Author: Админ
Аравдугаар сарын 25-ны байдлаар 269.7 мянган га талбайгаас 387.2 мянган тонн үр тариа хураан авчээ. Үүнээс 235.8 мянган га-гаас 347.6 мянган тонн улаанбуудай, 17.5 мянган га-гаас 171.6.0 мянган тонн төмс, 11.8 мянган га-гаас 153.9 мянган тонн хүнсний ногоо хураан авсан байна. Мөн 61.2 мянган га-гаас 169.6 мянган тонн тэжээлийн ургамал, 83.2 мянган га-гаас 35.8 мянган тонн тосны ургамал тус тус хураан авчээ.
Түүнчлэн үр тариа хураалт 79.4 хувь, төмс хураалт 95.8 хувь, хүнсний ногооны хураалт 87.7 хувьтай үргэлжилж байна. Энэ онд улсын хэмжээнд 339.5 мянган га-д үр тариа, үүнээс 316.9 мянган га-д улаанбуудай тариалжээ. Харин төмс 18.3 мянган га-д, 13.4 мянган га-д хүнсний ногоо, 101.7 мянган га-д малын тэжээл, 121.4 мянган га-д тосны ургамал, 7.0 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 601.3 мянган га-д тариалалт хийсэн байна.
Нийгмийн даатгалын сангийн есдүгээр сарын статистик мэдээлэл гарчээ. Нийгмийн даатгалын сангийн орлого 2 хоёр тэрбум 976.5 сая төгрөг бол зарлага нь 2 тэрбум 905 сая төгрөг байна.
Нийт тэтгэвэр, тэтгэмж төлбөр авагчдын тоо 678.509 байна. Тэтгэмж, төлбөр авагчид:
- Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авагч – 104 мянга
- Жирэмсэн болон амаржсаны тэтгэмж авагч – 46.1 мянга
- Оршуулгын тэтгэмж авагч – 10.6 мянга
- Ажилгүйдлийн тэтгэмж авагч – 23 мянга
- Хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээх болон рашаан сувиллын зардал авагч – 2.2 мянган хүн байна
Харин тэтгэвэр авагч 492.3 мянган хүн байгаа юм. Үүнээс,
- Өндөр насны тэтгэмж авагч – 384 мянга
- Тахир дутуугийн тэтгэвэр авагч – 66.6 мянга
- Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагч 20.4 мянга
- Цэргийн тэтгэвэр авагч – 21 мянган хүн байна.
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 240 бөхийн барилдаан өчигдөр боллоо.
Хүчит бөхийн барилдаанд “Ховд” дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэв.
Шөвгийн дөрөвт “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, Дүнжингарав дэвжээний бөх, улсын начин Д.Хүдэрбулга нар шалгарлаа.
Наймд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын аварга О.Хангай, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, улсын начин Э.Даш нар үлдэв.
Тус барилдааны түрүү бөх 10 сая, үзүүр бөх 8 сая, их шөвгийн хоёр бөх тус бүр 5 сая төгрөгийн бай шагналаа Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нараас гардаж авлаа.
Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт ойн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааныг 1994 оноос хойш зохион байгуулж байгаа бөгөөд тухайн оны барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, улсын аварга О.Балжинням үзүүрлэж байжэ
2023.10.29 / НЯМ ГАРИГ
НАМРЫН АДАГ ХАР НОХОЙ САРЫН
ХОЁР ХАР ЦАГААН БИЧ ӨДӨР
Үс засуулвал: Өвчин ирнэ
Наран ургах, шингэх: 07.32-17.40
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Сансар
Суудал: Гал
Аргын тооллын 10 сарын 29, Адьяа гараг. Билгийн тооллын 16, Гоё хүүхэн одтой, цагаан бич өдөр. Өдрийн наран 7 цаг 32 минутад мандан, 17 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Сар хиртэнэ, 02:01-06:26 хооронд 4 цаг 25 минут үргэлжлэх ба оргил үе нь 04:14-д харагдана. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
2023 оны 10 дугаар сарын 29-нөөс 11 дүгээр сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
29-нд Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 30, 31-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 11 дүгээр сарын 1-нд нутгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр хүйтэрч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -12…-17 градус хүйтэн, өдөртөө -4…+1 градус дулаан, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +13…+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан байна. 30, 31-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лиг эхлэхтэй холбогдуулан зарим багийн эзэд буюу Мэргэжлийн сагсан бөмбөгийн багийн эзэд, хөрөнгө оруулагчдын холбооноос Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо (МСБХ)-нд найман шаардлага хүргүүлсэн. Тус шаардлагыг МСБХ-оос биелүүлэх боломжгүй талаараа өөрийн цахим хуудсаар дамжуулан өнөөдөр мэдэгдэв. Ингэснээр шаардлага хүргүүлсэн багуудыг Үндэсний дээд лигт оролцуулах боломжгүй болсон байна.
Харин тус мэдэгдэлтэй холбогдуулан Мэргэжлийн сагсан бөмбөгийн багийн эзэд, хөрөнгө оруулагчдын холбооноос Монголын Мэргэжлийн Сагсан Бөмбөгийн Лиг (ММСБЛ)-ийг үүсгэн байгуулж, удахгүй эхлэх талаар “IHC APES” багийн эзэн О.Мөнхжин мэдээлжээ.
Тус лигт “Erdenet Miners, ВСН Garid, Golden East Warriors, Zavkhan Brothers, IHC Apes, Тэнүүн-Өлзий Металл гэсэн баг багтаж байна.
Тэгвэл МСБХ-оос зохион байгуулж буй Үндэсний дээд лигийн эрэгтэй багуудад Darkhan United, Selenge Bodons, Өмнөговь Ёлууд, Налайх Bison, ШУТИС Sharks, Хасын хүлгүүд, Сүмбэр Цамхаг Монголианс нар багтжээ. Үндэсний дээд лигийн тоглолтууд энэ сарын 30,31-нд эхэлнэ.
МСБХ-оос өнөөдөр гаргасан мэдэгдийг хүргэж байна.
Хүйтэн сэрүүний улирал эхэлж, ханиад томуу, томуу төст өвчний дэгдэлт идэвхжиж буйтай холбоотойгоор зорилтот бүлгийнхэнд томуугийн вакцин хийж байна. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1070 дугаартай Төлөвлөгөө батлах тухай захирамжийн дагуу томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх зорилгоор 2-5 насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, ахмад настнууд, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд үнэ төлбөргүй вакцинжуулж буй.
Томуугийн вакцин нь бүтэн нэг жилийн турш дархлаа тогтоож, өвчнөөс урьдчилан сэргийлдэг бөгөөд энэ жил БНСУ-д үйлдвэрлэсэн “GCFlu 4 цэнт” вакцинаар дархлаажуулалтыг хийж байгаа. Тус вакцин нь хадгалах горим, баталгаат хугацаа, гарал үүслийн эх сурвалжтай, олон улсын эрүүл мэндийн байгууллагаар баталгаажсан эм бэлдмэл юм.
Томуу нь вирусээр үүсгэгддэг өвчин бөгөөд вирустэй хүн ханиах, найтаах үед агаар дуслын замаар бусдад халддаг. Иймд тус өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд
- Улирлын томуугийн вакцинд хамрагдах
- Хувийн ариун цэвэр сахих
- Дархлаагаа дэмжих
- Гараа тогтмол угааж хэвших
- Гэртээ цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт тогтмол хийх
- Чанартай хоол хүнс хэрэглэх
- Сайтар унтаж амрах
- Амны хаалтыг олон нийтийн газар тогтмол зөв зүүж дадах шаардлагатай. Арван хүн тутмын долоо нь амны хаалт зүүснээр халдвараас урьдчилан сэргийлж чадна гэж үздэг.
Томуу, томуу төст өвчнөөр өвдсөн тохиолдолд бусдад халдвар тараахаас сэргийлж, амны хаалт зүүн, олон нийтийн газраар зорчилгүй эмнэлгийн байгууллагад хандаж, эмчилгээ, зөвлөгөө авна уу
Замын хөдөлгөөнд оролцохдоо соёлгүй оролцсон жолоочийг 20000 төгрөгөөр торгож шийдвэрлэжээ. Тодруулбал, портер маркийн машин приус маркийн суудлын автомашины урдуур огцом дарж, осол гаргах шахсан бичлэг цахим орчинд гарсан.
Уг бичлэгийн мөрөөр ТЦА-ныхан шалгалт явуулж, тус жолоочийг 20 мянган төгрөгөөр торгосон байна.
Малчид, иргэд, тариаланчдын анхааралд:
Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас орж, хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2023 оны 10-р сарын 27-ны 20 цагаас 10-р сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Орхон, Ерөө, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр -7…-12 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Туул, Хэрлэн, Халх голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр -2…-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +3…+8 градус, бусад нутгаар -3…+2 градус дулаан, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр -1…+4 градус, Их нууруудын хотгор, Орхон, Сэлэнгэ, Хараа голын сав газраар +5…+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +15…+20 градус, бусад нутгаар +10…+15 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -5…-7 градус хүйтэн, бусад хэсгээр 0…+2 градус дулаан, өдөртөө +13…+15 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө -4…-6 градус хүйтэн, өдөртөө +13…+15 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -5…-7 градус хүйтэн, өдөртөө +12…+14 градус дулаан байна.
2023 оны 10 дугаар сарын 29-нөөс 11 дүгээр сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
29-нд Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 30, 31-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 11 дүгээр сарын 1-нд нутгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр хүйтэрч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -12…-17 градус хүйтэн, өдөртөө -4…+1 градус дулаан, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +13…+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан байна. 30, 31-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.