Categories
мэдээ нийгэм цаг-үе

47.400 автомашин хотын төвийн зогсоолд өдөржин байршдаг DNN.mn

Улаанбаатар хотын авто зогсоолын бодлого, стратеги, менежментийн төлөвлөгөөний үйл явцын талаарх мэдээллийг “ММCG” ХХК-ийн зөвлөх П.Түвшинмандах танилцуулав.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 618.800 иргэн ажилдаа явах зорилгоор бүх төрлийн тээврийн хэрэгслээр зорчиж байна. Тэдний 435.500 нь хувийн автомашинаар зорчдог бол хотын төвийн бүс рүү 141.500 иргэн зорчдог аж. Хувийн автомашинаар зорчиж буй иргэдийн 33.4 хувь нь хотын төвийн бүс рүү зорчдог бөгөөд эдгээр иргэд хотын төвийн зогсоолд машинаа өдрийн турш байрлуулдаг гэжээ. Тэгвэл нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 1.801 байршилд 113.356 автомашины зогсоол бий. Зогсоолын эрэлт Бага тойрууд хамгийн өндөр байна.

“ММCG” ХХК-ийн эдийн засагч П.Түвшинмандах:

-Зогсоолын орон зайг нэмэгдүүлэх боломж ховор байна. Тиймээс менежментийн аргаар эрэлтийг бууруулах нь оновчтой. Одоогоос арга хэмжээ авахгүй 1-2 жилд эрэлт эрчимтэй нэмэгдэх хандлагатай байна. Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна. Үүнээс шалтгаалан зөвшөөрөлгүй байршилд машинаа байрлуулах, давхарлаж зогсох хандлага их байна. Удаан хугацаагаар буюу 2 болон түүнээс дээш цаг байршуулж буй байдлыг 1 цаг болгон бууруулж чадвал тухайн зогсоолд зогсох автомашины тоог 30-97 хувиар нэмэгдүүлж болно. Мөн ойрын хугацаанд зогсоолын бүсчлэл тогтоох, тогтоосон бүсчлэлдээ хувьсах үнэ тогтоох, цагийн хязгаарлалтын горим тогтоох шаардлагатай байна. Зогсоолын эрэлт хамгийн өндөр байгаа Бага тойруугийн 13 байршилд зам дагуу зогсоолыг бий болгох шаардлагатай. Мөн уг хэсэгт 5-9 давхар зогсоол барих, их тойрууд шинээр барилга барих тохиолдолд 5 хүртэлх давхар зогсоол барих шаардлагатай.

Хурлын төгсгөлд нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийг  хугацаанд нь хэрэгжүүлэх хэрэгтэй. Нийслэлээс шаардлагатай мэдээллээр хангах, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллана гэдгийг онцлон хэлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сурагчид өнөөдөр хичээллээд амарна DNN.mn

Сурагчид өнөөдөр  хичээллээд ирэх даваа гаригаас хаврын буюу гуравдугаар ээлжийн амралт эхэлнэ.

Сурагчдын өвлийн амралт гурван долоо хоног үргэлжилсэн бол III улирлын амралт дөрөвдүгээр сарын 1-5-ныг хүртэл үргэлжилнэ.

Хичээлийн шинэ жилийн эхэнд тухайн хичээлийн жилийн бүтцийг боловсрол, шинжлэх ухааны сайд баталдаг. БШУ-ы сайд Л.Энх-Амгалан 2023 оны наймдугаар сарын 23-ны өдрийн А/388 дугаар тушаалаар хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан ба уг хуваарийн дагуу хичээллэж буй юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цагдаагийн машинтай эргүүлийн чиглэл 40-өөр нэмэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагад ирүүлсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдалд тохируулан нийслэлийн хэмжээнд гурван бүсэд хувааж, хяналт тавьдаг байсныг энэ сараас долоон бүс болгожээ.

Ингэснээр цагдаагийн байгууллагын иргэдэд үзүүлэх үйлчилгээний шуурхай байдлыг нэмэгдүүлсэн байна.

Түүнчлэн авто эргүүлийн чиглэлд нэмэгдлээр 80 алба хаагчтай, 40 автомашин ажиллуулж эхэлжээ.

Авто эргүүлийн 40 чиглэл нэмэгдсэнээр эргүүлийн нэг машинд оногдох ачаалал дунджаар 35 хувиар буурчээ.

Харин гэмт хэрэг зөрчлийн дуудлага, мэдээлэлд 2-10 минутад очих хурд 4.5 хувиар, 10-20 минутад очих хурд 7 хувиар нэмэгдэж, 30-аас дээш минутад очиж байсан дуудлага 7.5 хувиар буурсан болохыг мэдээллээ.

 

Эх сурвалж: ЦЕГ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Чингис Хаан” Олон улсын нисэх буудлын гадна автомашины зогсоол төлбөртэй боллоо DNN.mn

“Чингис хаан” Олон улсын нисэх буудлын авто зогсоолын аюулгүй байдал, тав тухыг сайжруулах зорилтын хүрээнд 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс “Авто зогсоолын хураамж”-ийг авч эхлэхээр боллоо.

Авто зогсоол ашигласны төлбөрөө нисэх буудлын дотор болон гадна байрлах “Төлбөр хураах цэг”-дэд төлбөрийн бүх хэлбэрээр төлөх боломжтой гэж Чингис Хаан Олон улсын нисэх буудлаас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хасаагүй” гэв DNN.mn

Нийгмийн сүлжээнд сургалтын хөтөлбөрөөс уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг хассан тухай мэдээлэл цацагдаад буй. Тэгвэл энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудастаа мэдэгдэл хийж, дээрх хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хасаагүй гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Мөнгөн мод 2023” наадмын шилдгүүд тодорлоо DNN.mn

15 дахь удаагийн “Мөнгөн мод” наадам өчигдөр амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа.

Уг наадамд 216 уран бүтээлчээс шилдгийн шилдэг 12 бүтээл, 13 уран бүтээлчийг шалгаруулжээ.


“Мөнгөн мод 2023” наадмын шилдэг найруулагч шагналыг Улсын драмын эрдмийн театрын найруулагч ЧОЙНХОРЫН НАЙДАНДОРЖ /МУУГЗ/ хүртлээ.

May be an image of 1 person and text

“Мөнгөн мод 2023” наадмын шилдэг жүжигчин шагналыг Про театрын жүжигчин ЦЭГМЭДИЙН ТӨМӨРХУЯГ /МУГЖ/ хүртлээ.

May be an image of 1 person and text

“Мөнгөн мод 2023” наадмын шилдэг тайз, дэлгэцийн зохиолч шагналыг ШАГДАРСҮРЭНГИЙН ГҮРБАЗАР /Монгол Улсын Төрийн соёрхолт, СГЗ/ хүртлээ.

May be an image of 1 person and text

May be an image of 1 person and text

“Мөнгөн мод 2023” наадмын шилдэг зураач шагналыг Про театрын найруулагч, зураач БУДЫН АНХБААТАР хүртлээ.May be an image of 1 person and text

May be an image of 1 person and text

May be an image of 1 person and text

May be an image of 1 person, harp and text

May be an image of 1 person and text that says 'шилдэг судлаач лувсанноровын эрдэнэчимэг монгол олулсынконсерваторийн багш доктор SC.D/ профессор 16011 I монгон мод-2023 мод'

May be an image of 1 person and text

May be an image of 2 people and text

May be an image of 1 person and text

May be an image of 1 person and text

May be an image of 1 person and text

May be an image of 1 person, trumpet and text

May be an image of 2 people and text

May be an image of 1 person and text

May be an image of 1 person and text

May be an image of 1 person, newsroom and text

May be an image of 1 person and text

May be an image of 1 person and text

May be an image of 1 person and text

May be an image of 1 person and text

May be an image of 1 person, piano and text

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Авто замд 27.5 тонн давс, 123.5 тонн бодис цацжээ DNN.mn

Нийслэлийн нийтийн эзэмшлийн авто зам, гудамж талбайн цас цэвэрлэгээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний компани болон гэрээт аж ахуй нэгж, байгууллагууд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн ажиллаж байна.

Өчигдөр буюу гуравдугаар сарын 27-ны өдөр нийт 773 албан хаагч тусгай зориулалтын 61 машин техниктэйгээр авто зам, гудамж талбай, уулзвар, замын өгсүүр, уруу хэсэгт 27.5 тонн давс, 123.5 тонн бодис цацаж, авто зам, гудамж талбайн цас мөсийг цэвэрлэлээ. Зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, давс, бодис цацах ажил үргэлжилж байна.

Ташрамд, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хот, нийтийн аж ахуйн ажил болох цэвэрлэгээ үйлчилгээ, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн арчилгааны ажлууд дүүргүүдэд шилжсэн. Энэ хүрээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын албан хаагч, машин техникүүдийг дүүргүүдэд хуваарилан, шилжүүлсэн юм. Хот, нийтийн аж ахуйн ажлуудыг дүүргүүдэд шилжүүлснээр хариуцсан ажлаа илүү шуурхай зохион байгуулах, хяналт тавих, хариуцлагыг сайжруулах нөхцөл, боломж нэмэгдэж буй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа DNN.mn

Авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугамын засвар ашиглалтын ажлын хүрээнд цас мөс хайлсны улмаас зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа.

Тодруулбал, нийт 16 албан хаагч ажиллаж,

  • Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны гүүрний урд автобусны буудал орчимд гурван рейсээр 18 тонн ус;
  • Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хасбаатарын гудамжинд дөрвөн рейсээр 40 тонн ус;
  • Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо, Дарь-Эхийн замд таван рейсээр 34 тонн усыг тус тус соруулаад байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗГ: Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх  сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Замын-Үүд-Эрээний авто замын боомтын ачаа тээврийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 24 цагийн горимоор ажиллуулах бэлтгэлийг хангах, удирдан зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулгад даалгалаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн авто замын хөдөлгөөнийг нээлээ DNN.mn

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн авто замд ноцтой зам тээврийн осол гарч хөдөлгөөнийг зогсоосон байсныг нээлээ.

Зам хариуцагч инженерүүд замын үзлэг, авто замын халтиргаа, гулгааг арилгахаар чиглэл бүрд шуурхай ажиллаж байна.

Та бүхэн хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцоно уу.

-Мөн хажуу хоорондын зайг зөв барьж явах

-Хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөн байрлан явах үйлдлийг зөв гүйцэтгэх

-Аюул бүхий хэсэгт гүйцэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхгүй байх

-Шил арчуур, цан үлээгүүр зэрэг техникийн бүрэн байдлыг хангасан байх,

-Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд бусдад анхааруулах, аюулгүй байдлыг бүрэн хангаж хөдөлгөөнд оролцохыг хүсэж байна.

Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ