Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатар өдөртөө 13 хэм дулаан байна DNN.mn

 10-р сарын 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -7…-12 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0…+5 градус дулаан, бусад нутгаар -2…-7 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Онон, Улз голын хөндийгөөр +5…+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16…+21 градус, бусад нутгаар +10…+15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -8…-10 градус, бусад хэсгээр -2…-4 градус хүйтэн, өдөртөө +12…+14 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -7…-9 градус хүйтэн, өдөртөө +11…+13 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -8…-10 градус хүйтэн, өдөртөө +10…+12 градус дулаан байна.

2023 оны 10 дугаар сарын 24-нөөс 10 дугаар сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

24-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 25-нд Хэнтийн уулархаг нутгаар, 27-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -10…-15 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +14…+19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +7…+12 градус дулаан байна. 26, 27-нд нийт нутгаар өдөртөө дулаарна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Эрх мэдэлтнүүд сэтгүүлчдээр даажигнадаг нь хэрээс хэтэрлээ” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Н.Ганибал”Сүүлийн долоон жилийн хугацаанд төрийн нууцад
оруулж худалдан авалт хийсэн олон их наядын хулгайг ил болгоно”  гэснийг IV  нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “Монгол Улсын гадаад бодлого идэвхжсэнээр
эдийн засагт бодит үр дүн авчирч байна ”  гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Эрх мэдэлтнүүд сэтгүүлчдээр даажигнадаг нь хэрээс хэтэрлээ” хэмээн өгүүллээ.

Танайд өнжье:  Төрийн ордон дахь хүний эрхийн мэдрэмжтэй өдөр

Хуульч, өмгөөлөгч Р.Булгамаа “Талийгаач охины ар гэр зөвшөөрвөл дуртай тоглоом, нэрээр нь нэрлэсэн
хүүхэд хамгааллын шинэ бодлого бий болгох боломжтой” гэлээ .

ШЕЗ-ийн дарга Р.Онончимэг “Хялбар ажиллагааны болон
гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхүүдийг шинээр байгуулна” хэмээв.

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай. Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. “Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ цаг-үе

Улсын чанартай авто замын засвар арчлалт 87 хувийн гүйцэтгэлтэй байна DNN.mn

Зам, тээврийн хөгжлийн яам 2023 оныг бүрэн цахимжсан, бүтээмжийг нэмэгдүүлж, хариуцлага, үр дүнг тооцох жил болгон зарлаж, “Авто замын салбарт чанартай зам, чансаатай засвар арчлалт” зорилт тавьсан.

Тэгвэл 2023 оны аравдугаар сарын 20-ны өдрийн байдлаар олон улс, улсын чанартай 14.891.5 км авто замын урсгал засвар арчлалтын ажил 87 хувьтай хийгдсэн байна.

Улсын чанартай авто зам, гүүрийн завсар арчлалтын гүйцэтгэлийг бүсчлэн танилцуулъя.

-Төвийн бүс буюу Төв, Өвөрхангай аймгуудад хийгдсэн авто замын ажил 90 хувь

-Хангайн бүс нутаг буюу Архангай, Завхан, Увс аймагт 88 хувьтай,

-Хойд бүс буюу Дархан-Уул, Сэлэнгэ, Булган, Орхон, Хөвсгөл аймагт 70 хувь,

-Говийн бүс нутаг буюу Дундговь, Өмнөговь аймаг 89 хувь, Говьсүмбэр, Дорноговь аймаг 94 хувь,

-Баруун бүс буюу Ховд, Баянхонгор, Говь-Алтай, Баян-Өлгий аймаг 91 хувь,

-Зүүн бус буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг 96 хувийн тус тусын гүйцэтгэлтэй байна гэж ЗТХЯ-наас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 2000 орчим хүн орон гэргүй байна DNN.mn

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2000 орчим хүн орон гэргүй байна гэсэн статистик тоо гарчээ.

Нийгмийн хамгааллын тусгай төвөөс сүүлийн найман жилийн хугацаанд нийт 3014 орон гэргүй иргэнийг тус төвд байрлуулан зохих үйлчилгээнд хамруулж, 634 иргэнийг бичиг баримтжуулжээ.

Тодруулбал, 1000 иргэнийг ажлын байранд зуучилж, 251 иргэнийг бие даасан амьдралд шилжүүлэн ажиллажээ.

Гэтэл энэ хугацаанд 1686 иргэн орон гэргүй болж, шинээр бүртгэгджээ.

Categories
гадаад мэдээ нийгэм

Аргентины ерөнхийлөгчийн сонгууль болно DNN.mn

Аргентины ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль ням гарагт буюу өнөөдөр болно.

Аргентинчууд энэ өдөр төрийн тэргүүнээс гадна, Конгрессын 130 гишүүн, 24 сенатчийг сонгох юм. Төрийн дээд албан тушаалын төлөө таван нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд гол өрсөлдөөн эрх баригч “Эх орны төлөөх холбоо” эвслээс нэр дэвшсэн Сержио Масса, Аюулгүй байдлын сайд асан Патрисия Буллрич, сөрөг хүчний томоохон эвсэл болох “Өөрчлөлт шинэчлэлтийн төлөө хамтдаа” эвслийн төлөөлөгч, “Эрх чөлөө ирж байна” эвслийн бүрэлдэхүүнд багтдаг Либерти намын дарга Хавьер Майли нарын хооронд өрнөх төлөвтэй байна.

Ерөнхийлөгчийн суудлын төлөө мөн Кордоба мужийн амбан захирагч Хуан Скиаретти, “Зүүний болон ажилчдын фронт” эвслийг төлөөлж буй Мириам Брегман нар өрсөлдөж байна. Рейтинг нь 20 хувиас доош унаад байгаа одоогийн төрийн тэргүүн Альберто Фернандес хэдийгээр Үндсэн хуулиар түүнд сонгуульд дахин өрсөлдөх боломж олгосон боловч нэр дэвшихгүй гэдгээ дөрөвдүгээр сард мэдэгджээ.

Наймдугаар сард болсон сунгааны дүнгээс харахад өмнө нь ерөнхийлөгчөөр сонгогдох магадлалтайд тооцогддоггүй байсан Х.Майли хамгийн олон санал (31%) авсан байна. Ихэнх санал асуулгын дүнгээр тэрбээр сонгуулийн өмнөх өрсөлдөөнд тэргүүлэгч хэвээр байгаа хэдий ч нэр дэвшигчдийн дэмжлэгийн зөрүү хоёр дахь шатны сонгууль болох магадлалтайг харуулжээ. Олон нийтийн санаа бодлын судлах төвөөс явуулсан судалгаанаас харахад хоёр дахь шатны сонгуульд Х.Майли, С.Масса нар өрсөлдөх магадлал хамгийн өндөр байна.

Санал авах байрууд орон нутгийн 08:00 цагт нээгдэж, 18:00 цагт хаагдана. Сонгуулийн урьдчилсан дүнг ням гаргийн орой зарлана.

Хэрэв эхний шатанд нэр дэвшигчдийн хэн нь ч 45-аас дээш хувийн санал эсвэл хамгийн ойрын өрсөлдөгчөөсөө хамгийн багадаа 10 хувийн зөрүүтэй байгаа тохиолдолд 40 хувийн санал авч чадаагүй бол хоёрдугаар шатны санал хураалт 11 дүгээр сарын 19-нд болно. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч 12 дугаар сарын 10-нд тангараг өргөнө.

Коронавирусний цар тахал, Аргентины түүхэн дэх хамгийн сүйтгэлт ган гачиг болсны улмаас улам даамжирсан эдийн засгийн хямралын үед тус улсад ерөнхийлөгчийн сонгууль болж байна. Оны эцэс гэхэд Аргентины инфляцын түвшин 100 хувьтай байх төлөвтэй байна. Гадаад валютын нөөцийн хомсдолтой холбогдуулан ам.долларын худалдан авалтыг хязгаарласнаас үүдэлтэй хөрөнгийн бирж, хар зах дээрх үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн уналтад үнийн өсөлт улам нөлөөлж байна. Тус улсын ядуурлын түвшин 40 хувьтай байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн эрхийг хангах, хамгаалахтай холбоотой асуудлаар хяналтын сонсгол болно DNN.mn

Хүүхдийн эрхийг хангах, хамгаалахтай холбоотой асуудлаарх Улсын Их Хурлын хяналтын сонсголыг 10 дугаар сарын 25-ны лхагва гарагт зохион байгуулахаар товлосон. Хяналтын сонсголыг Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг даргалах юм.

Хүүхдийн эрхийн зөрчлийн нөхцөл байдалтай холбоотойгоор нийгмийн бухимдал өндөр байгаа энэ үед Засгийн газраас Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлээд буй.

2022 онд хүүхэд оролцсон 1540, хүүхэд хохирсон 2014 гэмт хэрэг гарч, үүний улмаас 92 хүүхэд нас барж, 177 хүүхэд гэр бүлийн, 358 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна.

Categories
мэдээ цаг-үе

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Насанд хүрээгүй охидыг цахим сүлжээ ашиглан садар самуунд уруу татдаг этгээдийг илрүүллээ DNN.mn

Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид фэйсбүүкийн “Erdenee Erdenee”, “ Doko Diko” нэртэй хуурамч хаяг ашиглан насанд хүрээгүй охидтой харилцан нүцгэн зураг болон дүрс бичлэгийг нь авч, улмаар заналхийлэн бэлгийн харьцаанд орохыг санал болгох, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангадаг 28 настай, эрэгтэй “П” гэгчийг аравдугаар сарын 22-ны 10: 20 минутад Чингэлтэй дүүргээс олж тогтоожээ.

Дээрх этгээдийн ашиглаж буй гар утсан дээр олон тооны насанд хүрээгүй охидтой харилцсан чат, нүцгэн зураг, дүрс бичлэг хадгалагдсаныг бэхжүүлэн авч, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагч Та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг онцгойлон хүргэж байна.

ХҮҮХДЭД ХЭЛЖ ОЙЛГУУЛАХ 5 ЗӨВЛӨГӨӨ:

1. Үл таних хүмүүст өөрийн зураг, бичлэгийг явуулахгүй байх, чиний үе тэнгийн гэж бодсон цахим хаягийн цаана хэн ч байж болзошгүй

2. Өөрийн хувийн мэдээллийг бусдад өгөхгүй байх.

Гэрийн хаяг, утасны дугаар, сургуулийн хаяг, төрсөн он, сар, өдөр, нүцгэн зураг, бие эрхтний зураг гэх мэт

3.Өөрийн нууц үгийг бусдад өгөхгүй байх.

Үсэг, тоо орсон, олон оронтой нууц үг хэрэглэж байх шаардлагатай.

4.Интернэтээс сэжигтэй элдэв бусын программ татаж өөрийн компьютерт суулгахгүй байх. Таны мэдээллийг хулгайлах гэсэн хортой код буюу вирус нь хаа сайгүй байж байдгийг анхаарах хэрэгтэй.

5.Таны мэйл, фэйсбүүк хувийн цахим сүлжээнд сэжигтэй мэдээ, мессэж, хүсэлт ирсэн тохиолдолд эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгч өөрийн ойр дотно насанд хүрсэн хүнд заавал мэдэгдэх.

ХҮҮХДИЙН ЦАХИМ ОРЧИН ДАХЬ АЮУЛ ЯМАР ХЭЛБЭРТЭЙ ВЭ?

БЭЛГИЙН ДАРАМТ ҮЗҮҮЛЭХ:

Зарим судалгаагаар нийт хүүхдийн 6 хувь нь “хувийн” зураг, бичлэгээ алдаж, олон нийтэд тараалгуулсан байдаг. Мөн 25 хувь нь тэдэнтэй холбоотой гарсан аливаа сөрөг цуурхлын хохирогч болсон бол 31 хувь нь бусдад зургаа алдан, хуурамч хаяг дээр ашиглагдсан байна. Түүнчлэн бас нэг санаа зовох асуудал нь бэлгийн дарамт үзүүлэгсдийн 9 хувь нь насанд хүрэгсэд бус, харин хохирогчидтой ижил насны хүүхдүүд байсан байна.

БЭЛГИЙН ХАРИЛЦААНД УРУУ ТАТАХ:

Насанд хүрсэн хүн ямар нэгэн байдлаар насанд хүрээгүй хүүхэдтэй харилцаа үүсгэж, дасгах замаар тухайн хүүхдийг бэлгийн харилцаанд уруу татах үйл явцыг нэрлэх бөгөөд энэ тохиолдлын талаар статистик үзүүлэлт гаргах, олж илрүүлэхэд хүндрэлтэй байдаг байна.

Олон Улсад хийсэн судалгаагаар дөрвөн хүүхдийн нэг нь ийм төрлийн тааламжгүй мессэж хүлээн авсан бөгөөд хөвгүүдээс илүү охид хохирогч болох хандлагатай байдаг.

ДЭЭРЭЛХЭХ, ДАРАМТЛАХ:

Цахим орчинд хүүхдийг дээрэлхэх, дарамтлах нь хүний эрхийг зөрчиж буй явдал ч эцэг, эхчүүд үүнийг төдийлөн анхаардаггүй, хүүхдүүд ч өөрийн эрхийг зөрчигдөж байгааг мэдэхгүйн улмаас ихэнх тохиолдолд хэлдэггүй, нууцалдаг байна. НҮБ-ын Хүүхдийн сангаас цахим дарамт /cyberbullying/-ийг электрон мессэжээр дамжуулах дээрэлхэх, заналхийлэх явдал хэмээн томьёолсон байна.

ХҮЧИРХИЙЛЭЛ, ЭКСТРИМ ҮЗЭЛ, ИНТЕРНЭТ ТОГЛООМ, МӨРИЙТЭЙ ТОГЛООМ:

Цахим орчинд хүүхэд дээр дурдсан шууд аюул заналд өртөхөөс гадна аливаа хүчирхийлэл, хэт үзэл, насанд хүрэгсдэд зориулсан агууламж бүхий материал, веб сайтуудтай тогтмол нүүр тулдаг. Түүнчлэн тоглож буй тоглоомын агуулгууд, мөрийтэй тоглоомын хэлбэр өргөн агуулагддаг нь бас нэгэн аюул занал болж байна.

Интернэт тоглоомууд, веб сайтууд хэдийгээр “нас баталгаажуулалт” хийдэг ч тэдгээр нь хангалттай хэмжээнд ажилладаггүй, хуурах боломжтой байдаг тул эцэг эхчүүдийн хараа хяналтыг ихээхэн шаардана. Энэ талаар хийсэн судалгаагаар 12-оос дээш насны хүүхдүүдийн талаас илүү хувь нь дээрх “нас баталгаажуулалт”-ыг давах техникийн мэдлэгтэй болсон байдаг байна.

САНХҮҮГИЙН ЭРСДЭЛ:

Насанд хүрээгүй хүүхэд интернэт ашиглах үед учирч болох бас нэг эрсдэл нь санхүүтэй холбоотой. Ялангуяа гар утас ашиглах үед ихэнх аппликэйшнүүд “in-app purchase” ашиглах үед худалдан авалт хийхийг санал болгодог. Хүүхдэд зориулсан ихэнх аппликэйшнүүд хүүхдийг “уруу татах”-аар контентууд агуулагдсан байдаг учир санаатай болон санамсаргүй байдлаар худалдан авалт хийх явдал түгээмэл тохиолддог байна.

ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ НАРТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ:

  1. Таны хүүхэд цахим орчинд хэнтэй харилцаж байна, нэр нүүрээ нуусан бэлгийн гаж буруу зуршилтай этгээдтэй харилцаж, түүний санал болгосон үйлдлийг үг дуугүй даган биелүүлж байгаа юм биш биз гэдэгт тогтмол хяналт тавьж, учирч болох эрсдэлийг үнэн зөвөөр хэлж, ойлгуулах.
  2. Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-MONGOLIA” платформд дата хязгаарлалтгүй “EKIDS” цэстэй болж, хүүхдийнхээ байршил, аюулгүй байдлыг хангах, зохисгүй хэрэглээг хязгаарлах боломж нээгдсэн тул энэ үйлчилгээг ашиглах
  3. Хүүхэдтэйгээ илэн далангүй сайтар ярилцдаг болох. Өдөрт 15 хүртэл минутыг хүүхдэдээ гаргаад ярилцдаг, хүүхдээ сонсдог болох
  4. Хүүхдээ бие даасан, өөртөө итгэлтэй хүн болгож хүмүүжүүлэхэд анхаарах. Таны хүүхэд дуулгавартай, бусдын өмнөөс “Үгүй” гэж хэлж чаддаггүй, бусдыг аялдан дагадаг байвал уруу таталт, ятгалгад амархан орох эрсдэлийг бий болгоно.
  5. Эцэг, эхчүүд маань өөрсдөдөө анхаарч, гэр бүлийн орчинд тайван, дулаан, элгэмсэг орчныг бүрдүүлэхэд анхаарах. Гэр бүлийн тогтсон уламжлалтай болох нь хүүхэд нийгмийн орчинд эрсдэлт нөхцөлийг эергээр даван туулах суурь болдог.
  6. Зөв, бодит мэдээллийг хамтдаа хайж, энэ талаар ярилцаж, нэгдсэн ойлголтод хүрэх. Хэрвээ ярихгүй бол мэдэхгүй биш хэрвээ та ярилцахгүй бол танил нөхөд, цахим орчин тайлбарлаж өгнө гэдгийг санах
  7. Шаардлагатай тохиолдолд ичиж сандралгүй мэргэжлийн байгууллагад хандаж сурах нэн шаардлагатай байна.
Categories
мэдээ нийгэм

Түлэнхийн төвд гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээг харьяалал харгалзахгүй 24 цагаар үзүүлж байна DNN.mn

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс салбар эмнэлгийн үйл ажиллагааг танилцуулах, төвлөрлийг сааруулах, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг өчигдөр зохион байгуулжээ.

Өдөрлөгөөр тус салбар эмнэлгийн бүтэц зохион байгуулалт, амбулатори болон хэвтүүлэн эмчлэх тасгуудын үйл ажиллагаа, тусламж үйлчилгээнд нэвтрүүлсэн онцлох дэвшилтэт технологи, эмчилгээний аргуудаас танилцуулав. Мөн гэмтэл согогийн яаралтай тусламж үйлчилгээг харьяалал харгалзахгүй 24 цагаар үзүүлж буй Яаралтай тусламжийн тасгийн танилцуулга мэдээллийг иргэд олон нийтэд хүргэсэн байна.

Түүнчлэн осол гэмтлийн яаралтай тусламж, үений эмгэг, дурангийн мэс засал, спортын бүх төрлийн эмгэг, доод мөчдийн гэмтэл согог, ясны эмгэг судлал, ясны хавдар, нөхөн сэргээх мэс засал (гар сарвуу), түлэгдэлт, сэргээн засах эмчилгээ, чих хамар хоолойн үзлэг ба ясны сийрэгжилт, биеийн жингийн индекс тодорхойлох үйл ажиллагаанд нийт 250 гаруй иргэд үйлчлүүлэгч хамрагдаж, эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл авчээ.

Улсын хэмжээнд гэмтэл согогийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг ГССҮТ-ийн салбар эмнэлгийн шинэ барилга өнгөрсөн тавдугаар сард бүрэн ашиглалтад орсноор тусламж үйлчилгээний чанар хүртээмж 25-30 хувиар нэмэгдэж, үйл ажиллагаа улам бүр өргөжиж байгаа аж.

Ялангуяа төв эмнэлэгт өдөрт 400-550 гаруй үйлчлүүлэгчид яаралтай тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд ачаалал ихтэй цагуудад үйлчлүүлж байгаа иргэд оочер дараалал урт, тусламж үйлчилгээ авахад хүлээгдэл ихээхэн үүсдэг байна. Иймд осол гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээг тус салбар эмнэлэгт ч мөн 24 цагаар зохион байгуулснаар төвлөрөл саарч, зөвхөн төв эмнэлэгт үзүүлэх гэсэн оочер дараалал үүсэхгүй, хүлээгдэл чирэгдэл нэмэгдэхгүй, авто замын түгжрэлд орж цаг алдахгүй, хаяг байршлын ялгаатай байдлаас үүдэн хугацаа алдалгүй, яаралтай тусламжийг шуурхай авах нөхцөл бүрдэх юм.

Ингэснээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулах, улмаар төвийн ачаалал төвлөрлийг сааруулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулахад чухал ач холбогдолтой юм.

“Нээлттэй хаалганы өдөрлөг”-өөр иргэдийн дийлэнх хувь нь гар сарвуу, доод мөчдийн хугарал, өвдөг мөрний үений гэмтэл, ясны эмгэг согог, дурангийн мэс заслын үзлэг оношилгоонд хамрагдсан бөгөөд нийт үйлчлүүлэгчдийн 30 гаруй хувьд хамгийн сүүлийн үеийн 64 зүслэгтэй компьютер томографи, хэвлийн ЭХО, рентген шинжилгээ хийж, шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс жилд 10 мянга гаруй тонн ноолуур бэлтгэж байна DNN.mn

Манай улс жилд 10 мянга гаруй тонн ноолуур бэлтгэж, 20 орчим хувийг нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийн 30 гаруй оронд экспортолж байна.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр үхэр өдөр DNN.mn

НАМРЫН АДАГ ХАР НОХОЙ САР ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ҮХЭР ӨДӨР

  • Аргын тооллын: 2023.10.22, Ням гариг
  • Наран ургах шингэх: 07.21-17.52
  • Үс засуулбал: Нас уртасна
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно.