Categories
мэдээ нийгэм

ГХЯ: Газын зурваст үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж, буцах хүсэлт гаргасан 9 монгол иргэнийг эх оронд нь авчирлаа DNN.mn

Гадаад Харилцааны Яам(ГХЯ) Газын зурваст үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан эх орондоо буцах хүсэлт гаргасан есөн монгол иргэнийг Анкара, Абу Даби дахь ЭСЯ-тайгаа хамтран эх оронд нь авчраад байна.

Газын зурвас дахь нөхцөл байдал хэзээ хэвийн байдалд шилжих нь тодорхойгүй байгаа тул Израил Улсад оршин суугаа Монгол Улсын иргэн та эх орондоо буцах болон бусад асуудлаар

  • ГХЯ-ны +976-83042222,
  • Анкара дахь ЭСЯ-ны +90-5340128408,
  • Каир дахь ЭСЯ-ны +20-1120762664 дугаарын шуурхай утсаар болон dep10@mfa.gov.mn цахим шуудангаар холбогдохыг зөвлөж байна.

 

Эх сурвалж: ГХЯ

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүс ба Зам” дээд түвшний чуулга уулзалтад оролцоно DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 10 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд болох “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалтад оролцохоор БНХАУ-ын нийслэл Бээжин хотод хүрэлцэн ирлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч болон дагалдан яваа төлөөлөгчдийг Бээжин хотын “Капитал” олон улсын нисэх онгоцны буудалд БНХАУ-ын Хууль зүйн сайд Хө Рун, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань нар угтан авав.

Монгол Улсын Ерөнхийлөгч энэ удаагийн чуулга уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар оролцох юм.

Тэрбээр уулзалтын “Ногоон торгоны замыг хамтдаа бүтээж, хүн ба байгалийн эв зохистой оршихуйг урагшлуулъя” хэлэлцүүлэгт оролцож үг хэлнэ.

Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нартай хоёр талын уулзалт хийж, Монгол, Хятад болон Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Categories
гадаад мэдээ

NАSА -гийн автомат станц дээд амжилт тогтоов DNN.mn

АНУ-ын сансар судлалын NАSА агентлагийн “Parker Solar Probe” автомат станц цагт 635 266 км хурдалж  хүний гараар бүтээгдсэн төхөөрөмжийн хамгийн хурдны амжилт тогтоов. Уг станц өнгөрсөн сарын 27-нд наранд 17 дахь удаагаа хамгийн ойр очихдоо ийнхүү  дээд амжилт тогтоосон бөгөөд өмнөх үзүүлэлт нь 586 863,4 км/цаг байсан аж. Станцөөрийн хүчирхэг хөдөлгүүрийг Сугар гаргийн таталцалтай хослуулж чадсанаар ийнхүү хурдалж чаджээ.Хэрэв нисэх онгоцоор ийм хурдтай нисвэл нэг цагийн дотор дэлхийг 15 удаа тойрох ажээ.

Уг станцыг 2018 оны наймдугаар сард Флорида муж улсын Канавералын хошуун дахь сансрын буудлаас хөөргөжээ. Мөн оны 10 дугаар сарын сүүлчээр “Parker” Герман-Америкийн “Helios 2” сансрын аппаратны наранд хамгийн их ойртсон дээд амжилтыг эвдсэн байна. Нийт 1.5 тэрбум орчим ам.долларын өртгөөр бүтсэн энэхүү станцад шинжлэх ухааны дөрвөн багц төхөөрөмж суурилуулсан бөгөөд Цельсийн 1 400 хэм хүртэлх халууныг тэсвэрлэх 11.43 см-ийн зузаантай нүүрстөрөгчийн шилэн бүрхүүлээр хамгаалагдсан юм байна. НАСА-гийн судлаачид Нарыг судлах энэхүү төсөл нь “нарны титмийн халалт” болон нарны салхи (нарны титмээс ялгарах ионжсон бөөмсийн урсгал) хэрхэн үүсдгийг судлахад ихээхэн хувь нэмэр оруулна гэж найдаж байна. Уг станцыг 1958 онд Нарны салхи байдаг гэх таамгийг дэвшүүлж байсан  Америкийн одон орны физикч Евгений Паркерын нэрээр нэрлэжээ

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ эдийн-засаг

ҮСХ: Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 333 гэмт хэрэг бүртгэгджээ DNN.mn

Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний есөн сарын байдлаар Монголд бүртгэгдсэн гэмт хэргийн мэдээллийг танилцууллаа.

Энэ оны эхний есөн сард 27.8 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 682 гэм хэргээр буурсан байна. Өнгөрсөн оны есдүгээр сард 3,772 гэмт хэрэг бүртгэгдэж байж. Харин энэ оны өнгөрсөн сард 3,451 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол энэ оны эхний есөн сард 310.7 тэрбум төгрөг байгаагаас 150.1 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлсэн байна. Энэ нь 2022 оны мөн үед учирсан хохирлын хэмжээнээс 51.8 тэрбум төгрөгөөр, нөхөн төлүүлсэн хэмжээнээс 18.6 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт болжээ.

Авлигатай тэмцэх газарт 2023 оны эхний есөн сард 448 авлигын гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 112-оор өссөн үзүүлж аж. Тус өсөлтөд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 70, хахууль авах 28, хахууль өгөх 19 гэмт хэрэг бүртгэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Жишээлбэл энэ оны гарснаас хойш эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 333, хахууль авах, 79, хахууль өгөх 41, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах зургаа, үндэслэлгүйгээр хөрөнгөжих 20, хуулийн этгээдийн эрх мэдлээ урвуулан ашиглах 12 гэмт хэрэг бүртгэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгүүдэд тусгай зөвшөөрөл олгов DNN.mn

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх төрийн бус өмчийн таван сургууль, 10 цэцэрлэгт сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг өнөөдөр олголоо. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнгөншагай, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин нар гардуулсан юм.

Өмнөх жилүүдэд төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгт сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгох Ажлын хэсгийг жилд нэг удаа хуралдуулдаг байсан. Харин энэ оноос эхлэн тус Ажлын хэсгийг жилд хоёр удаа, шаардлагатай тохиолдолд тухай бүрд хуралдуулах шийдвэр гарсан юм. Мөн Ажлын хэсгийн хурлыг цахимаар шууд дамжуулж, нээлттэй, ил тод хуралдах нөхцөлийг хангажээ. Ингэснээр сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авч чадаагүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд ямар шалтгаанаар зөвшөөрөл аваагүй, Ажлын хэсгийн гишүүд ямар санал, шүүмж хэлж байгааг мэдэх боломж бүрдсэн.

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 50 гаруй хувь нь, их, дээд сургуулийн 90 гаруй хувь нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг. Тодруулбал, сургуулийн өмнөх боловсролын 667 байгууллага үйл ажиллагаа явуулдгаас төрийн өмчийн 307, төрийн бус өмчийн 360 цэцэрлэг байна. Харин ерөнхий боловсролын 307 байгууллага үйл ажиллагаа эрхэлж байгаагаас төрийн өмчийн 162, төрийн бус өмчийн 145 сургууль бий.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин:

-Энэ жилээс төрийн бус өмчийн цэцэрлэг 370, сургууль 150 болж нэмэгдлээ. Боловсролын чанар бол сургалтын хөтөлбөр, боловсон хүчин, орчин гэх суурь үзүүлэлт дээр тулгуурлан, бодлого зохицуулалтаа хэрэгжүүлдэг. Мөн боловсролын агуулга, зорилго, үнэлэмжийг алсын хараатай харах хэрэгтэй. Жишээлбэл, өнгөрсөн жил хоёр настай цэцэрлэгт орсон хүүхэд 2026 онд цэцэрлэгээ төгсөж, 2038 онд ерөнхий боловсролын сургуулиа төгсөн, их, дээд сургуулиа 2042 онд дүүргэж, ажлын байранд гарахад дунджаар 2090 он хүртэл ажиллана. Тиймээс хүүхдүүдэд насан туршдаа суралцах чадвар чадамжийг өгөх зорилгоор боловсролын агуулга, арга зүй, зохион байгуулалтаа өргөнөөр харж, үзэл баримтлал, зорилго, алсын хараандаа суулгах хэрэгтэй хэмээв.

Цэцэрлэгийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авсан “Креатив Бамбүү” цэцэрлэгийн үүсгэн байгуулагч А.Уянга:

-Би Харвардын их сургуульд боловсролын магистраар суралцаж, энэ жил эх орондоо ирсэн. Эзэмшсэн мэргэжлээрээ буюу боловсролын бодлогод дүн шинжилгээ хийж, эх орныхоо боловсролын салбарт хувь нэмэр оруулахыг зорьж байна. Үүний тулд заавал бодлогын түвшинд ажиллах албагүй. Харин ч хамгийн бага нэгжээс эхлэх ёстой гэж бодсон. Хүний тархины 80-90 хувь нь 0-5 насанд хөгждөг гэх батлагдсан судалгаа бий. Иймээс сургуулийн өмнөх боловсролд түлхүү анхаарснаар хүсэж буй ирээдүйн нийгмээ бий болгох боломжтой гэж үзсэн.  Тиймээс “Креатив Бамбүү” цэцэрлэгээ нээсэн. Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс цаг тухай бүрд хариулт өгч, хамтран ажилласан тул цэцэрлэг байгуулах, тусгай зөвшөөрлийн баримт бичиг бүрдүүлэх үйл явцад бэрхшээл гараагүй гэв.

Боловсролын салбарт төр, төрийн бус өмчийн байгууллагын түншлэл амжилттай хэрэгжиж буй. Тухайлбал, өмнөх онуудад эцэг эхчүүд олон хоногоор дугаарлан, жилд 90 мянга орчим хүүхэд цэцэрлэгт хамрагддаг байсан бөгөөд 30 мянга орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадалгүй үлддэг байсан юм. Харин төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хувийн цэцэрлэгүүдэд хувьсах зарлал олгон, хүсэлт гаргасан цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 99 хувийг буюу жилд 130 мянга гаруй хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломж бүрдсэн. Нийслэлийн зүгээс хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээ дэмжин ажиллах бөгөөд стандартаа мөрдөн, эрүүл ахуйн шаардлага хангах хэрэгтэйг онцолж байв.

Categories
мэдээ нийгэм

Энхийг сахиулагчид МИАТ ТӨХК-ийн агаарын хөлгөөр Өмнөд Суданыг зорилоо DNN.mn

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн В767 агаарын хөлгийн нисгэх бүрэлдэхүүн Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний XIII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг тээвэрлэн хүргэхээр 2023 оны 10-р сарын 16-ны өдрийн 20:30 цагаас Чингис Хаан ОУНБ-аас хөөрлөө.
May be an image of 7 people and aircraft
Манай улс 2002 оноос хойш Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэн бөгөөд энэ хугацаанд гадаадын агаарын тээвэрлэгчээр энхийг сахиулагчдыг зорьсон газарт нь тээвэрлэн хүргүүлдэг байсан бол энэ оноос эхлэн МИАТ ТӨХК-ийг сонгож үйлчлүүлж эхэллээ.
Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штаб, МИАТ ТӨХК-ийн хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээний дагуу ийнхүү МИАТ ТӨХК энхийг сахиулагчдаа ажиллагааны газарт нь хүргэх тээвэрлэлтийг гүйцэтгэхээр болсон юм.
May be an image of 4 people and text
Энхийг сахиулагчдыг тээвэрлэх ажиллагааг гүйцэтгэх авиакомпани нь аюулгүй ажиллагааг өндөр түвшинд хангасан байх ёстой бөгөөд МИАТ ТӨХК Олон Улсын Агаарын Тээвэрлэгчдийн Холбооны /IATA/ Аюулгүй ажиллагааны аудит шалгалтад /IOSA/ 9 удаа 90-ээс дээш хувийн амжилттай шалгуулж, аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын шаардлага, стандартыг хангасан агаарын тээвэрлэгч гэдгээ олон улсад баталгаажуулсан билээ.
May be an image of 3 people, aircraft and text
Categories
мэдээ эдийн-засаг

Экспорт 26.6, импорт 6.3 хувиар өсчээ DNN.mn

Санай улс есдүгээр сарын байдлаар нйит 158 улстай худалдаа хийжээ. Нийт бараа эргэлт 18.1 тэрбум ам.долларт хүрсэн байна. Экспорт 2.4 тэрбум ам.доллар буюу 26.6, импорт 399.1 сая ам.доллар буюу 6.3 хувиар тус тус өсжээ.

Үүнээс

  • экспорт 11.3
  • импорт 6.8 тэрбум ам.доллар байжээ.

Экспортын хэмжээ есдүгээр сард өмнөх сараас 14.8 сая ам.доллароор буюу 1.1 хувиар буурсан байна. Харин импорт 114.2 сая ам.доллар буюу 12.4 хувиар буурчээ.

Гадаад худалдааны тэнцэл есдүгээр сарын байдлаар 482.4 сая ам.долларын ашигтай гарчээ.

Хамгийн их худалдаа хийсэн улс Хятад улс болсон байна. Тодруулбал, эхний есөн сарын байдлаар тус улстай 13.0 тэрбум ам.долларын худалдааг хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 72.3 хувийг эзэлдэг байна.

Тэгвэл эхний есөн сарын байдлаар,

  • БНХАУ -10.3 тэрбум
  • Швейцарь – 488.2 сая
  • БНСУ – 134.4 сая
  • ОХУ – 80.0 сая
  • Итали – 71.1 сая
  • Бусад – 207.4 сая ам.долларын худалдааг хийжээ.

БНХАУ-д экспортолсон барааны 61.7 хувийг чулуун нүүрс, 19.4 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 99.5 хувийг алт эзэлж байна.

Categories
мэдээ нийгэм

Ой, хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна DNN.mn

Нийслэлийн нутаг дэвсгэр, ногоон бүс, зуслангийн чиглэлд хуурайшилт ихтэй байгааг мэргэжлийн байгууллагаас мэдээлж байна.

Жил бүрийн энэ хугацаанд хуурайшилтын үе тохиодог.

Иймд иргэд ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг ханган, ил задгай гал гаргахгүй байх, гэр хороолол, зуслангийн чиглэлд айл өрхүүд хашааны шар өвсийг шатаахгүй, халуун үнс нурмыг таглаатай төмөр саванд хийж галын аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хэмжээнд 62.8 сая толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан дүн гарчээ

Улсын хэмжээнд 2023 онд 18.1 сая толгой төл хүлээн авч, 5.1 сая толгой малыг дотоодын хэрэгцээнд, 12.1 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулан 62.8 сая толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан дүн мэдээтэй байна.

Энэ жил отор, нүүдлийг бүс дотроо босоо чиглэлд зохицуулах шийдвэр гаргаад байгаа юм.

Аймаг дундын отрын бүс ашиглалтын захиргаа аймгуудаас захиалга авч Орон тооны бус зөвлөлийн хурлуудаа хийж эхлээд байна.

 

Эх сурвалж: ХХААХҮЯ

Categories
мэдээ нийгэм

Улирлын томуугийн эсрэг вакцинд хамрагдахыг зөвлөж байна DNN.mn

Томуу, томуу төст өвчинд өртөмхий хүн амд 5 хүртэлх насныхан, жирэмсэн эмэгтэйчүүд, 65 болон түүнээс дээш насны хүмүүс, архаг хууч өвчтэй хүмүүс багтана.

Улирлын томуугийн эсрэг вакцинд эрсдэлт бүлгийн хүн амыг нэн тэргүүнд хамруулснаар томуугийн халдвар авахаас сэргийлэх, томуугийн шалтгаант хүндрэлийг бууруулах өндөр ач холбогдолтой гэж үзэж байна.

Улирлын томуугийн эсрэг вакцин нь томуугаас хамгаалах хамгийн найдвартай арга гэдгийг эмч, мэргэжилтнүүд хэлдэг.

Томуугийн вирус нь хувьсамтгай учраас жил бүр томуугийн вакцинд хамрагдах шаардлагатай юм.

Томуугаас урьдчилан сэргийлэхийн тулд сайн унтаж амрах, дулаан хувцаслах, амны хаалт хэрэглэх, шингэн хангалттай уух, гараа сайтар савандаж угаах, томуугийн вакцинд хамрагдах, өрөө, тасалгааг тогтмол агааржуулах, өвдсөн тохиолдолд эмчид яаралтай хандахыг зөвлөж байна.