Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Лут-Очир: Хотын эдийн засгийг унагаад ч болов түгжрэлийг шийдэх гэж муйхарлаж байна DNN.mn

Эдийн засагч Ц.Лут-Очиртой ярилцлаа.


-Хүндээ нийцүүлж хотоо төлөвлөх үү, хотдоо тааруулж амьдралаа зохион байгуулах уу гэдэг нийслэлчүүд бидний тулгамдсан асуудал байсаар ирлээ. Бид хот төлөвлөлтөө сайн хийж чадаж байна уу гэдэг асуултаас эхлэн ярилцъя?

-Хот төлөвлөх нь байтугай хэн нэг дарга дураараа, хүмүүсийн амралтын өдрөөр, маргааш машин явах, явахгүйг, сургууль цэцэрлэг орох, орохгүйг шийддэг болсон. Ямар юмных нь төлөвлөлт, байхгүй шүү дээ. Юу шийдэж байна вэ гэхээр, хэн нэг дарга ямар ч тооцоо, судалгаагүй “Ингэх нь зөв юм байна” гээд шийдвэр гаргаж байна. Ноднин хотын нийтийн тээврийг бүхэлд нь будилуулсан, энэ шийдвэрээ буцаасан. Дугаарын хязгаарлалт хийсэн. Хамгийн сүүлийн жишээ бол төрийн ордон руу автобус явуулах шийдвэрээ буцаалаа. Энэ бүх буруу шийдвэрийн ард хүмүүсийн амьдрал хохирч, зардал их

гарч байна. түүнийг буруу шийдвэр гаргасан хүмүүсээр төлүүлдэг байх хэрэгтэй.

-Хотын иргэд бид хотын төсөв хэдэн төгрөгөөр батлагдаж байна, тэлж байна уу, нэмэгдэж байна уу гэдэгт төдийлөн анхаарал хандуулдаггүй. Ер нь хот төсвөө ямар байдлаар баталж байна гэж хэлэх вэ?

-Хотын төсөв маш дампуу байна. Хамгийн их үрэлгэн. Өр зээл тавьдаг, ууж иддэг айл ямар байдаг вэ, яг тийм байдалтай л байна гэсэн үг. Хот өөрөө гарч байгаа зардлаа санхүүжүүлэх мөнгөгүй мөртлөө 500 тэрбумын зээл тавиад, түүнээсээ 300 тэрбумыг хувийн хэвшлийн хэрэгжүүлж байгаа төсөлд зээлчихсэн, 150 тэрбумыг нь зам, дэд бүтцийн засвар луу оруулсан. Гэхдээ энэ нь оны эхэнд шийдэгдээгүй, өнгөрсөн дөрөвдүгээр сард гэнэт шийдээд, зургадугаар сард мөнгөө босгоод, тендер зарласаар яваад, наймдугаар сараас өнөөдрийг хүртэл бродюр солихоос эхлээд ажил нь дуусаагүй, зуун задгай өвөлжих гэж байна. Энэ бол ямар ч төлөвлөлтгүй байгаагийн нэг жишээ.

-Хотын эдийн засаг ямар байх ёстой вэ. Бусад оронтой харьцуулбал Улаанбаатар хотын эдийн засаг ямар түвшинд байна вэ?

-Улаанбаатар хот 1.8 сая хүнтэй. Олон улсын жишгээр дундаж хотын л хэмжээ. Асуудал бол тэгтлээ том биш. Монгол Улс маань өөрөө маш сонин бүтэцтэй. Маш том газар нутагтай, тархан суурьшсан мөртлөө Улаанбаатар хот Хонконг, Сингапурын жижгэсгэсэн хувилбар болчихоод байна. Хүмүүс нь дандаа хөдөө гадаа явдаг. Унаа тэрэгтэй байх шаардлагатай. Энэ нөхцөлийг ерөөсөө ойлгохгүй, дандаа халуун дулаан орны, тухайлбал Сингапурын шийдлийг авчраад, бүгдийг нь нийтийн тээвэр лүү шахаж байна гэдэг нь асуудлыг шийдэхгүй. Мухраар зүтгэж буй, мунхаг шийдвэрийг л харуулж байгаа юм. Энэ хүмүүс судалгаа хийхгүй байна. Улаанбаатар хотод амьдарч байгаа хүмүүсийн 20 хувь байнга хөдөө орон нутаг руу явж, ирж, шилжих хөдөлгөөн хийдэг. Амьдарч буй хүмүүсийн талаас илүү нь хөдөө орон нутагт ах дүү, хамаатан садан, найз нөхөд нь байна. Энэ хүмүүс маань заавал хувийн машинтай байхгүй бол болохгүй. Бид хот улс биш шүү дээ. Улаанбаатар хот маань жижиг боловч Монгол Улс маань том учраас унаатай байх шаардлагатай.

-Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд машины тоог механикаар хязгаарлах шийдвэр гаргасан нь зөв үү?

-Энэ бол муйхар шийдвэр бөгөөд цаанаа авлигыг л хөгжүүлнэ. Өөр үр дүн гарахгүй. Хүмүүс машинаа тавиад, автобусаар явахгүй. Нйтийн тээврийн асуудлаа шийдэж чадаагүй мөртлөө “Та нар машинаа тавь” гэхээр яах юм бэ. Явган явах зам байхгүй, нийтийн тээвэр нь хүрэлцээгүй. Хүйтэн, даарч байна. Гэр хорооллын зарим замаар нийтийн тээвэр ч явах боломж бололцоо байхгүй байна. Гэтэл тэр хүмүүсийг яаж “машинаасаа буу” гэж хэлэх юм бэ. Боломжгүй байхгүй юу.

-Хотоос иргэдээ “хөөлөө” гээд эдийн засгийн хөгжил авчрахгүй болов уу. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Хотын эдийн засгийн байдлыг тэтгэх, яавал зөв байх вэ гэдгийг бодож байгаа нэг ч хүн байхгүй байна. Хот бол амьд механизм. Дотроо бичил эдийн засгууд явж байдаг. Энийгээ тэтгэх ёстой. Гэтэл одоо гаргаж байгаа шийдвэрүүд нь зөвхөн ойрын харааны, сарын, хоёр сарын харааны л байна. Эдийн засгаа унагаад ч хамаагүй түгжрэлийг шийдэх гэж оролдож, муйхар шийдвэр гаргаж байна. Энэ хэрээр эдийн засгийг боож байна, хоёрдугаарт зардал хэт өсгөж байна. Бид хотоо хөгжүүлэхийн тулд бизнесийг дэмжих ёстой. Гэтэл машины дугаарыг нь хязгаарлана, түгээлтийн машиныг тав хоногийн нэг өдөр явуулахгүй гэдэг. Цаанаа зардалтай, машин парклалтыг дахин 20 хувиар нэмэгдүүлж байгааг тооцоолох ёстой. Бизнесийн орчныг дэмжих, зардлыг бууруулах, бодит амьдралд нийцсэн шийдвэрүүд л гаргах ёстой.

-Гадны орнууд хот төлөвлөлтөө ямар арга замаар хийж, асуудлуудаа шийдвэрлэж байна вэ?

-Бид хотод төвлөрөл их байна, хөдөө орон нутаг эзгүйрлээ гэж айдас төртөл ярьдаг. Хот руу ирээд, утаан дээрээ бүгд төвлөрөөд байна гэдэг. Үгүй. Яг 90 оны дүнг харвал, хөдөө өмнө нь нэг сая хүн амьдарч байсан бол одоо тэндээ амьдарч л байгаа. Тэр тоо өөрчлөгдөөгүй. Харин хүн амын өсөлт нь Улаанбаатар хот руугаа шилжсэн байна. Улаанбаатарт амьдардаг байсан 200гаад мянган хүн гадаад улс руу явчихжээ. Хөдөөнөөс хотоор дамжаад, гадаад явсан хүмүүс бас байна. Хот руу хүмүүс нүүж ирж байгаа нь жам ёсны процесс. Хотжилтын түвшнээ бодвол ерөөсөө 50 хувь гэдэг нь барууны хөгжилтэй орны жишгээс бага. Тэнд хотжилтын түвшин 7080 хувь, зарим улсад 90 хувь, тэнд хөдөө орон нутагт амьдардаг хүмүүс нь хотынхоо хүн амыг хүнсээр, тариа будаагаар хангаад, амьдраад болоод байгаа юм. Гэтэл Монгол Улс яагаад болохгүй байна вэ гэхээр бидний бүтээмж муу байгаагаас л шалтгаалж байгаа юм.

-Хүмүүс ахуй амьдралаа дээшлүүлэх юмсан гэж хотод ирцгээж байгааг хотын удирдлагууд ойлгохгүй байна уу?

-Хүн бүр л сайн сайхан амьдарч, илүү орлого олох юмсан гэж бодож, тухтай амьдрал хөөж хотод орж ирж байгаа шүү дээ. Тэр процессыг ойлгохгүйгээр, хийх юмаа олж ядаад, хотын түгжрэл нэмэх гэж орж ирсэн юм шиг ярьдгаа болих ёстой. Хот гэдэг өөрөө төвлөрөл. Энд ажлын байр байна. Орлого нь илүү байна. Мөн хүмүүсийн үзэж хардаг үзвэр үйлчилгээ, хүсч буй шинэ зүйлс нь байна. Залуучууд маань хот руу тэмүүлж байна. “Та нар хот руу ирж битгий түгжрэл нэмээд бай, хөдөөнөө сууж бай” гэж хэлж болохгүй. Хүмүүсийн соёл яриад байдаг. Хөдөө кино үзүүлээд соёлжуулчихгүй, хот руу орж ирж байж хотын хүн амын бодит амьдралтай нийцэж, соёл гэдгийг өөрөө мэдэрч сурдаг байхгүй юу. Киноноос харж сурдаг юм биш.

-Засгийн газраас гэнэт Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамыг Дархан-Уул аймаг руу шилжүүлэх шийдвэр гаргаж, ерөнхийдөө шилжилт хөдөлгөөн хийгдээд дуусч байна. Түгжрэлийг бууруулах нэрийн дор гаргасан энэ шийдвэр зөв үү?

-Хамгийн тэнэг шийдвэрүүдийн нэг жишээ. Угаасаа улсын нийслэлийнхээ төвд Засгийн газар нь төвлөрч байдаг. Байнга уулзаж, хуралдаж, шийдвэрүүд гарч байдаг. Мөн хүмүүс яам руу асуудлуудаа шийдвэрлүүлэхээр очиж байгаа. Тэр хүмүүс яах юм бэ, Дархан явах юм уу. Ийм шийдвэр хөдөлгөөн хоорондын зорчилтыг улам нэмдэг. Зарим хүмүүс нийслэлийн засаг захиргааны байгууллагуудыг хотоос гаргачихъя гэж ярьдаг. Ингэж шийдэхийг оролдсон хүмүүс байдаг. Төрийн байгууллагуудыг хотын нэг дүүрэг болгож тусад нь гаргаад, эсвэл өөр жижиг хотод төвлөрүүлье гэдэг. Ийм тохиолдолд хот үхмэл хот болдог. Өглөө хүмүүс ажилдаа цуглаад, орой буцаад хот руугаа явдаг. Бүх үзвэр үйлчигээ, найз нөхөд, амьдрал нь тэнд байна. Тэгэхээр түгжрэлийг бууруулах гэж оролдох биш, харин хөдөлгөөнийг нь бүр нэмэгдүүлдэг жишээ ч байна. Ажлаа тараад, жижиг хотоосоо том хот руугаа “нүүх”ээр харин ч хөдөлгөөн нэмэгддэг. Бид бусад орнуудын алдаан дээрээс суралцах хэрэгтэй. Хэн нэг хүн муйхраар шийдээд, судалгаагүй нэг дарга өөрөө бодож байгаад л шийдвэр гаргаад байгаад гол алдаа бий.

-Орон нутгийн иргэд хотыг муухай харагдуулж байна гэсэн ойлголт бий. Тэд маань соёлжиж чадаж байна уу?

-Хотын соёлд хотод удаан амьдарсан хүн л суралцана. Хотод төрж өссөн, хотын дүрэм журам, дэг жаяг ямар байдаг, бусдыг хүндлэх, бусдад төвөг болохгүй амьдарна гэдгийг багаасаа мэдэрч, хэвшил болгосон хүн жинхэнэ хотын соёлтой болно. Улаанбаатарчуудын хоёр дахь үе л хотод төрж өсөж байна. Тийм учраас хотын соёл сайн төлөвшөөгүй байна. Улаанбаатар хотод амьдарч байгаа хүмүүсийн тал нь хөдөө төрж өсөөд, 90 оноос хойш хотод ирсэн хүмүүс. Тэгэхээр хотын соёл үе үеэр төлөвшөөд явна. Урт хугацаны процесс.

-Нийслэлийн тогтолцооны, засаглалын реформ утгаараа хэрэгжих боломжтой юу?

-Тэнэг реформ хийгээд яваад байна. Үндсэн хуулиа зөрчиж, нийслэлээ 14 хотод хуваана гээд яриад байгаа нь маш буруу. Засаг захиргааны нэгж хуваагаад, маш их зардал болно. Хүнд суртлын зардал учирна. Түүнийг ярихаа больё гэхэд ард нь ямар ч эдийн засгийн утга байхгүй. 14 жижиг хот бие даан өөрийгөө санхүүжүүлээд, гарах зардлаа хийгээд, хүмүүсийн хаясан хогийг тээвэрлээд, ус, дулаан, цахилгааныг нь шийдээд, замыг нь тавиад, бүх асуудлыг нь шийднэ гэж байхгүй. Хүн ам хамгийн их төвлөрсөн Баянгол, ХанУул дүүргийн зарим орлоготой хорооллууд асуудлаа бие даагаад шийдэж болно. Гэтэл Толгойт, Баянхошуу, Шархад яах юм бэ. Хүн амын хамгийн орлого багатай хэсгээ ялгаварлан гадуурхаж, нийгэмшүүлэхгүй хаях болчихоод байна. Шийдвэрээс нь ийм үр дүн гарах гээд байна. Францын “13 дугаар хороолол” гэж кино байдаг. Ядуусын хорооллыг ялгаад, тэр дунд нь хүмүүсийг гаргахгүй хориод, тэр нь ямар их зэвүүцэл, хорсол, баячуудыг үзэн ядах үзлийг дэвэргэж, нийгмийг хагалж, хуваадаг вэ гэдгийг харуулсан кино.

-20 минутын хот гэсэн концепц яриад байгаа талаар та ямар бодолтой байна вэ?

-Хүмүүсийг дүүрэг дотроо амьдар, 20 минутын дотор үзвэр үйлчилгээ, төрийн үйлчилгээ ав аа, тэндээсээ битгий гар аа гэж хэлж байгаа нь нийгмийн ялгаварлал үүсгэнэ. Энэ нь яваандаа нийгэм дотор баян, ядуу, чи хотын захын дүүргийнх, би хотын төвийнх гэдэг хуваагдлыг үүсгэх эрсдэлтэй тул буруу. Ингэж болохгүй. 20 минутын хот гэсэн бүтэлгүй санааг хэрэгжүүлэхийн тулд маш их мөнгө зарах болно. 14 жижиг хуваасан тохиолдолд бүгдэд төрийн, нийгмийн үйлчилгээнүүдийг хүргэх дэд бүтцийг хийнэ. Үүний тулд маш их зардал гарна. Энэ зардлаа бид дийлэх үү? Чадахгүй л байхгүй юу.

Д.ЭРДЭНЭТУЯА

 

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр хар морь өдөр DNN.mn

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 14, Бархасбадь гариг. Билгийн тооллын 13, Шийдэм одтой, хар морь өдөр. Өдрийн наран 07:57 цагт мандаж 17:16 цагт жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх,гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: 11, 12-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 13-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: 11, 12-нд Алтайн уулархаг нутгаар, 14-нд баруун аймгуудын нутгаар, 15-нд говь, тал, хээрийн нутгаар, 16-нд нутгийн зүүн хэсгээр секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Агаарын температур: 14-нөөс ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө      -23…-28 градус, өдөртөө -9…-14 градус, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -17….-22 градус, өдөртөө -6….-11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө -3…+2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө          -9…-14 градус, өдөртөө 0…-5 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Улсаасаа баян хүн байна… гэв үү?” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар,
УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан “Улсын төсөв нэмэгдсэн нь сайн ч үнийн өсөлт бий болгох эрсдэл дагуулна” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн
    өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

Эрчим хүчний реформын талаар УИХ-ын гишүүн, Эрчим хүчний үндэсний хорооны гишүүн Б.Найдалаа “Эрчим хүчний реформгүйгээр монгол улсын цаашдын хөгжил, эдийн засгийн өсөлтийг ярих боломжгүй” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Улсаасаа баян хүн байна… гэв үү?” нийтлэл хэвлэгдлээ.

“Халзан Бүрэгтэйн жагсаалын төсөв хагас тэрбумаар яригдаж байна” хэмээв.

  • Хий алдагдаж, сурагчид хордсон байж болзошгүй асуудал Ерөнхий боловсролын 50 дугаар сургууль дээр гарлаа

ГАДААД МЭДЭЭ: Үндэсний аюулгүй байдлын шинэ зөвлөх

АРЫН НҮҮР: Гурван настай гунан Улаанбаатар бол манай нийслэлийн нэр юм шүү дээ


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ

Агаарын бохирдлыг бууруулж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа DNN.mn

Чингэлтэй Дүүргийн ЗДТГ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр агаарын бохирдлыг бууруулж, гэр хорооллын айл өрхүүдийн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлд хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааны санамж бичигт Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска нар гарын үсэг зурав.

Санамж бичиг байгуулснаар Улаанбаатар хот, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийг дэмжих, иргэдийн уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, дасан зохицох чадварыг бэхжүүлж, тэдний амьжиргааг дэмжихэд чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлэх юм.

Тодруулбал, “Нүүрснээс нарны эрчим хүчинд” чиглэсэн шилжилтийг дэмжих санаачилгыг хэрэгжүүлж, гэр хороолол дахь айл өрхүүдэд сэргээгдэх эрчим хүчинд түшиглэсэн халаалтын шийдлийг хэрэгжүүлэх замаар нүүрсний хэрэглээг бууруулна. Энэ хүрээнд эхний ээлжид Чингэлтэй дүүргийн 100 хүртэлх айл өрхөд нарны эрчим хүчинд түшиглэсэн халаалтын шийдлийг нэвтрүүлнэ. Урт хугацаандаа агаарын бохирдлыг бууруулж, ногоон ажлын байрыг бий болгон, Улаанбаатар хотын иргэдэд амьдрах эрүүл орчныг бий болгох юм. Түүнчлэн иргэд төдийгүй байгууллагуудад хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чухал хөшүүрэг болох нүүрстөрөгчийн зах зээлийн үндэсний тогтолцоо, зохицуулалтыг боловсруулах чиглэлд анхааран ажиллана.

Уг санаачилгын эерэг боломжуудын талаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул “НҮБХХ-тэй хамтран ажиллаж байгаа нь Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг болох гэр хорооллын агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Энэхүү хамтын ажиллагаа нь Чингэлтэй дүүргийн айл өрхүүдэд бодит шийдлүүдийг авчирч, агаарын бохирдлыг бууруулж, байгаль орчин болон оршин суугчдад ашигтай цэвэр эрчим хүчний сонголтуудыг бий болгож байна” гэлээ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска энэхүү хамтын ажиллагаа нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийн тухай эмхлэн гаргасан “Хүний хөгжлийн үндэсний баримт бичиг”-ийн гол агуулга зөвлөмжүүдтэй уялдаж байгааг онцоллоо. Мөн тэрбээр “Улаанбаатар хот болон Монгол Улсын хэмжээнд тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийг хийхэд дэмжлэг үзүүлэх бодит алхмыг хийлээ. Чингэлтэй дүүргийн айл өрхүүдэд нарны эрчим хүчийг ашиглах шийдлийг нэвтрүүлснээр бид агаарын бохирдлыг бууруулаад зогсохгүй, хүн бүрд илүү тэгш, хүртээмжтэй ирээдүйг цогцлоох боломжтой” гэлээ.

 

Categories
энтертаймент-ертөнц

“Miss International” тэмцээнд Вьетнамын гоо бүсгүй түрүүлжээ DNN.mn

Энэ онд 62 дахь удаагаа болж буй “Miss International-2024” тэмцээний тэргүүн миссийн титмийг Вьетнамын гоо бүсгүй Хюинь Тхи Тхань Тхюи хүртжээ.

Японы нийслэл Токио хотын “Tokyo Dome City Hall” танхимд мягмар гаргийн орой болсон ёслолын ажиллагааны үеэр Х.Тхюи дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 70 гаруй гоо бүсгүйгээс шалгарснаар олон улсын миссийн тэмцээнд түрүүлсэн анхны вьетнам эмэгтэй боллоо.

Өнгөрсөн жилийн тэмцээний ялагч, Венесуэлийн гоо бүсгүй Андреа Рубио шинэ мисст титмийг нь зүүлгэн өгчээ.

Categories
мэдээ

Т.Энх-Амгалан Зүүн Азийн аварга шалгаруулах хүндийн өргөлтийн тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртлээ DNN.mn

ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн 621 дүгээр дамжааны сонсогч Т.Энх-Амгалан БНСУ-ын Сечон хотноо зохион байгуулагдсан “Зүүн Азийн аварга шалгаруулах хүндийн өргөлтийн тэмцээн”-ийн огцом өргөлтийн төрөлд мөнгө, түлхэлттэй өргөлтийн төрөлд хүрэл медалийг тус тус хүртлээ.

Тэрбээр 2019 оны Хүүхдийн спортын их наадмаас хүрэл, 2021, 2022 оны Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс тус бүр алт, 2022 оны Залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, 2023 оны Залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж байсан гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Categories
мэдээ

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох шүүх хойшилжээ DNN.mn

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох шүүх өнөөдөр болсон байна. Тэгвэл шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан давхцсан гэх шалтгаанаар энэ сарын 25-ны 08:30 хүртэл хойшилжээ.

Нийслэлийн прокурорын газраас 2023 оны аравдугаар сард түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэн нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

Categories
мэдээ

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Ховдын Мөст, Ховд, Манхан, Говь-Алтайн Тонхил, Бугат, Есөнбулаг сумдын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. Баян-Өлгийн зүүн хэсэг, Ховдын нутгаар цасан шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Арваннэгдүгээр сарын 13-14-нд шилжих шөнө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-ний өдөр баруун аймгуудын нутгаар, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шуургатай, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.


 

2024 оны 11-р сарын 15-наас 2024 оны 11-р сарын 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Арваннэгдүгээр сарын 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, 16-нд Хөвсгөл, Хэнтийн уулс, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй цас орно. 17, 18-нд нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 15-нд нутгийн зарим газраар, 16, 17-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 11-16 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 8-13 хэм, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ

Компьютерын ажилтай холбоогүй нүд хуурайших шалтгааныг тогтоов DNN.mn

Нүд хуурайших нь зөвхөн компьютер дээр олон цагаар ажиллахаас гадна хоолны дэглэм дэх өөх тос дутагдалтай, нойр муутай, нулимсны булчирхайн үйл ажиллагаа тасалдсанаас болдог байна. Энэ талаар IMed нүдний бичил мэс заслын клиникийн нүдний эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор Кирилл Светлаков Gazeta.Ru-д ярьжээ.

“Нулимс багасдаг гол шалтгаан нь хэт их ачаалалтай ажиллах. Юуны өмнө компьютер дээр удаан хугацаагаар ажиллахад сөргөөр нөлөөлдөг тухай бид мэднэ. Нүдний хуурайшилтын хоёр дахь шалтгаан нь хангалтгүй эсвэл чанар муутай нойр юм. Бие махбод, түүний дотор харааны эрхтнүүдийг бүрэн сэргээх зайлшгүй шаардлагатай. Хэрэв хүн бага, муу унтвал тэр даруй нүд нь улайж сэрдэг” гэж эмч хэлэв.

Өвчин үүсгэх гурав дахь шалтгаан нь тэнцвэргүй хооллолт, өөх тос багатай хооллолт юм байна. Хоолны дэглэмд өөх тосны хүчлийн дутагдалтай үед шаардлагатай бодисууд нь нүдэнд хүрдэггүй. Үүнээс болж нулимс үйлдвэрлэл муудаж, хуурайшихад хүргэдэг. Өдөр тутмын цэсдээ самар, загас, авокадо, ургамлын тос зэрэг эрүүл өөх тосыг нэмж оруулахыг зөвлөлөө.

Үүнээс гадна хүний нүдний нулимсны булчирхайн үйл ажиллагаа доголдож болно. Энэ тохиолдолд өвчтөн харшлын урвал, нүдний үрэвсэл болно. Энэ талаар Кирил Светлаков зөвлөхдөө “Хэт их нулимс гоожих нь хуурай нүдний синдромын шинж тэмдэг гэдгийг анхаарах нь чухал. Ямар нэгэн цочроох бодис гарч ирэхэд нулимс нь найрлагыг нь өөрчилдөг. Нүдний алимыг нимгэн хальсаар бүрхэхийн оронд, илүү идэвхтэй зовхиноос урсаж эхэлдэг. Булчирхайн үйл ажиллагааг шалгахын тулд та нүдний эмч дээр очиж үзэх хэрэгтэй. Уулзалтын үеэр эмч байдлыг шалгаж, зөрчил илэрвэл тусгай дусаалгыг зааж өгнө” гэсэн юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин