Categories
гадаад мэдээ

Газын зурвасын эрчим хүчийг тасалжээ DNN.mn

ХАМАС бүлэглэлийн гэнэтийн довтолгооны хариуд дайн зарлаад байгаа Израилын Ерөнхий сайд Бенжамин Нэтаньяху Засгийн газрын шуурхай хуралдаан хийсэн байна. Мөргөлдөөн эхэлснээс хойш хийсэн анхны шуурхай хуралдааны дараа Нэтаньяху ХАМАС бүлэглэлийн бүх гишүүнийг өршөөлгүй хөнөөхөө мэдэгджээ.

Өнгөрсөн бямба гаригаас хойш Израилд амь үрэгдсэн хүний тоо 1,200-д хүрч, Израилын агаарын хариу цохилтод Газын 1,100 гаруй хүн амь насаа алдаад байна. Израилын тал Газ дахь цорын ганц цахилгаан эрчим хүчний станцыг унтрааж, гэрэл цахилгаан, хоол хүнс, эм бэлдмэл, ус, шатахууны хангамжийг зогсоолоо.

Уг нөхцөл байдал газад хүмүүнлэгийн хямрал үүсгэж байгаа тул НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Газ дахь энгийн иргэдэд хоол, шатахуун, ундны ус хүргэх шаардлагатай хэмээн уриалсан байна. АНУ-ын Засгийн газар Израил, Египет болон НҮБ-тай Газын бүсэд хүмүүнлэгийн тусламжийн цувааг нэвтрүүлж, энгийн иргэдийг дайны бүсээс гаргах асуудлаар хэлэлцэж буй.

Газын ойролцоо Израилын армийн олон зуун мянган бие бүрэлдэхүүн цуглаж, ХАМАС бүлэглэлийг буулгаж авахаар бэлдэж байна.

Categories
мэдээ нийгэм

Хулгайлагдсан байх магадлалтай дөрвөн үхрийн эзнийг эрэн хайж байна DNN.mn

Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Төв аймгийн цагдаагийн газрын алба хаагчид хамтран Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Эмээлт” орчимд урьд нь мал хулгайлах гэмт хэрэгт холбогдож байсан 25-50 насны “А” нар нь бүлэглэн 2023 оны аравдугаар сарын 11-12-нд шилжих шөнө бусдын 4 тооны үхрийг хулгайлан тээвэрлэж, нядлах гэж байсныг газар дээр нь таслан зогсоож, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Урьдчилсан байдлаар гэмт этгээдүүд нь дээрх үхрүүдийг Төв аймгийн Архуст, Баян, Эрдэнэ сум болон нийслэлийн Багахангай дүүргийн нутгаас хулгайлсан байх магадлалтай тул дээрх дөрвөн үхрийн эзэд /хохирогч/-ийг хайж байна гэж Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хятад Монголын хувь заяаны хамтын нийгэмлэгийг гар нийлэн байгуулцгаая, зүрх сэтгэлээрээ холбогдсон хөрш орнууд DNN.mn

ЭЛЧИН САЙД БИЧИЖ БАЙНА


Энэ жил Ши Жиньпин даргын санаачилсан хүн төрөлхтөний хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулах үзэл санааний 10 жилийн ой тохиож байна. Саяхан Хятад улс “хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг гар нийлэн байгуулцгаая: Хятадын санаачилга, үйл хэрэг” цагаан номыг нийтэлсэн, хүн төрөлхтөний хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулах үзэл санааны утга учир, амин сүнс, хэтийн зорилго ач холбогдлыг бүх давхаргын хүмүүс болон олон улсын хамтын нийгэмлэгүүдэд илүү гүн гүнзгий ойлгуулахаар системчлэн тайлбарласан нь Хятадын онцлог бүхий томоохон улс орнуудын дипломат харилцааны аугаа зорилгыг илүү гүнзгий ойлгох боломжтой.

Арван жилийн өмнө “Дэлхий дахинд юу болоод байна, бид яах ёстой вэ?” гэсэн дэлхий дахины түүхийн бүх цаг үеийн асуулттай нүүр тулахдаа Ши Жиньпин дарга том гүрэн, том намын удирдагчийн өргөн цар хүрээтэй стратегийн алсын хараа, улс төрийн онч мэргэн ухаан, эрхэм зорилгоо ухамсарлаж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэг байгуулах саналыг дэвшүүлж, түүхэн эргэлтийн үед дэлхийн хөгжлийг зөв чиглэл рүү хандуулж, эмх замбараагүй байдал газар авсан энэ цаг үед олон улсын хамтын ажиллагааны төлөөх нийтлэг ойлголтыг нэгтгэсэн.

Сүүлийн арван жилийн хугацаанд, Хүн төрөлхтөний хувь заяаны хамтын нийгэмлэгийн үзэл баримтлал өсөн нэмэгдэж, цаг үеийн ороо бусгаа дундуур хүний ертөнцийн зөв замнамыг баримталсаар, хямрал, сорилт бэрхшээлийг даван туулж зоригтойгоор урагшилж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн бодит үр дүнд хүрч, цаг үеийг манлайлж буй үзэл санааны хүчийг харуулсан. Төрийн айлчлалаас эхлээд олон талт дээд хэмжээний уулзалтуудад Ши Жиньпин дарга энэхүү гол чухал үзэл баримтлалыг олон удаа системтэйгээр танилцуулсаар, олон улсын хамтын нийгэмлэгүүдийн ойлголтыг тасралтгүй гүнзгийрүүлж, урт хугацааны энх тайван, бүх нийтийн аюулгүй байдал, хамтын хөгжил цэцэглэлт, нээлттэй хүртээмжтэй, цэвэр цэмцгэр, гоо үзэсгэлэнт дэлхийг цогцлоохыг үндсэн зорилго болгох, бүх хүн төрөлхтөний хувь заяаны нийтлэг үнэт зүйлээр үнэт зүйлээ эрэлхийлэх, шинэ хэлбэрийн олон улсын харилцааг бий болгохыг үндсэн замналаа болгох, “Бүс ба зам”-ын бодит платформыг хамтран байгуулж Даян дэлхийн хөгжлийн санаачлага, Даян дэлхийн аюулгүй байдлын санаачлага, Даян дэлхийн соёл иргэншлийн санаачлагууд шинжлэх ухааны онолын системд чухалчлан түшиглэх онолын системийг аажмаар бүрдсэн юм.

Хүн төрөлхтөний хувь заяаны хамтын нийгэмлэгийн үзэл баримтлал нь дэлхий нийтийн эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлт, цахим орчны аюулгүй байдал зэрэг томоохон сорилтуудад авч хэрэгжүүлэх стратегийн хариу арга хэмжээ гэдгээрээ, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолд зургаан жил дараалан тусгагдаж олон талт тогтоол эсвэл тунхаглалд олон удаа тусгагдаж, олон улсын хамтын нийгэмлэгүүдээр хүлээн зөвшөөрөгдөж ялангуяа хөгжиж буй орнуудын ойлголцол дэмжлэгийг авсан. хүн төрөлхтөний хувь заяаны хамтын нийгэмлэгийн бодит биелэл болсон “Бүс ба Зам”-ын энэ жил мөн 10 жилийн ойтойгоо золгож байна. Хятад улс дэлхийн 152 орон, 32 олон улсын байгууллагатай хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж, 3000 гаруй төсөл хөлөлбөрийг хамтран хэрэгжүүлсэн байна. Дэлхийн банкны тооцооллоор 2030 он гэхэд “Бүс ба Зам” санаачилга нь дэлхий нийтэд жил бүр 1.6 их наяд ам.долларын ашиг өгч, 40 сая орчим ард иргэдийг ядуурлаас гаргахад тусална хэмээн урьдчилан тооцоолсон байна.

Сүүлийн жилүүдэд олон улсын болон бүс нутгийн байдал хямарч, хүйтэн дайны үеийн сэтгэлгээ дахин сэргэн ирж, лагер хоорондын сөргөлдөөн улам ширүүссэн нь дэлхийн эдийн засагт ноцтой хүндрэл учруулсаар байна. Энэхүү нөлөөн дор ч Хятадын эдийн засаг тогтвортой сэргэж өссөн үзүүлэлттэй байна. Энэ оны эхний хагаст Хятадын ДНБ 5.5%-иар өссөн, Дэлхийн банк, ЭЗХАХБ, Олон улсын валютын сан 2023 онд Хятадын эдийн засгийн өсөлтийг 5%-иас давна хэмээн таамагласан байна. Хятад улс бодлогын бие даасан байдал нь мэдээж илэрхий давуу тал, макро бодлогын арвин их арга хэрэгсэлтэй , том орон зай бүхий ирээдүйтэй зах зээлтэй, олон улсын валютын сан болон бусад байгууллагуудын таамаглаж байгаагаар Хятад улс 2023 онд дэлхийн эдийн засгийн өсөлтөд 30 гаруй хувийн хувь нэмэр оруулснаар дэлхийн эдийн засгийн гол хөдөлгүүр хэвээр байсаар байна.

Хятад, Монгол хоёр улс уул усаар холбогдсон, соёлын нягт харилцаатай, бие биедээ чин сэтгэлээсээ ханддаг “Ойр дотно, чин сэтгэлийн, харилцан ашигтай, хүртээмжтэй уужуу багтаамжтай байх” гэсэн хөрш орнуудын дипломат үзэл баримтлал Монгол Улсад гүн гүнзгий суусан байдаг, Хоёр улс өндөр дээд хэмжээний айлчлал, эдийн засаг худалдааны солилцоо, иргэд соёлын солилцоо зэрэг түвшинд хамтран ажиллаж, үр дүнд хүрч, хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалтын шинэ хуудсыг нээж байна.

Хоёр орны хувь заяаны хамтын нийгэмлэгийг бий болгох шалтгаан нь хоёр орны удирдагчдын стратегийн удирдлага юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр Ши Жиньпин даргатай хэд хэдэн чухал зөвшилцөлд хүрч, хоёр орны хамтын харилцааг хөгжүүлэх чиглэлийг тодорхойлсон. Хоёр улсын удирдагч “Бүс ба зам” санаачилга болон Монголын “Талын зам” стратеги, Дэлхийн хөгжлийн санаачилга болон Монголын “Шинэ сэргэлтийн бодлого”, Хятадын “Хоёр алхам” хөгжлийн стратегийн зорилт болон Монголын “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжил бодлогын уялдуулахаар тохиролцож, хоёр орны харилцааны цаашдын хөгжлийн гурван том хөдөлгүүр болсон байна.

Хоёр орны хувь заяаны хамтын нийгэмлэгийг бий болгох шалтгаан нь эдийн засаг, худалдааны нягт хамтын ажиллах юм. Хятад, Монгол хоёр улс бол хөрш орон, салшгүй түншүүд бөгөөд хоёр тал эдийн засгийн хувьд харилцан биенээ нөхдөг давуу тал, хамтын ажиллагааны асар их нөөц бололцоотой. 2022 онд Хятад, Монгол хоёр улс цар тахлын нөлөөг даван туулж, хоёр талын худалдааны хэмжээ 12 тэрбум 200 сая ам.долларт хүрч, энэ оны эхний гурван улирлын худалдаа өнгөрсөн оны мөн үеийнхээс 30%-иар өсч, 20 тэрбум ам.долларын зорилго болгосон томоохон амжилт руу ойртсоор байна. Монголын нүүрсний экспорт энэ онд Хятадад 55 сая тонн давж, түүхэн дээд хэмжээндээ хүрэх төлөвтэй байна. Монголын талын тооцоолсноор, Хятадын эдийн засгийн 1%-ийн өсөлт тутамд Монголын экспортын хэмжээ хагас жилээс нэг жилийн дотор 4%-иар, эдийн засаг 0,6%-иар өсдөг.

Хоёр орны хамтын нийгэмлэгийг бий болгох шалтгаан нь ард түмний хоорондын нягттай харилцаатай байгаа юм. Хятад Монголын ард түмний найрамдал өнө эртний түүхтэй бөгөөд шинэ эрин зуунд шинэ хөдөлгөх хүчээр хөгжиж байна. Цар тахлын үед “хонины хариуд цай” домог мэт яригдах сайхан түүх болсон. Хятад Монгол хоёр тал цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Монгол Улсад элсний нүүдлийг тогтоох бүс байгуулж, Хятад Монголын цөлжилтөөс урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны төвийг нээж, хоёр орны экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын шинэ жишиг тогтоов. Цар тахлаас хойш “Монголд зочлох жил” аяны хүрээнд Хятадын жуулчдын урсгал тасралтгүй нэмэгдсээр Эрээнхот боомтын олон улсын авто тээврийн хүлээлгийн танхим хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Монголын баруун бүсийн гурван аймаг 21 мянган оршин суугчийг “Хятадын цахилгаан”-ыг тогтвортой ашиглах боломжийг олгосон нь “Бүс ба зам” санаачилга юм, эрчим хүчний хангамжийг хариуцан ажиллаж буй Хятад иргэн дөрвөн жил дараалан Монгол Улсын “Төрийн хүндэтгэлийн одон медал”-аар шагнагдсан. БНХАУ-ын Шинжианг Бэйшин зам гүүр групп компани Монголын баруун бүсийн Арвайхээр Баянхонгорт өндөр чанарын хурдны замуудыг тавьсан бөгөөд тус группийн Монголд суугаа төлөөлөгчийн газар ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнагдсан.

Хятадын тал “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтыг гурав дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Бид харилцан зөвшилцөх, харилцан хувь нэмрээ оруулах, харилцан үр өгөөжөө хуваалцах зарчмыг үргэлжлүүлэн баримтлана. Монгол Улстай “Бүс ба Зам”-ын хамтын бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд ахиулж, дэлхий дахинд ашиг тустай энхтайван, найрамдал, хөгжил цэцэглэлтийн замыг бий болгоно. Сүүлийн 10 жилийн хугацаанд хүн төрөлхтөний хувь заяаны хамтын нийгэмлэгийн үзэл санаа бодит биеллээ олсон амжилт нь хүн төрөлхтөний хөгжлийн түүхийг зогсоох боломжгүй гэдгийг дахин нотоллоо. Хувь тавилан, эрх ашиг нь хоорондоо уялдаа холбоотой дэлхийн тосгонд хэн ч хямралыг хэн ч ганцаараа даван туулж чадахгүй, хэн ч дэлхийг ганцаараа байлдан дагуулж чадахгүй. Зөвхөн нэгдэж, нэг хөлөг онгоц дээр гарж, “zero sum game” гэсэн сэтгэлгээнээс татгалзаж байж л бид илүү сайн хүний нийгмийг байгуулж, дэлхийн тосгонд амьдарч буй энгийн нэгэн хүн бүрд үр өгөөжөө өгөх болно.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НОБГ: Налайхын төмөрлөгийн үйлдвэрт газ дэлбэрээгүй DNN.mn

Нийслэлийн зарим дүүрэгт өглөөнөөс эхлэн угаар үнэртэж байгаа талаар иргэд олон нийтийн сүлжээнд мэдээлж байна.

Улмаар Налайх дүүрэгт төмрийн үйлдвэрийн газ дэлбэрсэнтэй холбоотой угаар гарсан байж болзошгүй гэх мэдээлэл бий. Уг асуудлыг  НОБГ-аас тодруулахад “Налайхын төмөрлөгийн үйлдвэрт газ дэлбэрээгүй. Нийслэлийн хэмжээнд галтай холбоотой гурван дуудлага ирсэн” гэх мэдээлэл өглөө.

Уг асуудлыг холбогдох газрууд тодруулахаар ажиллаж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гарцан дээр ухарч хүн мөргөсөн жолоочийг уучлалт гуйсан гээд 20 мянгаар торгожээ DNN.mn

Өчигдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 17:25 цагт Гурван гал худалдааны төвийн замын гарцаар гарч явсан иргэнийг машин мөргөсөн байна.

Тодруулбал, иргэн Т-ыг замын гарцаар гарах үед хар өнгийн приус маркийн машин ухарч мөргөжээ. Ингэхдээ хойд номероороо гар хэсэгт таарч, дугаарын төмөрт гар нь хавчуулагдан гэмтсэн байна. Иргэн цагдаа дуудсан. Цагдаа 103 дуудаарай гэсэн ч гар нь хугарах, бяцрах хэмжээний гэмтэл аваагүй тул эмнэлгийн тусламж авах хүсэлт гаргаагүй байна.

Энэ талаар Т “Тэр жолооч гарцан дээр утсаа ухсан чигтээ ухарч ирээд хүн мөргөж байгаа байхгүй юу. Миний хувьд бие томтой, жин ихтэй тулдаа ингээд бяцарчихгүй, хүнд гэмтэхгүй өнгөрч байгаа юм. Харин жаахан хүүхэд, жин багатай хүн бол хүнд гэмтэхээр хүчтэй мөргөлт мэдэрсэн.” гэлээ.

Үүнээс хойш 2 цагийн дараа мөргүүлсэн иргэн рүү 8818…. дугаарын утаснаас цагдаагийн ажилтан залгаж “Таныг мөргөсөн жолоочийг 20 мянган төгрөгөөр торгож, хоёр оноог нь хасаад явууллаа” гэжээ. Иргэн яагаад вэ, гарцан дээр машин шүргэхэд л 100 мянган төгрөгөөр торгуулж, тухайн тээврийн хэрэгслийн хохирлыг барагдуулдаг.

Хүн мөргөж гарыг нь гэмтээгээд байхад яагаад ингээд явуулж байгаа юм гэхэд “Цагдаагаас уучлалт гуйгаад, гарцан дээр ухарсан буруугаа хүлээсэн тэр жолооч” хэмээн тайлбарлажээ.

Хохирогч залуу эцэст нь “Монголын нөхцөлд хохирогч нь хэрэгцээнээсээ илүү их зардал гардаг юм байна. Би өнхөрч унаагүй л бол хохирогч биш юм байна. Тэгээд цагдаа дээр очиж өргөдөл, гомдол гаргана. Гэмтэл дээр очиж хэдэн цаг оочерлож байж зураг авахуулна. Хэрэв жаахан хүүхэд хохирогч болбол юугаа ч мэдэхгүй зүгээр л орхигдож, насан туршийн траума болно. Энэ нийгэм ийм л муухай болж дээ.” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ буурчээ DNN.mn

2023 оны аравдугаар сарын 9-ний байдлаар Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ өмнөх сараас болон өмнөх 7 хоногоос 0.6 хувиар тус тус буурсан байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2023 оны Намрын чуулганы энэ долоо хоногийн /2023.10.12-13/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Д/Д ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ЦАГ ТАНХИМ
1 ·  Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.06.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн 2020.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·  Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар 2022.10.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·         Бусад

·   Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж Ирээдүйн өв сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар тавьсан асуулгын хариуг сонсох

10.00 “Их хуралдай”
Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Турк- Монголын уламжлалт ардын хөгжмийн соёлын солилцоо” хамтарсан тоглолт болно DNN.mn

Бүгд Найрамдах Турк Улс тунхагласны 100 жилийн ойн хүрээнд “Турк-Монголын уламжлалт ардын хөгжмийн соёлын солилцоо” хамтарсан тоглолт 2023 оны 10 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд 19:00 цагт Улаанбаатар театрын тайзнаа үзэгчдийн хүртээл болно.

Турк Улсын Анкарагийн Хөгжим, дүрслэх урлагийн их сургуулийн уран бүтээлчдийн Улаанбаатар театрын үндэсний хөгжмийн “Хангарьд” найралтай хамтран хийх энэхүү тоглолтонд Анатолийн бүс нутгийн “Саз” хэмээх чавхдаст хөгжмийн зэмсэгээр төрөл бүрийн ардын хөгжмийн дээжийг өвөрмөц арга барил, техникээр тоглож Монголын ард түмэнд толилуулна.

Тус тоглолтыг Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Улаанбаатар теарт хамтран зохион байгуулж байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр туулай өдөр DNN.mn

Аргын тооллын аравдугаар сарын 12, Бархасбадь гариг. Билгийн тооллын 28, Харцага одтой, харагчин туулай өдөр. Өдрийн наран 07:06 цагт мандан, 18:11 цагт жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, үхэр хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна DNN.mn

10-р сарын 12-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Дорнод-Дарьгангын тал нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3…+8 градус дулаан, бусад нутгаар -2…+3 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дарьгангын тал нутгаар +7…+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн саваар +17…+22 градус, бусад нутгаар +12…+17 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -5…-7 градус хүйтэн, бусад хэсгээр 0 градус орчим, өдөртөө +15…+17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө -5…-7 градус хүйтэн, өдөртөө +13…+15 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө -5…-7 градус хүйтэн, өдөртөө +13…+15 градус дулаан байна.

2023 оны 10 дугаар сарын 13-наас 10 дугаар сарын 17-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 

       14-нд нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, 15-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 14-нд нутгийн зүүн хэсгээр, 15-нд Алтайн уулархаг нутгаар, 16-нд нутгийн зарим газраар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс,  Эг, Үүр, Туул, Тэрэлж  голын хөндийгөөр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +17…+22 градус, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +13…+18 градус дулаан байна. 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрч, 16-наас нутгийн баруун хэсгээр хүйтэрнэ.