Categories
мэдээ нийгэм

Дархан-Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн хатуу хучилттай авто замын ажил эхэлжээ DNN.mn

Дархан-Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн хатуу хучилттай авто замд Азийн хөгжлийн банкны хөнгөлттэй зээлийн хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах үүднээс 2.1 сая долларын хөрөнгө оруулалтаар зам засварын ажлын төсөл хэрэгжихээр болсон.

ЗТХЯ-наас гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зургаадугаар сард зарлаж уг тендерт “Үйлсийн зам” ХХК нь шалгарчээ. Есдүгээр сарын 15-наас зам засварын ажлын бэлтгэл ажлаа хангаж, энэ сарын 2-ноос гэрээ байгуулж, замын ажил нь эхэлсэн байна. Тухайн төслийн захиалагчаар ЗТХЯ, зөвлөхөөр “ICT SAIN CONSULTING” LLC, гүйцэтгэгчээр нь “Үйлсийн зам “ ХХК ажиллах юм. Зам засварын ажлыг 2023-2024 онд хийж гүйцэтгэнэ.

Дээрх төслийн хүрээнд Дархан-Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн нийт 113 км замд дараах нэр төрлийн ажлууд хийгдэхээр тусгагджээ. ЗТХЯ-тай байгуулсан гэрээний дагуу 2023 онд дараах ажлууд хийгдэнэ. Үүнд,

1.Дархан самбараас Цагааннуурын тойрог хүртлэх замын эвдрэл ихтэй 2.2 км замд, Цагааннуурын тойрог өнгөрөөд хар морьтын хөтөл хүртэлх замын эвдрэл ихтэй 1.55км замд, Хар морьтын хөтөлөөс Орхон жимс ногооны салдаг хүртэлх замын эвдрэл ихтэй хэсэг болох 1.4км замд, Жавхлант сумын салдаг уулзвар өнгөрөөд Ерөөгийн давааны зогсоол хүртлэх 8.0 км замд, Ерөөгийн төмөрбетон гүүр гараад Дулаанхааны дөрвөн замын уулзвар хүртлэх замын их эвдрэлтэй хэсэг болох 0.7 км замд буюу нийт 13.9 км замд замын хуучин хучилтыг хуулж, тэгшилгээ хийн шинээр асфальтбетон хучилт хийгдэнэ.

2.Дархан-Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн нийт 113 км замд 9512м2 нүхний эвдрэлийг /нийт замын бүх нүх бөглөгдөнө/ засварлах ажил мөн хийгдэхээр байна.

3.Хучилтад үүссэн заадас гагнах ажил 56,930 метр урт.

2024 онд хийгдэх ажлууд:

1. Ерөөгийн давааны 3.7км, Арангатын давааны 2.7км, Ундрагчийн тойрог тужийн нарсны 3.6км, Сүхбаатар самбараас хорооллын зам хүртлэх 8.0км, гурвалжингийн уулзвараас Алтанбулаг чиглэлд үхэрчийн амны карьерын харалдаа хүртлэх 4.0 км буюу нийт 22 км замд гадаргуун боловсруулалт буюу элэгдлийн үе хийгдэнэ.

Categories
мэдээ нийгэм

Найман настай охиныг хүчиндэж, нүхэн жорлонд хийсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноожээ DNN.mn

Өнгөрсөн тавдугаар сарын 28-нд 8 настай охиныг хүчирхийлж, хөнөөгөөд, цогцсыг жорлонд хийсэн 21 настай эрэгтэй А-д анхан шатны шүүхээс бүх насаар нь хорих ял оноожээ.

Хэргийн талаар эргэн сануулахад, найман настай охины хоолойг боон амь насыг нь бүрэлгэн нүхэн жорлонд орхисныг тухайн айлынхан мэдэж, цагдаагийн байгууллагад хандснаар хэрэг ил болсон. Хүүхдийн цогцсыг тус дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн, Онцгой байдлын алба хаагчидтай хамтран гаргасан байдаг.

Тэгвэл уг хэргийг үйлдсэн этгээд нь 21 настай, урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байсан нэгэн бөгөөд тухайн хэргийг үйлдээд оргон зайлсан байхад нь цагдаагийнхан саатуулсан байдаг. Тухайн этгээд 2002 онд төрсөн, охины ахынх нь найз гэх А бөгөөд ял эдэлж, хорих ангиас дөнгөж суллагдаад байжээ.

Categories
мэдээ нийгэм

СЭМҮТ: Дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай байна DNN.mn

Сэтгэцийн эрүүл мэнд-2023 эрдэм шинжилгээний олон улсын хурлыг “Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” уриан доор тэмдэглэхтэй холбоотой Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.

СЭМҮТ-ийн дэд захирал, Анагаах ухааны доктор В.Баярмаа” Дэлхий даяар сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг жил бүрийн 10 дугаар сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил сэтгэцийн эрүүл мэнд бол хүний түгээмэл эрх гэсэн уриан дор тэмдэглэнэ. Цар тахал тохиолдохоос өмнө дэлхийд даяар 970 сая хүн сэтгэцийн эмгэгтэй амьдарч байсан. Түүнчлэн өсвөр насны хүүхдүүдийн 14 хувь нь уг асуудлаар шаналж байна. Сэтгэцийн асуудал дундаа сэтгэцийн ноцтой буюу хоёр туйлт эмгэгтэй хүмүүсийн хувьд бусад хүм амтай харьцуулахад 10-20 жил бага насалж байна. Гэтэл эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж хүн бүрд бий. Монгол Улсад хийсэн сэтгэцийн эрүүл мэндийн судалгаагаар 2013 оны байдлаар дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай амьдарч байсан нь тогтоогдсон. Сэтгэцийн асуудал үүсгэж буй гол зүйл нь гэр бүлийн гишүүдийн хоорондох харилцаа, ажилгүйдэл, согтууруулах ундааны хэтрүүлэн хэрэглээ болон нийгмийн орчин орж байна.

Судалгаанд:

  • 5 хүн тутмын нэг нь сэтгэл түгших эмгэгтэй
  • 5-6 хүн тутмын нэг нь нойрны эмгэгтэй,
  • 6 хүн тутмын нэг нь архаг ядаргаанд орсон,
  • 8 хүн тутмын нэг нь тайлбарлаж боломгүй биеийн зовиуртай,
  • 15-16 хүн тутмын нэг нь архинд донтох эмгэгтэй,
  • 16 хүн тутмын нэг нь сэтгэл гутралын эмгэгтэй гэсэн судалгааны дүн гарчээ.

Иймд бид “Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” уриан дор эрдэм шинжилгээний олон улсын хурлыг энэ сарын 13-14-нд зохион байгуулах гэж байна. Мөн цаашид энэ асуудлаар судалгаа шинжилгээ хийж иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарч ажиллана” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох боломжтой эсэх асуудлаар мэтгэлцээн зохион байгуулна DNN.mn

d.parliament.mn-д “Санал асуулга” гэх хэсэг нэмж, цахим өргөдөл гомдлын системийн туршилтыг өнөөдрөөс эхлүүлж байна.

Цахим өргөдөл гомдлын системд иргэдээс ирж буй дийлэнх санал гомдлоор мэтгэлцээн зохион байгуулдаг болох юм.

Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар “Одоогоор иргэдээс гурван төрлийн санал гомдол зонхилон ирж байна. Нэгдүгээрт Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай буюу хүүхдийн эсрэг гэмт хэргийн ялын бодлогыг чангаруулахтай холбоотой асуудал. Иргэдээс ирүүлсэн саналыг байршуулж, үүнд санал авч байгаа. Мөн нотлогч, няцаагч талууд хэлэлцүүлэг мэтгэлцээн өрнүүлж болно.

Мөн өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим(МҮХАҮТ)-ын өмнөх удирдлагууд, CEO клубээс Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын буцаан олголт 2% байгааг 5% болгож нэмэгдүүлэх санал ирүүлсэн. Үүнийг Сангийн яаманд өгч боловсруулан, бололцоотой эсэх төсвийн тооцоолол, макро эдийн засгийн тооцоололтой уялдуулсан мэтгэлцээн зохион байгуулна.

Түүнчлэн хүүхэд хамгааллын төсвийн асуудлаар мэтгэлцээн зохион байгуулахаар төлөвлөсөн. Хүүхэд хамгааллын тухай хуульд сум, дүүрэг, хороо бүрд хүүхэд хамгааллын ажилтан байна гэсэн заалт бий. Уг заалтыг төсвөөр баталгаажуулах ёстой. Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдэд үнэлгээ хийх, уулзах, цагдаагийн байгууллагад мэдэгдэх гэх зэрэг ажил хийнэ. Цагдаагийн захиргааны хяналт гэж одоо ч бий байх гэж итгэж байна. Тэнсэн харгалзах ялтай хүн өдөр бүр бүртгүүлж, шилжилт хөдөлгөөн зэргээ мэдээлж байдаг.

Согтуу жолоочийг эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн тооцох заалт мөн санал асуулгад багтсан” хэмээв.

Цахим өргөдөл, гомдлын системийг ирэх сарын 17-нд албан ёсоор нэвтрүүлэх юм байна. Уг системд 33,000 иргэн тухайн саналыг дэмжвэл УИХ-ын Хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулагдаж, 70,000 иргэн дэмжвэл Хяналт шалгалтын түр хороо байгуулагдана. Харин 100,000 иргэн дэмжвэл тухайн асуудлаар хууль санаачлагдан, хэлэлцэгдэх юм байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Чингис хаан” олон улсын нисэх буудалд “Монгол орон бидний дуранд” нэртэй үзэсгэлэн нээгдлээ DNN.mn

“Чингис хаан” Олон улсын нисэх буудал нь Монголын аялал жуулчлалыг сурталчилах зорилгоор “Монгол Орон Бидний Дуранд” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр нээж байна.

Энэхүү үзэсгэлэнг “Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэг”-тэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Монголын шилдэг гэрэл зурагчид Д.Октябрь, Б.Баяр, С.Нацагдорж Г.Ган-Өлзий, Б.Эрдэнэбулган Г.Батсүх зэрэг нийгэмлэгийн 20 гаруй гэрэл зурагчдын жилийн дөрвөн улиралд эх орныхоо өнцөг булан бүрт авсан Монголын өвөрмөц ахуй соёл, говь хангай талын нуугдмал үзэсгэлэнг шингээсэн 37 бүтээл тавигдлаа.

May be art of text

Монголын байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэг нь үүсгэн байгуулагдаад хоёр жил болж байгаа ба Дубай, Австрали, Польш орнуудад үзэсгэлэнгээ гаргасан бөгөөд сарын дараа АНУ-д үзэсгэлэнгээ гаргахаар бэлтгэж байна. Мөн Монголын байгалийн шилдэг гэрэл зургийн уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна DNN.mn

Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

    11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 14-нд Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 12-нд говь, талын нутгаар, 14-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +17…+22 градус, бусад нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +12…+17 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр тохиож байна DNN.mn

Жил бүрийн аравдугаар сарын 10-ны өдөр дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил “Сэтгэцийн эрүүл мэнд бол хүний түгээмэл эрх юм” гэсэн уриан дор тэмдэглэж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын мэдээлснээр таван хүн тутмын нэг нь амьдралынхаа хугацаанд сэтгэцийн ямар нэгэн эмгэгт нэрвэгдэж, цаашилбал хөдөлмөрийн чадвар алдсан хоёр тохиолдол бүрийн нэг нь сэтгэцийн эмгэг байна.

ДЭМБ-ийн хийсэн судалгаагаар, 2017 онд 792 сая хүн буюу нийт хүн амын 10.7% 10 тутмын нэг нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгтэй ба үүнээс 284 сая нь нийт хүн амын 3.8% нь сэтгэл түгших, 264 сая нь нийт хүн амын 3.4% нь сэтгэл гутрах, 970 сая нь архи, мансууруулах бодисын шалтгаант эмгэгтэй гэсэн тоон судалгаа гарчээ.

Тэгвэл 2019 онд дэлхий дахинаа найман хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй амьдарч, сэтгэл гутрал нь хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэх тэргүүлэх шалтгаан болж байгааг ДЭМБ-аас онцоллоо.

Харин манай улсад зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгүүдийн тархалт 2013 оны судалгаагаар  Монгол Улсын хэмжээнд 18-64 насны хүмүүсийн дунд сэтгэл түгших эмгэг 18.4%, органик бус нойрны эмгэг 17.5%, архаг ядаргаа 16.2%, тайлбарлаж болмооргүй биеийн зовуурь шаналгаа 11.9%, архинд донтох эмгэг 6.4%, сэтгэл гутрах эмгэг 6.2%-ийн тархалттай байсан бөгөөд 1984-1992 оны тархалтын судалгааны үр дүнтэй харьцуулахад сэтгэл түгших эмгэг 8 дахин, сэтгэл гутрах эмгэг 7 дахин өсөж, архинд донтох эмгэг 25 дахин ихэссэн байна.

Иймд Эрүүл мэндийн яамнаас хүн бүр өөрсдийн сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэн, анхаарах шаардлагатай гэж мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Өнөөгийн Монголын нийгмийн ёс суртахууны өөрчлөлт, хандлага” сэдэвт хэлэлцүүлэг боллоо DNN.mn

Өнөөдөр (2023.10.09) Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн Философи, шашин судлалын тэнхим, Шинжлэх Ухааны Академийн Философийн хүрээлэн, “Ёс суртахууны боловсролын хүрээлэн” төрийн бус байгууллагатай хамтран “Өнөөгийн Монголын нийгмийн ёс суртахууны өөрчлөлт, хандлага” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухааны Академийн эрдэмтэн, судлаачид ёс зүй, ёс суртахууны тулгамдсан асуудал, гарц шийдэл, олон улсын туршлагын талаар илтгэл тавьж, оролцогчид нээлттэй судалгаа бүтээл, санал шүүмжээ солилцсон юм. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, аливаа хуулийн амин сүнс нь ёс суртахуун мөн гэж тодотгоод, нийгмийн хөгжлийн үндэс нь хүний хөгжил бөгөөд хүний хөгжлийн суурь нь ёс зүйн боловсрол хэмээн тэмдэглэв.

Тэрбээр үргэлжлүүлэн, “Өнөөгийн Монголын нийгмийн ёс суртахууны өөрчлөлт, хандлага” сэдэвт хэлэлцүүлэг нь цаг үеэ олсон ач холбогдолтойг онцлохын сацуу нийгмийн ёс зүйн төлөвшлийг төрийн алба манлайлах ёстой учраас Улсын Их Хурлаас Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг баталж 2023 оны 07 дугаар сарын 03-наас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлж буйг дурдлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар, монголын ард түмэн бид эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно хэмээн Ардчилсан шинэ Үндсэн хуульдаа тунхаглаад 30 гаран жилийг өнгөрөөсөн ч сүүлийн үед ёс суртахууны доройтлоос үүдэлтэй сэтгэл сэрдхийлгэм хэрэг, явдлууд гарч буй нь монгол хүний хүнлэг энэрэнгүй зан, ёс зүйн хэм хэмжээ, үнэт зүйлийн талаар эргэцүүлэн бодоход хүргэж байна хэмээн үргэлжлүүлэв.

Түүнчлэн нийгмийн анхдагч нэгж болсон гэр бүл нь хүүхдэд хүмүүжил төлөвшил олгох суурь орчин, эцэг эх, асран хамгаалагч нь гол сурган хүмүүжүүлэгч нь болж улмаар цэцэрлэг,  сургуулийн орчин, багш нар нь хүүхдэд үлгэр дуурайлал авах манлайлагчид нь байдаг гэлээ. Иймд ёс зүйн боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд хүн бүрийн идэвх, зүтгэл чухал хэмээн тэмдэглээд, Улсын Их Хурлын 2023 оны хаврын чуулганаар баталсан Боловсролын ерөнхий хуульд “Монгол Улсын боловсролын зорилго нь хүн бүрт чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, насан туршдаа суралцаж, ажиллах, ёс суртахуунтай, сайн зан чанартай иргэнийг төлөвшүүлэхэд оршино” хэмээн зааж өгсөн гэдгийг тодотголоо. УИХ-ын дарга, монгол хүний үнэт зүйл ёс суртахуунд нь оршдог тул тэрхүү үнэт зүйлийг баттай төлөвшүүлэхэд онцгой анхаарч, салбар бүрт ёс зүйн дүрмээ чанд мөрдөн ажиллах үр дүнтэй механизмыг хэрэгжүүлнэ гэдгийг онцлов.

Энэ удаагийн хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг нар оролцсон юм. Түүнчлэн, Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр хэлэхдээ, ёс суртахууны доройтол нь эдийн засгийг чөдөрлөх хэмжээнд хүрснийг тэмдэглээд, өнөөгийн нийгэмд тулгамдсан уг асуудлыг эрдэмтэн судлаачид, төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, олон нийтийн төлөөллийн хамт хэлэлцэж, шийдэл санаачлага дэвшүүлэх ёстой хэмээв. Иймд өнөөдрийн хэлэлцүүлгээр үндэсний хэмжээнд ёс зүйн боловсролыг түгээн дэлгэрүүлэх хөтөлбөрийн талаар төрийн албан хаагчид, эрдэмтэн судлаачдын саналыг нэгтгэж, зөвлөмж гаргана гэдгийг мэдэгдсэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр судлаачдын төлөөлөл “Өнөөгийн Монголын нийгэм дэх ёс суртахууны тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам”, “Гадаад орны ёс зүйн боловсролын туршлагаас” гэсэн үндсэн сэдвүүдээр илтгэл танилцуулсан юм. Тухайлбал, нийгмийн ёс суртахууны төлөв байдлын талаарх судалгааны товч тойм, нийгмийн ёс суртахууны доройтол, түүний шалтгаан, үр дагавар, шийдвэрлэх арга замын талаар онолын болон практик мэдээллийг хуваалцлаа. Түүнчлэн, үндэсний боловсролын тогтолцоонд ёс зүйн боловсролын үүрэг, зорилгыг тодорхойлж, холбогдох судалгааг эрчимжүүлэхийн зэрэгцээ нийгмийн ёс суртахууныг сайжруулах ажлыг төрийн бодлогын хэмжээнд тасралтгүй хэрэгжүүлэх нь зүйтэй гэж судлаачид хэлж байв. Дэлхийн улс орнууд ард иргэдийнхээ ёс зүйн боловсролд онцгой анхаарал хандуулж байгаа бөгөөд үүний нэг жишээ болох Япон улсын ёс суртахууны боловсролын шинэчлэлийг агуулга, хөтөлбөрийн хүрээнд авч үзэн, харьцуулсан судалгааг хэлэлцсэн юм.

Хэлэлцүүлгийн төгсгөлд, УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, нийгмийн бүхий л хүрээг хамардаг ёс суртахууны төлөвшлийг нэмэгдүүлэхийн тулд төр, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, олон нийтийн харилцан уялдаатай хамтын ажиллагаа чухал гэдгийг онцлоод өнөөдрийн хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд дараа дараагийн зорилтот ажлууд чиглэх болно гэдгийг тодотголоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ спорт

Пара таеквондоч У.Сүрэнжав алт, Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ DNN.mn

БНХАУ-ын Тайюун хотод пара таеквондогийн гранпри өчигдөр эхэлсэн бөгөөд манай улсаас Үндэсний шигшээ багийн дөрвөн тамирчин өрсөлдөж байна.

Тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд У.Сүрэнжав алтан медаль хүртэж, Төрийн дууллаа эгшиглүүлсэн бол эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ДАШТ-ий таван удаагийн аварга, Ази тивийн таван алтан медальт, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ.

Медалийн тавцанд гарсан хоёр тамирчны тухайд, Мексик улсад саяхан болсон пара таеквондогийн 10 дахь удаагийн ДАШТ-ээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртсэн юм.

Тэднийг Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Лхагвадорж, Д.Батнасан нар удирдан оролцож байнa.

Categories
гадаад мэдээ

Чеченийн удирдагч агсны нэрэмжит сүм Хамасын пуужингийн цохилтод өртжээ DNN.mn

1990-ээд оны үед Чеченийн тусгаар тогтнолын төлөө тэмцэж байгаад сүүлд Москвагийн эрх баригчдын үнэнч холбоотон болсон Ахмат Кадыровын нэрэмжит Исламын шашны сүм Хамасын пуужингийн цохилтод өртсөнийг Израилийн гадаад хэргийн яам Даваа гарагт мэдээлжээ.

Иерусалемын ойролцоо Абу Гош тосгонд оршдог уг байгууламж нь Израилийн хоёр дахь том Исламын сүм юм байна.

Сүмийг 2014 онд Ахмат Кадыровын хүү Рамзан Кадыров нээж байжээ.

Тухайн үед Абу Гош тосгоны захиргаа сүмийн бүтээн байгуулалтад $10 саяыг зарцуулсны $6 саяыг Чеченийн засгийн газар гаргасныг мэдээлж байв.

Зарим түүхчдийн баталж байгаагаар өнөөдрийн Абу Гош тосгонд 16 дугаар зуунд Оттоманы эзэнт гүрний нутаг дэвсгэрт нүүж ирсэн чеченьчүүдийн үр хойчис амьдардаг юм байна.

Хамас зэвсэгт байгууллагын Израилийн нутаг дэвсгэрт хийсэн халдлагын үеэр ОХУ-ын нэг иргэн алагдаж, дөрвөн хүн сураггүй болсныг Тель-Авив дахь тус улсын элчин сайдын яам Даваа гарагт мэдээлжээ.

 

Эх сурвалж: AFP