Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан байна DNN.mn

10-р сарын 11-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, өдөртөө Хангайн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -4…-9 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2…+7 градус дулаан, бусад нутгаар -3…+2 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +5…+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн саваар +16..+21 градус, бусад нутгаар +11…+16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -6…-8 градус хүйтэн, бусад хэсгээр 0…-2 градус, өдөртөө +12…+14 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй.  Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -5…-7 градус хүйтэн, өдөртөө +11…+13 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -6…-8 градус хүйтэн, өдөртөө +11…+13 градус дулаан байна.

2023 оны 10 дугаар сарын 12-ноос 10 дугаар сарын 16-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

12-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 14-нд Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас, 15-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 12-нд говь, талын нутгаар, 14-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр, 15-нд Алтайн салбар уулсаар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +9…+14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +17…+22 градус, бусад нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +13…+18 градус дулаан байна. 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Анвар Садат: Египт Израилтай хэрхэн найрамдав?” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Гадаад харилцааны
сайдБ.Батцэцэг “Олон улсын харилцааны амаргүй
нөхцөлд Монгол Улс гуравдагч хөршүүддээ өөрийн нөхцөл байдлыг зөвөөр ойлгуулахад онцгой анхаарч байна”  гэснийг II нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Тэрбумтан Роберт Фридланд “Ирээдүйд Оюутолгой шиг
20 орд бий болсноор дэлхийн зэсийн хэрэглээг
хангана” гэлээ .

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт   нийтлэлч Баабарын “Анвар Садат: Египт Израилтай хэрхэн найрамдав?” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Ачаа тээвэр хэвийн байна гэв

Улаанбуудай 30, төмс хүнсний ногооны хураалт 75-80 хувьтай
явагдаж байна гэв

 Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Шинэ цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна DNN.mn

Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийг Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучин цэвэрлэх байгууламжийн баруун талд 17.6 га талбайд барьж байгаа юм.

Тус байгууламжийг БНХАУ-ын 262.7 сая ам.долларын хөнгөлөлтэй зээлээр түлхүүр гардуулах нөхцөлтэй /ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралт, тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах ажил/-өөр олон улсын “ЕРС” гэрээний зарчим дээр үндэслэн байгуулж байгаа билээ.

Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн хүрээнд нийт 35 барилга байгууламжийг барьж байгуулах бөгөөл инженерийн шугам сүлжээ дэд бүтэц, барилга угсралтын ажилд ерөнхий гүйцэтгэгч талаас 520, Монгол талаас туслан гүйцэтгэгч компанийн 310 инженер техникийн ажилчин ажиллаж байна.

2023 онд төслийн барилга угсралтын ажлын явцыг 85 хувьд тоног төхөөрөмжийн татан авалтыг 60 хувьд хүргэх зорилттой ажиллаж байна. Мөн барилгын бүтээцийн ажил дууссан байгууламжуудад битүүмжлийн гидравлик туршилтыг хийж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Интернэт тоглоомын газарт бусдын биед гэмтэл учруулсан гэх этгээдийн хэргийг прокурорт шилжүүллээ DNN.mn

Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр интернэт тоглоомын газарт 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 19 цагийн үед иргэн “У” нь үл таних хүнд хутгалуулсан гэх хэргийг “Б” гэгч үйлдсэнийг шуурхай эрэн сурвалжилж тогтоон, түүнийг саатуулах үед хоёр гартаа хутга барьж, наалддаг туузаар бэхэлсэн байдалтай цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэн, улмаар өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй үйлдэл гаргасан тул албаны тусгай хэрэгсэл болох резин сумтай буу ашиглаж үйлдлийг таслан зогсоож, аюулгүй болгож байсан.

Дээрх этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх зөрчлийн гаралт өсчээ DNN.mn

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчил, түргэн тусламж, гал түймрийн талаар эрх бүхий байгууллагад хуурамч дуудлага, мэдээлэл өгөх зөрчлийн гаралт өссөн байна.

Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 15.9 дүгээр зүйлд заасан Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх зөрчил 2022 оны есдүгээр сард 1472 бүртгэгдэж байсан бол энэ оны 9 сарын байдлаар 1535 бүртгэгдэж, 4.1%-иар өсжээ.

Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх нь яаралтай тусламж зайлшгүй шаардлагатай иргэнд тусламж үзүүлж чадахгүй хоцрох, цаг хугацаа алдах зэрэг сөрөг үр дагавартай төдийгүй эдийн засгийн хохиролтой.

Тиймээс яаралтай тусламжийн 101, 102, 103, 105 дугаарын утсанд хуурамч дуудлага, мэдээлэл өгөхгүй байх, энэ талаар хүүхдүүддээ анхааруулж, ойлгуулахыг иргэн танд зөвлөж байна.

Хэрэв хуурамч, дуудлага мэдээлэл өгвөл уруулсан хохирол, нөхөн төлбөрийг тухайн иргэнээс гаргуулж, 50 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулдаг.

15.9 дүгээр зүйл.Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх

1.Гэмт хэрэг, зөрчил, түргэн тусламж, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гал түймрийн талаар эрх бүхий байгууллагад хуурамч дуудлага, мэдээлэл өгсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гамшгаас сэргийлэх, аврах, сэргээн босгох үйл ажиллагаа, эмнэлгийн түргэн тусламжид дуудлагаар явж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан, эсхүл санаатайгаар эсэргүүцсэн, эсхүл зам гарцыг хаасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Categories
мэдээ улс-төр

D-Petition буюу Нийтийн цахим өргөдөл, гомдлын системийг энэ сарын 17-нд танилцуулна DNN.mn

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.10.10) цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, D-petition буюу Нийтийн цахим өргөдөл, гомдлын системийг танилцууллаа.

Улсын Их Хурлаас ардчилсан, ил тод, цахим, зөвлөлдөх парламентыг бий болгох зорилгоор Dparliament цахим системийг нэвтрүүлээд жил гаран болж байгаа бөгөөд энэхүү цахим системийг хөгжүүлэн D-petition буюу Нийтийн цахим өргөдөл, гомдлын системийг боловсруулж дуусч байгаа аж. Ингэснээр Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог хангах боломж бүрдэж байгааг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар онцолж, D-petition буюу Нийтийн цахим өргөдөл, гомдлын системийг 2023 оны 10 дугаар сарын 17-нд олон нийтэд танилцуулах болно гэлээ.

Иргэд, олон нийт D-parliament цахим системийн Санал асуулга цэсээр дамжуулан хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт, олон нийтийн анхаарал татсан асуудлаарх санал асуулгад оролцох боломжтой аж. Тухайлбал, хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн эсрэг гэмт хэргийн ялын бодлогыг чангатгахтай холбоотой Эрүүгийн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар иргэнээс ирүүлсэн саналыг байршуулсан байна.

Улсын Их Хурлын Тамгын газрын Цахим парламент, инновацын газрын дарга С.Тамир, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд иргэд тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх талаар асуулт асуух, санал өгөх эрхээ Улсын Их Хурлын албан ёсны санал авах цахим хуудас, гар утас, хөдөлгөөнт төхөөрөмжид зориулсан Улсын Их Хурлын албан ёсны программ хангамжаар дамжуулан хэрэгжүүлж болно гэж заасан. Иймд хуульд зааснаар тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах саналыг 33.000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол мөн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах саналыг 70.000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн түүнчлэн хуулийн төслийн талаарх саналыг 100.000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэхээр зохицуулсан хэмээн мэдээллээ.

Иргэд Нийтийн цахим өргөдөл, гомдлын системд танилт, нэвтрэлтийн “ДАН” систем болон “Цахим гарын үсэг”-ээр нэвтрэх боломжтой бөгөөд Улсын Их Хурлын Инноваци, цахим бодлогын байнгын хорооноос Цахим систем ашиглан иргэдийн оролцоог хангах, санал авах журмыг баталсан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Дорноговь аймгийн Сайншанд сумын такси үйлчилгээг бүрэн бүртгэлжүүллээ DNN.mn

Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ, аймгийн Авто тээврийн төв хамтран сумын хэмжээнд зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг хоёр компанийн 130 гаруйг таксийг нэгдсэн журмаар бүртгэлжүүлж, жолооч нарыг энгэрийн тэмдэгтэй болгох ажлыг зохион байгуулжээ.

Ингэснээр таксигаар үйлчлүүлж буй иргэдэд баталгаатай тээврийн хэрэгслээр үйлчлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ард иргэд болон, хүүхэд багачуудыг  аюулгүй тээврийн хэрэгслээр зорчуулах боломжийг бүрдүүлж байна.

Такси үйлчилгээ эрхлэхийг хүссэн иргэд зөвшөөрөлтэй  такси компанид нэгдэн орж, жолоочийн энгэрийн тэмдэг, хаяг, цацруулагчтай наалт зэргийг хүлээн авч илүү баталгаатай ажлын байранд ард иргэдэд шуурхай, аюулгүй найдвартай үйлчилгээг хүргэж ажиллах нь зөв шийдэл хэмээн Сайншанд сумын ЗДТГ-аас мэдээллээ.

Сайншанд хотын такси хот дотор 500, том хүн 1000 төгрөг байдаг бол алслагдсан хороолллын орчмоор явах бол 2500 төгрөгөөр үйлчлүүлдэг байна

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Инфляцын түвшин 10.1 хувьтай гарав DNN.mn

Инфляцын түвшин есдүгээр сарын байдлаар 10.1 хувьтай гарч, 0.1 хувиар өслөө. Энэ нь өмнөх оны эцсээс 6.5 хувиар өсөж, харин өмнөх сараас 0.2 хувиар буурсан байна. Наймдугаар сарын байдлаар инфляцын түвшин 10 хувьтай гарсан билээ.

Хэрэглээний бараа үнийн индекс ийнхүү 10.1 хувиар өсөхөд,

  • хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 17.4
  • согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 6.8
  • хувцас, бөм бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 8.4
  • орон сууц ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 4.2
  • гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 8.2
  • эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 18.2
  • боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 16.8 хувиар тус тус өссөн нь голлож нөлөөлжээ.

Инфляцын түвшин есдүгээр сард ийн 10.1 хувьтай гарсны 3.5 нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Төвийн бүсэд барааны бүлгийн үнэ 2023 оны есдүгээр сард 11.9 хувь, Улаанбаатар хотод үйлчилгээний бүлгийн үнэ 9.7 хувиар өссөн нь хамгийн өндөр байна.

Categories
мэдээ улс-төр

Төрийн ордны засвар үйлчилгээг 12 тэрбум төгрөгт багтааж хийнэ DNN.mn

Сангийн сайд Б.Жавхлан 2024 оны төсвийн төслийн онцлох хөрөнгө оруулалтуудын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “УИХ 126 гишүүнтэй болж буйтай холбогдуулан Төрийн ордонд ажиллах боломжийг хангах ёстой. Төрийн ордны засвар үйлчилгээг 12 тэрбум төгрөгт багтааж хийнэ. Цахим тоног төхөөрөмжүүд хуучирсан учир шинэчлэх шаардлагатай.

Ирэх онд эрүүл мэндийн салбарт олон жил яригдсан 140 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмнэлгийн ажлыг эхлүүлнэ. Хүүхэд хамгааллын санг энэ жилийн найман тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байгаа. Үүнийг ирэх жил 14 тэрбум төгрөгт хүргэнэ. Бусад хүүхдийн зуслан, хүүхэд хамгааллын төвүүдийн, урсгал зардлууд нэмэгдсэн” хэмээн ярив.

Categories
мэдээ нийгэм

E-Mongolia, E-Kids системд датагүй нэвтэрч, хүүхдээ хаана байгааг мэдэх боломжтой DNN.mn

E-Mongolia болон шинээр бүтээж буй e-kids системд дата хэрэглэхгүй нэвтэрч, үр хүүхдээ хаана байгааг мэдэж, дуудлагыг нь хүлээн авах боломж бүрдүүлж байна.

Төрийн цахим үйлчилгээний E-Mongolia-д е-kids хүүхэд хамгааллын системийг ирэх долоо хоногт нээхээр ажиллаж байгаа аж. Эцэг эхчүүд тус системд датагүй нэвтэрч, хүүхдийнхээ байршлыг хөдөлгөөнтэй нь мэдэж тогтоох, тусламжийн дуудлагыг нь хүлээн авах боломжтой юм. Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Мобиком, Юнител, Скайтел, Жи-Мобайл, Ондо компанийн удирдлагууд E-Mongolia, e-kids системийг үнэ төлбөргүй ашиглах уриалгыг дэмжиж нэгджээ.

Огцом өсөж буй цахим гэмт хэрэг, хүүхдийн эсрэг хүчирхийллээс технологи ашиглан хамгаалах нь дэлхий дахинд өдөр тутмын хэрэглээ болсны нэг жишээ нь Google family Link апп. Ухаалаг технологи ашигладаг монгол эцэг эхчүүд энэ аппликэйшнийг хэрэглэдэг аж. E-Mongolia 1,6 сая хэрэглэгчдэдээ эхний ээлжинд мэдэгдэл илгээж, гар утсандаа хэрхэн татаж ашиглах заавар байршуулаад байна.

​ЦХХХ-ны сайд Н.Учрал “Иргэнийхээ аюулгүй байдлыг хамгаалах нь төрийн үүрэг ч насанд хүрэгсэд, ээж аавууд цахим гэмт хэрэг, хүчирхийллээс үр хүүхдээ хамгаалах нь жам ёсны үүрэг” хэмээгээд, төрийн цахим үйлчилгээ, хүүхэд хамгааллын системд үнэ төлбөргүй нэвтрэх боломж олгож, нийгмийн хариуцлагыг ухамсар, ёс зүйгээр үлгэрлэж буй үүрэн холбооны компаниуддаа талархал илэрхийлжээ.