Аргын тооллын арваннэгдүгээр сарын 6, Буд гариг. Билгийн тооллын 5, Суулга одтой, хөх нохой өдөр. Өдрийн наран 07:45 цагт мандаж 17:27 цагт жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
Author: Админ
Хур тунадас: 06-нд Увс нуурын хотгор болон Хөвсгөлийн уулсаар, 07-нд Алтайн уулархаг нутгаар, 08-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 09-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11,12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи: 07-нд Алтайн салбар уулсаар, 08-нд баруун аймгуудын нутгаар, 09,10-нд нутгийн зарим газраар, 12-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 13-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Агаарын температур: Ихэнх нутгаар өдөртөө дулаарч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -13…-18 градус хүйтэн, өдөртөө -2….+3 градус дулаан, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -7….-12 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +8…+13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан байна. 9,10,13-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.
Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.
“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Сангийн сайд Б.Жавхлантай ярилцлаа. Тэрбээр “Хувийн хэвшлээ эрчим хүч, дэд бүтэц, татварын бодлого, хүүгийн татаас зэргээр дэмжиж өгөх ёстой” хэмээв.
Эдийн засагч Н.Энхбаяр “Эрчим хүчний өртөг, үнийн зөрүү хэд байж болох вэ гэдэг зохистой хязгаарыг тогтоох ёстой” гэлээ.
“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Ангэла Мэркэлийн үлдээсэн аймшигт өв” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.
SPEAK OUT: Төсвийн тэлэлт нь хэмнэлтийн хуулиа зөрчиж байгаа юу
Манай улсад сүүлийн зургаан сарын байдлаар телеграм залилантай холбоотой нийт 619 гэмт хэрэг бүртгэгдэж, иргэдэд 10.3 тэрбум төгрөгийн мөнгөн хохирол учирсан байна. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Цагдаагийн ерөнхий газар холбогдох байгууллагуудтай хамтран, шат дараалсан ажил, арга хэмжээг зохион байгуулж байна. Үүнтэй холбогдуулан ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ахмад А.Итгэлттэй ярилцлаа.
Н.Өнөрцэцэгийн ээж М.Алдартуяа “Охиныг минь хорьсон нь залуу сэтгүүлчдийн зүрх, зоригийг мохоох гэсэн үйлдэл” гэв.
Дэлхийн мэдээ: Владимир Зеленский: Умард Солонгосын
цэргийн тоо нэмэгдэж байна
Арын нүүр: Хулгайч
Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.
Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.
Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.
Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу
- “ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өчигдөр Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагаатай танилцжээ. Энэ үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр байгууллагын бүтэц зохион байгуулалт, виз, оршин суух зөвшөөрөл олголт, цахим үйлчилгээний нэгдсэн системийн үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэгдсэн тоон мэдээлэл өгч, цаашид хэрэгжүүлэх ажлаа тайлагнасан байна. Гадаадын иргэн, харьяатын газар нь 2024 онд гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх виз зөвшөөрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулсан бөгөөд 2021 оноос хойш 700 мянга гаруй иргэнд цахимаар үйлчилгээ үзүүлсэн байна. Тухайлбал, Энэ оны эхний 10 сарын байдлаар цахим визийн evisa.mn cистемээр жуулчин /K2/, соёл урлаг, спортын тэмцээн уралдаанд оролцогч /K4/, дамжин өнгөрөх /K6/ зэрэг дөрвөн ангиллын визийг гадаадын 84744 иргэнд олгожээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 3.2 дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Мөн өнгөрсөн сараас визийн зөвшөөрлөөр олгогддог байсан 54 ангиллын визийг цахимаар олгож, гадаадын иргэнийг уригч нь immigration.gov.mn системээр шууд виз мэдүүлэх боломж бүрдсэн байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах, мод тарих соёлыг түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор 2024 оны намрын мод тарих арга хэмжээг нийслэлийн Байгаль орчны газраас “Ногоон хот – Иргэний оролцоо” уриатайгаар аравдугаар сарын 4-26-ны хооронд нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд зохион байгууллаа.
2024 оны намрын байдлаар 23084 иргэн, 1052 аж ахуйн нэгж байгууллага нийт 559802 мод, бут, сөөгийг тарьж, агаар орчны бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулаад байна.
Гэр хорооллын 15974 айл өрх хашаандаа 44425 ширхэг мод тарьжээ. Мөн нийслэлд нийтийн эзэмшлийн 67084 ам.метр талбайд зүлэгжүүлэлт, 19851 ам.метр талбайд цэцгийн мандал байгуулжээ.
Түүнчлэн модлог ургамлын тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг нийслэлд 5 байршилд зохион байгуулж, мод тарих аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг стандартын тарьц, суулгацаар хангаж, технологийн заавар, зөвлөмж өгөх, тарьц, суулгацын гарал үүсэлд хяналт тавих ажлуудыг хэрэгжүүлээд байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 58 дугаар зарлиг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2021-2024 онуудад нийт 3.369.619 ширхэг мод бут таригдаж, 95 хувийн амьдралтай байгаа билээ.
2024 оны намрын байдлаар дараах байршлуудад мод тарьжээ.
– Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо “IGM” цэцэрлэгт хүрээлэн – 8267
– Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” зурвас – 10570
– Налайх дүүрэг, 7 дугаар хороо, “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”- 1671
– Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”- 1292
– Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, “Инчон мөрөөдлийн төгөл”- 13846
– Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, дээд салхит “Хайрхан хөгжлийн төв”- 256
-Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Айцын ам – 1680
-Баянзүрх дүүрэг, 20 хороо, Гачууртын зам-1, “УБЗАА-Мод үржүүлгийн газар”- 30460
Монгол Улс 2024 оны арваннэгдүгээр сарын 4-ны өдөр 278,5 мянган тонн нүүрс экспортолсон байна. 2024 оны эхнээс экспортолсон нүүрсний хэмжээ 66,726.0 мянган тонн хүрч, үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 26.5 хувиар өссөн байна.
Монголын Волейболын Холбооноос жил бүр зохион байгуулдаг, 2024-2025 оны Үндэсний дээд лигийн албан ёсны нээлт өчигдөр AIC STEPPE ARENA-д болов.
Монголын волейболын холбоо, Аренжвент Энтертаймэнт Вишн компани хамтран 2 дахь жилдээ AIC STEPPE ARENA-д зохион байгуулж буй Үндэсний дээд лигийн энэ жилийн онцлог нь орчин үеийн дэвшилтэт технологи болох, олимпод ашиглагддаг 4D REPLAY ухаалаг камерын ухраах, удаашруулах зэрэг торгон мөчүүдийг дэлгэцээр давтан дамжуулах юм.
Гурван сарын хугацаанд үргэлжлэх тус тэмцээнд эрэгтэй 9, эмэгтэй 7 баг өрсөлдөх ба лигийн нэгдүгээр тойргийн тоглолт 11-р сарын 23-ныг дуустал AIC STEPPE ARENA-д үргэлжилж, харин хоёрдугаар тойргийн тоглолт 12-р сард орон нутагт аялан тоглолт хэлбэрээр явагдах ба эхний гурван тойргоос хамгийн их оноотой эрэгтэй, эмэгтэй дөрвөн баг хагас шигшээд шалгарч, үлдсэн тоглолтууд 2025 оны 1-р сараас AIC STEPPE ARENA-д болох юм.
Нээлтийн үйл ажиллагааг Visual 3D контентоор цацсан нь онцгой байсан ба МУГЖ, поп дива Т.Ариунаа, “ЧИНГИС ХААН” одонт, Соёлын элч Морин хуурын чуулга, реппер Цэцэ, бүжигчин Чингүүн нар уран бүтээлээрээ чимлээ.
Дашрамд онцлоход 100 гаруй жилийн түүхтэй, багийн спортын ууган төрлийн нэг болох волейболын спорт нь Монгол Улсын хэмжээнд хамгийн олон үзэгчтэй, хамгийн олон хичээллэгчтэй, хамгийн олон хөгжөөн дэмжигчтэй багийн спортуудын нэг билээ.
Тасалбарыг aicsteppearena.mn вэбсайтаар худалдаалагдаж байна.
Тяньжин боомтын нөхцөл байдлын мэдээг хүргэж байна.
Аравдугаар сарын 1-нээс 10-р сарын 31-ны хооронд Тяньжин боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд нийт 39 галт тэрэг гарсан гэсэн мэдээлэлтэй байна. Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 7500TEU буюу 3750 орчимд чингэлгүүдийн үлдэгдэл хэлбэлзэж байна. Тяньжин боомт дээр автаар гарахаар хүлээгдэж буй 450-500 чингэлэг, Эрээн-ээс Замын-Үүд дээрхи автын чингэлэг 500 орчим байна. 2024 оны МУ болон БНХАУ ачаа тээврийн C болон D бичиг хугацаа нь дууссан бөгөөд 11, 12-р сард хугацаа нь дуусах C төрлийн зөвшөөрлийн бичиг 2024.12.31-ний өдрийг хүртэл хэвийн явна.
2024.11.05-ний өдрөөс эхлэн D зөвшөөрлийн бичгийг олгож эхлэхээр болсон байна.
Тяньжин боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 95-150 хонож гарч байгаа бол боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд чингэлэг дунджаар 6-8 хоног, ЗҮ/Улаанбаатар чиглэлд 3-7 хоногт тээвэрлэгдэж байна.
Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайнуудад нийт 1582 чингэлэг байгаагаас Ачаатай: 955, Хоосон: 627 чингэлэг байна.
Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс Нарансэвстэйн боомтыг нээх гэж байгааг эсэргүүцэж байгаль орчны эрдэмтэд, Засгийн газар, УИХ-ын гишүүдэд хандан захидал хүргүүлж байна.
Энэ боомтыг нээснээр Их говийн дархан цаазат газрын А хэсгийн экологийн тэнцвэрт байдал болон мазаалай, хавтгайд сөргөөр нөлөөлөх ажээ.
Эх сурвалж: Зууны мэдээ
Р.Оюун
Энэ оны эхний 10 сард бүх төрлийн тээврээр 125.3 сая зорчигч тээвэрлэлээ. Үүнээс:
- автотээврээр 121.7 сая зорчигч,
- агаарын тээврээр 1.9 сая,
- төмөр замаар 1.6 сая зорчигч тээвэрлэсэн байна.
Агаарын тээврээр зорчигчдын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27 хувиар өсөлт үзүүлжээ.
Тэгвэл 2024 оны эхний 10 сард бүх төрлийн тээврээр 107 сая тонн ачаа тээвэрлэлээ. Үүнээс:
- автотээврээр 70.5 сая тонн ачаа,
- төмөр замаар 36.5 сая тонн ачаа
- 8.5 мянган тонн ачааг агаараар тээвэрлэсэн байна.
Бүх төрлийн тээврийн ачааг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Тодруулбал 2023 оны мөн үетэй харьцуулахад автотээврээр тээвэрлэсэн ачаа 24.2 хувиар өссөн бол төмөр замаар тээвэрлэсэн ачаа 14 хувиар тус тус өсжээ.