Categories
мэдээ нийгэм

Морьт харвааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн “Монгол бөмбөг намнаа” төрлөөр үргэлжилж байна DNN.mn

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монгол Улсын Соёлын яам, Монголын Морьт Харваачдын Холбоотой хамтран зохион байгуулж буй Монгол соёлын биет бус өвийн төрөл болох Морьт харвааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт 2023 оны есдүгээр 7-10-ны өдрүүдэд үргэлжилж байна.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд БНХАУ, Өмнөд Солонгос, АНУ, Франц, Австрали, Канад, Герман, Унгар зэрэг дэлхийн 21 орны 80 гаруй тамирчин Скермиш буюу Түрэг харваа, Тавер буюу Унгар харваа, Польш харваа, Рэйд буюу Ази харваа, Монгол бөмбөг намнаа зэрэг таван төрөлд хурд хүч, цэц мэргэнээ сорьж байна.

Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол бөмбөг намнаа нь албан ёсны төрөл болон шинээр нэмэгдэж байгаагаараа онцлог болж байна.

Хурд хүч, эрэмгий зориг, цэц мэргэнийг нэгэн дор нэгтгэсэн Монгол соёлын биет бус өвийн энэхүү төрлийг Аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний ёс зан заншил, өв уламжлалаар дамжуулан гадаад, дотоодын жуулчдад Улаанбаатар хотыг сурталчлах зорилгоор “Хийморь” олон улсын морьт харвааны тэмцээнийг 2019 оноос эхлэн зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жил Монгол Улс анх удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хүлээн авч байгаа юм гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ. 

Categories
гадаад мэдээ нийгэм

“G20” хамтарсан мэдэгдлийн талаар зөвшилцөлд хүрчээ DNN.mn

Хорийн бүлэг”-ийн (G20)  орнуудын удирдагчид Энэтхэгийн нийслэл хотноо болж буй дээд хэмжээний уулзалтын хамтарсан мэдэгдлийн талаар зөвшилцөлд хүрчээ.

Тэд хамтарсан мэдэгдэлдээ Украины дайныг хэрхэн дурдах тухай маргаантай асуудлыг зөвшилцөж чадсан байна.

“Шаргуу ажилласны ачаар бид “G20”-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын тунхаглалын талаар нэгдсэн ойлголтод хүрлээ. Энэхүү тунхаглалыг баталсныг зарлаж байна” гэж Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди мэдэгдсэн байна. Хамтарсан мэдэгдлийн текст удалгүй нийтлэгджээ.

Уг мэдэгдэлд Украинд эхлүүлсэн Оросын дайныг буруушаагаагүй байна.

Мэдэгдэлд мөн дэлхийн бүх улс оронд НҮБ-ын Дүрмийг дагаж мөрдөж, “газар нутгийг хүч хэрэглэн булаан авахгүй байх, аливаа улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдал, улс төрийн тусгаар тогтнолын эсрэг” үйл ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ.

“G20 нь геополитикийн болон аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэх талбар биш” гэдгийг мэдэгдэлд тусад нь тэмдэглэсэн байна.

Удирдагчид мөн Украины дайн нь дэлхийн хоол хүнс, эрчим хүчний аюулгүй байдал, нийлүүлэлтийн сүлжээ, макро санхүүгийн тогтвортой байдал, инфляцад сөргөөр нөлөөлж, зарим улс орны (хөгжиж буй, буурхй хөгжилтэй орнууд, “COVID-19” цар тахал, эдийн засгийн хямралаас сэргэж байгаа орнууд) улс төрийн орчныг төвөгтэй болгосныг цохон тэмдэглэжээ.

Үүнээс гадна, Украинд “шударга бөгөөд бат бөх” энх тайвныг тогтоох санаачилгыг дипломат бодлогоор дэмжихийг уриалсан байна.

Мэдэгдэлд мөн Украин, Оросын  үр тариа, хөдөө аж ахуйн бусад бүтээгдэхүүнийг Хар тэнгисээр аюулгүй экспортлох тухай гэрээг хэрэгжүүлэхийг уриалжээ. Уг гэрээг сунгахаас татгалзаж байгаагаа Оросын тал долоодугаар сард мэдэгдсэн юм.

“G20” нь Украины дайны талаар ихээхэн санал зөрөлдөөнтэй байгаа тул хамтарсан мэдэгдлийг баталсан нь гэнэтийн зүйл боллоо гэж “Reuters” агентлагийн мэдээнд онцолжээ. Барууны орнууд өмнө нь Оросыг хатуу зэмлэн буруушаахыг шаардаж байсан бол Хятад зэрэг зарим орон эдийн засгийн өргөн хүрээний асуудалд анхаарлаа хандуулахыг уриалж байсан юм.

Хамтарсан мэдэгдлийг дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж буй Энэтхэг улс ӨАБНУ, Бразил, Индонез улсуудын хамт боловсруулжээ.

Categories
мэдээ нийгэм

Ц.Магалжав: Допингийн эсрэг үндэсний байгууллагыг шалгуулах ажиллагааг бүх талын оролцоотойгоор гүйцэтгүүлэхээр ажиллаж байна DNN.mn

Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсч хөгжсөний 97 жил Нутгийн буян Группийн нэрэмжит намрын нээлтийн барилдааныг нээж, Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүн, улсын заан Ц.Магалжав үг хэллээ.
Намрын налгар сайхан өдрийн мэндийг эрхэм хүндэт зочид, бөх сонирхогчид бөхчүүддээ хүргэе.
Монгол бөхийн өргөөнд 09-р сард уламжлал ёсоор зохион байгуулагддаг намрын улирлын нээлтийн барилдаан эхэлж байна.
Өнгөрөгч улирал буюу 2022 оны есдүгээр 17-ний өдрөөс 2023 оны зургаадугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацааны 109 өдөрт бөхийн барилдаан зохион байгуулагдсан. Монгол бөхийн өргөө ашиглалтад орсон 1998 оноос хойших 25 жилийн хугацаанд тоон үзүүлэлтээр нэгэн шинэ хуудас бичигдлээ.
Олон барилдаан зохион байгуулагдсаны үр дүн их байвч анхааран үзэх асуудлууд байх нь дамжиггүй. Үүний учир 2023 оны намар цагийн нээлтийн барилдаанаас эхлэн барилдаан болон барилдах бөхийн тоо, эхлэх дуусах цаг зэрэг зохион байгуулалтыг өөрчилж ажиллана.
Ирэх жилд МҮБХ-ны үндсэн үүрэг болох бөх, жаяг дэгийн багийн гишүүдийн эрх ашгийг хамгаалж ажиллах бөгөөд үүний дагуу Допингийн эсрэг үндэсний байгууллагыг шалгуулах ажиллагааг бүх талын оролцоотойгоор хийн гүйцэтгүүлэхээр ажиллаж байна.
Үүний тулд одоо ид барилдаж байгаа Та бүхэн болон өмнөх үеийн бөхчүүдээс энэ байгууллагатай холбоотой шантаажилсан болон дарамталсан гэх мэт баримтуудыг гарган өгөх нэн шаардлагатай байна.
Допингийн эсрэг үндэсний байгууллагыг шалгуулахаар дан ганц Үндэсний бөхийн холбоо түүнд харъяалагдах бөхчүүдийн шахалт, шаардлагаас гадна эрх барьж байгаа албан тушаалтнуудын шийдвэр тун чухал байна.
Бид эрх баригчид, шийдвэр гаргагчдаас хууль бус зүйл хүсээгүй тул Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюу-Эрдэнэ, Улсын Ерөнхий прокурор Д.Жаргалсайхан нарын зүгээс дэмжлэг үзүүлнэ хэмээн найдаж байна.
Тэд тус байгууллагыг шалгуулах ажиллагаанд хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлэхэд л Монгол бөхийг мөхөөн доройтуулах допинг хэмээх хорт зүйлийн үндсийг таслах эхлэл болохоор байна. Мөн допингийн зөрчил гарган бусдыг хохироосон жижиг хэмжээний шантаажлагч өөрийн бурууг бусдаас хайж, допингийн шинжилгээ өгүүлэхгүй байхаар олон нийтийн сүлжээгээр турхирч байгааг эрүүл ухаантай хэн боловч ойлгон тунгаах хэрэгтэй.
Бидний дараагийн ажил бол залгамж халаагаа бэлтгэх. Үүний нэг ажил бол Монгол бөхийн өргөөнд энэ улирлаас эхэлж үндэсний бөхийн секц дугуйланг нээлттэй ажлуулах боломжийг гарган дасгалжуулагчдыг сонгох, тамирчдын усанд орох өрөөг бэлэн болгоод байна.

Монголын Үндэсний Бөхийн Холбоо

Categories
мэдээ нийгэм

“Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд 13 иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авчээ DNN.mn

Прокурорын байгууллага 2023 оны 9 дүгээр сарын 04-нөөс 08-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 269 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 902 гомдол, хүсэлтийг хянан шалгав. Үүнээс 171 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авсан бөгөөд одоо прокурорт 731 нь хянагдаж байна.

Шинээр хүлээн авсан гомдол, хүсэлтийн 4 нь ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой, 5 нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах талаар байгаа бол 261 нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдол, хүсэлт байна.

Дээрх хугацаанд Нийслэлийн Дүнжингарав, Мишээл төвүүдэд ажиллаж байгаа “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд нийт 13 иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, 22 иргэнд прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг өгч ажиллав.

Categories
мэдээ нийгэм

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн цэцэг өргөв DNN.mn

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.

Монгол Улсын Их Хурал 1996 онд жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон орон даяар өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн байдаг.

Энэ өдрөөс хойш өдгөө 28 дахь жилдээ Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжийн хүрээнд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн өнгөрүүлж байгаа юм.

Улс төрийн хэрэгт хэлмэгдэж шийтгэгдсэн иргэдээс өнөөдрийн байдлаар нийт 31,595 иргэнийг цагаатгаад байна.

Цагаатгалын хууль батлагдсан 1998 оноос хойших хугацаанд хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалтад тусгагдсан 500,000 болон 1,000,000 төгрөгийн нөхөх олговрын хүрээнд 16 тэрбум 595 сая төгрөгийн нөхөх олговрыг 18,366 иргэнд олгожээ.

Харин 2018 онд батлагдсан Цагаатгалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар нэмэгдсэн 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалт буюу хэлмэгдүүлэлтийн хор уршгийг өөрийн биеэр мэдэрч, бие махбод, сэтгэл санааны хохиролд хамгийн ихээр өртсөн хэлмэгдэгч, түүний эхнэр /нөхөр/, төрсөн болон үрчилж авсан хүүхдэд 40 болон 80 сая төгрөгийн нөхөх олговор олгох ажлын хүрээнд 93 тэрбум 140 сая төгрөгийн нөхөх олговрыг 1,709 иргэнд тус тус олгосон.

Ингэснээр нийт 20,075 иргэнд 109 тэрбум 735 сая төгрөгийн нөхөх олговрыг олгоод байна.

Энэ удаагийн “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр”-ийн нэгдсэн арга хэмжээнд УИХ-ын дэд дарга, Улсын комиссын дарга С.Одонтуяагийн урилгаар БНСУ-ын ижил төрлийн үйл ажиллагаа хэрэгжүүлдэг байгууллага “Чэжү 4.3 Энхтайваны сан”-гийн тэргүүн Ко Хи Бум тэргүүтэй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцож байгаа юм.

Түүнчлэн Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Монголын Бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран өнгөрсөн 2022 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж буй 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх сүм хийдүүд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн улс орон даяар нэгэн зэрэг буяны ном хурах арга хэмжээг зохион байгуулж байгааг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн салбарт суралцдаг 100 оюутанд хоёр сая төгрөгийн тэтгэлэг олгоно DNN.mn

Зам, тээврийн хөгжлийн сайд сургалтын тэтгэлэг олгох сонгон шалгаруулалт зарлалаа.

НЭГ. Тэтгэлгийн зорилго: Зам, тээврийн салбарын мэргэжлээр суралцагчдыг нэмэгдүүлэх, хөгжүүлэх, урамшуулах, дэмжих, сурталчлах, салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд оршино.

ХОЁР. Тэтгэлгийн хэмжээ:

Жил бүр сургалтын тэтгэлэг авах эрх үүссэн 100 хүртэлх оюутанд 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн тэтгэлэг тус бүр олгоно.

ГУРАВ. Бүртгүүлэгчдэд тавигдах үндсэн шаардлага:

Өмчийн хэлбэр үл харгалзан гадаад дотоодын баклавр, магистр, доктор, МСҮТ-д суралцаж байгаа суралцагчдад хамаарна. /цаашид суралцагч гэх/

Тэтгэлэгт хамрагдах суралцагч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

1.Суралцагч нь сүүлийн 2 улирал 3.2 болон түүнээс дээш голч оноотой үнэлэгдсэн байх;
2.Зохион бүтээсэн багаж төхөөрөмж, эрдэм шинжилгээний илтгэл нь уралдаан тэмцээнд шалгарсан бол давуу тал болно.
3.Сургалтын тэтгэлэг авах эрх үүссэн тохиолдолд оюутанд тэтгэлгийг олгоно.

4.Суралцагч тэтгэлэг авсан эсэхээс үл хамааран дараагийн жилийн сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй.

ДӨРӨВ. Бүрдүүлэх материал:

1.Иргэний үнэмлэхийн хуулбар;
2.Тэтгэлэгт хамрагдахаа илэрхийлсэн оюутны хувийн өргөдөл;
3.Оюутны талаарх мэдээллийг агуулсан анкет;
4.Суралцаж буй сургуулийн тодорхойлолт;
5.Суралцсан хугацааны сурлагын дэлгэрэнгүй дүнгийн жагсаалт /сүүлийн 2 улирал/, амжилтыг тодорхойлсон баримт бичиг;
6.Сургалтын төлбөр төлсөн баримт;

7.Бусад байдлыг нотлох баримт (өнчин, эцэг эх нь хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвараа алдсан г.м) хорооны засаг даргын тодорхойлолтоор баталгаажуулсан байх.

ТАВ. Сонгон шалгаруулалтын бүртгэл болон зохион байгуулалтын хугацаа: Сонгон шалгаруулалтад оролцох иргэд 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 09.00 цагаас 09 дүгээр сарын 10-ны өдрийн 17.00 цаг хүртэл Зам, тээврийн хөгжлийн яамны https://digital.mrtd.gov.mn/support/detail/… цахим хуудаст бүрдүүлэх материалыг хавсаргаж илгээнэ.

Жич: Зөвхөн онлайнаар бүртгэл явагдана. Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгүүлсэн материалаа ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу.

Categories
мэдээ цаг-үе

УЦУОШГ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар сэрүүснэ DNN.mn

Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр бороо орж, ихэнх нутгаар сэрүүсэж, 11-нээс 12-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хасагт үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр голын хөндийгөөр -2…+3 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +3…+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +13…+18 градус, бусад нутгаар +8…+13 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +10…+15 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Эг, Үүр, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +16…+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +26…+31 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр 128 бөхийн барилдаан болно DNN.mn

Өнөөдөр буюу есдүгээр сарын 10-ны 13:00 цагаас эхлэх Монгол Улсад Барилгын салбар үүсэж хөгжсөний 97 жилийн ойд зориулсан “Нутгийн буян” группийн нэрэмжит намрын нээлтийн Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд зодоглохоор:
1. у.ав Оргихын Хангай
2. у.ар Рэнцэнбямбын Пүрэвдагва
3. у.г Цэдэнсодномын Бямба-Отгон
4. у.з Баатархүүгийн Пүрэвсайхан
5. у.з Батзоригийн Батмөнх
6. у.з Доржийн Анар
7. у.з Баярхүүгийн Бат-Өлзий
8. у.з Цэдэнбазарын Одбаяр
9. у.х Нацагсүрэнгийн Золбоо
10. у.х Батсүхийн Зоригтбаатар
11. у.х Шархүүгийн Пүрэвгарьд
12. у.х Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ
13. у.х Ганцогтын Бадрах
14. у.х Хүрэл-Очирын Гантулга
15. у.х Сүхбаатарын Сүхбат
16. у.н Нурланы Мустафа
17. у.н Лхагвасүрэнгийн Гантулга
18. у.н Базаргүрийн Бадамсүрэн
19. у.н Болдбаатарын Батжаргал
20. у.н Лутын Батзориг
21. у.н Цэндзэсэмийн Чимэддорж
22. у.н Батцэнгэлийн Чимэдвандан
23. у.н Галсан-Очирын Ганжад
24. у.н Шоовдорын Дарханбат
25. у.н Дашдоржийн Цэрэнтогтох
26. у.н Доржхандын Хүдэрбулга
27. у.н Хутагийн Цогтгэрэл
28. у.н Цэрэнбатын Сандагдорж
29. у.н Батжаргалын Лхагвадорж
30. у.н Эрдэнэбатын Нямаа
31. у.н Энхбатын Сумъяабат
32. у.н Хүрэлбаатарын Оргилболд
33. у.н Эрдэнэбилэгийн Энх-Амгалан
34. у.н Энхтүвшиний Батмагнай
35. у.н Лхагвасүрэнгийн Отгонбаатар
36. а.а Хэвэлхүүгийн Энхчулуун
37. а.а Оюунгэрэлийн Наранбаатар
38. а.а Нямдоржийн Өсөхбаяр
39. а.а Энхбаатарын Төгөлдөр
40. а.а Өрнөхбаярын Сүхбат
41. а.а Мөнхжаргалын Бямбадорж
42. а.а Мөнхбатын Даваасүрэн
43. а.а Ганболдын Төрмөнх
44. а.а Төрмөнхийн Төгсдөлгөөн
45. а.а Ганпүрэвийн Ганбаатар
46. а.а Пүрвээгийн Өсөхбаатар
47. а.а Төрбатын Довчинсэмбээ
48. а.а Батхуягийн Батзориг
49. а.а Бат-Очирын Гончигтавхай
50. а.а Батнасангийн Үүрцайх
51. а.а Эрдэнэхүүгийн Мөнхжаргал
52. а.а Пүрэвдоржийн Эрхэмжаргал
53. а.а Энхбатын Тулга
54. а.а Цэвээнпүрэвийн Төмөрцоож
55. а.а Галбадрахын Дармаажанцан
56. а.а Баянжаргалын Төмөрбаатар
57. а.а Хүрэлбаатарын Батбаяр
58. а.а Идэрийн Мандах
59. а.а Тулгаагийн Сүрэнжав
60. а.а Даваасүрэнгийн Аззаяа
61. а.а Цэрэндоржийн Ганбат
62. а.а Чинбатын Алтангэрэл
63. а.а Балдиржамцын Тайван
64. а.а Доржсүрэнгийн Батсүх
65. а.а Даваасүрэнгийн Алтанцоож
66. а.а Будаагийн Батсайхан
67. а.а Насан-Очирын Намнансүрэн
68. а.а Жаргалсайханы Алтаншагай
69. а.а Лхагвасүрэнгийн Энхсаруул
70. а.а Энхболдын Нандин-Эрдэнэ
71. а.а Сампилын Цогтбаатар
72. а.а Мягмардоржийн Баяржавхлан
73. а.а Уламбаярын Батцоож
74. а.а Пүрэвдоржийн Хүрэлбаатар
75. а.а Жаалаагийн Наранбаатар
76. а.а Доржийн Ням-Очир
77. а.а Мягмаржаргалын Эрхэмбаяр
78. а.а Баасангийн Шаравдорж
79. а.з Эрдэнэбаатарын Түмэндэмбэрэл
80. а.з Жавзандуламын Хатанзоригт
81. а.з Даваадагвын Дарханбаатар
82. а.з Мягмарын Тэгшбаяр
83. а.з Дэлгэрдалайн Пүрэвдорж
84. а.з Батбаярын Мандалбат
85. а.з Жаргалсайханы Жавхлан
86. а.з Жигжидсүрэнгийн Бямбадонид
87. а.з Чулуунбатын Даш
88. а.з Энх-Амгалангийн Өлзийбаяр
89. а.з Цогоогийн Алтансүх
90. а.з Содбилэгийн Ган-Эрдэнэ
91. а.з Батсайханы Адъяасүрэн
92. а.з Сугирын Доржпалам
93. а.з Энхболдын Төмөрсүх
94. а.з Отгонбатын Баяржаргал
95. а.х Оргодолын Үйтүмэн
96. а.х Баасанцогтын Өлзийсайхан
97. а.х Батжаргалын Жигжидсүрэн
98. а.х Жаргалсайханы Дэлгэрсайхан
99. а.х Чойжоохорлоогийн Чойжилсүрэн
100. а.х Дашдамбын Цэрэндорж
101. а.х Бүүвэйбаатарын Анхтөр
102. а.х Даш-Очирын Батсүмбэр
103. а.х Алтансүхийн Доржпалам
104. а.х Доржготовын Доржсүрэн
105. а.х Болдбаатарын Ренчинжүгдэр
106. а.н Батбадралын Ганзолбоо
107. а.н Батсүхийн Баатарболд
108. а.н Гармаагийн Бат-Эрдэнэ
109. а.н Батмөнхийн Лхагва-Очир
110. а.н Ганбатын Ганзориг
111 а.н Отгонбатын Баярбаасан
112. а.н Равдандоржийн Лхамжав
113. а.н Баттулгын Дашдаваа
114. а.н Төмөрсүхийн Дэчинжүрмэд
115. а.н Батсүхийн Эрдэнэбуян
116. а.н Дашийн Төрбаяр
117. а.н Алтанхуягийн Эрдэнэмөнх
118. а.н Нацагдоржийн Даваадорж
119. а.н Баярхүүгийн Улаалзгана
119. а.н Батбаатарын Хүдэрбаатар
120. а.н Санжсүрэнгийн Амарсанаа
121. а.н Оргодолын Зундуй
122. а.н Раднаагийн Анхбаяр
123. а.н Сугирын Лундаа
124. а.н Бямбаагийн Билгүүнтөгс
125. а.н Эрдэнэбаатарын Бат-Эрдэнэ
126. а.н Хадбаатарын Нямдорж
127. а.н Баярсайханы Батзориг
128. а.н Цэрэнчимэдийн Билэгсайхан
129. а.н Сэнгэдондогийн Пүрэвжанцан
130. а.н Орынхан Ерболсын
131. а.н Мөнгөндаваагийн Баасанцэнд
132. а.н Төрбатын Мягмаржав
133. ц.н Ганбатын Эрдэнэтогтох
134. а.н Дамжингийн Ядамсүрэн
135. а.н Намсрайжавын Амаржаргал
136. а.н Дүгэрсүрэнгийн Дашням
137. а.н Саранцэцэгийн Занданхүү
138. а.н Бат-Эрдэнийн Жигжидсүрэн
139. а.н Амарбаясгалангийн Ширнэндагва
140. а.н Батбаатарын Бат-Эрдэнэ
141. а.н Төмөрбатын Мөнхбат
142. а.н Цэрэнжавын Мөнх-Эрдэнэ
143. а.н Сүхбаатарын Очирпүрэв
144. а.н Айдис Айбек
145. а.н Баярцогтын Мөнхзориг
146. а.н Батбаярын Сундуйжав
147. а.н Занданбаатарын Галт-Очир
148. а.н Нүржигдаваагийн Пүрэвдаваа нарын бөхчүүд бүртгүүллээ.
Тус барилдааны түрүү бөх 10.0 сая төгрөг, үзүүр бөх 7.0 сая төгрөг, их шөвгийн бөхчүүд тус бүр 3.0, дунд шөвгийн бөхчүүд тус бүр 1.0 сая төгрөгийн бай шагнал гардах бөгөөд үзэгчдийн дундаас “гурван азтан” тодруулна.
Тасалбараа  ЭНДЭЭС захиалан авах боломжтой.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Categories
мэдээ цаг-үе

Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс мэдэгдэл гаргажээ DNN.mn

Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд “Нийслэлийн түргэн тусламжийн төв нь нийслэлийн 6 дүүргийн иргэдэд газар дээрх болон эмнэлэг хүртэлх тусламж үйлчилгээг 24 цагаар тасралтгүй хүргэн ачаалалтай ажилладаг билээ.Мөн автомашин бүр дээр GPS төхөөрөмж суурилуулан хяналт тавин, зөвхөн түргэн тусламжийн үйлчилгээнд ашиглаж байна. Тус төвийн түргэн тусламжийн автомашинууд нь урд, хойд талдаа “ТҮРГЭН ТУСЛАМЖ” бичиглэлтэй, 2 хажуу талдаа хөх өнгийн дэвсгэр дээр цагаанаар “НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ” хэмээх бичиглэл, хөх өнгийн логотойгоороо бусад хувийн хэвшлийн болон төрийн өмчит эмнэлгийн автомашинуудаас ялгагддаг.

Улаанбаатар хотын хэмжээнд манай төвөөс гадна хувийн хэвшлийн болон төрийн өмчит эмнэлэг бүрт эмнэлгийн машин байдаг бөгөөд иргэд эмнэлгийн бус үйлчилгээнд явж буй автомашины зургийг авч манай байгууллагын автомашин мэтээр цахим орчинд түгээж буруу мэдээлэл тарааж байна.

Зураг дээрх тэмдэглэгээнээс өөр өнгийн тэмдэглэгээтэй автомашин нь манай НТТТ-ийн машин биш болохыг мэдэгдэж байна” хэмээжээ.

Categories
мэдээ цаг-үе

Жаргалант суманд тогтоосон хязгаарлалтыг цуцаллаа DNN.mn

Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахлын халдварын хүний өвчлөлийн нэг тохиолдол бүртгэгдэж шинжилгээгээр батлагдсан тухай өмнө нь бид мэдээлсэн билээ.
Мэргэжлийн байгууллагууд нэгдүгээр хавьтлын найман хүнийг олж тогтоон PCR шинжилгээ хийлээ.
Тарваган тахлын халдвар авсан иргэн О-ийн биеийн байдал хэвийн. БОЭТ-ийн Халдвартын тасагт тусгаарлан шаардлагатай эмчилгээ хийж байна.
Харин ойрын хавьтлын иргэдийг зургаан хоног гэрийн тусгаарлалтад байлгахаар болжээ.
Шинжилгээний хариу бүгд “СӨРӨГ” гарсан тул хязгаарлалтын дэглэмийг цуцалж постуудыг татан буулгаж хөдөлгөөнийг хэвийн болгосон гэж Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой Байдлын Газраас мэдээллээ.