Categories
мэдээ цаг-үе

НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг ирэх 7 хоногт олгоно DNN.mn

НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг ирэх долоо хоногт олгоно.

Categories
мэдээ цаг-үе

АТГ: Авлигыг мэдээлэх 110 дугаарт 250 дуудлага ирсэн DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2023 оны аравдугаар сарын 2-6-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 59 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 58.0 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тусгай зөвшөөрөл, төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 250 дуудлага хүлээн авчээ.

Categories
мэдээ цаг-үе

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх 2023 оны намрын нэгдсэн дархлаажуулалт үргэлжилж байна DNN.mn

Шүлхий өвчингүй тайван байх 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2023 оны А/251 дугаар тушаалаар шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх 2023 оны намрын нэгдсэн дархлаажуулалтын арга хэмжээнд нийт 6.6 сая толгой үхэр, цаа буга, гахайг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад шаардагдах вакциныг 6 ажлын хэсэг зориулалтын тээврийн хэрэгслээр бүх аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газарт хүргүүллээ.

Дархлаажуулалтын арга хэмжээг аравдугаар сарын 5-ны өдрөөс улсын хэмжээнд нэгдсэн байдлаар хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хүйтэн сэрүүний улирал эхлэхээс өмнө шуурхай хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлага, холбогдох мэргэжлийн байгууллага, малчин, малтай иргэд оролцоогоо ханган дэмжиж, хамтран ажиллахыг хүсч байна гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ. 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр морь өдөр DNN.mn

2023.10.15, НЯМ ГАРИГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 1 НАМРЫН АДАГ ХАР НОХОЙ САР ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААН МОРЬ ӨДӨР

  • Аргын тооллын: 2023.10.15, Ням гариг
  • Наран ургах шингэх: 07.11-18.06
  • Үс засуулбал: Нас ахар болно
  • Барилдлага: Хүчин төгсөх
  • Шүтэн барилдлага: Сансар
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээхэд сайн, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно.
Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан байна DNN.mn

2023 оны 10 дугаар сарын 14-нөөс 10 дугаар сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

14-нд нутгийн зүүн хойд хэсгээр ялимгүй хур тунадас, 15-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 14-нд нутгийн зүүн хэсгээр, 15-нд Алтайн уулархаг нутгаар, 16, 17-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс,  Эг, Үүр, Туул, Тэрэлж  голын хөндийгөөр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +18…+23 градус, бусад нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +13…+18 градус дулаан байна. 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрч, 16-нд нутгийн баруун хэсгээр, 17-нд  ихэнх нутгаар хүйтэрнэ.

Categories
мэдээ нийгэм

Сувилагч, эх баригчдид БНСУ, БНХАУ-д суралцана DNN.mn

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Сувилагчдын өдөр”-өөр салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлж, сувилагч, эх баригч мэргэжилтний ур чадварыг нэмэгдүүлэн ажлын байран дээр нь тогтвор суурьшилтай ажиллахад дэмжлэг үзүүлэх зорилгоор улсын хэмжээнд бүх шатны эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа сувилагч, эх баригчдыг гадаад улсад богино хугацааны сургалтад хамруулахаар амласан.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд БНХАУ, БНСУ-д 200 сувилагч, эх баригчийг сургалтад хамруулах ажлыг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс зохион байгуулж байгаа бөгөөд эхний ээлжийн 30 сувилагч есдүгээр сард ӨМӨЗО-ы Хөх хотын Олон улсын Монгол эмнэлгийн сургалтад амжилттай хамрагдаад ирсэн билээ.

Энэ удаа БНСУ руу 17 сувилагч, эх баригчийн бүрэлдэхүүнтэй эхний ээлж, ӨМӨЗО-ы Хөх хот руу 34 сувилагчийн бүрэлдэхүүнтэй хоёрдугаар ээлж ийнхүү замдаа гарах гэж байна.
Сургалтад хамрагдаж байгаа мэргэжилтнүүдтэй ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга С.Эрдэнэтуяа уулзаж мэргэжил мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх гадаад сургалтын хөтөлбөрт хамрагдах болсонд баяр хүргээд сургалтын үр дүнгээс хамааран дараа дараагийн гадаад сургалт үргэлжлэх тул өндөр хариуцлагатай оролцохыг онцлон захилаа.

Мөн ЭМЯ, ЭМХТ-өөс энэ оны арваннэгдүгээр сард багтаан үлдсэн сувилагч, эх баригчийг БНСУ, БНХАУ-д мэргэжил дээшлүүлэх богино хугацааны сургалтад хамруулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгааг хэлсэн.
Мэргэжилтнүүдийг ӨМӨЗО-ы Хөх хотын Олон улсын Монгол эмнэлгийн хороо, БНСУ-ын “Soonchunhyang University Hospital” эмнэлэг дээр хүлээн авах ба сувилахуй, эх барихуйн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал, сувилагч, эх баригч мэргэжилтний гүйцэтгэж буй үүрэг, шинэ сувилагч, эх баригчийг хэрхэн сургаж, дадлагажуулдаг талаар болон өвчтөний биеийн байдлыг хэрхэн үнэлэх, өвдөлтийн менежмент, сувилагч мэргэжилтний харилцаа хандлага, ёс зүй зэрэг сэдвээр хичээл зааж, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцуулах юм.

БНСУ-д сургалтад хамрагдахаар болсон Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төвийн Сувилахуйн албаны дарга С.Оюун “Би эрүүл мэндийн салбарт тасралтгүй 23 жил ажиллаж байна. Энэ хугацаанд гадаад улсад тэтгэлгээр суралцаж байгаагүй. Тиймээс надад маш том боломж нээгдсэн гэж бодож байгаа” гэв.

Мөн ӨМӨЗО-ы Хөх хотод хоёрдугаар ээлжийн сургалтад хамрагдахаар болсон Дундговь аймгийн Адаацаг сумын ЭМТ-ийн багийн эмч Д. Отгонбаяр салбартаа 20 орчим жил ажиллаж байгаа юм. Тэрбээр хөдөө сум, багт ажиллаж байгаа тусгай мэргэжилтнүүд гадаадад суралцах боломж хомс байсныг Эрүүл мэндийн сайд бодлогын түвшинд анхаарч ажил хэрэг болгосонд талархлаа илэрхийлж, сургалтаар эмнэлгийн тусгай мэргэжилтэн, сувилагчдын мэдлэг боловсрол дээшилж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сайжирна гэдэгт итгэлтэй байгаа талаар сэтгэгдлээсээ хуваалцлаа.

БНСУ-ыг зорих эхний ээлжийн багийг ЭМЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Төсөл, хөтөлбөрийн хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан шинжээч О.Батбаяр ахлан явах бол Хөх хотын сургалтын хоёрдугаар ээлжийн багийг ЭМХТ-ийн Захиргаа, санхүү удирдлагын албаны дарга Л.Оюунчимэг ахлаж, ЭМЯ, Нийслэлийн ЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллага, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад таваас дээш жил тасралтгүй ажиллаж байгаа шилдэг 51 сувилагч, эх баригч явж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Х.Болорчулуун: Улсын аварга малчнаар олон малтайг нь биш, хариуцлагатайг нь шалгаруулдаг болно DNN.mn

Өнөөдөр буюу 10-р сарын 13-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун гишүүдэд мэдээлэл өгч байна.

Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун“Улсын аварга малчин шалгаруулдаг журмыг энэ онд эрс өөрчилнө. Нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, сум, орон нутагтаа ямар хувь нэмэр оруулсан, нийтийн эзэмшлийн өмч болох бэлчээр, усыг хэрхэн ашиглав  гэдгийг харгалзана. Тооны хойноос хөөцөлдөхгүй” хэмээлээ.

Categories
мэдээ нийгэм

“1xbet” бооцоот сайт Монголд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж, мөнгө олж байна DNN.mn

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас агентлагийн даргын энэ оны 13 тоот удирдамжийн дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт 1XBET гэх нэр, логог ашиглан төлбөрт таавар, бооцоот тоглоомын зар сурталчилгааг бүтээх, байрлуулах, түгээж буй аж ахуй эрхлэгч, иргэдийн үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт шалгалт хийж гүйцэтгэлээ.

Монгол Улсын нутаг дэвсгэрт зар сурталчилгааг бүтээх, байрлуулах, түгээж буй аж ахуй эрхлэгч, иргэд нь санхүүжилт авах зорилгоор 1ХBET гэх лого, баннер байршуулж түгээж байгаа нь холбогдох хууль тогтоомж зөрчиж байгаа тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс зөвлөмж гаргалаа.

1ХBET гэх нэртэй гадаадын сайт нь бооцоот, таавар тоглоомын үйл ажиллагааг интернет, цахим орчинд явуулдаг бөгөөд Монгол Улсын Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11.4-т заасны дагуу “төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрлийг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс аваагүй байна.

Мөн 1ХBET гадаадын сайт болон дээрх баннер, логог үйл ажиллагааны зар сурталчилгаандаа байршуулж, түгээж байгаа нэр бүхий аж ахуй эрхлэгчид, цахим орчинд олон дагагчтай сошиал инфлүүнсер гэж нэрлэгддэг иргэд Зар сурталчилгааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн, 6.5-д “Зар сурталчилгаа бүтээх, түгээхэд дараах зүйлийг хориглоно” гэж; 6.5.1-т “зөвшөөрөл аваагүй тохиолдолд тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх үйл ажиллагааны талаар аливаа зар сурталчилгаа явуулах” гэж заасныг нь тус тус зөрчиж байгаа нь тогтоогдоод байна.

Categories
мэдээ нийгэм

Шээсний хүчил, глюкоз, уургийн шинжилгээг ЭМД-аас 100 хувь хариуцна DNN.mn

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн наймдугаар тогтоолын хүрээнд амбулаторийн үзлэг оношилгоо, шинжилгээний багцад хамаарах 212 шинжилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хариуцан төлөхөөр зохицуулсан билээ.

Тэгвэл иргэд дараах оношилгоо, шинжилгээг эмчийн заалтаар ЭМДЕГ-тай гэрээтэй улсын болон хувийн хэвшлийн аль ч эрүүл мэндийн байгууллагад хийлгэсэн тохиолдолд огт төлбөр төлөхгүй юм.

No description available.

Тодруулбал, шээсний хүчил, глюкоз тодорхойлох, уураг, кератины харьцаа үзэх зэрэг амбулаторийн тусламж, үйлчилгээ, биохимийн шинжилгээ хийхэд 100 хувь Эрүүл мэндийн даатгалаас хариуцах ажээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

МСНЭ-ээс мэдэгдэл гаргалаа DNN.mn

Монгол Улсын Засгийн газар тодорхой гэмт хэргүүдэд ялын бодлогыг чангатгахаар Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэдхэн хоногт боловсруулан 2023 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн хуралдаанаараа яаран хэлэлцэж, төслийг дэмжээд байгаагийн дотор “албан үүргийн дагуу олж мэдсэн алба хаагч, ажилтан мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан үйлдэлд оногдуулах торгох ялын хасаж, 6 сараас 3 жил хорих ял оноож байгааг 1-5 жил болгон нэмэгдүүлэх” өөрчлөлт багтсан нь төрийн хүчний байгууллагын бүх мэдээллийг иргэдээс нуух, тухайн алба хаагч, ажилтны хувьд шударга бусын эсрэг шүгэл үлээх иргэнийх нь үүрэг, эр зоригийг мохоох, ингэснээрээ хэвлэл мэдээллийн эх сурвалжийг хумьж, улмаар Үндсэн хуулиар олгогдсон иргэний мэдэх эрх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөнд ноцтой аюулыг учруулж болзошгүй байгаа тул үүнийг МСНЭ эрс эсэргүүцэж байна.
Монголын төр, тэр дундаа цагдаа, прокурор, шүүх зэрэг хууль сахиулах байгууллагын шударга үнэн байдалд иргэдийн итгэл үлэмж буурсан энэ цаг үед мөрдөн шалгах ажиллагааны бүх мэдээллийг төр өөрөө хатуу хянаж, энэ явцад хүний эрхийн зөрчил, алдаа завхрал, хэлмэгдүүлэл ч үүсэж болох нөхцөлийг хаацайлах, нуух боломжийг хуулиар бий болгож буй нь төрийг улам бүр дарангуйлагч шинжтэй болгоод зогсохгүй иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд айдас төрүүлж байгааг Засгийн газарт хатуу сануулж байна.
Аливаа эрх, эрх чөлөөг төрийн зүгээс хязгаарлах алхмыг хэрэгжүүлэхдээ олон нийтийг цочроосон гэмт хэргийн дуулиан, түүнд хандах олон нийтийн сэтгэл хөдлөл, эс бөгөөс цар тахал, халдвар, байгалийн гамшиг зэрэг цөөн давтамжтай үзэгдэл, үйл явдлаар халхавчилдаг бөгөөд Засгийн газрууд сүүлийн жилүүдэд уг технологийг чадамгай ашиглан иргэдийн мэдээлэл хайх, хүлээн авах, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, эрх чөлөөг илтэд хумих хууль, дүрэм, журмыг удаа дараа батлан гаргахыг санаархсаар ирсэн.
Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан мөрдөн байцаах ажиллагааны нууцыг задруулсан алба хаагч, ажилтанд оноох ялыг чангалах гэж байгаа бодлогоо УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр тайлбарлахдаа энэ нь “иргэн, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааны нууцыг хүлээх хариуцлагыг хөндөхгүй” хэмээн мэдэгдсэн байх хэдий ч юун түрүүнд сэтгүүлчийг хэвлэн нийтэлсэн мэдээ, мэдээллийнх нь улмаас цагдаад шалган “эх сурвалжаа илчлэхийг” шаардах замаар нууц задруулсан ажилтныг олж тогтоох мөрдлөгийг эхлүүлдэг өнөөдрийн нөхцөл байдал улам бүр хүндрэх нь тодорхой байна. Ийм замаар сэтгүүлчийн мэргэжлийн эрх ашиг хөндөгдөн улмаар хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөө хязгаарлагдаж, энэхүү үндсэн эрх, эрх чөлөөгөө алдсан иргэн хэн боловч бусад зөрчигдсөн эрхээ хамгаалах боломжгүйд хүрэх аюул заналхийлж байгаа тул МСНЭ Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн тухайн заалтыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж байна.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ
2023-10-14