Нийслэлд цэцэрлэгийн насны 142 798 хүүхэд байна
Author: Админ
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Хэльмут Рудольф Кулитц өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид барих Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг Гадаад харилцааны Дэд сайд Г.Амартүвшинд гардуулж өглөө.
Элчин сайд Хэльмут Рудольф нь 1992 оноос хойш Холбооны Гадаад Харилцааны Яамд ажиллаж ирсэн. Тэрбээр Египет, Болгар, Австри, Конго, Нигер, Чад улсууд дахь ДТГ-т болон Бүгд Найрамдах Чад Улсад Элчин сайдаар ажиллаж байсан юм.
Уулзалтын үеэр Гадаад харилцааны Дэд сайд Г.Амартүвшин “Монгол, Германы харилцаа иж бүрэн түншлэлийн хүрээнд эрчимтэй өрнөж байна. Хоёр орны харилцааны түвшин шат ахиулах, ирэх жил тохиох дипломат харилцааны 50 жилийн ойг өргөн хүрээнд зохион байгуулж, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэхийг чухалчилж байна. Мөн Элчин сайд Монгол Улсад ажиллах хугацаандаа хоёр орны харилцааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулж, идэвх чармайлттай ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Герман улсаас Монгол улсад суух Элчин сайдаар Хэльмут Рудольф Кулитц томилогджээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг наймдугаар сарын 1-ний өдрөөс авч эхэлсэн. Бүртгэлийн шугам нээгдсэн 3 хоногийн хугацаанд 50137 хүүхэд “E-MONGOLIA” системээр дамжуулан цэцэрлэгт хамрагдах хүсэлтээ илэрхийлж, бүртгэлээ баталгаажуулжээ. Бүртгэл энэ сарын 20-ны өдрийг дуустал үргэлжилнэ.
Улаанбаатар хотод цэцэрлэгийн насны 142,798 хүүхэд байна. Энэ нь нийт хүүхдүүдийн 30 гаруй хувь нь 3 хоногт бүртгэлээ баталгаажуулсан гэсэн үг юм.
Та хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх
Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх
Хэрвээ та шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол хүсэлт хүлээн авах хугацаанд баталгаажуулсан байх ёстойг анхаарна уу.
Өчигдөр буюу Пүрэв гарагт Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотоос өмнө зүгт оршдог Сённам хотод автомашин, хутга хэрэглэсэн халдлага гарсны улмаас 12 хүн шархдаж, бэртжээ.
Оройн 6:00 цагийн орчимд тус хотын Сохён метроны өртөөний ойролцоо 20 гаруй насны залуу автомашинаараа явган хүний зам руу дайран орж, дөрвөн хүнийг мөргөн гэмтээсэн байна.
Тэрбээр автомашинаасаа буусны дараа ойролцоо их дэлгүүрт ороод тааралдсан хүмүүсийг хутгалж эхэлжээ.
Энэ үеэр нийт найман хүн шархадсан байна. 10 минутын дараа цагдаа нар халдлага үйлдсэн этгээдийг баривчилжээ.
Халдлага үйлдэхдээ хар өнгийн хувцас өмсөж, хар нарны шил зүүсэн этгээд хүргэлтийн үйлчилгээний ажилтан байсан байна.
Тэрбээр ямар шалтгаанаар хүмүүсийн амь насанд аюул учруулснаа мэдүүлэхээс татгалзаж байгааг цагдаагийн албаны эх сурвалж мэдээлжээ. Хохирогчдын биеийн байдал ямар байгаа талаар мэдээлээгүй байна.
Өмнөд Солонгост хүний амь нас, эрүүл мэндэд халдсан хүчирхийллийн гэмт хэрэг ховор гардаг.
Гэхдээ хэдхэн хоногийн өмнө энэ удаагийнхтай ижил төстэй гэмт хэрэг гарч байсан юм.
Долдугаар сарын 21-ний өдөр Сөүл хотын Силлим өртөөний ойролцоо Чо Сон гэгч 33 настай этгээд 20 орчим насны нэг эрэгтэйг хутгалан амийг нь хөнөөж, өөр гурван хүнийг шархдуулсан юм.
Чог хэрэг гарснаас хойш хоёр хоногийн дараа баривчилж, хүн амины хэрэг, хүний амь хөнөөхийг завдсан хэргээр яллажээ.
Эх сурвалж: BBC
Сөүл хотын ойролцоо зэвсэгт халдлага гарчээ
ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…
Яруу найрагч Р.Чойномын
Цэрэг эрс минь
Цэмбэн дээлтэй сумнууд минь гэсэн шүлгийн мөрүүд бий. Сум мэт шунгинах эрчтэй хүчтэй цэрэг эрсээ алдаршуулан дуулах гэсэн бахархал үе, үеийн халуун сэтгэлтэй найрагчдад байсаар ирсэн. Байсаар ч байх биз. Харин мөнөөх цэмбэн дээлтэй сум мэт хилчдэд нь тэгж магтуулан бичихээр эр зориг, ид хав байна гэж үү. Нэг нэгийгээ хороож, хил даван зугтаж, эхнэртээ гомдохоороо өөрийгөө ханьтайгаа егүүтгээд, хот орж ирж зугаацахын төлөө хүний амиар наадаан хийж байгаа гэсэн мэдээлэл ар араасаа цувраад л. Ийнхүү “хөглөх” хилчид маань одоо буу, сумаа хараад цочих цаг иржээ. Удахгүй хилийн цэрэг гэж чулуун баганын дэргэд зогсох л үүрэг бүхий модон буутай жаал болчихсон байхад гайхах зүйлгүй болж мэдэх нь. Хил хамгаалах ерөнхий газрын дарга, генерал Ц.Сэргэлэнгийн өнгөрсөн хавар гаргасан 2010 оны 11 тоот тушаалаар хилийн манаанд гарч буй цэрэг эрс хоосон сумтай буу агсч явах болжээ. Хоосон сум гэдэг нь зөвхөн дуу, чимээ гаргадаг болохоос хилийн мөргөлдөөн, гэнэтийн дайралтын үед хэрэг нь гардаггүй эд. Галзуу чоно нохой дайрлаа гэхэд амь хороож эс чадах зүйл. Хоосон буунаас хорин хүн айна гэсэн үг байдаг ч тусгаар тогтносон бүрэн улсын хил дээр хоосон буугаар хүн айлгах гээд зогсч байна гэвэл онигоо биз.
Газрын дарга гаргасан энэ шийдвэрээрээ байлдааны сум тогтоогдсон хэмжээгээр авч явах хууль, дүрмээр баталгаажсан хэм хэмжээг зөрчиж байгаа юм. Уг нь хуулиараа бол хилчид байлдааны тодорхой хэмжээний сумтай байж үүрэг гүйцэтгэх ёстойг хуульчлаад өгчихсөн байдаг. Гэтэл өнөөдөр Монгол Улсын дархан хил дээр үүрэг гүйцэтгэж байгаа хилчид тэрхүү заасан хэмжээнийх нь (нууц гэдэг үүднээс тоог нь тавьсангүй) хамгийн бага тоогоор нь тасалж өгсөн хоосон сумтай албандаа гарч байна. Хоосон сум бол хоосон шүү дээ. Хуулиараа тодорхой тооны байлдааны сумыг хуулийн 37 дугаар зүйл заалтын дагуу ашиглах эрхтэй гэж байгаа. Харин одоо энд хэлсэн сум биш болохоор ямар юмны нь 37 дугаар зүйл заалтын дагуу хэрэглэх вэ дээ.
Харуул, застав болон отряд дээр алба, байлдааны бэлэн байдал хангах үүднээс буу замагтайгаа сумаа хадгалдаг байх ёстой гэдэг. Гэвч энэ эртийн явдал болоод уджээ. Буунаас замгийг салгаж тус тусад нь төмөр цоожтой саванд агуулдаг. Гэтэл одоо харуул отряд байтугай хил дээрээ “тоглоомон буу” мөрлөсөн хилчид явдаг боллоо. Энэ нь хил дээр гардаг буун дуу, өөрсөд рүүгээ онилдог бичил байлдаанаас сэргийлж байгаа хэрэг юм уу даа. Дээр үед хилчид буундаа байлдааны 100 сумтай явдаг байхад нэгийгээ хороож байсан хэрэг гардаггүй байсан гэдэг. Харин сүүлийн жилүүдэд хил дээрх буун дуу бараг тогтмолжлоо доо. Баруун талд, зүүн талд, хойно урд гээд ээлжлээд л өрнөх. Үүнийгээ бас гүйдэл суудлаас холбоотой гэж тайлбарлах тал ч бий. Энэ нь угаасаа хилчдийнхээ боловсрол, тархи толгойтой нь ажиллаж, тэвчээр хат суулгаж бодлогынхоо чиг баримжаагаа өөрчлөх цаг болсон гэдгийг л баталж байгаа болохоос буу замгийг тус тусад нь нуугаад, байлдааны сумны оронд хоосон сум бариулаад шийдчих асуудал биш билээ. Ерөөсөө А11 тоот тушаал гараад хил дээрх буун дууг зогсоож байгаа бол яахав гэхсэн. Гэтэл энэ шийдвэрээс хойш Өмнөговийн Гашуун Сухайтад заставын харуулын дарга амиа хороосон хэрэг гарсныг зарлав. Сэлэнгэд бас нэг цэрэг өөрийгөө хөнөөсөн хэрэг гарлаа. Өнгөрсөн долоо хоногт гэхэд Сулинхээрт нэг офицер эхнэрээ егүүтгээд өөрийгөө хороолоо. Дандаа л өөрсдийгөө хороосон гэх. Магад хилийн цэрэг болохоо байсан хэмээн харагдуулахгүйн тулд зарладаг нэг хэвийн мэдээлэл байхыг ч үгүйсгэхгүй. Байлдааны сумыг сейфлээд, хилийн харуулдаа хоосон сум бариулаад, бариулаад ч энэ мэт хэрэг тасрахгүй л байна. Хэн нэгэн хүн тухайн албыг хашиж байх үедээ хэл ам татлаагүй гэдэг нэр зүүхээс илүү хилийн цэргийн салбарт шинэчлэл бодлого нэгэнт хэрэгцээтэй болжээ. Нүглийн нүдийг гурилаар хуурав гэгчээр буун дуу гаргахгүй гэж мянга хичээгээд шалтаг урхагийг үндсээр нь арилгаж, энэ тогтолцоогоо эрүүлжүүлэхгүй бол буугаа хэдэнтээ задалж, далан давхар цоожоор цоожлоод долоон булгийн дор нуусан ч хил дээрх буун дуу тасрахгүй. Бариачид толгой нь байнга хөдөлдөг хүүхдийг аргалахдаа тархийг нь барьж эвэнд оруулахаасаа өмнө аарцаг ясны гажгийг тэгшилж засдаг. Дороо засагдахгүй бол дээрээ эвээ олохгүй байнга хөдөлдөг хэмээн тайлбарладаг. Үүн шиг энэ салбарынхаа гажгийг засаагүй цагт бууг нь нуулаа гэвч нэгийгээ зүй бусаар хороох явдал алга болохгүй л байх.
Хилчид нь нэгийгээ хороогоод байдаг эмгэгээ эдгээхийн тулд хоосон сумтай буу үүрүүлээд хилийн зурвас руу алхуулдаг төр манайхаас өөр байна уу. Хойт хөршийнхөн хилийн албаны их буу, онгоц, мото буудлагын ангиа багасгаж байгаа ч зарим ноцтой газрууддаа заставуудаа бэхжүүлсээр байгаа. Шүдний өвчин нь болсон Чечень, Гүржид яг хуучны орос цэргүүдээр эгнээгээ бэхжүүлсэн заставууд бий. Бослого тэмцэл ойр байдаг яг энэ газрууддаа ханддагчлан орос цэргийн застав Монголын хил дээр байсаар байгаа нь нэгийг хэлэх л байх. Хятадууд ч гэсэн хойд хил дээрээ Бээжин, Ланжоу, Шинжааны тусгай батальонуудыг байршуулж, Ардын чөлөөлөх арми нь хилээ хамгаалдаг гэдэг билээ. Уг нь энэ том гүрнүүд “жижиг” Монголтой залгаа хилээ яавал ч яаг гээд орхичимоор. Гэвч тэгдэггүй юм байна. Энэ бол тусгаар улсын бүрэн бодлого. Нөгөө талаас Монгол Улс бүс нутагтаа цэрэг дайны чухал бүст тооцогддогтой ч холбоотой байх. Харин Монгол Улс хил дээр цэрэг нь даргаа алчихаад байдаг гэсэн шалтгаанаар сумгүй буутай цэргээ хилээ мана гээд явуулж байх юм даа. 1993 онд ОХУ-аас гурван буриад эр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутаг руу хил зөрчин орж ирээд гурван хилчнийг зэрлэгээр хөнөөсөн хэрэг гарч байлаа. 1998 онд тувачууд Завханы Тэс суманд нэгэн малчин айл руу дайран орж хэд хэдэн хүний амийг хорооход азаар нэг нь мултарч хэл хүргэсэн байдаг. Одоо энэ мэт хэрэг гарахад буудаад нохой ч шархдуулж чадахгүй хоосон сумтай хилчин эр юу хийж чадах вэ. Уг нь цэрэг цэргийн дотроос хилийн цэргийг хийморлиг, золбоотой гэдэг сэн. Хилээ хамгаалж үзээгүй эрийг эрд тооцоод яахав ч гэдэг. Гэвч сум ч үгүй, золбоо ч үгүй энэ цагийн хилчдээ бид хэрхэн магтаж бахархаж чадах вэ. Найрагч Ц.Хулан нэгэнтээ
Цэцэг хагдраад унахад
Уярдаг та нар минь
Цэрэг халагдаад явахад гуньдаг та нар минь
Цэцэн шүлгийн мөрөнд бадардаг та нар минь
Цэнхэр хилээсээ холдвол унтардаг та нар минь
Насны гэгээ харцанд чинь байдаг
Начны дэвээ харьтанд чинь байдаг
Найман зүгтээ эх орон судсанд чинь байдаг
Насаараа хамгаалах омог цусанд чинь байдаг гэж омогшин хилчдээ, ноёд офицеруудаа магтсан байдаг. Харин одоо хоосон сумтай хилчдээ тэгж магтан дуулж чадах уу, бид. Дэмий л хоосон буугаар хамгаалсан хилийн тэнгэр цэлмэг байг гэж залбирч суух болж байна уу даа.
Өнөөдөр буюу 2023 оны наймдугаар сарын 04-ний Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
Дэлгэрэнгүйг https://www.tog.mn/news/show/323 холбоосоор үзнэ үү.
Жич: Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг хөнцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэглэгч та бүхнээс хүсье.
Тодорхой шалтгааны улмаас засварын хуваарьт өөрчлөлт орох тохиолдолд хангагч байгууллагаас зарыг дахин хүргэнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Л.Остин наймдугаар сарын 3-ны өдөр бараалхаж, хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Засаг захиргаа Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхийг бэхжүүлэх, цаашид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаан дахь Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэв. Батлан хамгаалахын сайд Л.Остин Монгол Улсын олон улсын болон НҮБ-ын энхийг сахиулах үйл хэрэгт оруулж байгаа хүчин чармайлт, Монголын Зэвсэгт хүчний ур чадварыг өндрөөр үнэлж, АНУ-ын энхийг сахиулагчидтай Афганистан, Ирак улсад олон жилийн турш мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэсэнд талархал илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны наймдугаар сарын 3-ны өдөр АНУ-ын “MITRE” корпорацид зочилж, тус байгууллагын дата шинжилгээ, симуляцийн судалгаа, туршилтын лабораториудын үйл ажиллагаатай танилцлаа.
“MITRE” корпораци дэд бүтэц, цахим хөгжил, эрүүл мэнд болон бусад салбарын үйл ажиллагааг дэмжин тулгамдаж буй бэрхшээл, сорилтуудыг судлан тодорхойлж дата, дэвшилтэт технологид суурилсан шийдлүүдийг гарган ажилладаг талаар тус байгууллагын Тэргүүн дэд ерөнхийлөгч Бет Майнер танилцуулав. Хотуудын замын түгжрэл, алсын зайн оношилгооны дэвшилтэт технологи, халдварт өвчний тархалтыг бууруулах зэрэг АНУ-д төдийгүй бусад улсад амжилттай хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгч, хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцлоо.
АНУ-ын Засгийн газарт тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор “MITRE” корпорацийг 1958 онд Массачусетс хотноо байгуулжээ. Засгийн газартаа дата, дэвшилтэт технологид суурилсан шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх зорилготой судалгаа, шинжилгээ, инновац, хөгжлийн ашгийн бус байгууллага юм. Нийт 9,000 гаруй ажилтантай, судалгаа, хөгжүүлэлтийн 6 төв, 200 гаруй лабораторитой, жилийн 3 тэрбум ам.долларын төсөвтэй, АНУ-ын Холбооны Засгийн газраас санхүүждэг юм байна.