18-р сургуулийн 6-р ангийн сурагчид тодорхой шалтгаангүйгээр сургууль дээрээ хоёр удаа хордлогод орж, улмаар эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байсан талаар бид өмнө мэдээлж байсан. Тэгвэл одоогоор хүүхдүүдийн хордсон шалтгааныг тодруулаагүй байна. Энэ талаар ЦЕГ-аас,
“Нэг ангийн хүүхдүүд 2 удаа учир шалтгаан тодорхойгүй хордсон гэх асуудлыг Прокуророос харьяаллыг МБА-нд тогтоохоор болсон. Уг асуудалд 5 байгууллагын 8 төрлийн шинжилгээ хийлгэж байгаа. Мөн Цагдаа шалгахаас гадна Нийслэлийн Засаг даргын захирамжаар Засаг даргын орлогчоор ахлуулсан 22 байгууллагын төлөөлөл оролцсон дээрх асуудлын учир шалтгаан нөхцөлийг олон талаас нь нарийвчлан тогтоохоор Ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ олон байгууллага бүх талаас нь дэмжлэг үзүүлж, ажиллана” гэв.