Categories
нийгэм цаг-үе

ЗӨВЛӨМЖ: Аялал зугаалгаар явахад анхаарах зүйлс DNN.mn

Зуны дэлгэр цагт хамт олон, гэр бүл, найз нөхдийнхөө хамт аялах, зугаалах, баяр ёслол тэмдэглэхдээ дараах зүйлсийг анхаарахыг зөвлөж байна. Хүмүүс аялж зугаалахдаа ихэвчлэн хоолны хордлогод орох, нарших, даралт ихсэх, цус харвах,усанд живэх зэрэг амь нас эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл гардаг.

Иймд:

  • Хувийн эмийн сантай явах /шаардлагатай эм, хэрэгслүүд, гэмтэх үед хэрэглэх ариутгал, боолтын материал, сойлт, хүйтэн жинтэй байх/
  • Ахмад настнууд даралтын аппарат, даралт бууруулах болон бусад тогтмол уудаг эмээ биедээ ойр авч явах, даралтаа тогтмол хэмжих
  • Аялах газрын аймаг, сум, багийн эмнэлгүүдийн байршлыг тэмдэглэж авах
  • Нарнаас хамгаалах тос, цацлага, нарны малгай, шүхэр, борооны цув, шумуул, амьтан дайжуулагч тос, цацлага авч явах
  • Ходоодны шархтай, нойр булчирхай, элэгний үрэвсэлтэй бол өөх тос ихтэй хурц хоол, хорхог, боодог идэх, архи, согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийх (ходоодноос цус алдсан, элэг, нойр булчирхайн үрэвсэл сэдэрсэн өвчтөнүүд баярын үеэр ихэсдэг)
  • Автомашин, мотоцикл, моторт завины даац хэтрүүлэхгүй байх /хэт олуулаа суухгүй байх/, бүрэн бус тээврийн хэрэгслээр аялал, зугаалгад явахгүй байх
  • Зам тээврийн аюул, ослоос сэргийлэх /хурд хэтрүүлэхгүй байх, машины суудлын бүсээ тогтмол зүүх, хүүхдийг арын суудалд аюулгүйн хамгаалалтын бүсийг зүүлгэж, зориулалтын суудалд суулгаж цонхоор цухуйлгахгүй зөв авч явах, согтуугаар машин жолоодохгүй байх/
  • Автомашин дотор хүүхдээ орхихгүй байх /Машины дотор гадаах хэмээс +20 градусаар илүү халдаг/

Үер усны эрдэл

Зуны цагт иргэд хамт олон, гэр бүл, найз нөхдийнхөө хамт гол, мөрөн, нуурын эрэг дагуу амарч зугаалан үер, усанд осолдох эрсдэл ихэсдэг.

Иймд:

  • Гол, мөрөн, усны эргээс зайдуу газар амарч, зугаалах амарч зугаалах
  • Бага насны хүүхдийг усан орчин буюу гол горхи, зөөврийн бассейнд хараа хяналтгүй орхихгүй байх
  • Түргэн урсгалтай, гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх
  • Булчин шөрмөс татах үед усанд орохоос татгалзах
  • Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохоос зайлсхийгээрэй.

Хүн усанд живж байгаа үед авах арга хэмжээ:

  • Аврах баг-105, түргэн тусламж-103 дуудах
  • Усанд осолдогчийг орчноос хамааран усны урсгалын дээд талаас олс, бургас, мөчир шидэж аврах
  • Живж буй хүнийг татан гаргахдаа ар талаас нь сугадан уснаас гаргах
  • Усанд осолдогч ухаангүй байвал нэн тэргүүнд ходоодонд залгигдсан усыг гаргах осолдогчийн ходоод хэсгийг өөрийн өвдөг дээрээ харуулан хэвтүүлж, ар нуруун дээр урагш чиглэлтэй 5 удаа хүчтэй дарж өгөх
  • Амьсгал, зүрх судсыг дэмжих /зүрхэнд массаж хийх буюу цээж шахалт 30 удаа, амнаас амруу 2 удаа амьсгал өгөх арга хэмжээг ээлжлэн хийх/

Могойд хатгуулах

Зуны улиралд иргэд зөгий, хэдгэнэ, могойд хатгуулах нь элбэг тохиолддог. Могойд хатгуулсан тохиолдолд дараах арга хэмжээг аваарай.

  • Могойд хатгуулсан газрыг усаар үрэхгүйгээр урсгаж угаана /амаараа сорж болохгүй/
  • Хатгуулсан хэсгийг зүрхний төвшингээс дээш өргөн зөөлөн юм уу цэвэр даавуугаар ороож боох
  • Хорны тархалтыг удаашруулахын тулд хатгуулсан хэсгээс дээш 5-10 см хүртэлх хэсгийг чангахан боох /судасны лугшилт мэдэгдэхээр/
  • Хатгуулсан хэсгийг хөдөлгөж болохгүй /Хөдөлгөх тусам хор нь биеэр түргэн тархдаг/. Хэрэв хөлийг хатгасан бол тэр хүн огт гишгэж болохгүй.-Шингэн зүйл их уулгах
  • Өвдөлт их бол өвчин намдаах эм өгч болно
  • Мөс, хүйтэн жин тавьж болно. Мөс нь өвдөлт намдаах,хорыг тархаахгүй байхад тустай
  • Могойд хатгуулсан бол юуны өмнө тэр могойн хортой эсэхийг мэдэх нь чухал байдаг. Хортой могойд хатгуулсан бол амь насанд аюултай. Улмаар эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй.
Categories
нийгэм онцлох-нийтлэл

М.Буянбадрах: АМНАТ-ийн асуудлуудыг зөв шийдвэрлэхгүйгээр аж үйлдвэржилт сэргэхгүй DNN.mn

“Монголын хүнд үйлдвэрийн эрдэс холбоо” ГҮТББ-ын гүйцэтгэх захирал М.Буянбадрахтай ярилцлаа.


-Аж үйлдвэржилтийн үндэсний зөвлөгөөн саяхан боллоо. Аж үйлдвэржилтийн үндэсний хороо байгуулагдлаа. Танай баяжуулах, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт тулгамдсан асуудлууд шийдэгдэж байна уу?

-Шийдэгдээгүй. Үйлдвэрлэлийг дэмжих сайхан мөрийн хөтөлбөрүүд олон байна. Том сайхан зөвлөгөөн, үндэсний хороо, ажлын хэсгүүд байгуулагдаж байгаа. Ерөнхий сайд, Уул уурхайн сайдын илтгэлээс харахад нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжвэл эдийн засаг тэлэгдэж, экспорт эрс нэмэгдэнэ, олон том үйлдвэрүүд байгуулагдана гэсэн сайхан үг хэлж байна лээ. Гэтэл хууль эрх зүйн орчинд саад болж буй хүндрэлүүдийн талаар үйлдвэрлэгчдийнхээ санал, шүүмжлэлийг сонсохгүй юм. Хэдэн хүн индэр дээр ярилцаж байгаад том зөвлөгөөнийг үнэгүйдүүлж байна. Зөвлөгөөн дээр Б.Нямтайшир гуай залуучуудад маш том зөвлөмж, шинэ санаа өгсөн. Баяжуулах, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт тулгамдсан АМНАТ-ийн асуудлуудыг зөв шийдвэрлэхгүйгээр аж үйлдвэржилт сэргэхгүй.

Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн төсөл, Хөрөнгө оруулалтын хуулийн төсөл ямар болсон байна. Та саналаа өгсөн үү?

-Ашигт малтмалын тухай хуулийг УИХ-ын сүүлийн таван чуулганаар хэлэлцүүлэх байсан ч боловсруулагдаж байна гэсээр өргөн бариагүй. Энэ хууль чинь Монгол Улсын хөгжлийн суурь хууль шүү дээ. Хуулийн төслийн хэлэлцүүлэг энэ оны гуравдугаар сараас явагдаж, ажлын хэсэгт мэргэжлийн холбоод, компаниуд, мэргэжилтнүүдээс 1260 орчим санал, шүүмжлэл ирсэн гэдэг. Гэвч энэ салбарт үүссэн алдаа, хүндрэлийг засахгүй маш муу боловсруулсан хуулийн төслөө хамгаалсаар дорвитой өөрчлөлт хийхгүй байна. Ерөнхий сайд хууль батлагдахаас нь өмнө санал, шүүмжлэлээ өгөөрэй гэсэн боловч ажлын хэсэг хариуцлагагүй ажиллаж байна. Хөрөнгө оруулалтын хуулийн төслийн хувьд хэлэлцүүлгүүдийг явуулж компаниуд болон иргэд, байгууллагуудаас 600 орчим санал ирснийг Эдийн засгийн хөгжлийн яам судалж санал ирүүлсэн байгуулагуудад хариу тайлбар ирүүлсэн нь сайшаалтай. Хуулийн төслийн хувьд жижиг хөрөнгө оруулагчдад хүндрэл учруулдаг олон асуудлыг шийдвэрлэхээр боловсруулагдсан боловч томоохон хөрөнгө оруулагчдын хүсэн хүлээсэн асуудлуудыг цогцоор нь хамт оруулсан бол илүү үр дүнтэй болох байлаа.

-Ямар асуудлуудыг хамт оруулсан бол илүү үр дүнтэй вэ?

-Хөрөнгө оруулагчид орж ирэхдээ улс төрийн тогтвортой байдал, татварын орчны судалж хөрөнгө оруулаад, ашигтай ажиллаж чадах уу гэдэг үндсэн хоёр асуудлыг судалж байж шийдвэрээ гаргадаг. Манайхан хөрөнгө оруулагчдад хүндрэл учруулдаг татварын асуудлуудыг судлаад эрэмбэлээд ядаж тавхан хүндрэлтэй асуудлуудыг холбогдох хуулийн төслийн хамт оруулсан бол илүү үр дүнтэй. Ашигт малтмалын хуулийн төслийг хамт өргөн барьсан бол илүү ач холбогдолтой.

-Хөрөнгө оруулагчид ямар асуудлыг сонирхож хүлээж байна вэ?

-Хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдохгүйгээс хайгуулын салбар уналтад орж, улсын нөөц нэмэгдэх боломжоо алдсаар байгаа. Хайгуулын үйл ажиллагаа хумигдсан тул олборлолтын салбарт шинэ ордууд нээгдэхгүй байна. Өөрийн ордгүй баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд давхар АМНАТ, үндэслэлгүй олон улсын жишиг үнэ зэргээс шалтгаалаад 20 гаруй үйлдвэр дампуураад хаалгаа барьчихлаа. Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг худалдах, тодорхой хувийг шилжүүлэхэд урьдчилгаа татвар төлүүлдэг болгосон. Бид дэлхий нийтэд байхгүй ийм тоглоомын дүрмээ засахгүй бол томоохон хөрөнгө оруулагчид орж ирэхгүй. Яагаад энэ хүндрэлтэй асуудлуудаа хурдан шийдэхгүй хойшлуулаад хөгжих боломжоо алдаад байгааг ойлгохгүй юм.

-Яагаад баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдээ дэмждэггүй юм бол?

-Мэдэхгүй. Төрийн гурван өндөрлөг нь гадаадад айлчлахдаа ховор металлын орд дээр хамтарч ажиллана. Нүүрснээс хий болон бусад бүтээгдэхүүн гаргахад хамтарч ажиллана. Уул уурхайн эцсийн бүтээгдэхүүний экспортыг дэмжинэ гээд яриад байдаг. Гэтэл бодлого боловсруулдаг яамд нь улс орныхоо хөгжлийг дэмжихгүй, үйлдвэрлэлийн бодлогоо шуудхан хэлэхэд боомилоод байна. Сангийн яам төсвийн орлогоо хялбар аргаар бүрдүүлэхийн тулд баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдэд олоогүй орлогод нь давхардуулж АМНАТ ногдуулдаг болгосон. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам салбарын бодлогоо Сангийн яамныхаа өмнө хамгаалж чаддаггүй. Эдийн засгийн хөгжлийн яам экспортыг дэмжинэ гээд ганцхан нүүрсний биет хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулдаг. Баяжуулах, боловсруулах салбар дээр маш их ажлын байр бий болгож, валютын орлого олох боломж байгааг олж харж, хөгжлийн бодлого гаргахгүй юм. АМНАТ-өөр дарамталж баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдээ дампууруулж байхаар 2019 оны гуравдугаар сараас өмнөх хуулиар явахад баяжуулах үйлдвэрүүд 10 орчим төрлийн татваруудаа орон нутагтаа төлж, ажлын байраа хадгалж, татварын алба татвар төлөгчийн хооронд маргаан гарахгүй байх боломжтой.

-Олон улсын зах зээлийн үнэ үндэслэлгүй гэдэг талаар тодруулаач. Биржийн талаар ямар бодолтой байна вэ?

-Олон улсын зах зээлийн үнээр АМНАТ ногдуулснаар тухайн компанийн олоогүй орлогод АМНАТ ногдуулж, мөн баяжмалд дагалддаг ялгаж салгах боломжгүй өчүүхэн хувь эзэлдэг үнэт металлуудыг олон улсын зах зээлийн үнээр борлуулсан гэж үзээд АМНАТ ногдуулдаг. Тухайлбал, төмрийн баяжмалаа 1 тн-ыг 60 ам.доллараар зарсан байхад, 100 ам.доллараар зарсан гэж үзээд АМНАТ ногдуулдаг. Энэ нь компаниудынхаа өрсөлдөх чадварыг эрс бууруулж татварын өрөнд оруулдаг. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль энэ сарын 30-ны өдрөөс мөрдөгдөж эхэлнэ. Нүүрс, угаасан нүүрс, төмрийн болон жоншны хүдэр, баяжмал биржээр арилжаалахад бэлтгэл ажил маш их шаардагдана. Яагаад гэвэл эдгээр нүүрс, хүдэр, баяжмалууд биржээр бараг арилжаалагддаггүй онцлогтой. Бэлтгэл ажлууд сайн хангагдсан гэдэгт итгэж байна. Биржийн үнээрээ АМНАТ ногдуулдаг хууль эрх зүйн орчныг яаралтай бүрдүүлвэл экспортлогч компаниудад маш их хэрэгтэй.

-Ямар ашигт малтмалыг баяжуулж, боловсруулж өндөр ашиг олох боломжтой вэ?

-Манайх жоншны нөөцөөр дэлхийд дөрөвдүгээрт ордог томоохон тоглогч болох боломжтой. Жоншны хүдрээ ямар ч боловсруулалтгүйгээр экспортолсоор байна. Жоншийг баяжуулаад бүтээгдэхүүн болговол 10-80 дахин их үнэлгээтэй бүтээгдэхүүн болгох төсөлтэй залуучууд байгаа. Бүтээгдэхүүн үйлдвэрлээд экспортлоход бас л давхар АМНАТ саад болж байгаа. Төмрийн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээ дэмждэггүй хууль, тогтоол, журамтай болоод олон жил боллоо. НӨАТ-ын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль үйлдвэрлэгчдээ, экспортлогчдоо дэмжсэн сайн хуулиуд байсныг олон удаа өөрчилж, экспортлогч компаниудынхаа өрсөлдөх чадварыг бууруулж, тэд төмрийн хүдрээ түүхийгээр нь экспортлохоос өөр аргагүй болгосон. Төмрийн хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний ангиллыг нэн яаралтай шинэчлэх ёстой. Үйлдвэрлэгчдээ дэмжиж байж ажилгүйдлийг олноор бууруулж, иргэдээ ядуурлаас хамгаалж, улсын болон орон нутгийн төсвөө нэмэгдүүлэх боломжтой. Иймд УИХ, Засгийн газар үйлдвэрлэгчдээ дэмжсэн эрх зүйн орчноо яаралтай шинэчилж аж үйлдвэрүүдээ сэргээх боломжоор хангаж ажиллаасай.

Categories
нийгэм цаг-үе

Залуус Улиастайн голыг цэвэрлэжээ DNN.mn

Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо, “Uncage” сайн дурын оролцооны клуб хамтран Улиастайн голыг цэвэрлэжээ.

Тус клубийн хувьд нийгэмд зөв хандлагыг төлөвшүүлэх үүднээс жил бүр тогтмол цэвэрлэгээ хийдэг. Энэ удаад 35 хорооны нутаг дэвсгэр Улиастайн голыг цэвэрлэсэн юм. Ихэвчлэн ахуйн буюу амарч байгаа иргэдийн үлдээсэн хог байгааг залуучууд хэлж, амарч зугаалах үедээ байгаль орчиндоо хогоо хаяхгүй байхыг уриалав.

Categories
улс-төр

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолыг батлав DNN.mn

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.06.30) хуралдаан 10 цаг 45 минутад эхэлж, найман асуудал хэлэлцэхээр боллоо. Олон улсын парламентын өдөр өнөөдөр тохиож байгаа бөгөөд хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар дарга мэндчилгээ дэвшүүлэв. (бүрэн эхээр)

Эхлээд “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав. Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 28-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.

Хууль зүйн байнгын хороо 2023 оны зургадугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан журмын дагуу тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулжээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсний дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг баримтлан 1 санал хураасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Мөн тогтоолын төслийн зарим заалтаар дахин санал хураах шаардлагатай гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасныг баримтлан 2 санал хураасныг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн гэв. Ийнхүү нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл, Байнгын хорооны танилцуулга болон зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэсэн болохыг Ц.Сандаг-Очир гишүүн танилцууллаа.

Байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авав. Б.Баттөмөр гишүүн, хөтөлбөрийг баталсантай холбогдуулан олон хууль тогтоомжид өөрчлөлт орох шаардлага үүсч буйг хэллээ. Түүнчлэн олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх, төрийн байгууллагууд ил тод байдлыг хангах, үйл ажиллагаагаа цахимжуулах асуудлууд хөтөлбөрт тусгагдсан нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа, үүний зэрэгцээ авлигын эрсдэлийг тооцдог механизм бүрдүүлэх, АТГ-ыг бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай гэдэг санал хэлсэн юм. АТГ-ын үйл ажиллагааг орон нутагт өргөжүүлэх, тэр дундаа эдийн засгийн чухал үйл ажиллагаа явуулдаг Өмнөговь, Орхон зэрэг салбар байгуулах боломжийн талаар тодруулав. Авлигын эсрэг тэмцэх ажлуудыг орон нутагт идэвхжүүлж, авлигын гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авдаг сүлжээ бүрдүүлж, холбогдох хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдээд 8 орчим жил болж байгааг Байнгын хорооны дарга Б.Энхбаяр хариуллаа. Цагдаагийн байгууллага шиг орон нутаг бүрд салбар байгуулах асуудал бол хууль, тогтолцооны хүрээнд иж бүрнээр яригдах, Засгийн газраас шийдэх боломжтой гэлээ. Ийнхүү гишүүн асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлээд, тогтоолын төслийг эцэслэн батлах санал хураалт явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 40 гишүүний 95 хувь нь дэмжиж, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдав. Тус тогтоол батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Энэ удаа 11 зорилгыг дэвшүүлэн “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” баталлаа. Энэ хүрээнд улс төрийн намын санхүүжилт, үйл ажиллагааны ил тод байдлыг хангах замаар улс төрийн хүрээнд авлигатай тэмцэх манлайлал, ил тод байдлыг сайжруулна. Олон нийтийн итгэлийг хүлээсэн авлигаас ангид, ёс зүйт нийтийн албыг бэхжүүлэх зорилгыг ойрын хугацаанд хэрэгжүүлнэ. Иргэний нийгмийн байгууллагууд, сэтгүүл зүй, мэргэжлийн хяналт, төрийн хяналтын байгууллагууд хяналтын хэвтээ тогтолцоонд шилжиж байгааг сая баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-өөр баталгаажуулж байна. Төр дангаараа авлигын эсрэг тэмцэх биш бүх нийтээр, хамтын хүчин чармайлтаар хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Улсын Их Хурлаас баталж буй бүх хууль, тогтоолд авлигатай тэмцэх үзэл санааг багтаасан байгаа. Энэ чуулганыг авлигатай тэмцэх хууль, эрх зүйн орчныг сайжруулсан чуулган болно гэдгийг хэлж байв. Энэ зорилтоо бид өнөөдөр нэг алхмаар үргэлжлүүлж, олон нийтийн шүүмж, хөндлөнгийн судалгааны байгууллагуудын үр дүнд нийцүүлэн төрийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод байх нөхцөлийг хангаж энэ өөрчлөлт шинэчлэлтүүдийг хийн “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг өнөөдөр баталлаа” хэмээн хэлэв. (бүрэн эхээр)

Дараа нь Засгийн газраас 2023 оны зургадугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь тус тус танилцууллаа.

Аймгийн баяр наадмын тэгш ойд 256 бөх барилдах, улсын баяр наадамд амжилт гаргасан бөхөд олгох цолыг тодорхой болгох, улсын баяр наадамд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөхчүүдийн эрэмбийг Монголын үндэсний бөхийн холбооны дүрмээр зохицуулах, аймгийн баяр наадамд үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхөөс допингийн шинжилгээ авах, мөн хариуцлагын механизмыг Улсын баяр наадамтай адилтган авч үзэх, Үндэсний их баяр наадмын тухай, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль хоорондын зөрчлийг арилгах, хуулийг нэг мөр хэрэглэх эрх зүйн орчныг бий болгох зэрэг зохицуулалтуудыг тусгаж, Хууль тогтоомжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийг үндэслэн хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хуулийн төслүүдийг боловсруулжээ.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо 2023 оны зургадугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Хуулийн төсөлд иргэдийн оролцоог хангах, санал авах зорилгоор Улсын Их Хурлын d.parliament.m” цахим системд байршуулсан гэдгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтэд дурдав.

Байнгын хорооны хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, С.Ганбаатар, Б.Бейсен нар асуулт асууж, хариулт авав. Үндэсний их баяр наадмыг хуулийн хугацаанд улс орон даяар тэмдэглэх асуудлын талаар, хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тодруулсан гишүүдийн асуултад Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг хариулт өглөө. Үндэсний их баяр наадмыг жил бүр аймаг, сум долдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд, улсын баяр наадмыг долдугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг тэмдэглэхээр хуульчилсан. Онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд л өөр өдрүүдэд улс, аймаг, сумын баяр наадмыг тэмдэглэх боломжтой бөгөөд улс, аймгийн баяр наадмын хугацааг Засгийн газар, сумын баяр наадмын хугацааг аймгийн Засаг дарга тогтоох зохицуулалттай гэв. Ингэхдээ аймаг, сумын баяр наадмыг тэмдэглэх хугацааг наймдугаар сарын 10-ны өдрөөс хэтрүүлэхгүй байх ёстой аж. Энэ хуулийн хэрэгжилтийг бүх нийтээр хангаж ажиллах чиглэлийг орон нутгийн удирдлагуудад Шадар сайд хүргүүлээд байгаа гэв. Аймгийн наадам, түүнтэй адилтгах баяр наадмын бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн бөхөөс допингийн шинжилгээг авч байх төслийн зохицуулалтыг онцлон, үндэсний их баяр наадмын үеэрх бөхийн барилдааны үеэр үүсч буй допингийн асуудлуудыг таслан зогсоох, баяр наадмын үйл ажиллагааг маргаангүй, шударга зохион байгуулахтай холбоотой асуудлуудаар гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан. Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Үндэсний их баяр наадмыг улс орон даяар шударга, эмх цэгцтэй зохион байгуулах ёстой бөгөөд үндэсний өв уламжлал гэдэг агуулгаар нь чухалчлан анхаарах нь зүйтэй гээд, төслийг хэлэлцэхийг дэмжив.

Ийнхүү гишүүд үг хэлсний дараа төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 61 хувь нь дэмжсэн тул Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтэрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Засгийн газраас 2023 оны зургадугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун танилцуулав.

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 04 дүгээр тогтоолоор “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд заасан Мал эмнэлгийн байгууллага, Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах, Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх”-ийг Засгийн газарт даалгасныг салбарын сайд танилцуулгадаа дурдаад мөн уг тогтоолоор “… Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгуулллагуудын жагсаалтад “Мал эмнэлгийн алба”-ыг нэмж оруулах хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх”-ийг Засгийн газарт даалгасан.

Түүнчлэн “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын 2 дахь заалтын 4 дэх дэд заалтад “…өндөр ашиг шимт малын үр хөврөлийг гадаад улсаас нэгдсэн бодлогоор авах, үржил селекцийн ажилд биотехнологийн ололтыг нэвтрүүлэх, малын удмын санг хамгаалах, мал үржүүлэг, технологийн ажлыг эрчимжүүлэх…;” арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасан.

Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах талаар салбарын хяналтын нэгдсэн тогтолцоо бүрдээгүйгээс мал, амьтны гоц халдварт өвчний гаралт, тархалт нэмэгдэх, малын генетик нөөцийг ашиглах тусгай зөвшөөрөл олгоход тавих тусгайлсан нөхцөл, шаардлага тодорхой бус байгаагаас малыг өөрийн дур зоргоор үржилд ашиглаж, үүний улмаас малын үүлдэрлэг байдал, тэсвэрт чанар алдагдах, бие давжаарах, ашиг шим буурах нөхцөл байдал үүсээд байна. Иймд эдгээр асуудлыг шийдвэрлэх, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дээрх тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор мал аж ахуйн салбарын харилцааг зохицуулж байгаа Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар хууль тогтоомж, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон бусад бодлогын баримт бичигт тусгагдсан хүнсний аюулгүй байдлыг хангах, мал, амьтны эрүүл мэнд, малын удмын санг хамгаалах, баталгаажуулах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох талаарх зорилтууд хэрэгжих, мал эмнэлгийн хяналтын нэгдсэн тогтолцоо бий болж, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд тавигдах худалдааны түнш орнуудын шаардлагыг хангах нөхцөл бүрдэхийн зэрэгцээ төрийн байгууллагууд давхардуулан гэрчилгээ олгодог явдал үгүй болж, бизнес эрхлэх таатай орчин орчин бүрдэж, иргэдийн эрхийн баталгаа сайжрах аж.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир танилцуулав. Дээрх хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг тус Байнгын хороо энэ сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ.

Мал аж ахуйн салбарын хуулиудын давхардал, хийдэл зөрчлийг арилгаснаар Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон бусад бодлогын баримт бичигт тусгагдсан хүнсний аюулгүй байдлыг хангах, мал, амьтны эрүүл мэнд, малын удмын санг хамгаалах, баталгаажуулах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох таатай орчин бүрдэнэ гэж үзэн хууль санаачлагчид хуулийн төслийг боловсруулан, d.parliament.mn цахим сайтад байршуулж, иргэд олон нийтийн саналыг авч байгаа юм байна.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 71.4 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн аж.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Ц.Идэрбат, Г.Тэмүүлэн, Н.Ганибал, С.Ганбаатар, О.Цогтгэрэл нар асуулт асууж, салбарын сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авав. Малыг амьдаар нь экспортлох боломжийг нэмэгдүүлэх талаар тодруулсан гишүүний асуултад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд хариулт өгөв. Дорноговь аймгаас хонийг амьдаар нь экспортлож байгаа бөгөөд баруун, зүүн бүсээс экспортлох санал яригдаж байгаа гэлээ. Гэхдээ малыг хөлөөр нь экспортлохоос илүүтэй дотооддоо нэмүү өртөг шингээн боловсруулж, бүтээгдэхүүн болгон экспортлох нь зөв бодлого гэдгийг хэллээ. Махны экспортын талаарх асуултад Х.Болорчулуун сайд хариулахдаа, экспорт өнгөрсөн оныхоос нэмэгдсэн бөгөөд 2023 оны эхний хагас жилийн байдлаар 40 мянган тонн мах экспортлоод байгаа, оны эцсийн гүйцэтгэлээр энэ тоо нэмэгдэнэ гэв. Түүнчлэн махны экспортын квотыг цуцалж, экспортын зөвшөөрөл олгох асуудлыг нэг цонхны бодлогод нийцүүлж, цахимжуулаад байгаа аж. Ирэх сарын 01-ний өдрөөс махны экспортын зөвшөөрлийг цахимаар олгох юм байна. Малын эм тариа, вакцины хангамжийн талаар тодруулсан Г.Тэмүүлэн гишүүний асуултад ажлын хэсгээс хариулт өгөв. Өнөөдрийн байдлаар манай улсад малын гурван төрлийн гоц халдварт өвчний асуудал үүсээд байгаа аж. Бог малын мялзан өвчний нөхцөл анхаарал татахуйц нөхцөлд хүрээд байгаа бөгөөд вакцинжуулалтын сарын төлөвлөгөө гаргаад ажилласны үр дүнд өнөөдрийн байдлаар ерөнхий дархлаажуулалт 67 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэв. Төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Н.Ганилбал, Ц.Идэрбат, Т.Энхтүвшин нар үг хэлсэн бөгөөд төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Ингээд санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 55.3 хувь нь дэмжсэн тул Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтэрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн юм.

Үдээс өмнөх хуралдааны төгсгөлд “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын 28 гишүүн энэ сарын 09-ний өдөр төслийг өргөн мэдүүлсэн бөгөөд Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-ийн 2.1-ийн 2.1.8-д “Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг хангаж, хүртээмжийг нэмэгдүүлэн бүртгэл, хяналтын цахим тогтолцоог бүрдүүлнэ.” гэж заасан. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас баталсан Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого болон Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангахад оролцох байгууллагын үүрэг, хариуцлагыг тодорхой болгох асуудал чухал гэв. Эрүүл мэндийн яам болон Азийн хөгжлийн банкны санаачлагаар 2017 онд “Монгол Улсын эмийн үнэ, хүртээмж, худалдан авах боломж, үнэ бүрдлийн судалгаа”-г дэлхийн Эрүүл мэндийн байгууллага болон олон улсын Эрүүл мэндийн үйл ажиллагааны байгууллагын стандарт аргачлалын дагуу хийж гүйцэтгэжээ.

Судалгааны дүнд хамгийн хямд үнэтэй ерөнхий нэршлийн эмийн хүртээмж хангалтгүй байх ба улсын байгууллагын хангамж 53.6 хувь, хувийн байгууллагын хангамж 68.9 хувь, эмийн эргэлтийн сангийн хангамж 51.2 хувь байгаа аж. Үүнээс үзэхэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу зайлшгүй шаардлагатай эмийг 80 хувийн хүртээмжтэй байлгах зорилгод хүрэхгүй байна хэмээн төсөл санаачлагч танилцууллаа. Иймд эмийн хүртээмжийн хангалтгүй байдлын шалтгаан нөхцөлийг нарийвчлан судлах шаардлагатай гэж үзжээ. Түүнчлэн зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг батлах журам, жагсаалт батлахтай холбоотой тулгамдаж буй асуудлыг тодорхойлон үе шаттайгаар судлах шаардлага тулгарсан гэв.

“Хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлаар” хянан шалгах түр хорооноос “хүний эмийн чанар, стандартыг шалгах явцад эмийн үнийн асуудлыг нарийвчлан судлах, зах зээл дээр худалдаалагдаж байгаа болон Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн үнийн өсөлтийн бодит шалтгаан нөхцөлийн харилцан уялдаатайгаар хяналт шалгалтыг цаашид үргэлжүүлэн хийх шаардлагатай” гэх дүгнэлтийн дагуу цаашид эмийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг хянан шалгах шаардлагатай байгааг Ж.Чинбүрэн гишүүн төсөл санаачлагчийн илтгэлдээ тэмдэглэлээ.

Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг үндэслэн эмийн хяналтын тогтолцоо, шалгалтын үр нөлөөний асуудлаар шалгалт хийн дүнг нэгдсэн чуулганд танилцуулах, шаардлагатай бол санал боловсруулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороог байгуулах тогтоолын төслийг боловсруулжээ. Нийгмийн бодлогын байнгын хороо энэ сарын 20-ны өдрийн хуралдаанаараа төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгийн танилцуулсан санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулахад 53.8 хувь нь дэмжиж “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
нийгэм цаг-үе

Зайсангийн шинэ гүүрийг наймдугаар сард нээнэ DNN.mn

Улаанбаатарын түгжрэлийг бууруулах хүрээнд хийж буй бүтээн байгуулалтуудын нэг нь Зайсангийн төмөр бетон гүүрийн өргөтгөл, шинэчлэлийн ажил юм. Хуучин гүүрийн баруун талд шинээр баригдаж буй 225 метр урт гүүрийн барилгын ажил өнгөрсөн оны есдүгээр сард эхэлсэн. Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн энэ ажлын явцтай танилцлаа. Шинэ гүүрийн бүтээн байгуулалтын ажил одоогоор 92 хувьтай байгаа бөгөөд наймдугаар сарын эхээр нээхээр төлөвлөж буйг гүйцэтгэгч компани онцолж буй.Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн:-Зайсангийн гүүрийн өргөтгөл, шинэчлэлийн ажлын явцтай танилцлаа. Зам барилгын ажил явуулахад аж ахуйн нэгжийн эзэмшлийн газар өртсөн тул техник хэрэгсэл оруулж чадахгүй байгаа асуудал тулгарч байна. Нийслэлийн зүгээс үүнийг шийдэхэд анхаарна. Ер нь бүтээн байгуулалтын явцад тулгарч байгаа асуудал, бэрхшээлийг төр, хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллах замаар л шийднэ. Түгжрэлийг бууруулах хүрээнд хэрэгжүүлж байгаа бүх төсөл, хөтөлбөр дээр нийслэлийн зүгээс шуурхай баг гарч, гүйцэтгэл дээр нь өдөр тутмын хяналт тавьж ажиллаж байгаа, үр дүн нь ч гарч буй хэмээлээ.

Монгол Улсын зөвлөх инженер, “ЗМЗ” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, зөвлөх Ц.Шинэзориг:-Зайсангийн 225 метр урт төмөр бетон гүүрийн барилга угсралтын ажил үргэлжилж байна. Одоогоор урд захын тулгуур дээр байсан дулааны шугамын асуудлыг шийдвэрлэн түр шугамыг тавиад дууслаа. Шинэ гүүрийн барилгын ажил 92 хувьтай буй. Одоо хашаа, хайс хийх, замыг хойш, урагш нь холбох ажлууд үлдээд байгаа. Шинэ гүүрийг ирэх наймдугаар сарын эхээр нээгээд хуучин гүүрийг нураах ажил эхэлнэ. Бүтээн байгуулалтын ажил саадгүй үргэлжилбэл өргөтгөл, шинэчлэлийг энэ ондоо багтаан дуусгана гэсэн юм.

Зайсангийн гүүрээр хоногт 16 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрдэг. Харин шинэ гүүр ашиглалтад орсноор хоногт 35 мянган тээврийн хэрэгсэл зорчдог болж, замын нэвтрүүлэх чадвар 20 хувиар нэмэгдэн, Богд уул болон Чингисийн өргөн чөлөөний хөдөлгөөний эрчмийг 10 хувиар сайжруулах юм.

Categories
цаг-үе эдийн-засаг

Гадаадын хөрөнгө оруулагч хохирсон хэргийн 66 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна DNN.mn

Гадаадын хөрөнгө оруулагчтай холбоотой хэрэг, материалуудыг хянаж дуусжээ.

Улсын ерөнхий прокурорын газраас гадаадын хөрөнгө оруулалттай, аж ахуйн нэгж хохирсон, холбогдсон гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явц, шийдвэрлэлтийн байдлыг улсын хэмжээнд нэгтгэн судалж, хянах ажлын хэсгийг байгуулсан талаар өмнө нь мэдээлсэн. /энд дарж үзнэ үү/

Сүүлийн зургаан жилийн хугацаанд гадаадын хөрөнгө оруулагч нартай холбоотой 342 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс гадаадын хөрөнгө оруулагч хохирсон 239, гадаадын хөрөнгө оруулагч холбогдсон 103 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн дийлэнх нь уул уурхайн салбарт оруулсан хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой байх бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч хохирсон хэргийн 65,9 хувийг залилах гэмт хэрэг, бусад нь хөрөнгө завших, хулгайлах, мөнгө угаах, хүрээлэн байгаа орчны эсрэг, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх болон авлигын гэмт хэрэг эзэлж байна.

Хохирсон гэх гадаадын хөрөнгө оруулагчийн 44.5 хувь нь БНХАУ, 8.6 хувь нь БНСУ-ын иргэд, 28.5 хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байх ба гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос 12,0 тэрбум төгрөгийн хохирлыг хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлсэн байна.

Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж хохирсон 31, холбогдсон найман хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, 8,4 тэрбум төгрөгийн хохирлыг шүүхийн шийдвэрээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлсэн.

Ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалтын хэргийг хэрэгсэхгүй болгосон 174, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа 78, нийт 252 хэргийг хянаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэргүүдийн 83.3 хувьд нь тодорхой ажиллагаа хийлгүүлэхээр прокурорын даалгавар бичиж, хэргийг шуурхай шалгаж, шийдвэрлэх үүргийг мөрдөх байгууллага болон хяналт тавьж буй нэгж прокурорын газарт өгсөн байна.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих асуудлыг бүрэн шалгаж тогтоогоогүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалтын хэргийг хэрэгсэхгүй болгосон дөрвөн хэргийг сэргээж, нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр харьяа мөрдөх байгууллагад хүргүүлжээ.

Тухайлбал, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн дараах хэргүүдийг хаасан шийдвэрийг тус тус хүчингүй болгож, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорын даалгавар бичиж хүргүүлсэн байна.

“Монгол Улсын иргэн Э нь 2011-2023 онд Сингапур улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ай Ти Жи Эм” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байхдаа тус компанийн эзэмшилд авах газрын төлбөрт өгнө гэж Австрали Улсын нэр бүхий иргэнээс 8,9 сая ам.доллар буюу 12,0 тэрбум төгрөгийг шилжүүлэн авч завшсан” гэх,
Монгол Улсын иргэн Б, И нар нь бүлэглэж 2019 онд баримт бичиг хуурамчаар үйлдэн ашиглаж, Хаан банкны тооцооны төвөөс Монгол Улсад бизнес хийх зорилгоор ирсэн БНХАУ-ын иргэний данснаас 1,3 тэрбум төгрөгийг бусдын данс руу шилжүүлж, бэлнээр гаргуулан авч залилсан”

Цаашид мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, хүний эрхийг зөрчихгүй байх, зөрчигдсөн эрхийг сэргээх, хэргийг богино хугацаанд хянан шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг мөрдөгч, прокуроруудад үүрэг болгожээ.

Эх сурвалж: УЕПГ

Categories
нийгэм онцлох-нийтлэл

15 жилийн өмнөх долдугаар сарын нэгэн DNN.mn

Одоогоос 15 жилийн өмнөх энэ өдөр монголын түүхэнд “Хар өдөр” нэ­рээр үлдсэн. Энэ үймээнээр таван иргэн амиа алдаж, олон зуун залуус хэцүү нэртийн хаалга татсан юм.
2008 оны зургадугаар сарын 30-нд болсон УИХ-ын V сонгуулийн дараа өдрөөс эхэлсэн тайван жагсаал сүүлдээ хүчирхийлэл, хэлмэгдүүлэлтийг бий болгосон үндэсний үймээн болтлоо өргөжин тэлсэн билээ.
Үймээн дэгдээгчид улмаар МАХН-ын төв байрыг галдан шатааж, цаашлаад Соёлын Төв өргөөний зарим хэсгийг шатааж эхэлсэн бөгөөд тэнд байсан театр, музей болон уран зургийн галлерей зэрэг түүх, соёлын олон үнэт зүйлс шатсан юм.
Мөн энэ өдрийг телевизийн 11 суваг дамжуулсан байдаг.

Үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Үймээн ийн эхлэв

Тухайн үеийн жагсаалын МҮОНРТ шууд дамжуулсан

Үймээн дэгдээгчид улмаар МАХН-ын төв байрыг галдан шатаав

Цагдаа нар жагсагчдийг зогсоохыг оролдож байна

Шатсан МАХН-ын байр

Үр дүнд нь таван гэмгүй иргэний амь нас эрсдэв

Categories
нийгэм онцлох-нийтлэл

Ирэх онд “бүсээ чангалах” төсөв айсуй DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…


Ямар ч Засгийн газар гарч ирсэн нэг юм тодорхой болсон. Ирэх онд монголчууд “бүсээ чангалах” ньилэрхий байна. Засгийн газар өөрчлөгдсөн ч эдийн засгийн голүзүүлэлтүүд янзаараа. Өр, төлбөр нь өөрчлөгдөхгүй. Гадаадын хөрөнгө оруулагчид нүүр буруулсан хэвээр. Инфляци үргэлжилсээр, улсын валютын нөөц ихэд дундарчээ. Улс орны олдог хэд нь багасч, зарлага үрлэг нь харин оргилоос буухгүй янзтай. Монгол Улсын2015 оны төсвийн төсөлд Нээлттэй нийгэм форумын судлаач, эдийн засагчиддүн тавьсан юм. Улсын төсөв уг нь иргэн бүрийн ажил, орлого, хоол хүнс, ирэх онд хүүхэд нь цэцэрлэг, сургуультайбайх эсэхамин чухал сэдвийг хөнддөг чулстөрчдийнтайлбарыг лбид олж сонсдог.Харин Нээлттэй нийгэм форум иргэн хүн төсвийн төслийг шинжиж, үзэл бодлоо нэмэрлэх боломж олгов. Судлаач, эдийн засагч, сэтгүүлчид, иргэний нийгмийнхэн, төсөвт хяналт тавихыг хүссэн иргэд энэ хэлэлцүүлэгт оролцсон юм.Сангийн яамны төсвийнмэргэжилтнүүд ирэх оны төсвийгхийхдээ”Хэмнэлтийн горимд шилжүүлж, УИХ-аасбаталсан нэмэх шаардлагатайзардлаас бусдыгцарцаах бодлого барьсан” гэцгээв. Цалин тэтгэвэр, тэтгэмжийг инфляцийн түвшинтэй холбож нэмсэн гэнэ. Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайд, Гадаад харилцааны яамныхнаас бусадтөсвийн ерөнхийлөн захирагч нарынгадаад томилолтын зардлыг 50 хувь танажээ.

Харин нийтийн тээврийн татаасыг нийслэлийн төсвөөс санхүүжүүлэхээр тооцсон гэнэ. Нийслэлд энэ мэт ачаа үүрүүлснийхээ төлөө Малын хөлийн татварыг сэргээх,Үл хөдлөх хөрөнгийн албан татварын дээд хязгаар нэг хувь байсныгхоёр хувь болгох эрх мэдлийг өгөхөөр төлөвлөсөн байж.Гэсэн ч үүнийг нь УИХ-ын заримгишүүн “Эдийн засаг хямарч байхад татвар нэмэх гэлээ” гэж загнасаар буцаасан. Уг нь эдгээр татварын доод хязгаарыг хэвээр үлдээж, дээд хязгаарыг ньнэмэх эрх мэдлийг орон нутагт өгсөн юм байж.Үл хөдлөх хөрөнгийн татварыг хамгийн шударга татвар гэх нь бий. Ядуусынжижиг байшингаас авах татвар, Чингисийн талбайн эргэн тойрон дахьгоёмсог барилгын татвар өөр байж таараа. Үл хөдлөх хөрөнгийн татвартчадуу нь илүү төлж, ядуу нь бага мөнгө төлөх учиртай. Хотын төсөвт багагүй орлогоавчрахболомжтой Үл хөдлөх хөрөнгийн татвар илүүдэхгүй юмсан. Малчидэмзэг бүлгийн хүмүүс биш. Тэдний үйлдвэрлэдэг бүх бүтээгдэхүүн мах, сүү зах зээлд өндөр үнэтэй. Харин тэд нэг ч төгрөгийн татвар төлдөггүй байж бас лтаарахгүй.

Эдийн засгийн хямралтай холбоотойгоор Сангийн яамныхан жижиг дундбизнес эрхлэгчдийгхарж үзэхбодлого боловсруулсан юм билээ. Жижиг дундбизнес эрхлэгчдийннэгэнт төлсөн татварын 90 хувийг буцаан олгох хуулийн төсөл УИХ-д өргөн барьжээ. Үүнд хамрагдахын тулд тухайнкомпанийн жилийн орлого 1.5 тэрбумаас доош байх ёстой. Энэ хуульд 45 мянган аж ахуйн нэгжхамрагдана гэж Сангийн яамныхан төлөвлөжээ. Хэдийгээр энэ арга хэмжээ зах зээлд24 тэрбум төгрөгийн нөлөө үзүүлэх ч олон компани хамрагдах учраас эерэг нөлөө нь жин дарнагэж хууль санаачлагчид найджээ. Уг хууль УИХ-аар хэлэлцэгдэж буй. Харин УИХ-ын заримгишүүн борлуулалтын орлогоос нэг хувийн татвар авахаар санал болгож буй нь компаниудад ашиггүй гэж Сангийн яамны мэргэжилтэн хэлэв. Ашгаас татвар авах, орлогоос татвар авах огт өөр ойлголт. Орлогоос татвар авна гэхээр зардал тооцогдоогүй гэсэн үг. Тийм учраас олон улсадаж ахуйн нэгжийнорлогод бус ашигт татвар ногдуулдаг аж.

Нээлттэй нийгэм форумын судлаачид ирэх оны төсвийн төслийг шинжээд “2015 онд эдийн засаг сайжирна гэсэн үндэслэлд тулгуурлан өөдрөгөөр төсөөлжээ” хэмээн дүгнэв. Өөдрөгөөр төсөөлжээ гэдэг нь дипломат хэллэг.Шууд хэлбэл “Ирэх онд эдийн засаг уруудаж, инфляци өсөх төлөвтэй” хэмээн тэд үзэж байна. Сангийн яамныхан ирэх оны төгсгөлдинфляцийг7 хувиас хэтрэхгүй гэж төсөөлжээ. Өнгөрсөн есдүгээр сарын мэдээгээр инфляци13 хувьтай байлаа.Сангийн яамны инфляцийн төсөөлөл нь олон улсын байгууллагуудынхаас дор хаяж 3-6 хувь доогуур байгааг Нээлттэй нийгэм форумынхан илрүүлэв. Гэтэл иргэд инфляцийг одоо байгаагаас ч өснө гэж хүлээж байна.Монголбанкны иргэдийн инфляцийн хүлээлтийн судалгааг харсан ч ирэх онд инфляци буюу мөнгөний ханшийн уналт 19 хувьд хүрнэ гэж иргэд үзжээ. Ирэх онд эдийн засаг сайжрахгүй хэмээн иргэд тооцоолоод, мөнгөө хэмнэж, худалдан авалт хийхээ багасгасан.Энэ бүхэн эргээд импортыг хумина. Импорт, экспорт улс орны орлогыг тодорхойлдог хүчин зүйлс билээ. Монгол банк, Сангийн яам хамтран “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлж байгаа ч бодит үр дүн нь инфляцийг бууруулж чадахгүй, эсрэгээрээ эдийн засагт дарамт бий болгож байна гэж иргэний нийгмийн шинжээчид үзсэн юм.

Өөдрөг хэмээх ангилалд багтах бас нэг эгзэгтэй тооцоо нь Оюутолгойтой холбоотой. Одоо болтол гацаанаас гараагүй дуншиж байгаа “Оюу толгой” төслийн хоёр дахь төслийн санхүүжилт хийгдэнэ гэж манай санхүүчид үзээд,зэсийн баяжмалын экспорт нэмэгдэхээр төсөвт тусгасан.Хэрэв Оюутолгойтой учраа олохгүй бол төсөвт тусгасан бас нэг өөдрөг тооцоо нурж таарах вий. Өмнөх оны төсвийн төслийг ч хэтэрхий өөдрөгтөсөөлсөн хэмээн Нээлттэй нийгэм форумынхан сануулж байжээ. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар гэхэд л мөнөөх өөдрөг төсөөллийн гор гарч, уул уурхайн салбарынтөсвийн гүйцэтгэл төлөвлөсөн түвшнээс 60 хувийн бууралттай гарсан. Алт, нүүрсний төлөвлөгөөбагагүй хэмжээгээр тасалдсан нь уул уурхайн салбарын орлогыг бууруулж орхив. “Цаашид гадаад нөхцөл байдал сайжрахгүй, аж ахуйн нэгжүүдийн борлуулалт нэмэгдэхгүй бол төсвийн орлого 800 тэрбумаас нэг их наядтөгрөгөөр тасарчболзошгүй” хэмээн судлаачид муу амлаж байна.Энэ ньтөсвийн тогтвортой байдлын хуулийг зөрчиж, төсвийн алдагдал -4 хувь хүрч, төсвийн хүндрэлийг бий болгох эрсдэлтэй хэмээн тэд дүгнэв.

Сангийн яамныхан төсвийн төсөлд уул уурхайн бүтээгдэхүүний үнийг таамаглахдаатэнцвэржүүлсэн үнэ гэсэн нэр томъёо хэрэглэдэг. Тэр нь олон жилийн дундаж үнэ аж. Нүүрсний үнэ буурах хандлагатай учраас тонныг нь 70 доллар байхаар тооцож, зөвхөн зэсийн баяжмалаас хуримтлал үүсэх боломжтой хэмээн төсөөлжээ. Харин алтны хуримтлал огцом өссөн ньхуулийн өөрчлөлтийн үр дүн.2015 оны төсвийн төсөлд өмнөх жилүүдэд байгаагүй нэгэн тоог тусгасан нь өмч хувьчлалын орлого. “МИАТ” ХХК-ийн 49 хувь, “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”, “Хөрөнгийн бирж”-ийн49 хувь, бусад жижиг хувьчлалаас 153 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээртооцсон байна лээ.

Ирэх оны төсвийг төсөөлөхдөө гадаадын хөрөнгө оруулалт найман улирал дараалан буурсныг, төлбөрийн тэнцэл, ханшийн дарамтыг төсвийн төсөлд бодитой тусгаагүй хэмээн судлаач докторант Д.Баярмаа шүүмжилсэн. Төсвийн төсөлд ам.доллартай харьцах төгрөгийнханшийг 2015 онд 1750-тай дүйцнэ гэж үзсэн. Гэвч ханшийн дарамтсүүлийн 18 сард эрчимжиж байгаа нь төсөвт хүндрэл бий болгож байгааг судлаач онцлов. Гадаад валютын нөөц 1,3 тэрбум ам.доллар болж 18 сарын өмнөхөөс 200 хувиар буураад байгаа юм. Тэр ч байтугай урд хөршийн эдийн засгийн өсөлт удааширч буйг ч харгалзах ёстой гэнэ.ОУВС-гаасжил бүр гаргадагдэлхийн эдийн засгийн төлөв тайландБНХАУ-ын эдийн засаг ирэх жилүүдэд тогтмол буурахыг анхааруулсан.Урд хөршид аж үйлдвэрийн салбарын эрэлт буурах нь манай уул уурхайн бүтээгдэхүүн ялангуяа нүүрсний экспортод сөргөөр нөлөөлөх юм.

Эдийн засгийн өсөлт хэмээх бас нэг эмзэг сэдэв бий. Ирэх ондөсөлт 7 хувь байхаар төсөөлжээ. Уг нь энэ үзүүлэлт 2013 онд 12 хувьтай байлаа. Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг огцрохоосоо өмнөхөн эдийн засгийн өсөлт буурсныг өөрийнхөөрөө тайлбарласан юм. Тэр “Эдийн засгийн өсөлт хөрсөн дээрээ буусан” гэлээ. Эдийн засгийн огцом өсөлт Оюу толгойн эхний шатныхөрөнгө оруулалттай холбоотой байж. Гэнэтийн ашгийн татвар бий болсон. Ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн өсөлт төсвийн орлогыг огцом нэмэхэд хувь нэмрээ мөн оруулсан. Цаашид харин савлагааг саармагжуулах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Н.Алтанхуяг “Гадны дэмжлэг байхгүй нөхцөлд 5.3 хувийн өсөлтийн гурван хувийг олборлолтоос, 1.9 хувийг нь Хөдөө аж ахуйн салбарын өсөлт эзэлж байгаа”-г тайлбарласан. Айлаас эрэхээр авдраа уудал гэдэгчлэн гадаадын хөрөнгө оруулалт орохгүй байна хэмээн гасалж суухаар өөрсдийнхөө хүчээр хийсэн бодит өсөлттэйгээ ирэх оныг угтах нь.

Categories
онцлох-нийтлэл эдийн-засаг

С.Рагчаа: Экспортод тавигдах тарифын хөнгөлөлтийг ОХУ-тай байнга зөвшилцдөг ч дорвитой үр дүн гараагүй л байна DNN.mn

Олон улс судлаач, эдийн засгийн ухааны доктор С.Рагчаатай ОХУ-д хийсэн УИХ-ын даргын айлчлалын хүрээнд товчхон ярилцлаа.


-УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-д албан ёсны айлчлал хийгээд ирсэн. Энэхүү айлчлалаар хэлэлцэгдсэн чухал асуудал юу байв?

-Их хурлын дарга Г.Занданшатар ОХУ-ын Төрийн думын дарга В.В.Володины урилгаар энэ сарын 18-22-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийгээд ирсэн. Айлчлалын үеэр тус улсын Холбооны хурлын холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко болон Төрийн думын дарга В.В.Володин нартай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн харилцааг өргөжүүлэх талаар санал солилцсон. Мөн Монгол, Оросын парламентын хамтын ажиллагааны хамтарсан комиссыг байгуулах баримт бичигт гарын үсэг зурсан. Ерөнхийдөө айлчлалын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр орны худалдааны хэт тэнцвэргүй байдал, хэрэгжилт нь удаашралтай байгаа дэд бүтцийн томоохон төслүүдтэй холбоотой асуудлуудын бодит шийдлийг ярьж байсан. Өөрөөр хэлбэл худалдааны хэт тэнцвэргүй байдал гэдэг бол ОХУ-аас тогтоосон татвар гэсэн үг. Үүнийг тэнцвэртэй байлгах асуудлыг УИХ-ын дарга тодорхой дурдсан. Мөн хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх асуудлыг ярьж байна лээ. Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр хоёр улсын Засгийн газрын хамтын ажиллагаа идэвхтэй байснаараа томоохон төсөл хөтөлбөр илүү хурдацтай явагдана гэдгийг онцлон хэлсэн. Бидний хувьд эрчим хүчний тодорхой хувийг ОХУ-аас авдаг. Үүнийг багасгах, эрчим хүчний хараат байдлаас гарахын тулд юун түрүүнд Эгийн голын усан цахилгаан станцын төсөл бодитой урагшлах ёстой. Мэдээж энэхүү төслийг урагшлуулахын тулд хоёр улсын Засгийн газрын хамтын ажиллагаа илүү өргөн хүрээнд явах нь чухал. Үүнийг УИХ-ын дарга хэлэлцээрийнхээ үеэр тодотгож хэлсэн нь сайн. Харин Монголын талын дээрх санаа зорилгыг ОХУ-ын Төрийн думын дарга дэмжинэ гэдгээ илэрхийлсэн нь бүр ч сайн. Ерөөсөө айлчлалын гол цэг нь энэ юм.

Айлчлалын хүрээнд хэлэлцэгдэж батлагдсан өөр содон зүйл юу байв. Мэдээж хоёр улсын парламентын түвшинд асуудал яригдсан байх. Бусад салбарт тэр дундаа төмөр зам, шатахуун, эдийн засгийн хамтын ажиллагаанд яригдаж шийдэгдсэн асуудал юу байсан бэ?

-Монгол Улсын их хурал, ОХУ-ын холбооны хурлын хамтын ажиллагааны комиссын үйл ажиллагааны зохицуулалтын тухай баримт бичигт гарын үсэг зурснаар хоёр орны парламентын хамтарсан комисс байгуулагдсан. Улмаар хоёр улсын парламент хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдааныг Улаанбаатар хотод ирэх наймдугаар сард хуралдуулахаар боллоо. Энэ бол маш том үйл явдал гэдгийг хэлье. Учир нь хоёр улсын бүх талын хамтын ажиллагаанд тодорхой эрх зүйн асуудал тулгардаг. Үүнээс болоод эдийн засгийн болоод худалдаа, томоохон төсөл хөтөлбөр царцдаг тохиолдол цөөнгүй. Мөн хоёр улсын худалдааны хэт тэнцвэргүй байдал нь эрх зүйн орчин тааруу, тодорхойгүй байгаагаас үүддэг. Тэгвэл энэхүү хоёр улсын парламент хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдаанаар тулгамдсан эрх зүйн асуудлуудыг шийдэх ач холбогдолтой гэж харж байгаа. Мөн талууд эдийн засгийн харилцаа, тэр дундаа бүс нутаг хоорондын харилцааг дэмжих, эрчим хүч, төмөр зам, тээвэр, соёл, боловсролын хөтөлбөр, залуучуудын харилцаа холбоо, аялал жуулчлал, эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцсон.

-Манайхаас гарах зарим бараа бүтээгдэхүүнд тавигдах Оросын талын татвар хэт өндөр байгаа. Үүнийг айлчлалын үеэр хэлэлцсэн гэж та хэллээ. Яг ямар байдлаар шийдвэрлэхээр болсон бол?

-Ер нь Монгол, Оросын сайн хөршийн, уламжлалт найрсаг харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд амжилттай өргөжин хөгжиж байгаа. Үүнийг илтгэх тод жишээ бол цар тахал, дайн тулаантай байх үед ч ялгаагүй хоёр улсын хоорондох төрийн өндөр түвшний айлчлал огт тасалдаагүй. Тэр утгаараа сая болсон УИХ-ын даргын айлчлалыг Оросын талынхан маш таатай хүлээн авч байгаа нь илт харагдсан.Нөгөөтэйгүүр Монгол Улсын гадаад бодлого, үзэл баримтлалыг ОХУ хүндэтгэж байна гэсэн үг юм. Монгол Улсаас ОХУ руу нэр төрөл бүхий цөөн тооны бараа бүтээгдэхүүн экспортод гаргадаг. Тухайлбал, ноос, ноолуур, мах, махан болон арьс, ширэн бүтээгдэхүүнийг экспортолдог. Гэвч эдгээр бүтээгдэхүүн тус бүрд тавигдах тариф маш өндөр. Нэмээд тээвэрлэлтийн нөхцөл байдал, зардал гээд асуудал их байна. Манайхаас ОХУ-д айлчилсан хүн болгон л үүнийг хэлдэг. ОХУ-ынхан ч хүлээн авлаа, энэ асуудлыг шийдвэрлэхэд анхаарна гэдгээ удаа дараа хэлж байсан. Гэвч өдийг хүртэл дорвитой үр дүн гараагүй л байна. УИХ-ын даргын энэ удаагийн айлчлалын хүрээнд уг асуудлыг хоёр тал маш тодорхой байдлаар ярилцсан. Өөрөөр хэлбэл экспортод тавигддаг импортын тарифыг тэглэх, тарифын бус саад тотгорыг бууруулах чиглэлээр бодит ажил хийе гэдгээ манай талаас шулуухан хэлсэн гэсэн үг. Харин оросууд тарифын болон тарифын бус хязгаарлалтыг бууруулах, хоёр улсын хамтарсан чөлөөт бүс байгуулах болон бусад арга замаар худалдааны тэнцвэргүй байдлыг залруулах талаар санаачилгатай ажиллана гэдгээ хэлсэн. Улмаар хоёр тал оролцсон ажлын хэсэг байгуулагдахаар болсон.

-Сүүлийн жилүүдэд манай улсад бензин, шатахууны хомсдол үе үе тохиох болсон. Хаанаас, хэнээс, юунаас шалтгаалж хомсдол бий болоод байгааг мэдэхгүй хүндхэн нөхцөл байдал бий болдог. Одоо ч зарим газар бензин, шатахууны хомсдол байсаар л байна. Тэр утгаараа саяны айлчлалаар энэхүү асуудлыг ямар байдлаар хэлэлцсэн бэ?

-Айлчлалын гол зорилго бол бензин, шатахууны хомсдол үүсэхгүй байх нөхцөл байдлыг шийдвэрлэх асуудал байсан. Үүнийгээ ч УИХ-ын дарга айлчлалынхаа хүрээнд шийдээд ирсэн болов уу гэж харж байгаа. Ирэх найм, есдүгээр сард ОХУ-ын Ангарскийн нефть, химийн үйлдвэрт ээлжит урсгал засвар орно. Энэ үеэрээ Монгол руу нийлүүлэгдэх бензин шатахуунд саатал учирч болзошгүй гэдгийг манай улсын Уул уурхайн яамд албан бичиг ирүүлээд байсан шүү дээ. Өөрөөр хэлбэл наадмын дараагаас Монголд бензин, шатахууны хомсдол бий болох нөхцөл бүрдчихсэн байсан гэсэн үг. Тэгвэл УИХ-ын даргын саяны айлчлалын хүрээнд энэхүү асуудлыг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл ОХУ-ын зүгээс бензин, шатахуунаа энэ оныг дуустал ямар ч саадгүй нийлүүлнэ гэдгээ амлаж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсгээ зурж баталгаажууллаа. Энэ асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын “Роснефть” ХН-ийн ерөнхий гүйцэтгэх захирал И.Сечинтэй уулзалт хийсэн. Уулзалтаар талууд хоёр улсын эрчим хүчний иж бүрэн хамтын ажиллагаа, тэр дундаа газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэлтийн найдвартай, тасралтгүй байдлыг хангах болон үнэ бууруулах боломж, мөн Улаанбаатар хот дахь эрчим хүч үйлдвэрлэлийн байгууламжуудыг шинэчлэх зэрэг асуудлыг хэлэлцэж тохиролцсон. Тэгэхээр ямартай ч он дуустал бензин, шатахууны хомсдол манай улсад бий болохгүй гэсэн үг. Цаашдаа бид зөвхөн ОХУ-аас гадна бусад орноос газрын тосны бүтээгдэхүүн импортоор авах шаардлагатай. Ингэхдээ ОХУ-аас одоо авч байгаа үнэ ханштай ойролцоо байх нь чухал. Мөн тээвэрлэлт, агуулах сав гээд асуудал их. Эдгээрийг судалгаа тооцоолол сайтайгаар үе шаттай хэрэгжүүлэх ёстой.

Categories
нийгэм цаг-үе

Өнөөдөр бич өдөр DNN.mn

Аргын тооллын долдугаар сарын 1, Санчир гариг. Билгийн тооллын 13, эрхтний тэнгэрт одтой, цагаан бич өдөр. Өдрийн наран 4:57 цагт мандан, 20:55 цагт жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба хулгана, гахай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.