Categories
эдийн-засаг

Гэмт хэрэг үйлдэж, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан этгээдүүдээс 15.7 сая төгрөг нөхөн төлбөр гаргуулжээ DNN.mn

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг.

Энэ оны долдугаар сарын 20-27-ны байдлаар 39 даатгуулагч иргэнд Эрүүл Мэндийн Даатгал (ЭМД)-ын сангаас 15,722,130 төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын саг хохиролгүй болголоо.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлд:

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ гэж заасан байдаг.

зураг
Categories
story-news

Олон улсын химийн олимпиадаас Монгол улс 2 хүрэл, нэг тусгай байрын шагнал хүртжээ

Олон улсын химийн олимпиадаас Монгол улс 2 хүрэл, нэг тусгай байрын шагнал хүртжээ

Categories
нийгэм

Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарыг цагаатгах шүүхийн тогтоолыг цуцлах шийдвэр гарчээ DNN.mn

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнөөдөр шүүгдэгч Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг хянан хэлэлцжээ.

Шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхээс Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн байдаг.

Тодруулбал залилах гэмт хэрэг нь эзэмшигч, өмчлөгчийн буюу хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан байхыг шаардах бөгөөд шүүгдэгч нар тухайн газруудыг өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлж аваагүй, харин ашиглах зориулалтаар зөвшөөрөл гаргуулсан боловч зориулалтын бусаар ашигласан гэх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулиар зохицуулагдах харилцаа байх тул гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн болохыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байв.

Categories
нийгэм цаг-үе

Гарааш байсан газрыг тохижуулав DNN.mn

Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах хүрээнд зөвшөөрөлгүй барьсан гарааш, хашаа, хайсыг буулгах ажил үргэлжилж буй. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 62 дугаар сургуулийн баруун талын зөвшөөрөлгүй гараашнуудыг буулгаж, газрыг чөлөөлсөн. Ийн тухайн газрыг нөхөн сэргээж, сагсан бөмбөгийн талбай, явган хүний зам тавьж, сандал, саравч, гэрэлтүүлэг, хогийн сав байрлуулан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг хийж дууслаа.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ хийж гүйцэтгэв.

Categories
эдийн-засаг

Улаанбаатар хотод 1363 чингэлэг ачаа байна DNN.mn

2023 оны долдугаар сарын 24-ний өдрийн байдлаар Улаанбаатарт нийт 1363 чингэлэг ачаа, Замын-Үүдэд 234 импортын чингэлэг байна.

Нийслэлд буй 1363 чингэлгийн ихэнх хувийг импортын авто машин эзэлж байгаа юм. Ачааг иргэд, аж ахуйн нэгжүүд буулгаж авсны дараа хоосон чингэлгийг БНХАУ-руу өргөн царигаар Эрээн өртөөнд хүлээлгэн өгнө.

2023 оны долдугаар сарын 1-23-ны хооронд Тяньжин боомтоос Эрээн-Замын Үүд чиглэлд 53 галт тэрэг гарсан. Өнөөдрийн байдлаар Тяньжин төмөр замын өртөөнөөс Монгол Улс руу явах 4000 чингэлгийн үлдэгдэлтэй байна. Тяньжин боомтоос хөдөлсөн ч Замын-Үүд рүү орж ирэх хугацаа ойролцоогоор 10 хоног зарцуулдаг.

Хятадын төмөр замын төлөвлөгөө хувиараар хоногт 1.4 галт тэрэг /1 галт тэрэг 50 вагон: 50*1.4=70 вагон/ хоногт манай улс руу ачиж явуулдаг.

Тяньжин боомтоос чингэлгийн их хэмжээгээр татах үед нийслэлд чингэлгийн бөөгнөрөл үүсдэг. Шалтгаан нь нийт импортын чингэлэгтэй ачааны 60 орчим хувь нь автомашин байдаг. Иргэд шуурхай хугацаанд авахгүй чингэлэгт нь удаан хугацаанд хадгалуулснаар бөөгнөрөл үүсдэг.

Түүнчлэн хятадаас ачаатай чингэлэг авах, хоосон чингэлэг буцааж өгөхөд удааширч байгаа байгаа шалтгаан нь Эрээн өртөө манайхаас өргөн царигаар хоногт чингэлгийн 4 галт тэрэг хүлээн авах хүчин чадалтай холбоотой.

УБТЗ дээрх хоёр нөхцөл байдлыг уялдуулж тээвэрлэлтийг зохион байгуулан ажиллаж байна.

Эх сурвалж: ЗТХЯ

Categories
story-news

ТОЙМ: “Нийслэл хотод амьдрах дүрэмтэй болъё​” хэмээн өгүүллээ

ТОЙМ: “Нийслэл хотод амьдрах дүрэмтэй болъё​” хэмээн өгүүллээ

Categories
гадаад шинжлэх-ухаан-технологи

Олон тооны лугшагч од шинээр илрүүлжээ DNN.mn

Дэлхийн хамгийн том, Хятадын FAST (The Five Hundred Meter Aperture Spherical Telescope) радио дуран авай 2016 онд ашиглалтад орсноосоо хойш 800 гаруй лугшагч /пульсар/ одыг шинээр илрүүлжээ. FAST-ийн илрүүлсэн эдгээр шинэ одны тоо энэ хугацаанд гадаадын дурангуудаар илрүүлсэн одны тооноос гурав дахин их байгааг уг дуран авайн ерөнхий инженер Жян Пэн онцолжээ.

Лугшагч буюу маш хурдтай эргэлддэг нейтрон од нь супернова гэх хүчтэй дэлбэрэлтийн улмаас мөхөж буй асар том од буюу нарны цөмөөс үүсдэг. Гэхдээ ихэнх од болох нарнууд зул шиг зүгээр л мөхөн гэрэлтэхгүй болдог бол цөөн нь л лугшигч од болон үлдэж улмаар дэлбэрч сүйрдэг аж. Иймээс лугшигч оддыг ажиглах нь FAST-ийн хувьд ажиглалтынх нь мэдээллийг таталцлын цацраг, хар нүх байгааг батлахад, мөн физикийн бусад олон чухал асуултын хариултыг олоход ашиглаж болох чухал даалгавар юм.

Сүүлийн жилүүдэд FAST радио тэсрэлт, ионжоогүй атомын устөрөгчийн хий, лугшуур оддыг судлахад мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргасан бөгөөд энэ нь хүн төрөлхтөнд Орчлон ертөнцийн бүтцийг ойлгох боломжийг ихээхэн өргөжүүлжээ.

Энэ жил уг дуран авай хос одны системтэй пульсаруудын хувьд нэг одоо тойрон эргэх хамгийн богино буюу 53 минутын хугацаатай хос лугшагч одоос гадна, наногерцийн таталцлын долгион оршин байгааг нотлох гол нотолгоог олж илрүүлсэн байна. FAST буюу “Хурмастын мэлмий” хэмээн нэрлэдэг энэхүү дуран авайн голч нь 500 метр бөгөөд үүнээс өмнө дэлхийн хамгийн том гэж тооцогддог байсан Пуэрто-Рикогийн дуран авайн диаметр нь 305 метр юм.

Г.АМАРСАНАА

Categories
нийгэм цаг-үе

Олон улсын химийн олимпиадаас Монгол улс 2 хүрэл, нэг тусгай байрын шагнал хүртжээ DNN.mn

“IChO 2023” буюу Олон улсын химийн 55 дугаар олимпиад Швейцарын Цюрих хотод энэ оны долдугаар сарын 16-25-нд зохион байгуулагджээ.

Нийт 87 орны 348 сурагч оролцсон тус олимпиадад манай улсын дөрвөн сурагч оюунаа уралдуулж хоёр хүрэл, нэг тусгай байрын шагнал хүртсэн байна.

Тодруулбал:

  • Орчлон сургуулийн сурагч А.Амартүвшин хүрэл медаль
  • Орчлон сургуулийн сурагч Б.Номин-Ундрах хүрэл медаль
  • Шинэ Монгол Харумафужи сургуулийн сурагч Б.Эрмүүнболд тусгай байрын шагнал хүртэв.

Олон улсын химийн олимпиадын хаалтын үйл ажиллагаа долдугаар сарын 24-нд болж, байр эзэлсэн сурагчдын шагналыг гардуулжээ.

зураг
Categories
нийгэм цаг-үе

“Авлига хороолол”-ын барилгын тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гарчээ DNN.mn

Дунд голын хөвөөнд баригдаж буй “Aqua Garden” хорооллын барилгын ажлыг зогсоохоор болжээ.

Энэ тухай Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн өөрийн цахим хуудсандаа “Авлига хороолол гэж олны дунд нэрлэгдээд буй “Эм энд Жи констракшн” ХХК-ийн барилгын зөвшөөрлийг түдгэлзүүлж, ажлыг зогсоохоор яамнаас шийдвэрлэлээ” хэмээн мэдэгдэв.

Тус хорооллын газрыг усны нөөц бүрдүүлэх зориулалтаар чөлөөлөх ёстой гэсэн дүгнэлт гарсныг “Престиж инженеринг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Ганзориг усны мэргэжилтнүүдийн уулзалтаар онцолж байсан юм.

зураг

зураг
Categories
нийгэм цаг-үе

Ихэнх нутгаар халах тул наршилтаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна DNN.mn

Өнөөдөр нутгийн өмнөд хагаст, цаашдаа ихэнх нутгаар аагим халуун өдрүүд үргэлжлэх тул наршилтаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


Уншигч та бүхэнд наранд цохиулахаас сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.

Урьдчилан сэргийлэлт :

  • Даралт ихтэй, нас өндөр, хүүхэд багачууд, бие тааруухан, ядаргаа ихэссэн, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг хүмүүс гэрээс гарахыг аль болох зайлсхийх
  • Нарны малгай өмсөх, нарны хамгаалалттай шүхэр хэрэглэх
  • Шингэн ус сайн уух
  • Хурц нартай үед наранд удаан хугацаагаар явахгүй байх

Илрэх шинж тэмдэг:

  • Бие суларч тамир тэнхээ алдах
  • Толгой эргэж, өвдөх
  • Биеийн халуун нэмэгдэх
  • Цээж багтран амьсгаа цухалдах
  • Царайны өнгө цонхийж цайх,
  • Бөөлжис хүрч, дотор муухайрах
  • Хөлс гарах нь багасах/ ихсэх/
  • Нүүр чинэрэн улайж, цээж багтран амьсгаа цухалдах

Авах арга хэмжээ:

  • Сэрүүхэн нам тайван газарт шилжүүлэн амруулах, / Сүүдэрт, сэрүүн өрөөнд гэх мэт /
  • Бүлээн шингэн уулгах / чихэртэй ус, цэвэр ус /
  • Хүйтэн жин тавих
  • Арьсны нимгэн хэсэгт хүйтэн жин тавих /мөстэй уут тавих юм уу спиртээр биеийг нь арчих/
  • Массажилж, иллэг хийж , цусны эргэлт нь зогсохоос сэргийлэх хэрэгтэй.