Categories
мэдээ эдийн-засаг

Төгрөгийн хадгаламж 2.3 их наяд төгрөгөөр өсчээ DNN.mn

Төгрөгийн хадгаламж энэ оны есдүгээр сарын эцэст 14.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх сарынхаас 410 (2.8 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 2.3 (18.3 хувь) их наяд төгрөгөөр өсжээ.

Төгрөгийн хадгаламжийн 13 (87.7 хувь) их наяд төгрөг нь иргэдийн, 1.8 (12.3 хувь) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагынх аж.

Харин валютын хадгаламж 5.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 89 (1.7 хувь) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеийнхээс 451.4 (9.8 хувь) тэрбум төгрөгөөр өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

2009 оноос хойш нэмэгдээгүй цалингийн тарифаа нэмэгдүүлэхийг Ерөнхий сайдаас шаардав DNN.mn

Төрийн захиалгаар нийгэм ахуйн /эмнэлэг, сургууль, цэцэрлэг, соёлын төв, спорт заал,тамгын газар / барилга барьж буй компаниуд 2009 оноос хойш мөрдөгдөж байгаа ЦАЛИНГИЙН ТАРИФАА нэмэгдүүлэх болон бусад тулгамдсан асуудлуудаа шийдвэрлүүлэхийг шаардаж Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэтэй уулзах шаардлага хүргүүллээ.

Барилгын салбарын Норм, нормативын сангийн үйл ажиллагаа цаг үетэйгээ нийцэхгүй, шинэчлэл удаан байгаас шалтгаалж 2009 оны тарифт цалин өнөөдрийг хүртэл 14 жилийн хугацаанд мөрдөгдөж хуучин төсөвтөй барилгууд баригдах боломжгүй болсон. Учир нь 2009 оны тарифт цалин 1 өдөрт 19.300 төгрөг тооцож төсөвлөж байсан бол өнөөдөр зах зээлийн бодит цалин нэг өдрийн 100.000төгрөг болсноор компаниуд ихээхэн алдагдал хүлээж төрийн захиалгат ажлуудыг гүйцэтгэх боломжгүй болж татвар, нийгмийн даатгал, банк, ббсб, ломбард, хувь хүмүүст ихээхэн хэмжээний өртэй болж дампуурч байна. Энэхүү нөхцөл байдлыг засуулхаар удаа дараа холбогдох яам захиалагч нарт хүсэлт хүргүүлсний үндсэн дээр, цаашид баригдах боломжгүй болсон барилгуудын төсөвт өртөгт магадлал хийх тухай Засгийн газрын 2023 оны 08-р сарын 09-ны өдрийн 290-р тогтоол гарсан боловч өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байсаар 2024 оны төсөв УИХ-д өргөн баригдсан тул аж ахуй нэгжүүд энэ тогтоолоо хэрэгжүүлхийг шаардаж Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байна. Өнөөдрийн байдлаар хуучин төсвөөр баригдаж байгаа 600 орчим барилга байгууламж байгаа бөгөөд бүгд цаашид баригдаж дуусах боломжгүй болсон байна.

Хуучин төсөв гэдэг нь 2021 оны 01-р сарын 01-нээс өмнө зураг төсөв нь магадлалаар батлагдсан ажлууд бөгөөд уг төсвийн цалингийн зардал 2009 оны тарифаар, машин механизмын зардал 2012 оны тарифаар, тээврийн зардал 2019 оны тарифаар тооцогдож төсөвлөгдсөн болно. 2009 оны цалингийн тарифаар 2023 онд барилга барих ямар ч боломжгүй гэдгийг ард түмэн, төр засгийн байгууллагууд та бүхэн ойлгох биз ээ.

Мөн Татварын Ерөнхий газрын даргын 2023 оны 09-р сарын 29-ны өдрийн 01/1 дугаар бүхий “Татварын өр хураах үйл ажиллагааг сайжруулах тухай” албан даалгавар гарч 100.0 сая төгрөгөөс дээш өртэй татвар төлөгчийн Хөрөнгийн байдлыг тогтоох ажиллагаа эхэлж Татварын Ерөнхий хуулийн 60-66 дугаар зүйлд заасан хөрөнгө битүүмжлэх ажиллагааг гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Төрөөс хэдэн их наядаар хулгайлсан нүүрсний хулгайчууд, төсвийн мөнгөөр хэт өндөр үнээр худалдаж авсан “Ногоон автобус”-ны хулгайчид, авилгийн мөнгөө оймсондоо нуудаг төрийн албан хаагч, гэртээ 7 тэрбум төгрөг хулгайлж нуусан төмөр замын авлигачин, тэрбум төгрөг авлигалаар аваад баригдаж 40 саяар торгуулсан УИХ-н гишүүн асан, Нийгмийн даатгалын сангийн 340 тэрбум төгрөг шамшигдуулсан УИХ гишүүн асан, улсаасаа баян болтлоо Төсвөөс хулгайлж хил даван зугтааж байгаа олон хулгайчид гэх мэт хулгайч, авлигачдын хөрөнгийг хураагаагүй байж мөрөөрөө бизнес эрхэлж, ажлын байр гаргаж татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлж яваа бизнесүүдээ яагаад ингэж шийтгэж дарамталж байгааг эгдүүцэн эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.

Categories
мэдээ улс-төр

Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороог Ж.Батсуурь ахална DNN.mn

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн /2023.10.18/ хуралдаанаар Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хэлэлцжээ.

Улсын Их Хурлын тухай хуулийн 28.8-д “… Сонгогчдын нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргыг цөөнхийн бүлгийн гишүүдээс, хэрэв цөөнхийн бүлэг байгуулах гишүүдийн тоо хүрэхээргүй бол цөөнхийн гишүүдээс сонгоно.” гэж заасан байна.

Энэ дагуу УИХ дахь АН-ын бүлгээс Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг чөлөөлөх санал өгчээ. Дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг томилуулахаар тусгасан байна.

Санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг тус дэд хорооны гишүүнээр батлах  нь зүйтэй гэжээ.

Categories
мэдээ улс-төр

АН: Нэг Монгол хүн 30 сая төгрөгийн өртэй болсон байна DNN.mn

Ардчилсан намаас ” Өрийн дарамтгүй Монгол” үндэсний хэлэлцүүлгийн талаар мэдээлэл хийлээ.


Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.ЛхагвадоржМонгол Улсыг гадаад, дотоодод яаж сүйрүүлж байгааг монголчууд мартах шахаж байгаа хэд хэдэн тоо мэдээллийг бид дахин сануулж байна. ЖДҮ-ийн асуудал, нүүрсний хулгай, хөгжлийн банкны асуудал хэдэн саяас халиад хэдэн тэрбумаар, хэдэн их наядаар яригддаг боллоо. Нэг аймгийн нэг жилийн төсвөөр яригддаг байсан хулгай Монгол Улсын хэдэн жилийн төсвөөр яригддаг боллоо. Нүүрсний хулгай, ЖДҮ-тэй холбоотой асуудалд төрийн алба хаагчид, эрх баригчид хэн хариуцлага хүлээсэн бэ?
2020 оны 11-р сараас эхлэн ковид дэгдэж нийт 20,3 их наядын мөнгөн дүн төсөвлөсөн байна. Түүний 5,1 их наядыг улсын төсвөөс баталсан, 10 их наядыг Л.Оюун-Эрдэнэ төсөвлөсөн, Эрдэнэт үйлдвэрээс 1 их наяд, Оюутолгойгоос 1 их наяд, гадаадын зээл тусламжаар 3 их наяд гэх мэтчилэн авсан байдаг. Гэхдээ энэ их мөнгө яг юунд зарцуулагдсан бэ?
Тодруулбал та бидний 200,000 айлын орон сууцыг барих мөнгө яг хаашаа орчихсон бэ? Үүнд хариулт өгөхийг шаардаж байна.
Зөвхөн нэг төрийн албан хаагчийн өрөөнийх нь сейфэнд нэг аймгийн 1 жилийн төсөв байж байдаг. Ийм байж болох уу?
Тэд хээл хахууль, авлигыг илчилнэ гэдэг уриа лоозонгоо ярьсаар байна. Нэг Монгол хүн 30 сая төгрөгний өртэй болсон байна. Үүнтэй холбоотой Ардчилсан намаас “Өрийн дарамтгүй Монгол” Үндэсний хэлэлцүүлгийг эхлүүлсэн” гэв.
УИХ-ын гишүүн Д.ГанбатЭрх баригчдад шорон нь байна, хууль хяналтын байгууллага нь байна, мөнгө нь байна гэтэл түүнийгээ иргэд, олон нийтийн сайн сайхан руу биш үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэд рүү чиглүүлж байна. Сүүлийн 3 жилийн туршид сошиалыг хаах гэж оролдож байна, мэдээллийг хадгалах, мөрдөн байцаалтын нууцыг задласан гэдгээр, иргэд хэвлэл мэдээллийн байгууллага мэдээлэл олж авах эрхтэй энэ бол Ардчилсан засаглал бүхий улсын онцлог юм.
Д.Мөнх-Эрдэнэ өнгөрсөн жил хорих ял авсан. Би иргэнийхээ хувьд, сөрөг хүчнийхээ хувьд дуу хоолойгооо илэрхийлэх эрхтэй. Авлига авсан, өгсөн нь аль аль нь хариуцлага хүлээдэг хууль манайд бий. Гэтэл дамжуулсан гэсэн зүйл заалт байдаггүй, төрийн албан хаагчийг ам хэлээр дормжилсон гэдэг нь зөрчлийн хуулиар шийдэгддэг. Өөр нэг асуудал нь тухай үед Хөх хотод ажиллаж байх үедээ галт тэргээр явах зардлыг онгоцоор явсан юм билээ. Тэр зардлаа ч төлж улсыг ямар нэг хохиролгүй болгосон.
Ардчилсан намын дэд дарга П.Батчимэг:
Ардчилсан намаас “Өрийн дарамгүй монгол” үндэсний хэлэлцүүлгийг Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, 330 суманд эхлүүлж эд өрнөлтийн байдалтай явагдаж байна. Засгийн газраас Монгол Улсын эдийн засаг өсч байна, уул уурхайгаас авч буй ашиг нэмэгдэж байгаа талаар онцолдог ч бодит байдал дэээр иргэдийн амьдрал өрнөөс өрний хооронд байна.
Би болон манай баг Дорнод аймгийн 14 сум, 18 баг дээр ажиллаж залуучууд, ахмадууд, төрийн байгууллага, ажилтан, албан хаагчидтай уулзаж санал, хүсэлтийг сонсож иргэдийнхээ амьдрал, нийгэм, эдийн засгийн байдлыг нүдээр харлаа. Өрнөөс өрний хооронд хоног төөрүүлж байгаа иргэдээ бид яаж амьдруулах вэ, 3 жилийн өмнө УИХ-д нэр дэвшээд явж байхад амьдрал арай дээр байсан юм. Гэтэл өнөөдрийн нөхцөл байдал түүнээс хэд дахин хүндэрсэн байна. Энэ бол төрийн данхар бүтэц, Засгийн газар, УИХ-тай шууд хамааралтай асуудал юм. Ард түмний нуруун дээр маш том дарамт болж байна. Өнөөдөр бид иргэдийнхээ дааж, давшгүй олон зээлийг яг яах вэ, залуус аймагтаа, сумдаа эзэн нь болж ажиллаж, амьдрах боломж алга байна.
Өнөөдөр Ардчилсан нам баруун төвийн үзэл баримталалтай, ийм ч учраас Ардчилсан намыг залуус, иргэд маань хүлээж байна. Залуусын сонголт өөрчлөгдөж байна. Тэд маань яаж амьдрах вэ гэдгээ сонголт хийхэд бэлэн болсон байна.
Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 81 согтуу жолоочийг илрүүлэн саатуулжээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нийт 1884 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1359, гэмт хэргийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл байна.

Categories
мэдээ нийгэм

Багш нарын цалинг 1000 ам.доллар болгох саналд 100 мянган хүн гарын үсэг зурвал УИХ-аар хэлэлцэнэ DNN.mn

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатар “Багшийн цалинг 1000 америк доллар, боловсролын үйлчилгээний ажилтнуудын цалинг 800 америк доллартай тэнцэхүйц болгох” санаачилга гаргаж, D-Parliament.mn сайт дээр өчигдрөөс эхлэн санал хурааж эхэлжээ.

Уг саналд нийт 30 хоногийн хугацаанд 100 мянган хүн саналаа өгвөл УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэх юм. Одоогийн байдлаар нийт 2100 гаруй хүн саналаа өгсөн байна. Та санал өгөхийг хүсвэл ЭНД дарна уу.

Тэрбээр, өргөдөлдөө “Улс эх орны хөгжлийн тэргүүлэх салбар нь боловсрол мөн. Монгол улсын хувьд ч боловсрол тэргүүлэх салбар гэдгийг Боловсролын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Боловсрол нь хөгжлийн тэргүүлэх салбар байх бөгөөд бодлого, үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална:” гэж заажээ. Өнөөдөр боловсролын салбарын ачааны хүндийг үүрдэг багш нар 1273000 төгрөг буюу 368 ам.доллар, боловсролын үйлчилгээний ажилчдын цалин 750000 буюу 217 ам.доллартой тэнцэж байгаа нь сүүлийн 30 гаруй жил энэ салбарын багш ажилчдын цалин бодитоор нэмэгдээгүй гэдгийг харж болно. Үүний хор уршгаар боловсролын салбар хүний нөөцийн хомсдолд орох, улмаар боловсролын чанар буурах үндсэн нөхцөл болж байна. Иймээс 2024 оны 01-р сарын 01-нээс Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс төрийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургуульд ажиллаж байгаа багш нарын цалингийн доод хэмжээг 1000 ам доллартой, боловсролын үйлчилгээний ажилтнуудын цалингийн доод хэмжээг 800 америк доллартой тус тус тэнцэхүйц болгох хуулийн төслийг санаачилж байна. Дэмжиж өгнө үү. Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Дашнямын МӨНХБААТАР” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Хүнсний дэлгүүр мөргөсөн автомашины жолооч бэртжээ DNN.mn

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэгт автомашинаар байшин мөргөсөн осол гарчээ.

Тодруулбал V хорооны “Жаргалант”-ын 28 дугаар гудамжинд хүнсний дэлгүүрийн байшинг суудлын автомашин мөргөж нэг хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдсан тухай дуудлагыг 10.18-ны өдрийн 11:40 цагт хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 18 км зам туулан 12:02 цагт очиход хүнсний дэлгүүрийн 15х10 метрийн хэмжээтэй байшинг 32 настай эрэгтэй жолооч суудлын автомашинаараа мөргөж автомашины эд ангид хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж НТТТ-д шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ХХААХҮЯ: Төмс хураалт 91.2 хувь, хүнсний ногоо хураалт 79.6 хувьтай байна DNN.mn

2023 оны аравдугаар сарын 18-ны өдрийн байдлаар ургац хураалтын явцыг ХХААХҮЯ-наас мэдээллээ.

195.8 мянган га-гаас 293.6 мянган тонн үр тариа, үүнээс 185.9 мянган га-гаас 260.2 мянган тонн улаанбуудай, 16.6 мянган га-гаас 161.2 мянган тонн төмс, 10.7 мянган га-гаас 144.3 мянган тонн хүнсний ногоо, 52.3 мянган га-гаас 235.3 мянган тонн тэжээлийн ургамал, 64.7 мянган га-гаас 27.2 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан мэдээтэй байна.

Үр тариа хураалт 60.5 хувь, төмс хураалт 91.2 хувь, хүнсний ногоо хураалт 79.6 хувь, тэжээл хураалт 51.4 хувьтай үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох саналд 64 мянга гаруй хүн гарын үсэг зуржээ

УИХ-ын дарга Г.Занданшатар иргэн хүнийхээ хувиар НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгох санаачилга гаргаж, иргэдээс D-Parliament дээр 30 хоногийн хугацаанд санал авахаар болсон. Тодруулбал, Нийт 100 мянган иргэн гарын үсгээ зурвал уг асуудлыг УИХ-аар хэлэлцэх юм.

Тэгвэл яг одоогийн байдлаар нийт 64,565 хүн гарын үсгээ зурж, саналыг дэмжсэн байна. Мөн иргэд та бүхэн саналаа өгөхийг хүсвэл ЭНД дарж, тоон гарын үсэг болон дан системээр нэвтрэн саналаа өгөх боломжтой.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“2019 оноос хойш өрхийн цахилгааны тарифыг нэмээгүй” гэв DNN.mn

УБЦТС ТӨХК-иас дараах мэдэгдлийг гаргалаа. Олон нийтийн сүлжээнд айл өрхийн хэрэглэгчийн цахилгааны тарифыг хоёр дахин нэмэгдүүлсэн гэх үндэслэлгүй мэдээлэл түгээсэнтэй холбогдуулж, уг мэдэгдлийг гаргасан байна.

Тодруулбал, айл өрхийн цахилгааны тарифыг 2019 оноос хойшхи хугацаанд огт нэмэгдээгүй болохыг албан ёсоор мэдэгдлээ.