Categories
мэдээ нийгэм

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр БНСУ-д ажлын айлчлал хийлээ DNN.mn

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Батлан хамгаалахын сайд Шин Вон Шигийн урилгаар 10 дугаар сарын 18-21- ний өдрүүдэд тус улсад ажлын айлчлал хийлээ.

May be an image of 13 people

Айлчлалын хүрээнд БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Шин Вон Шиг Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг хүлээн авч, албан ёсны уулзалт хийв. Уулзалтын үеэр сайд нар батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож, стратегийн түншлэлийн түвшинд шат ахин хөгжиж буй хоёр орны харилцаанд батлан хамгаалах салбарын харилцаа чухал байр суурь эзэлж буйг харилцан илэрхийлж, бүс нутгийн хэмжээнд цэргийн итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангах нь чухал ач холбогдолтой болохыг онцлов. Мөн хоёр улсын цэргийн аж үйлдвэр, цэргийн эмнэлэг хоорондын хамтын ажиллагааг эхлүүлэх талаар харилцан тохиролцов.

May be an image of 3 people

Монгол Улс, БНСУ-ын батлан хамгаалах салбарын харилцаа нь хоёр орны батлан хамгаалах яамд хоорондын гэрээ, хэлэлцээр болон бусад эрх зүйн баримт бичгийн хүрээнд бүх түвшний харилцан айлчлал хийх, яамд хоорондын бодлогын зөвлөлдөх уулзалт зохион байгуулах, цэргийн мэргэжилтэн харилцан сургах, хамтарсан сургалт дадлага явуулах, олон улсын хурал, семинар, үзэсгэлэнгийн арга хэмжээнд харилцан урьж оролцуулах зэрэг чиглэлээр амжилттай хөгжсөөр ирсэн юм.

May be an image of 3 people and clarinet

Ташрамд дурдахад БНСУ-ын Үндэсний Батлан хамгаалахын сайд Шин Вон Шиг нь сайдын албан тушаалд томилогдоод албан ёсоор хүлээн авч уулзсан анхны гадаадын сайд нь Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр байлаа.

Мөн сайд Г.Сайханбаяр айлчлалынхаа хүрээнд БНСУ-д зохион байгуулагдсан “Сөүлийн батлан хамгаалахын яриа, хэлэлцээ” болон “Сөүлийн агаар-сансар, батлан хамгаалах аж үйлдвэрийн олон улсын үзэсгэлэн”-д тус тус оролцов.

“Сөүлийн батлан хамгаалахын яриа, хэлэлцээ” олон улсын аюулгүй байдлын хуралдаанд дэлхийн 30 орчим улсын Батлан хамгаалахын сайд, дэд сайд, Элчин сайд, Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн, 62 орны 1000 гаруй олон улсын эрдэмтэн, судлаач оролцсон бөгөөд оролцогчид бүс нутгийн аюулгүй байдлын асуудлууд, түүний дотор олон улсын аюулгүй байдлын тогтворгүй нөхцөл байдал, эрчим хүчний аюулгүй байдал, цаг уурын өөрчлөлттэй холбоотой сорилтууд зэрэг аюулгүй байдлын нийтлэг асуудлаар харилцан ярилцаж, байр сууриа илэрхийлэв.

Сайд Г.Сайханбаяр “Сөүлийн батлан хамгаалахын яриа, хэлэлцээ” олон улсын аюулгүй байдлын хуралдаанд оролцох үеэр Австрали Улсын Шадар сайд бөгөөд Батлан хамгаалахын сайд Ричард Марлес болон Япон Улсын Олон улсын асуудал эрхэлсэн батлан хамгаалахын дэд сайд Киёши Серизава нартай тус тус хоёр талын уулзалт хийж, хоёр улсын батлан хамгаалах салбарын өнөөгийн харилцаа, хамтын ажиллагаа цаашдын хөгжлийн талаар санал солилцов.

May be an image of 2 people

Түүнчлэн айлчлалын бүрэлдэхүүн 14 дэх удаагаа зохион байгуулагдаж буй “Сөүлийн агаар-сансар, батлан хамгаалах аж үйлдвэрийн олон улсын үзэсгэлэн”-д оролцож, батлан хамгаалах аж үйлдвэрийн үзэсгэлэнгийн үйл ажиллагаа, орчин үеийн цэргийн техник, технологитой танилцав. Энэ удаагийн үзэсгэлэнд дэлхийн 20 гаруй оронд үйлдвэрлэгдсэн зэвсэглэл, техникийг танилцуулж, батлан хамгаалах аж үйлдвэрийн чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 500 орчим аж ахуйн нэгж өөрсдийн бүтээгдэхүүнээ танилцууллаа.

Сайд Г.Сайханбаяр айлчлалын үеэр Монгол Улсаас БНСУ-ын цэргийн их, дээд сургууль, академи, дамжаанд суралцаж буй цэргийн алба хаагчидтай уулзаж, ярилцлаа. Монгол Улс, БНСУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын гэрээний дагуу 2022-2023 оны хичээлийн жилд БНСУ-ын Үндэсний батлан хамгаалах их сургууль, Хуурай замын цэргийн сургууль, Агаарын цэргийн сургууль, Тэнгисийн цэргийн сургууль болон төрлийн цэргийн академи, батлан хамгаалах хэлний төвд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 20 гаруй цэргийн алба хаагч амжилттай суралцаж байна.

Батлан хамгаалахын сайдын ажлын айлчлал нь хоёр орны батлан хамгаалах салбарын харилцааг шинэ шатанд гаргасан чухал ач холбогдолтой айлчлал боллоо.

Categories
мэдээ нийгэм

“Зүүн хойд Азийн аюулгүй байдлын тулгамдаж буй асуудал”сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо DNN.mn

Монгол Улсын Батлан хамгаалах яам, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран 2013 оноос эхлэн жил бүр Зүүн хойд Азийн аюулгүй байдлын тулгамдсан асуудлаар олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж ирсэн уламжлалтай.

May be an image of 5 people and text that says "ASIAN CHALLENGES IN NORTHEAST ASIAN SECURITY ENVIRONMENT INTERNATIONAL CONFERENCE Ulaanbaatar ጥጠ 66aRpmarHaй"

Энэ удаагийн хурлыг “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын тулгамдаж буй асуудал” сэдвээр 2023 оны 10 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд бүс нутгийн аюулгүй байдлын орчинд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, тэдгээрийг шийдвэрлэх зорилтын хүрээнд амжилттай зохион байгууллаа. Хурлын үйл ажиллагаанд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб болон Ерөнхийлөгчийн Тамгын газар, ҮАБЗ-ийн ажлын алба, Гадаад харилцааны яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны академи, Хилийн цэргийн Хил судлалын хүрээлэн, Аюулгүй байдал судлалын хүрээлэн, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Монгол Улсын их сургууль, Дотоод хэргийн их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Монголын дипломатын академи, ОХУ, БНХАУ, Япон Улс, БНСУ-ын зочин илтгэгчид, Монгол Улсад суугаа гадаад улсуудын батлан хамгаалахын атташе нар оролцлоо.

May be an image of 10 people

 Хурлын ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай баяр хүргэж, үг хэлэхдээ: “ … аюулгүй байдлын орчинд нөлөөлж байгаа сорилт бэрхшээлийг даван туулахад бүс нутгийн улс орнууд хамтран ажиллах арга замыг тодорхойлох нь чухал байгааг онцлон энэхүү хурлын арга хэмжээ бүс нутгийн улс орнуудын харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн тодотгов

May be an image of 4 people and text

. Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлаар гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид өөрсдийн үзэл бодол, оюун ухаанаа уралдуулж Зүүн хойд Азийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, уг асуудлыг шийдвэрлэх арга зам, цаашдын хамтын ажиллагааны чиг хандлагын талаар сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүллээ.

May be an image of 1 person, dais and text

Categories
мэдээ нийгэм

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт нийт 15 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны аравдугаар сарын 16-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 98 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 79 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 840 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 815 хэрэг шалгагдаж байна. Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт нийт 15 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан байна.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • Төв аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын албан тушаалтан “Г” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулсан гэх;
  • Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын албан тушаалтан “Г” нь бусдад давуу байдал олгосон гэх;
  • “Б” нь Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа өөртөө давуу байдал бий болгосон гэх;
  • Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын хэсгийн байцаагч “М” нь бусдыг залилсан гэх;
  • Улаанбаатар төмөр замын Хууль зүйн албаны удирдах албан тушаалтан “М” нь албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх;
  • Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын (хуучнаар) байгаль орчны хяналтын улсын байцаагч “Д” нь бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын (хуучнаар) удирдах албан тушаалтан “Ц” нь хахууль авсан гэх;
  • Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн албан тушаалтан “Ц” нь эхнэр “Л”-тай бүлэглэн бусдаас хахууль авсан гэх.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Categories
мэдээ улс-төр

Ковидын үеийн орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай асуудлаарх Ерөнхий хяналтын сонсгол эхэллээ DNN.mn

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаадын орнуудаас авсан зээл, тусламж, иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандив, тусламж болон тэдгээрийн орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай асуудлаарх Ерөнхий хяналтын сонсгол эхэллээ.

Categories
мэдээ нийгэм

Оны эхний есөн сард нийт 63 удаа газар хөдөлжээ DNN.mn

Аюулт үзэгдэл, ослын 3234 тохиолдол 2023 оны эхний есөн сард бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 70 (2.2%)-гаар өссөн үзүүлэлт юм. 

Оны эхний 9 сарын байдлаар:

  • Үер 107
  • Газар хөдлөлт 63
  • Объектын түймэр 2188
  • Ой, хээрийн түймэр 85
  • Усны осол 68 тус тус бүртгэгдсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж харна ууОны эхний есөн сард нийт 63 удаа газар хөдөлжээ

Categories
мэдээ нийгэм

НОБГ: Хоёр иргэний амь нас, 690 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав DNN.mn

Өнгөрсөн долоо хоногт алба хаагчид аврах ажиллагааны 4, гал түймрийн 43 дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ. Ууланд төөрсөн, сураггүй болсон 2 иргэнийг эрэн хайж, зам тээврийн ослоос 1 иргэний амь насыг авран хамгаалж ажиллалаа.

Долоо хоногийн гал түймрийн дуудлага мэдээллээс үзэхэд хогийн сувагт хог шатсан, хашааны шар өвс шатсан дуудлага зонхилж байна. Тодруулбал ил галаас 32, цахилгаан ашиглалт, угсралтын аюулгүй байдлаа хангаагүй 5, яндангийн цонолт 4, автомашин техникийн аюулгүй ажиллагааг хангаагүйн улмаас нэг удаагийн дуудлага ирсэн байна.

Иргэдэд болзошгүй гал түймэр, аюул ослоос сэргийлэн, гэр, орон сууцны аюулгүй байдлаа хангахыг НОБГ-аас зөвлөж байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын Намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана DNN.mn

Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн 2023 оны аравдугаар сарын 23-ны өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
НЭГ. НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН
1 Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 08.00 “Жанжин Д.Сүхбаатар”
2 Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 09.00 “Их Эзэн Чингис хаан”
ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН
1 Төсвийн байнгын хороо Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00-17.30 334 тоот
2 Нийгмийн бодлогын байнгын хороо Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 “Их засаг”
3 Хууль зүйн байнгын хороо Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг болон Монгол Улсын Засгийн газрын “Шүгэл ажиллагаа”-ны ажлын хэсгийн уулзалт 14.00 “Үндсэн хууль”

 

4 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Мал аж ахуйн салбарын хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 “Их засаг”
ГУРАВ. СОНСГОЛ
1 Эдийн засгийн байнгын хороо ·      Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаадын орнуудаас авсан зээл, тусламж, иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандив, тусламж болон тэдгээрийн орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай асуудлаарх Ерөнхий хяналтын сонсгол 10.00 “Их Эзэн Чингис хаан”
Categories
мэдээ нийгэм цаг-үе

НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох саналыг 100 мянга гаруй хүн дэмжсэнээр хууль санаачлах боломжтой боллоо DNN.mn

Нийтийн өргөдөл, гомдлын систем“-д Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын буцаан олголтыг 5% болгон нэмэгдүүлэх саналыг 100,000 гаруй дэмжлээ.

Ингэснээр тус системд оруулсан эхний санал зорилтот хэмжээндээ хүрч, холбогдох байнгын хороо хуулийн төсөл санаачлах боломж нээгдэж байна. Сангийн сайд Б.Жавхлангийн хэлснээр НӨАТ-ын буцаан олголтыг 5% болговол ирэх оны төсөвт 600 тэрбум төгрөг шаардлагатай болох юм.

Одоогоор Нийтийн өргөдөл гомдлын системд

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Засгийн газар хуралдаж байна DNN.mn

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж байна.

Өнгөрсөн долоо хоногийн хувьд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэж буйн хүрээнд лхагва гарагт УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдсан юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Бохирын цооногт хоёр хүн унаж нас баржээ DNN.mn

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ сарын 20-ны өдрийн 04:40 цагт Өмнөговь аймгийн Ханбогд сум, Хайрхан 5 баг Цагаан хад суурьшлын бүсэд “Бохирын цооногт хоёр хүн унасан” гэх дуудлага иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн цагдаагийн газраас шалгахад 33-51 насны хоёр иргэн …гэх компанийн бохирын худагт унаж, харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан байна.

Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Эх сурвалж: ЦЕГ