Categories
мэдээ нийгэм

Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь DNN.mn

Маргааш буюу 2023 оны есдүгээр сарын 06-ны Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна.

Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

Дэлгэрэнгүй https://www.tog.mn/account/5 холбоосоор үзнэ үү.

Жич: Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг хөнцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэглэгч та бүхнээс хүсье.

Тодорхой шалтгааны улмаас засварын хуваарьт өөрчлөлт орох тохиолдолд хангагч байгууллагаас зарыг дахин хүргэнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийтийн тээврийн автобусны тоог 50-аар нэмэгдүүлжээ DNN.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 14 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн юм. Тодруулбал, өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангах, тусгай зориулалтын машин, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг шалгах, парк шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 658 арга хэмжээ төлөвлөснөөс хэрэгжилт 86 хувьтай байна. Сайжруулсан шахмал 90 мянган тонн түлш нөөцлөөд байгаа аж.

Мөн амралтын газар, жуулчны баазуудын гадна орчны тохижилт, ариун цэврийн байгууламж, бие засах газар, хог хаягдлын цэвэрлэгээ, үйлчилгээнд хөрсний бохирдлоос сэргийлэх арга хэмжээ авч, стандартыг мөрдүүлж ажиллах үүрэг өгсний дагуу 134 байгууллагад шаардлага хүргүүлсэн бөгөөд хяналт шалгалт үргэлжилж буй.

Түүнчлэн нийтийн тээврийн хүртээмжийг өглөө, оройдоо нэмэгдүүлэх, үйлчилгээний чанарт анхаарах, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийх үүрэг өгсөн. Энэ хүрээнд өдөр үйлчилгээнд гардаг автобусны тоо 1,955 байсныг 50-аар нэмэгдүүлж, цаашид ч нэмэгдүүлэхэд анхаарч байна. Тэрчлэн автобусны угаалга, цэвэрлэгээг тогтмол хийж байгааг хэлж байлаа.

Хотын дарга хариуцсан ажлаа дор бүрнээ гүйцэтгэл сайтай хийхэд анхаарах, тарваган тахлаас урьдчилан сэргийлэх, постуудад хяналт шалгалтыг сайжруулах хэрэгтэйг онцолж байв. Түүнчлэн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, цэвэрлэгээ, ариутгалыг сайтар хийхэд анхаарахыг үүрэг болголоо. Тэрчлэн нийтийн тээврийн менежментийг сайжруулах үүрэгтэй байгууллага нь Нийслэлийн Нийтийн тээврийн газар гэдгийг тодотгоод, ажлаа сайн хийх хэрэгтэйг сануулав. Мөн СӨХ-ны хууль, эрх зүйн орчныг сайжруулах, хуулийн төсөл боловсруулах ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Categories
мэдээ эдийн-засаг

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд нийлүүлэгдэх 811 вагоныг Монгол Улсын хилээр хүлээн авчээ DNN.mn

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн хүрээнд нийлүүлэгдэх 811 вагоныг Монгол Улсын хилээр бүрэн хүлээн авч дуусжээ.

ОХУ-ын Тихвины үйлдвэрт үйлдвэрлэсэн вагонууд нь засвар хоорондын хугацаа 8 жил буюу 1 сая километр, хамгийн сүүлийн үеийн технологиор хийгдсэн хос дугуйн холхивч, тормосын хоёр цилиндртэй буюу хоёрлосон тоормостой учир галт тэрэгний хөдөлгөөний найдвартай байдлыг нэмэгдүүлсэн байна.

Уг вагонуудыг 32 жил ашиглах боломжтой аж.

Монгол Улсын төмөр замын тээврийн салбарт ашигласнаар уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, валютын урсгалыг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой гэж үзжээ.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төсөлд нийт зургаан багц ажил байгаагийн нэг нь 810 ширхэг вагон нийлүүлэх тухай юм.

Энэ талаар Төслийн гүйцэтгэгч “Бодь интэрнэшнл” группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан “400 вагон оруулж ирсэн. Тавантолгой төмөр зам өөрсдөө ашиглаж байгаа” хэмээн өнгөрсөн онд мэдээлж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Тоглоомын талбайд тоглож байсан хоёр хүүхдийг хөтөлж явсан гэх эмэгтэйг саатуулан, шалгаж байна DNN.mn

Орон сууцны гадаах тоглоомын талбайд тоглож байсан бага насны хоёр хүүхдийг авч явахыг оролдсон эмэгтэйг саатуулжээ.

ЦЕГ-ын ХМТ-өөс “Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 2-ны өдрийн 19:29 цагт Дархан-Уул аймгийн Дархан сум, 10 багт “Манай хоёр хүүхдийг авч явах гээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж, байрны гадна тоглоомын талбайд тоглож байсан 4-6 насны хоёр хүүхдийг хөтлөн явсан гэх 23 настай, эмэгтэй “Н” гэгчийг саатуулан, шалгаж байна” хэмээн мэдээлэв.

Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангах, тэдэ

Categories
мэдээ нийгэм

Улаан хоолой, ходоодны дурангийн шинжилгээнд хамрагдсанаар хорт хавдраас сэргийлнэ DNN.mn

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох, боломжтой умайн хүзүү, элэг, ходоод, улаан хоолойн хорт хавдар нь нийт хорт хавдрын өвчлөлийн 60 хувийг эзэлж байна.

Иргэн та УЛААН ХООЛОЙ, ХОДООДНЫ ДУРАНГИЙН ШИНЖИЛГЭЭНД хамрагдсанаар хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой.

May be a graphic of 1 person and text

Дараах зүйлийг анхаараарай.

-Шинжилгээ хийлгэхийн өмнөх өдөр цагаан идээ идэхгүй байх,

-Шинжилгээ хийлгэхийн өмнөх орой 19 цагаас хойш юм идэхгүй хоолоо сойж, тамхи татаагүй, бохь зажлаагүй, эм уугаагүй байх шаардлагатай.

Шинжилгээний хариунд шууд ба шууд бусаар нөлөөлөх хүчин зүйлүүд:

Идсэн хоол, хүнс, уусан шингэн зүйл, эм бэлдмэлүүд нь ходоодны салстад бүрхүүл үүсгэн шинжилгээг бүрэн хийхэд саад учруулдаг. /Зайлшгүй уух даралтын болон зүрхний эм зэргийг өглөө эрт балга усаар даруулаарай/

-Бохь зажилснаас ходоодонд хий хуримтлагддаг.

Шинжилгээний дараа:

-Шинжилгээ дууссан даруйдаа бүлээн усаар амаа зайлж, 30 минутаас нэг цагийн дараа хоол идэж болно,

-Тайвшруулах эмчилгээ хийгдсэн тохиолдолд жолооны ард суухыг хориглоно,

-Хоолой бага зэрэг хөндүүрлэх, гэдэс дүүрэх, хэхрүүлэх шинж тэмдэг илэрч болзошгүй. Энэ нь түр зуур тохиолдох зовиур учраас эмийн эмчилгээ шаардлагагүй.

Categories
нийгэм цаг-үе

Алтай хотхоны урд байрлах ШТС-ыг буулгахаар үлдэгдэл түлшийг соруулж байна DNN.mn

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Алтай хотхоны урд байрлах “Шунхлай трейдинг” ХХК-ийн ШТС-ын үлдэгдэл бензин, түлшийг соруулах ажлыг тус компаниас зохион байгуулж, НОБГ-аас газар дээр нь хяналт тавин ажиллаж байна.

Одоогийн байдлаар 42,000 литр бензин соруулж дууссан бөгөөд үлдэгдэл дизель түлшийг соруулах ажил хэвийн үргэлжилж байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан болон станцын эрхлэгч нарт аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөөд буй.
Categories
мэдээ нийгэм

Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийн хэлэлцүүлэг болно DNN.mn

Манай улсын мал сүргийн тоо сүүлийн жилүүдэд тогтвортой өсөж, 2022 оны эцэст, мал тооллогын дүнгээр 71.1 сая толгой мал тоологдож, өмнөх оноос 3.8 сая (5.6%)-аар өсжээ. “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд ХХААХҮЯ-тай хамтран “Малын тоо толгойн албан татварын хуулийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлгийг есдүгээр сарын 08-ны өдөр зохион байгуулна.

Хэлэлцүүлгээр

  • Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт-шинжилгээ,
  • үнэлгээ хийсэн дүнг танилцуулахаас гадна бэлчээрийн төлөв байдал,
  • нөлөөлж буй хүчин зүйлүүд, улсын тусгай хэрэгцээний отрын бэлчээр ашиглалтын талаар танилцуулах аж.
Categories
мэдээ нийгэм

АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 12 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 1-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 258 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 64 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 194 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 55 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 11 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 12 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав гэж АТГ-аас мэдээллээ. 

Categories
нийгэм цаг-үе

Хот хоорондын нийтийн тээврээр 978.108 зорчигч үйлчлүүлжээ DNN.mn

Хот хоорондын нийтийн тээврээр 8-р сард нийт 978108 зорчигч үйлчлүүлсэн байна

Сонгинохайрхан зорчигч үйлчилгээний төв буюу хуучнаар Драгон төв Номин агуулах худалдааны төвийн хажууд байрлах авто вокзал руу нүүж, 2023 оны наймдугаар сарын 25-наас улс, хот хоорондын зорчигчийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг тус автовокзалаас үзүүлж байна.

Шинэ авто вокзалд үйлчилгээгээ илүү чанаржуулж, сайжруулах чиглэлээр нэмэлт тэмдэг тэмдэглэгээ байршуулах зэрэг ажлууд хийгдэж байна.

Өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан байршлаас тус шинэ авто вокзал нь нийтийн эзэмшлийн талбай 5 дахин, үйлчилгээний талбай 1.5 дахин нэмэгдсэн. Иргэдэд хэрэгцээтэй бүхий л төрлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, ая тухтай үйлчлүүлэх орчин нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна.

Тухайлбал, ариун цэврийн өрөө, гарц, зогсоолын тэмдэг, тэмдэглэгээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан такси, ачаагаа зөөх тэрэг, гар утас цэнэглэх цэг, бэлэн мөнгөний машин /ATM/, кофешоп, хоолны газар зэрэг хэрэгцээт бүх үйлчилгээ үзүүлнэ.

Цаашид иргэдэд үзүүлэх үйлчилгээгээ улам чанаржуулж, нийслэлийн нийтийн тээврийн газартай хамтран автобусны зогсоол, зорчих хэсгийг холбох зэрэг зохицуулалтыг хийхээр төлөвлөж байна.

Түүнээс гадна хууль бус тээврийн хэрэгслүүдийн үйл ажиллагааг хязгаарлах, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр тогмтол хяналт, шалгалт явуулж байна гэж Автотээврийн Үндэсний Төвөөс мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар 12 ширхэг тарвага агнаж, тээвэрлэхийг завджээ DNN.mn

Экологийн цагдаагийн албанаас тарваган тахал, хүн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтын ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлж ажилласнаар дараах зөрчлүүдийг илрүүлэн, цаашид үүсэх ноцтой үр дагавраас сэргийлж, холбогдох арга хэмжээг авлаа.

Орон нутаг дахь экологийн асуудал хариуцсан алба хаагчид чиг үүргийн байгууллагуудтай хамтарсан болон бие даасан эргүүл, хяналт шалгалт зохион байгуулж байна.

Тухайлбал, Завхан аймгийн Их-Уул сум 6 ш, Өвөрхангай аймгийн Уянга сум 2 ш, Баянхонгор Эрдэнэцогт сум 10 ш, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум 38 ш, Ховд аймгийн Алтай сум 12 ш, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум 16 ш, Булган аймаг 1 ш, тус аймгийн Хутаг-Өндөр суманд 2 ш, Улаанбаатар хотын Баруунтуруун шалган нэвтрүүлэх цэгээр 2 ш, Эмээлт дахь шалгах нэвтрүүлэх цэгээр 12 ш, /лаазалсан/ тарваганы мах 11 ш, нийт 112 ш тарвага хууль бусаар агнасан, тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэн шалгаж байна.

Ард иргэдэд тарвага агнах, тарваганы мах болон эд эрхтнийг бусдад худалдах, худалдан авах, тээвэрлэх гэх мэт хэнэггүй, хайхрамжгүй үйлдлээр өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байхыг Экологийн цагдаагийн албанаас анхааруулж байна.