Categories
story-news

ТОЙМ: “Үндэсний бөхчүүд өв тээгч юм бол монгол эрчүүд энэ дэлхийн хамгийн адгийн хүмүүс байхаар юм биш үү” хэмээн өгүүллээ

ТОЙМ: “Үндэсний бөхчүүд өв тээгч юм бол монгол эрчүүд энэ дэлхийн хамгийн адгийн хүмүүс байхаар юм биш үү” хэмээн өгүүллээ

Categories
мэдээ нийгэм

Цахимжилт, шилэн, ил тод байдал олон улсад үнэлэгджээ DNN.mn

2019 онд өнөөдрийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа УИХ-ын цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал тэргүүтэй гишүүд болон төрийн алба, хувийн хэвшлийн төлөөлөлтэйгээр Эстони улсад айлчилж Эстонийн И-Засаглалын академиас зөвлөх үйлчилгээ авсаны үндсэн дээр төрийн цахимжилтийн үйл ажиллагааг эрчимжүүлсэн билээ. Тус зөвлөх үйлчилгээний хүрээнд УИХ-аас цахим хөгжлийг дэмжих 4 хуулийг батлан гаргаж Хур болон Дан системийн шинэчлэл хийгдэж И-Монгол төрийн үйлчилгээний нэгдсэн систем ашиглалтанд орж хамгийн сүүлд танилцуулсан 3.0 хувилбарт 1000 гаруй төрийн үйлчилгээ нэгтгэгдэн НҮБ-аас гаргадаг цахим засаглалын индексээр Монгол улс 18 байраар урагшилсан. Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй 5 Ш ажиллагааны “Шил” ажиллагааны үр дүнд “Нийтийн мэдээллийн ил, тод байдлын хууль”-нд заасан 68 төрлийн мэдээллээс 750.000 гаруй мөр өгөгдөл shilen.gov.mn -д нээлттэй болж шилэн төрийг бий болгох ажил эрчимтэй өрнөж байна. Эстонийн Таллин хотод зохион байгуулагдаж буй “Нээлттэй засгийн түншлэл” дээд хэмжээний 8-р уулзалтаас “Нээлттэй засгийн түншлэл” OGP Монгол улсын цахим засаглал, нээлттэй ил тод байдлыг үнэлэн өнөөдөр дээд хэмжээний уулзалтын үеэр ЦХХХЯ, И-Монгол академид “Нээлттэй засгийн хүндэт өргөмжлөл” хүртээлээ. Нээлттэй засгийн үнэлгээнд өндөр оноо авч олон улсад үнэлэгдсэн нь манай орны бизнесийн орчинд гадаад хөрөнгө оруулагч нарын итгэх итгэлийг сэргээсэн үйл явдал болоод зогсохгүй авлигагүй, ил тод байдалд өгсөн тус үнэлгээ нь авлигын индексийг бууруулахад ч том түлхэц болох юм.

Дашрамд дуулгахад “Нээлттэй Засгийн Түншлэл” (OGP) байгууллага нь хоёр тэрбум гаруй хүн буюу 75 улс, 104 орон нутгийн засаг захиргаа, олон мянган иргэний нийгмийн байгууллагуудыг хамардаг.

2011 онд Засгийн газрын тэргүүнүүд болон иргэний нийгмийн төлөөллүүд ил тод, оролцоотой, хүртээмжтэй, хариуцлагатай засаглалыг дэмжихийн тулд энэхүү өвөрмөц түншлэлийг бий болгосон юм.

Categories
мэдээ нийгэм

117 дугаар сургуулийн харалдаа нурсан гүүрийг ирэх долоо хоногт засварлана DNN.mn

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Салхитад байрлах 117 дугаар сургуулийн харалдаа гүүр үерээс хойш засвар хийгдээгүй өнөөг хүрсэн. Тухайн ойр орчмын иргэд эвдэрсэн гүүрээр зорчиж байгаа нь эрсдэлтэй нөхцөл байдал үүсгээд байгаа юм.

Тэгвэл энэ талаар тус дүүргийн холбогдох мэргэжилтнээс тодруулахад “Гүүрийг засах зураг төсөл нь хийгдээд дууссан. Ирэх долоо хоногоос засвар хийгдэнэ” хэмээлээ.

 

Categories
мэдээ нийгэм

Фм радио, өргөн нэвтрүүлгийн сүлжээ ашиглан гамшгийн дохио дамжуулна DNN.mn

Монгол Улс өргөн уудам нутагтай, хүн ам нь тархан суурьшдаг онцлогтой. Тиймээс байгалийн аюулт үзэгдэл, гамшгийн аюулыг цаг алдалгүй зарлан мэдээлэх боломж хязгаарлагдмал. Энэ эрсдэлийг бууруулахын тулд “FM радио, өргөн нэвтрүүлгийн сүлжээ ашиглан гамшгийн үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах EWBS систем нэвтрүүлэх” төслийг хэрэгжүүллээ. Төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум, Хатгал тосгон, Налайх дүүргийн Горхи-Тэрэлжийн бүсэд бааз станц суурилуулан, дохио хүлээж авах төхөөрөмжийг төсөл хэрэгжиж байгаа бүс нутгийн 650 гаруй өрхөд хүлээлгэн өгөв.
Туршилтаар, Тэрэлж орчим 10 км, Хөвсгөлийн Цагаан-Үүр суманд найман км радиуст сүлжээ хэвийн ажилласан бөгөөд ийм зайд иргэд дохио хүлээж авах боломжтой гэсэн үг. Мөн гамшгийн үед дохио дамжуулах дадлага сургуулилтыг Налайх дүүргийн “Тэрэлж боардинг” Хатгал тосгоны ерөнхий боловсролын сургуульд зохион байгууллаа. Энэ үеэр Японы уламжлалт тоглоом болох “Боосай” зурган картыг эх хэлнээ хөрвүүлэн, уг картаар дамжуулан хүүхэд багачуудад гамшгийн хор уршгийг таньж мэдэх, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, гамшиг болсон үед өөрийгөө хэрхэн хамгаалах мэдлэгийг тоглоомын аргаар, сонирхолтой хэлбэрээр олгох сургалтыг зохион байгуулав.
Дээрх ажлыг Онцгой байдлын ерөнхий газар Японы “KDDI” сан, “Өү Си Си” компани болон “Монголын цахилгаан холбоо”, “Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ-тай хамтран гүйцэтгэлээ.
Түүнчлэн Японы “Өү Си Си” компанийн үйлдвэрлэсэн далайн шилэн кабелийг Хөвсгөл нуурын аялал жуулчлал, байгалийн цогцолбор газрын Хүзүүвчийн шил, Жанхайн даваа орчимд нуурын хөвөө дагуулан усан доогуур суурилуулж, аялал жуулчлалын бүс нутагт өндөр хурдны интернэт, IPTV, суурин утасны үйлчилгээг нэвтрүүллээ. Энэ нь Монгол Улсад анх удаа шилэн кабелийг усан доогуур суурилуулсан ажил болсон бөгөөд Онцгой байдлын байгууллагын мэргэжлийн аврагчид, “Монго цахилгаан холбоо” ХХК, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалтын газар, Монгол Улсын Далайн захиргаа болон усан замын тээврийн улсын байцаагч нар хамтран хийж гүйцэтгэсэн юм.
Энэхүү төслийг хүлээлгэн өгөх арга хэмжээ өнөөдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд болж байна. Энэ үеэр тус төсөл нь гамшгийн аюулыг цаг алдалгүй зарлан мэдээлэх, ингэснээр иргэдээ хамгаалах, эрсдэлийг бууруулах тэр дундаа хүүхэд багачууд, сургуулийн даван туулах чадавхыг сайжруулахад зохих мэдлэг олгосон үр дүнтэй ажил боллоо хэмээн оролцогч талууд дүгнэлээ.
Categories
мэдээ улс-төр

“Шивээ-Овоо” ХК-ийн санхүүгийн алдагдлыг бууруулахыг үүрэг болголоо DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говьсүмбэр аймагт ажиллаж байна. Энэ үеэр “Шивээ-Овоо” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхай нь 2.7 тэрбум тонн нүүрсний нөөцтэй бөгөөд Монгол Улсын эрчим хүчний нүүрсийн 30 хувийг хангадаг. Жилд хоёр сая тонн нүүрс олборлон борлуулдаг байна. Улсын төсөвт Говьсүмбэр аймгаас оруулж байгаа нийт төсвийн орлогын 83 хувийг “Шивээ-Овоо” ХК бүрдүүлж байна. Өнгөрсөн онд тус компани 67,5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олжээ.

Тус компани нэг тонн нүүрсийг олборлох зардал нь 45 мянган  төгрөг байдаг бол эрчим хүчний үйлдвэрүүдэд борлуулах өртөг нь 39 мянга. Үүнээс болж “Шивээ-Овоо”ХК алдагдалтай ажиллаж байна. Өнгөрсөн онд 18.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан бол энэ оны алдагдал 15 тэрбум төгрөгт хүрээд байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус компанийн санхүүгийн алдагдлыг бууруулах арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо. Санхүүгийн алдагдлыг бууруулах нэг зам нь “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхайг түшиглэн 200 МВт-ийн цахилгаан станц барих юм байна. Үүнийг судалж үзэхийг Ерөнхий сайд даалгалаа.

Мөн  Шивээ-Овоо ХК-ийн нүүрсийг дулааны цахилгаан станцад нийлүүлэхээс гадна экспортод гаргах боломж байгаа юм байна. Ойрын хугацаанд экспортод гаргахаар судалж байгааг “Эрдэнэс Монгол” нэгдлийн захирал С.Наранцогт хэллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараа нь Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн үйл ажиллагаатай танилцлаа.

Боловсролын багц хуулийн өөрчлөлтөөр энэ хичээлийн жилээс Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвөөс коллеж болон өөрчлөгджээ. Барилга, уул уурхай, хөдөө аж ахуй үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр 1-3 жилээр сургалт явуулж байна. Говьсүмбэр аймгийн Политехник коллежийг жилд 250 гаруй суралцагч төгсөж 70-80 хувь нь ажлын байртай болдог байна.

Categories
мэдээ нийгэм

Маргааш хийгдэх засварын хуваарь DNN.mn

Маргааш буюу есдүгээр сарын 8-ны баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна.

Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

Дэлгэрэнгүйг https://www.tog.mn/account/5 холбоосоор үзнэ үү.  

Жич: Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг хөнцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэглэгч та бүхнээс хүсье. Тодорхой шалтгааны улмаас засварын хуваарьт өөрчлөлт орох тохиолдолд хангагч байгууллагаас зарыг дахин хүргэнэ.

Categories
мэдээ эдийн-засаг

Улсын хэмжээнд инфляцын түвшин 10 хувьтай гарав DNN.mn

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны наймдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 10 хувь, өмнөх оны эцсээс 6.6 хувиар тус тус өсөж, өмнөх сараас 0.2 хувиар буурсан байна.

Өмнөх оны мөн үеэс 10 хувиар өсөхөд

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 16.4 хувь,
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 6.9 хувь,
  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 9.3 хувь,
  • Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 4.7 хувь,
  • Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 9.3 хувь,
  • Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 7.9 хувь,
  • Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 18 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Гадаад валютын нөөц гурван тэрбум 933 сая ам.долларт хүрчээ DNN.mn

“Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулж Уул уурхайн бүтээгдэхүүний бирж дээр хийгдсэн арилжааны хэлцлийг гааль, татварын автомат бүрдүүлэлтийн системтэй холбож, төрийн болон орон нутгийн өмчит компаниудаас уул уурхайн бүтээгдэхүүнийг зөвхөн биржээр дамжсан хэлцэл, гэрээг гааль, татварын автомат бүрдүүлэлтийн системд бүртгэхийг холбогдох хүмүүст даалгалаа.

Гадаад валютын албан нөөц 2023 оны наймдугаар сарын эцсийн байдлаар гурван тэрбум 933 сая ам.долларт хүрч, 2022 оны есдүгээр сарын эцэстэй харьцуулахад 41 хувиар өссөн байна. “Энэ нь төгрөгийн ханш тогтвортой байх нөхцөлийг баталгаажуулж байна” гэж Эдийн засаг, хөгжлийн сайд хэллээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иуд 2023 он гарснаас хойш нийт 2.5 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ.

Ашигт малтмалыг нээлттэй борлуулах хүрээнд 2023 оны есдүгээр сарын 4-ний өдрийн байдлаар нийт 4,966 мянган тонн нүүрсийг нээлттэй арилжсан бөгөөд үүнээс 3,110 мянган тонн нүүрсийг цахим арилжаагаар, 1,856 мянган тонн нүүрсийг уул уурхайн бүтээгдэхүүний биржээр тус тус арилжсан байна.

Categories
мэдээ

“Мэргэшсэн жолоочийн ангилал даруулж өгнө” хэмээн иргэдийг залилсан этгээдэд нэг жилийн хорих ял оноожээ DNN.mn

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ц.Т-г  бусдын  эд хөрөнгийг залилах гэмт хэрэгт холбогдуулан тус шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Ц.Т нь удаа дараагийн үйлдлээр “8888” гэсэн нэртэй фейсбүүк хаягаас “Ангилал дарна үнэмлэх гаргана. Найдвартай баталгаатай чатаар ороод ирээрэй, А болон мэргэшсэн жолоочийн ангилал даруулж өгнө” гэсэн хуурамч зар байршуулж улмаар хохирогч Н.Н, Т.О нартай чатаар харилцан, өөрийн Хаан банкны дансаар 2,450,000 төгрөгийг шилжүүлэн авч хуурч,  зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул Ц.Т-г гэм буруутайд тооцож, нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ оны эхний найман сарын байдлаар манай улсад 435 мянган жуулчин иржээ DNN.mn

“Монгол зочлох жил”-ийн хүрээнд агаарын тээврийн нислэгийн тоог нэмэгдүүлжээ.

Тухайлбал, Солонгосоос ирж байгаа нислэгийн тоо нэмэгдэж, долоо хоногт 50 орчим нислэг үйлдэж байна. Мөн Япон болон АНУ руу шууд нислэг эхлэхээр төлөвлөж байгаа юм.

Энэ оны эхний найман сарын байдлаар манай улсад 435 мянган жуулчин ирж, 700 орчим сая долларын орлого оруулжээ.