Categories
мэдээ нийгэм

Баянхошууны Хөтөлийг Хилчин хотхонтой холбосон замыг нээлээ DNN.mn

Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 11 дүгээр хороодыг холбосон Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Баянхошууны авто замаас Гүнжийн нуур, 105 дугаар сургууль, 127 дугаар цэцэрлэг, Хувьсгалчдын гудамжны авто зам хүртэл 2.5 км зам шинээр ашиглалтад орлоо. Энэ зам ашиглалтад орсноор Баянхошууны Жанцан, тойргийн авто замын хөдөлгөөний аюулгүй байдал, түгжрэл, ачааллыг бууруулж байгаа юм.

Тус авто зам нь Баянхошууны хөтөл Хилчин хотхонтой холбогдож байгаагаараа онцлог юм. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны 11 дүгээр хорооны 112-р авто замаас 7-р хорооны Баянхошууны 15-р авто замтай шууд холбогдож байгаа бөгөөд СХД-ийн ЗДТГ, 21-р хороолол, Ханын мартериал орох иргэд товч замаар зорчих боломж бүрдэж байна.

Categories
мэдээ цаг-үе

2022 онд 370 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ DNN.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Хүүхэд хамгааллын тухай хууль”-ийг хэлэлцсэн. Тэгвэл үүнтэй холбогдуулан ХНХ-ын сайд Х.Булгантуяа мэдээлэл өгөв.

Тодруулбал, “Хүүхэд хамгааллын зайлшгүй үйлчилгээ шаардлагатай хүүхдүүдтэй тулж ажиллах үйлчилгээг төрөөс үзүүлдэг. Хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн 70 орчим хувь нь гэр бүлийн орчин буюу эцэг, эх, асран хамгаалагч, хамтран амьдрагчдын зүгээс үйлдэгддэг. 23 орчим хувь нь боловсролын байгууллага, заримдаа багш сурган хүмүүжүүлэгчид, үе тэнгийнхнээс үйлдэгддэг бол нийгмийн бусад хүчин зүйл 6,9 хувь орчим хувь байна гэж үзэж байна.

Мөн бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн тоо огт буурахгүй байна. Жишээлбэл 2022 онд 370 болж өссөн” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-ны дипломат ажилтан согтуугаар жолоо барьж яваад цагдаад баригджээ​ DNN.mn

БНСУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-ны дипломат ажилтан согтуугаар жолоо барьж яваад цагдаад баригджээ​. Тодруулбал, өчигдөр буюу энэ сарын 10-ны 09.00 цагийн орчим Гимпо чиглэлд Олимпийн өргөн чөлөөнд нэгэн машин үе үе хурдаа нэмж, гэнэт тооромслох зэрэг үйлдэл гаргаж байсан тул ойр орчмын жолооч нар цагдаад мэдэгдсэн байна.

Цагдаагийн ажилтан машиныг зогсоож шалгахад Монгол Улсын ЭСЯ-ны ажилтан байсан бөгөөд согтолтын зэргийг тодорхойлох гэсэн боловч дипломат ажилтны халдашгүй байдал хэмээн татгалзсан талаар тус улсын хэвлэлүүдээр мэдээлжээ.

Мөн мэдээлэлдээ согтууруулах ундаа үнэртэж, согтуу байгаа нь илэрхий байсан бөгөөд хамт ажилдаг Монгол Улсын ЭСЯ-ны ажилтан ирж авч явсан гэсэн байна.

Харин энэ талаар ГХЯ-наас тодруулахад “Одоогоор ямар нэгэн мэдээлэл ирээгүй. Тодруулахаар ажиллаж байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

ЭМД-ын сангаас хариуцах дараах 212 шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдана DNN.mn

МДҮЗ-ийн 2023 оны 8 дугаар тогтоолын хүрээнд амбулаторийн үзлэг оношилгоо, шинжилгээний багцад хамаарах 212 шинжилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хариуцан төлөхөөр зохицуулсан байдаг.

Иргэд дараах оношилгоо, шинжилгээг эмчийн заалтаар ЭМДЕГ-тай гэрээтэй улсын болон хувийн хэвшлийн аль ч эрүүл мэндийн байгууллагад хийлгэсэн тохиолдолд огт төлбөр төлөхгүй.

Та доорх QR кодыг уншуулж оношилгоо, шинжилгээний жагсаалтыг харна уу.

Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслийн торгуулиа төлөхгүй бол дараах хязгаарлалтыг хийнэ DNN.mn

Засгийн газрын өнөөдөр /2023.10.11/-ийн хуралдаанаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож буй хэрэгтэй холбогдуулж, дараах заалтуудад өөрчлөлт, нэмэлт оруулахаар бэлдсэн гэв.

Энэ талаар тэрбээр “Жолооч согтуурсан мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг зөрчилд тооцдог байсныг гэмт хэрэгт тооцно.

  • Тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1-3 жил хүртэлх хугацаагаар хасаж, 450 мянгаас 2.7 сая нэгжээр торгох, эсхүл
  • 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл
  • 6 сараас 1 жил хүртэлх хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл
  • 6 сараас 1 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Дээрх гэмт хэргийг дахин үйлдсэн үйлдлийг хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцно.

Тээврийн хэрэгслийг жолоодохдоо согтуурсан, мансуурсан үедээ хүний эрүүл мэндэд хүндэвтэр 3-5, хүнд 5-8, хүний амь насыг хохироосон үед бүх насаар нь жолоодох эрхийг хасна.

2017-2023 оны байдлаар,

  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 252,838 зөрчил
  • Жилд дунджаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 36,120 зөрчил
  • Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас жил бүр дунджаар 110 хүн зам тээврийн ослоор нас барж байна.

2023 оны эхний найман сарын байдлаар,

  • Нийт 15,094 зам тээврийн осол, хэрэг бүртгэгдсэний 83.2 хувь нь нийслэл, 16.8 хувь нь орон нутагт бүртгэгдсэн
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 33,723 зөрчил гарсан.
  • Согтуугаар үйлдэгдсэн зам тээврийн ослын улмаас 50 хүний амь нас хохирсон байна. Энэ нь өмнөх жилээс хоёр дахин буурсан үзүүлэлт юм.
  • Зам тээврийн осолд 529 хүүхэд хохирогч болж, 37 хүүхэд нас барсан

Согтуугаар үйлдэгдэж байгаа гэмт хэргийн тоо 15 хувиар буурсан. Үүний шалтгаан нь 2022 оны найман сарын байдлаар улсын архины борлуулалт 1.3 сая литрээр буурсан байна” гэв.

Үргэлжлүүлэн тэрбээр “Замын хөдөлгөөний дүрэмд торгууль төлөхгүй явж буй тохиолдол их байна. Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд нь шүүх, эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгох шийтгэлийг тогтоосон хугацаанд биелүүлсэн бол шийтгэлийг 50 хувиар хөнгөрүүлнэ. Торгуулиа төлөхгүй бол шийтгэлийн торгууль нэмэгдэнэ. Нэг жилийн дотор торгуулиа төлөх ёстой бөгөөд ингэхдээ итгэлцүүрээр нэмэгдэнэ. Хамгийн дээд талын хугацаа нь торгуулийн дүнгийн 50 хүртэлх хувиар торгууль нэмэгдэнэ. Хэрэв ингээд ч төлөхгүй бол дараах 7 хязгаарлалтыг хийнэ.

  1. Тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоонд оруулах
  2. Тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийх
  3. Жолоодох эрхийн үнэмлэх олгох, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх
  4. Тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгох, сунгах
  5. Тендер шалгаруулалтад оролцох
  6. Төрийн жинхэнэ албаны шалгалт өгөх
  7. Үндэсний гадаад пасспорт олгох зэргийг хязгаарлана” гэлээ.
Categories
мэдээ нийгэм

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо DNN.mn

Эрчим хүчний үйлдвэр, компаниудын 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэн, төлөвлөсөн хугацаанд хэрэгжүүлэхийг сайдад даалгалаа.
Тус салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 85 хувьтай байна.
Өнөөдрийн байдлаар дулааны цахилгаан станцууд, дулааны станцууд 526.4 мян.тн нүүрсний, 1,569 тонн мазутын нөөцтэй байна.
Баруун үйлдвэрийн дөрвөн шугам, Төвийн үйлдвэрийн хоёр шугам, Зүүн үйлдвэрийн дөрвөн шугам ажиллаж хоногт дунджаар 2,300 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, сайжруулсан шахмал түлшний нөөц 118,234 тн, мидлингийн нөөц 175,006 тн, барьцалдуулагчийн нөөц 730 тн, шуудайны нөөц 383.1 сая ширхэг байна.
2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал өвлийн горимыг мөрдөн ажиллана. 2023-2024 оны өвлийн оргил ачаалал 1567 МВт хүрэх таацтай байна.
Төвийн эрчим хүчний нэгдсэн системийн эх үүсвэрүүд бүрэн чадлаараа ажиллах бөгөөд аль нэг тоноглолд гэмтэл, саатал гарсан тохиолдолд цахилгаан эрчим хүчээр хязгаарлах нөхцөл байдал үүснэ.
‎‎            Улсын хэмжээнд 2023 оны эхний найман сарын гүйцэтгэлээр цахилгаан эрчим хүчний хэрэглээ боловсруулалтаар 7,011.6 сая кВт.цаг байгаа нь өмнөх оны гүйцэтгэлтэй харьцуулахад 422.9 сая кВт.цаг буюу 6.4 хувиар өссөн байна.

Товч мэдээ
·      Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар болгон өөрчиллөө.
·      Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвиханы манай улсад 2023 оны есдүгээр сард хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгав.
·       Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг ашиглах тухай Монгол Улсын Сангийн яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулсан зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих” төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Улсын төсөв 2024: Зээлийн хүүд 1.2 их наядыг зарцуулна DNN.mn

Нийт 27.3 их наяд төгрөгийн төсвийн дөрвөн хувь буюу 1.17 их наяд төгрөгийг бид ирэх жил хүүгийн зардалд зориулах юм.

Тэгвэл уг хүүгийн зардлыг ирэх жилийн Сангийн сайдын мэдлийн 4,557,661,000,000 буюу 4.56 их наяд төгрөгт багтаажээ. Түүний нийт зарцуулах төсвийн 26 хувь нь зөвхөн зээлийн хүүгийн төлбөрт зориулагдаж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ч.Уранхолбоо: Охидын эрх гэдэг нэг удаа яригдаад өнгөрөх зүйл биш DNN.mn

Олон улсын охидын эрхийн өдрийг тохиолдуулан өнөөдөрТөв  талбайд тайван жагсаал боллоо.

НҮБ 2012 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг “Олон улсын охидын өдөр” буюу “охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн.

Тайван жагсаалын үеэр “Хөөрхөн дэлхий ТББ”-ын тэргүүн Ч.Уранхолбоотой цөөн хором ярилцлаа.

Тэрбээр “Энэ жагсаалыг маш богино хугацаанд зохион байгуулсан.  Саяхан нийгэмд  маш том сэтгэл эмзэглүүлсэн сануулга бидэнд ирлээ. Монгол Улс  ойрын 10 хоногтоо арван  хүүхдээ алдсан. Ийм сэтгэл эмзэглүүлсэн хэрэг гарч байхад зүгээр л тэвчсэнээс гарц гаргалгаа гаргах гэж энэ жагсаал, өдөрлөгийг зохион байгуулж байна. Зүрх сэтгэлээрээ ирээд үр хүүхдийнхээ төлөө ямар нэгэн байдлаар үйлдэл хийе гэсэн хүмүүсдээ баярлалаа. Охидын эрх гэдэг бол нэг удаа яригдаал өнгөрөх зүйл биш. Бид заавал энэ бүхэнд гарц гаргалгаа олж, хууль эрх зүйн хувьд хамгаалдаг, хайрладаг орчныг бий болгох, шийдэл олъё гэсэн зоригоор тайван жагсаалаа хийлээ” гэв.

 

Б.МИЧИД

Categories
мэдээ нийгэм

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслийг өргөн барина DNN.mn

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Төслийн шинэчлэлээр,
-Төрийн байгууллагын бүтэц, чиг үүрэг бүх түвшинд тодорхой болж, хүүхэд хамгааллын тогтолцоо бэхэжнэ.
– Хүүхэд хамгаалалд зориулсан төсвийн зөв хуваарилалт хийж, хүүхэд бүрд үзүүлэх үйлчилгээг санхүүжүүлэх боломж бүрдэж, хүүхэд хамгаалалд зориулсан төсвийн үр ашиг, өгөөж сайжирна.
– Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагаа тогтмолжино.
– Сум, хороонд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтантай болсноор хууль тогтоомжийн хэрэгжилт анхан шатанд сайжирч, хүүхэд хамгааллын үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ.
-Салбар бүр хүүхдийн хөгжил, хамгааллын бодлого хэрэгжүүлэх төсвийг төлөвлөн батлуулж, хэрэгжүүлнэ.
-Сургалтын орчин, дотуур байранд үе тэнгийн дээрэлхэлт гарахаас урьдчилан сэргийлэх, гарсан тохиолдолд түүнийг таслан зогсоох, шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдэнэ.
–  Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах салбар дундын зохицуулалт бүхий бүтэц ажиллаж, интернэт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үүрэг хариуцлага сайжирна.
– Гамшиг, онцгой нөхцөл байдлын үе дэх хүүхэд хамгааллын зохицуулалт тодорхой болно.
– Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн эрх, оролцоог хангах эрх зүйн орчин бүрдэнэ.
– Хүүхдэд хүргэх хүүхэд хамгааллын үйлчилгээ нэр, төрөл тодорхой болж, тэдгээрийг хүргэх зохицуулалт тодорхой болж хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмж дээшилнэ.

-хамгааллын  үйлчилгээг цаг алдалгүй, үр дүнтэй хүргэх, хүүхдийн сайн сайхан байдлыг дэмжих, үр дүнг үнэлэх, хянах механизм сайжирна гэж үзэж байна.

Categories
мэдээ улс-төр

ЗГ: Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгана DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны аравдугаар сарын 11-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгана

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Тус төсөлд бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгах талаар хөөн хэлэлцэх хугацааг нэмэгдүүлэх, өршөөл үзүүлэхгүй байх, хорих ялаас хугацаанаас өмнө суллахгүй байх (магадлан), хугацаатай хорих ялын дээд хэмжээг нэмэгдүүлэхээр тусгалаа.
Тухайлбал, бүх насаар хорих ял оногдуулахаар (хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй) зааснаас бусад бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа 20 байгааг 30 жил болгож, хүнийг,  бага насны хүүхдийг алах, бага насны хүүхдийг хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй, хугацаанаас нь өмнө суллахгүй, хорих ялын дээд хэмжээ 20 жил байгааг  25 жил болгохоор тусгажээ. Эрүүгийн хуульд бага насны хүүхдийн насны хязгаар 14 байгааг төсөлд 16 болгож нэмэгдүүлсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах гэмт хэрэг
Албан үүргийн дагуу олж мэдсэн алба хаагч, ажилтан мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан үйлдэлд оногдуулах торгох ялыг хасаж, 6 сар-3 жил хорих ял оноож байгааг 1-5 жил болгон нэмэгдүүлнэ.
Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан алба хаагч, ажилтанд нийтийн албанд ажиллах эрхийг 3-5 жил хасах нэмэгдэл ялыг оногдуулна гэжээ.
Мөн Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төсөлд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт оногдуулах шийтгэлийг чангатгахаар тусгасан байна.