Дорнод аймгийн Матад сумаас зүүн хойд зүгт 192 километр зайд 10 дугаар сарын 29-ний өдрийн 00:12:36 цагт газар хөдлөлт боллоо.
Газар хөдлөлтийн хүч 3,7 магнитуд байсан тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Дорнод аймгийн Матад сумаас зүүн хойд зүгт 192 километр зайд 10 дугаар сарын 29-ний өдрийн 00:12:36 цагт газар хөдлөлт боллоо.
Газар хөдлөлтийн хүч 3,7 магнитуд байсан тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2023.10.30/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гмшүүн Б.Пүрэвдорж “Иргэдэд боломж олгох, бизнесийг өргөжүүлэх тал дээр Ардчилсан нам үргэлж дэмжиж ажиллана. Татварын хувийг багасгаж байж, татвар төлөгдөнө, далд орлого ил болно. Г.Занданшатар дарга 100 мянган хүний гарын үсэг цуглуулсан учраас хуулиа хэлэлцүүлэхээс өөр аргагүй нөхцөлд байгаа. Мөн миний бие НӨАТ-ыг таван хувь болгох хуулийн төсөл өргөн барьсан. Үүнийг хамтад нь хэлэлцэх санал гаргана” гэлээ.
“НОГООН АВТОБУС” ажлын хэсгээс мэдээлэл хийлээ.
Ардчилсан Нам(АН) өнгөрсөн долоо хоногт “Ногоон автобус”-тай холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулжээ.
Уг ажлын хэсгээс хотын дарга Х.Нямбаатарын өнөөдрийн мэдээлэлтэй холбоотойгоор дахин 700 автобус авах асуудал нь олон хардлага дагуулж байна гэсэн сэдвээр мэдээлэл хийлээ.
Ажлын хэсгийн дарга Ц.Уянга “Ногоон автобустай холбоотой асуудал дарагдаж дуусаагүй байтал ахиад парк шинэчлэлтийн асуудлыг шинээр томилогдож ирсэн Х.Нямбаатар танилцуулж эхэллээ. Үүнтэй холбоотойгоор татвар төлөгчид, иргэдийн асуултад нэг ч хариулт байхгүйгээр дараагийн худалдан авалтыг нэн яаралтайгаар явуулж байгаа нь асар том гэмт бүлэглэлийн үйл ажиллагаа явагдаж байгаа гэх хардлагыг дагуулж байна.
КОВИД-19-ийн төсвөөр 22 их наяд төгрөг хаашаа явсныг тайлагнаж чадахгүй байгаа одоогийн эрх баригчид эхнийхээ асуудлуудыг замхруулдагтайгаа адил бодож байгаа бол эндүүрчээ.
Дараагийн 700 автобусыг урьд өмнө хийсэн бусармаг аргаараа тулгаж худалдан авалт хийх гэж байгаа юм шиг байна.
Д.Сумьяабазар, Ж.Сүхбаатар нарыг албан тушаалаас нь огцруулаад энэ асуудлыг замхруулах тийшээ хандуулчихлаа. Хамгийн сүүлд явж байгаа мэдээллээр биднээр илэрхий тохуурхаж захиалагч, нийлүүлэгч нь олдохоо байгаад Монголбанкны хяналтгүйгээр эхний багц болсон 100 автобусны 100 сая ам.доллартой тэнцэх хэмжээний өндөр дүнтэй гүйлгээг Засгийн газрын тэргүүн өөрөө мэдэхгүйгээр даалгавар батлаад түүнийг нь Монголбанк анзаарахгүйгээр шилжүүлээд явдаг асуудал байхгүй. Үүний цаана Монгол Ардын Нам(МАН)-ын бүлэг эдийн засгийн луйвар хийж байна гэдэг нь тодорхой байна.
Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар хоёр зуузай холбосон морьд шиг л хамтарсан улс төр хийж явсан. Х.Нямбаатар Хууль зүйн сайд хийж байхдаа парк шинэчлэлтийн 600 автобусыг Засгийн газраар батлуулаад явж байхад хараагүй, хянаагүй, ойлгоогүй өнөөдөр гэнэт сэрж байгаа юм шиг ярьж болохгүй. Авлигатай Тэмцэх Газар(АТГ) шалгаж байгаа гэх нэрийдлээр иргэдийг төөрөгдүүлж байна” гэв.
Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөөдөр 11 цагт товлогдсон.
Тэгвэл өмгөөлөгч нарын зүгээс шинжээч нар болон гэрчүүд бүрэн ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулж өгөхийг хүссэн юм. Түүнчлэн Б.Ганхуяг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөхийг хүссэн ч шүүхээс хүсэлтийг хүлээн авахаас татгалзаа. Ийнхүү шүүх хуралдааныг хойшлуулж, ирэх арваннэгдүгээр сарын 13-ны 11:30 цагт товлолоо
АНУ-ын ерөнхийлөгч Жо.Байдены засаг захиргаа ойрын арван жилд баримтлах бодлогоо тодорхойлсон, Арктикийн бүсэд хэрэгжүүлэх үндэсний стратегийн төлөвлөгөө (NSAR)-г нийтлүүлэв. Үүний өмнөх хувилбарыг Барак Обамагийн засаг захиргаа 2013 онд баталж байсан юм. Шинэ баримт бичигт “АНУ энэ бүс нутагт хойшид гарч болзошгүй цэргийн мөргөлдөөн, тухайлбал геополитикийн хурцадмал байдлаас үүдэн Орос, Хятадтай үүсэх эрсдэлийг зохицуулахын тулд Арктикийн холбоотнууд, түншүүдтэйгээ хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ.
Энэ нь үндэсний аюулгүй байдал төдийгүй Аляска муж улсын иргэдийн аюулгүй байдал, сайн сайхан байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна” гэж тэмдэглэжээ. Уг төлөвлөгөөний оршил дахь Арктик дахь АНУ-ын аюулгүй байдлын ашиг сонирхол гэсэн хэсэгт “Үндэсний батлан хамгаалах чадвар, дотоодын аюулгүй байдал, эрсдэлгүй худалдаа, арилжаа ба шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах зэрэг олон асуудлыг багтаасан” гэж тэмдэглэжээ.
АНУ нь мөн “Агаарын орон зай болон далайд учирч болзошгүй аюул заналыг илрүүлэх, хянах зорилгоор Арктик дахь өөрийн хариуцсан бүсийн хяналтын системийг шинэчлэх, мөн далайн мөс, хөлөг онгоцны хөдөлгөөн, цаг агаарын өөрчлөлтийг мэдэж байх зорилготой тандалт хийх чадавхаа сайжруулахад нэмэлт хөрөнгө оруулахаар төлөвлөж байна” гэсэн байна. Мөн АНУ-ын эрх баригчид Канад улстай хамтран Хойд Америкийн агаар-сансрын батлан хамгаалах командлал (NORAD)-ын чадавхыг шинэчлэхээр төлөвлөжээ.
Энэхүү баримт бичигт Арктикийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалах тухай Цагаан ордны төлөвлөгөөг жагсааж, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг анхаарч, байгаль орчныг хамгаалахын зэрэгцээ бүс нутгийн оршин суугчдын эдийн засгийн байдлыг сайжруулахын тулд Арктикийн тогтвортой хөгжилд хэрхэн, яаж шинэ хөрөнгө оруулахыг мөн багтаасан байна. Энэхүү шинэ төлөвлөгөөнд “үндсэн дөрвөн бүлэг, 30 гаруй зорилго, 200 гаруй үйл ажиллагаа”-г хэрэгжүүлэх хугацаа, үнэлэх шалгуурын
хамт нарийвчлан тусгасан байна гэж “Voice of America” (VOA or VoA) агентлаг мэдээлжээ.
Энэ бүхнийг энгийн үгээр тайлбарлавал, сүүлийн үед Хойд туйл байгалийн хий, нефть гэх мэт асар их баялагтай болох нь тогтоогдоод байгаа бөгөөд бас мөс нь хайлж энд маш товч худалдааны далайн зам шинээр бий болж буй нь хүн бүхэнд тодорхой болсон. Харин Кремлийн дэглэм энэ бүхнийг бусад улсын оролцоогүйгээр оросууд дангаараа эзэмших эрхтэй гэж үздэг. Иймээс энгийн хүн ам суурьшдаггүй энэхүү Арктикийн бүсэд ОХУ болон НАТО-гийн хүчнүүд хоорондоо тулгарч дэлхийн III дайн жинхэнэ ёсоороо эхэлнэ гэж зарим цэргийн шинжээчид бичиж байгаа билээ.
Г.АМАРСАНАА
Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагаа, гэмт хэргийн илрүүлэлтийн талаар цагдаагийн байгууллагаас товч мэдээллээ.
ЦЕГ-ын ХМТ-ийн мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт эрэн сурвалжлагдаж байсан 50 оргодол, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 246, сураггүй алга болсон 176 хүнийг олж тогтоожээ.
Хүүхдийн эрхийг зөрчсөн 68 иргэнд 20,400,000 төгрөгийн торгууль оногдуулсан байна.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 227 иргэнийг шүүхээр баривчлуулах саналыг хүргүүлжээ.
УИХ дахь Ардчилсан намын бүргээс “Ковидын төсвөөр нийтийн сонсгол” хийхийг шаардах талаар мэдээлэл өглөө.
УИХ дахь АН-ын бүлэгийн дарга О.Цогтгэрэл “Парламент дахь АН-ын зүгээс 2006 онд Хөгжлийн сан, 2009 онд Хүний хөгжлийн сан гээд Эвслийн засгийн газар байх үед бүх санаачилгыг гаргаж ажиллаж байсан. Хамгийн сүүлд 2016 оны хоёрдугаар сард тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирээдүйн өв сангийн хуулийг өргөн барьж батлуулж байсан нь өнөөдөр үйлчилж байна. Энэ хууль зарчмын хувьд зөв хууль мөн. Гэхдээ үүний цаана уул уурхайн компаниуд төрийн өмчит компани гэдэг нь өнөө ирээдүй цагийн ард түмний биш өнөө цагийн дарга нарын, улс төрчдийн өмч болж чадахыг харсан. Иймээс бид иргэн нь баян, төр нь баян биш байдаг. Ирээдүйд өв үлдээсэн эдийн засгийн тусгаар тогтнолыг томьёолсон хуулийн төслийн өргөн барихад бэлэн болсон байна. Ирэх долоо хоногт УИХ-ын даргатай тов тогтоож уг хуулийг өргөн барина” гэлээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2023.10.30/-ийн хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан “Орон нутгийн сонгууль иргэдэд нээлттэй, тэдний оролцоог хангах чиглэлээр нэмэлт өөрчлөлтийг хуульд оруулж байна. Улсын хэмжээнд санал авах байр буюу хэсгийн хороо 2,148 бий.
Эдгээр хэсгийг бүрэн камержуулснаар хөндлөнгийн хяналт тавих боломж бий болно.
Сонгуулийн зардлыг бууруулах, сурталчилгааг оновчтой, хүртээмжтэй байдлаар явуулах чиглэлд хэд хэдэн зүйл заалтыг хуулийн төсөлд оруулсан. Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид мөнгөний нөлөөлөлгүй байх зарчмыг тусгаж өгсөн. Самбарын биш бодлогын өрсөлдөөнийг Орон нутгийн сонгуулийн тухай хуульд оруулж өгөх ёстой.
Сонгуульд мөнгөтэй хүн нэр дэвшдэг гэсэн буруу ойлголтыг хална. Сонгуулийн сурталчилгааны үед 70-80 мянган самбар улсын хэмжээнд хэвлэгддэг. Хэн мөнгөтэй боломжтойгоо харуулсан самбарын өрсөлдөөн ингэж явагддаг байсан.
Иргэдэд ойлгомжтой мэдээлэл авах боломжийг бүрдүүлсэн нэгдсэн самбартай болгох талаар тусгасан. Ингэсээр улсын хэмжээнд 1,523 самбар хийгдэж зардал буурна. Сонин хэвлэл, сэтгүүл, ухуулагчдын тоог багасгаж өгсөн” гэв.
Ирэх оны улсын төсөвт Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын буцаан олголтоор 1.3 сая иргэнд 410 тэрбум төгрөг олгохоор тусгасан.
Хэрэв буцаан олголтыг 5% болгон нэмэгдүүлбэл 615 тэрбум төгрөгийн зөрүү гарна гэх тооцооллыг Сангийн яам хийжээ. Мөн ирэх онд олгох НӨАТ-ын буцаалтын дэлгэрэнгүйг танилцуулсан юм.
Үүнээс үзвэл улиралд
Сангийн яамны зүгээс НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлж, татварын тогтолцоонд гар хүрэх нь буруу хэмээж буй бөгөөд энэ байр суурин дээрээ байна гэдгээ мэдэгдсэн.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “Нийтийн өргөдөл гомдлын систем”-д 5% болгон нэмэгдүүлэх санал оруулсан нь 100,000 хүний дэмжлэг авсан билээ. Ингэснээр хуулийн төсөл санаачлан боловсруулахаар болоод буй юм.
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа. Хотын дарга өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 23 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 95 хувьтай байв.
Тухайлбал, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажлын байр, чиг үүргийн давхардалд дүгнэлт гаргаж танилцуулахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд нийслэлийн хэрэгжүүлэгч агентлаг, харьяа, төсөвт үйлдвэрийн газар, байгууллагуудын стратеги төлөвлөгөөг “Хотын хөгжлийн индекс”-тэй хэрхэн уялдаж буйг судлан, байгууллагуудын стратеги төлөвлөгөөний мандатын шинжилгээг “Хотын хөгжлийн индекс”-тэй уялдуулан боловсрууллаа. Ажлын хэсэг нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа 90 гаруй байгууллагын 400 гаруй албан хаагчтай уулзан, чиг үүргийн хуваарилалтыг хэлэлцсэн. Нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа байгууллагын албан хаагчдын ажлын байрны чиг үүргийн давхардал, ажлын бүтээмж, үйл ажиллагааны уялдаа холбоог тодорхойлж, ажлын байрны шинжилгээ хийхэд нийт баталсан орон тоо 17,682 байгаагаас 2455 нь сул орон тоо, 15,227 албан хаагч одоо ажиллаж байгаа юм.
Мөн гэрэлтүүлгээ асааж чадахгүй байгаа, удаан хугацаанд зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагуудын гэрээг цуцалж, дараагийн аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулж, хамтран ажиллахыг үүрэг болгосон. Энэ дагуу УБЗАА-наас гэрэлтүүлгийн асалтад хяналт тавьж, найман аж ахуйн нэгж, байгууллагаас гэрэлтүүлгийн асалт хангалтгүй байсан Хан-Уул дүүргийн “Новел нетворк” ХХК-д “Гэрэлтүүлгийн ашиглалтыг шилжүүлэх” мэдэгдлийг хүргүүлжээ. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 97 хувьтай, 4145 тонн давс, 2759 тонн бодис нөөцлөөд байгаа юм. Нэмж 1359 тонн давс, 4499 тонн бодис худалдаж авна. Зам, талбайн цэвэрлэгээний 24 байгууллагын 846 үйлчлэгч, тусгай зориулалтын 312 машинтай ажиллаж байна.