Categories
мэдээ нийгэм

Т.Бадамжунай нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан энэ лхагва гаригт болно DNN.mn

Яллагдагч Т.Бадамжунай нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан 2023 оны аравдугаар сарын 25-ны өдрийн 10:00 цагт болох талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ.

Тодруулбал Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Т.Бадамжунай, Э.Жаргалсайхан, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1941000320129 дугаартай хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, тус хэргийн Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2023 оны аравдугаар сарын 25-ны өдрийн 10:00 цагт товлон зарласан байна.

Categories
мэдээ нийгэм

216 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ DNN.mn

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 10 дугаар сарын 16-наас 20-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 33.140, мөрдөн байцаалтын 3200 хэрэгт хяналт тавьж, нийт 216 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 109, Өмчлөх эрхийн эсрэг 69, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 15, Хүний амьд явахын эсрэг 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг 7, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 5, Авлига, албан тушаалын 3 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

  • Нийслэлийн прокурорын газраас Багануур дүүргийн Улсын бүртгэлтийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Т.Н нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, иргэн Д.З-д бусдын мэдээлэл бүхий гадаад паспорт гаргаж өгөхийн тулд хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Нийслэлийн ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан С.Л нь  “Э” ХХК-тай нийт 107 сая төгрөгийн үнийн дүн бүхий самбар худалдах, худалдан авах гэрээг байгуулсны хариуд, мөн сурагчдыг сургууль хооронд шилжүүлэх, элсүүлэхэд бусдаас хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Хөвсгөл аймгийн прокурорын газраас “Т” Төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Л.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн нэр дээрх тээврийн хэрэгслийг тус төрийн өмчит компанид зах зээлийн ханшаас илүү үнээр худалдан борлуулж, өөрт давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалтын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Сэлэнгэ аймгийн прокурорын газраас тус аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтыг тусгай зөвшөөрөлгүйгээр явуулан, ойн сан, газрын хэвлийд халдаж, байгаль экологид хохирол учруулсан иргэн Т.Г, К.А нарт холбогдох эрүүгийн хэргүүдэд Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ашигт малтмал олборлох/-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Эх сурвалж: УЕПГ

Categories
мэдээ нийгэм

“CU” сүлжээ дэлгүүрт сүх барьж танхайрсан этгээдэд 15 хоног баривчлах шийтгэл оногдуулжээ DNN.mn

“CU” сүлжээ дэлгүүрт сүх барьж танхайрсан гэх дуудлага мэдээлэл ирээгүй ч, бичлэгийн дагуу шалгалтын ажиллагааг эхлүүлсэн гэж ЦЕГ-аас мэдэгдэж байсан.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “CU” дэлгүүрт энэ оны аравдугаар сарын 11-ний өдөр иргэн “М” нь сүх гарган худалдагчийг айлган сүрдүүлж, танхайрсан байдаг. Тэгвэл тус үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар шүүхээс энэ сарын 20-ны өдөр 15 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол оронд бие гүйцсэн цоохор ирвэсийн тоо толгой дунджаар 953 байна DNN.mn

Өнөөдөр “Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр”   тохиож байна.

Монгол оронд бие гүйцсэн цоохор ирвэсийн тоо толгой 806-1127-ийн хооронд буюу дунджаар 953 гэсэн үр дүн гарсан.

Цоохор ирвэс Монгол Алтай, Говь Алтай, Хангай, Соёны нуруудыг дамнан ойролцоогоор 327 мянган км квадрат газар нутагт тархан амьдарч байгаа юм.

Ингэснээр Монгол орон дэлхийд цоохор ирвэс

Categories
гадаад мэдээ

Газын зурвас руу хүмүүнлэгийн тусламжийн хоёр дахь цуваа нэвтэрчээ DNN.mn

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн орлогч Мартин Гриффитс хэлэхдээ, 14 машин бүхий хүмүүнлэгийн тусламжийн хоёр дахь цуваа Газын зурвас руу нэвтэрснийг нотоллоо. Түүнийг олон цаг шалгасны дараа л анклав руу оруулахыг зөвшөөрсөн байна.

20 ачааны машинтай эхний цуваа 10-р сарын 21-ний бямба гарагт Египетээс Газын зурвас руу Рафах гарцаар дайран өнгөрсөн.

Энэ тусламжийг ням гарагт тарааж эхэлсэн ч хоол хүнс, ус, түлшний нөөц багасч байгаа тул тусламжийн албаныхан хүмүүнлэгийн гамшгийн талаар анхааруулж байна.

Палестины эрх баригчдын үзэж байгаагаар нөхцөл байдал улам дордож байгаа Газын зурвас руу орох, гарах гол цэг болох Рафагийн гарам нь Газад хүмүүнлэгийн тусламж хүргэх цорын ганц боломжит зам болжээ.

НҮБ-ын албаны хүмүүс Газаас гарч чадахгүй байгаа бүх хүмүүсийн хэрэгцээг хангахын тулд өдөрт дор хаяж 100 ачааны машин хүмүүнлэгийн бараа шаардлагатай болно гэж мэдэгдэв. Хамгийн сүүлийн мөргөлдөөнөөс өмнө өдөр бүр хэдэн зуун ачааны машин энэ анклав руу ирдэг байв.

Гриффитс хэлэхдээ, Газын зурвас руу хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүний урсгалыг тогтвортой байлгахын зэрэгцээ Израилийн хангамжийг шалгах боломжийг олгох, хяналт шалгалтын систем боловсруулах ажил хийгдэж бай

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ахуйн хэрэглээний газ дэлбэрч хоёр хүн эмнэлэгт хүргэгджээ DNN.mn

Чингэлтэй дүүрэг 24 дүгээр хороо, “Яргайтын богины-Ам”-д байрлах нэгэн байшинд ахуйн хэрэглээний газ дэлбэрч, хоёр хүн түлэгджээ.

Тодруулбал дүүргийн Онцгой байдлын газар гал гарсан тухай дуудлагыг 10.22-ны өдрийн 19:20 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 19:27 цагт очиход иргэн Т-ийн 4×5 метрийн хэмжээтэй байшинд 220 граммын савлагаатай ахуйн хэрэглээний газ тэсэрч хоёр иргэн түлэгдэж, эмнэлэгийн байгууллагад хүргэгдсэн байсан бөгөөд байшин /гал түймэр гараагүй байна/-г шалгаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иргэд та бүхэн тэсэрч, дэлбэрэх магадлалтай ахуйн хэрэглээний зүйлсийг хэрэглэхдээ анхаарал болгоомжтой байж, болзошгүй аюул, эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалахыг сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 136 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны аравдугаар сарын 22-ны өдөр нийт 1768 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1422, гэмт хэргийн шинжтэй 82 дуудлага, мэдээлэл байна.

Үүнээс гадна автомашин согтуугаар жолоодсон 88 , хүний биед халдсан 68, эрүүлжүүлэх байранд хоносон 136 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Эмгэнэл

Мөрийн Ванчин
1931-2023 он

Монголын харилцаа холбоо тэр дундаа радио, телевизийн салбарын үндэс суурийг тавигчдын нэг Мөрийн Ванчин 2023 оны 10-р сарын 21-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгссөнд гэр бүл, үр хүүхэд төрөл төрөгсөд бидэнд хүнд гарз хохирол учирлаа.
Ахмад холбоочин Мөрийн Ванчин 1931 онд Сэлэнгэ аймгийн Дархан сумын нутаг 1-р багийн Дэрсний хонхор (одоогийн Шарын голын уурхай) гэдэг газар төрж, улмаар Баруун хараагийн бага, дунд сургуулийг 1939-1946 онд, Холбооны техникумыг 1946-1950 онд, Ленинградийн Цахилгаан Холбооны Дээд Сургуулийг 1957-1962 онд тус тус төгсөж Монголын холбооны салбарыг хөгжүүлэх, шинэ техник технологи нэвтрүүлэх, мэргэжилтэй ажилтан инженерүүдийг бэлтгэхэд өөрийн бүхий л үйл амьдралынхаа 55 жилийг зориулсан шилдэг инженер, сурган хүмүүжүүлэгч, манлайлагчдын нэг байлаа.
Тэрээр яамны сайдын шийдвэрээр 1950 оноос Радио өргөн нэвтрүүлгийн станцад техникч, 1952 оноос Холбооны Яамны Радио нэгдсэн засварын газарт техникч, 1954 оноос Улсын Радио хороонд нэвтрүүлэгч, 1962 оноос Төв радио засварын ахлах техникч мастер, 1967 оноос Радио, телевизийн нэгдсэн засварын инженер, ахлах инженер, 1972 оноос Ус цаг уурын эрдэм шинжилгээний институтэд тооцоолох машины инженер, 1975 оноос Холбооны сургалтын төвд мастер багш, 1975 оны 11-р сараас Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын анхны хувилагч машин “Канон”-г нэвтрүүлэн, тэндээ 20 жил ажиллаад өндөр насны тэтгэвэртээ гарсан юм.
М.Ванчин нь улсад 55 жил ажиллахдаа Монголын радио өргөн нэвтрүүлгийн станцаас хүчин чадлыг сайжруулах, тооцоо судалгаа хийж долгионы хамрах хүрээг өргөтгөж, радио телевизийн засварын нэгдсэн төв байгуулж тоног төхөөрөмжийг сайжруулах, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, хөдөө аймаг сумуудад 25, 50 вт-ийн радио өсгүүрүүдийг өөрсдөө үйлдвэрлэж хангах ТУ-50, ТУ-100, Вт-ийн радио өсгүүрүүдийг шинээр суурилуулах ажлуудад оролцож мөн хожим ЗХУ-ын ТУ-600, Унгарын ST-800 Вт-ийн станцуудыг суурилуулж байжээ.
Тэрбээр радио телевизийн засварчин бэлтгэх 6 сарын курс зохион байгуулан орон нутаг, төв суурин газруудаар мэргэжилтэн бэлтгэсэн юм. Мөн монголын радиогийн анхны нэвтрүүлэгчдийн нэг байлаа.
Төр засгаас Холбооны салбар түүний дотор радио телевизийн салбарт оруулсан түүний хувь нэмрийг өндрөөр үнэлэн, Засгийн газрын хүндэт жуух, 50, 60, 80 жилийн ойн медаль, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ.
М.Ванчин таны хүнлэг эрхэм зан чанар, хөдөлмөрч бүтээлч үйл, замнал тань бид бүхэнд өвлөгдөн үлдэх болно.

Хань, үр хүүхэд, төрөл төрөгсөд

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 27-28-нд иргэдийн данс руу шилжүүлнэ DNN.mn

2023 оны гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг аравдугаар сарын 27-28-нд иргэдийн данс руу шилжүүлнэ.

Татварын ерөнхий газар иргэдэд буцаан олголтоосоо долоон төрлийн татвар төлөх боломжийг бүрдүүлсэн.

Одоогоор татвар, торгуулиа шууд суутган төлөх хүсэлтэй иргэдийн мэдээллийг нэгтгэж байгаа бөгөөд үүний дараа буцаан олголтын хоёр хувийг олгоно.

III улирлын буцаан олголтын урамшууллаараа хөрөнгийн татвараа 34,104 иргэн 48 590 нэхэмжлэхээр 422 сая төгрөг төлжээ.

Categories
гадаад мэдээ

Орос дэлхий даяар ардчилсан сонгуульд нөлөөлж байна DNN.mn

Орос улс дэлхий даяар ардчилсан сонгуулийн шударга байдалд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулах гэж өөрийн тагнуул, олон нийтийн сүлжээ болон Оросын төрийн мэдээллийн хэрэгслийг ашиглаж байгааг АНУ-ын тагнуулын алба анхааруулав. “Энэ бол дэлхий нийтийг хамарч буй үзэгдэл” гэж тус байгууллагын тайланд онцлон тэмдэглээд “Бидний мэдээлэл Оросын Засгийн газрын өндөр албан тушаалтнууд, тэр дундаа Кремлийн удирдлагууд эдгээр нөлөөллийн ажиллагааг үр дүнтэй гэж үзэж байгааг батлан харуулж байна.”Хятад улс бусад орны сонгуульд мөн хөндлөнгөөс оролцдог ч үүнтэй төстэй тактик хэрэглэдэггүй” гэж уг баримт бичигт тэмдэглээд уг тайланд Оросыг ийм үйл ажиллагааны “гол буруутан” гэж нэрлэсэн байна.

Уг тайланд “Орос улс 2020-2022 оны хооронд хамгийн багадаа есөн орны сонгуульд хөндлөнгөөс идэвхтэй оролцож, ардчилалд итгэх итгэлийг нь хөсөрдүүлэхийг оролдсон бөгөөд өөр 17 улс оронд Оросын энэхүү “хүчин чармайлт” харьцангуй бага хэмжээгээр нөлөөлсөн” гэж онцолжээ. Энэхүү баримт бичгийг улс, орнуудад анхааруулах зорилгоор Америк, Европ, Ази, Африкийн 100 гаруй улс дахь АНУ-ын Элчин сайдын яамд руу илгээсэн юм байна. Уг тайланд тухайлбал, Оросууд АНУ-ын 2020 оны сонгуульд итгэх итгэлийг алдагдуулах зорилготой мэдээллийг олшруулж, нийтийн сүлжээ, хэвлэлээр өргөн хэмжээгээр тараасан болохыг мөрдөн шалгаж тогтоосон баримтыг хавсаргажээ.

АНУ-ын 2020 оны сонгуульд нөлөөлж чадсан явдал, түүнчлэн COVID-19 тахлын талаарх ташаа мэдээлэл түгээх кампанит ажлын амжилт нь Орос улсыг дэлхий даяар ижил төстэй үйл ажиллагаагаа эрчимжүүлэхэд хүргэсэн гэж Төрийн департаментын нэрээ нууцалсан өндөр албан тушаалтан сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. АНУ-ын тагнуулын тайланд 2020 онд Европын нэг оронд болсон сонгуулийн жишээг мөн хавсаргажээ.Оросын Холбооны аюулгүй байдлын алба тус улсын сонгуулийн албаныхныг айлган сүрдүүлж, сонгуулийн өдөр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, гадаадад байсан иргэдийнх нь саналд нөлөөлөх зорилгоор “хорлон сүйтгэх” нууц ажиллагаа явуулж төрийн суртал нэвтрүүлгийн хэрэгслээрээ худал мэдээлэл түгээх, сошиал платформ, хуурамч веб сайтуудаар сонгуулийн шударга байдалд эргэлзүүлэх зорилготой мэдээлэл тараах зэрэг арга хэрэглэж байсан баримтуудыг дурджээ.

Иймээс ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах, ардчилсан улс орнууд Засгийн газар хооронд энэ талаар мэдээлэл солилцох, Оросын тагнуулчдыг хөөн гаргах, сэжигтэй хүмүүсийг тус улсад нэвтрүүлэхийг хориглох замаар Москвагийн ийм төрлийн үйл ажиллагаатай тэмцэхийг Вашингтон зөвлөсөн байна.

Энэ тайлантай холбогдуулан Германы Үндсэн хуулийг хамгаалах холбооны алба (BfV)-ны шинжээч Бодо Бекер “Орос улс Германы улстөрчид, төрийн байгууллагууд, хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгсэлд итгэх олон нийтийн итгэлийг сулруулж, Европын холбоо болон НАТО дахь холбоотны харилцааг сулруулахыг зорьж байна гэж онцлов” хэмээн DW мэдээлжээ.

 

 

Г.АМАРСАНАА