Categories
туслах-ангилал улс-төр

Ерөнхий сайдын БНХАУ-д хийх айлчлал маргааш эхэлнэ DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяны урилгаар энэ сарын 26-нaaс долдугаар сарын 1-нд тус улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай албан ёсны хэлэлцээ хийж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжид тус тус бараалхана. Уулзалт, хэлэлцээний үеэр талууд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлуудаар санал солилцоно. Айлчлалын үеэр хоёр талын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурна.

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тяньжин хотноо зохион байгуулагдах Шинэ манлайлагчдын 2023 оны ээлжит чуулга уулзалт буюу “Зуны Давос” олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно.

Categories
эдийн-засаг

Тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авагчийн тоо 594.346 байна DNN.mn

Нийгмийн даатгалын нийт тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авагчийн тоо 594.346 байна.

Categories
мэдээ

Ажиллаж амьдрах урлаг DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…


Хүмүүс ажилтай, хот нүргээнтэй, энд тэндгүй зам барилга засвар хийгдэн оволзож, өөрөөр хэлбэл амьдрал буцлаад сайхан л байна. 100 мянган айлын орон сууц барихаас арван мянгыг нь лав барьчих шиг. Одоо ерэн хувь нь дутуу. Ёо ёо энэ их ажил хэзээ дуусч чих амрах юм. Ер нь манай орны бүтээн байгуулалт жилээс жилд улам л өсөн нэмэгдэнэ үү гэхээс хөгшин Европ шиг хамаг замаа тавиад, байшингаа барьж дуусталаа өдий биз.

Жил жилийн зуны дэлгэр сайхан цагтай давхцан түгжрэл, хаалт, толгой руу машин цөм цохин орж ирдэг барилгын төмөр бэхэлгээнүүд сэлттэй эвлэрэн амьдрах болж байна. Эхэлж орон сууцанд орогсод дараагийн ээлжинд босох учиртай барилгын дутуу орхисон хана туурган дундуур хэдэн ч жил бүдчин алхах юм билээ.

Наад ажлаа боль, бид ая тухтай амьдармаар байна гэлтэй биш. Ажил амьдрал хоёр нь аль алиндаа түвэг учруулах ёсгүй. Энийг бүр концерт найруулах лугаа урлагийн хэмжээнд зохицуулдаг олон арга туршлага бий. Аливаа ажлыг нэн таатай, аз жаргалтай хэлбэрээр өрнүүлэх нь цалинтай эн зэрэгцэхүйц чухал байдаг. Гэтэл энэ гадаа өрнөж байгаа зуны бүх л ажлууд ял эдэлж байгаа ч юм шиг, дайн болоод түр завсарласан аятай хөглөрүүлж орхидгийг өөрчилмөөр байна.

Ж.ГАНГАА

Categories
нийгэм цаг-үе

Эко жорлон суурилуулах, ариун цэврийн байгууламжийг шинэчлэх ажил хийгдэж эхэллээ DNN.mn

Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд Байгаль орчин аялал жуулчлалын Сайдын 2023 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн “Эрүүл аюулгүй-Цэвэр орчин бүрдүүлэх арга хэмжээний тухай” дөрөвдүгээр албан даалгаврыг сайн хэрэгжүүлж нүхэн жорлон ашиглаж байгаа зөрчлийг арилган нэвчилтгүй бетонон суурь бүхий стандартын шаардлага хангасан сайжруулсан эко жорлон суурилуулах ажлыг зохион байгуулж, ариун цэврийн байгууламжуудаа шинэчилж байна.

Хяналт шалгалтад хамрагдсан 67 аж ахуйн нэгжийн 62 нь нэвчилтгүй бетонон суурь бүхий соруулдаг эко жорлонтой, 3 био, 2 нүхэн жорлонтой байна. Нүхэн жорлонг буулгаж, газар дээр нь зөрчлийг арилгууллаа.

Цаашид жорлон, ариун цэврийн байгууламжуудыг байгальд ээлтэй, дэвшилтэт технологиор шинэчлэх, сайжруулах үйл ажиллагаанд явцын хяналтыг 21 аймагт хийж байна.

Categories
нийгэм цаг-үе

Манай улсад он гарснаас хойш 231393 жуулчин иржээ DNN.mn

Манай улс 2023, 2024 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Он гарснаас хойш зургаадугаар сарын 23-ны хүртэл 231 мянга 393 жуулчин иржээ.

Categories
гадаад улс-төр

Төрийн нарийн бичгийн даргын орлогч Фернандезийн Монгол Улсад хийх айлчлал DNN.mn

Төрийн нарийн бичгийн даргын Эдийн засгийн өсөлт, эрчим хүч, байгаль орчны асуудал эрхэлсэн орлогч Хосе У. Фернандез Монгол Улсад зургаадугаар сарын 25-29-нд айлчлах бөгөөд АНУ, Монгол Улсын эдийн засгийн түншлэлийг ахиулахаар Монгол улсын төр засгийн өндөр албан тушаалтнууд болон бусад оролцогч талуудтай уулзана. Айлчлалын зорилго нь эрчим хүчний аюулгүй байдал, чухал ашигт малтмал, тээвэр, хүнсний аюулгүй байдал, оюуны өмч, цахим эдийн засагт тулгуурлаж Монгол Улсын эдийн засгийн хөгжил, бат бөх тогтолцоог дэмжих төслүүд дээр хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх юм.

Төрийн нарийн бичгийн даргын орлогч Фернандез Улаанбаатар хотноо Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газруудтай чухал ашигт малтмалын талаарх анхны гурван талт яриа хэлэлцээгээр гурван орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, уул уурхайн салбарын үйл ажиллагаанд байгаль орчин, нийгэм, засаглалын өндөр стандартыг дэмжихэд хамтран ажиллах арга замыг олохоор зорьж байна.

Энэ онд АНУ, Монгол Улстай дипломат харилцаа тогтоосны 36 жилийн ой тохиож байгаа бөгөөд бид Монгол Улсын “гуравдагч хөрш”, стратегийн түнш гэдгээрээ бахархдаг. Хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс Төрийн нарийн бичгийн даргын орлогч нь Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Жамбалын Ганбаатар болон, төр хувийн хэвшлийн түншүүдтэйгээ эдийн засаг, чухал ашигт малтмал, эрчим хүч, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах яриаг өрнүүлэх юм.

Айлчлалын үеэр Төрийн нарийн бичгийн даргын орлогч Монгол дахь Америкийн худалдааны танхимын гишүүдтэй уулзаж, олон улсын худалдааны талаар Дэлхийн экспортын хөгжлийн форумд илтгэл тавихаас гадна Оюу толгойн уурхайд зочилно. Мөн Монголын эмэгтэйчүүдийн 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийх зэрэг монгол иргэдтэй соёлын арга хэмжээнд оролцоно.

Categories
нийгэм цаг-үе

Малчдын тэтгэврийн 50 хувийг төрөөс төлөх санал дэмжигдэв DNN.mn

Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг өчигдөр УИХ-ын чуулганаар үргэлжлүүлэн хийсэн. Энэхүү төслүүдээр малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр хариуцахаар тусгасан юм. Энэхүү заалтыг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн юм. Энэхүү заалтыг хэрэгжүүлснээр малчдад давуу боломж олгох бөгөөд татвар төлөгчдийн бүрдүүлдэг төсвөөс малчдын тэтгэврийн 50 хувийг төлөх нь ялгаварлан гадуурхсан явдал гэж үзэх хүн цөөнгүй байна.

Сонгууль дөхсөн үед малчдын саналыг авах гэсэн явуургүй ажил гэж үзэх ч нэгэн байна. Тэтгэврийн сан хоосорсон энэ үед тэтгэврийг дорвитой нэмэгдүүлж чадахгүй байгаа энэ үед малчдыг бусдаас илүү үзэн ийнхүү шийдвэрлэх нь тус санд илүү дарамт учруулах юм.

Уг хуулийн төслийн зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Ингэснээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Ирэх долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцэх юм.

Categories
story-news

​70 байршилд төлбөртэй зогсоол байгуулна

​70 байршилд төлбөртэй зогсоол байгуулна

Categories
нийгэм онцлох-нийтлэл

Н.Билгүүнзаяа: Төгсөлтийн ой, албан газрын зугаалга гэж нэрлэсэн хавтгай архидалт гэр бүл салалтад нөлөөлж байна DNN.mn

Гэр бүл судлаач, сэтгэлзүйч Н.Билгүүнзаяатай ярилцлаа.


-Манайд гэр бүл хэврэг болсон юм шиг. Өрх толгойлсон ээжүүдийн тоо өдрөөс өдөрт л нэмэгдээд байна. Энэ үзэгдлийг та яаж харж байна вэ?

-Бие дааж амьдрах, хэл яриа, сэтгэл хөдлөлөө удирдах чадвартай болсон хойноо гэр бүл зохиох хэрэгтэй. Манайд бол гэр бүл салах үзэгдэл түгээмэл болсон. Тухайн жилийн гэрлэлтийн тоог, гэрлэлт цуцлуулсан тоотой харьцуулж гаргадаг аргачлалаар тооцоход АНУ-д 52 хувь, ОХУ-д 51 хувь, харин манай улсад 19,2 хувь байна. Энгийнээр тайлбарлавал, манай улсад зуун гэр бүлийн 20 хувь нь салдаг гэсэн үг. Энэ хувь АНУ, ОХУ болон бусад улс орнуудтай харьцуулахад бага байгаа боловч анхаарал татаж байгаа асуудал нь гэр бүл салалт эрчимтэй өсч байна.

-Голлох шалтгаан нөхцөл нь юу байна вэ?

-Салалтад нийгэм эдийн засгийн, боловсролын гэхчилэн хүчин зүйл нөлөөлж байгаа ч ерөнхий гурван шалтгаан байна. Нэгдүгээрт зан төлөв таарамжгүй гэх үзэл бодол. Ихэнх хосуудад гэр бүл төлөвлөлт, гэр бүлийн харилцааны сэтгэл зүйн талаар суурь ойлголт байдаггүй

-АЛИВАА ҮЙЛ АЖИЛЛАГААНД ГЭР БҮЛЭЭР НЬ ХАМРУУЛДАГ СОЁЛД

ШИЛЖИХ ЦАГ БОЛСОН-

Энэ талаар үнэн зөв, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэгийг ерөнхий боловсролын болон их дээд сургууль, байгууллагуудад албан ёсоор системтэй олгодоггүй. Эхнэр нөхрийн дүрд хэрхэн орох, хамаатан садан, эцэг эхтэйгээ яаж харилцах болон эцэг эхийн үүрэг, хариуцлага ямар байх талаар тодорхой ойлголт байдаггүй. Асуудалд хайхрамжгүй хандаж явсаар зөрчлийг дээд цэгт нь хүргэж, шийдвэрлэх боломжгүй болсон үедээ шүүхэд ханддаг

Хоёрдугаарт, зах замбараагүй архидалт. Албан газар, анги хамт олон, төгсөлтөөрөө нийлж архиддаг үзэгдэл. Гэр бүл салахад нөлөөлж байгаа хоёр дахь томоохон хүчин зүйл нь энэ. Нийт салалтад архинд донтох эмгэгээс шалтгаалсан салалт 30 гаруй хувийг эзэлж байна. Хосууд архинд донтох нь сэтгэцийн өвчин гэдгийг мэддэггүй. Өөрчлөгдөх байх, архинаас гарчих байх, надад амласан шүү дээ гэсэн найдлагаар олон жил явж эцэстээ салах шийдвэрт хүрдэг.Гуравдугаарт хууралт. Энэ мөн л дээрх шалтгаантай төстэй. Албан газар, анги хамт олноороо нийлж архи уугаад гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэдэг. Энэ асуудал нь даамжирсаар салахад хүрдэг.

-Албан газар, анги хамт олноороо архиддаг үзэгдлийг та яаж хардаг вэ. Нэг төрлийн эмгэг үү?

-Нийгмийн стресстэй л холбоотой гарч байгаа үзэгдэл. Газар газраас бухимдалтай улс нийлээд л архи ууна. Шалтгаан нь төгсөлтийн ой, албан газрын зугаалга. Үүнтэй холбоотой гарч байгаа үзэгдэл нь хууралт, гэр бүлээс гадуурх харилцаа. Түүнчлэн төрөл бүрийн гэмт хэрэг ч гардаг.

-Нийлж архиддаг ийм үзэгдэл бусад улс оронд ч бий юу?

-Манайх шиг төгсөлтийн тэдэн жилийн ойн уулзалт гэж архиддаг үзэгдлийг би сонсож, дуулаагүй. Ер нь аливаа үйл ажиллгаанд гэр бүлээр нь оролцуулдаг соёл баруунд бий. Агаарт гарахдаа гэр бүлийг нь заавал хамруулдаг. Агаарт гараад архидацгаагаад байхгүй шүү дээ. Олныг хамарсан гэр бүлийн хөгжөөнт тоглоом тоглоно. Хамтдаа тоглолт үзнэ. Ийм маягаар чөлөөт цагаа өнгөрөөдэг. Манайхаас ялгаатай нь нийлж согтуурдаггүй. Ийм үйл ажиллагаанд гэр бүлээр нь оролцуулснаар хоорондын үл ойлголцол гарна гэсэн ойлголт байдаггүй. Илүү дулаан уур амьсгалтай болно. Манайд бол энэ үзэгдэл яг эсрэгээрээ. Төгсөлтийн ой, ангийн уулзалтад гэр бүлийг нь хамруулна гэх ойлголт байхгүй. Эхнэр юм уу, нөхөр нь оролцоно. Удаан уулзаагүй найзууд хамт архи уугаад янз бүрийн харилцаа үүснэ. Эхнэр, нөхрөө хардана. Ингээд гэр бүлийн эрүүл харилцаа алдагдаж эхэлдэг. Даамжирвал гэр бүл салж, хүүхэд өнчирнө.

Судлаад үзэхэд 10 гаруй жил болсон гэр бүл ийм шалтгаанаар хоёр тийшээ болох нь түгээмэл байгаа нь харагдаж байна. Албан газрынхаа зугаалгаар явж архи уугаад л гэр бүлээс гадуурх харилцаа үүсгээд салдаг үзэгдэл маш их. Үүний үр дагавраар бага насны хүүхэд өнчирдөг. Эцэг юм уу, эхгүй өссөн хүүхэд гэмт хэрэгт холбогдох үзэгдэл түгээмэл байдаг. Багад нь эцэг, эх нь салсан хүмүүсийн 70 орчим хувь нь гэмт хэрэгт холбогддог гэх судалгаа байдаг. Энэ бүхний үндэс суурь нь та бид хоёрын яриад байгаа архидалт. Аливаа үйл ажиллагаанд гэр бүлээр нь оролцуулдаг соёлд шилжих цаг нь болсон. Ийм ойлголтыг албан газрууд хэвшүүлмээр байна. Зугаалга гэж нийлж архиддаг ажлаа хойш нь тавьж, зугаалгадаа гэр бүлээр нь хамруулж хамтдаа хөгжөөнт тоглоом тоглодог бол хаа хаанаа үр ашигтай. Манайх шиг байгалийн үзэсгэлэнтэй оронд бол албан газраараа эко аялал зохион байгуулж болно. Галт тэргээр аялаад үзэх газрууд олон байдаг шүү дээ. Ийм соёл нэвтрүүлэхгүй бол зугаалга, төгсөлтийн ой гэж нэрлэсэн хавтгай архидалт гэр бүлийн бат бөх байдалд аюултай хэмжээнд очоод байна.

Categories
story-news

Тэтгэвэр өөрчлөн тогтоох жишээ

Тэтгэвэр өөрчлөн тогтоох жишээ