Евгений Пригожинийн зэвсэгт бослого эхэлсэн шигээ хурдан дуусч, энэ явдлынталаар шинжээчид одоо ч маргалдсаар байна. Харин “BBC” энэ үйл явдлын талаар ямар бодолтой байгааг өөрийн орос уншигчдаасаа асууж, ямар хариулт авснаа нийтэлсэн байна.
“Энэ бол улс төрийн шоу. Энэ хоёр хүн (Путин, Пригожин) хоёулаа хэвлэл мэдээллийн сайн манипуляторууд. Лукашенко финалд ор ирж нэмэлт “оноо” авсан байж магадгүй. Украины нөхцөл байдлын тухай миний бодолПригожины видео мессеж дээр хэлсэнтэй зарчмын хувьд давхцаж байна. Тухайлбал, авлигаар армиа хүчгүй болгосон гэдэгтэй. Гэхдээ би бүх зүйл яг ямар нөхцөл байдалтай байгааг мэдэхгүй байна. Бас яагаад бослого зохион байгуулагдсаныг сайн ойлгохгүй байна. Учир нь энэ бүхэн яг л 90-ээд оны Оросын гэмт хэргийн бүлэглэл хоорондын дайн шиг харагдаж байна, Зүгээр л арай өөр цар хүрээтэй байна.
А., Москва
“Оросын армийн сөнөн унаж буй нисдэг тэрэгнүүд бас онгоц, Воронеж дахь газрын тос, түлшний баазын дэлбэрэлт, ухсан зам, төв замд хөндөлдүүлэн тавьсан элс ачсан том ачааны машинууд, Москва орох гүүрний хамгаалалтын бодит бичлэгийг үзэж, харж байсан ч болж буй үйл явдлыг театрчилсан жүжиг гэсэн мэдрэмж өдөржингөө бүр орой болтол надаас салсангүй.
Р., Екатеринбург
“Энэ бослого гэгч нь надад муухан дэглэлттэй, маш муу жүжигчидтэй театрын драмын жүжиг шиг санагдсан. Учир нь жинхэнэ бослого “Ляпкин-Тяпкин” болох Шойгу, Герасимов хоёроос огт өөр зүйл шаардах байсан.
А., (дайн эхлэхээс өмнө Оросоос гарч Киевт ирсэн)
“Энэ амралтын өдрүүдэд ОХУ-д болсон “бослого” хоёр ижил төстэй мэдрэмж төрүүлэв. Эхнийх нь миний төрсөн эх орны эрх мэдлийг булаан авсан “элитүүдийн” хөшигний цаадах тэмцэл ил гарч жирийн иргэд тэдэнд огт итгэдэггүй гэдэг нь маштодорхой болов. Хоёрдугаарт, болж буй үйл явдалдУкраинчууд болон бидний бодлын зөрүү бүр ч ойлгомжтой боллоо. Учир нь ойр дотны хүмүүс маань “Хараач! Бослого! Дайны там удахгүй дуусч магадгүй! ”гэж хэлэхийг сонсоод хэний ч дотор “Найдвар ч ойрхон харагдахгүй байна даа… ” гэж бодогдож байгаа.
Т., Чита
“Улс орон маань Иргэний дайны босгон дээр аль хэдий нь ирсэн гэдэг аймшигт байдлыг бүгд харж таг мэлэрсэн. Болсон үйл явдал улс орныг маань ийм байдалд хүргэсэн хүн засгийн эрхэнд үлдэхэсвэл бүх Оросыг Украин руу дайруулж “махны машин”-д оруулах гэмт хэрэгтэн оронд нь суух уу гэсэн асуудал үүсгэсэн. Харин энэ нөхцөл байдал дайны үед анх удаа хүн амын олонхийн санал нэгтэй баяр баясгаланг төрүүлсэн. Энэ явдал бидний ирээдүйг улам бүрхэг байгааг харуулж байна.
Орост засгийн эрхийг авахын тулд Москвагийн гарнизоны удирдлагад олигтойхон хахууль өгөхөд л хангалттай. Гэхдээ болсон явдлаар Кремлийн “элитүүд”-ийн тэмцэл, шинэ төрийн эргэлт, тэр ч байтугай иргэний дайн гарах магадлал багассангүй харин ч нэмэгдэж, магадгүй оны эцэс гэхэддээд хэмжээнд хүрэх байх.
М.
“Үймээн намайг гайхшруулсангүй. Учир нь Пригожин болон цэргийн удирдлагын хоорондох зөрчилдөөнямар нэгэн байдлаар шийдэгдэх ёстой байв. Гэхдээ түүний төгсгөл нь ойлгомжгүй болов. Довтолж буй тал гэнэт гэнэдүүлэх нь ялахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Пригожин энэ боломжийг ашигласан ч хэрэгжүүлсэнгүй. Энэ нь түүний төлөвлөгөө хоёр, гурав дахь зорилготой байсныг харуулж байна. Е.Пригожин Ерөнхийлөгчийн сонгуульд орох эрх мэдлийн төлөөх тэмцэлд улс төрийн оноо цуглуулах гэж оролдсон байх бүрэн боломжтой. Тэр маш олон дэмжигчидтэй болсон. Түүнд бас хэвлэл мэдээлэл, мөнгө хөрөнгөний нөөц бий.
Е., Муров
“Бямба гаригийн өглөө би хамаатан садан дээрээ очсон, тэр сайхан мөчид бүгд зурагтын өмнө сууж Ерөнхийлөгчийн үг хэлэхийг сонссон.Путин хэлсэн үгэндээ ямар нэгэн нэр дурдаагүй учир би юу ч ойлгоогүй. Харин хамаатангууд маань “Пригожин бослого гаргасан” гэж надад хэлсэн. Би өдөржин улсын сувгуудыг харж байсан бөгөөд бас л юу ч ойлгоогүй. Орой хотод ирж гар утсаа засвараас авч би “Telegram, Instagram”-ыг уншиж сая учрыг нь ойлгосон. Дүгнэлт: Холбооны улсын сувгуудыг үзэгчид л одоогийн Оросын төр, засгийн гол сонгогчид байдаг.
М., Челябинск
“Энэ амралтын өдрүүдийн мэдээг би Украинд халдан довтолсон эхний өдрүүдийн адил татралтгүй үзсэн боловч сэтгэл хөдлөл маань мэдээжийн хэрэг огт өөр байсан. Бухимдал бус илүү их сонирхол, сониуч зандаахөтлөгдсөн”
Э., Астана
“Би энэ сарын 23-24-нд шилжих шөнө “Шударга ёсны жагсаал”-ын тухай мэдээ сонссон. Би гайхсан ч интернетээс хэтэрдэггүй бас нэгэн дуулиан гэж бодоод орондоо оров. Өглөө сэрээд биөглөөний цайгаа тайван уусан. Дараа нь би “YouTube”-г асааж, “Вагнер” PMC-ийн отрядууд тус улсын гол хот руу янз бүрийн замаар хөдөлж байгааг мэдэх үед энэ нь аймшигтай бас нэгэн зэрэг сонирхолтой байлаа. Яагаад ч юм тэдний давшилтыг хэн ч зогсоож чадахгүй байсан нь үнэхээр сонин санагдсан.
I.L., Питтсбург, АНУ
“Миний хамгийн их айдаг зүйл болөглөө сэрээд Орост иргэний дайн эхэлсэн тухай мэдээний гарчиг харах явдал. Оросын нийгмийн олонх нь Оросын арми болон вагнерчуудыг дэмждэггүй гэдгийг бимэдэж байсан. Маргаашнь зэвсэгт мөргөлдөөний тухай мэдээ гараагүйд баярласан. Гэхдээ би Воронежийн талаар тэнд амьдардаг найзаасаа мэдсэн. Дараа нь тэр Москва дахь найзтайгаа холбогдож, түүний эргэн тойронд юу болж байгааг мэдсэн. Тэдний хариулт миний толгойд түгшүүр, асуултууд нэмж байв. Би олон найз нөхөдтэйгээ байнга холбоотой байсан, би өөрөө Мурманскаас ирсэн бөгөөд тэнд ч бас олон найз нөхөдтэй. .
Л., Воронеж
“Тээврийн хэрэгслийн цуваа бараг Воронеж хүрэхэд Автомашины худалдааны газар,газрын тосны баазын ойролцоо дэлбэрэлт болж дараа нь байлдааны нисдэг тэрэгнүүдийг буудан унагаж тулалдаанб чимээ сонсогдоход хотын бүх оршин суугчид сандарч эхэлсэн ба шатахуун түгээх станцууд дээр асар их дараалал үүсч, замын түгжрэл үүссэн. Ямартай ч энэхүү цэргийн эргэлт хийх оролдлого ньзэвсэгт бослоын өмнө Путин ямар сул дорой байгааг харууллаа.”
М., Новосибирск
“Анхаарал татсан зүйл бол Путины хаанчлалын дэглэмийн гол тулгуур нь ерөнхийлөгчийн бахархал буюу хамгаалалтын алба, суртал ухуулга биш, харин иргэний засаг захиргаа байсан нь тодорхой болов. Энэ өдрүүдэд арми, Үндэсний гвардийнхан, ОМОН-ууд удирдлагатайгаа хаа нэгтээ алга болж, “Кадыровчууд”Ростов руу ойртож ч зүрхэлсэнгүй, суртал ухуулагчид чимээгүй байсан бөгөөд зөвхөн захирагчид л ерөнхийлөгчид үнэнч байгаа гэдгээ харуулав.
И., Саратов
Их Британи улс өөрийн хуульчдыг Оросын компаниудад зөвлөгөө өгөхийг хориглосон хууль батална гэж мэдээлжээ. Их Британийн Ерөнхий прокурор Алекс Чалк “Их Британийн хууль эрх зүйн тогтолцоо нь олон улсын олон гэрээ, бизнесийн гол цөм бөгөөд бид Орост бидний мэдлэг, туршлагаас ашиг хүртэхийг цаашид зөвшөөрөхгүй” гэж мэдэгдсэн байна.
Украины Краматорск хот руу Оросын арми пуужингаар харвасантай холбогдуулан тус улсын Гадаад хэргийн яам ОХУ-д албан ёсоор эсэргүүцлийн ноот илгээнэ гэж Колумбын Ерөнхийлөгч Густаво Петро мэдэгдэв. “Орос Колумбын гурван энгийн иргэн рүү дайрлаа. Ингэснээр дайны дүрмийг зөрчиж байна. Гадаад хэргийн яам Кремльд эсэргүүцлийн дипломат нот бичиг гардуулах ёстой” гэж Петро хэлжээ.
Украины Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Валерий Залужный АНУ-ын Зэвсэгт хүчний штабын дарга нарын нэгдсэн хорооны дарга, генерал Марк Миллитэй утсаар ярьж “Украин сөрөг довтолгооны үеэр стратегийн санаачлагыг гартаа авсан” гэж мэдэгджээ.
Японы Ерөнхий сайд Кишида Фүмио НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцож Литва болон Европын Холбооны удирдагчидтай уулзахаар Бельгид ирэх долоодугаар сарын 11-нээс дөрвөн өдрийн айлчлал хийх болжээ.Тэрбээр мөн Ойрхи Дорнодын орнуудтай эдийн засаг, аюулгүй байдлын харилцаагаа гүнзгийрүүлэх зорилгоор ирэх сарын сүүлээр Саудын Араб, АНЭУ, Катарт айлчлахаар төлөвлөж буйгаа Либерал Ардчилсан намын удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзах үеэрээ хэлжээ.
Вагнерийн хөлсний цэргүүд Беларусийн нутаг дэвсгэрт шилжин ирсний хариуд Польш улс зүүн хилийн хамгаалалтаа бэхжүүлж байна гэж Польшийн Ерөнхий сайдын орлогч Ярослав Качинский Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хорооны хурлын дараа мэдэгдэв.
“The Moscow Times” сонин Ерөнхийлөгч В.Путины өгсөн үүрэг даалгаврын дагуу Е.Пригожинтой холбоотой албан тушаалтнуудыг шалгаж, улмаар генерал Сергей Суровикиныг баривчилсан тухаймэдээлжээ. Харин Оросын Батлан хамгаалах яам энэ мэдээллийг батлаагүй байна.
Г.АМАРСАНАА