МУГЖ С.Жавхлан дөрвөн улсын “Гавьяат цол” хүртсэний баяраа тоглолт хийхээр болжээ.
ТэрбээрОХУ-ын Тува, Буриад, Халимаг улсаас гавъяат цол хүртсэн билээ. “Гавъяатын найр” тоглолт арваннэгдүгээр сарын 28, 29-нд Монгол бөхийн өргөөнд болно.
МУГЖ С.Жавхлан дөрвөн улсын “Гавьяат цол” хүртсэний баяраа тоглолт хийхээр болжээ.
ТэрбээрОХУ-ын Тува, Буриад, Халимаг улсаас гавъяат цол хүртсэн билээ. “Гавъяатын найр” тоглолт арваннэгдүгээр сарын 28, 29-нд Монгол бөхийн өргөөнд болно.
Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат, ард олонд “Мээтэн” хэмээн алдаршсан Монгол Улсын арслан Ономжавын Аюурын нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан 2024 оны 11 дүгээр сарын 16-ны 13:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд болно.
Уг барилдааны түрүү бөх 5 сая, үзүүр бөх 3 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 1,5 сая төгрөг гардах бөгөөд мөн азтай үзэгч тодруулна.
Цагдаагийн байгууллагад “Бусдад зодуулсан байдалтай хүн түргэн тусламжаар ГССҮТ-д хүргэгдэн ирж эмчлэгдэж байгаад нас барлаа” гэх дуудлага, мэдээллийн ирсний дагуу шалгалтын ажиллагаа явууллаа. Шалгалтаар 36 настай, эрэгтэй “Т” нь энэ оны 11 дүгээр сарын 12-ны өдөр үл таних хүмүүстэй гадаа сааданд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад маргалдаж, зодуулан толгойдоо гэмтэл авч, улмаар Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлэгдэж байгаад нас баржээ.
Тус хэргийг 31 настай, “У” гэгч үйлдэж, Баянзүрх дүүрэгт байрлах нурааж буй барилгад нуугдаж байсныг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.
Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын Драмын Эрдмийн Театрын захирал, Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Намнангийн Наранбаатараас Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” жүжгийн талаар болон дараа дараагийн шинэ уран бүтээлийн талаар тодруулж ярилцлаа.
-Юуны өмнө театрынхаа захирлаар томилогдсонд баяр хүргэе.
-За баярлалаа.
-Б.Цогнэмэхийн зохиол “Тэнгэрийн хүү” жүжиг тоглогдоод удахгүй сар болох гэж байна. Жүжгийг яагаад шинээр найруулж, шинэ бүрэлдэхүүнтэй тоглох болов?
-Б.Цогнэмэхийн зохиол “Тэнгэрийн хүү” яамнаас зарласан жүжгийн зохиолын уралдаанд тэргүүн байр эзэлсэн бүтээлийг 2011 онд УДЭТ-ын 80 жилийн ойн хүрээнд хийхээр болж нээсэн. 13 жил тоглогдож, сүүлд 2019 онд тоглогдоод дууссан байдаг юм. Тэр цагаас хойш театр маань залуу уран бүтээлчдээр цэнэглэгдээд ахмад уран бүтээлчид гавьяаныхаа амралтад гарч дахин сэргээгдэх болсон тухай яригдаж ийнхүү өнөөдрийг хүрсэн.
-Яагаад сэргээх болсон юм бэ?
-Бүтээлийн агуулга нь өөрөө үнэ цэнэтэй. Үнэт зүйлсийн тухай, газар, эх оронч үзлийг залууст илүү их ойлгуулах, ямар ухагдахууныг эх оронч гэдэг юм гэдгийг ойлгуулахад зориулсан юм. 2011 онд Хүннү гүрэн үүссэний 2220 жилийн ой болоод Д.Цэвээндорж гуайгаар ахлуулсан Археологийн хүрээлэн ач холбогдол өгч үзэсгэлэнгээ Тэнгис кино театрт гаргаж байлаа. Манайх уран сайхны бүтээл болгож “Тэнгэрийн хүү”жүжиг тавьсан баримт УДЭТ-т бий. Хүннү улс, Хүннү гүрний ойлголтууд илүү их задарч эхэлсэн нөгөө талаар манай түүхийг өөрийн болгох гэсэн улсуудын хандлагууд их гарсан. Казахстанаас авахуулаад наад захын жишээ байна. Хүннүчүүд монголчуудын өвөг дээдэс мөн гэдгийг батлах үнэмшүүлэх гэж, энэ бол бидний түүх юм аа гэдийг хойч үедээ батлах гэж энэ жүжгийг сэргээн тавьж байна. Театр бол гоо зүй, ёс зүйн үнэ цэнийг шингээсэн мэргэжлийн түвшинд уран бүтээл туурвиж ард түмний оюуны хөтөч нь байна гэсэн үүрэг зорилготой байгууллага. Нөгөө тал дээр үндэстний хэлний манаа, хэлний дархлаа, хэлээ театр л авч явах ёстой. Монгол хэлний баялаг сан хэрэглээ100 мянган үгтэй. Бид ярихаа болчихсон, 3000 үгэнд эргэлддэг болсон цаг үед эрхэм үүргээ биелүүлэх хэрэгтэй гэж жүжгийг сэргээж байгаа юм. Миний хувьд Б.Цогнэмэхийг үнэлдэг нь туульсын шинж чанартай бүтээлд ханддаг. Яруу найргийн айзам хэмнэл үгний сонголт, анзаарахаа байсан огт сонсоогүй хэллэг, зүйрлэл, адилтгал, хэтрүүлэл, бэлгэдэл гэсэн таван хэв шинж байж сая туульсын болж байгаа юм. Үүнд нь зохиолчид баярладаг. Цаашид дэлгэрүүлэх ёстой түүний илэрхийлэл бол “Тэнгэрийн хүү” зохиол юм.
-“Тэнгэрийн хүү” жүжгийг үзлээ. Үзэгчийн хувьд сэтгэгдлээ хэлэхэд, нэг үзэгдлээс нөгөө үзэгдэл рүү шилжихэд тайз харанхуйлдаг. Энэ тухайд түгжрэлтэй бас холбоотой юу. Нэлээн удсаны эцэст хүмүүс суудалд сууж байсан нь ажиглагдсан…
-Энэ бол театрын хэл. Бүхий л цаг үед тайз харанхуйлаад дараагийн орчин харанхуйлснаар гэрэл өгөхөд та найман жилийн дараа ч байж болно.Харанхуйлал нь орон зай цаг хугацааг нөхөж байна. Харанхуйлах мөчид таны орон зайг томнож өгч байна гэсэн үг. Хүү нь том болчихож, ээж нь хөгширчихөж, таны орон зайг нөхөж өгч байна. Найруулагчийн аяллаар аялж байна гэсэн үг. Тэнгэр травелээр Бангкок орж болно танд таалагдаж болно, таалагдахгүй байж ч болно үүнтэй адил.
Үзэгчид театрын соёлд суралцаагүй. Түгжрэлгүй байхад цагаасаа хоцордог хүмүүс түгжрэлтэй үед бүүр хоцордог. Жүжиг бол концерт шоу биш. Театрт жүжиг үзэхийн тулд гурвантаа хонх дуугарахад суудалд байраа эзэлсэн байх ёстой. Театрт сэтгэлээ баясгах гэж үзэгчид ирдэг. Бодит байдал дээр машины зогсоол байхгүй машинаа хаана байрлуулах вэ гээд тойрч тойрч сая нэг юм зогсох газар олж ирдэг нь олон. Өнөөдөр энэ театрт машины зогсоол байхгүй тул хоцорч ирсэн үзэгчийг буруутгах аргагүй.
Үзэгчийн тав тухыг хангасан машины зогсоол алга. Хажууханд нь зогсоол байх ёстой. Та босоод хардаа гээд (албан тасалгааны өрөөний цонхны тэнд) энэ манай гэр гэж бодъё. Тэгвэл та манай том өрөөгөөр дамжаад гэртээ оръё гэж болохгүй биз дээ. Соёл урлагийн байгууллагыг доромжилж байна. Соёмбо тауэр гээд манай байгууллагын энд баригдсан том барилга манай зогсоолыг эзэгнэсэн.Дэлхийн соёлт хүн төрөлхтний том үзүүлэлт бол театр нүдэнд харагдахгүй гарт баригдахгүй сэтгэлгээний эмчилгээний газартаа яаж хандаж байна. Ийм асуудлаас болоод хоцорч байгаа үзэгчдээ “ойр хавьд зогсоол алга явган ирнэ шүү” гэх юм уу хаашаа юм.Доошоо орсон В1 зогсоол ч байхгүй. Хотын А гийн А бүс ш дээ. Манай барилгыг яваандаа шинэчлэх ёстой.Яагаад гэвэл Европын театрууд чулуун хийцтэй болохоор барилгын хүчитгэл хийж болно. Манайх болохоор шавар модоор 1963 онд театрын барилга баригдсан. 1931 онд мэргэжлийн орчин цагийн ууган байгууллага “Үнэн” жүжгээр хөшгөө нээж үйл ажиллагаа явуулсан. 93 жилийн түүхтэй байгууллага. 2031 онд 100 жил болно. Түүхэн байгууллагын хийцлэл нь шавар шохойн хийцтэй гэж мэргэжлийн хяналт тогтоосон. Дан нуруу нь модон. Цаашдаа гаднах фасад дүр төрхөө хуучнаар нь аваад шинэчлэх хэрэгтэй. Энэ байшинд гурван айл нэг тайзан дээр амьдарч байна шүү дээ. Соёлын өв гэхийн тулд үүний учир шалтгаан чухал юм. Дахин давтагдашгүй хийц урлалтай тухайн барилга байгууламж 100 жил насалсан насжилттай бол түүхэн өв гэнэ.Тэнд ямар түүхэн хүмүүс ажиллаж уран бүтээлээ туурвиж байсныг хэлнэ. Жишээ нь, хуучнаар Байгалийн түүхийн музей нураана гэхэд бөөн юм болсон. “Яагаад ч өв болохгүй, шалны банз нь босоод ирсэн байдаг, нураалаа барилаа” гээд бөөн асуудал болж байсан. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын нүүрийг тахалж байна.Та манай Чингис хаан музейгээр орооч, он цагаар аялаач гэж байна. Сошиалаар ажил хийдэг хүмүүс байна. Үүгээр дүгнэлт ч хийж болохгүй. Мэргэжлийн гэх юм нь устгагдах гээд байна шүү. Аливаа юм бүхэн мэргэжлийн байх ёстой. Ёс зүй гэдэг нь хамгийн түрүүнд тавигдана ш дээ.
-Модун Шаньюйд тоглосон жүжигчин Б.Шинэбаяр бөгтөр харагдаад байх юм. Тэр Модун шаньюй тийм хүн байсан юм болов уу?
-Археологийн олдворууд судалгаан дээр ажиллаж дүрийг бүтээдэг .
“Могжоохон даагатай Жогжоохон хүү” гэдэг хүүхдийн дуунд намхан нуруутай Навтгар хамартай Жогжоохон хүү би гээд дуулдаг. Бүтээлийг хийхэд санааны зоргоор хийчихдэг юм биш. Хүннүгийн язгууртан хүний гавлын ясан дээр нөхөлт хийсэн уран бүтээлч зураач Энхтүвшин Модун Шаньюйгийн төрхийг гаргасан. Язгууртны булшны гавлын ясан дээр нөхөлт хийж гол дүр навтгар хамар, онигор нүдтэй, ийм духтай, шанаа бүхий чихтэй тэр үеийн хүний дүр төрх харагдана. Модун Шаньюйн дүр төрх яг харагдана.Дүр төрх рүү нь аваачиж байна ш дээ. Яг бөгтөр харагдаж байгаа бол жинхэнэ дүрийг гаргасан байна гэсэн үг.
-“Тэнгэрийн хүү” жүжгийн шинэ бүрэлдэхүүний тухайд…
-Өмнөх бүрэлдэхүүнээс бол жүжигчин Ж.Пүрэвдорж гуайгаас бусад нь шинэ бүрэлдэхүүн. Өмнө нь Г.Эрдэнэбилэг, П.Цэрэндагва, Н.Сувд гуай тоглож байсан. 100 хувь бүрэлдэхүүн өөрчлөгдөж солигдсон шинэ залуу цус сэлбэж байна.УДЭТ бол жүжигчин төрүүлдэг газар. Яагаад гэвэл жүжигчинтэй ажилладаг найруулагч байдаг тул бусад найруулагч шиг бэлэн боловсорсон бүтээгдэхүүн аваад шагладаггүй. Жүжигчнийг нээж дүр төрх ур чадварыг өсгөж бадрангуй гэгээн дүр төрхөөр жүжигчнийг хаанд тоглуулсан бол харцад тоглуулж, жүжигчнийг эвдэж сая баримлын шавар шиг болгодог. Боловсорсон жүжигчнийг бий болгодог. Ийм л зорилготой үүргээ гүйцэтгэж явна. Мөн нөгөө талаар манайх арилжааны байгууллага биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Улсдаа ганц Эрдмийн театр утга дор бид хүмүүст урын сангийнхаа бодлогоор зайлшгүй зүйл хийх ёстой. Өнөөдрийн 5 дугаар ангийн хүүхэд таван жилийн дараа 10 дугаар ангийн хүүхэд болно, тэр бүтээл тоглогдож байна. Арилжаанд зориулсан бүтээлийн балансыг тааруулж хийх ёстой. Дийлэнхдээ урын сангийн бодлого барина. Яагаад гэвэл бидний өвөг дээдэс бариад ирсэн. Уламжлалыг алдвал барьж чадахгүй. Хэзээ ч замаас нь хазайлгаж үл болно.
-“Тэнгэрийн хүү” жүжигт жүжигчин О.Майдарравжаа морин хуур хөгжмөөр их чадварлаг тоглосон. Мөн “Түмэн агтны төвөргөөн” их чадварлаг тоглохыг нь би үзээд биширсэн…
-Манай залуус тал бүрийн авьяастай. Дуулж, бүжиглэх, жүжиглэх, хөгжимдөх бүх л талын чадварыг эзэмшсэн. Орчин цаг универсал артистыг чухалчилдаг.
-Жүжгийн хувцасны зардалд хэр их хэмжээний зардал гарсан бэ?
-Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ ш дээ. 278 сая төгрөгний зардал гарсан.
-Театрын дарга боллоо. Та сайн, муу даргын аль нь вэ?
-Театрын аав нь гэсэн үг. Нэг талаас тэгж ойлгогдоно.Би өөрийгөө дүгнэхгүй. Урьд нь УДЭТ- ын ерөнхий найруулагч гээд үүрдэг ачаатай байсан. Захиргааны ажлаас бусдыг хийдэг. Би ямар өөр салбарт очоод ажиллах гэж байгаа биш дээ. Одоо бол жаахан ачаа нэмэгдсэн. Дотор нь ажиллаж байсан хүний хувьд асуудалгүй дээ.
Манай театр 129 хүний орон тоотой ажиллаж байна. Уран бүтээлийн, үйлдвэр техникийн, захиргааны гэсэн гурван хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.Байгууллагын даргыг юу гэж ойлгодог вэ гэвэл сайн менежер байх ёстой. Нөгөө талаасаа уран бүтээлээсээ нэршвэл продюсер юм. Өөрийнхөө мэргэжилтэй хавсарч хийхээр арт-директор нэршлийг хольж балансыг тааруулж алхаж явна даа. Даргын ажил аваад сар болоогүй байна. Гадаад харилцаан дээр анхаарч урагшлуулж л явна.Залуу хүн хурдтай байх ёстой. Би хурдан ч алхдаг.
-Таны өрөөнд гитар байна, та тоглодог уу?
-Тоглоно оо.
-Өөр ямар авьяастай вэ?
-Дуулна, шүлэг уншина…
-Таны сонирхол хобби юу вэ?
-Пянз цуглуулж сонсдог. Надад ховор пянз бий. Тийм ч их биш, тийм ч бага биш. Хайртай дуучин маань Майкл Жексон. Юм л бол бүтээлдээ түүний дуунуудаас оруулах дуртай байсан. Одоо бол пянзаа сонсож түүнээсээ тайвширч амралт юм шиг болдог. Л.Ванган гуай театрт найруулагч, соёлын дэд сайд байсан.Театр чуулгуудыг байгуулсан, өв соёлоо төвлөрүүлж чадсан соён гэгээрүүлэгч агуу хүн байсан.Дахин Л.Ванган гуай шиг авьяастай хүн төрдөг ч болоосой. Л.Ванган гуайн дөрвөн боть ном бий. Миний ширээний ном л доо. (Ойрхон байсныг гаргаж харуулав)
-Амьдралдаа мөрдлөг болгодог эрхэмлэдэг зүйл чинь юу вэ?
-Миний өвөө лам хүн байсан. Надад гурван зүйл захисан. Одоо хүртэл баримталдаг. Нэг юм баттай хэлж чадна. Зоригтой эр хүн гэж ямар хүнийг хэлэх вэ гэвэл үзэл баримтлалдаа үнэнч хүнийг хэлдэг. Би үзэл баримтлалдаа үнэнч байхыг хичээдэг. Өвөө маань “хэзээ ч мөрийтэй тоглоом битгий тоглоорой. түүнд хүн анхаарлаа маш хүчтэй төвлөрүүлдэг. амьдралынхаа хамаг азыг тавиад явуулчихдаг” гэсэн.
“Ан ав битгий хийгээрэй тусдаа хийдэг нүгэлт хар гөрөөчин гэж хүн байдаг.Амьтны амь тасалж болохгүй. Үйлийн үр тойроод ирдэг. Алт битгий ухаарай гэсэн. Алт гэдэг нь газрын гагнаас байгалийн баялгийг тогтоогч тул аминд чинь халтай. Алаг үрсэд чинь цөвтэй” гэж сургасан байдаг юм.
-Унгар улсын Будапешт хотын Үндэсний урлагийн театрт “Тэнгэрийн хүү” жүжгээрээ оролцох болж буй талаар дэлгэрүүлэхгүй юу?
-Унгар улсын Будапешт хотын Үндэсний урлагийн театрын захирал Атилла Видняскитай би өөрөө хавар очиж уулзсан. 30 гаруй орон оролцдог том фестиваль болно. Унгар улсад жил бүр зохион байгууллагддаг МИТЕМ Мадач олон улсын театрын 11 дэх уулзалт болно. Манай “Тэнгэрийн хүү” жүжгээр нээлтээ хийнэ. Энэ нь ирэх оны нэгдүгээр сард тодорхой зарлагдана. Ачаа тээш гээд бүрэн бүрэлдхүүнтэй явах бэлтгэлээ эхнээсээ базааж байна. Ийнхүү бид чинь энэ олон улсын фестивальд мэргэжлийн түвшинд хаана явна вэ гэдгээ мэдэх гэж оролцох гэж байна.
Театрын олимпод том том уран бүтээлчид оролцдог монгол өв соёл түүхээ харуулаад ирнэ. Тэндээсээ цаашлаад ганц хоёр улс руу контакт үүсгээд гадаад аяллаа нэгмөсөн үргэлжлүүлнэ. Өөрсдөө хаахна явж байгаагаа мэдэх нь чухал. Дараа нь юу хийх вэ гэдэг нь учиртай. Түүний дараа юу хийхээ мэдэх нь чухал.
-Монгол хэл дээрээ тоглох уу…
-Бид монгол хэлээрээ тоглоно. Хадмал орчуулгатай. Жишээ нь, Д.Намдаг гуайн “Ээдрээ” жүжигт гадны хүмүүсийг тоглуулъя гэж бодоход өндөр шонхор хамартай урт гартай европ хүмүүс ноёны хувцас өмсчихөөд дүр төрх нь монгол гэж харагдахгүй, алхаа гишгээ нь яаж ч ёслоод ноён болохгүй. яаж ч завилж суугаад эр хүн шиг харагдахгүй дээ. монгол хэлээр ярьж байгааг сонсьё. Аялга нь өөр.Нэг л сэтгэлд буухгүй дээ. Кино хүртэл хадмал орчуулгатай ( Subtitles) байдаг. Манай театрууд эх хэлний манаанд хатуу зогсоно.
-Цаашид хийх уран бүтээл,үйл ажиллагааны хувьд?
-Удахгүй 11 дүгээр сарын эхээр Солонгос улсаас уран бүтээлчид ирж бид хамтарсан мюзикль хийхээр төлөвлөж харилцан ур чадвар туршлага солилцох уулзалт болно. Г.Ган-Очир найруулагчийн Английн жүжгийн зохиолч, найруулагч Харолд Пинтер “Хэн хайргүй амьдрах вэ” жүжиг 11 дүгээр сарын сүүлчээр тоглогдоно. Он гараад Америкийн жүжгийн зохиолч Артур Ашер Миллерын “Худалдагчийн үхэл” жүжгийг би найруулахаар төлөвлөж байна. 2025 онд зохиолчийн 110 жилийн ой тохионо. Энэ бүтээлийг тавихаар бэлтгэж байна. Соёлын сэргэлт-2024 гээд төслийн хүрээнд Д.Данзанравжаа “Саран Хөхөө” жүжгийг бүх орон даяар тавих юм. Тэгэхээр төв нь бид байна. Гэхдээ нэг форматаар нэг цаг дор нээж ард түмний оюун ухааныг саруул болгоно.
-Яагаад энэ жүжгийг сонгох болсон бэ?
Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа нь 1832 онд Саран хөхөөний намтар жүжгийн зохиол бичиж найруулан тавьж байсан түүхтэй. Эрдэмтэн судлаачид “Саран Хөхөө” жүжгийг Монголын театрын урлагийн үндсийг тавьсан гэж үздэг. Энэ бүтээл ард түмний оюун ухааныг саруул болгодог жүжиг, авшиг нь энэ. Бид юуг сайн юуг мууг гэх юм. Сайныг ч муу болгож, мууг ч сайн болгож харагдуулдаг цаг үед амьдарч байна даа.
-Та гэр бүлээ танилцуулах уу?
-Гэр бүлийн хүн СЭЗИС-д багшилдаг. Бид зургаан хүүхэдтэй. Охин СУИС-ийн жүжигчний ангид сурдаг. Дараагийн хүү маань анимэйшн хүүхэлдэйн киногоор сурдаг. Том хүү СЭЗИС-д сурч байна. Гурван бага арван жилд сурч байна даа.
Ярилцсанд баярлалаа.
Сэтгүүлч Ц.Отгонсүрэн
Удахгүй Цагаан ордны тэргүүн болох Дональд Трамп Флоридагаас Төлөөлөгчдийн танхимд гишүүнээр сонгогдсон, 50 настай Майкл Вальцыг өөрийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллуулна гэж мэдэгдэв.
Вальц нь Афганистаны дайны ахмад дайчин бөгөөд Трампыг удаан хугацаанд дэмжиж ирсэн нэгэн юм. Тэрээр “АНУ Украинд туслах ёстой, гэхдээ Киевт хуваарилсан Америкийн татвар төлөгчдийн мөнгөнд тавих хяналтыг чангатгах хэрэгтэй” гэж үздэг. Хамгийн гол нь Вальц Хятадын бодлогыг шүүмжлэгч гэдгээрээ алдартай. Иймээс тэрээр Хятадын газрын ховор металлаас Америкийн хараат байдлыг бууруулахад чиглэсэн хууль тогтоомжийг санаачилсан нэгэн билээ.Үндэсний аюулгүй байдлын зөвлөх АНУ-ын түүхэнд маш хүчтэй нөлөө үзүүлсэн албан тушаалын нэг бөгөөд энэ нь бас Сенатаар батлах шаардлагагүй цөөхөн албан тушаалын нэг юм. Вальц өнгөрсөн долоо хоногт Конгресст дахин сонгогдсон бөгөөд Цагаан ордонд ажиллахын тулд албан тушаалаа орхих шаардлагатай болж байна.
Майкл Вальцын Украины дайны талаарх үзэл нь цаг хугацааны явцад өөрчлөгдөж ирсэн байдаг. Тэрээр Орос 2022 онд Украинд цэргийн хүчээр дайран орсны дараа Оросын түрэмгийллийг таслан зогсоохын тулд Киевт аль болох их хэмжээний зэвсэг өгөхийг Байдены засаг захиргаанд уриалж байсан бол өнгөрсөн долоо хоногт Fox News сувагт “Байденыг Киевт зэвсэг хязгааргүй нийлүүлж байна” гэж шүүмжилж, Украины дайныг ямар нэгэн байдлаар зогсоох ёстой гэдгийг Трамп тодорхой хэлсэн гэдгийг онцолж байв. Мөн өнгөрсөн 10 дугаар сард болсон намын арга хэмжээний үеэр тэрээр “Бүгд найрамдахчууд сонгуульд ялбал Украины хувь заяанд АНУ-ын үүрэг оролцоог дахин үнэлэх шаардлагатай” гэж мэдэгдээд “Энэ тусламж АНУ-ын ашиг сонирхолд хэр нийцэж байгааг шинжлэн судлах шаардлагатай. Учир нь бид цаг хугацаа, мөнгө, нөөцөө Номхон далайн бүс нутагт (Хятадын эсрэг) зарцуулах шаардлагатай” гэж хэлж байв. Вальц Трампын НАТО-гийн холбоотнуудад батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлэхийг уриалж байгааг дэмждэг бөгөөд АНУ-ыг НАТО-оос гаргах асуудлыг огт авч үзэх боломжгүй, бид зөрчилдөөнтэй байсан ч холбоотнуудтайгаа найз хэвээр үлдэх ёстой гэж үздэг нэгэн юм.
Энэ томилгоо Орос гэхээсээ Путины хувьд маш муу мэдээ. Учир нь Туркийн нийслэлд, Саудын Арабын элчин сайдын яамны байранд амь үрэгдсэн сэтгүүлчийн асуудлаас үүдэн Жо Байдены засаг захиргаа Саудын Арабын угсаа залгамжлагч хун тайжийн харьцаа эрс муудсан. Харин Дональд Трамп бол түүнтэй уламжлалт, маш дотно харьцаатай. Мөн түүний Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр Майкл Вальц ажиллахаар болж байна. Энэ нь АНУ, Саудын Араб тохиролцож баррель нефтийн үнийг хурдан хугацаанд буулгаж, Кремлийг дайн хийх мөнгөгүй болгох магадлал өндөр болно гэсэн үг. Тэгдэггүй юм гэхэд АНУ-ын Хятадын эсрэг явуулах бодлого Оросын түүхий эдийн хэрэгцээг эрс багасгаж бас л Кремль дайн хийх мөнгөгүй болно. Аль ч тохиолдолд тойрон хүрээлэгчид нь Путиныг устгана. Гэтэл Майкл Вальц АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллах гэж байгаа нь энэ хоёр арга хэмжээ нэгэн зэрэг явагдах магадлалыг маш өндөр болгож байна.
АНУ-ын Батлан хамгаалахын шинэ сайдаар АНУ-ын армийн ахмад дайчин, “Fox News” сувгийн хөтлөгч Пит Хэгсет томилогдох болсон бол ТТГ-ыг Үндэсний тагнуулын хэлтсийн захирал асан Жон Рэтклифф толгойлох болов.Мөн тэрбумтан Илон Маск болон Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч асан Вивек Рамасвами нар АНУ-ын засгийн газрын үр ашгийн алба (DOGE)-ыг хамтран удирдаж төсвийн зардлыг хэмнэж, хүнд сурталтай тэмцэхээр болжээ.
Бэлтгэсэн: Г.АМАРСАНАА
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд Яармаг дахь нутгийн захиргааны цогцолбор барилгад байрлах болсонтой холбогдуулан албан хаагчдад нийтийн тээврийн үйлчилгээг ойртуулах зорилгоор доорх гурван чиглэлийг шинээр нээн дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс үйлчилгээнд явуулж эхэлсэн. Тодруулбал,
Тус чиглэлд “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ ажлын өдөр зургаа, амралтын өдөр таван тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлдэг бөгөөд өдөрт дунджаар 1500 зорчигч үйлчлүүлж байна.
Уг чиглэлд “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ ажлын өдөр зургаа, амралтын өдөр таван тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлдэг бөгөөд өдөрт дунджаар 1600 зорчигч үйлчлүүлдэг.
Эл чиглэлд “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ ажлын өдөр зургаан тээврийн хэрэгслээр, амралтын өдөр таван тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлдэг бөгөөд өдөрт дунджаар 1900 зорчигч үйлчлүүлдэг аж.
Мөн Хангарди цогцолбор автобусны зогсоолоор дамжин нийт 14 чиглэлийн 134 тээврийн хэрэгсэл хотын төв, баруун, зүүн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэж байна.
Ховд аймгийн Зэрэг сум, Бураа багийн “Эрэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 147 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 2 км-т/ ачааны автомашин авто замын хажуу руу унаж, жолооч нь хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг өчигдөр /2024.11.13/ 16:15 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчдыг очход, иргэн иргэн Э-ын “Scania” загварын ачааны автомашин замын хажуу руу унаж Э автомашиныхаа төмөр хийцэд хавчуулагдсан байсныг ажиллаж эсэн мэнд гаргасан байна.
Туул голын усанд хийсэн шинжилгээний хариу гарчээ.
Иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу БОСШТ-ийн судлаачид, Туул голын сав газрын захиргааны мэргэжилтнээс бүрдсэн ажлын хэсэг өнгөрсөн 10 дугаар сарын 29-ний өдөр Туул голын Сонсголонгийн гүүр, Сонгины ам, Биокомбинат орчмын дөрвөн цэгээс усны сорьц авч, зарим хувирамтгай нэгдэл болон физик үзүүлэлтүүдийг газар дээр нь хэмжиж, нарийвчилсан шинжилгээнд илгээсэн билээ.
Усны газрын харьяа Усны төв лабораторид ерөнхий хими болон нян судлалын шинжилгээг хийлгэж, үр дүнг нь хүлээн авлаа.
Усны сорьцын шинжилгээний үр дүнг Усан орчны чанарын үзүүлэлт, Ерөнхий шаардлага MNS 4586:1998 стандартын хүлцэх дээд агууламжтай харьцуулахад,
Сонгины ам орчмын хоёр цэгийн усны сорьцод аммонийн азот(NH4)-ын агууламж 20-22.6 дахин, төмөр (Fe3+)-ийн агууламж 1.6 дахин, сульфат (SO42-)-ын агууламж 1.1 дахин хэтэрсэн бол Биокомбинат орчмын усны сорьцод аммонийн азот(NH4)-ын агууламж 5.4 дахин хэтэрсэн байна.
Сонгины ам, Биокомбинат орчмын Туул голын усны сорьцод гэдэсний савханцар, халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян илэрсэн.
Шинжилгээний үр дүнгээс харахад, Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир ус нийлүүлснээс доош хэсгийн Туул голын усны чанар эрс муудаж, байгалийн унаган төрх нь алдагдсан байна.
Мөн ахуйн гаралтай бохирдлыг илэрхийлэгч азотот нэгдлүүд стандартын хүлцэх дээд агууламжаас хэтэрч, нянгийн бохирдолтой гарлаа.
Улаанбаатар хотод 2024 оны 10 дугаар сарын байдлаар орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.1 хувиар, өмнөх сараас 1.6 хувиар тус тус өссөн байна.
Орон сууцны насжилтаар авч үзвэл шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.0 хувиар, өмнөх сараас 1.9 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 14.7 хувиар, өмнөх сараас 1.6 хувиар тус тус өссөн байна.
Манай улсад замын хөдөлгөөний түгжрэл нь иргэдийн бухимдлыг төрүүлж буй гол асуудлын нэг болоод байгаа юм. Уг асуудлыг шийдвэрлэх хүрээнд энэ сарын 8-ны өдрөөс эхлэн импортоор орж ирсэн автомашинд олгох улсын дугаарт хязгаар тогтоож, найман шалгуурт тэнцсэн тохиолдолд олгоно гэдгийг албаныхан мэдэгдсэн. Гэвч энэ нь хүний зорчих эрхийг хязгаарласан шийдвэр хэмээн олны дунд халуун сэдэв болоод байгаа юм. Энэхүү асуудлаар иргэдийн төлөөлөл дээрх шийдвэрийг эсэргүүцэж, Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэн өчигдөр Үндсэн хуулийн Цэцэд хандсан юм.
Иргэн Ш.Ербол “2023 оны арванхоёрдугаар сард УИХ-аас түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийг баталсан. Энэ хуулийн зорилтыг харахад түгжрэлийг бууруулах, орон сууцжуулах гэж байгаа мэт боловч хүний эрхийг хязгаарласан хуулийн заалтууд орсон байгаа юм. Улаанбаатар хотод олгогдох тээврийн хэрэгслийн тооны дээд хязгаарыг НИТХ-аас баталсан байдаг.
Үүний дагуу энэ оны хоёрдугаар сард Улаанбаатар хотод байх тээврийн дээд хэрэгслийн х эмжээг тогтоосон. Нийслэлийн Засаг дарга 730 мянгаас бага болсон тохиолдолд тээврийн хэрэгслийн дугаарыг шалгуур үзүүлэлтээр олгоно гэсэн байдаг. Энэ шийдвэрээр автомашины тоо 730 мянгаас давбал автомашины дугаар олгохгүй, тээврийн хэрэгслээ өмчлөх эрхгүй болж байгаа юм. Машин авлаа гэхэд найман шалгуур үзүүлэлтийг хангах ёстой. Жишээ нь, заавал “Евро4”-өөс дээш хөдөлгүүртэй машин авах ёстой гэдэг зүйл гаргаад ирсэн. Энэ шийдвэр үр дүнд хүрэх үү гэдэг нь хамгийн том асуудал болж байна. Тэгэхээр сүүлийн 20-30 жил төрийн эрхийг барьж байгаа Засгийн газар түгжрэлийг бууруулах талаар ямар өнцгөөс харсан шийдвэр гаргаж байна гэвэл замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэд түгжрэлийг үүсгэж байгаа гэдэг хандлагаар дандаа иргэдийн эрхийг хязгаарласан, боомилсон шийдвэрүүд гаргаж байна. Уг нь давхар зам бариад, гарц гүүрнүүдийг нэмж барьсан бол ийм байдал үүсэхгүй байх байсан. Төр засаг түгжрэлийг бууруулах хангалттай арга хэмжээг аваагүй мөртлөө иргэдийг буруутгаад, иргэний эрхийг боомилж байгаад гомдолтой байна. Би одоо “ приус-20” машинтай, үүнийгээ сайжруулаад “приус-30” машин авъя гэхээр боломжгүй болж байна. Яагаад гэхээр 730 мянган машины тоо хэтрээд одоо 785 мянга болсон. Хэрэв энэ тоо 730 мянгаас буурсан тохиолдолд л оочер дараалалд оруулж байгаад машины дугаар олгоно гэнэ. Оочер дараалалд яаж оруулах вэ гэсэн чинь 2024 онд үйлдвэрлэсэн машинтай хүн ирээд, би 2015 онтой машин авах гэж байвал тэр хүн миний урд орох ёстой. Үнэтэй машин нь урд орох ёстой болж байгаа юм. Энэ нь иргэдийн Үндсэн хуульд заасан тэгш байх эрхийг зөрчсөн асуудал. Ийм учраас УИХ-аас өнгөрсөн жил гаргасан хуулийг,
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, Нийслэлийн засаг даргын захирамжийг хүний эрхийг зөрчиж, иргэдийн эрхийг хязгаарласан учраас Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргаж байна. Төр шударга ёсыг дээдэлдэг юм бол бидний гаргасан гомдлыг хүлээж авах ёстой гэж үзэж байна” гэв.
Баянгол дүүргийн 30 дугаар хорооны иргэн Ё.Баттулга “Миний хувьд дөрвөн сард таньдаг дүүгээрээ дамжуулаад банкны зээлээр машин захиалсан. Өнөөдрийг хүртэл ирээгүй байна. Машин маань ирэхээр би дугаар авч болох юм уу, болохгүй юм уу. Машины дугаар авахгүй бол тэр машин миний өмч биш болчхоод байгаа юм. Дугаар олгох шалгуур үзүүлэлт дээр би санал нийлэхгүй байгаа. Жишээ нь, “Нийслэл хотод олгох улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг Нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн тогтооно” гэсэн байгаа. Бид нийслэлийн иргэдийн төлөөлөгчдөө сонгосон байтал яагаад хотын Засаг дарга үүнийг шийдэх ёстой гэж. Монгол Улсын хүн амын тал хувь нь Улаанбаатар хотод амьдарч байхад яагаад хотын дарга бидний хувь заяаг шийдэх ёстой юм” гэв.
Баянзүрх дүүргийн иргэн Ч.Отгонжаргал “Миний хувьд машинаа сайжруулаад өөр машин авна гээд гурван жилийн өмнөөс төлөвлөсөн б о ловч дугаарын хязгаарлалтаас болоод машинаа солиход асуудал үүсч байна. Миний машиныг худалдаж авах хүн маань гаргасан хууль дүрмийг сахих боломжгүй учраас миний машин үнэгүйдэж байна. Шаардлагууд нь эко машин, 0 км гэж байгаа юм. Бусад нь алхаарай гэж байгаа юм шиг хүний худалдах, худалдан авах шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байгаа учраас энэ шийдвэрийг эсэргүүцэж байна. Одоо миний зарах гэж байгаа машин бол 2014 оны машин, 2015 оноос хойш орж ирсэн машин гээд он заасан учраас зарахад хүнд болж байгаа юм. Тэгээд зарахдаа заавал хөдөө орон нутагт зарна гэж байгаа юм. Би хөдөө орон нутагт хүн танихгүй. Үнэтэй, 0 кмтэй машиныг авч чадахгүй л бол машинаа эвдэртэл нь унах ёстой юм уу бүү мэд. Энэ нь ялгаварлан гадуурхсан шийдвэр гэж үзсэн учраас Үндсэн хуулийн Цэцэд хандаж байна” гэв. Нийслэлээс гаргасан шийдвэрт иргэдийн төлөөлөл ийм байр суурьтай байгаа юм.
Авто тээврийн үндэсний төвөөс 2024 оны аравдугаар сарын 7-ноос арванхоёрдугаар сарын 16-ны хооронд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дуудлага худалдааг зохион байгуулахаар болсон. Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч нь тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажина. Ялагч нь хэрвээ заасан хугацаанд т өлбөрөө төлөөгүй тохиолдолд дэнчингийн төлбөр буцаан олгогдохгүй. Төлбөрөө бүрэн төлснөөс хойш ажлын таван өдөрт багтааж өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд дугаараа байршуулах үүрэгтэй юм. Цахим орчинд автомашины дугаар зарна, шилжүүлж өгнө гэсэн зарын дагуу ченжтэй холбогдоход “Энэ дугаарууд нь зөвхөн хотын дугаартай машинд шилжүүлж өгнө. Орон нутагт дугаартай машинд шилжихгүй. Хуучин дугаараа солиод авах учраас дугаар нь хүчингүй болохгүй гэсэн үг. Импортоор орж ирсэн, гаальтай машинд бол болохгүй. Гаальтай бол жагсаалтаар дугаар авч байгаа” гэсэн юм.
Уг шийдвэртэй холбоотой “Замын хөдөлгөөний удирдлагын төв”-ийн Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу “Замын хөдөлгөөний удирдлагын төвийн “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас энэ оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Үүнтэй холбоотойгоор арван нэгдүгээр сарын 8-наас импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байх тогтоолыг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь огт олгохгүй гэсэн үг биш. Уг баталсан дээд хязгаарт багтаан таван шалгуур үзүүлэлтээр нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг олгоно” гэсэн юм.
Г.БАЛГАРМАА