Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Монголд өссөн солонгос охины тухай шинэ цуврал Өмнөд Солонгосын үзэгчдийн дунд өндөр эрэлттэй байна DNN.mn

JTBC суваг саяхан “Strong Girl Nam-soon” шинэ цувралаа цацаж эхэлсэн нь Өмнөд Солонгосын зах зээлд эрэлт өндөр байна.

2017 оны “Strong Girl Bong-soon” цувралын нэг хувилбар болох энэ бүтээлийн эхний анги аравдугаар сарын 7-нд цацагдсан бөгөөд долоо хоног бүрийн бямба, ням гарагуудад шинэ ангиуд нь цацагдаж байгаа.

Өнгөрсөн ням гаригт дөрөвдүгээр анги нь JTBC сувгаар цацагдсан юм. Бас Netflix видео стриминг платформд шинэ ангиуд нь зэрэг нийтлэгдэж байгаа.

Цувралын нэг, хоёрдугаар ангиуд тухайн өдрийнхөө хамгийн өндөр үзэлттэй шоунуудын нэг ба хоёрдугаар байранд 4.3 хувь, 6.1 хувийн үзүүлэлттэй жагссан тухай Nielson Korea агентлаг мэдээлсэн юм.

Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд цацагдсан гурав, дөрөвдүгээр ангиуд нь 8.0 ба 9.8 хувийн үзүүлэлтээр мөн жагсаалтын гурав, хоёрдугаар байруудад жагсжээ.

Энэхүү цувралд бага насандаа Монголд төөрч үлдсэн Нам-сүн (жүжигчин И Юү Ми) охин том болсныхоо дараа төрүүлсэн эцэг эхээ олохоор Сөүл хотын Каннам дүүрэгт ирж байгаа түүхийг өгүүлдэг.

Тэрбээр ээжийнхээ талын удмыг дагасан байгалийн онцгой хүч чадалтай бүсгүй юм.

Энэ цувралын зургийн зарим хэсгийг Монголын тал нутагт авч, жүжигчин Ц.Цэрэнболд, Б.Батсумъяа нар Нам-сүг өсгөж хүмүүжүүлсэн монгол аав, ээжийн дүрийг бүтээжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол Улсын 61 их сургуулийн эрэмбэ, чансааг зарлалаа DNN.mn

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бие даасан 61 их, дээд сургууль бий. БШУЯ, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын чанарын судалгааны хүрээлэн, олон улсын эрэмбэ тогтоодог “Times Higher Education” байгууллагаас аргачлалын зөвлөгөө авч хамтран ажиллан урьдчилсан байдлаар Их, дээд сургуулиудын үндэсний эрэмбэ, чансааг тогтоожээ. Ингэснээр БШУЯ-наас дотоодын дээд боловсролын байгууллагын эрэмбэ, чансааг зарлаж байна.

Их сургуулийн сургалтын чанар, судалгаа хийдэг эсэх, оюутнуудын сурах орчин, төгсөгчид ажлын байранд гарсан хувь зэргийг харгалзан 61 их сургуулийг эрэмбэлсэн ба дараах их сургуулиуд эхний 10 байрт жагсаж байна. Нийт 272 үзүүлэлтийг хэмжиж дээрх эрэмбийг гаргажээ.

  1. Монгол Улсын Их Сургууль
  2. Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
  3. Шинжлэх Ухааны Технологийн Их Сургууль
  4. Монгол Улсын Боловсролын Их Сургууль
  5. Хөдөө Аж Ахуйн Их Сургууль
  6. Монгол Германы Хамтарсан Геологийн Их Сургууль
  7. Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль
  8. Отгонтэнгэр Их Сургууль
  9. Моносын Эмнэлзүйн Их Сургууль
  10. Соёл Урлагийн Их Сургууль зэрэг сургуулиуд эхний 10 байрт оржээ.
Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Сурагчдын утсыг бүлэглэн хулгайлсан эдгээдийг шалгаж байна DNN.mn

Нийслэлийн ерөнхий боловсролын 134 дүгээр сургуулийн сурагчдын утсыг бүлэглэн хулгайлж буй этгээдүүдийн бичлэгийг сурагчдын эцэг, эхчүүд сэрэмжлүүлэг болгон нийтэлсэн.

Цагдаагийн ерөнхий газар “Тус бичлэгийн дагуу хэрэг бүртгэл нээсэн. Өчигдөр буюу 2023 оны аравдугаар сарын 16-ны өдөр сурагчид утсаа алдсан гэж тэмдэглүүлсэн. Одоогоор шалгалтын ажилд эхлэн үргэлжилж байна.

Хулгай хийсэн этгээдүүдийг саатуулаагүй бөгөөд нийт хэчнээн сурагч алдсан зэрэг мэдүүлгийг мөрдөн шалгах хүрээнд өнөөдрөөс авч эхэлнэ” гэлээ.

Цахим хуудаст нийтлэгдсэн бичлэгээс харахад олноор явж байгаа сурагчтай хулгайчид дөхөж очиж, карма, цүнхнээс нь утсыг нь хулгайлж байгаа юм. Тиймээс сургуулийн орчинд өөрийн эд, хэрэгсэлдээ анхааралтай хандаж, найз нөхдөөрөө явахдаа болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ үндэсний-бөx

Улсын аварга О.Хангай Замын-Үүдийн Гаалийн газрын барилдаанд түрүүлжээ DNN.mn

Замын-Үүд дахь гаалийн газар үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр тохиов. Тус ойд зориулсан хүчит бөхийн барилдаан Дорноговь аймгийн Замын-Үүд хотын “Соёл, спортын ордон”-д энэ сарын 16-ны өдөр зохиогдож өндөрлөлөө. Энэ удаагийн барилдаанд Монгол Улсын даян аварга Намсрайн Батсуурь, аварга Оргихын Хангай, гарьд Цэдэнсодномын Бямба-Отгон, заан Баярхүүгийн Бат-Өлзий тэргүүтэй улс, аймаг, сумын алдар цолтой 64 бөх зодоглов.

Үүнээс Говь-Алтай аймгийн Жаргалант сумын харьяат “Аврагч” спорт хороо, “Од групп”, “Их Монгол” сан, “MGO trans” ХХК-ий бөх Монгол Улсын аварга Оргихын Хангай 6 даван түрүүллээ. Тэрбээр нэгийн даваанд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харьяат залуу бөх У.Мөнхтулгыг давсан. Үргэлжлүүлэн аймгийн арслан М.Баяржавхлан, аймгийн заан Х.Бөхбаяр, улсын начин Э.Сумъяабат, Б.Түмэндэмбэрэл, улсын харцага Н.Золбоо нарыг өвдөг шороодуулсан юм.

Шөвгийн дөрвөн бөх:

Улсын аварга О.Хангай

Улсын харцага Н.Золбоо

Улсын начин Б.Түмэндэмбэрэл

Улсын заан Б.Бат-Өлзий

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 75 зөрчил бүртгэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нийт 1945 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1482, гэмт хэргийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

УИХ: Байнгын хороод, ажлын хэсгүүдийн хуралдаан болно DNN.mn

Улсын Их Хурлын байнгын хороо, ажлын хэсгүүдийн 2023 оны аравдугаар сарын 17-ны өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
НЭГ. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН
1 Инновац, цахим бодлогын байнгын хороо Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 334 тоот
2 Нийгмийн бодлогын байнгын хороо Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 “Их засаг”
3 Төсвийн байнгын хороо Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00-17.30 334 тоот
4 Эдийн засгийн байнгын хороо Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаадын орнуудаас авсан зээл, тусламж, иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандив, тусламж болон тэдгээрийн орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай асуудлаар Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 “Их засаг”
5 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 “Үндсэн хууль”
6 Хууль зүйн байнгын хороо Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд Цагдаагийн Ерөнхий газрын удирдлага, холбогдох албан тушаалтантай хийх уулзалт 14.00 Цагдаагийн Ерөнхий газар
7 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Төв цэвэрлэх байгууламжийн нөхцөл байдалтай танилцана 14.00 Төв цэвэрлэх байгууламж
ХОЁР. БАЙНГЫН, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН
1 Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо ·      “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн хүчин чадал, техникийн шинэчлэл, тоног төхөөрөмжийн  элэгдэл, түүхий эдийн хангамжийн асуудлаар мэдээлэл сонсох

·      “Ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2022 оны 19 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

09.00 “Үндсэн хууль”
2 Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ·      Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

10.00 “Их Эзэн Чингис хаан”
3 Эдийн засгийн байнгын хороо ·      Байнгын хорооны тогтоолын төсөл /“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

·      Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаадын орнуудаас авсан зээл, тусламж, иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандив, тусламж болон тэдгээрийн орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай асуудлаар Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээлэл сонсох

11.00 “Жанжин Д.Сүхбаатар”
4 Нийгмийн бодлогын байнгын хороо ·      Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ 14.00 “Их Эзэн Чингис хаан”
5 Хууль зүйн байнгын хороо ·      Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ 15.00 “Жанжин Д.Сүхбаатар”
6 Хянан шалгах түр хороо /Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах/ ·      Хянан шалгах түр хорооны хянан шалгагчийг томилох тухай асуудал 16.00 “Их Эзэн Чингис хаан”
Categories
мэдээ нийгэм

Өнөөгийн Монголын нийгмийн ёс суртахууны өөрчлөлт, хандлага сэдэвт хэлэлцүүлэгт оролцогчдоос гарсан урилга DNN.mn

Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос санаачлан Монгол Улсын Их сургуулийн Шинжлэх ухааны сургууль, Философи, шашин судлалын тэнхим, Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнтэй хамтран 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Төрийн ордондзохион байгуулсан “Өнөөгийн монголын нийгмийн Ёс суртахууны өөрчлөлт, хандлага” сэдэвт эрдэмтэн судлаачид, төрийн албан хаагчидтай хийж буй хэлэлцүүлгээс дараах уриалга гаргаж байна. Үүнд:

Монгол Улсын Их Хуралд:

  • Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, санаачлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх эрх бүхий этгээдээс төсөл боловсруулах, хэлэлцүүлэн батлуулах үе шат бүрд ёс зүйн асуудлыг тусгах талаар анхаарч ажиллах;
  • Улсын Их Хурал төрийн албан хаагчийг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг баталж мөрдүүлэх;
  • Нийгмийн ёс суртахууныг сайжруулах асуудлаар суурь судалгаанд үндэслэсэн цогц бодлого, үндэсний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх.

Монгол Улсын Засгийн газарт:

  • Монгол Улсын Засгийн газраас гаргаж буй тогтоол, шийдвэрүүдэд ёс зүйн талаас анхаарч ажиллах;
  • Төрийн албан хаагчийг сонгон шалгаруулах, томилоход ёс зүйн зөрчил гаргаж байсан эсэхийг харгалзан үздэг байх;
  • Төрийн өндөр албан тушаалтан ёс зүйн хариуцлага алдвал өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгддөг байх, холбогдох байгууллагаар шалгуулдаг байх;
  • Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд нийцүүлэн ёс зүйн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төслийг боловсруулан Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан өргөн мэдүүлэх;
  • Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд нийцүүлэн баталж, мөрдүүлэх арга хэмжээг авах;
  • Ёсзүйндэдхороогбайгуулахажлыгмэргэжил, аргазүй, зохионбайгуулалтынудирдлагаархангаж, үйлажиллагаагжигдрүүлэх;
  • Монгол Улсын Засгийн газар, Авлигатай тэмцэх газартай хамтран төрийн албан хаагчдын дэмжлэгтэйгээр төрийн бүх салбарт авлигатай тэмцэж үр дүнд хүрэх;
  • Монгол Улсын Засгийн газар эдийн засгийг сэргээх, ядуурлыг бууруулах цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
  • Нийгэмд ёс суртахууны эерэг чиг хандлагыг төлөвшүүлэх үүрэгтэй сургууль, шинжлэх ухаан, соёл, урлаг, хэвлэл мэдээллийн байгууллага, Төрийн бус байгууллагад төрийн бодлогоор дэмжлэг үзүүлэх, хамтарч ажиллах;
  • Цахим орчинд ёс суртахууны үнэт зүйлсийг эрхэмлэн, хэм хэмжээг баримтлах соёлыг түгээх арга замыг үе шаттай хэрэгжүүлэх,иргэдийн ёс суртахуунгүй харилцаа, хандлагыг өөрчлөх, хүний эрх, хүүхдийн эрх ихээр зөрчигдөж байгаа тул олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах асуудлыг авч үзэх;
  • Ёс зүйн боловсролын тогтолцоог шинжлэх ухааны үндэслэлтэй бий болгох, Ерөнхий боловсролын сургуульд “Ёс зүйн үндэс”, их, дээд сургуульд “Мэргэжлийн ёс зүй” хичээлийг заавал судлах хичээл болгон, сургалтын хөтөлбөр, агуулга, заах арга зүйг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулж, хичээл заах багш нарыг мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах;
  • Бүх шатны сургуулиудын багш нарт заадаг хичээлээ ёс зүйн агуулгаар хэрхэн баяжуулах талаар сургалт зохион байгуулах, сурах бичгийн агуулга, сургалтын арга зүй нь суралцагчийн ёс суртахууны төлөвшил, хүмүүжилд бодитой дэмжлэг үзүүлэх, боловсролын тогтолцоо сургалтын хөтөлбөрөөр дамжуулж хүмүүнлэг энэрэнгүй, ёс журам, хууль журмыг дээдлэх, сахин мөрдөх ач холбогдлын талаар тодорхой хэмжээнд мэдлэг мэдээлэл өгөх;
  • Нийгмийг соён гэгээрүүлэх ажлыг соёл урлагийн салбартай нягт холбон, ялангуяа кино урлагаар дамжуулан эх оронч сэтгэлгээ, эх дэлхийгээ хайрлах, бусдыг хүндэтгэх зэрэг агуулгаар хүүхэд залуусын сонирхлыг татах дүрийг бий болгох, хөрөнгө оруулалтаа энэ салбарт оруулах;
  • Байгаль хамгаалах уламжлалт зан үйл, ёс заншил, тулгуурлан иргэдийн экологийн ёс зүйн боловсролыг дээшлүүлэх;
  • Нийгмийн ёс суртахууны талаар мэргэжлийн байгууллага, эрдэмтэд суурь судалгаа хийж, түүний үр дүн, санал, зөвлөмжийг төрийн бодлого боловсруулахад анхаарч тусган,амьдралд хэрэгжүүлэх;
  • Нийгмийн сэтгэл зүй, улс төр, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах замаар ёс суртахууныг сайжруулахад чиглэсэн ажлуудыг хийж, сайн дурын, олон нийтийн, төрийн бус байгууллага, соёл урлаг, хэвлэл мэдээллийн байгууллага, аж ахуй нэгж компани нийгмийн хариуцлагын хүрээнд ёс суртахууныг дээшлүүлэхтэй холбоотой цогц арга хэмжээ авч хамтран ажиллах.

Улс төрийн намуудад:

  • Авлигын асуудлаар шалгагдаж байгаа болон шүүхээр ял шийтгүүлсэн хүнийг Монгол Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгуульд, бусад албан тушаалд нэр дэвшүүлэхгүй байх.

Иргэд, Олон нийтийн байгууллагад:

  • Хэвлэл мэдээллийн байгууллагууд, Монголын үндэсний олон нийтийн телевиз, арилжааны телевизүүд бодлого үйл ажиллагаандаа мэдээ, мэдээллийн хүртээмжийг иргэдийн ёс суртахууны үүрэг, хариуцлага, хүнлэг ёс, шударга ёсыг ухамсарлахад нөлөөлөх, нэгдмэл байдлыг бүрдүүлэхэд чиглүүлж чанаржуулах, олон нийтэд системтэйгээр зөв, сайн зүйлийг дэлгэрүүлэх, уриалах;
  • Шинжлэх ухаан, соёл, урлаг, боловсрол, шашны байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтэд хандаж үйл ажиллагаа явуулдаг Төрийн болон төрийн бус байгууллагууд ёс зүй, ёс суртахууны талаар олон нийтийг соён гэгээрүүлэх нөлөөллийн ажлыг эрчимжүүлэх;
  • Монгол үндэсний онцлогийг тусгасан ёс суртахууны хүмүүжлийн уламжлалт арга, ухаанаас монгол хүний төлөвшилд зайлшгүй чухлыг нь өвлүүлэх;
  • Аж ахуйн нэгж, байгууллагууд мэргэжлийн ёс зүйн болон ажлын байрны ёс зүйн дүрмийг сахин мөрдөж хэвших;
  • Нийгмийн бүх харилцаа, бүх шатанд ёс суртахууны хариуцлагыг дээшлүүлэх, багш, эцэг эх, асран хамгаалагч, ахмад үеийнхэн ёс суртахууны хувьд нийгэмд үлгэр дуурайл үзүүлэхийг уриалж байна.

 

 

ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОГЧДООС

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өвс, тэжээлийн бэлтгэл 63.3 хувийн гүйцэтгэлтэй байна DNN.mn

Улсын хэмжээнд дугуйт трактор 4110, үүнээс бага оврын 3229, ангилан хадагч 2016, морин хадуур 819, гар хадуур 36215, тармуур 3148, хаман боогч 724, нуруулдагч 33, тракторын чиргүүл 1911 тус тус техник, тоног төхөрөөмжүүд хадланд ажиллаж байна.

Засгийн газрын 2023 оны 279 дүгээр тогтоолын дагуу аймаг, нийслэл, сум дүүрэгт аюулгүй нөөц бүрдүүлбэл зохих өвс тэжээлийн хэмжээг тогтоон хүргүүлсэн байна. Тус тогтоолын хүрээнд аймаг, сумын аюулгүй нөөцөд нийт 21.5 мянган тн өвс, 12.6 мянган тн тэжээлийг бэлтгэхээс одоогийн байдлаар аймаг, сумын аюулгүй нөөцөд 5354 тн өвс 1548 тн тэжээлийг бэлтгээд байна.

Энэ онд улсын хэмжээнд малчдын түвшинд 2023 оны аравдугаар сарын 12-ны  өдрийн байдлаар 947.5 мянган тн өвс, 341.0 тн сүрэл, 11.2 мянган тн ногоон тэжээл, 4.5 мянган тн үйлдвэрийн тэжээл, 24.4 мянган тн гар тэжээл, 1280.5 тн дарш, 33.2 мянган давс хужир шүүг бэлтгэж авч малчдын түвшинд өвс, тэжээлийн бэлтгэл 63.3 хувийн гүйцэтгэлтэй байна.

Малчдын түвшинд өвс, тэжээл бэлтгэх явц баруун бүсийн аймгуудад 82, төвийн бүсийн аймгуудад 60.7, говийн бүсийн аймгуудад 11.4, зүүн бүсийн аймгуудад 68 хувийн гүйцэтгэлтэй байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Уулархаг нутгаар хур тунадас орж, нутгийн зүүн хагаст салхи шуургатай байна DNN.mn

Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ:

Ойрын өдрүүдэд уулархаг нутгаар хур тунадас орж, нутгийн зүүн хагаст салхи шуургатай, сэрүүхэн байна.

2023 оны 10 дугаар сарын 18-наас 10 дугаар сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

18-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 19-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар ялимгүй хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд нутгийн баруун хэсгээр секундэд 6-11 метр, 18, 19-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 8-13 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхэнд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -9…-14 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +11…+16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -5…0 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан байна. 20-ноос ихэнх нутгаар дулаарна.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээ 18.1 хувиар өсчээ DNN.mn

Гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээ 2023 оны эхний 9 сард 18.1 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 2.8 тэрбум ам.доллар буюу 18.1 хувиар өссөн байна.

-Экспорт 11.3 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 26.6 хувиар,
-Импорт 6.8 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 6.3 хувиар тус тус өссөн байна.

Манай улс БНХАУ-тай 2023 оны эхний 9 сард 13.0 тэрбум америк долларын худалдааг хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 72.3 хувийг эзэлж байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.