Categories
цаг-тооны-бичиг

2023-08-31

Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр эд эдлэл барагдах, хулгай, дээрмийг дарах тэргүүтэнд махаши тэнгэрээс гаслан ирэх тул хэрэг тус үл бүтнэ, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой.

Categories
цаг-тооны-бичиг

2023-08-30

Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйлнээ сайн болой, гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно.

Categories
цаг-тооны-бичиг

2023-08-29

Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно.

Categories
цаг-тооны-бичиг

2023-08-28

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно.

Categories
мэдээ нийгэм

Артер-венийн аргаар биеийн гадна хүчилтөрөгчжүүлэх эмчилгээг амжилттай хийлээ DNN.mn

Цочмог явцтай миокардит буюу зүрхний булчингийн үрэвсэл нь богино хугацаанд зүрхний шок үүсэх, хэм алдагдах, амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орох, гэнэт нас барах зэрэг амь насыг туйлын аюултай байдалд хүргэдэг эмгэгүүдийн нэг бөгөөд энэ үед зүрхний хэвийн үйл ажиллагааг яаралтай сэргээх зорилгоор зүрх, амьсгалын механик дэмжлэг эмчилгээ зайлшгүй шаардлагатай болдог.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн эрчимт эмчилгээ, зүрх судасны мэс засал, зүрхний хэм судлал, зүрхний эмгэгийн мэргэжлийн эмч нарын хамтарсан “ЭКМО баг” энэ сарын 18-нд амьсгал, зүрхний цочмог хүнд дутагдалд орсон, амьсгалын цочмог дистресс хам шинжтэй, биеийн байдал маш хүнд, амь тэнссэн 18 настай эмчлүүлэгчид богино хугацаанд биеийн гадна хүчилтөрөгчжүүлэх, зүрхний дэмжлэг эмчилгээг вен-артерийн аргаар анх удаа холбон зүрхний шок, амьсгалын дистресс хам шинжийн маш хүнд байдлаас гарган, эмчлүүлэгчийнхээ амь насыг нь аварч чадлаа.

Энэхүү ЭКМО аппарат нь 2021 онд “Ковид-19” цар тахлын үед Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар тус эмнэлэгт нийлүүлсэн эмчилгээний дэвшилтэт технологийн нэг бөгөөд “ЭКМО баг”-ийн хамт олон өөрсдийн эмнэлзүйн практикт өнөөдрийг хүртэл зөвхөн вен-венийн аргаар холболт хийн ашиглаж байсан юм.

Categories
мэдээ улс-төр

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хүлээлгэн өгөв DNN.mn

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нар Сангийн яаманд очиж ажиллалаа. Өнгөрсөн 07 дугаар сарын 07-ны өдөр УИХ Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулиудыг хэлэлцэн баталсан. Тэд тус хуулийг Сангийн  сайд Б.Жавхлан болон удирдлагуудад хүлээлгэн өгч, хуулийн шинэчлэлийг танилцуулав.

Мөн тус яамны газрын дарга нар энэ оны төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, 2022-2023 оны эхний хагас жилийн макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт зэргийг танилцуулсан.

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ,  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалыг тууштай хэрэгжүүлэх бодлогын хүрээнд батлагдсан хууль, тогтоомжуудын агуулга, үзэл санааг сурталчлан таниулах зорилгоор батлагдсан хуулийг хүлээлгэн өгөх жишиг тогтоож байна. Саяхан Боловсролын багц хуулийг хүлээлгэн өгөх арга хэмжээ болсон. Төсвийн тухай хуулийн шинэчлэл 08 дугаар сарын 24-ний өдрөөс хэрэгжиж байна. Төсвийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр төсвийн ил тод байх, хариуцлагатай,  тогтвортой байх эрх зүйн орчин бүрдсэн гэж үзэж байна.

Мөн төсвийн төлөвлөлтөд дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулахад үндэслэл болгон ашигладаг макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалыг зөвхөн Засгийн газар дангаар бус УИХ-ын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс боловсруулдаг байхаар хуульд тусгасан. Төсвийн төлөвлөлтийг буруу тооцоолж, төсвийг баталж, төсвийн хөрөнгийг үр ашиггүй төлөвлөн зарцуулсан бол уг албан тушаалтанд хариуцлага тооцох нөхцөлийг хуульд тусгасанаар сахилга хариуцлагыг чангатгаж өгсөн юм. Төсвийн тогтвортой байдлыг хангах зорилгоор баталсан нэг чухал өөрчлөлт нь төсвийн тусгай шаардлагыг өөрчлөх, түдгэлзүүлэхтэй холбоотой аливаа шийдвэрийг гаргах бол Улсын Их Хурлын гишүүдийн хувьд өвчтэй, чөлөөтэй, гадаад, дотоод томилолттойгоос бусад тохиолдолд нийт гишүүдийн оролцоотойгоор асуудлыг шийдвэрлэдэг байхаар хуульд тусган баталсан. Ингэснээр төсвийн хариуцлагатай, тогтвортой, төсвийг үр ашигтай төлөвлөдөг байх нөхцөл бүрдэх юм. Мөн төсвийн цаглаварт өөрчлөлт орсон. Засгийн газраас төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээс өмнө төсвийг олон нийтэд заавал хэлэлцүүлэхээр хуульчилсан. Улмаар хуулийн төслийг 9 сарын 1-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх заалттай болж байна. Энэ өөрчлөлт ирэх оноос хэрэгжиж эхлэх юм. Ингэсээр УИХ-ын  хяналт шалгалт, хууль батлах, төсвийн төслийг хянахад мэргэжил арга зүй, цаг хугацааны хувьд томоохон дэмжлэг болж байна гээд  2024 оны төсвийн төсөлд тусгах хөрөнгө оруулалтын зардалд баримтлах зарчмыг танилцуулав.

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, төсвийн бодлого зөв байх нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэтгэж, улмаар сайн засаглалыг бэхжүүлэхэд төсвийн шинэчлэлийн зорилго оршиж байна. Төсвийн шинэчлэлийн дараагийн алхам нь татварын бодлогын суурь шинэчлэл байх юм.

УИХ-ын Төсвийн байнгын хороо ирэх 9 дүгээр  сарын 15-ны дотор багтаж хуулийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх Улсын Их Хурлын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг байгуулна. Мөн “2022 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг хэрэгжилтийг хангахад хяналт тавин, хамтран ажиллаж байна. Тухайлбал, төсвийн гүйцэтгэл, төсвийн хүрээний мэдэгдэл хоорондоо зөрүүтэй байгааг засаж, залруулах, Төсвийн болон ерөнхий хяналтын сонсгол хийх цаг хугацааг батлагдсан хуулиудтай нийцүүлэн өөрчлөх саналыг Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлтэй хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх ёстой.

Мөн Төрийн аудитын байгууллагаас сөрөг болон хязгаарлалттай дүгнэлт гарч, албан шаардлага хүргэгдсэн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд хуулийн дагуу хариуцлага тооцсон эсэх, албан шаардлагыг хэрхэн биелүүлсэн талаарх тайлагналт, төсвийн сахилга, хариуцлагыг бэхжүүлэх чиглэлээр хийж буй арга хэмжээний талаарх Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны чиглэлийн хэрэгжилтийг хангуулахаар  ажиллаж байна гэв хэмээн УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

Categories
нийгэм цаг-үе

Сонгинохайрхан дүүргийн 162 дугаар сургуулийг Монгол-Оросын хамтарсан сургууль болгон өөрчиллөө DNN.mn

Сонгинохайрхан дүүргийн 162 дугаар сургуулийг Монгол-Оросын хамтарсан сургууль болгон өөрчиллөө

Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 162 дугаар сургуулийг 2023-2024 оны хичээлийн жилээс Монгол-Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургууль болгон өөрчиллөө.

Хоёр улсын Засгийн газар хооронд гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж, ОХУ-ын талаас ирж ажиллах багш нарт оршин суух зөвшөөрөл олгох, аюулгүй байдлыг хангах талаар зохих арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг ерөнхий боловсролын 162 дугаар сургууль нь 640 хүүхдийн суудалтай, 2022 онд ашиглалтад орсон.
Тус сургуульд сурагчдыг элсүүлэхдээ ямар нэгэн шалгалт, шалгаруулалтын дүнгээр бус хамран сургах тойргийн сурагчдаас эцэг эх, асран хамгаалагчдын саналыг харгалзан элсүүлэх юм байна.

Товч мэдээ
· Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2024-2027)-г энэ оны гуравдугаар улиралд багтаан баталж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд нарт даалгалаа.
· “Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэргэд байгууллаа.
· БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотноо “Монгол-Хятадын Экспо” экспо арга хэмжээг энэ оны есдүгээр сарын 6-10-нд зохион байгуулна.

Categories
story-news

​Жирэмсэн эмэгтэйчүүд, 18 хүртэлх насны хүүхэд, хяналтын давтан үзлэгт орох иргэдээс 13А маягт шаардахгүй

​Жирэмсэн эмэгтэйчүүд, 18 хүртэлх насны хүүхэд, хяналтын давтан үзлэгт орох иргэдээс 13А маягт шаардахгүй

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар зам тээврийн ослоор бага насны 425 хүүхэд өртжээ DNN.mn

Цагдаагийн байгууллагаас хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан хүүхдийн зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар мэдээллээ.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир “Хичээл, сургуулийн үйл ажиллагаа эхлэхтэй холбоотойгоор хөл хөдөлгөөн эрс нэмэгддэг. Энэ үед хүүхдийн аюулгүй байдалд зайлшгүй анхаарах нь чухал. Ялангуяа эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлагаа нэмэгдүүлэх шаардлагатай. Түүнчлэн хүүхдийг хүүхдээр нь хичээл, цэцэрлэгээс нь авхуулдаг, цаашлаад асран хамгаалагчгүй сургуульд явуулах асуудал их байна. Эцэг эхчүүдийн хайхрамжгүй байдлаас үүдэж хүүхдүүд осол гэмтэлд өртөх, бэртэж гэмтэх тохиолдол их гарч байна. Тухайлбал, өнгөрсөн оны есдүгээр сард зам тээврийн осолд 86 хүүхэд өртсөн. Мөн энэ оны эхний долоон сарын байдлаар бага насны хүүхэд өртсөн 425 осол бүртгэгдсэн. Ослын улмаас нийт 435 хүүхэд хүнд, хөнгөн хэлбэрээр бэртэж, гэмтээд байна. Нөгөө талаас хүүхдүүдийн замын хөдөлгөөний дүрэм журмыг сахих чадвар сул байдаг. Ийм ч учраас жолооч иргэд сургуулийн бүс орчимд аюулгүй байдлаа хангаж, хөдөлгөөнд оролцох нь чухал” гэлээ.

Түүнчлэн их, дээд сургууль болон коллеж, ЕБС, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлттэй холбогдуулан гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх үүднээс “Хичээл Эхэллээ” арга хэмжээг зохион байгуулж байна. Тус аян наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм.

Categories
нийгэм цаг-үе

Хичээлийн шинэ жилээр 1322 чиглэлд 4038 цагдаагийн алба хаагч ажиллана DNN.mn

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА), Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Г.Золжаргал “Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлж буйтай холбогдуулан энэ жил цагдаагийн байгууллагаас “Хичээл эхэллээ” арга хэмжээг зохион байгуулж байна. Уг арга хэмжээний гол зорилго нь хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эцэг эхчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой.

Цагдаагийн байгууллагаас хичээл эхэлж байгаатай холбогдуулан нийт 1,322 чиглэлд 4,038 алба хаагчийг ажиллуулахаар хүн хүчний тооцоо гаргасан” гэлээ.