Categories
мэдээ нийгэм

Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн авто замын 8,5 километрийг тавьж дуусгав DNN.mn

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Монгол Улс дахь Азийн хөгжлийн банкны шинээр томилогдсон Суурин төлөөлөгч Шэннон Коулин, тус байгууллагын Байгаль орчны асуудал хариуцсан ажилтан Н.Эрдэнэсайхан болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар одоо Хөвсгөл аймагт Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн бүтээн байгуулалтын ажил болох Хатгал-Жанхай-Тойлогт, Хатгал-Хүзүүвчийн шил чиглэлийн авто зам барих ажлын явц, цаашид хэрэгжүүлэх төслүүдийн уялдааг хангах асуудлаар мэдээлэл солилцлоо.

Суурин төлөөлөгч Шэннон Коулин хэлэхдээ Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж буй уг авто замын ажлыг энэ онд 12 км авто зам тавихаас 8,5 км-ийн гүйцэтгэлтэй байгаа нь бодит ажил болж буйг онцоллоо. Түүнчлэн аялал жуулчлалаас гадна байгаль орчны чиглэлд голлох төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа тул санал, зөвлөгөө авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Сайд Б.Бат-Эрдэнэ “БОАЖЯ, Азийн хөгжлийн банктай нягт харилцаатай байдаг ба сайн болон сул хэрэгжиж буй төслүүд бий. Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн хатуу хучилттай зам нь 7 дугаар сард ашиглалтад оруулах байсан ч хугацаандаа амжаагүй бөгөөд үлдсэн 3,5 км авто замыг 11 дүгээр сард хүлээн авахаар төлөвлөж байгаа. Иймд Суурин төлөөлөгч Хөвсгөл аймагт ажиллаж, уг ажлыг хүлээлцэхэд хамт байхыг хүсэж байна” гэлээ.

Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрийн дийлэнх хувийг эзлээд байгаа цөлжилтийг сааруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэгдсэн ажлууд болон хөв цөөрөм байгуулах ажилд манлайлан ажиллахыг хүсэв гэж БОАЖЯ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ирэх сарын 1-нээс цэвэр, бохир усны төлбөр нэмэгдэнэ DNN.mn

 Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын хэрэглэгчдийн цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг шинэчлэн баталжээ.

Тодруулбал, ирэх сарын 1-нээс орон сууцын айлуудын хэрэглээний цэвэр усны төлбөр нэг литр нь 1.34 төгрөг болжээ. Энэ нь өмнөхөөс 27 мөнгөөр нэмэгдсэн дүн аж. Аж ахуйн нэгжүүд цэвэр усны литр тутамд 2.69 төгрөг төлөх нь. Хамгийн их ус хэрэглэдэг спирт, архи, пиво, усны үйлдвэр, машин угаалгын газрууд нэг литр ус тутамд 3.56, айл өрхийнх 1.07, аж ахуйн нэгжийнх нь 2.25 төгрөг болсон нь өмнөхөөс 20-45 мөнгөөр нэмэгдсэн дүн аж. Харин гэр хорооллын худгуудын усны тарифыг нэмээгүй, литр тутамд нь хоёр төгрөг хэвээр үлдээжээ.

Энэ талаар Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны Захиргаа, удирдлагын газрын дарга Б.Доржбат “Монгол Улсын Засгийн газар болон АНУ хоорондын Мянганы сорилтын компакт гэрээний дагуу үнэ нэмэхээр шийдвэрлэсэн. Ингэснээр айл өрхүүдийн хувьд усны сарын хэрэглээний төлбөр өмнөхөөсөө 2000-3000 төгрөгөөр нэмэгдэнэ гэж тооцож байна. Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд манайд олон шинэ тоног төхөөрөмж суурилуулж, ус цэвэршүүлэн, дахин ашиглах үйлдвэр зэргийг барьж буй. Гэрээнд усны орлого нь зарлагаа нөхөх хэмжээнд байх ёстой гэж тусгасан” гэв.

Categories
мэдээ нийгэм

БНСВУ-ын Үндэсний батлан хамгаалахын сайд, генерал Фан Ван Зиан манай улсад айлчилж байна DNN.mn

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Улс төрийн товчооны гишүүн, Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга, Үндэсний батлан хамгаалахын сайд, генерал Фан Ван Зианг тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад 2023 оны 10 сарын 25-27-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Үндэсний батлан хамгаалахын сайд, генерал Фан Ван Зианг-ийг өнөөдөр /2023.10.26/ Батлан хамгаалах яаманд хүндэт харуулын хамт хүндэтгэн хүлээн авч, сайд нар албан ёсны хэлэлцээ хийв.

May be an image of 6 people and text

Тус хэлэлцээгээр дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдал, хоёр орны найрамдалт харилцаа, түүний дотор батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа, цаашдын төлвийн талаар харилцан санал солилцлоо.

Улмаар сайд нар хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа нь талуудын нийтлэг эрх ашиг сонирхолд нийцэн, хоёр орны ард түмний найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, бүс нутагт цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах үндсэн зарчимд тулгуурлан шинэ агуулга хэлбэрээр өргөжин тэлж, эрчимтэй урагшлан хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа харилцан илэрхийлэв.

May be an image of 2 people and text

Албан ёсны хэлэлцээний дараа талууд “Монгол Улсын Батлан хамгаалах яам, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний батлан хамгаалах яам хооронд найрамдлын айлчлал зохион байгуулах тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа.

Генерал Фан Ван Зианг тэргүүтэй төлөөлөгчид уг айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхах юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ч.Сосормаа: Хавдрын эмнэлгийн шинэ барилгын төсвийг батлахыг УИХ-ын гишүүдээс шаардаж байна DNN.mn

Хавдрын эмнэлгийн шинэ барилгын төсвийг батлахыг УИХ-ын гишүүдээс шаардаж, “Наран ижий заяа” хавдрыг даван туулагчдын холбооноос “Хөшөө юу, Хавдрын эмнэлэг үү” хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.


“Гарын үсгийн хүч эвсэл”-ийн төлөөлөл Ч.Сосормаа “Хорт хавдрын гай гамшигт нэрвэгдээгүй, хүнээ алдаагүй аль эсвэл хорт хавраар өвчилж, зовж шаналаагүй ах, дүү, хамаатан садангүй хүн гэж Монголд алга.

Онц байдал зарлахаар гамшгийн аюул нүүрлээд байхад УИХ-ын гишүүд хавдрын шинэ эмнэлэг барих ажлыг яагаад ярихгүй байгаа юм бэ.

Монгол Улс өнөөдөр

  • Элэгний хорт хавдраар дэлхийн 183 улсаас нэгдүгээрт
  • Ходоодны хорт хавдраар 183 улсаас нэгдүгээрт
  • Улаан хоолойн хорт хавдраар 183 улсаас хоёрдугаарт
  • Цус харвалтаар 183 улсаас гуравдугаарт тус тус орж байна.

УИХ-ын гишүүдийн 2024 оны төсөв хэлэлцэж байгаа энэ цаг үед хавдрын шинэ эмнэлгийг барьж байгуулахад төсвийг нь тусгаж өгөхийг уриалж, шаардаж байна.

Маргааш Сүхбаатарын талбайд иргэдийн гарын үсгийг цуглуулах цуглаан зохион байгуулна. Бид хамтдаа эрх ашгаа хамгаалахгүй бол эрх баригчид хавдрын асуудалд хойрго хандсан хэвээр байх нь” гэлээ. 

Categories
мэдээ шинжлэх-ухаан-технологи

Сарны насыг тогтоожээ DNN.mn

“Аполлон- 17” хөлгөөр дэлхийд авчирсан Сарны тоосонцрын дээжийг шинжилснээр манай гаргийн дагуул нь өмнө тооцоолж байснаас 40 сая жилийн өмнө буюу дор хаяж 4.46 тэрбум жилийн өмнө үүссэн болохыг тогтоосон тухай  судалгааны өгүүлэл “Geochemical Perspectives Letters” сэтгүүлд нийтлэгджээ.  “Эдгээр нь аварга том биет дэлхийтэй мөргөлдсөний дараахан үүссэн хатуу бодисын хамгийн эртний дээжүүдийн нэг юм. Одоо бид эдгээр дээжийн насыг мэдэж байгаа тул Сарны насыг тогтоох лавлагаа болгон ашигласан” гэж Чикагогийн их сургуулийн профессор Филипп Хек ярьжээ.  Хек болон түүний багийнхан 1972 онд авчирсан уг дээжийг судлах явцдаа цирконы талстуудыг илрүүлсэн аж. Энэ нь халуун хайлмагаас /лаав/ илэрдэг эрдэс бодис бөгөөд дотор нь байгаа уран, торигийн атомынх нь агууламжаар, мөн задралд орж буй бусад бодисуудаар чулуулгийн насыг тодорхойлдог юм байна.  Судалгааны явцад Сарны зарим дээж 4.46 тэрбум жилийн настай болохыг тодорхойлжээ. Энэ нь манай гаргийн дагуул гараг судлаачдийн тооцоолж  байснаас дор хаяж 40 сая жилийн өмнө үүссэн гэсэн үг юм. Түүнчлэн Нарны аймаг үүссэний дараа Дэлхий ба Сар хэрхэн үүссэн талаарх ойлголтыг шинэ өнцгөөс харах боломжийг олгож байна гэж уг судалгааны өгүүлэлд дурджээ.  Учир нь манай дэлхий Ангараг гаргаас томгүй Тейа гэдэг гарагтай мөргөлдсөний улмаас сар үүссэн гэсэн эрдэмтдийн гаргасан онол байдаг юм.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар Л.Мөнхзулыг томиллоо DNN.mn

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалтын дагуу сул орон тоо гарсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлөөс нээлттэй зарлаж зохион байгуулсан. Уг сонгон шалгаруулалтад оролцсон Л.Мөнхзулыг Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 430 дугаар тогтоолоор томилохыг санал болгосны дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан тушаалд томиллоо.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Л.Мөнхзулд үүрэгт ажлыг танилцуулан хүлээлцүүлэн өглөө.
Ажил хүлээлцэх үеэр Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү Нийгмийн даатгалын багц хуулийг иргэд, даатгуулагчдад сурталчлан таниулах, нийгмийн даатгалын байцаагч ажилтнуудыг чадавхжуулах, багц хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж, албан үүргээ хуулийн хүрээнд мэргэжлийн түвшинд шуурхай гүйцэтгэж ажиллахыг зөвлөлөө.
Categories
мэдээ нийгэм

Он гарсаар 17 удаагийн үйлдлээр таван нэр төрлийн 2630 хүн тун мансууруулах эм хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ DNN.mn

Гаалийн ерөнхий газраас гааль, тагнуул, цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлсэн тусгай ажиллагаа, дотоод хяналтын талаар мэдээлэл өглөө.

Гаалийн байгууллага нь 2023 оны эхний 10 сарын байдлаар Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон хязгаарласан бараа бүтээгдэхүүний хэрэг зөрчилтэй тэмцэх ажлын хүрээнд 1578 зөрчлийг илрүүлэн, татвараас зайлсхийснийг нөхөн төлүүлж ажиллаж байна. Эдгээрээс 32 үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байсан гэв.

Жишээ нь

  • 17 удаагийн үйлдлээр 5 нэр төрлийн 2630 хүн тун мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан
  • 2 удаагийн үйлдлээр нийт 4591 гр алтан гулдмайг хилээр гаргах гэж байсан
  • 6 удаагийн үйлдлээр түүх дурсгалын өв нэвтрүүлэх гэж байсан
  • 1 удаагийн үйлдлээр 375кг химийн бодисыг мэдүүлэггүйгээр нэвтрүүлэх гэж байсныг илрүүлэн таслан зогсоосон.

Монгол Улс ОХУ-тай хил залгаа 10 боомт, БНХАУ-тай хил залгаа 13 боомт, агаарын 1 боомт, нийт 24 боомтод 160 хяналтын бүсэд 1700 орчим хяналтын камер байнга ажиллуулдаг.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гэрлээ шилжүүлээгүй 178 жолоочид хариуцлага тооцжээ DNN.mn

Тээврийн цагдаагийн албанаас шөнийн цагаар үйлдэгддэг зам тээврийн ослыг бууруулах чиглэлээр, Замын хөдөлгөөний дүрмийн 18 дугаар зүйлд заасан гэрэл хэрэглэх журмын хэрэгжилтийг хангах зорилгоор “Гэрэл” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Зөрчлийн тухай хуулийн 14.7.41-д холын гэрлээ ойрд шилжүүлээгүй жолоочийг 20 мянган төгрөгөөр торгох заалт бий.

Улсын хэмжээнд энэ оны эхний 9 сарын байдлаар 25 мянган жолооч энэ зөрчлийг гаргажээ. Харин “Гэрэл” хэсэгчилсэн арга хэмжээг эхлүүлснээс хойших 7 хоногийн хугацаанд 5 мянга гаруй зөрчил илрүүлж, хариуцлага тооцсон байна. Нэг хоногийн хугацаанд буюу өчигдөр гэрлээ шилжүүлээгүй 178 зөрчлийг цагдаагийн албан хаагчид илрүүлжээ.

Жолооч шөнийн цагаар эсрэг урсгалын, өөдөөс ойртож буй тээврийн хэрэгсэл 150 метр орчимд дөхөж ирэх үед холын гэрлийг ойрд шилжүүлэх дүрэмтэй. Гэвч гэрэл шилжүүлдэггүй, үйлдвэрийн бус стандартгүй ойрын гэрэл ашиглаж эсрэг урсгалд явж буй жолоочийн нүдийг гялбуулж буй зөрчлүүд илэрч байгаа аж.

Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих
41.Жолооч тээврийн хэрэгслийн холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлээгүй, эсхүл тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл хэрэглэх журам зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн18. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг хэрэглэх
18.1. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд, мөн хонгил дотор жолооч тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараах байдлаар асааж явна:      
 а/ замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана;       
б/ замын гэрэлтүүлэгтэй хэсэгт ойрын гэрлийг асаана;       
в/ чиргүүлтэй яваа үед түүний оврын гэрлийг асаана.
18.2. Дараах тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ:       
а/ өөдөөс яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 м-ээс багагүй зайд;       
б/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн жолооч гэрэл шилжүүлэх дохио өгвөл зайн хэмжээг үл харгалзан;       
в/ бусад жолоочийн нүдийг гялбуулж болзошгүй тохиолдолд.1
8.3. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно.
18.4. Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрлийг асаана. Хэрэв тэр нь асахгүй буюу байхгүй бол тээврийн хэрэгслийг замаас гаргаж зогсоох бөгөөд ийм бололцоогүй тохиолдолд энэ дүрмийн 9.3-ын “в”, 9.4, 9.5 заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэнэ.
Тайлбар: Үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрэлтэй хамт ойрын буюу манангийн гэрлийг асааж болно.
18.5. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд чиргүүл чирч явахдаа ба зогсож байхдаа бүхээг дээрх «Чиргүүлтэй тээврийн хэрэгсэл» таних тэмдгийг асаана.
18.6. Манангийн гэрлийг үзэгдэлт хангалтгүй нөхцөлд болон мөн харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийн хамт хэрэглэж болно.
18.7. Гэрэлтүүлүүрийг суурин газрын гаднах замд өөдөөс тээврийн хэрэгсэлгүй үед хэрэглэхийг зөвшөөрнө. Түүнийг суурин газарт тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглосон автомашины жолооч албан үүрэг гүйцэтгэж явахдаа шаардлагатай үед хэрэглэж болох бөгөөд харин бусад тээврийн хэрэгсэлд суурилуулахыг хориглоно.1
8.8. Тээврийн хэрэгсэлд өдрийн цагаар асааж явахад зориулан үйлдвэрээс тоноглосон гэрлийг жолооч өдрийн цагт хөдөлгөөнд оролцохдоо асааж болно.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Categories
мэдээ нийгэм

Олон улсын аялал жуулчлалын “ITM-2023” үзэсгэлэн зохион байгуулна DNN.mn

Олон улсын аялал жуулчлалын “ITM-2023” үзэсгэлэнг 10 дугаар сарын 27-29-нд Мишээл экспо төвд зохион байгуулна.

Монголын Аялал Жуулчлалын Холбоо “ITM-2023” үзэсгэлэнг 24 дэх жилдээ дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага, аялал жуулчлалын салбар сэргэж байгаатай холбогдуулан “Ногоон хөрөнгө оруулалт-Бидний ирээдүй” уриан дор зохион байгуулж, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, шинэ үеийн хөгжлийн бодлогыг сурталчлах, үр өгөөжийг нь хүртэн хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж байна.

Тус үзэсгэлэн нь бизнес эрхлэгчдийг холбож, шинэ бизнесийн түнш олох, гэрээ хэлэлцээр хийх, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах зэрэг бизнесийн төрөл бүрийн боломж бүрдүүлдэг.

ITM (International Travel Mart) үзэсгэлэнд 21 аймаг нэгдсэн зохион байгуулалттай, тур оператор, жуулчны бааз, ресторан зоогийн газар, аяллын хэрэгсэл нийлүүлэгч, аяллын бүтээгдэхүүн үйлчилгээ эрхлэгч, урлаг соёлын гээд 200 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцдог.

Үзэсгэлэнг гурван өдөрт дунджаар 4000 гаруй зочин, мэргэжлийн хүмүүс сонирхдог. Энэ жилийн хувьд 20 аймаг, 150 гаруй аж ахуйн нэгж байгууллага оролцохоор бэлтгээд байгаа.

Мөн үзэсгэлэнгийн хүрээнд аялал жуулчлал, зочлох үйлчилгээний бизнес эрхлэгчдэд зориулсан төрөл бүрийн чөлөөт уулзалт, сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулна.

Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч старт-апп компаниудад “АЖ-ын бүтээгдэхүүн хөгжүүлэлт, түүний онцлог, анхаарах зүйлс”, орон нутгийн аялал жуулчлалын газрын мэргэжилтэн, бизнес эрхлэгчдэд “ТХГН-т тулгуурласан аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэлт, нутгийн иргэдийн оролцоо”, аялал жуулчлалын бизнес эрхлэгчдэд “Монгол орны зорин очих газрын онцлог, гадаад сурталчилгаанд гардаг алдаа”, үйлчилгээний байгууллагынханд “Бизнесийн сахилга бат, хувь хүний харилцаа”, аялал жуулчлалын үйлчилгээнд дижитал технологийг үр дүнтэй ашиглах нь, үндэсний хоол, жуулчдын сэтгэл ханамж зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээний сурталчилгаа хийхээр төлөвлөөд байгаа юм.

Монгол Улсад 2019 онд 577 300 жуулчин хүрэлцэн ирсэн нь өмнөх оныхоос 11 хувиар өсөж, 607 231 сая ам.долларыг энэ салбараас олж, байлаа. Өмнөх оноос энэ тоо 29,6 хувиар өссөн байна. Түүнчлэн 2,460,874 монгол хүн гадаадад аялсан байдаг. Харин 2022 онд 290 414 гадны жуулчин хүрэлцэн ирж 350 сая ам.доллар буюу 1,2 их наяд төгрөгийн орлого олсон билээ.

Монгол Улсад одоогоор 600 мянган жуулчин ирж, 3 тэрбум 400 сая орчим төгрөгийн орлогыг оруулаад байна. Харин дэлхий дахинаа 900 сая хүн гадаад улс руу аялал хийсэн нь 2021 оныхоос хоёр дахин их буюу цар тахлын өмнөх өсөлттэй жилүүдээс 63 хувиар нэмэгдсэнийг ДАЖБ (UNWTO) зарлажээ.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “Аялал жуулчлалын үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжих улмаар тус салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудыг төрөөс бодлогоор дэмжих олон шат дараатай ажил гүйцэтгэж байгааг Монголын аялал жуулчлалын холбооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

НОБГ: Галд өртсөн байшинд 11 хүн байснаас 5 нь эсэн мэнд гарч, 7 хүн нь галд өртөж нас барсан DNN.mn

Өнгөрсөн шөнө гал түймрийн улмаас 7 хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар НОБГ-аас мэдээллээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 3-р хороо Бага наранд байшин шатаж байна дуудлага ОБГ-т 03:48 цагт ирсний дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход 6*6 хэмжээтэй 2 байшин бүрэн шатаж, нэмэлт дуудлагаар Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн бүрэлдэхүүн ажиллаж, галын тархалтыг 04:50 цагт зогсоож, бүрэн унтрааж ажилласан байна.

Байшинд 11 хүн байснаас 5 нь эсэн мэнд гарч, 7 иргэн амь насаа алджээ. Тодруулбал, хажуугийн байшинд бас нэг хүн байсан аж. Одоогийн байдлаар мэргэжлийн байгууллагуудын хамтарсан үзлэг шалгалт явагдаж байгаа аж.