Categories
мэдээ нийгэм цаг-үе

Олон Улсын шалгалтын үнэлгээг ЭЕШ-ын оноотой дүйцүүлэх хүсэлтийг цахимаар авна DNN.mn

Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрдөг шалгалтын үнэлгээг Монгол Улсын их, дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх “Элсэлтийн ерөнхий шалгалт”-ын үнэлгээтэй дүйцүүлэх хүсэлтийг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 09:00 цагаас эхлэн 11 дүгээр сарын 30-ны өдрийн 18:00 цагийн хооронд https://www.eec.mn/ цахим хаягаар хүлээн авах аж.

Үүнд:

  • -Кембрижийн IGCSE, O, AS, A
  • IB-International Baccalaureate
  • AP-Advanced Placement
  • TOEFL /IBT/
  • IELTS
  • SAT

Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалт нь төгсөлтийн шалгалттай нэгдмэл зохион байгуулагддаг гадаадын ахлах сургууль төгссөн болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бусад хөтөлбөрөөр суралцаж төгссөн оюутан, суралцагчдын сурлагын дүн, оноог дүйцүүлнэ.

Цахим хүсэлтийг https://www.eec.mn/ хаягаар ЭЕШ цэсний Олон улсын шалгалтын үнэлгээ дүйцүүлэх хэсэгт ЭЕШ-д бүртгүүлсэн нэвтрэх нэр, нууц үгээ ашиглан ирүүлнэ үү. Хүсэлтэд дараах материалыг ирүүлнэ. Үүнд,

  • Үнэлгээ дүйцүүлэх тухай хүсэлт
  • Төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар
  • Үнэлгээнд дүйцүүлэх хөтөлбөрийн сертификат болон дүнгийн хуудасны хуулбар
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар эсвэл гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх дүйцүүлсэн баримт /өмнөх оны төгсөгчийн хувьд/

Жич: Зөвхөн өмнөх оны төгсөгчид дээрх хугацаанд дүн, оноо дүйцүүлэх хүсэлтээ ирүүлнэ. 2023-2024 оны хичээлийн жилд 12-р ангид суралцаж байгаа сурагчдын хувьд 2024 оны 6-р сарын ЭЕШ-ын өмнө зарлагдсан хугацаанд хүсэлт ирүүлнэ гэдгийг БШУЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нэгдүгээр эмнэлгийн газраас хувийн хэвшилд газар олгосон хүмүүсийг АТГ-т шалгуулна DNN.mn

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Хөгжлийн төлөвлөгөөний тодотгол, мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын бүтэц, чиг үүргийн шинжилгээг танилцуулах,
  • Нэгдүгээр эмнэлгийн газарт барилга барьж байгаа компанийн барилга эхлэх зөвшөөрөл, газар олгосон захирамжийг цуцлах төслийг танилцуулж, газар олгох шийдвэр гаргасан хүмүүсийг АТГ-т шалгуулах,
  • Аж ахуйн нэгж, байгууллагуудтай шүүхдэж ялагдсан, мөн шүүхийн маргаантай асуудлуудын мэдээллийг танилцуулах,
  • Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам, талбайн гэрэлтүүлгийн асалтын хувийг шалгаж танилцуулах,
  • Бүтээн байгуулалттай холбоотой газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэх зэрэг үүрэг даалгавар өглөө.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Жолооч нар хотын төв рүү нэвтрэхдээ 27500 төгрөг төлнө DNN.mn

Хотын дарга Х.Нямбаатар нийслэлд тулгамдсан асуудлуудын талаарх бодлогын судалгааг танилцуулах үеэрээ,

“Автозамын түгжрэлээ бууруулахын тулд төлбөртэй бүсийн зохицуулалтыг оруулж ирсэн. Дэлхийн улс орнууд төлбөртэй бүсийн зохицуулалтыг хийснээр тухайн бүс доторх хөдөлгөөний эрчим 30 хувиар буурдаг гэсэн статистик тоо байдаг. Бид эхний ээлжид Баруун 4 замаас Зүүн 4 зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэлх бүсэд төлбөртэй бүсийг тогтооно.

Энэ бүсэд орж ирэхээс 800 метрт эхний төлбөргүй зогсоолуудыг байгуулна. Уг зогсоолууд дээр автомашинаа тавьж 800 метрт алхах болон дугуй, скүүтерээр зорчих зэрэг ажлуудыг хангахаар ажиллаж байна” хэмээсэн.

Тэгвэл эхний ээлжид дээрх төлбөртэй бүсэд 27500 төгрөг төлөх юм. Гэхдээ уг асуудлыг НИТХ-аар хэлэлцэн батлах аж.

Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгий, Завхан аймгийн сумдаар хамгийн зузаан цасан бүрхүүл тогтжээ DNN.mn

ЦУОШГ-аас мэдээлснээр өнөөдөр 08:00 цагийн байдлаар хамгийн их буюу Баян-Өлгий аймгийн Булган суманд 7 см, Завхан аймгийн Тэлмэн сум 7 см, Тосонцэнгэл, Нөмрөг, Баянтэс, Түдэвтэй, Их-Уул, Баянхайрхан, Сонгино сумдын нутгаар 4-6 см зузаан цасан бүрхүүл тогтжээ.

Харин 08:30 цагийн байдлаар Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Архангай, Сүхбаатар, Төв аймгийн нутгаар үүлэрхэг зарим хэсгээр нойтон цас орж байна. Бусад нутгаар цаг агаар тогтуун авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгааг салбарын яамнаас мэдээлэв.

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас орж, хүйтэн, салхи шуургатай байхыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

“35.6 тэрбум төгрөгийн автобусыг улсын төсөвт мөнгө төвлөрүүлэхгүйгээр ААН-үүдэд өгсөн” гэв DNN.mn

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2009 оноос эхлэн худалдан авсан автобуснуудын худалдан авалттай холбоотой хууль бус ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр, Автобус худалдан авахтай холбоотой хууль зөрчсөн байж болзошгүй хэд хэдэн асуудал байгааг хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулж, төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх болно. Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэх ажлыг 2009 оноос хойш хэд хэдэн удаа зохион байгуулсан.

2014 онд БНСУ-ын Дэү корпорацийн 400 автобусаар парк шинэчлэл хийсэн. Зам тээврийн яамнаас захиалж, сонгон шалгаруулалт зарлалгүй худалдан авалтыг шууд гэрээний хэлбэрээр хийсэн байна.

Дээрх 400 автобусыг улсын төсвийн хөрөнгөөр худалдаж авсан хэр нь улсын болон нийслэлийн өмчид бүртгэхгүйгээр 10 аж ахуйн нэгжүүдэд шууд шилжүүлж бүртгүүлсэн. Тухайлбал, Автобус-1 компанид 120-ийг, Автобус-3-д 80-ыг, Цахилгаан тээвэрт 50-ийг, Эрдэм транс-д 30-ийг, Автобус нэгдэл 10-ыг, Мяралзаа 8-ыг, Сутайн буянт 30-ийг, Тэнүүн-Огоо 50-ийг, Тэнүүн дэлгэрт 14-ийг, Атибус 8-ыг гэх мэтээр хуваан авч, тухайн үеийн ханшийн зөрүүнээс 35.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий автобусуудыг улсын төсөвт мөнгө төвлөрүүлэлгүй шууд ААН-үүдийн нэр дээр өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 10 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 115 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 88 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 840 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 10 хэргийг шүүхэд шилжүүлэх, 17 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 6 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 807 хэрэг шалгагдаж байна. Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт нийт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан байна.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • “А” нь Ховд аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн зохицуулагчаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  • Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдах албан тушаалтан “Б” нь өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх;
  • Ховд аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн зохицуулагч “Г” нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  • Хилийн цэргийн … дугаар ангийн удирдах албан тушаалтан “Д” нь өөртөө эдийн засгийн давуу байдал олгосон гэх;
  • БОАЖЯ-ны Дотоод хяналт аудитын хэлтсийн удирдах албан тушаалтан “А” нь албан үүргийн хувиар гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд хахууль авсан гэх;
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын удирдах албан тушаалтан “Н”, Улаанбаатар хотын Гаалийн газрын гаалийн улсын байцаагч “С” нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө хууль бус давуу байдал бий болгосон, хууль ёсны орлогоосоо илтэд давсан их хэмжээний орлого, эд хөрөнгө нэмэгдэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх;
  • “Б” нь Хөгжлийн банкны охин компанийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа “Дархан Арьс ширний цогцолбор” орон нутгийн өмчит компанийн удирдах албан тушаалтан “Э”-тай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  • Увс аймгийн Өмнөговь сумын удирдах албан тушаалтан “Ө” нь “Ц”, “Б”, “Д” нарын ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд “Д”-гээр дамжуулан хахууль авсан гэх;
  • “Т” нь “Геологийн төв лаборатори” төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон, мөн “Х”-д давуу байдал бий болгосон гэх;
  • “Б” нь “Монголросцветмет” ХХК-ийн охин компанийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа тендер сонгон шалгаруулалтгүйгээр худалдан авалт хийсэн, өөрийн эхнэрийн нэр дээр бүртгэлтэй компани болон тээврийн хэрэгслийг ХАСХОМ-д мэдүүлээгүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй, мөн алт олборлох төхөөрөмжийг зах зээлийн үнээс хэт хямдаар бусдад зарж борлуулсан гэх.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матильда Димовскаг хүлээн авч уулзлаа DNN.mn

Уулзалтаар ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих чиглэлээр цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа сайд уламжилсан.

Тухайлбал, ядуурлыг бууруулахад чиглэсэн салбар дундын зохицуулалтыг сайжруулах, ядуу, орлого багатай өрхөд чиглэсэн туршилтын төслийг хэрэгжүүлэх замаар үндэсний хэмжээнд бүтэц, тогтолцоог бэхжүүлэх,  Үйлчлүүлэгч төвтэй хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг нэвтрүүлэх хүрээнд e-job платформын мэдээлэл хөгжүүлэлт, баяжуулалтыг хийхэд хамтран ажиллах, Ажлын байрны тохируулга хийх замаар хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тогтвортой ажлын байраар хангах загвар төсөл хэрэгжүүлэх, Хөгжлийн бэрхшээлийн чиглэлээр ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулахад хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо.

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Монгол дахь Суурин Төлөөлөгчөөр томилогдсон хатагтай Матильда Димовска, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран хэрэгжүүлсэн ажил арга хэмжээг илүү үр дүнтэй, өргөжүүлэхэд хүчин чармайлт гарган дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулж байна DNN.mn

Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд:

Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2023 оны 10-р сарын 29-ний 20 цагаас 10-р сарын 30-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар,  өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх,  Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -13…-18 градус, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -7…-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2…+3 градус дулаан, бусад нутгаар -2…-7 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр -1…-6 градус хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -1…+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11…+16 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө  ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -8…-10 градус, бусад хэсгээр -3…-5 градус хүйтэн, өдөртөө +2…+4 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө -8…-10 градус хүйтэн, өдөртөө +2…+4 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө  ялимгүй хур тунадас орно . Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -9…-11 градус хүйтэн, өдөртөө 0…+2 градус дулаан байна.

2023 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 04-нийг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

31-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар  ялимгүй хур тунадас орно. 11 дүгээр сарын 1-нд нутгийн хойд хэсгээр, 2-3-нд нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 1, 2-нд Алтайн салбар уулсаар, 3-нд нутгийн баруун хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.  Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -14…-19 градус, өдөртөө 0…-5 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -9…-14 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +9…+14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нийт 1677 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1363, гэмт хэргийн шинжтэй 66 дуудлага, мэдээлэл байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана DNN.mn

Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн 2023 оны аравдугаар сарын 30-ны өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.


ДАВАА ГАРАГ /2023.10.30/

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
НЭГ. НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН
1 Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 10.00 “Жанжин Д.Сүхбаатар”
2 Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 “Их Эзэн Чингис хаан”
ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН
1 Төсвийн байнгын хороо Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00-17.30 334 тоот
2 Нийгмийн бодлогын байнгын хороо Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 “Их засаг”
3 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо Монгол хэл, бичгийн үнэлэмж, хэрэглээ, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар санал, дүгнэлт гаргаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмээний талаар шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 “Үндсэн хууль”

 

4 Төсвийн байнгын хороо Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 “Үндсэн хууль”

 

5 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Мал аж ахуйн салбарын хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.30 “Их засаг”
6 Хууль зүйн байнгын хороо Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 15.00 “Жанжин Д.Сүхбаатар”