Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Франц Улсад төрийн айлчлал хийхээр Парис хотноо хүрэлцэн очлоо DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийхээр энэ сарын 10-нд Парис хотноо хүрэлцэн ирлээ.

Зочдыг Парис хотын “Орли” олон улсын нисэх онгоцны буудалд Бүгд Найрамдах Франц Улсын Эрчим хүчний шилжилтийн сайд Аньес Панье-Рунашье, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиен Сүрүн болон бусад албаны хүн угтан авав.

Төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар хэвлэлд мэдээлэл өгч, уулзалт хийнэ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын Ерөнхийлөгч Жерар Ларше, Парис хотын Засаг дарга Анн Идалго нар бараалхана.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Франц Улсын Нант хотын Үндэсний түүхийн музейд зургаан сарын хугацаанд дэлгэгдэх “Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг нээнэ. Мөн Парис хотын Версалийн ордны Хааны театрт болох Морин хуурын чуулгын тоглолт, Монгол-Францын бизнесийн форум зэрэг арга хэмжээнд тус тус оролцохоор төлөвлөж байна.

“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнгийн үеэр болох соёлын нэгдсэн үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг үзэх бол https://www.montsame.mn/mn/read/328729 холбоосоор орж унших боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн эрхийн төлөө иргэд жагсаж байна DNN.mn

Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна.

Энэ өдрийн хүрээнд охид, эмэгтэйчүүд, хүний эрхийн төлөө тэмцэгч, хуульчид, сэтгэлзүйчид нэгдэж төв талбайд 12:00 цагаас тайван жагсаал зохион байгуулж буй.

Жагсаалд хүүхдийн эрхийн төлөө хуульч, сэтгэлзүйчид нэгдэж, охид, эмэгтэйчүүд уриалга барин эсэргүүцлээ илэрхийлж байна.

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төмсний хураалт 76.4 хувьтай үргэлжилж байна DNN.mn

2023 оны аравдугаар сарын 10-ны өдрийн байдлаар 102.6 мянган га-гаас 156.0 мянган тонн үр тариа, үүнээс 93.5 мянган га-гаас 141.5 мянган тонн улаанбуудай, 13.9 мянган га-гаас 133.3 мянган тонн төмс, 9.5 мянган га-гаас 141.5 мянган тонн хүнсний ногоо, 31.3 мянган га-гаас 77.6 мянган тонн тэжээлийн ургамал, 32.9 мянган га-гаас 14.7 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан мэдээтэй байна.

Төмсний хураалт 76.4 хувьтай байгаа бол хүнсний ногооны хураалт 70.0 хувьтай үргэлжилж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

С.Батдөлийн хорих ялаас хоёр жилийг хаслаа DNN.mn

7.3 тэрбум төгрөгийн хэрэгт холбогдсон С.Батдөл нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болжээ.

Энэ үеэр шүүгдэгч С.Батдөл болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг шүүх бүрэлдэхүүн хэлэлцсэн байна. Улмаар шүүгдэгч С.Батдөлийн хорих ялаас хоёр жилийг хассан талаар албаны эх сурвалж хэллээ.

Эргэн сануулахад Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Батдөлд 12 жилийн хорих ял оногдуулсан байдаг.

Тодруулбал шүүгдэгч С.Батдөлийг дараах гэмт хэргүүдэд гэмт буруутайд тооцож байсан.

  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хахууль авах” гэмт хэрэгт,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэрэгт,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн” гэмт хэрэгт,
  • шүүгдэгч С.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон” гэмт хэрэгт,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсон билээ.
Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Улсын төсөв 2024 он: Ирэх жил Засгийн газрын өрийг 35.2 их наяд төгрөг байхаар тооцоолжээ DNN.mn

Энэ жилийн төгсгөлд Засгийн газрын нийт өр 32.1 их наяд төгрөгтэй тэнцэнэ хэмээн тооцоолжээ. Харин ирэх жилийн хувьд даруй гурван их наядаар илүү байна гэж үзсэн байна. Ингэснээр ирэх жил 35.2 их наяд төгрөгийн Засгийн газрын өртэй байхаар тооцоолсон аж.

Түүнчлэн ирэх онд нэмж Засгийн газрын өрийн баталгаа гаргахгүй, 2023 онд Хөгжлийн банкны Самурай бондыг Засгийн газрын өрийн баталгаа гаргахгүйгээр төлөхөөр тооцоолжээ.

Харин 2021-2023.09.30-ний өдрийн байдлаар нийт 11.9 их наяд төгрөгийг өрийг төлсөн байна. Тодруулбал,

  • Өрийн зохицуулалтаар 4.9
  • Төлсөн үндсэн төлбөр 4.5
  • Төлсөн хүүгийн төлбөр 2.5 их наядыг тус тус зарцуулжээ.

Үүнээс харахад зөвхөн хүүгийн төлбөрт 2.5 их наяд төгрөгийг зарцуулсан гэдэг нь нийт өр төлбөрийн 26 хувийг эзэлж байна.

Categories
мэдээ нийгэм

Сураггүй болсон иргэний цогцсыг “Дагиналтай” нуураас олжээ DNN.mn

Архангай аймгийн цагдаагийн газарт тус аймгийн Тариат сумын “Тахилт” гэх газарт 38 настай, эрэгтэй, “Г” нь 2023 оны есдүгээр сарын 28-29 шилжих шөнө оршин суух газраасаа гараад сураггүй алга болсон гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тус иргэнийг эрэн хайх ажиллагааг аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газар, шинээр байгуулагдсан Тариат сумын “Эрэн хайх, аврах бүлэг”-тэй хамтран зохион байгуулсан ба эрлийн багийнхан иргэн “Г”-г 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Тариат сумын “Дагиналтай” нуураас живсэн байдалтай олсон байна.
Амь хохирогч нь урьдчилсан байдлаар биедээ ил харагдах гэмтэл шархгүй байсан бөгөөд тус аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Иймд иргэд та бүхэн гол, ус нуур гатлахдаа баталгаатай зам, гүүрээр анхаарал болгоомжтой зорчих, бага насны хүүхдийг хараа хяналтгүй гол, нуурын эрэг орчимд тоглуулахгүй байх, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Чингис хааны музейд 7 метр өндөр баримлыг байрлуулна DNN.mn

Чингис хаан үндэсний музейн үзмэрийн орон зайг нэмэгдүүлэх, шинэ уран бүтээл, орчин үеийн технологи, шинэ үзмэрээр баяжуулах дэглэлтийн ажил үргэлжилж байгаа.

Энэ хүрээнд музейн есдүгээр давхрын Чингис хааны хүндэтгэлийн танхимд 13 тонн жинтэй, 7 метр өндөр, 6,3 метр өргөн, 7 метр урт хэмжээтэй Чингис хааны шүтээн барималыг суурилуулах, заслын ажил музейн төлөвлөгөөний дагуу хийж эхэлсэн байна.

Уг тохижилт дууссаны дараа “Ёслол хүндэтгэлийн танхим” нээхээр төлөвлөжээ. Мөн Их Монгол Улсын нийслэл Хархорумд байсан “Мөнгөн мод”-ыг түүхийн сурвалжид тулгуурлан сэргээн босгох, 15-20-р зууны Чингис хааны угсааны ноёдын танхимд 8 ам.метр хэмжээтэй сүмийн хийцлэл, музейн угтах шатны хананд чимэглэлийн ажил болон Чингис хааны намтарыг өгүүлэх хүүхдэд зориулсан виртуал өрөөг хөгжүүлж эхэлсэн талаар Соёлын яамнаас мэдээлэв.

Эдгээр бүтээн байгуулалын ажлыг хийж, давхар бүрд шинэ үзмэрээр баяжуулах дэглэлт хийж гүйцэтгэсний дараа Чингис хааны мэндэлсэн өдөр болох өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 11-р сарын 14-ний өдөр музейг дахин нээх гэнэ.

Categories
мэдээ спорт цаг-үе

О.Есүгэн “Парис-24” олимпийн эрхээ авчээ DNN.mn

ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны тамирчин, ОУХМ О.Есүгэн “Ханжоу-2023” 19 дэхь удаагийн Азийн наадамд  оролцож “Парис-24” зуны олимпийн эрхээ авлаа.

Тэрбээр боксын эмэгтэйчүүдийн 50 кг төрлөөр, шөвгийн наймд дэлхийн хошой аварга, Казакстаны тамирчин Назым Кызайбайтай тулалдсан байна. Тус наадамд Монгол Улсын 400 гаруй тамирчин, 34 спортын 36 төрөлд хурд хүч, оюун ухаанаа сорьжээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

ЗГ: Эрүүгийн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэнэ DNN.mn

Засгийн газрын ээлжит /2023.10.11/ хуралдаан болно.

Энэ удаагийн хуралдаанаар хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой  хуулиудын ялын бодлогыг чангатгах асуудлыг оруулж ирэх юм.

Өнөөдрийн хуралдаанаар, 

– Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

– Шүүх байгуулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүд,

– Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

– Эрчим хүчний үйлдвэр, компаниудын 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц зэрэг 20 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

Үүнээс гадна такси үйлчилгээг оруулж ирэх асуудлыг хөнджээ.

Хурлаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлнэ.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр бар өдөр DNN.mn

Аргын тооллын аравдугаар сарын 11, Буд гариг. Билгийн тооллын 27, бага морь одтой, хар бар өдөр. Өдрийн наран 07:05 цагт мандан, 18:13 цагт жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба морь, могой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатгыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн