даа. Ирэх зургадугаар сарын 1-нээс үйл ажиллагаагаа дахин шинэчлэх гэж байгаа. Тиймээс боловсролтой, мэдээлэлд ойр байдаг хүмүүстэй хамтарна. Мөн залуусыг чанартай зүйл рүү тэмүүлэхийг уриална.

No description available.-Та манай сонины байнгын уншигч уу?

-Өөрийн оффис дээрээ байнга захиалж уншдаг. Учир нь “Өдрийн сонин” олон талын мэдээллийг хүргэдэг болохоор их таалагддаг. Бусад өдөр тутмын сониноос хамгийн их захиалж, уншиж байсан. Нэлээд цар хүрээтэй, олон хуудастайгаар хүргэдэг. Миний хувьд мэдээллийн сайт гэхээс илүү сонины уншигч л даа. Ялангуяа залуучуудад сонин унших соёлыг түгээхийг хүсдэг.

-Өдрийн сониноор цэцэг боолгох хүсэлтэй захиалагч хэр их ирж байна вэ?

-Сүүлийн үед сониноор цэцэг боолгох хүсэлтэй иргэд маш их ирж байгаа. Манайх өнгөрсөн жилээс эхэлж сониноор цэцэг боож эхэлсэн. Энэ төрлийн баглаа цэцгийг найз охиндоо, ээждээ гээд хүмүүс их авдаг. Этгээд бөгөөд эрүүл эко гэх үүднээс сониноор боосон цэцгийн худалдаалдаг.

Little heaven in UB кофе шофын онцлог юу вэ?

-Улаанбаатар хотын хамгийн жижиг кофе шоф гэдгээрээ хүмүүст танигдсан. Зай талбайн хувьд их жижигхэн. Хажуудаа керамик урлантай. Дэлгүүртээ цэцгийн баглаа болон гар аргаар хийсэн шаазан эдлэл худалдаалдаг.

Мөн биеийн браш, эко саванг өөрсдөө хийж борлуулж байна. Ерөнхийдөө минимал хэв маягийг баримталдаг гэсэн үг. Эрүүл, эерэг, урлаглаг амьдралыг хүмүүст түгээн сурталчлах туйлын зорилготой.

No description available.

Бас үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, бүтээгдэхүүнийг нь зах зээлд нийлүүлдэг. Байгаль орчинд ээлтэй бизнесийн жишээ болж ажиллаж байгаа. Тэр хүрээндээ удахгүй хог хаягдлыг ангилж хаях аян зохион байгуулна. Манайх хуванцар соруул ашиглахаас татгалзаж төмөр соруул ашигладаг. Хуванцар хэрэглээнээс аль болох татгалздаг.

-Танайх хэдэн төрлийн цэцгээр баглаа боодог вэ?

-Одоогийн байдлаар 7-8 төрлийн цэцэг байгаа. Баяр ёслолын үеэр ховор төрлийнхөөс оруулж ирж, худалдаалдаг.

-Аяга, цэцгийн суурийг өөрсдөө хийдэг гэсэн үү?

-Байгалийн гаралтай шавраар керамик эдлэлээ хийдэг. Нэн ховордож байгаа говийн зургаан амьтны зургийг ашиглан аяга хийж байгаа. Мөн соронзон наалт, таваг хийдэг. 

Сургалтад хамрагдсан залуучууд маань дуртай аяга, таваг гэх мэт зүйлээ хийж өөрсдөө авдаг. Түүгээрээ хүмүүст их танигдаж байгаа шүү. Сүүлийн үед залуучууд чөлөөт цагаа зөв өнгөрүүлэхийг эрмэлздэг болсон. Керамик урлаг маань анхаарал төвлөрөх чадвар шаарддаг учир хүмүүс их сонирхдог.

Керамик урлаг нь зөвхөн хийж буй зүйлдээ анхаарч, стресс бууруулахад их нөлөөлдөг. Энэ талын урлагийг хүмүүст ойртуулах нь чухал юм байна гэдгийг ойлгосон. Тиймээс гар урлагийн талаар сургалт зохион байгуулж байгаа.

-Ер нь байгаль орчин, керамик урлагийн чиглэлийн мэргэжилтэй найзууд нэгдэж байгуулсан байх нь ээ?

-Үйл ажиллагаа явуулж буй багт маань керамик урлаач найз байдаг. Би өөрөө байгаль орчны чиглэлээр ажилладаг. Уур амьсгалын өөрчлөлт чиглэлийг хариуцдаг. Мөн зураач интерьер дизайнер Э.Билигт гээд найз бий. Бид мөн гар доорх материалаар гэрээ хэрхэн тохижуулах вэ гэдэг сургалт зохион байгуулж, зөвлөгөө өгдөг. Манайх эрүүл, эерэг амьдралын хэв маягийг түгээх газар гэдэг болно.

-Өдөрт хичнээн хүн үйлчлүүлдэг вэ?

-Кофе шоп, дэлгүүр хоёрыг нийлүүлбэл өдөрт 40-50 үйлчлүүлэгч ирдэг. Хүмүүс ихэвчлэн шаазан эдлэл худалдаж авдаг.

-Танай дэлгүүрийн зохион байгуулалт их чамин юм?

-Монгол уламжлалт хэв маягийг орчин үеийн дизайнтай хэрхэн зохицуулж болохыг шигтгэж өгсөн. Анх үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ монгол хээтэй буйдан, ор, шүүгээ гаргаж байсан. Эрүүл мэндэд ээлтэй бүтээгдэхүүнийг худалдаалж байгаа.

Мөн эко бүтээгдэхүүн, үнэртэн сонирхдог эмэгтэйчүүдийг дэмжиж ажилладаг. Үйлчлүүлэгчид маань ч гэсэн танайхаас өвөрмөц гоё үнэр үнэртэх юм аа гэдэг. Ямар үнэртэн бэ гэж их асуудаг л даа. Манайх эфирийн тос худалдаалдаг. Энэ тос маань тархийг амрааж, илүү олон төрлийн мэдээллийг өгдөг. Хүн гэдэг ганц зүйлд тэмүүлэхгүйгээр тэнцвэртэй байдлыг бий болгох ёстой.

-Хүн ном, сонин унших ёстой гэдэг ч орчин үед компьютер, утас ширтэх болж. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Сүүлийн үед хүмүүс их дэлгэцийн хамааралтай болж байна. Ер нь дэлгэцээс хол байж л өөртөө цаг гаргаж чадна. Амьд харилцааг бий болгодог. Өдөр тутмын хэрэглээнд утас, компьютер ширтэхээс илүүтэйгээр амьдралаас ойлгох олон зүйлсийг мэдрэх хэрэгтэй. Жишээлбэл, үнэртэнг мэдрэх, хоол хүнсэндээ юуг хэрэглэх гэх мэтийг судлах хэрэгтэй байх. Залуучууд маань дэлгэцнээс хол байгаасай. Утас ширтэхээс илүү ном, сониныг уншиж, амьд харилцааг эрхэмлээсэй гэж хүсдэг.