Categories
мэдээ нийгэм

Сураггүй алга болоод буй 12 настай охин болон цаг үеийн асуудлаар ЦЕГ-аас 14:30 цагаас мэдээлэл өгөхөөр боллоо DNN.mn

Дорноговь аймгийн Сайншанд сумын нэгдүгээр сургуулийн зүүн талын “Мандах наран” хорооллын байрнаас хичээлдээ явахаар энэ сарын гуравны өдөр /2023.10.03/ гэрээсээ гарсан 12 настай охин сураггүй алга болж, эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж байгаа билээ.

Тэгвэл Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Цагдаагийн ерөнхий газар хамтран цаг үеийн болон сураггүй алга болоод буй 12 настай охины асуудлаар өнөөдөр /2023.10.05/ 14:30 цагт албан ёсны мэдээлэл өгөхөөр боллоо.

Categories
мэдээ улс-төр

ЭЗБХ: Санхүүгийн хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөхийг дэмжлээ DNN.mn

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2023.10.05/ хуралдаан 09.57 минутад гишүүдийн 55.9 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдаанаар “Онцгой байдлын ерөнхий газрын гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн төсөл болон “Онцгой байдлын ерөнхий газрын агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн төслийн хэлэлцүүлгүүдийг явууллаа.

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан дээрх төслүүдийн талаар нэгтгэн танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас 2019 онд авсан 58 сая еврогийн зээлийн хөрөнгөөр онцгой байдлын байгууллагад агаараас аврах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд дөрвөн нисдэг тэрэг худалдан авч, нисдэг тэрэгний дэд бүтцийг байгуулж, нисгэгч, инженерүүдийг сургалтад хамруулсан бөгөөд 2023 оны есдүгээр сарын байдлаар 85 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, ослын улмаас бэртэж, гэмтсэн газраар тээвэрлэх боломжгүй нөхцөлд байсан 122 иргэний амь насыг аварч, анхан шатны тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэн дараагийн шатны эмнэлгийн байгууллагад цаг алдалгүй хүлээлгэн өгсөн гэдгийг онцлов.

Түүнчлэн тусгай тоноглол бүхий 42 гал унтраах автомашиныг нийслэл болон орон нутгийн ОБЕГ-ын харьяа гал түймэр унтраах ангиудад хүлээлгэн өгч, албан хаагчдыг сургалтад хамруулан 2235 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 853 хүний амь нас аюулгүй байдлыг хангаж ажилласнаас гадна 216,8 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг эвдэрч сүйдэхээс сэргийлэх үүрэг гүйцэтгэсэн гэж байлаа.

Төслийн II үе шатны хүрээнд онцгой байдлын байгууллагын 12 нисгэгчийг чадавхжуулах, аврах ажиллагааны мэргэжилтэн, аврагч, эмч, сувилагч нарын мэргэжлийн ур чадварыг сайжруулах, нисдэг тэрэгний засвар үйлчилгээ хийх инженерүүдийг бэлтгэх, холбогдох программ хангамж худалдан авах, гал түймэр, хөөсөөр унтраах автомашин, механик шатны автомашин, хөөс үүсгэгч бодис авч аюулт үзэгдэл гал түймэр унтраах үйл ажиллагааг хангана гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Франц Улсад 2023 оны 10 дугаар сард хийх төрийн айлчлалын үеэр төслийн II үе шатыг хэрэгжүүлэх Санхүүгийн хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа бөгөөд жилийн 0.282 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай 38 сая евротой тэнцэх хэмжээний нэн хөнгөлөлттэй зээл авна гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа онцолсон.

Дээрх төсөл нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 75.3-д заасан шаардлагыг хангаж байгаа бөгөөд “Алсын хараа-2050”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 7.3.20, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.3.11-д туссанаас гадна төсвийн төсөлд тусгагдсан гадаад зээлийн хөрөнгийг авч ашиглах тохиолдолд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Засгийн газрын өрийн тухай төсвийн тусгай шаардлагыг бүрэн хангаж байна гэж байлаа.

Санхүүгийн хэлэлцээрийн төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, М.Оюунчимэг, Ч.Ундрам нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүд НҮБ-ын Хүн амын сангаас хийсэн судалгаагаар 2050 он гэхэд Монгол Улсын нийт хүн амын 78 хувь нь төвлөрсөн суурин газар амьдарна гэсэн тооцоо гаргасан байдаг. Цаашдаа газар хөдлөлт, галын аюулын эрсдэлүүд нэмэгдэх хандлагатай байгаа тул Онцгой байдлын ерөнхий газрын тусгай техник, тоног төхөөрөмжийг сайжруулах, боловсон хүчнийг чадавхжуулах, нисгэгчдийг бэлтгэх төслүүдийг яаралтай хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газрын аврах ажиллагааны алба хаагчид тусгай үүргийн нислэг үйлдэж, ослын улмаас бэртэж, гэмтсэн газраар тээвэрлэх боломжгүй нөхцөлд байсан 120 гаруй иргэн, гал түймрээс 850 гаруй хүний амь нас аюулгүй байдлыг хангаж ажилласан гэдэг нь төсөл үр дүнтэй байгааг харуулж байгаа тул үүнийг өргөжүүлэх нь чухал гэж байлаа. Мөн цаашид Онцгой байдлын ерөнхий газраар хязгаарлалгүй нийгэмд онц ноцтой гэмт хэрэг эрс өссөнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагуудын техник, тоног төхөөрөмжийг сайжруулж,  агаараас эрэн хайх нисдэг тэргээр хангах шаардлагатай гэсэн санал хэлэв.

Ингээд “Онцгой байдлын ерөнхий газрын гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн төсөл болон “Онцгой байдлын ерөнхий газрын агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор тус тус санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжлээ.

Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
гадаад мэдээ

Батлан ​​хамгаалах аж үйлдвэрийн холбоо байгуулагдав DNN.mn

Киевт болж өнгөрсөн Батлан ​​хамгаалах аж үйлдвэрийн олон улсын анхдугаар форумын үеэр Батлан ​​хамгаалах аж үйлдвэрийн холбоо байгуулагдсан тухай Украины ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдээдУкраин улс зэвсэг, батлан ​​хамгаалах системийн “дэлхийн гол үйлдвэрлэгчдийн нэг” болно гэдэгт итгэлтэй байгаагаа  илэрхийлсэн байна. Мөн тэрээр “Бидний тэргүүлэх чиглэл бол дэлхийн аж үйлдвэрийн удирдагчидтай хамтран Украинд орчин үеийн технологи ашиглан батлан ​​хамгаалах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, янз бүрийн хүнд зэвсэг, пуужин, дрон үйлдвэрлэх чадвартай болох явдал” гэж  өөрийн“Telegram”хуудсанд бичжээ.

Форумын үеэр бид  тус улсад “Байрактар” дрон үйлдвэрлэх үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна гэж Туркийн “Байкар” компанийн тэргүүн Халук Байрактар ​​мэдэгдээд“ Учир нь Украины тал хөдөлгүүр үйлдвэрлэх өөрийн өвөрмөц технологитой, Туркийн тал эдгээр хөдөлгүүрийг ашиглан  дрон үйлдвэрлэх өөрийн өвөрмөц технологитой” гэж Туркийн бизнесмэн онцолж байв.Украины ГХЯ-ны мэдээлснээр уг форумд дэлхийн 30 орны 252 батлан ​​хамгаалахын аж ахуйн нэгж оролцжээ. Чуулганы хаалтын үеэр Батлан ​​хамгаалах аж үйлдвэрийн холбоо байгуулах тухай тунхагт 19 орны 38 зэвсэг үйлдвэрлэгч гарын үсэг зурсан байна.Энэ үеэр Украины ерөнхий сайд Денис Шмигал Оросын цэргүүдийн дайралтын улмаас тус улсын батлан ​​хамгаалахын 37 үйлдвэр эвдэрсэн гэж мэдэгдэв. Эрх баригчид тэдгээрийг сэргээхээр тохирсон гэж Засгийн газрын тэргүүн Батлан ​​хамгаалах аж үйлдвэрийн форумын дараа мэдэгдсэн байна. Харин яг ямар  зэвсэг үйлдвэрлэх талаар  тохиролцсон нь нууц байна.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ улс-төр

УИХ маргааш хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсоно DNN.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны үеэр цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хэлэлцэх асуудлын жагсаалтад өөрчлөлт орууллаа.

Тодруулбал, өнгөрөгч өдрүүдэд хүүхдийн эрх зөрчигдсөн, хүүхдийн эсрэг үйлдэгдсэн хэд хэдэн хэргүүд гараад буй билээ. Тиймээс Хүүхэд хамгааллын хуулийг хэрэгжилтийг хангаж ажиллах түүнчлэн энэ чиглэл дэх байнгын хороод, ажлын хэсгүүдийг яаралтай хуралдаж дорвитой арга хэмжээ танилцуулахыг УИХ-ын дарга Г.Занданшатар үүрэг болгосон.

Тэгвэл маргааш УИХ-ын чуулганаар хүүхдийн эрхийн асуудлаар хүүхэд хамгааллын байгууллагуудын мэдээллийг сонсохоор боллоо.

Categories
мэдээ улс-төр

ЧУУЛГАН: “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна DNN.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт хуралдаж эхэлсэн. Тэгвэл яг одоо “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2023.09.25-ны өдөр ирүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэмж олгох хуваарь DNN.mn

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас аравдугаар сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн мөнгийг олгох хуваарь гаргажээ.

Categories
мэдээ улс-төр

НИТХ дахь МАН-ын бүлэг Х.Нямбаатарыг 100 хувийн саналаар дэмжжээ DNN.mn

НИТХ дахь МАН-ын бүлэг өчигдөр /2023.10.04/ орой хуралджээ. Хуралдаанаар МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан  Нийслэлийн Засаг даргад Х.Нямбаатарыг томилох шийдвэрийг хэлэлцсэн.

Нийслэлийн ИТХ-ын МАН-ын бүлгийн хаалттай хуралдаан 82 хувийн ирцтэйгээр хуралдсан бөгөөд 100 хувийн саналаар Х.Нямбаатарыг нэр дэвшүүлэхийг дэмжсэн юм. Иймээс Х.Нямбаатарын УИХ-ын чуулганы хуралдаанаар томилгооны асуудлыг оруулж ирэх юм.

Мөн ирэх долоо хоногт НИТХ-ых хурлаар батламжлах аж. Ингэхдээ,  Нэгжийн тухай хуулийн 46.6-д заасны дагуу 7-оос доошгүй хоногийн дотор хуралдаан зарлах хуультай. Хуулийн дагуу ирэх долоо хоногийн Пүрэв гаригт хуралдааныг зарлахаар болжээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

Ханжоу 2022: Б.Чинзориг Азийн наадмаас Монголын анхны алтан медалийг авлаа DNN.mn

“Ханжоу 2022” Азийн спортын их наадам 13 дахь өдрөө үргэлжилж байна.

Манай улс наадмын 12 дахь өдөр алтан медаль хүртсэн 27 дахь улс боллоо. Ингэснээр монголчууд 1 алт, 4 мөнгө, 8 хүрэл медаль хүртэж медалийн чансаагаар 22-т бичигдлээ.

Азийн спортын энэ удаагийн их наадмаар медалийн тоо болон чансаагаар БНХАУ-ын баг тамирчид тэргүүлж 316 медаль хүртсэний 171 нь алтан медаль байна. Харин үүний араас Япон 147, БНСУ-ын баг 148 медаль хүртсэнээр эрэмбэлэгдэж байна

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Алга болсон охиныг олох эрлийн ажил үргэлжилж байна DNN.mn

Энэ сарын 03-нд Дорноговь аймгийн Сайншандад алга болсон 12 настай охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Энэ талаар Дорноговь аймгийн Онцгой комиссоос мэдээлэл өглөө.

Дорноговь аймгийн Онцгой комисс “Өнөөдөр буюу 10 дугаар сарын 5-ны өглөө ОБЕГ-ын агаараас эрэн хайх нисэх нэгж, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албаны хамтарсан ажлын хэсэг 7.00 цагт Улаанбаатараас хөөрч, Мандах сумын нутаг дэвсгэрт ирсэн. Одоо агаараас эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Манлай суманд ажилласан ажлын хэсэг Дорноговь аймгийн Мандах сум чиглэлд эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Сайхандулаан сумын ажлын хэсэг мөн эрэн хайх ажиллагаа эхлүүлсэн. Одоогоор алга болсон охиныг олоогүй. Эрлийн ажил үргэлжилж байна. Сургуулийн сурагчийг гэмт этгээд зохион байгуулалттайгаар авч явсан ноцтой хэрэг гараад байна. Хуурамч цахим хаягаас батлагдаагүй мэдээлэл хүргэж, эрлийн ажлыг төөрөгдүүлэх оролдлого хийж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нүхтийн амны авто замын ажил хийгдэж байна DNN.mn

Нүхтийн амны авто замын ажил хийгдэж байна.
Яармаг, Наадамчдын замаас Нүхтийн ам чиглэлийн 1.5 км замын барилгын ажил эхэлсэн.
2023 оны есдүгээр сарын 30-наас 2023 оны 11 дүгээр сарын 11-ний хооронд зам барилгын ажил үргэлжилнэ.
Энэ хугацаанд тээврийн хэрэгсэл доорх маршрутын дагуу замын хөдөлгөөнд оролцох боломжтой.