Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 5, 7 настай хүүхдүүд цонхоор унаж, амиа алджээ DNN.mn

Харгалзах хүнгүй үлдсэн бага насны хүүхдүүд цонхоор унаж амиа алдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, өчигдөр буюу энэ сарын 3-ны өдөр Баянзүрх дүүрэгт байрлах орон сууцны 9 давхрын цонхоор 5, 7 настай хүүхдүүд унаж, нас барсан байна. Энэ талаар цагдаагийн байгууллагаас “Ар гэрийнхэн нь хүүхдүүдийг харгалзах хүнгүй, гаднаас нь цоожилж үлдээсэн байсан. Шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна” гэж мэдээллээ.

Иймд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ тавих анхаарал халамж, хараа хяналтаа сайжруулж, харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Мөн:

  • Орон сууцны цонх, тагтанд төмөр хаалт, хязгаарлалт заавал хийх.
  • Цонх, тагт, хаалтын аюулгүй байдлыг тогтмол шалгах
  • Аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэргэжлийн байгууллагуудын өгч буй зөвлөмжийг ажил, амьдралдаа хэвшил болохыг анхааруулж байна.
Categories
мэдээ улс-төр

УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороодын хуралдаан болно DNN.mn

УИХ-ын 2023 оны Намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2023.10.03/ хуваарийг танилцуулъя.

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
НЭГ. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН
1 Нийгмийн бодлогын байнгын хороо Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 “Их засаг”
2 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 “Их засаг”
ХОЁР. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН
1 Хууль зүйн байнгын хороо ·   Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар дүгнэлт

·   Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах

09.00 “Жанжин Д.Сүхбаатар”
2 Эдийн засгийн байнгын хороо ·    Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

· “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2023.09.25-ны өдөр ирүүлсэн, хэлэлцэх эсэх/

·     Бусад

10.00 “Их Эзэн Чингис хаан”
3 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо ·    Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·     Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·     Өвөлжилтийн бэлтгэл ажил болон намрын ургац хураалтын явцын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох

11.00 “Үндсэн хууль”
4 Төрийн байгуулалтын байнгын хороо ·     Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар дүгнэлт

 

14.00 “Их Эзэн Чингис хаан”
Categories
мэдээ спорт цаг-үе

Монгол Улсын Dota 2-ийн баг Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ DNN.mn

Монгол Улсын Dota 2-ийн баг “Ханжоу 2022”  19 дэх удаагийн Азийн наадмын Esport Dota 2 төрөлд мөнгөн медаль хүртлээ.

Манай баг эхний үеийн яллалтыг авсан ч хоёр дараалан өөрийн таавраа алдсан юм.

Сүүлийн үед хоёр багийн өрсөлдөөн маш хүчтэй байв. БНХАУ-ын баг сүүлийн хоёр рошаныг унагааж чадсанаар манай багийн баатруудыг хүндхэн байдалд оруулсан нь тоглолтыг хувь заяаг шийдсэн гэж болно. Ийнхүү Монгол Улс түүхэндээ анх удаа Азийн наадмаас И-спортын төрлөөр медаль хүртэж байна.

Манай улсын шигшээ баг нэг хожил, нэг хожигдолтойгоор С хэсгээс гарсан. Хасагдах шатны эхний тоглолтдоо Казахстан улсын шигшээ багийг 2:1 харьцаатайгаар ялсан. Харин хагас шигшээд Киргизстан улсын багтай тоглож хоёр үе илүүрхсэнээр аваргын алтан медалийн төлөө тоглох эрхтэй болсон юм.

Монгол Улсын шигшээ буюу IHC esports багийн бүрэлдэхүүнд 423 буюу А.Билгүүн, sanctity буюу О.Сүхбат, 11 буюу Б.Мөнх-Эрдэнэ, Ace12 буюу Н.Батбаясгалан, Se буюу Д.Төгстөр нар багтсан. Харин багийн дасгалжуулагчаар Э.Тэмүүлэн ажилласан байна.

Энэ удаагийн Азийн наадамд Dota2 тоглоомын төрөлд манай улсыг төлөөлөн оролцож байгаа тоглогчид нь IHC E-sports багт харьяалагддаг. Өнгөрсөн сард зохион байгуулагдсан IESF World Esports Championships тэмцээнд Монгол улсыг төлөөлж оролцохдоо аваргын цомыг өргөж 50 мянган ам.долларын шагналыг хүртсэн билээ.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төмс хураалт 50 хувьтай үргэлжилж байна DNN.mn

Ургац хураалтын явцын мэдээг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас танилцууллаа. Есдүгээр сарын 29-ний байдлаар:

  • 28.6 мянган га-гаас 37.9 мянган тонн үр тарианаас
  • 26.4 мянган га-гаас 34.8 мянган тонн улаанбуудай,
  • 9.2 мянган га-гаас 82.2 мянган тонн төмс,
  • 6.6 мянган га-гаас 72.9 мянган тонн хүнсний ногоо,
  • 20.0 мянган га-гаас 35.8 мянган тонн тэжээлийн ургамал,
  • 9.0 мянган га-гаас 3.0 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан мэдээтэй байна. Төмсний хураалт  50.7 хувь, хүнсний ногооны хураалт 48.9 хувьтай байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цалин, тэтгэвэр, тэтгэмж, халамжийг нэмэгдүүлэхэд 881 тэрбум төгрөг зарцуулахаар тооцжээ DNN.mn

Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг өнөөдөр Сангийн яамнаас сэтгүүлчдэд танилцууллаа.

Ирэх онд иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх үүднээс иргэдийн орлогыг инфляцтай уялдуулж 10% нэмэгдүүлэх гэж буйг яамны зүгээс онцлов.

Тодруулбал цалин, тэтгэвэр, тэтгэмж, халамжийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлэхээр тооцжээ. Үүнд 881.4 мянган хүн хамрагдах бөгөөд шаардагдах төсөв нь 881 тэрбум төгрөг гэж үзсэн байна.

зураг
Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Бүх салбарт үүрлэсэн хулгайч нартай Ерөнхий сайд хатуу тэмцэх хэрэгтэй байна DNN.mn

Ногоон автобусны дуулиан нийгэмд бослоо. Нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбоотой үүссэн энэ асуудал авлигын бас нэгэн том сүлжээг задлав. Тэг зогсолт хийхэд ойрхон байгаа Улаанбаатарын түгжрэлийг шийдэх гарц бол нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд бүгд л энэ замыг туулсан. Тиймээс юун түрүүнд парк шинэчлэл хийх шаардлагатай гэсэн асуудлыг төр, хувийн хэвшлийнхэн байнга тавьсаар ирсэн. Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар үүнд онцгой анхаарч, 420 тэрбум төгрөгийг хоёр жил дарааллан Улаанбаатарт төсөвлөсөн байдаг. Үнэндээ өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийслэлийг ингэж тордож, дэмжиж байсан түүх байхгүй. Тэр байтугай түгжрэлийн асуудлыг хариуцсан тусдаа статус хүртэл байгуулагдаж, Ж.Сүхбаатар сайд ахалж ажилласан. Гэтэл ард түмнээ дэндүү муухайгаар доромжиллоо. Төсвөөс хөрөнгө мөнгийг нь бэлээхэн шийдээд өгчихсөн байхад дунд нь хэд дахин нугалаа гаргаж, актлагдсан автобуснуудыг шинийн үнээр төрд шахах гэж оролдов. Энэ бол төрийн дунд, доод шатанд авлига, хээл хахууль аалзны тор шиг хэрсний тод жишээ.

Ерөнхий сайдын хувьд бодлого тодорхойлж, үүрэг, даалгавар өгдөг төрийн дээд албан тушаалтан. Тэр бүр улс орны гал тогооны ажилд гар бие оролцоод байхгүй. Тэгвэл төрийн дунд, доод шатанд үүрэг, даалгавар авдаг, хэрэгжүүлэгч шатанд ажилладаг нөхдүүд энэ байдлыг далимдуулж төсвийн мөнгийг завшдаг байдал газар авсан. Бүх салбарт үүрлэсэн ийм “хулгайч” нартай Ерөнхий сайд хатуу тэмцэх хэрэгтэй байна. Саяхны жишээ гэхэд түүнийг Монгол орноо тойрч ажиллаж байхдаа очсон аймаг бүрт нь иргэд энэ асуудлыг хамгийн түрүүнд хөндөж тавьж байсныг хэвлэлүүд онцолж л байсан. Ямартай ч Ерөнхий сайд аль ч салбарт бугшсан авлигын сүлжээг задалж, онцгой анхаарал хандуулна гэдгээ өчигдөр бүлгийн хурал дээрээ хатуухан хэлсэн сурагтай.

МАН-ын бүлгийн хуралдаанд ногоон автобусны асуудал халуун сэдэв байв. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар хаалттай хуралдаан дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэлээд ширүүн дуугарчээ. Тэрбээр “Засгийн газраас нийслэлд онцгой анхаарч, бие даасан төсөв бүрдүүлж, хоёр жил дарааллан 420 тэрбум төгрөгийг Улаанбаатарт төсөвлөсөн ч зөв зарцуулж чадсангүй. Сэлбэ сэргэлт, холбоос зам, LRT, дагуул хот зэрэг бүтээн байгуулалтын асуудалд бүхий л түвшинд дэмжлэг үзүүлсэн. АТГ одоо төсвийн зарцуулалтын гүйлгээг нь шалгаж байна. Авлигын асуудал гарвал өөрсдөдөө гомдоорой. Та нарын арчаагүй, хайнга үйлдлээс болж, нийслэлчүүд хохирч болохгүй. Нийтийн тээвэр гэдэг газар олголтын адил бас л том авлигын сүлжээ гэдэг нь харагдаж байна. Их хөрөнгө зарсан ч олон жил нийтийн тээврийн чанар сайжраагүй нь ч үүнтэй холбоотой. 2009 оноос хойш нийтийн тээврийн шинэчлэл огт хийгдээгүй байна. Миний бие Есдүгээр сард 28 хоногийн хугацаанд 16 аймгийн 7300 орчим иргэдтэй 100 гаруй цагийн уулзалт хийсэн. Одоо нийслэлд онцгой анхаарал хандуулна. Хатиг бээрийг уутаар нь шахна. Мэдээж өвдөлт өгөх нь ойлгомжтой шүү” гэжээ. Үнэн хэрэгтээ ингэж байж төр цэвэрлэгдэх учиртай. Тэр цагт бизнесмэн нь бизнесээ, хуульч нь хуульчаа, эдийн засагч нь эдийн засагчаа хийнэ. Төрд авлига үүрлэсэн учраас хүн бүхэн төрд ажиллахаар хошуурч байна. Тендерийн нугалаа, цавчаа нь дунд, доод шатанд байгаа учраас төрд ажиллавал хэтэвч зузаардаг гэсэн ойлголт бий болсон нь худлаа биш. Энэ бүхэнд одооноос л цэг хатгахгүй бол улсын хөгжил, хотын утаа, түгжрэл, хот-хөдөөгийн сэргэлт гэх яриа хий хоосон зүйл болно. Хэн нэгэн авлигын сүлжээг тасалж, төрийн шат шатан дахь хүнд суртал, авлигын гинжэн урвалыг үгүй хийхгүй л бол намаг балчигтай байсаар л байна. Бага ч гэсэн урагшилж байж нийгэм цэвэршинэ.

 

 

Д.ЦЭЦЭН

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр морь өдөр DNN.mn

Аргын тооллын аравдугаар сарын 3, Ангараг гариг. Билгийн тооллын 19, нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 6:53 цагт мандан, 18:29 цагт жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна DNN.mn

10-р сарын 03-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Улз, Халх голын хөндийгөөр, өдөртөө Хэнтийн уулархаг нутгаар бороо, нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -6…-11 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Халх голын хөндийгөөр +4…+9 градус, бусад нутгаар -2…+3 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +4…+9 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +18…+23 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +14…+19 градус, бусад нутгаар +9…+14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгоины орчмоор -4…-6 градус, бусад хэсгээр -1…-3 градус хүйтэн, өдөртөө +9…+11 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -4…-6 градус, өдөртөө +9…+11 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -6…-8 градус, өдөртөө +7…+9 градус дулаан байна.

2023 оны 10 дугаар сарын 04-нөөс 10 дугаар сарын 08-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +18…+23 градус, бусад нутгаар шөнөдө -2…+3 градус, өдөртөө +11…+16 градус дулаан байна. 6-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар бага зэрэг хүйтэрнэ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “Парламент хоорондын Хамтарсан комисс гэх хаалттай мэдээлэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна, ард түмэн минь” гэв DNN.mn

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Д.Ганбат “Хяналтаа тавих чадваргүй УИХ тарах хэрэгтэй. Засгийн газар ч бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой” хэмээн ярьсныг “Улс төр” нүүрээс уншаарай.

Эдийн засагч Р.Даваадорж “Кокс нүүрс бол утаа нэрээр эрх баригчдын халаасыг түнтийлгэх ээлжит нэг л хувилбар” гэлээ.

“Бүх салбарт үүрлэсэн хулгайч нартай Ерөнхий сайд хатуу тэмцэх хэрэгтэй байна” хэмээн өгүүллээ.

УИХ-ын чуулган: Энэ парламентын намрын отгон чуулган эхэллээ

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Парламент хоорондын Хамтарсан комисс гэх хаалттай мэдээлэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна, ард түмэн минь” гэв.

Нийтийн удирдлагын магистр, түүхч, улс төр судлаач Т.Билэгжаргал “Давхар дээлтэй байх нь хариуцлагаас зугтах том боломж гэдгийг Ж.Сүхбаатар сайд харууллаа” хэмээн ярилаа.

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай. Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. “Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ спорт

Байт харваачид эзэн орны багийг хожив DNN.mn

Сонгодог байт харвааны багийн төрлөөр эрэгтэй шигшээ баг 16-д БНХАУ-ын багийг хожлоо. Б.Отгонболд, Ж.Гантөгс, Б.Буянтүшиг нарын бүрэлдэхүүнтэй Монголын баг 5:1-ээр талбайн эздийг илүүрхсэн юм.

Хятадын баг энэ онд Туркийн Антальяд болсон Дэлхийн цомын тэмцээнд түрүүлсэн билээ. Манай залуус шөвгийн 8-ын харваагаа энэ сарын 6-нд Энэтхэгийн багтай цэц мэргэнээ сорих хуваарьтай.

Байт харвааны сонгодог холимог багийн төрлөөр Индонезийн багт 1:5, нийлмэл нумын төрлөөр холимог баг БНСУ-ын шигшээд 145:155, нийлмэл нумын төрлөөр эрэгтэй баг Хятадын Тайпэйд 212:232, сонгодог харваагаар эмэгтэй баг Японд 0:6-гаар тус тус дийлдэв.