Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 1 хэм дулаан байна DNN.mn

Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Монгол-Алтай, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -10…-15 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3…+8 градус, бусад нутгаар -3…+2 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 0 градус орчим байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. -1…-3 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. -1…-3 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатарт: -12 градус хүйтэн харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Хойд насандаа л уулзаж ярилцахаас даа” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсголын эхний үр дүн гарсан”  хэмээв.

Эрх чөлөөний эвсэл намаас энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн 40 нэр дэвшигч хандивын данс нээгээгүй гэдэг шалтгаанаар зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа аж. Энэ асуудлаар тус намын дарга Б.Цацралтай ярилцлаа

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Хойд насандаа л уулзаж ярилцахаас даа” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Эдийн засагч Н.Энхбаяр “Мөнгө нь бэлэн болоогүй, ажиллах хүчээ хаанаас авахаа ч мэдэхгүй төслүүдийг эхлүүлээд байна” гэлээ.

Өндөр төлбөртэй “Интермед” эмнэлгээр үйлчлүүлдэг 280 мянган иргэний хувийн мэдээлэл эрсдэлд орсон асуудал нийгмийн анхаарлын төвд байна. Ер нь манай орны мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалт ямархуу байдаг талаар мэргэжлийн хүний байр суурийг хүргэж байна. Мэдээлэл, технологийн менежментийн зөвлөх, Зам тээврийн салбарын инноваци, мэдээлэл технологийн холбооны тэргүүн Г.Мөнхсүхтэй ярилцлаа.

Жижиг “Таван толгой”-н Ч.Гүнждагва шүүхийг уландаа гишгэж явааг мэдсэн үү, Н.Учрал сайд аа

Нарансэвстэйн боомтын асуудал улстөрчдийн мөн
чанарыг харуулж байна

Хуульч, өмгөөлөгч А.Пүрэвдулам: Төрийн нууцтай холбоотойгоор албан тушаалтнуудад хариуцлага яригдахгүй, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт л ял оноож буй нь хуулийн алагчлал гэх хардлага төрж байна

Арын нүүр: Монгол орон даяар “Даралтны аппарат” аян өрнүүлье


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

 

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

 

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

 

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

 

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

 

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Ирэх онд 20 км урт үерийн хамгаалалтын барилгын ажлыг эхлүүлнэ DNN.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлуудынхаа талаар мэдээлсэн.

Гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах хүрээнд үерийн хамгаалалт, хөрсний ус зайлуулах байгууламжийг үе шаттай барина.

Тодруулбал, Сэлбэ, Дунд, Туул голын сав дагуух зарим барилгын суурьт ус нэвчсэний улмаас хийцлэл алдагдаж, олон хүний өмч хөрөнгө үнэгүйдэх эрсдэлтэй байгаа юм. Тиймээс хөрсний ус зайлуулах шинэ систем хэрэгтэй байна.

Түүнчлэн Улаанбаатар хотод 20 км урт үерийн хамгаалалтын барилга байгууламж барих ажлыг Дэлхийн банк, Хятадын Эксим банкны хөнгөлөлттэй зээлээр 2025 онд эхлүүлнэ. 2028 он хүртэл 64 байршилд 106 км үерийн хамгаалалтын барилгыг гадаадын зээл, тусламжаар барихаар төлөвлөлөө.

Эдгээр ажлын урьтал болгож өнгөрсөн зургаадугаар сараас Сэлбэ, Дунд гол дагуух лагийг цэвэрлэсэн. Сэлбэ болон Дунд голын лагийг цэвэрлэснээр өмнөх жилүүдтэй харьцуулахад үерийн эрсдэлийг бууруулж чадсан. Дунд голын үерийн хамгаалалтын даланг 1980, 2010 онд хоёр үе шаттайгаар барьсан. Үүнээс хойш лагийг нь цэвэрлэж байгаагүй юм. Түүнчлэн шинээр барьж буй барилгуудыг үерийн болон хөрсний уснаас хамгаалсан технологиор барих хэрэгтэй байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд замын хөдөлгөөнд оролцож буй ачаа тээврийн автомашинуудад хяналт шалгалт хийж байна DNN.mn

Нийслэлийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож буй ачаа тээврийн автомашинуудад хяналт шалгалт хийж байна.

Энэ ажил өчигдрөөс эхэлж, ирэх сарын 13-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Нийслэлийн нутаг дэвсгэрт авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын хяналт шалгалт энэ сарын 25-ныг дуустал хийгдэнэ гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.  

Categories
мэдээ нийгэм

Агаараар цэнэглэх шахуурга, амьсгалын бие даасан төхөөрөмжийн сургалтыг зохион байгуулж байна DNN.mn

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас агаараар цэнэглэх шахуурга, амьсгалын бие даасан төхөөрөмжийн сургалтыг энэ сарын 19-21-ний өдрүүдэд НОБГ-т зохион байгуулж байна. Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Гал түймэр унтраах, аврах ангийн амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчид хамрагдаж байгаа юм.

Онцгой байдлын байгууллагад мөрдөгдөж байгаа эрхзүйн баримт бичгүүд,  GMC F500S загварын агаараар цэнэглэх шахуурга болон MTS XC-01 загварын амьсгалын бие даасан төхөөрөмжийн  угсралт, суурилуулалт, техник үйлчилгээ хийхэд анхаарах асуудал, аюулгүй ажиллагаа сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгож, дадлага хийлгэж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Э.Сондор бүжгийн спортын ААШТ-ээс гурван медаль хүртлээ DNN.mn

Хонконг Улсад зохион байгуулагдсан Азийн залуучуудын бүжгийн спортын Азийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай өндөрлөлөө.

Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон 9 настай Э.Сондор охин вальс, Венец вальс, түргэн алхаа гэсэн гурван төрөлд насныхаа ангилалд түрүүлж, гурван алтан медаль хүртжээ. Энэхүү Азийн аварга шалгаруулах тэмцээн нь Э.Сондор охины анхны бүжгийн тэмцээн бөгөөд тэрээр эх орныхоо нэрийг өндөрт өргөж, төрийн дууллаа гурвантаа эгшиглүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Бэлгийн хүчирхийллийн хохирогчид нөхөн сэргээх үйлчилгээг 6 сараас 1.7 жилийн хугацаанд үзүүлдэг DNN.mn

Хүүхэд хамгааллын үйлчилгээ нь шуурхай тусламж, хамгаалах нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх гэсэн гурван үндсэн хэсгээс бүрддэг.

Хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой 108 дугаарт дуудлага ирэх, гэмт хэргийн шинжтэй мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн тохиолдолд тухайн хүүхдийг хэрхэн хамгаалах талаар нэн даруй арга хэмжээ авч эхэлдэг.

Бэлгийн хүчирхийллэлийн хохирогч болсон хүүхдүүдийн 70 гаруй хувь нь гэр бүлийн орчин, ураг төрлийн хүрээнд үйлдэгдсэн байдаг.

Нэн түрүүнд хүүхдэд аюулгүй орчин бүрдүүлэх нь чухал тул түр хамгаалах байр, эсвэл гэр бүлд нь хүүхэд хамгаалах үйлчилгээг үзүүлэх шийдвэрийг хүүхэд хамгааллын байгууллагууд гаргадаг.

Хүүхдүүдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэхдээ нөхцөл байдлын үнэлгээ хийж, гэр бүлийн дэмжлэг сайн, аюул эрсдэлгүй бол гэр бүлд нь , харин гэр бүлийн орчинд эрсдэлтэй, хүүхдийг төрсөн эцэг, ах, хамаарал бүхий хүн үйлдсэн бол, мөн гэр бүлийн дэмжлэг муу, эцэг эх асран хамгаалагч хүүхдийг буруутгасан зэрэг эрсдэлүүд байвал гэр бүлээс нь тусгаарлаж үйлчилгээ үзүүлдэг.

Түр хамгаалах байранд байрлуулахдаа аюулгүй байдлыг нь хангаж, сэтгэл зүйн үйлчилгээ, сэтгэл заслын үйлчилгээ, нийгэмшүүлэх хөтөлбөрт хамруулах, хөгжлийн үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэнд боловсролын үйлчилгээнд холбон зуучлах, зарим тохиолдолд эрүүл мэндийн оношилгоо, эмчилгээний зардлыг хүүхэд хамгааллын зардлаас гаргадаг.

Мөн хууль эрх зүйн туслалцаа үзүүлж, хууль ёсны төлөөлөгч томилон ажиллуулж, өмгөөлөгчийн зардлыг хүүхэд хамгааллын зардлаас гаргаж байна.

Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд хүүхэд хамгааллын хамгаалах нөхөн сэргээх үйлчилгээг 2022 онд 369, 2023 онд 452 хүүхдэд, 2024 онд 198 хүүхдэд үзүүлж байна.

2023 оны 10 дугаар сард Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дэргэд “Гэрэлт нар” хүүхэд хамгааллын нөхөн сэргээх үйлчилгээний төв байгуулсан. 2024 оны аравдугаар сарын байдлаар 34 бэлгийн хүчирхийллийн хохирогч, хүн худалдаалах гэмт хэргийн зургаан хохирогчид үйлчилгээ үзүүлсэн.

2022 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яамтай хамтран баталсан “Хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлын аргачлал, норматив”-д бэлгийн хүчирхийллийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх дундаж хоногийг 182 хоног гэж тогтоосон.

Тэр дундаа бэлгийн хүчирхийллийн хохирогчийн хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ 6 сараас 1.7 жил хүртэлх хугацаанд үргэлжилдэг юм.

Манай улс 2016 онд анх удаа “Хүүхэд хамгааллын тухай хууль”-тай болж 2023 онд шинэчлэн найруулсан.

Шинэчлэн найруулсан хуулийг өнгөрсөн 9-р сарын 1-нээс эхлэн мөрдөж байна.

2025 он 1-р сарын 1-нээс “Гэр бүл төвтэй, хүүхдийн хөгжил хамгаалал”-ын үйлчилгээг үзүүлэхээр сум бүрд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллана. Нийт 927 байцаагч байх юм.

Мөн Зөрчлийн хуулийн 6.20-рт зааснаар хүүхдийн эрхийг зөрчсөн хүнд арга хэмжээ авах Хүүхдийн эрхийн байцаагч ажиллана. 16 мянган хүүхэд тутамд нэг байцаагч байхаар төлөвлөж байна гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж байна DNN.mn

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан болж байна.

Хуралдаанаар 2024 оны Үндэсний их баяр наадмыг зохион байгуулсан салбар хороодын тайлан, мэдээлэл, Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн үндэсний их баяр наадмыг зохион байгуулах, хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж байна гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

БГД-ийн 57-р цэцэрлэгийн багш хүүхдүүд зодсон хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байна DNN.mn

Нийслэлийн 57 дугаар цэцэрлэгийн багш хүүхэд цохиж буй бичлэг цахим орчинд цацагдаад буй.

Энэ талаар ЦЕГ-аас “Энэ оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгийн ахлах Б бүлгийн багшийн туслах 4 нас 9 сартай А-г удаа дараа зодож, хэрцгий хандсан байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Дээрх гомдол мэдээллийг хүлээн авч Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

МУБИС-ийн 2023 оны нийт төгсөгчийн 80 хувь нь мэргэжлээрээ ажиллаж байна DNN.mn

Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцаж, бүх шатны сургуулийн багшийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд  (2024.11.18) Монгол Улсын Боловсролын их сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.

Монгол Улсын Боловсролын их сургуулийн багш бэлтгэх хөтөлбөрийн талаар тус сургуулийн ректор Ж.Батбаатар  танилцуулав. Тэрбээр, МУБИС нь нийт 910 багш, ажилтантай, 2024-2025 оны хичээлийн жилд идэвхтэй 11212 суралцагчидтай үйл ажиллагаагаа явуулж байна гээд багш бэлтгэх тогтолцоо, хөтөлбөрийн үзэл баримтлал, багшлах гэрчилгээ олгох сургалт, гарааны багшийн чадамжийн хүрээ зэрэг үйл ажиллагааныхаа талаар онцлов. Боловсролын сайдын 2024 онд баталсан аргачлалын дагуу эрэлттэй, тэргүүлэх хөтөлбөрүүдийн үнэлгээг хийхэд сургуулийн өмнөх, бага боловсролын багш болон математик, мэдээлэл зүй, хими, биологи, физик, газар зүй, дуу хөгжим, нийгэм, сэтгэл зүй, тусгай хэрэгцээт сургуулийн багш нар хамгийн эрэлттэй мэргэжилд тооцогдож байгаа аж. Монгол Улсын хүн амын өсөлт, боловсролын салбарт үүсээд буй багшийн хомсдолыг арилгах, ерөнхий боловсролын сургуулийн 3 ээлжийг халах, шинээр ашиглалтад орж буй сургууль, цэцэрлэгт ажиллах багш бэлтгэх зэрэг асуудлыг шийдвэрлэхэд багш бэлтгэх бүхий л хөтөлбөрүүд 2030 он хүртэл эрэлттэй хэмээн тооцож байна.


Тус сургуулийн элсэлтийн хяналтын тооны гүйцэтгэл энэ хичээлийн жилд 86 хувьтай байгаа ажээ. Тухайлбал, Архангай аймаг дахь салбар сургууль энэ хичээлийн жил 185 элсэгч авахаас 149 элсэгч авснаар 81 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол Багшийн сургууль 350 элсэгчээс 393 элсэгч элсүүлж, 112 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэв. 2023 оны нийт төгсөгчийн 80 хувь нь мэргэжлээрээ ажиллаж байгаа бол 2022 оны төгсөгчдийн 76 хувь, 2021 оны төгсөгчдийн 71 хувь нь мэргэжлээрээ ажиллаж байгаа ажээ. Энэ хичээлийн жилд нийт суралцагчийн 45 хувь буюу 3818 оюутан 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэг, хөнгөлөлтөд хамрагдсан байна.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Галбадрах, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж буй Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Б.Хэрлэн, М.Бадамсүрэн, С.Зулпхар асуулт асууж, дээрх танилцуулгатай холбогдуулан тодруулга хийлээ. МУБИС-ийн ректор Ж.Батбаатар, Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Д.Соронзон болон салбар сургуулиудын захирлууд Улсын Их Хурлын гишүүдийн асуултад хариулж, цаашид авах арга хэмжээний талаар саналаа солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.