Categories
нийгэм цаг-үе

ЦЕГ: Дархан-Уул аймагт цэцэрлэгийн багш нэг настай хүүхдийг зодсон гэх гомдол мэдээллийг шалгаж байна DNN.mn

Дархан-Уул аймагт цэцэрлэгийн багш хүүхэд зодсон хэрэг гарчээ.

Тодруулбал Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 8-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын “Бамбаруушхан” цэцэрлэгийн багш М нь нэг настай гарантай А-г зодож эрх чөлөөнд нь халдсан байна гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Энэ дагуу Дархан-Уул аймгийн цагдаагийн газар гомдол, мэдээллийн бүртгэлд аван шалгаж байгааг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хоцрогдсон оюутан DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……………

Зах зээлийн нийгэм & капитализм. Бүхнийг мөнгөөр шийднэ. Энэ нь ч шударга. Төлбөртэй эрүүл мэнд, боловсролд шаардлага өндөр, чанар яаж муу байхав. Энүүнд суртал ухуулга орохгүй мөн амар болох нь ээ. Эхний жилүүдэд ийм л гаргалгаа харагдаад байсан .

Харамсалтай нь зөв таасангүй. Хөдөлмөрлөж, суралгүйгээр өөрөө ороод ирдэг сул олз зах зээлийн замаар дүүрэн хөглөрөөд дуусч өгөхгүй юм. 18, одоо 16-тай хүүхдүүд хайран мөнгө гэх зовлон үзээгүй болохоор дээд боловсролд шаардагдах сая сая төгрөгийн үнэ цэнийн мэдрэмжгүй. Хэрэв ар гэр нь уг гувчуурыг “өөр газраас” цавчиж барагдуулдаг бол сургалт улам л үнэгүйднэ. Зарим түгээмэл тархацтай  ангийн, алтны зэрэг  хулгай луйварт ч “Хүүхдийн төлбөр” гэсэн ариухан шалтаг явдаг.Төр, нийтийн төлөө сурч  байгаа аятай улсаас сар бүр 70 мянгаар угждаг ямар сайхан ааштай капитализм бидэнтэй тааралдчихваа. Орилж бахиран аргадуулж баймааж хүүхдүүдийн багыг нь цэцэрлэгт, томыг нь зах зээл рүү хөтөлж явах шив дээ.

Одоо гадуур сургуулиа төгссөн гэх утасны нурчихсан батарей шиг хоосон толгойнууд  хаалга үүд онголзуулан цувдаг үе эхэллээ. Хэрэв тэднээс ажилд авах дээрээ тулбал дахиж жинхэнээс нь сургаж эхэлдэг.

 

Ж.ГАНГАА

Categories
мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Хархорум” хотын төлөвлөлтийн үзэл баримтлалын танилцуулга, хэлэлцүүлэг боллоо DNN.mn

“Хархорум” хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг танилцуулах, хэлэлцүүлэг Монголын архитекторуудын эвлэлийн ордонд есдүгээр сарын 07-ны өдөр боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах болон төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх зорилгоор Орхоны хөндийд Хархорум хотыг сэргээн байгуулах тухай зарлигийг 2022 оны 12 дугаар сард гаргасан.  Зарлигийн хүрээнд Монгол Улсын Их Хурал, Засгийн газар холбогдох тогтоол, шийдвэрийг  гаргаж, Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааг 2023 оны гуравдугаар сард байгуулсан.

Өчигдөр болсон хэлэлцүүлгийн үеэр “Хархорум” хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Н.Нацагдорж “Шинэ Хархорум” хотын төлөвлөлтийн талаар танилцуулга хийсэн юм.

Уг хэлэлцүүлэгт “Хархорум” хотын төлөвлөлтийг боловсруулахдаа Монгол Улсын засаг, захиргаа, түүх, соёл, аялал жуулчлал, эрүүл мэндийн үйлчилгээ, олон улсын харилцаа, өндөр технологийн үйлдвэрлэлийн төв байхаар үзэл баримтлалдаа тулгуурлажээ. Тодруулбал, “Хархорум” хот нь Өвөрхангай, Архангай аймгийн нутгийг хамрах бөгөөд 500 мянган хүнтэй, суурьшлын бүсийн 50 хувь нь ногоон байгууламж, явган алхалт, унадаг дугуй, нийтийн тээврийн хэрэглээ 70 хувь байхаар төлөвлөж буйгаа танилцууллаа.

Мөн гадаргын ус, саарал усыг дахин ашиглах, хог хаягдлыг дахин боловсруулах, сэргээгдэх эрчим хүчний олон төрлийг ашиглах дэд бүтцийг хөгжүүлсэн, эдийн засгийн хувьд бие даасан, орчин үеийн ухаалаг хотыг байгуулахаар үзэл баримтлалд тусгаад буй.

Categories
мэдээ спорт

Морьт харвааны дэлхийн аварга эхэллээ DNN.mn

Морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад анх удаа зохиогдож байна. Хурд хүч, эрэмгий зориг, цэц мэргэнийг нэгэн дор нэгтгэсэн Монгол соёлын биет бус өвийн төрөл Морьт харвааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад анх удаа 2023 оны есдүгээр сарын 7-10-ны өдрүүдэд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд дэлхийн 20 гаруй орны 90 гаруй харваачид хурд хүч, цэц мэргэнээ сорьж байгаа юм.

Их эзэн Чингис хаан нүүдэлчдийн соёлыг “соёл иргэншил” болгон хөгжүүлсэн бөгөөд үүнийг дэлхий дахинд “Нүүдлийн соёл иргэншил” хэмээн нэрлэдэг. Соёлын биет бус өвийн нэг төрөл нь морьт харваа. Морьт харваачид 10 секундэд 150 метр зайг морьтой давхин туулах замдаа дөрвөн бай-д сум тавьдаг.

Categories
мэдээ нийгэм

Л.Чинбатын хэргийг дахин прокурорт шилжүүлжээ DNN.mn

Хөдөлмөрийн баатар, “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат /2023.06.15/ Сэлэнгэ аймгийн малчдыг машинаараа хөөж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Гурван сар өнгөрсөн ч хэрэг шалгах явц удаашралтай байгаа талаар Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын гуравдугаар багийн Засаг дарга Б.Ганзориг мэдээлж байв.

Тэрбээр өнгөрсөн долдугаар сард хоёр хавтаст хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, /2023.07.24/ прокурор руу шилжүүлсэн гэж мэдээлж байсан. Тэгвэл хэргийг наймдугаар сарын сүүлчээр нэмэлт мөрдөн байцаалтад цагдаагийн байгууллага руу буцаасан бол өнгөрсөн долоо хоногт шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.

  • Л.Чинбатын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-ийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Хүнийг алах/, мөн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдээлэл тараах/,
  • Яллагдагч Б.Ганзориг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хохирогч, гэрч нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлсэн/, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/
  • Яллагдагч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдүүлэг өгсөн/ яллагдагч М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллагдагчаар татжээ.
Categories
мэдээ спорт

“Дугуйтай гэр бүл”-ийн өдөрлөг болно DNN.mn

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Дугуйтай гэр бүл” нөхөрлөл хамтран дугуйтай өдөрлөгийг есдүгээр сарын 10-ны өдөр 12:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Дугуйн талбайд зохион байгуулах гэж байна.

Амралтын өдрөө гэр бүлийн хамт дугуйн спортын талаар мэдээлэл зөвлөгөө авч, дугуй унаж сурах хялбар аргаас суралцах боломж хүн бүрт нээлттэй аж.

Унадаг дугуй нь зөвхөн спорт, хобби төдий бус хүн бүрт хүртээмжтэй хэрэглээ, амьдралын хэв маяг, тээврийн хэрэгсэл бөгөөд цаг, минутаар харанга дэлдэх уур амьсгалын өөрчлөлтөд өртөөд байгаа эх дэлхийгээ аврах ногоон төлөвлөгөө болон шийдлийн нэг эд эс гэдгийг “Дугуйтай гэр бүл” нөхөрлөлийнхөн онцолж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Суудлын машины импорт 1.7 хувиар, ачааны машин 21.7 хувиар буурчээ DNN.mn

Гаалийн ерөнхий газраас Монгол Улсын энэ оны эхний найман сарын гадаад худалдааны мэдээг өнөөдөр /2023.09.08/ хүргэлээ. Нийт барааны эргэлт 15 мянга 950 ам.доллар байгаагаас экспорт 10 мянган сая ам.доллар, импорт 5,9 ам.доллар байна.

Гадаад худалдааны нийт барааны эргэлтийг тэргүүлэгч улсаар нь авч үзвэл:

  • Хятад- 39,7 хувь,
  • Орос- 27,2 хувь,
  • Япон- 7,8 хувь,
  • Өмнөд Солонгос- 4,4 хувь,
  • Америк- 3,3 хувь байгаа юм.

Гол нэрийн барааны импортын бүтцээс харвал 21,1 хувийг нефтийн бүтээгдэхүүн, 7,6 хувийг суудлын автомашин, 4,6 хувийг ачааны автомашин, 2,1 хувийг цахилгаан эрчим хүч, хоёр хувийг чанаржуулаагүй хийсэн гангаар хийсэн бусад цулдаа ба туйлан, 1,9 хувийг чиргүүл, хагас чиргүүл, өөрөө явагч биш бусад тээврийн хэрэгсэл эзэлж байна. Импортоор орж ирж байгаа машины татан авалт өнгөрсөн оноос буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Тодруулбал, 2022 оноос суудлын машины импорт 1.7 хувиар, ачааны машин 21.7 хувиар буурсан байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнгийн үеэр Морин хуурын чуулга тоглоно DNN.mn

“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг ирэх аравдугаар сарын 14-нд Франц Улсын Бретанийн Гүнгийн ордон Нант хотын түүхийн музейд нээхээр болжээ.
Тус үзэсгэлэнг хоёр улсын төрийн тэргүүн ивээлдээ авч дэмжиж ажиллаж байгаа бөгөөд цаашлаад соёл болон археологийн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх, музейн салбарыг чадавхижуулах олон талт ажлуудыг төлөвлөн бэлтгэл ажлууд үе шаттайгаар хийгдэж буй юм байна.
Мөн 2023 оны аравдугаар сарын 14-нд БНФУ-ын Нант хотод анх удаа дэлгэгдэж буй “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнгийн үеэр Монгол Улсын Морин хуурын чуулга Morinkhuur Ensemble of Mongolia тоглоно.
Монгол Улсын Морин хуурын чуулгын тоглолт 10-р сарын 14-нд Нант хотын хөгжмийн консерваторт болно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 717 цахилгаан автомашин байна DNN.mn

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд өчигдөр /2023.09.07/ Бүгд найрамдах Турк улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь хөтөлбөрийн менежер Емра Устомертэй уулзаж, тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Монгол Улсын Засгийн газраас хөгжлийн урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгийг батлан гаргасан.

Эдгээр зорилтын нэг нь автотээврийн хэрэгслээс үүдэлтэй агаар, орчинд үзүүлж буй бохирдлыг бууруулах арга хэмжээ юм.  Зам, тээврийн салбарын хувьд дээрх зорилтод хүрэхэд оруулах хамгийн чухал хувь нэмэр бол цахилгааны автомашины хэрэглээг нэмэгдүүлэх билээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 717 цахилгаан авто машин байдаг. Нийслэлд 28, орон нутагт 10 цахилгаан автомашин цэнэглэх цэг байдаг юм. 

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар ногоон технологи, ногоон эдийн засгийг дэмжих зорилгоор цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх, цахилгаан машиныг цэнэглэх төвүүдийг  байгуулах асуудлыг нарийвчлан судалж, шийдлийн төсөл танилцуулах, батлуулах, хэрэгжүүлэх ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах Ажлын хэсгийг байгуулан холбогдох тооцоо судалгааг хийж байгаа юм.

Төлөвлөгөөгөөр 2026 он гэхэд манай улс 20.000 цахилгаан машиныг хэрэглээнд нэвтрүүлэх зорилт дэвшүүлээд байна.

Энэ зорилтыг бүрэн хэрэгжүүлэхийн тулд эхний ээлжинд цахилгаан автомашин түргэн цэнэглэх 1000 станц байгуулах шаардлагатай байгааг БНТУ-ын Хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр байгуулах санал тавьж, холбогдох тооцоо судалгааг танилцууллаа.

Ташрамд дурдахад, Уур амьсгалын өөрчлөлтийг хязгаарлах, дасан зохицох тухай Парисын хэлэлцээрээр 2050 он гэхэд нүүрсхүчлийн хий буюу CO2 ялгаруулалтыг “0” болгох, Дэлхийн температурын өсөлтийг 1.5 хэм хүртэл хязгаарлах зорилтыг дэвшүүлсэн. Уг хэлэлцээрт Монгол Улс нэгдэн орж жил бүр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх тайлангаа Нэгдсэн Үндэстний Байгууллагад хүргүүлж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол Улс дэлхийн 74 оронд бараа экспортолжээ DNN.mn

2023 оны эхний 8 сарын дүнгээр Монгол улс экспортод 10003.7 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 29.0 хувиар өссөн байна.

– Экспортод нийлүүлсэн барааны 98.9 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байна.

– Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 8678.5 сая ам.доллар буюу 86.8 хувь;  сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 443.0 сая ам.доллар буюу 4.4 хувь; нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 336.0 сая ам. доллар буюу 3.4  хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 94.5 хувийг эзэлж байна.

– 2023 оны эхний 8 сард экспортолсон хар тугалганы хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр,  цайрын баяжмал болон түүхий нефтийг 100.0 хувь, зэсийн баяжмалын 99.9  хувийг, чулуун нүүрсний 99.0 хувийг  БНХАУ-д; үхэр адууны боловсруулсан ширний 33.5 хувийг, ямааны самнасан ноолуурын 85.2 хувийг Италид; ямааны угаасан ноолуурыг 99.6 хувь БНХАУ-д тус тус экспортолж дээрх нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 84.7 хувийг эзэлж байна.

– Монгол улс дэлхийн 74 оронд бараа экспортолсноос  БНХАУ-д  91.7 хувь, Швейцарт 3.5 хувь, БНСУ-д 1.3 хувь тус тус ногдож нийт экспортын  96.5 хувийг дээрх орнууд эзэлж байна.