Categories
мэдээ цаг-үе

Д.Сумъяабазар: Ямар нэг улс төрийн дарамтгүй өөрийн итгэл үнэмшлээр өргөдлөө өгч байна DNN.mn

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өнөөдөр Ерөнхий сайдад өгсөн. Түүний огцрох өргөдлийг МАН-ын бүлэг дэмжээд буй юм. Тэгвэл хотын дарга Д.Сумъяабазар чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн талаараа мэдээлэл өглөө.

Тэрбээр “Миний бие өөрийн хүсэлтээр хотын даргын албан үүргээ хүлээлгэн өгч байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна. Би ёс зүйн хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр ажлаа өгч байна. Огцорсон зүйл биш. Ерөнхий сайдтай уулзахдаа “Дараагийн хотын даргыг таны зүгээс сонгох нь зөв гэж бодож байна” гэдгээ хэлсэн. Манай хотын ажил зогсож болохгүй. Тиймээс дараагийн хотын дарга миний хийж байсан ажлуудыг үргэлжлүүлээсэй гэж хүсэж байна. Би хотын даргын ажлыг авснаасаа хойш үнэхээр хүнд үеүдтэй нүүр туллаа. Эрх зүйн реформ хийхгүйгээр Улаанбаатар хотын байдлыг сэргээнэ гэдэг хүнд ажил юм байна.

Харин автобустай холбоотой асуудлыг хууль, хяналтын байгууллага нэн даруй шалгаасай. Улсын төсвийн мөнгөтэй холбоотой энэ хэргийг яаралтай шүүн тунгааж, үнэн мөнийг гаргаж ирэх хэрэгтэй. Харин миний зүгээс монгол эр хүний хувиар уучлалт хүсэж байна. Надад өөр сонголт үгүй байхад ширэн нүүрлээд байж чадахгүй. Би хууль тогтоох, гүйцэтгэх засаглал, уул уурхайн салбарт ч ажиллаж байсан. Гэхдээ хотын даргын ажил их зовлонтой бөгөөд хүнд ажил юм байна шүү гэдгийг хэлье. Нийслэлийн иргэддээ дараагийн хотын даргаа хайрлаж яваарай гэж захья” гэв.

 

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө, маргаашдаа нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна DNN.mn

Өнөө, маргаашдаа нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна

Иймд иргэд, тээвэрчид та бүхэн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж хөдөлгөөнд оролцохыг Автотээврийн Үндэсний Төвөөс уриалж байна.

Categories
мэдээ спорт

3Х3 сагсан бөмбөгийн баг тамирчдад хүндэтгэл үзүүллээ DNN.mn

“Ханжоу 2022” Азийн наадмын 3х3 сагсан бөмбөгийн төрлөөс манай эмэгтэй баг мөнгөн медаль, эрэгтэй баг хүрэл медаль тус тус хүртэж, Монгол Улс багийн спортын төрлөөр тивийн олимпоос анхны медалиудаа авсан билээ.

“Ханжоу 2022” Азийн наадмын Монголын багийн ахлагч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн А.Ганбаатар өнөөдөр медаль хүртсэн баг тамирчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүлээ.

Уулзалтаар Монголын багийн ахлагч А.Ганбаатар “Түүхэн амжилт гаргасанд 3х3 сагсан бөмбөгийн нийт баг тамирчиддаа халуун баяр хүргэе. Та бүхний амжилт монголын олон хүүхэд залууст үлгэр дуурайлал боллоо. Эерэг бүхнийг түгээн дэлгэрүүлж буйд дахин талархал илэрхийлье” хэмээн онцлон цаашдын тэмцээн уралдаанд нь амжилт хүслээ хэмээн МҮОХ-оос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хотын дарга Д.Сумъяабазар 20:00 цагт мэдээлэл хийнэ DNN.mn

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд орж ирсэн шаардлагад нийцээгүй ногоон автобусны худалдан авалттай холбогдуулан өнөөдөр Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Тэгвэл үдээс хойшхи МАН-ын бүлгийн хуралдаанаар Хотын дарга Д.Сумъяабазар Улаанбаатар хотын захирагч буюу хотын даргын суудлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд буй юм. Тэгвэл тэрбээр өнөөдөр оройн 20.00 цагт мэдээлэл хийхээр болжээ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ШӨХТГ: “Өргөө” кино театрт ногдуулсан 107.5 сая төгрөгийн торгуулийг хэвээр үлдээжээ DNN.mn

Тодруулбал Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн 2023 оны есдүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар “Нью тур сафарис” ХХК-ийн гаргасан гомдлыг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ. Ингэснээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн “Нью тур сафарис” ХХК-ийн давамгай байдлаа ашиглан хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан хууль бус үйлдэлд ногдуулсан 107.5 сая төгрөгийн торгууль хүчин төгөлдөр болсон байна.

Нью тур сафарис” ХХК нь:

  • Дотоодын кино нийлүүлэгч нартай байгуулсан Өргөө сүлжээ кино театрт төлбөртэйгөөр кино үзвэр гаргах тухай гэрээнд бүтээл ашиглаж олсон орлогыг ялгавартай хэмжээгээр тогтоосон,
  • Тус гэрээнд заасны дагуу кино тасалбарыг төрсөн өдрийн урамшууллаар олгохдоо нийлүүлэгчдэд хуваарилсан орлогоос суутгах, гэрээний төлбөрийн тодорхой хувийг шатахууны картаар барагдуулах, нийт орлогын тодорхой хувийг өөрийн зохион байгуулдаг наадмын үйл ажиллагаанд зориулан суутгаж байгаа

Дээрх зүйлс нь тухайн зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн хувьд Өрсөлдөөний тухай хуулийн дараах зүйл ангиудыг зөрчсөн гэж үзэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9-д зааснаар 107.528.429 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.

Өрсөлдөөний тухай хуулийн: 

  • 7 дугаар зүйлийн 7.1-д “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч дараах ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж,
  • 7.1.3-д “аж ахуй эрхлэгчээс борлуулалтын нэмэлт нөхцөлийг шаардах, зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах…”,
  • 7.1.11-д “тодорхой төрлийн бараа бүтээгдэхүүний талаар хийж байгаа гэрээ, хэлэлцээрт гэрээний зүйлд хамаарахгүй нөхцөлийг гэрээнд тусгахыг тулган шаардах, бусад оролцогчид ялгавартай нөхцөл тавих” гэж заасныг

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2018 оны 01 дүгээр тогтоолоор “Нью тур сафарис” ХХК-ийн кино театрын зах зээлд Улаанбаатар хотын хэмжээнд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон байдаг. 

Зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн хувьд дотоодын кино нийлүүлэгч нартай хийсэн гэрээнд хамаарахгүй нөхцөл тулгасан, бусад оролцогчид ялгавартай үнэ тогтоосон зэрэг нь хууль тогтоомжид нийцээгүй гэж үзэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “Нью тур сафарис” ХХК-ийн гомдлыг хүчингүй болгож шийдвэрлэсэн юм.

 

Эх сурвалж: ШӨХТГ

Categories
мэдээ нийгэм

Албан тушаалаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn

УЕПГ-аас 2023 оны 9 дүгээр сарын 25-наас 29-ний өдрүүдэд мөрдөн байцаалтын 2703 хэрэгт хяналт тавьжээ. Үүнээс 126 хэргийг яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

  • Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 66,
  • Өмчлөх эрхийн эсрэг 45,
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 16,
  • Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 5,
  • Авлига, албан тушаалын 3 хэрэг.

Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Ш.Х нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж, “Ж” ХХК-д давуу байдал бий болгосон гэх;

-Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Ж.О, тус аймаг дахь Цагдаагийн газрын дарга А.Э нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, орон нутгийн төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэх;

– Дундговь аймагт төмрийн уурхайн үйл ажиллагаа явуулдаг “Ш” ХХК нь Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсад ашиглахыг хориглосон, хязгаарласан химийн хорт, аюултай бодисын жагсаалтад орсон 17 нэр төрлийн болон нэр хаяг тодорхойгүй химийн бодисыг хадгалсан гэх хэргүүдийг шүүхэд шилжүүлсэн байна.

Categories
гадаад мэдээ

Индонезид нүүрстөрөгч ялгаруулдаггүй, цагт 350 км хурдалдаг суман галт тэрэг явж эхэлжээ DNN.mn

БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгын хүрээнд Индонезид цагт 350 км хурдалдаг суман галт тэрэг нийлүүлжээ. Тодруулбал, галт тэрэг өнгөрсөн амралтын өдрөөс эхлэн нийслэл Жакартагаас Бандунг хот хүртэл зорчиж эхэлсэн байна. Индонезийн хамгийн том хоёр хотын хооронд явж эхэлсэн суман галт тэрэг цагт 350 км хурдлахын зэрэгцээ бүс нутгийн халуун уур амьсгал тохируулж тоноглон онцгой байдал, гамшгийн үед ажиллах аюулгүй байдлын системтэй, нүүрстөрөгч ялгаруулдаггүй гэнэ. Суман галт тэрэг үйлчилгээнд орсноор өмнө нь гурван цаг зорчдог байсан Жакарта-Бандунгийн хооронд цагийн хооронд явах боломжтой болжээ.

Индонезид зорчиж эхэлсэн суман галт тэргийг “Бүс ба зам” санаачилгын хүрээнд БНХАУ-ын төрийн өмчит компаниудын 7.3 тэрбум ам.долларын санхүүжилтээр нийлүүлээд байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрөгч сард орсон борооны улмаас ургац хураалт 2-9 хоног хойшилжээ DNN.mn

2023 оны таримал ургамлын ургалтын хугацааны цаг агаарын нөхцөлийн тойм мэдээллийг хүргэж байна. Тодруулбал,

2023 онд снээс үр тариа 357,6 мянган га-д, төмс 18.1 мянган га-д, хүнсний ногоо 12.7 мянган га-д, техникийн ургамал 129.2 мянган га-д, тэжээлийн ургамал 80,1 мянган га-д, жимс, жимсгэнэ 4.7 мянган га-д, бусад ургамал 7.3 га-д тариалжээ.

2023 оны дөрөвдүгээр сарын сүүлчээр газар тариалан бүхий нутагт ашигтай чийгийн нөөцийг /уринш болон гуурстай талбайд/ хагалгааны гүнүүдэд тодорхойлоход ихэнх нутгаар хангалтай, Архангайн Төвшрүүлэх, Булганы Хутаг-Өндөр, Бүрэгхангай, Сэлэнгийн Баянгол, Төвийн Угтаалцайдам, Эрдэнэсант, Хэнтийн Өмнөдэлгэр, Биндэр дунд зэрэг, Төвийн Цээл, Хэнтийн Гурванбаян, Дорнодын Халхголд хангалтгүй байсан. Мөн тавдугаар сард газар тариалан бүхий нутгаар агаарын дундаж температур олон жилийн дунджаас сэрүүн байсан нь таримал ургамалын цухуйлтын үе шат оройтоход нөлөөлсөн.

Агаарын дундаж температурыг олон жилийн дундажтай харьцуулбал тариалан бүхийн нутгаар дунджийн орчим ба түүнээс 1.1-2,6 градусаар дулаан байсан. Агаарын температур өдөртөө 30 градусыг давж ихэнх нутгаар 1-21 хоног халсан байна. Тариалан бүхий ихэнх нутгаар 150.0-300.0мм, их орсон газраа 300.1-380.3 мм орсон нь олон жилийн дунджаас ахиу байсан байна.

Улаан буудай ихэнх нутгаар зургаадугаар сарын эхээр цухуйж, долоодугаар сарын эхээр голлолтын үе шатандаа орсон бол наймдугаар сарын сүүлч гэхэд аарцан бололтын үе шатанаас бүрэн бололтын үе шатандаа орж эхлээд байсан. Есдүгээр сарын дунд гэхэд ихэнх нутгаар болц гүйцсэн.

Төмс зургаадугаар сарын дундуур ихэнх нутгаар цухуйж, долоодугаар сарын дундуур гэхэд баг цэцгийн үүсэлийн үе шатандаа орсон. Харин цэцэглэлт үе шат ихэнх нутгаар долоодугаар сарын сүүлчээр, Дархан-Уул аймгийн Дархан, Дорнод аймгийн Чойбалсанд мөн сарын дундуур, Ховд аймгийн Булган, Архангай аймгийн Төвшрүүлэх, Төв аймгийн Жаргалант суманд наймдугаар сарын эхээр ажиглагдсан. Төмс тариалсан ихэнх нутгаар наймдугаар сарын дундаас есдүгээр сарын дунд хүртлэх хугацаанд ишний гулжийлт явагдсан.

Энэ зун таримал ургамалд дулаан болон чиийгийн хангамж хангалттай байж, үе шатууд хэвийн явагдаж, ургалтын байдал сайн байсанаар ургац хураах бүрэн бололцоотой болсон ч есдүгээр сарын дундуур орсон борооны улмаас ургац хураалтын ажил 2-9 хоног саатаад байна.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээ DNN.mn

Даатгуулагч та 2019 оноос хойших ЭМД-ын шимтгэлээ бүрэн төлсөн тохиолдолд ЭМДЕГ-тай гэрээ бүхий 2400 гаруй эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн хэрэгцээтэй тусламж, үйлчилгээгээ 70-100 хувийн хөнгөлөлтөөр авах боломж бүрдэнэ.

Categories
мэдээ спорт

Ө.Батцэцэг Монгол Улсаас Азийн наадмын финалын шатанд ажиллах анхны шүүгч боллоо DNN.mn

Монголын хөлбөмбөгийн холбооны “А”, Азийн хөлбөмбөгийн холбооны “Элит” ангилалтай шүүгч Ө.Батцэцэг “Ханжоу 2022” Азийн наадмын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн шигшээ шатны тоглолтуудад ажиллахаар боллоо.

Хөлбөмбөгийн төрлөөр тивийн хэмжээний томоохон тэмцээний шигшээ шатанд Монгол шүүгч томилогдон ажилласан удаагүй. Ө.Батцэцэг Монгол Улсаас Азийн наадмын финалын шатанд ажиллахаар болсон анхны шүүгч болж буй юм.

Түүний хувьд анх 2016 онд шүүгчийн гараагаа эхэлсэн ба 2021 онд Азийн хөлбөмбөгийн холбооны элит шүүгч болж өдгөө тивийн шилдэг шүүгчидтэй мөр зэрэгцэн ажиллаж байгаа юм.

 

Эх сурвалж: Монголын Олимпын Үндэсний Хороо