Categories
мэдээ нийгэм

Британийн кембридж байгууллагатай хамтран ажиллах гэрээг баталгаажуулав DNN.mn

Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газар Британийн кембридж байгууллагатай хамтран ажиллах гэрээг баталгаажууллаа.

Тус гэрээ нь таван зорилтот бүлэгтэй ба энэхүү гэрээг хэрэгжүүлэхээр Боловсролын ерөнхий газар, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Монгол улсын боловсролын их сургууль хамтран ажиллах юм.
Мөн энэ хүрээнд Монгол улсын Боловсролын шинэчлэгдсэн хуульд тусгагдсан 6 багц шинэчлэлд нийцсэн нэгдсэн платформыг бүрдүүлэх тал дээр хамтран ажиллахаар боллоо. Энэхүү 6 шинэчлэлээр хот ба хөдөөгийн, хувийн болон төрийн сургуулийн ялгааг арилгана.

  • Хөтөлбөр
  • Багшийн Хөгжил.
  • Үр дүнд суурилсан санхүүжилт
  • Үнэлгээ
  • Сургуулийн менежмент
  • Цахим шилжилт

Энэ 6 шинэчлэлийг хийж чадвал “Хамгийн сайн сургууль гэрт ойрхон сургууль” болно.

Categories
мэдээ улс-төр

Ирэх жилийн сонгуульд 72.2 тэрбум төгрөг зарцуулна DNN.mn

Улсын төсвийн 2024 оны төслийг өргөн барьсан билээ. Тэгвэл энэ удаагийн улсын төсөвт “Нэг удаагийн арга хэмжээ”-нд нийт 232.7 тэрбум төгрөгийг зарцуулах ажээ.

“Нэг удаагийн арга хэмжээ” гэдэгт зургаан үйл ажиллагааг багтаасан байна. Үүнд,

Нэгт. УИХ, ИТХ-ын сонгууль

Уг арга хэмжээнд ирэх жил нийт 72.2 тэрбум төгрөгийг зарцуулах ажээ. Ингэхдээ УИХ-ын ээлжит сонгуулийн зардалд 39.5 тэрбум төгрөгийг зарцуулахаар тооцооллоо. Харин орон нутгийн ээлжит сонгуульд 32.7 тэрбум төгрөгийг төсөвлөв.

Хоёрт. “Парис-2024” зуны олимп

Ирэх жил дэлхий дахины хүлээлтэд байгаа чухал арга хэмжээ бол “Парис-2024” зуны олимпын наадам юм. Тэгвэл уг олимпод оролцох манай улсын шигшээ багийн үйл ажиллагааны зардлыг 22.6 тэрбум төгрөг хэмээн тооцоолжээ.

Гуравт. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын нөхөн олговор

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын нөлөөлөлд өртсөн иргэдэд олгох нөхөн олговор болон эд хөрөнгийн нөхөн төлбөрийн үлдэгдэл санхүүжилтэд зориулж 9.2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна.

Дөрөвт. Геологи, хайгуул судалгааны зардал

Ирэх жилийн хувьд 23 төсөл хөтөлбөрийг /Агаарын геофизикийн судалгааны ажил/ шинээр хэрэгжүүлнэ. Уг шинээр хэрэгжих төсөл хөтөлбөрийн хүрээнд хайгуул, ашиглалтын талбайн хэмжээг 255,066 км.кв-аар нэмэгдүүлэх аж. Үүнд нийт 40 тэрбум төгрөгийг зарцуулах ажээ.

Тавд. Цахим бодлогын арга хэмжээ

Бүх нийтийн тотон гарын үсгийн чадавхыг нэмэгдүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, шинэ дэвшилтэт технологид суурилсан системийн хөгжүүлэлт зэрэг цахим шилжилт арга хэмжээний зардалд нийт 20 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна.

Зургаа. Норматив зардал

Төрийн цэрэг, хууль сахиулах байгууллагуудын норматив зардалд нийт 68.7 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хуш модны самар бэлтгэх хэмжээг тогтоолоо DNN.mn

БОАЖЯ, ойн газраас хуш модны самар бэлтгэх хэмжээг тогтоожээ.

Тодруулбал, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Хэнтий, Сэлэнгэ таван аймгийн 10 сумын ойн сангаас үйлдвэрлэлийн зориулалтаар 2,831,420 кг, 4 аймгийн 11 сумын ойн сангаас ахуйн зориулалтаар 877, 444 кг, зургаан УТХГ-ын ойн сангаас 292,357 кг ахуйн зориулалтаар түүж бэлтгэх шийдвэр гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

“Хамтдаа шалгая, хамгаалъя” арга хэмжээ орон даяар эхэллээ DNN.mn

Хүүхдийг ахуйн осол гэмтэл, болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, орчны эрсдэлийг бууруулах “Хамтдаа шалгая, хамгаалъя” арга хэмжээг орон даяар эхлүүлж байна.
Гэмтэл согог судлалын үндэсний төвд сүүлийн гурван жилийн хугацаанд ахуйн хүрээнд буюу гэртээ гэмтэж бэртсэн 157 мянган хүүхэд бүртгэгдсэн бол 2022 онд 0-17 насны 61,016 хүүхэд осол гэмтэлд өртөж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авчээ. Иймд хүүхдэд ээлтэй, эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхэд хүүхдийн өмнө үүрэг хүлээгчид, эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг оролцоо нэн чухал байгаа юм.
Тиймээс “Хамтдаа шалгая, хамгаалъя” арга хэмжээг өнөөдрөөс сарын хугацаанд эцэг эх, асран хамгаалагч, аж ахуй нэгж байгууллагуудын оролцоотойгоор орон даяар зохион байгуулж, хүүхдийн эрүүл орчинд амьдрах эрхийг хангахыг зорьж байна. Арга хэмжээний хүрээнд эцэг, эх, асран хамгаалагч, байгууллага, аж ахуй нэгжүүд дараах байдлаар амьдрах газар, орчиндоо аюулгүй байдлын үнэлгээ хийж, орчны эрсдэлийг бууруулах, арилгах арга хэмжээ авах юм. Тухайлбал,
1. Амьдарч буй орчин, оршин суугаа газрын аюулгүй байдлын үнэлгээ хийхдээ:
– Хашаа, байр, гудамж, орцонд гэрэлтүүлэг байгаа эсэх
– Байрны шат, тагт, цонхны хаалт бүрэн бүтэн эсэх
– Байрны лифтний үйл ажиллагаа, хаалга аюулгүй эсэх
– Нүхэн жорлон, муу усны нүх, ухаж үлдээсэн зоорь байгаа эсэх
– Хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдал хэвийн эсэх
– Ил задгай гарсан цахилгааны утас байгаа эсэх
– Байр, хашааны хэсэгт нурж унахаар хашлага хайс, хана байгаа эсэх
– Гэрийн тэжээвэр амьтад болох муур, нохой зэрэгт хазуулах эрсдэл өндөр хэсэг байгаа эсэх
– Өндрөөс унаж болзошгүй эд зүйлс байгаа эсэхийг шалгана.
2. Хүүхдийн гэрээс сургууль, цэцэрлэг хүрэх зам, орны аюулгүй байдалд үнэлгээ хийхдээ:
– Явган хүний гарцын тэмдэг тэмдэглэгээтэй эсэх
– Халтиргаа гулгаатай зам байгаа эсэх
– Явган хүн зорчих хэсэгт ухсан нүх, шуудуу байгаа эсэх
– Траншейны таггүй нүх, ил задгай дулааны шугам хоолой байгаа эсэх
– Сургуулийн орчны талбай хайс хашлага бүрэн бүтэн эсэх
– Явган хүний зам дээр авто машин байрлуулсан эсэх
– Ил гарсан цахилгааны галтай утас байгаа эсэхийг шалгана.
3. Тухайн орон нутгийн аж ахуй, нэгжүүд өөрт хамаарах гадаад болон дотоод орчинд үнэлгээ хийхдээ:
– Байгууллагын гадаад болон дотоод орчин гэрэлтүүлэгтэй эсэх
– Байгууллагын шат, цонхны хаалт бүрэн бүтэн эсэх
– Байгууллагын лифтний үйл ажиллагаа, хаалга аюулгүй эсэх
– Ил задгай гарсан цахилгааны утас, эвдэрсэн залгуур байгаа эсэх
– Байгууллагын гаднах орчинд эвдэрсэн унаж болзошгүй хайс, хашлага, хана байгаа эсэх
– Траншейны таггүй нүх, ил задгай дулааны шугам хоолой байгаа эсэх
– Явган хүний гарцын тэмдэг тэмдэглэгээтэй эсэх
– Байгууллагын гаднах талбайд халтиргаа гулгаатай хэсэг байгаа эсэх
– Явган хүний зам болон машин тавих хориотой хэсэгт машин байрлуулдаг эсэх
– Траншейны таггүй нүх, ил задгай дулааны шугам хоолой байгаа эсэх
– Өндрөөс унаж болзошгүй эд зүйлс байгаа эсэхийг шалгана.
Мөн эцэг эх, асран хамгаалагч, иргэд та бүхэн хүүхдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлд дээрх зөрчлүүд илэрвэл зураг болон видеогоор баримтжуулж орон нутгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар мэдээлэхээс гадна хүүхдийн аюулгүй орчинд үнэлгээ хийх явцад илэрсэн зөрчлийг засаж сайжруулсан мэдээллийг байгууллагын цахим хуудсандаа нийтэлж, бусад эцэг эх, олон нийтийг уриалаарай.
Categories
мэдээ спорт

Т.Тулга алтан медалийн төлөө барилдана DNN.mn

БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын 19 дүгээр наадам 14 дэх өдрөө болж байна.

Өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт Т.Тулга БНАСАУ-ын бөхийг илүүрхэн ялснаар алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа.

Шигшээ барилдаанд түүний учраа нь Ираны Рахман Амузад Халили байх юм.

May be an image of 2 people and text that says "19thAs n Hangzhou gzhou 2022 361 MONGOLIA MONGOLIA xac6aHK ambApaлA"

Харин хүрэл медалийн төлөө Н.Насанбуян, Э.Дэлгэрмаа нар барилдана.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

Categories
мэдээ нийгэм

ХХААХҮЯ: Төрийн ордонд 800 залуу малчид чуулж байна DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй “Мал аж ахуйн сэргэлт” залуу малчдын үндэсний чуулганд 800 орчим малчин оролцож байна.

Манай улсын ажил эрхэлдэг дөрвөн хүн тутмын нэг нь буюу 305.1 мянган малчин мал аж ахуйн үйлдвэрлэлд ажиллаж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 13.1 хувь, ажиллах хүчний 55.8 хувь, импортын 5.4 хувь, экспортын орлогын 6.0 хувийг бүрдүүлж байна.

Монгол Улсын Их Хурлаас баталсан “Малын генетик нөөцийн тухай” хууль, “Мал, амьтны эрүүл мэндийн тухай”, “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай”, “Хөдөлмөрийн тухай”, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай” хуулиудад малчдын зарим эрх, үүргийг шинээр тодорхойлсон. Тухайлбал Хөдөлмөрийн тухай хуулийн 71 дүгээр зүйлд Туслах малчин, гэрийн үйлчилгээний ажилтан, тэдгээртэй адилтгах ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээний онцлогийг тодорхой тусгасан байна.

Монгол улсын засгийн газрын 2020 оны 34 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол малчин үндэсний” хөтөлбөр нь төрөөс малчдыг дэмжих, малчдын идэвх санаачилга, хувь нэмэр, оролцоог сайжруулах, малчдыг чадавхижуулах, тэдгээрийн хөгжлийн тулгамдсан зарим асуудлуудыг шийдвэрлэх, малчдыг мэдээллээр хангах, хөгжүүлэх, орон нутагтаа ая тухтай ажиллах, амьдрах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах, бүтээмж, орлого, ашгийг нь өсгөхөд чиглэгдсэн суурь хөтөлбөр юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран “Ажил олгогч” нь туслах малчинтай “Хөдөлмөрийн гэрээ байгуулах” загварыг боловсруулж хэрэгжүүлсэн нь малчдын залуу халааг бэлтгэх хууль, эрх зүйн бодит боломжийг бүрдүүлсэн.

Түүнчлэн ажил олгогч болон гэрээт малчдын хоорондын хөдөлмөрийн харилцаанд үүсэж буй хүндрэл бэрхшээл, зөрчлийг шийдэх, гэрээт малчин өрх болон цөөн тоотой залуу малчин өрхийг малжуулах хөтөлбөрт хамруулах ажил орон нутагт хэрэгжиж байна.

Залуу малчдын үндэсний нэгдсэн чуулган салбар хуралдаан хэлэлцүүлгээр үргэлжлэнэ. Мал аж ахуйн салбарын 800 орчим төлөөлөгч тулгамдаж буй асуудал, өөрсдийн туршлагаа хуваалцан “Морьтны өв соёл – уламжлал, шинэчлэл”, “Хариуцлагатай малчин ба дэлхийн зах зээлийн боломжууд”, “Мал аж ахуйн салбар дахь инновац хөгжүүлэлт” сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

 

 

Эх сурвалж: ХХААХҮЯ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хэмжээнд 48 цагаас 20-30 жил эрэн сурвалжлагдаж байгаа 20 хүүхэд байна DNN.mn

Улсын хэмжээнд 48 цагаас эхлээд 20-30 жил хүртэл эрэн сурвалжлагдаж байгаа, одоо болтол олдоогүй, ямар нэг сураг гараагүй 20  хүүхэд байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдаанд хэлсэн үгэндээ тодотголоо.

Тэрбээр, Монгол даяар эмгэнэл, түгшүүр, айдас төрүүлж буй ийм гэмт үйлдлийг томчууд бид, ялангуяа төр, засгийн байгууллагууд зүгээр хараад сууж болохгүй. Монгол хүүхэд гэмт хэргийн  золиос байж таарахгүй гэв.

Мөн Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүүхдийн эрсдэлт орчин, нөхцөлийг тодорхойлж, хүүхдийн эрхийг хангаж, хамгаалах чиглэлд сургууль, боловсролын байгууллага, эцэг, эх, гэр бүлийн орчинд, төрийн байгууллагын үүргийг тодорхой заасан. Энэ хуулийн хэрэгжилт хангалтгүй байна.

Нийслэл, аймаг, дүүргийн камержуулалт, сургууль, орчны камержуулалт хангалтгүй байна. Улсын төсвөөс өч төчнөөн хөрөнгө зарцуулсан энэ ажлууд яагаад хэрэгжихгүй байна вэ. Монгол хүүхэд гэмт хэргийн  золиос байж таарахгүй” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Солонгот, Загастай, Ганцын даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй байна DNN.mn

Солонгот, Загастай, Ганцын даваанд нойтон цасны улмаас халтиргаа гулгаа үүсэж болзошгүй нөхцөл байдал үүссэн байна.

Тухайлбал, А1102 дугаартай Мөрөн-Улиастай чиглэлийн Загастайн даваа, А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн Солонготын даваа, А1103 дугаартай Улиастай-Алтай чиглэлийн Ганцын даваанд нойтон цас орсны улмаас халтиргаа гулгаа үүсэж болзошгүй байгаа аж.

Иймээс авто замын хөдөлгөөнд оролцогч жолооч, тээвэрлэгчид анхаарал болгоомжтой зорчино уу. Солонготын даваа руу таван хүний бүрэлдэхүүнтэй шуурхай ажлын хэсэг гарсан хэмээн Завхан аймгийн Засаг Даргын Тамгын Газраас мэдээллээ. 

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

АХБ: Монголын эдийн засгийн эрсдэл даах чадварыг сайжруулах 100 сая ам.долларын зээлийг баталжээ DNN.mn

Азийн Хөгжлийн Банк (АХБ) Монгол Улсын төсөв, санхүү, эдийн засгийн эрсдэл даах чадварыг сайжруулах 100 сая ам.долларын зээлийг өчигдөр/2023.10.06/ баталжээ.

Энэ талаар АХБ-ны Улсын секторын удирдлагын тэргүүлэх мэргэжилтэн Ханс Ван Райн “Монгол Улсын эдийн засаг уул уурхайн орлогоос өндөр хамааралтай учраас түүхий эдийн зах зээлийн савлагаа, гадаад зах зээлийн цочрол, сөрөг нөлөөлөлд өртөмтгий байна.

Төсөв, санхүү, эдийн засгийн эрсдэл даах чадварыг сайжруулах энэхүү дэд хөтөлбөр нэг нь татварын орлого төвлөрүүлэлт болон өрийн удирдлагыг сайжруулах, банкны салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, эдийн засгийн хөгжилд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн шинэчлэлийг тус тус дэмжинэ” хэмээн хэмээн хэллээ.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дотоодын татварын удирдлагыг бүтцийн хувьд улам боловсронгуй болгох, олон улсын татварын гэрээ хэлэлцээр, сайн жишигтэй илүү нийцүүлэх, мэдээлэл солилцоог автоматжуулах замаар татварын орлогын өсөлтийг дэмжинэ.

Эрсдэлд суурилсан хандлага, аргачлалыг өрийн удирдлагад нэвтрүүлж, дотоодын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжин, төсөв болон өрийн мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлснээр Монгол Улсын өрийн тогтвортой байдал сайжирна.

Мөн тус хөтөлбөр нь банкны салбарын хяналт шалгалт, зохицуулалтын орчныг улам боловсронгуй болгох, чанаргүй зээл шийдвэрлэлтийн үйл явцыг сайжруулах, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах замаар санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх юм байна.

 

Эх сурвалж: Азийн Хөгжлийн Банк

Categories
мэдээ спорт цаг-үе

Монголын баг 14 медальтайгаар 24 дүгээр байрт жагсаж байна DNN.mn

БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын 19 дүгээр наадмын 14 дэх өдрөө болж байна.

Тус наадамд 45 орны 12 мянга орчим тамирчин 40 спортын 61 төрөлд 481 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа билээ.

Харин Монголын 403 тамирчин энэ наадамд хурд, хүчээ сориход 45 орноос нийт 14 медаль хүртсэн байдлаар 24 дүгээр байрт жагсаж байна. Тодруулбал, нэг алт, дөрвөн мөнгө, есөн хүрэл медаль хүртээд байна.

Энэ удаагийн наадмыг медалийн чанараар наадам зохион байгуулагч БНХАУ-ын баг нийт 333 (алт 179, мөнгө 99, хүрэл 55) медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол Япон (нийт 158 медаль), БНСУ (нийт 157 медаль)-ын баг удаалж байна.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо