Categories
story-news

Сагс, хөл бөмбөгийн талбайтай Дарь эх цогцолборыг байгуулж байна

Сагс, хөл бөмбөгийн талбайтай Дарь эх цогцолборыг байгуулж байна

Categories
эдийн-засаг

Хөгжлийн Банкны зээлийн эргэн төлөлтөд хураан авсан 22 үл хөдлөх хөрөнгийг 3.3 тэрбумаар борлуулжээ DNN.mn

Хөгжлийн Банкны зээлийн эргэн төлөлтөд хураан авсан үл хөдлөх хөрөнгүүдийг олон нийтэд нээлттэй зарж борлуулж байгаа билээ.

Зээлийн эргэн төлөлтөд хураан авсан нийт 93 үл хөдлөх эд хөрөнгөөс нэг үйлчилгээний талбай, долоон орон сууц, 14 авто зогсоолыг 3.3 тэрбум төгрөгөөр худалдан борлуулсан байна.

Хөгжлийн банкны өмчлөл, эзэмшилд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгүүдийг зарж борлуулах үйл ажиллагааны дагуу www.dbm.mn цахим хуудсанд ирүүлсэн саналуудыг хүлээн авч шаардлага хангасан худалдан авагчтай холбогдож, гэрээ байгуулж байгаа юм.

Одоогоор 71 үл хөдлөх хөрөнгийг зарах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд сонирхсон иргэн, хуулийн этгээд цахим хуудсаар дамжуулан худалдан авах саналаа өгч болно.

Цахим хуудсаар дамжуулж хүсэлт өгөхдөө тухайн сонирхож буй үл хөдлөх хөрөнгийн байрны дугаар, тоотыг зөв сонгох, 100 хувь бэлэн төлөлт болон арилжааны банкны зээлд хамрагдах замаар урьдчилгаа байршуулан худалдан авах тохиолдолд дансны хуулга, бусад нотлох баримтыг системд хавсаргаж оруулах шаардлагатай юм. Дараа нь худалдан авах хүсэлтийн дагуу холбогдох албаныхан эргэн холбогдоно хэмээн Хөгжлийн Банкнаас мэдээллээ.

Categories
story-news

ЗӨВЛӨМЖ: Зөвхөн толгойгоосоо халснаар наршдаггүй

ЗӨВЛӨМЖ: Зөвхөн толгойгоосоо халснаар наршдаггүй

Categories
мэдээ онцлох-нийтлэл

“Хүргээд өгье, наашаа суу” DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…


Өнөөдөр өглөө сонссон хамгийн сайхан үг энэ байлаа. Хэдийгээр надад зориулагдсан үг биш боловч ингэж хэлсэн залууд чин сэтгэлээсээ баярлаж, өдөржингөө сэтгэл тэнэгэр явав. Учир юу гэвээс өглөө эрт автобусны буудал дээр ийм явдал болов. Унаа хүлээн жиндэн зогсох хүмүүсийн дунд саяхан төрсөн болов уу гэмээр өлгийтэй хүүхэд тэвэрсэн эмэгтэй зогсож харагдлаа. Ажил, сургууль цуглах цаг давхацсан учир зам түгжрэл ихтэй, машины урсгал зайгүй хөвөрнө. Гэтэл нэг машины жолооч автобусны буудал тийш зориуд эргэн ирж зогсоод өнөө хүүхэд тэвэрсэн бүсгүйг дуудав. “Хүргээд өгье. Наашаа ирээд суучих” гэсэн үгэнд тэнд зогсоо хүмүүс дор бүртээ бүсгүйн өмнөөс баярласан харагдсан. Нэг нь бүсгүйг машин руу дөхүүлж, нөгөө нь гүйж очин хаалгыг нь нээж суулгаж өгөв. Үүнийг харсан хүмүүс бүгд л жолоочид талархаж байгаа нь илт. Жолоочийн гэргий саяхан төрсөн гэмээр толгойгоо цагаан алчуураар боосон харагдсан. Хэдийгээр унаа ирэхгүй бухимдаж, даарч зогссон ч сэтгэл нэг л баяртай болоод явчихсан. Дулаахан ч болчих шиг.

Аз жаргалтай, сэтгэл тэнэгэр явахад тийм ч их өртөг шаарддаггүй бололтой. Хүмүүс бид бие биедээ жаахан ч гэсэн сэтгэл гаргахад л бусдад халуун дулаан илч, баяр хөөр бэлэглэж байдаг юм байна гэдгийг тэрхүү бяцхан үйл явдал бэлхнээ батлаад өгөв.

Хорвоод ирээд хэдхэн хонож байгаа тэрхүү нялх үрийг өөрийн мэт санаж, сэтгэл төвдөхгүй хүргэж өгөхөөр зогссон жолооч залуугийн ажил үйлс нь бүтэмжтэй байг ээ. Хэдийгээр машины дугаарыг тогтоож амжаагүй ч түүнийг энд зарлах нь илүүц биз ээ. Жолооч залуу ч үүнийг ач санаж, бусдад гайхуулах гэж хийгээгүй нь тодорхой юм.

Categories
цаг-үе эдийн-засаг

Олон улсын импортын зургаадугаар экспо Шанхай хотноо болно DNN.mn

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний санаачилгаар жил бүрийн намар зохион байгуулдаг Хятадын олон улсын импортын экспо энэ оны 11 дүгээр сард зургаа дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү экспо нь Хятадын эдийн засаг, инновацийн хамгийн том хот болох Шанхайд жил бүр зохион байгуулагддаг.

Экспогийн үеэр олон орны бизнес эрхлэгчид цугларч, өөрийн улсын бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах боломжийг олгодог томоохон арга хэмжээ юм. Тэгвэл энэ жилийн экспогоор олон орны 500 гаруй бизнес эрхлэгчид оролцоно гэсэн тооцоо байгаа юм байна.

Ирэх 11 дүгээр сарын 5-10-ны хооронд экспо албан ёсоор зохиогдох боловч түүнээс өмнө Шанхайд экспотой холбоотой үйл ажиллагаанууд аль хэдийн эхэлжээ. Одоогийн байдлаар 200 гаруй бизнес эрхлэгч, олон улсын брэндүүд Шанхайд цуглаад байна.

Мөн худалдаа, наймаа, гэрээ хэлцлүүд хэдийн эхэлчихсэн гэдгийг оролцогчид хэлж байгаа юм. Цар тахлын үеэр ч тасралтгүй зохион байгуулагдаж байсан энэ экспо олон орны бизнес эрхлэгчдэд том боломж болдог гэдгийг мөн дурджээ.

Тухайлбал, Испанийн утсан мах, Франц дарс, Шинэ Зеландын сүү, Филиппиний дуриан жимсээс авахуулаад дэлхийн өнцөг булан бүрт алдартай бүтээгдэхүүнүүд нэг дор цуглардаг гэдгээрээ алдартай.

Өргөн хэрэглээний бараагаар зогсохгүй нисдэг машин, зоосны хэмжээтэй зүрхний аппарат, ширээний теннис тоглож чаддаг роботууд гэх мэт өндөр өртөг бүхий бүтээгдэхүүнүүдийг экспогийн үеэр танилцуулдаг байна.

Олон улсын бусад экспотой харьцуулахад Шанхайгийн экспо нь дэлхийн өнцөг булан бүрээс өөр насны, өөр хэмжээний орлого бүхий бизнес эрхлэгчдийг нэг дор цуглуулж, мэргэжлийн үйл ажиллагаа явуулдгаараа онцлог гэж олон улсын хөрөнгө оруулагчид үздэг.

Мөн томоохон хөрөнгө оруулагч компаниуд энэ экспо дээрээс хөрөнгө оруулж болох шинэ зах зээл олох боломжтой байдаг юм байна.

“Энэхүү экспогийн ачаар бид Хятадын зах зээлийг ойлгож, мөн бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэхдээ итгэлтэй болсон. Түүнчлэн хамтарч ажиллах олон хамтрагчтай боллоо” гэж экспод оролцох бизнес эрхлэгчид хэлж байна.

Categories
нийгэм цаг-үе

Ирэх сарын 1-нээс халуун ус хязгаарлаж, засвар хийх байршил DNN.mn

2023 оны наймдугаар сарын 1-15-ны хооронд дулааны төв шугамд засвар хийх гэж байгааг “УБДС” ТӨХК-аас мэдээллээ.

Засварын үеэр 155 хос метр шугам, таслах хаалт солих, дулааны шугамын худгийн хавтан таг, дам нурууг сэргээх ажлуудыг гүйцэтгэхээр төлөвлөжээ.

14 хоног үргэлжлэх засварын ажлын үеэр дараах байршлуудад халуун ус хязгаарлах юм байна.

  1. 220 мянгат
  2. Хүүхдийн 100
  3. Цирк
  4. ШУТСО
  5. Япон элчин
  6. ГХЯ
  7. Баянгол зочид буудал
  8. Улсын Драмын Эрдмийн Театр орчим
  9. Төв шуудан
  10. Засгийн газрын ордон
  11. Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв
  12. УДДТ-37
  13. Отгонтэнгэр дээд сургууль
  14. Монгол кино нэгтгэл
  15. Баянзүрх дүүрэг
  16. ШУ-ны академийн хүрээлэн орчмын хэрэглэгчид
  17. 21-р сургууль орчим
  18. Бөхийн өргөө орчим
  19. Зүүн хүрээ шилтгээн
  20. ХӨСҮТ
  21. 13, 14, 15-р хороолол орчмын хэрэглэгчид.

Наймдугаар сарын 1-нээс дулааны шугамын засвар хийх байршлуудыг ЭНД дарж газрын зургаас харах боломжтой.

Categories
story-news

“Энэ жил явган болон дугуйн замуудыг шинээр хийхээс илүү аюулгүй байлгахыг зорьж байна” гэв

“Энэ жил явган болон дугуйн замуудыг шинээр хийхээс илүү аюулгүй байлгахыг зорьж байна” гэв

Categories
мэдээ шинжлэх-ухаан-технологи

TheMongolz Бразилын хамгийн шилдэг багийг дахин хожлоо DNN.mn

ESL-ээс зохион байгуулдаг CSGO-ын их дуулга гэж болох Intel Extreme Masters-ын ээлжит тэмцээн Кёлн хотноо үргэлжилж байна. Дэлхийн шилдэг 24 баг өрсөлдөж буй “Intel Extreme Masters Cologne 2023”-т Монгол улс, Ази тивийг төлөөлөн оролцож буй TheMongolz баг тэмцээний гурав дахь тоглолтоо хийлээ.

  • CSGO-ын их дуулга тэмцээнд Монголын баг оролцож байна
  • TheMongolz баг Бразилын шилдэг багийг дахин хожлоо
  • Ингэснээр тэд IEM Cologne 2023 тэмцээний хэсгийн шатанд шалгарлаа

Тэд тэмцээний хэсгийн шатанд шалгарахын төлөөх хожигдох эрхгүй тоглолтыг дэлхийн чансааны 10-т байгаа Бразилын FURIA Esports-той хийв. Эхний map-ын сонголт монгол багийнх байсан бөгөөд тоглож дадсан map-даа хүндхэн хожлыг авсан бол эсрэг багийн сонголт дээр илүүрхэж 2-0 (Inferno 19-15, Overpass 16-8) харьцаагаар хожлоо.

Тоглолтод “techno4k” М.Содбаяр 85.7 ADR-тай багаа тэргүүлсэн 16 настай залуу тоглогч “mzinho” Б.Аюуш удаалав

  • TheMongolz Британийн ITB багийг 2-0 харьцаагаар илүүрхлээ
  • The Mongolz хоёр удаа нэмэлт цаг сунгаж хожигдлоо
  • Монголын CSGO-ын аваргаар “The MongolZ” тодорлоо

Ингэснээр TheMongolz “IEM Cologne 2023” тэмцээний хэсгийн шатанд шалгарлаа.

Монгол залуус тэмцээний эхний шатанд MOUZ багт Nuke map-д 22-19 харьцаагаар хожигдож доод хүснэгт рүү унасан бөгөөд доод хүснэгтэд Британийн Into The Breach багийг 2-0 (Mirage 16-8, Ancient 16-8) харьцаагаар хожсон билээ.

Categories
нийгэм цаг-үе

Тээврийн хэрэгслийн дугаараар хөдөлгөөнд оролцуулах цаг, бүсчлэлд санал авч байна DNN.mn

Нийслэлийн Засаг даргын 2020 оны Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай А/1037 дугаар захирамжаар Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журмыг баталсан байдаг.

Тус журмаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох, чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээгээр замын хөдөлгөөнд оролцуулах, хяналт тавих, зөрчлийг шийдвэрлэх, тээврийн хэрэгслийг улсын дугаараар ялгаж замын хөдөлгөөнд оролцуулах цаг, бүсчлэлийг тогтоосон. Тэгвэл тус журамд буюу тээврийн хэрэгслийн улсын дугаараар ялгаж замын хөдөлгөөнд оролцуулах цаг, нутаг дэвсгэрийн бүсчлэлд өөрчлөлт оруулахаар есдүгээр сарын 1-нийг хүртэл санал авч байна.

Ташрамд, тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн тоогоор ялган ажлын өдрийн 08:00-20:00 цагийн хооронд хөдөлгөөнийг хязгаарладаг. Тодруулбал,

  • Даваа гарагт 1 ба 6-аар төгссөн;
  • Мягмар гарагт 2 ба 7-оор төгссөн;
  • Лхагва гарагт 3 ба 8-аар төгссөн;
  • Пүрэв гарагт 4 ба 9-өөр төгссөн;
  • Баасан гарагт 5 ба 0-ээр төгссөн;

Хязгаарлалтын цагаар нийслэлийн

  • Их тойруугийн зам болон түүний доторх зам
  • Саппорогийн уулзвараас Чулуун овооны уулзвар
  • Чингисийн өргөн чөлөөнд 120 мянгатын уулзвараас Энхтайваны өргөн чөлөө
  • Ахуй үйлчилгээний ордны уулзвараас Баянбүрдийн аюулгүйн тойрог, Саппорогийн уулзвар
  • Нарны зам болон түүний доторх зам
  • 32-ын тойрог
  • КТМС-ийн баруун урд аюулгүйн тойрог
  • Дүнжингаравын уулзвар
  • Хоум плазагийн уулзвар
  • МУИС-ийн уулзвар
  • Ажилчдын гудамж ТЭЦ-4 уулзвараас дотогш замын хөдөлгөөнд оролцох хориотой.

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай А/1037 дугаар захирамжаар баталсан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журам болон өөрчлөлт оруулж байгаа журмын төсөлтэй хавсралт файлаар танилцана уу. Харин саналаа дараах холбоосоор өгөх боломжтой.

Санал өгөх цахим холбоос:

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScFeljaQ9D0jW4FefVL5sJfiHQoEspP3T1J_F-eCoOpaDqx-Q/viewform?usp=sf_link

Журмын төсөлтэй танилцах холбоос:

https://drive.google.com/file/d/1PoOhHAOCYHKAsYuf1pss5XDDE6yJGEy4/view

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1037 дугаар захирамж харах линк:

https://legalinfo.mn/mn/detail?lawId=15580

https://legalinfo.mn/mn/detail?lawId=211209&showType=1

https://legalinfo.mn/mn/detail?lawId=211210&showType=1

Цахим шуудан: zhutzbh@gmail.com

Утасны дугаар: 70111618

Categories
нийгэм онцлох-нийтлэл

Монголчуудын уучлаарай, баярлалаа гэдэг үг хамгийн үнэ цэнэтэй DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……


Англи, Орос, Америкийн эрдэмтэд хамтарч нэгэн сонирхолтой гэмээр судалгаа хийжээ. Тэд дэлхийн улс үндэстний үг хэллэг, зан төрх, амьдралын хэвшлийг судалсан байна. Ингээд хамгийн нөхөрсөг, алхам тутамдаа уучлал эрж байдаг орнуудын уртаас урт жагсаалтыг гаргаж. Тэгэхэд өндөр хөгжилтэй орнууд буюу Америк, Англи, Япон гээд орнууд жагсаалтыг тэргүүлжээ.

Гэхдээ эрдэмтэд энд нэг зүйлийг чухалчлан онцолсон байгаа юм. Хамгийн нөхөрсөг, найрсаг гэж тодотгогдсон орнуудын уучлаарай, баярлалаа гэдэг үг бүгд хиймэл, товчхондоо хуурамч гэсэн байна. Харин монголчуудын хувьд энэ нь эсрэгээрээ гэнэ. Монголын ард түмэн уучлаарай гэдэг үгийг алхам тутамдаа бус үнэн сэтгэлээсээ хэлдэг аж. Баярлалаа гэдэг үгийг ч ялгаагүй энэ тохиолдолд чин сэтгэлээсээ хэлдэг гэж тодорхойлжээ. Энэ нь хамгийн үнэ цэнэтэй байдаг тухай ч өгүүлж.

Яагаад гэвэл бидний амьдралын хэвшил, өнгө аяс ийм ажээ. Хэн нэгний өмнө алдаа дутагдал гаргадаггүй, гэмшил төрөхүйц үйл хөдлөл хийдэггүй учраас бид энэ үгийг байнга хэрэглэдэггүй, хэрэглэсэн тохиолдолд үнэ цэнэтэй байдаг байна.

Л.МӨНХТӨР