Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ардчилсан шинэ Үндсэн хууль баталсны ойн өдөр тохиож байна DNN.mn

Монгол Улс түүхэндээ 4 дэх Үндсэн хууль буюу Ардчилсан Үндсэн хуулиа баталсны 32 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Шинэ ардчилсан Үндсэн хууль нь Оршил, 6 бүлэг, 70 зүйлтэй бөгөөд Монгол Улс бол хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй ардчилсан улс гэдгийг тунхагласан юм.

Монгол Улсын Үндсэн хуулийг 1924, 1940, 1960, 1992 онд дөрвөн удаа хэлэлцэн баталж байсан бөгөөд БНМАУ-ын Анхдугаар хурал хуралдаж, 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Ардын бүрэн эрхт Бүгд Найрамдах Улсыг тунхаглан, Анхдугаар Үндсэн хуулиа 6 бүлэг, 50 зүйлтэйгээр баталсан билээ. Энэ өдөр “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн Эрхтэй Ард Улс” хэмээн дотоод ба гадаадад тунхаглан зарлаж, хуульчлан баталгаажуулсан нь ХХ зууны түүхэн дэх онцгой үйл явдал хэмээн үздэг.

Монгол Улсын хоёрдугаар Үндсэн хуулийг 1940 оны 6 сарын 30-ны өдөр Улсын VIII Их Хурлаар 12 бүлэг, 95 зүйлтэй баталсан байна. Монгол Улсын гуравдугаар Үндсэн хуулийг 1960 оны 7-р сарын 6-ны өдөр 10 бүлэг, 94 зүйлтэй баталж байв. Монгол Улсын дөрөв дэх буюу шинэ Үндсэн хуулийг 1992 оны 1-р сарын 13-ны өдөр БНМАУ-ын Ардын Их хурлаар 6 бүлэг, 70 зүйлтэй баталсан юм.

Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хуультай болоход тухайн үедээ улс төрийн олон намын төлөөлөлтэйгөөр анхны ардчилсан чөлөөт сонгуулиар байгуулагдаж, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байсан Ардын Их Хурлын 430 гаруй депутат, Улсын Бага Хурлын 50 гаруй гишүүн оюун ухаанаа уралдуулан 75 хоног хэлэлцэн баталсан түүхтэй. Мөн шинэ Үндсэн хуулийг батлах олон нийтийн хэлэлцүүлэгт Монголын нийт 1,2 сая иргэний 75 орчим хувь нь оролцож, 200 мянга гаруй санал ирүүлж байжээ.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг: Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжлээ DNN.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2024.01.08/ болж, гурван асуудлыг хэлэлцлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ намрын чуулганаар батлах шаардлагатай гэж үзсэн. Мөн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төслүүдийг УИХ-ын намрын чуулганаар багтаж батлах нь зүйтэй гэж үзлээ.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нарын өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Банкны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжлээ

Сонгуулийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулж, СЕХ-ны мэдээлэл сонслоо.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Хуурамч хаягаас ирж буй мэдээлэлд автахгүй байхыг сэрэмжлүүлж байна DNN.mn

Олон нийтийн цахим сүлжээнд:

  • Монгол Улсын иргэн бүр гэр бүлийн тэтгэлэгт хамрагдах хүсэлтээ үнэ төлбөргүй авах боломжтой тул энэхүү албан боломжийг ашиглан хувийн мессежээр “Тийм” гэж бичээрэй. Амжилт хүсье,
  • Өнөөдөр 100 жилд нэг тохиодог азтай өдөр “Азтай” гэж бичсэн хүн бүр гэр бүлийн тэтгэлэгт үнэ төлбөргүй хамрагдах азтай байх болно, найзын хүсэлт илгээнэ үү,
  • Ялагч 5,000,000-аас 500,000,000 хүртэлх эргэн төлөгдөхгүй зээл хожих болно,
  • Иргэн бүр Төв банкны гэр бүлийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой тул чатаар мэдээлэл аваарай гэх мэтээр хуурамч хаягаас бичсэн мэдээлэлд иргэд олноороо “Тийм”, “Ок”, “Азтай”, “Мэдээлэл авъя” гэж хариу үйлдэл үзүүлж, хувь чатаар мэдээлэл солилцох хүсэлт тавьжээ.

May be an image of 1 person, money and text

Хил хязгааргүй цахим орчинд гадаад нэршилтэй хуурамч хаягуудаас иргэний хувийн мэдээллийг авч нэвтрэх нэр, нууц үг, цаашлаад банкны данс, карт зэрэгт хууль бусаар нэвтэрч иргэдийг залилах үйлдэл олон улсад өдөр бүр явагдаж байна.

Монгол Улсад хууль ёсоор үйл ажиллагаа явуулж буй банк, санхүүгийн байгууллага хэзээ ч иргэд рүү олон нийтийн цахим сүлжээгээр холбоос линк, нэвтрэх нэр, нууц үг, бусад мэдээллийг авахыг хүссэн асуумж илгээж, харилцдаггүй.

Иймд энэ мэт хуурамч хаягаас ирж буй мэдээлэлд автахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөнийг хянах 69 автомат камер суурилуулжээ DNN.mn

Тавантолгой – Гашуунсухайт чиглэлийн төмөр замын гүүрэн болон нүхэн гарцуудын 25 байршилд зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөнийг хянах 69 автомат камер суурилуулжээ.

Энэ нь Тавантолгой төмөр зам ХХК болон Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулсны дагуу хийгдэж байгаа ажил юм.

Тавантолгой – Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь нийт 16 гүүр, ус зайлуулах 123  хоолой, мал амьтны найман гарцтай юм.

May be an image of text

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 112 жилийн ой тохиож байна

1911 оны 12-р сарын 29-ний өдөр бол Монголчууд бид Манж Чин гүрнээс тусгаарлан, Богд хаант Монгол улсаа дэлхийд тунхаглан зарласан өдөр.

1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо сэргээн зарлаж байжээ.

VIII Богдыг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг одоогоос 112 жилийг өмнө байгуулсан юм.

XX зууны Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсах ёстой өдөр мөнөөс мөн билээ.

Энэхүү түүхэн өдрийг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгох хуулийг Монгол Улсын Их хурлаас 2007 оны наймдугаар сарын 16-ны өдөр батлан гаргасан бол 2011 оны 12-р сарын 23 өдрийн хуулиар өөрчлөлт оруулж “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр” хэмээн албан ёсоор нэрлэсэн түүхтэй. Жил жилийн энэ өдөр бүх нийтээрээ амардаг.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Эрүүл мэндийн байгууллагууд уртасгасан цагаар ажиллаж байна DNN.mn

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ажлаа эрчимжүүлэх үүрэг өгсөн.

Харьяа эрүүл мэндийн байгууллагын хүүхдийн кабинет ажлын өдрүүдэд 21:00 цаг хүртэл, бямба гаригт 12:00-18:00 цагийн хооронд, өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдрүүдэд 20:00 цаг хүртэл, ням гаригт 10:00-15:00 цагийн хооронд уртасгасан цагаар ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шинэ жилийн худалдааг 12 байршилд, гэрлэн чимэглэлийг 17 гудамжинд хийж байна DNN.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Мөн дүүргийн удирдлагуудыг өөрсдийн нутаг дэвсгэртээ шинэ жилийг угтсан гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл хийх ажлуудаа эрчимжүүлж, энэ долоо хоногт багтаан дуусгах үүрэг өгсөн. Энэ хүрээнд шинэ жилийн худалдааг 12 байршилд, мөсөн гулгуурын талбайг есөн байршилд, гэрлэн чимэглэлийг 17 гудамжинд хийхээс эхнээсээ ашиглалтад ороод буй. Сүхбаатарын талбай болон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилт 97 хувьтай байна.

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2023 онд 34 удаа болж, нийт 512 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 91 хувьтай байжээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

“Самурай” бондын 30 тэрбум иень буюу 200 сая ам.долларын өрийг бүрэн төлж дууслаа DNN.mn

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулсныг батламжлан өрийн дэвтэрт гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улс өнөөдөр “Самурай” бондын 30 тэрбум иень буюу 200 сая ам.долларын өрийг өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж, шинэ оны босгон дээр гадаад өрийн дарамтаас бүрэн гарч чадсанаа зарлаж байна.

Аравдугаар сарын 23-ны өдөр Хөгжлийн банкны “Евро” бондын 500 сая ам.долларын өрийг мөн өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдуулсныг та бүхэн санаж байгаа байх. Энэ бол Монгол Улс олон улсын өмнө, хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж чадаж байгаагийн чухал нотолгоо юм.

Хөгжлийн банкны засаглал, мэргэжлийн ур чадварыг олон улсын түвшинд хүргэхийн тулд Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар сонгодог Эксим банк болгох эрхзүйн цогц шинэчлэлийг хэлэлцэж, Улсын Их Хуралд өргөн барьж байгааг мөн онцолж байна гэв.

Сангийн сайд Б.Жавхлан “Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 13.3 их наяд төгрөгийг зээлийн эргэн төллөө. Олон улсын хөрөнгө оруулагчид Хөгжлийн банк өөрийн эх үүсвэрээр зээлийн өрийг төлж чадах эсэхийг анхааралтай ажиглаж байсан.

Хөгжлийн банк өөрийн эх үүсвэрээр нийт 700 сая ам.долларын зээлийг хугацаанд нь төлсөн нь гадаад хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэлийг нэмэгдүүлж байна. Сүүлийн жилүүдэд цар тахал, дайн зэрэг нөхцөл байдалтай холбоотойгоор манайхтай ижил түвшинд байсан улсуудын зээлжих зэрэглэл буурсан бол Монгол Улс үүнийг тогтвортой хадгалж чадсан.

Ерөнхий сайдын хэлсэнчлэн цаашид Хөгжлийн банкийг Эксим банк болгоход анхаарч ажиллах болно. Хөгжлийн банк өнгөрсөн хугацаанд өр барагдуулах чиглэлээр л ажиллалаа. Хэрэв энэ байдал үргэлжилбэл 2-3 жилийн дараа эргээд дампуурлын ирмэг дээр ирэхийг үгүйсгэхгүй” гэв.

Categories
мэдээ нийгэм

“Moon Dance” хамтлаг Латин Формейшн бүжгийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ DNN.mn

“Moon Dance” хамтлаг 2023 оны Латин Формейшн бүжгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд амжилттай оролцож хүрэл медалийн эзэд боллоо.

May be an image of text that says "WDSF World Formation Latin 2023"

Тэд багийн спортоор ДАШТ-д оролцож 2 жил дараалан медаль авсан Монгол улсын түүхэн амжилтыг үзүүллээ.

“Moon Dance” клубээ 2009 онд үүсгэн байгуулсан бөгөөд 10 жилийн ой нь тохиож байна.

May be an image of 4 people and text
Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой 6 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судална DNN.mn

Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2023.12.19) хоёр дахь өдрөө үргэлжилнэ.

Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой дараах 6 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд энэ хүрээнд 51 гэрчийг дуудсан байна. (сонсголын хоёр дахь шатны нийт гэрчүүдийн нэрсийн жагсаалт)

1)    Борлуулалтын үйл ажиллагаа, нүүрсний гэрээний үнэ тогтолтын талаар;

2)    “Чалко Трейдинг ХонгКонг”-тай байгуулсан гэрээний талаар;

3)    Нүүрс баяжуулах үйлдвэр (10 сая.тн/жил);

4)    Газрын тос дамжуулах хоолой;

5)    Уулын ажлын төлбөрийн хүрээнд байгуулсан нүүрс худалдах, худалдан авах гэрээнүүдийн талаар;

6)    Бусад гэрээ

Хянан шалгах түр хорооны даргын урилгаар сонсголд АТГ, Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн удирдлага, холбогдон албан тушаалтнууд оролцож байгаа юм байна. Мөн “Эрдэнэс таван толгой” ХК-ийн одоогийн удирдлагууд, хөндлөнгийн ажиглагчид оролцож байна.

“Нүүрсний” гэх тодотголтой энэ удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа юм. Эхний үе шат 2023 оны арван хоёрдугаар сарын 04-08-ны өдрүүдэд болсон бол хоёр дахь үе шат энэ сарын 18-22-ны өдрүүдэд үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

НҮҮРСНИЙ АСУУДЛААРХ ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ 2023 ОНЫ 12 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН НОТЛОХ БАРИМТЫГ ШИНЖЛЭН СУДЛАХ СОНСГОЛД ОРОЛЦОХ ГЭРЧҮҮДИЙН НЭРС