Categories
нийгэм цаг-үе

Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 20-ныг дуустал үргэлжилнэ DNN.mn

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2023 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс авч эхэлсэн. Бүртгэл энэ сарын 20-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Гурав хоногийн хугацаанд 50,137 хүүхэд “E-MONGOLIA” системээр дамжуулан бүртгэлээ хийлгээд байна.

Улаанбаатар хотод цэцэрлэгийн насны 142,798 хүүхэд оршин сууж байна. Тэгэхээр нийт хүүхдүүдийн 30 гаруй хувь нь гурав хоногт бүртгэлээ баталгаажуулжээ.

Хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхэд анхаарах зүйлс:

  • Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх
  • Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх
  • Хэрвээ та шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол хүсэлт хүлээн авах хугацаанд баталгаажуулсан байх ёстой.
Categories
нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Монгол улс, АНУ-ын тээврийн салбарт хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа DNN.mn

Монгол улс, АНУ-ын тээврийн салбарт хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд АНУ-ын Тээврийн сайд Пит Бүттэжэйж бараалхав. Энэ үеэр хоёр орны тээврийн салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах боломжуудын талаар санал солилцов. Энэ үеэр “Тээврийн салбарын харилцан сонирхсон асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Америкийн Нэгдсэн Улсын Тээврийн яам хоорондын Санамж бичиг”-т Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, АНУ-ын Тээврийн сайд Пит Бүттэжэйж нар гарын үсэг зурлаа.


“Тээврийн салбарын харилцан сонирхсон асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Америкийн Нэгдсэн Улсын Тээврийн яам хоорондын Санамж бичиг”-ийн тухай

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам болон Америкийн Нэгдсэн Улсын Тээврийн яамны хоорондхамтын ажиллагааны үндэс суурь болсон аливаа баримт бичиг байгуулаагүй байсан ба цаашидхоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, зам, тээвэр, дэд бүтцийн салбар дахь хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлэх, харилцан ашигтайгаар хамтран ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлага, санал санаачлага гарч байгааг харгалзан хоёр яам хооронд түншлэлийг бий болгох зорилгоорСанамж бичиг байгуулах санал гарган хоёр тал байр суурь нэгдэж баримт бичгийн төслийг тохироод байна.

 

Зорилго:Оролцогч талууд нь энэхүү санамж бичгийн хүрээнд аюулгүй, найдвартай, үр бүтээмжтэй, тогтвортой, тээврийн нэгдсэн системийг хөгжүүлэхийн тулд төрийн болон хувийн хэвшлийн нөөц бололцоо, туршлагыг уялдуулан, бүх төрлийн тээврийн харилцан сонирхсон гол асуудлаар тээврийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорин ажиллах юм.

Хамрах хүрээ, чиглэл: Оролцогчид талууд нь бүрэн эрхийн хүрээнд дараах тээврийн төрлийн хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлэхээр ажиллах болно. Үүнд:

Авто зам, хурдны авто зам, Төмөр зам, дотоодын усан зам, транзит тээвэр, иргэний агаарын тээвэр, аюултай ачааны тээвэрлэлт зэрэг тээврийн бүх төрлийг хамаарна.

Мөн талууд тээврийн салбарын өнөөгийн болон ирээдүйн чиг хандлага, нийтлэг сорилтууд, тэдгээрийг шийдвэрлэхэд туслах бодлогын чухал сонголт, стратегид чиглэсэн хамтын ажиллагааны дараах тодорхой чиглэлүүдээр ажиллана.Үүнд:

  • Аюулгүй ажиллагаа;
  • Инновац, шинээр гарч ирж буй технологи буюу тээвэрлэлтийн технологи, автоматжуулалт, цахилгаанжуулалт;
  • Олон төрлийн тээвэрлэлтийн төлөвлөлт;
  • Дэд бүтцийн төлөвлөлт, хөрөнгө оруулалт, санхүүжилт, үйл ажиллагаа, хөрөнгийн удирдлага;
  • Ухаалаг тээврийн систем;
  • Эрчим хүчний үр ашигтай хэрэглээ;
  • Тогтвортой байдал: тээвэр цаг уурын болон байгаль орчинд үзүүлэх нөлөөг бууруулах буюу хүлэмжийн хийн ялгарал; ногоон худалдан авалт; мөн тээврийн дэд бүтцийн уян хатан байдлыг бэхжүүлэх;
  • Дагаж мөрдүүлэх сайн туршлага;
  • Ачаа тээвэрлэлтийн төлөвлөлт.

Энэхүү Санамж бичгийг байгуулснаар хоёр тал томилогдсон төлөөлөгчдөөр дамжуулан байнгын харилцаа холбоотой байх, шаардлагатай тохиолдолд Санамж бичгийн хэрэгжилтийг урагшлуулах зорилгоор өндөр түвшний уулзалтыг зохион байгуулна. Мөн тээврийн салбарт хоёр улсын ашиг сонирхолд нийцсэн аливаа төсөл, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэх, хамтарсан судалгаа шинжилгээ хийх, төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийг дэмжих зэрэг олон талын боломжийг бүрдүүлж өгнө.

Categories
нийгэм цаг-үе

Хөх морь өдөр DNN.mn

Аргын тооллын наймдугаар сарын 4, Сугар гариг. Билгийн тооллын 18, Шувуун хошуут одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 05:32 цагт мандан, 20:25 цагт жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гаригийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу.

 

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.  Шөнөдөө +11…+13 градус, өдөртөө +25…+27 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байна. Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр +5…+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21…+26 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр +16…+21 градус, бусад нутгаар +10…+15 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх,  Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр +19…+24 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр +28…+33 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +34…+39 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +10…+12 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.  Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

BLACKPINK-ийн Jisoo, жүжигчин Ahn Bo Hyun нар үерхэж буйгаа зарлалаа DNN.mn

BLACKPINK-ийн Жисү болон жүжигчин  Ан Бо Хён  нар үерхэж буйг YG Entertainment болон FN Entertainment  мэдэгдлээ. YG Entertainment-ын төлөөлөгч  “Тэднийг үерхлийг  халуун дотноор хүлээн авбал талархах болно” гэжээ. Мөн FN Entertainment үүнтэй төстэй мэдэгдлийг гаргасан.  ‘Dispatch’  агентлаг  Жисү, Ан Бо Хён хоёр Ёнсан дах Жисүгийн гэрт байнга цагийг өнгөрөөдөг байсан гэж онцгойлон мэдээлсэн. Ан Бо Хён  одоо 35 настай харин  Жисү түүнээс  7 насаар дүү юм.

Categories
нийгэм цаг-үе

Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр шонхор 16 сая, тарвага 410 мянга боллоо DNN.mn

Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ шинэчлэгдлээ. Монгол улсын засгийн газрын 2023 оны долоодугаар сарын 05-ны 260 дугаар тогтоолоор амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн баталж, мөрдөж эхэллээ.

Дээрх үнэлгээний онцлог нь амьтан тус бүрийг эр, эм, төл гэж ялгалгүй бодгалиар нь үнэлсэн байна.

Амьтны тухай хуулиар зохих зөвшөөрөлгүй хууль бусаар агнасан тохиолдолд Амьтны нөөцөд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхдээ тус үнэлгээг /37.2./ Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно.

Иймд иргэн та болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаална уу.

Categories
story-news

Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр шонхор 16 сая, тарвага 410 мянга боллоо

Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр шонхор 16 сая, тарвага 410 мянга боллоо

Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Монгол Улс, АНУ-ын хооронд 2024 оны хоёрдугаар улирлаас шууд нислэг үйлдэнэ DNN.mn

МУИС-ийн Улаанбаатар Сургуулийн Түүх, археологийн багш Т.Идэрхангай ахлагчтай судалгааны анги нь өнгөрсөн оны зургаадугаар сард Хонгор сумын Гавилуй уулын  хоёр бунхант булшийг малтан судалж, 26 дэсийн 28 ширхэг олдворыг танилцуулж байв. Харин энэ жилийн тухайд аймгийн Засаг даргын дэмжлэг, орон нутгийн санхүүжилтээр малтлага судалгааны ажлыг зургаадугаар сарын 25-наас эхэлсэн юм. Түүнчлэн Сяньбигийн үеийн язгууртны хоёр бунхант булшинд малтлага судалгаа хийснээс том хэмжээтэй бунхант булш нь эрт үед тоногдсон байдалтай олдсон бол нөгөө бунхан огт хөндөгдөөгүй бүтнээрээ байжээ.

Тус бунхан дотор хойд талд бүтэн хоёр язгууртны хөндөгдөөгүй оршуулга зэрэгцээ байрлах бөгөөд бунхны үүдэнд зарц бараа бологсод бололтой хүмүүсийг язгууртан руу харуулж суугаа болон хагас суугаа байдлаар тавьсан байдалтай бүтэн хоёр хүн олджээ. Мөн 20 гаруй шавар ваар сав ан амьтад илэрч олдоод байна. Энэ нь Монголын хамгийн их ахуйн хэрэгсэл олдсон мөн огт хөндөгдөөгүй гэдгээрээ үнэ цэнэтэй олдвор болоод байна.

Бунхант булшийг сэргээн засварлах ажил үргэлжилж байна. 2024 онд Дархан-Уул аймагт гурван бунхант булшны малтлагыг хийх төсвийг орон нутгийн төсөвт оруулахаар төлөвлөж байна.

Categories
мэдээ

Улсын баяр наадмаар ёс зүйгүй үйлдэл гаргасан дөрвөн бөхийг шалгаж эхэлжээ DNN.mn

Улсын баяр наадмаар бөхийн зүлэг ногооноо ёс зүйгүй үйлдэл гаргаж, бичлэг нь цахим орчинд цацагдсан дөрвөн бөхийг цагдаагийн байгууллагаас Зөрчлийн хуулийн дагуу шалгаж эхэлсэн байна.
     Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 6.28 дугаар зүйлд заасан Үндэсний их баяр наадмын тухай хууль зөрчих гэх заалтаар шалгаж байгаа аж. Үндэсний бөхийн барилдааны наймын даваанд Монгол Улсын даян аварга Н.Батсуурь, Монгол Улсын харцага Ц.Бямба-Отгон нар барилдаж, Н.Батсуурь өвдөг шороодсон. Тэрбээр өвдөг шороодон унасныхаа дараа салаавч гаргасан байж болзошгүй үйлдлээр ХУД-ийн цагдаагийн байгууллагаас шалгаж, мэдүүлэг авахаар дууджээ.
      Мөн дөрвийн даваанд Монгол Улсын арслан Ц.Содномдорж нь цэргийн арслан Г.Жамбалдоржийн хүзүүг тохиолдож, биед нь халдсан гэх асуудлаар, гурвын даваанд аймгийн арслан П.Эрхэмжаргал нь Монгол Улсын харцага Л.Лха-Очирт унасан. Улмаар тахимаа өгөх үеэрээ харцага Л.Лха-Очирийг түлхэж, биед нь халдсан асуудлаар шалгагдаж эхэлсэн байна.
      Түүнчлэн Төв аймгийн 100 жилийн наадмын бөхийн барилдаанд Монгол Улсын заан Б.Батмөнх, Монгол Улсын начин Д.Хүдэрбулга нарын барилдаан олон нийтийн анхаарлыг ихээхэн татсан. Улмаар заан Б.Батмөнх нь өвдөг шороодсоныхоо дараа газар цохин боссон нь олон нийтийг үл хүндэтгэсэн гэх асуудлаар шалгуулж байна.
Categories
нийгэм цаг-үе

Тэрэлж, Сөгнөгөр, Улиастай голын усны түвшин өмнөх өдрийнхөөсөө 10-40 см нэмэгджээ DNN.mn

​Голуудын усны түвшний мэдээллийг Онцгой Байдлын Ерөнхий Газар(ОБЕГ)-аас танилцуулав.

Цаг уурын байгууллагаас тус газарт ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу наймдугаар сарын 3-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 160 см, Хангай нуруунаас эхтэй Орхон Хэнтий нуруунаас усжих Тэрэлж, Сөгнөгөр, Улиастай зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгдсэн байна.

Орхон гол Сүхбаатар, Хараа гол Дархан хот, Бэлтэс гол Баянзүрх, Үүр гол Цагаан-Үүр, Халх гол Ялалт баг орчимд үерийн түвшинг 10-100 см давжээ.

Мөн Сөгнөгөр гол, Сэлбэ гол Санзай, Дамбадаржаа орчимд үерийн түвшинг 5-20 см даван үерлэж байна. Орхон гол, Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 10-30 см даван үерлэсэн хэвээр байгаа юм.

Маргааш буюу наймдугаар сарын 4-ний өдөр Туул гол Улаанбаатар орчимд 10 см нэмэгдэх хандлагатай байгааг албаны эх сурвалж мэдээлэв.

Баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Иймд дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар