Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Цөөн хүн амын давуу талаа ашиглаад ажлыг сорчилж сонгож болно DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…….

Одооны дарга түшээд бүгд ард түмний дотроос гарч ирсэн нь үнэн бол боломж л гарвал төрхөм рүүгээ гурил будаа гэрээсээ хулгай хийгээд зөөчихдөг шинэхэн бэрүүд шиг баймаар. Дараа дахин сонгогдохоо бодсон ч тэр эгэл иргэдийн хүсээд байдаг чухал мест, гоё ажлуудыг нь бололцооныхоо хэрээр олшруулаад өгөх сэтгэл ер байхгүй шүү.

Шинээр ажлын байрны зарыг уншихад доромжилж байгаа юм шиг тувтан боол, зарцын орон тоонууд бичээстэй. Цалин нь боломжийн бол ч хамаа алга. Сайхан сайхан ажил, хөөрхөн эрх мэдлүүдийг өөрт нь ашиггүй ба танихгүй хүнд тарааж өгнө гэхээс л Цахиур Төмөрийг дагасан Түгжил лугаа гол нь горойцгооно.

Саяхан л жолооны үнэмлэхтэй болох, дээд сургуульд элсэх, хот руу шилжих бүтэшгүй зүйл байлаа. Хөөрхий дөө, ард түмнийхээ иймхэн хүслийг нь хүртэл чангалаад яасан ч өөдгүй байсан юм. Одоо ч хэвээрээ шив дээ. Спортоор хичээллэснийх энгэртээ ганц медаль зүүх мөрөөдөл хэнд ч байсан байх даа. Өнөөдөр цэцэрлэгийн хүүхдүүд, уралддаг морь хүртэл өөртөө таарч тохирсон одон тэмдэг олоод зүүчихсэн болж л байна. Ингэлээ гээд олимпийн алтны үнэ цэнэд, ер нь юунд ч муу юм болоогүй.

Одоо гадаадад Америк, Япон дахь элчингийн газарт төсвөөс цалин хангалт үл гарган баахан орон тоо нэмэх гарц байж л байгаа. Гаалийн байцаагчийн цалингийн санг өсгөлгүйгээр местнийх нь тоог олшруулахад аль алиндаа ашигтай. Энэ мэтийн арын хаалганы гоё ажлуудын жагсаалт гаргаад түүнд “гадны хүн” ороход нээлттэй болгоод орхивол доод дунд шатанд нийгэм эрүүлжинэ.

Ж.ГАНГАА

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Намрын ажлыг шалгах дуртай юм бол холоос дурандаад буц DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВХААС………………..

Ногоонд нь гахайгаа оруул­чихсан малчин маргалдаж байна.

-Манайх хавар зуны турш малаа хариуцаж хариулсан. Сая ганцхан удаа л гахайгаа оруулчихаж. Юун сүртэй юм гэж байна.

Тэдний гахайнууд ногоо ид боловсорсон цагаар талбайд нь ороод хоёрхон удаагийн үйлдлээр цаг гарантай бэлчээр­лэсний эцэст нийт ургацынх нь хамгийн багадаа 20 хувийг нь хэрэгцээнээс гаргаад орхисон байна. Хэрэв зах дээр аваачаад хямдхан ч болохноо зарсан бол эдний бүх гахайнаас илүү үнэ мөнгө олох орлогыг нь устгаж орхи¬сон тооцоо гарлаа. Тэгээд нэг жижигхэн торой оронд нь бөөн хэл ам болж авахаар болоод салцгаалаа.

Малчид ногоочдын бүтэн жилийн хөдөлмөрийг ингэж хорлож сүйтгэсэн тохиолдол хаа сайгүй.

Мөн үүнээс гадна байгаль цаг уураас бүрэн хараат газар тариалангийн салбар дээр намрын нартай хэдхээн өдөрт амжин цаг минуттай өрсөлдөн ургацаа хураах гэж яарцгаана. Өдөр улам богиносно, хүйтэрнэ, хяруу унана, бороо орсноо цас болж хямрага тавина, малчид нүүж ирнэ, сүүлдээ зэрлэг гахай гөрөөс хүртэл өвс гандмагц тариан талбайд орж ирэх боллоо. Буцах шувууд хэдэн мянгаараа шавж будаа түүж идээд явахаа байчихаж. Юу­тай их эрсдэл, сэтгэлийн шаналгаа вэ?.

Намрын ажил шалгаж бай­гаа нэртэй төвөөс, төрөөс эсэн бусын төлөөлөгчид цув­рал­дан хамаг ажлыг нь зогсоож дэмий донгосоод явж өгөхгүй.Зөвхөн эндээс гэхэд л нийт ургацынхаа нэлээд хувийг хурааж амжилгүй өдөр цаг алдсан тооцоо гарч байна шүү.

Ж.ГАНГАА

Categories
үндэсний-бөx

Түрүү бөхөд 10.000 ам.доллар, үзүүр бөхөд 5.000 ам.доллар гардууллаа DNN.mn

Азуре Коал Монгол Майнинг” ХХК-иас Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Алдар спорт хороо, Бөхбилэгт дэвжээ, Нутгийн буян группийн бөх, шинэ арслан Мягмарын Бадарчид 10.000 доллар, үзүүрлэсэн Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Алдар спорт хороо, Их Монголын хүчтэн дэвжээ, Нутгийн буян группийн бөх, шинэ гарди Цэдэнсодномын Бямба-Отгонд 5.000 доллар тус бүр гардуулан өглөө.

Уг шагналыг “Азуре Коал Монгол Майнинг” ХХК-ийн Олон нийттэй харилцах албаны дарга, МУГЖ Л.Баттулга, МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, гүйцэтгэх захирал И.Доржсамбуу нарын хамт гардуулан өглөө.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Categories
нийгэм цаг-үе

П.Сайнзориг: Улсын даян аварга Н.Батсуурь, улсын арслан Ц.Содномдорж нар барилдааны үр дүнтэй маргаагүй DNN.mn

Үндэсний их баяр наадмын долоогийн даваанд даян аварга Н.Батсуурь, улсын арслан Ц.Содномдорж нар учраа тааран барилдсан.

Гэвч барилдааны үндсэн 20, золгох 20, тэгш барьцын 20 минутын хугацаа дууссан учир хөлийн цэцийн шийдвэрээр даян аварга Н.Батсуурь давсан юм. Энэ нь наадамчин олны эгдүүцлийг төрүүлээд буй. Учир нь наадамчид цэцийн шийдвэрээр бус дахин барилдуулах ёстой хэмээн үзэж байгаагаа илэрхийлцгээсэн билээ.

Энэ талаар ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мөн өөрийн байр сууриа олон нийтийн сүлжээн дэх хаягтаа илэрхийлэн бичжээ. Тэрбээр “Улсын даян аварга Н.Батсуурь болон Улсын арслан Ц.Содномдорж нарын барилдаан дүрмийн дагуу явагдсан. Аль аль барилдааны үр дүнтэй маргаагүй. Арслантай миний бие болон салбар хорооны гишүүд уулзсан, арслан Ц.Содномдорж дүрэмтэй холбоотой маргаан байхгүй гэж байна.

Зүлэг ногоон дэвжээн дээр бие биедээ зохисгүй үг хэллэг хэлсэндээ бие биенээсээ уучлал гуйсан болно оо, барилдааны дараа.

Бөхчүүд рүү дайрч давшлахгүй байхыг хүсье дээ, наадамчин олноосоо. Одоо үзүүр, түрүүний барилдаан үлдлээ. Та бүхэн сайхан наадаарай” гэжээ.

Categories
нийгэм үндэсний-бөx цаг-үе

Ц.Бямба-Отгон Улсын гарьд цолны болзол хангалаа DNN.mn

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Улсын харцага Ц.Бямба-Отгон Увс аймгийн Ховд сумын харьяат, Даян аварга Н.Батсуурийг давж, Монгол Улсын гарьд цолын болзлыг хангалаа.

Мөн Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Улсын гарьд М.Бадарч Улсын аварга О.Хангайг өвдөг шороодууллаа.

Ийнхүү Улсын гарьд М.Бадарч, Улсын харцага Ц.Бямба-Отгон нар Үндэсний их баяр наадмын түрүү булаалдахаар болж байна.

Categories
нийгэм цаг-үе

Д.Тогтохжаргал, Л.Отгонбаатар, Г.Ганхуяг, С.Сүхбат нар улсын начин цолын болзол хангалаа DNN.mn

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа үргэлжилж байна.

Тус даваанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Аймгийн арслан С.Сүхбат Улсын заан Д.Анарыг, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Цэргийн арслан Л.Отгонбаатар Улсын гарьд Б.Гончигдамбыг өвдөг шороодуулж, тав даван Улсын начин цолын болзол хангалаа.

Мөн Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат, Аймгийн арслан Д.Тогтохжаргал Улсын аварга С.Мөнхбатаар, Ховд аймгийн Булган сумын харьяат, Аймгийн арслан Г.Ганхуяг Улсын гарьд Ө.Бат-Оршихоор тус тус тав давж Улсын начин цолын болзлыг хангаад байна.

Categories
нийгэм цаг-үе

Дархан аварга Г.Өсөхбаяр аймгийн арслан Э.Мөнхжаргалд өвдөг шороодлоо DNN.mn

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваа үргэлжилж байна.

Тус даваанд зодоглосон Увс аймгийн Ховд сумын харьяат, Даян аварга Н.Батсуурь Аймгийн заан Ч.Хасчулуугаар, Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс Аймгийн арслан Ё.Эрдэнэжаргалаар, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Улсын аварга Г.Эрхэмбаяр Улсын начин А.Даваанямаар, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Улсын аварга С.Мөнхбат Аймгийн заан Э.Дарханбатаар, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, Улсын аварга О.Хангай Аймгийн харцага Т.Түвшинтулгаар тус тус гурав давж, наадамчин олноо баясгалаа.

Харин Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Дархан аварга Г.Өсөхбаяр Аймгийн арслан Э.Мөнхжаргалд өвдөг шороодож, энэ жилийн Үндэсний их баяр наадмын барилдаанаа өндөрлөлөө.

Categories
нийгэм туслах-ангилал

Зүсэр бороотой зуны өдрүүд DNN.mn

Зүсэр бороотой зуны өдрүүд үргэлжлэх нь. Гандуу байсан газруудад ган тайлаад сайхан байна аа. Бороо наадам хүртэл орох цаг агаарын мэдээ хараад сэтгэл өег байна. Хүй долоон худгийн цэнхэр хөндийд зулзаган ногоо хэнзэлж манан буун наадмын хурдан хүлгүүдийн түмэн туурайн чимээ битүү бүгд нүргэлэн тоосгүй наадах нь.

Хөх Монголын хөндий шилүүдэд тариа чив чимээгүй ургаж мал таргалан голио царцаа шаргин сайхан зун болох нь ээ. Монголын зун бороо орох нь бурханаас илгээсэн бэлэг билээ л. Хур усан цагтаа бууж амьтай болгон үржин өсч, байгаль эхийн өгөөмөр хишигт цатгалдан шандуурч үндэстэй болгон урган төлжих нь зун цагийн жам юм. Ай энэ үед их талуудын амар амгалан ноёлж араатан хүртэл амьтан барьж идэх нь бараг үгүй болдог. Оддын чуулган тэнгэрийн заадас газарт буусан шиг ойртон тодорч шөнийн шувуудын дуулалдах, талын энгээр тархан бэлчсэн адуун сүргийн тургилах, хааяа янцгаах чимээнээс өөр чимээ үгүй алдран агь таанын үнэр хамар цоргин ханхална.

Монголын заяа их гэж дэмий ч нэг ярьдаггүй аж. Саяхан л хавсарга тавьж шар шороон шуурга тэнгэр баганадан, гандуу цагаан тал хохилзон “зун болох нь уу” гэж арга нь барагдсан хүмүүс дэмий л бие биенээсээ сураглан байсан сан. Одоо тэгвэл торгон ногоон зун хар нялхаараа эхэлж байна. Тэнгэр бурхан хайр хишгээ харамгүй хүртээх нь.

Нүүдэлчдийн цагийн сайханд хийдэг наадмын цуурай аль хэдийнэ нүргэлээд эхэлчихсэн байна. Залгаад их амралтын өдрүүд айсуй. Амрах цагтаа амарсан шиг амарчихаад, ажиллах цагтаа ажилласан шиг ажиллах нь нүүдэлчдийн удам монголчуудын зан билээ л.

Categories
нийгэм цаг-үе

Б.Ганбаатар: Аман хүзүүд орсон шүдлэнг түрүүлсэн гэж шийдвэрлэлээ DNN.mn

Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаантай холбоотой шүүмжлэл олон нийтийн сүлжээнд өрнөсөн.

Түрүүлж явсан үрээг морь бариач хааж, давхисаар аман хүзүүд орууллаа гэх маргаанд Хурдан морины салбар хорооноос тайлбар хийж, шийдвэрээ танилцууллаа.

Хурдан морины салбар хорооны орлогч дарга Б.Ганбаатар “Манай салбар хороо хуралдаж, шүдлэнгийн уралдааны шийдвэрийг гаргалаа. Бид барианд орж ирж буй морьдын бичлэгийг нягталж үзээд асуудлыг шийдсэн. Үүнийг хоёр уяач хоёулаа хүлээн зөвшөөрсөн.

Амдаж давхисан маягтай харагдсан учраас морь бариачийн буруу байна. Санаатай үйлдэл биш гэж өөрөө хэлж байсан. Гэхдээ шарга морийг тосож аваад барианд оруулж байгаа мэтээр нийтэд харагдсан. Ингээд зөв талаар нь хар үрээ орсон.

Шарга үрээний эзэн З.Мэндсайхан татгалзсан өргөдлөө өгсөн. Өөрөөр хэлбэл түрүүлсэн шүдлэнгээсээ уяачийн хувьд татгалзаж байна гэдэг өргөдлөө ирүүлсэн.

Түүнчлэн морь барьсан хүнд хариуцлага тооцож байгаа. Зурхайд гишгэсэн хойно нь морио барьж айраг, түрүүг нь ил тод шалгаруулах ёстой. Иймд аман хүзүүд орсон шүдлэнг түрүүлсэн гэж шийдвэрлэлээ” хэмээн мэдээлэв.

Categories
нийгэм онцлох-нийтлэл

НААДАМ-2023 АЗАРГА: Увс аймгийн Зүүнговь сумын харьяат алдарт уяач Б.Норовсамбуугийн хээр азарга түрүүллээ DNN.mn

Үндэсний их баяр наадмын азарга насны хурдан морьд барианы зурхай руу орж ирлээ.

Энэ жил 123 азарга тоосоо өргөхөөр бүртгүүлснээс 45 нь хасагджээ.

Үндэсний их баяр наадмын азарганы уралдаанд Увс аймгийн Зүүнговь сумын харьяат Монгол Улсын алдарт уяач Б.Норовсамбуугийн хээр азарга түрүүллээ.

Үүний араас аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Монгол Улсын тод манлай уяач Д.Даяндэмидийн азарга хурдлав.

Айргийн гурав: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач Т.Ууганбаярын уулс хүрэн

Айргийн дөрөв: Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Х.Аминхишигийн хүрэн халзан

Айргийн тав: Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уяач Ц.Буянбаатарын хүрэн халзан тус тус орлоо.

Хурдан хүлгүүд 22 километр замыг туулсан юм.