Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

​“Deepfakes” буюу хуурамч дүрс

Мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан иргэдийг хууран мэхлэх систем өндөр түвшинд хөгжиж байна. Хэн дуртай нь хүссэн хүнийхээ дүрд хувиран хуурамч видео бүтээх боломжтой болжээ. Технологийн ийм шийдлийг мэргэжилтнүүд “Deepfakes” гэж нэрлэж байгаа юм. Энэ нь хиймэл оюун ухаан дээр суурилсан хүний дүрийг бүтээх техникийн арга ажээ. Тодруулбал, энгийн иргэд олны танил эрхмийн дүрд хувирч, түүний дуу хоолой, нүүрний хувирал, тэр бүү хэл үрчлээс, амны хайрцаг зэргийг нь хүртэл ялгахын аргагүй дуурайдаг гэсэн үг. Сүүлийн үед ийм төрлийн технологи дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад улс төрийн зорилгоор илүүтэй ашиглагдах болсон юм. Саяхан АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампыг хэл амаар доромжилсон Б.Обамагийн яриа бүхий бичлэг олон нийтийг ихэд цочирдуулав. Үнэн хэрэгтээ энэ нь “Deepfakes” байсан нь нотлогдсон. Мөн хэдэн жилийн өмнө ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины хэлээгүй үгийг нь ярьсан болгож хуурамч бичлэг цацагдаж байв. Харин өнгөрсөн оноос дэлхийн оддыг эротик кинонд тоглосон мэт харагдуулах хиймэл видео цахим орчинд нэлээд дэлгэрсэн. Энэ мэтчилэн “Deekfakes”-ыг ашиглан хүссэн хүнийхээ дүрийг бүтээж, юу дуртайгаа ярьж, мэдэгдэж ард түмнийг төөрөгдүүлж байгаа юм. Гагцхүү дүрс бичлэгийн жинхэнэ, хуурамчийг мэргэжлийн программистууд л ялгаж чадна. Гол таних тэмдэг нь дүрсний нягтаршил юм билээ. Өнөөдөр хүн төрөлхтөн цахим мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Цаг хугацаатай уралддаг бид завгүй амьдралын хэв маягтаа мэдээллийн шуурхай чанарыг хадгалсан онлайн ертөнцтэй алхаагаа нийлүүлдэг болоод удлаа. Орон зайнаас үл хамааран мэдээллийг хүссэн газраасаа авах тэр боломжийг технологийн хөгжил бидэнд мэдрүүлдэг. Орчин цагт бараг л хүн бүр мэдээлэгчийн үүрэг гүйцэтгэдэг болсон гэхэд хэлсдэхгүй биз. Гэвч сайнаасаа муу нь түрүүнд цойлж, цахим мэдээлэл тараа таниулж байна. Харсан, үзсэн, бодсоноо ямар ч цензургүйгээр цахим ертөнцөд түгээдэг нэг төрлийн тархи угаалт давалгаалдаг болов. Авууштай нь хэт нэг талыг баримталсан, хувийн үзэмжээрээ баталгаагүй, хуурамч мэдээллийг олон түмэн ялгаж, таньж чаддаг болсон. Тэр хэрээр цахим мэдээллийн нэр хүнд унаж, иргэдийн итгэл үнэмшил ч буурч байна. Дээрээс нь “Deekfakes” буюу хуурамч дүрс газар авлаа. Хэн дуртай нь хүний өмнөөс дүрд нь хувираад ярих боломжтой болчихлоо. Цахим ертөнц дэх эдгээр хуурамч мэдээлэлд ард түмэн нэг удаа хууртсан байж болно. Дараагийн удаад хичнээн үнэн зүйл гаргасан ч иргэд итгэдэггүй гэдэг нь хэд хэдэн удаагийн судалгааны дүнгүүдээс харагдаж байгаа юм. Хуурамч бичвэр, дүрс бичлэгүүдээс залхсан иргэд зөвхөн цаасан хэвлэлийг илүүд үздэг юм. Ялангуяа урт хугацаанд оршин тогтносон, буурьтай суурьтай хэвлэлийг сонгодог. Сэтгүүл зүйн түүхэнд нэрээ тамгалж чадсан цаасан хэвлэлүүд бүгд л цахим хувилбартай байдаг. Жишээлбэл, үндэсний өдөр тутмын хэвлэл “Өдрийн сонин”-ы цахим сонин эх орондоо төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт хүрч байна. Гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчууд маань улс эх орондоо болж буй өдөр тутмын үйл явдлууд, төрийн бодлого шийдвэрүүдийг зөвхөн төв хэвлэлээсээ авахыг хүсч ийнхүү алс холоос цахим “Өдрийн сонин”-оо захиалан уншдаг юм. Интернэт орчинд тархдаг эрээвэр, хураавар мэдээллүүдийн цаана хариуцлага хүлээх эзэн бие байдаггүй. Тиймээс хэн дуртай нь амныхаа зоргоор донгосдог тэр орон зайг сошиал медиа бүрдүүлээд байгаа хэрэг. Харин түүхийн аль ч үед оюунлаг, ухамсартай хүмүүсийн сонголт нь сонин байсаар ирсэн юм шүү. Баримттай, мэдээлэл сайтай, олон ургалч үзлийг шингээсэн төв хэвлэлүүд өнөөдрийг хүрэхдээ нэлээд бартаатай замыг туулсан. Сонин хэвлэлийн амыг таглах гэж төрийн эрх мэдэлтнүүд сүрийг үзүүлж, элдэв хуулиар боомилох гэж оролдоно. Эсвэл улстөрчид өөрсдийгөө магтуулах зорилготой түр зуурын сонин хэвлэл байгуулна. Мэдээллийн эрин зууны шуурганд зөвхөн буурьтай цаасан хэвлэлүүд л хөл дээрээ бат зогсч, шалгарч үлддэг. Улстөрчид нэг нэгийгээ намнахдаа пиарын хар технологийг түлхүү ашигладаг болсон. Сонгуулийн үеэр бүр ч их дэлгэрдэг. Ийм худал хуурмаг мэдээлэл тараах гол хэрэгсэл нь цахим орчин болоод байгаа. Тэгвэл “Deekfakes” буюу хуурамч дүрс бүтээх техникийн аргыг пиарчид хамгийн их ашиглах нь мэдээж. Нэгэн цагт цаасан хэвлэл эд мандаж байх үед ведио зурагтай, мэдээллийгэх баримт болгоно гэдэг туйлширдаг байсан бол өнөө цагт энэ нөхцөл байдал эсэргээрээ болжээ. Хэн нэгнийг үнэмшихийн аргагүй адилхан бүтээдэг болсон хиймэл дүр бүхий видео дэлхий дахинд дэлгэрсэн болохоор хүмүүс итгэхгүй. Тиймээс хамгийн найдвартай мэдээллийн хэрэгслээр гарт баригддаг цаасан хэвлэл лцагийн цагт тодордог юм. “Deekfakes”-ыг манайд хөгжүүлэх чадварлаг программистууд хангалттай олон бий. Хуурамч видео хийх арга нэлээд олон жилийн өмнөөс эхлэлтэй. Анхандаа хиймэл дүрсийг анимейшнээр бүтээдэг байсан гэнэ. Саяхныг хүртэл ашиглаж байсан ийм арга нь тун болхи, хугацаа их зарцуулдаг байжээ. Учир нь IT-гийн компаниуд өөрсдөө тэр программаа бүтээдэг байв. Тэгвэл орчин цагт соурс кодоо нээлттэй тавьдаг болсон бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт ашиглах бүрэн боломжтой. Уг хуурамч дүрсийг “Tensortflow” программын тусламжтайгаар бүтээдэг байна. Ерөнхийдөө системийн ажиллах зарчим нь анимэйшнтэй төстэй. Тухайн хүний бодит ярианы бичлэг, үйл хөдлөлийг хиймэл оюун ухаан шинжлээд мэдрэлийн импульс, хоолойн кодуудыг бүрэн таниад авчихдаг гэнэ. Ийнхүү хиймэл оюун ухааны тусламжтайгаар богино хугацаанд хуурамч дүрсийг бүтээх боломж бүрдсэн байна. Түүнчлэн “Hologram” гэдэг технологи сүүлийн үед дэлгэрч, хөгжих хандлагатай болохыг мэргэжилтнүүд сануулж байгаа юм. Энэ нь хүнийг байхгүй газар нь байгаа мэт харагдуулдаг аж. Тэгэхээр энэ технологийг “Tensortflow” программтай хослуулаад хөгжүүлбэл хэн нэгнийг видеогоор нь биш, амьдаар нь дуурайж болох юм байна. Нэг ёсондоо хэн нэгний дүрд хувирсан хуурамч хүн биетээрээ яг дэргэд байгаа мэт гарч ирнэ гэсэн үг. Мэдээллийн технологи цаашид улам боловсронгуй хөгжиж, та бидний санаанд ч багтамгүй, төсөөлөлд ч байгаагүй тийм зүйлсийг бүтээх нь ойлгомжтой. Сануулахад ирэх аравдугаар сарын эхээр УИХын 42 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн гурван суманд нөхөн сонгууль болно. Нэр дэвшигчид хасах оноо авахыг хүсэхгүйн тулд сонгуулийнхаа сурталчилгааг хэрхэн хаагуур яаж явуулахаа зөв сонгох нь чухал. Нэгэнт сонгогч олон түмэн цахим ертөнцийн сурталчилгаанд итгэл алдарсан. Хэрэв нэр дэвшигчид аливаа мэдээлэл, мэдэгдэл хийвэл сонгогчид “Deekfakes”-ийг ашиглажээ гэж эргэлзэж, төөрөгдөхийг үгүйсгэхгүй. Өнөө цагт иргэд зөвхөн цаасан хэвлэлд итгэж үнэмшиж байгаа. Иймд нөхөн сонгуульд нэр дэвшигчид баттай, барьцтай сонин хэвлэлийг сонгож сурталчилгаагаа явуулбал амжилтад хүрч чадна.

Categories
мэдээ цаг-үе

​Д.Сумъяабазар: “Эрдэнэс Таван толгой”-н хувьцааг гадаадын хөрөнгийн бирж дээр гаргана гэдэгт эргэлзэх зүйлгүй

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазартай ярилцлаа.

-“Эрдэнэс Таван толгой”-н IPO-г хэдий хугацаанд багтааж гаргах боломжтой вэ?

-УИХ-аас “Эрдэнэс Таван толгой” компанийн 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржид нээлттэй арилжаалах шийдвэр гаргаж, тогтоолын төслийг баталсан. Ингэхдээ 180 хоногийн дотор бэлтгэл ажлыг дуусгах үүргийг надад өгсөн. Энэ дагуу ажлын хэсэг байгуулагдсан. Ахлагчаар нь миний бие ажиллаж байна. Ажлын хэсэг байнга хуралдаж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж, зөвлөмж, чиглэл өгөн тулгамдсан асуудлыг зохицуулан ажиллаж байгаа. Салбарын сайдын зүгээс Засгийн газар, УИХ-д үе шаттайгаар ажлаа танилцуулах учиртай. Ийм шалтгаанаар зуны ид амралтыг үл хайхран ажиллаж байна.

-Ажлын хэсэгт өөр ямар сайд нар багтаж байна?

-Ажлын хэсэгт Сангийн сайд, Зам тээвэр хөгжлийн сайд нар багтан ажиллаж байгаа.

-IPO гаргаж хэчнээн тэрбумыг босгох вэ. Тэр мөнгөө юунд зарцуулахаар төлөвлөж байгаа вэ?

-Таван толгойн ордыг цогцоор нь хөдөлгөхийн тулд багагүй мөнгө шаардлагатай. Дэд бүтцээс эхлээд бүтээн байгуулалтын томоохон ажлууд бий. Мөн нөөцийн нэгдсэн тайлан, уурхайн ТЭЗҮ-ийг зайлшгүй шинэчлэх шаардлага байгаа. Шинэчилсэн ТЭЗҮ дээрээ түшиглэн баяжуулах үйлдвэрээ барина. Цаашдаа жилдээ 30 хүртэл сая тонн баяжуулсан нүүрсээ олон улсын зах зээл дээр гаргах төлөвлөгөө байгаа. Бидний хийх гэж буй IPO олон улсын хөрөнгийн зах зээлээс 30 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэрийн үнэ цэнд оршиж байна. Урьдчилсан тооцооллыг УИХ дээр нэлээд ярьсан. Хамгийн багаар бодоход бид 1.5-аас эхлээд зургаан тэрбум хүртэлх ам.доллар босгох эх үүсвэр байна гэдгийг манай яамныхан, Сангийн яамныхантай тооцож гаргасан Зам тээврийн хөгжлийн яам замын дэд бүтцийн төслүүд дээр маш сайн ажиллаж байгаа. Сангийн яамныхан IPO босгоход голлож ажиллана. Манай яамнаас ТЭЗҮ-ийг боловсруулж, нөөцийн нэгдсэн тайланг шинэчлэх юм. Баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил бий.

-УИХ-ын гишүүд Таван толгойн ордыг хэтэрхий багаар үнэллээ гэж шүүмжилж байгаа. Та үүнд ямар тайлбар хэлэх вэ?

-Гишүүдийн зүгээс 7.4 тэрбум тонны нөөцтэй нүүрсний ордыг хэтэрхий бага үнээр үнэлж байна гэдэг зүйлийг ярьсан л даа. Гэхдээ энэ тийм биш. Газрын доор байгаа нүүрс ямар үнэ цэнтэй байх вэ, газрын дээр гарч ирээд ямар үнэ цэнтэй байх вэ гэдэг бол маш том ялгаатай зүйл. Бид 30 сая тонн баяжуулсан нүүрсэн дээр суурилсан эдийн засгийн тооцоо явж байгаа гэдгийг бодох ёстой.

-Тэгэхээр УИХ-ын гишүүд зөвхөн нөөцөн дээр нь тоо бодоод байгаа гэсэн үг үү?

-Тийм ээ. Манайхан нөөцөөр нь бодоод байна. Олон улсын хөрөнгийн үнэлгээ хийдэг байгууллагууд 30 жилээс цаашхыг үр өгөөжтэй гэж хардаггүй. 30 жил дотор тооцооллоо хийж гаргаж, тодорхойлдог. Манай уул уурхайн компаниудын үнэ цэн яагаад олон улсын дунджаас доогуур байдаг гээч. Шалтгаан нь маш тодорхой. Дэд бүтцийн асуудлууд шийдэгдээгүй тул эрсдэл өндөр гэж үздэг юм. Тиймээс үнэлгээ бага, үнэ цэн буураад байгаа. Бид дэд бүтцийн асуудлаа шийдэх хүрээнд төмөр зам, авто зам, баяжуулах үйлдвэрээ бариад, уурхайнхаа ТЭЗҮ-г шинэчилбэл олон улсын зохих түвшинд удахгүй хүрнэ.

-Төмөр зам дээр ямар бодлого баримтлах бол?

-Таван толгойн төмөр замыг бид олон жил ярьсан. Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 420, Таван толгой-Гашуунсухайтын 259 км төмөр зам, хүчитгэсэн суурьтай Таван толгой Гашуун сухайт чиглэлийн хүнд даацын авто машин тээвэр хийх 260 орчим км авто зам, Таван толгой-Оюу толгой Ханги мандалын чиглэлийн авто замаас эхлээд дагалдах төслүүд хийгдэхээр байгаа. Таван толгойг эрчимжүүлэх ажлын томоохон үндэс суурь бол мэдээж төмөр зам. Тэр утгаар нь төмөр замын ажлыг нэн даруй эхлүүлнэ. Үүнээс

гадна гурван чиглэлийн авто зам байх юм. Энэ чиглэлээр сонирхож байгаа аж ахуй нэгжүүдтэй дэд бүтцийн төслүүдэд гэрээ хэлцэл хийж яаралтай ажилд нь оруулахаар төлөвлөж байна. Ингэж чадвал 31 мянга орчим ажлын байр бий болно. Эдийн засагт үзүүлэх шууд болон шууд бус үр нөлөө асар их гэсэн үг. Уул уурхайн салбарт орж ирж буй 100 ам.доллар тутмын 90 ам.доллар нь өөр салбаруудаар дамждаг. Тиймээс уул уурхай нь бусад салбараа дагуулан хөгждөг. Хоёр төмөр замын ажлыг бас энэ зун эхлүүлэхээр ярилцаж байна. 180 хоногт багтаж дотоод ажлаа эхлүүлчих болов уу.

-Гадаадын хөрөнгийн бирж дээр гаргах ажлыг хэзээ эхлэх вэ?

-Үүний дараа гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр гарах ажлуудаа үе шаттай хийнэ.

-Гадаадын хөрөнгийн биржид гарахад төвөгтэй гэж дүгнэх хүмүүс олон байна. Таны хувьд гадаадын хөрөнгийн бирж дээр гаргана гэсэн итгэл дүүрэн байгаа гэж ойлголоо…

-Мэдээж амар ажил биш. Бидний өмнө их ажил бий. Гэхдээ “Эрдэнэс Таван толгой” жил орчмын дотор гадаадын хөрөнгийн биржид гарна гэдэгт эргэлзэхгүй байгаа. Таван толгой төслийнэдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлснээр манай улсын эдийн засагт үлэмж нэмэр болно. Урьдчилсан тооцоог Сангийн яамныхантай хамтарч гаргасан.

-Таван толгой төсөл хэрэгжиж эхэлснээр жилдээ хэчнээн ам.доллар олох таамаг тооцоо гарсан бэ?

-Таван толгой төсөл хэрэгжиж эхэлснээр жилдээ 400-1.1 тэрбум ам.долларын орлого орно. Экспортоос орж ирэх орлого жилдээ 2.8 тэрбум ам.доллараар нэмэгдэх тооцооллыг хийсэн. Таван толгойн бүлэг орд 7.4 тэрбум тоннын нөөцтэй гэсэн судалгаа бий. Үүнээс 5.1 тэрбум тонн нь коксжих нүүрсний үндсэн нөөц эзэлж байгаа. Үүнээс 1.9 тэрбум тонн нь эрчим хүчний өндөр чанарын нүүрс гэдэг тооцоог 2011 онд гаргасан.

-Тэгвэл Таван толгойн IPO-гийн бэлтгэл ажил аль хэдийн эхэлсэн гэж ойлгож болох нь ээ?

-Таван толгойн бүлэг ордод олон улсын зах зээлд IPO босгох ажил эхэлчихсэн шүү дээ. Энэ оны төгсгөлд УИХ-д оруулж танилцуулна. Шаардлагатай бол намрын чуулганд явцын байдлаар мэдээлэл өгнө. IPO-г маш богино хугацаанд хийж хэрэгжүүлэх шаардлагатай. Цаг алдалгүй эхлэх ёстой.

-Дотоод гадаадын хөрөнгийн биржээр арилжаална гээд байгаа. Гадныханд яг хэчнээн хувийг нь арилжаалах вэ?

-Гадныханд “Эрдэнэс Таван толгой”-н хувьцааны 30 хувийг санал болгоно. Одоогоор төр компанийн 78.9, иргэд болон 21486 аж ахуйн нэгж 0.05 орчим хувийг нь л эзэмшдэг. Иргэдийн хувьцааг шууд эргэлтэд гаргахгүй. Төрд байгаа хувьтай хамт багцад байрлаж байна. 30 хувийг худалдаанд гаргахаар иргэдэд эзэмшлийн хувьцаагаа борлуулах эрх нээгдэх ёстой. Үүний тулд Монголын хөрөнгийн бирж зэрэг холбогдох албаныхны үгийг сонсож, шийдвэр гаргана гэж төлөвлөж байгаа.

Дотоодын хөрөнгийн зах зээлийг ойрын хугацаанд их зөв голдиролд оруулах ёстой. Уул уурхайн салбарын үйл ажиллагааг санхүүтэй зөв уялдуулбал амжилттай урагшилдаг.

-Хувьцааны нэрлэсэн үнэ дээр ямар бодлого барих вэ?

-Гадаадын хөрөнгийн биржүүдээс санал авна. Хонгконг, Нью-Йорк, Шанхай, Токио, Торонтогийн хөрөнгийн биржүүд Таван толгойд ямар үнэлгээ, санал өгөхийг харна гэсэн үг. Хэрэглэгч, зах зээл нь хаана байгаа билээ гэдэг бол хамгийн түрүүнд бодолцох ёстой зүйл.



Categories
мэдээ цаг-үе

​Ц.Цэнгэл: Байгаль орчин сүйтгэдэг танхай балмад улсуудад төрийн төмөр нүүр үзүүлэх ёстой

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлтэй ярилцлаа.

-Сэлэнгэ аймгийн Мандал суманд хусан ойг шатааж утаагүй түлш үйлдвэрлэх гэж байгаа тухай мэдээлэл байна. Энэ талаар та эхлээд тайлбар өгөхгүй юу?

-Барууны орнуудад ургац нь удааширсан хусан ойг тусгай зориулалтын түлш бэлтгэхэд ашигладаг туршлага байдаг. Учир нь хусны нүүрс нь утаа гаргадаггүй, агаар бохирдуулдаггүй онцлогтой. Германы ийм сургалт манай улсад хэрэгжиж байгаа. Одоогийн байдлаар хусан ойгоос утаагүй түлш үйлдвэрлэх зөвшөөрөл огт өгөөгүй. Түүнийг хэрэгжүүлье гэсэн аж ахуйн нэгж ч байхгүй гэдгийг хэлье. -Та наадмын өмнөхөн олон улсын хуралд яамаа төлөөлж оролцсон. Уг хурлын үр өгөөж нь манай улсад хэрхэн тусах вэ? -Бахиран улсад болсон ЮНЕСКО-гийн 42 дахь хуралд 190 гаруй орон оролцсон. Манай улсын хувьд гол оролцох асуудал нь Байгал нуурын асуудлыг цогцоор нь тавигдах урьдчилсан төлөвлөгөөтэй байсан учраас бид сүрхий төлөөллийг оролцуулсан. Ингээд хурлаар Байгал нуурын асуудал портоколь маягаар тэмдэглээд өнгөрүүлэх маягаар оролцсон. Тодруулбал өмнө нь ЮНЕСКО-гийн 39, 40, 41 дүгээр хуралдаануудаар “Байгаль нуур, түүнд цутгаж байгаа гол мөрнүүдийн биологийн болоод олон янз байдлын судалгаа, дүн шинжилгээг хэлэлцэж, дүгнэнэ үү” гэсэн үүрэг даалгавар гарч байсан. Тэр дагуу манай улсын хувьд эрдэмтдийн хоёр баг гаргаж ажиллаж байгаа. Хилийн орчмын хэлэлцээрийнхээ хүрээнд мэргэжлийн улсуудыг оролцуулсан хэд хэдэн томоохон уулзалт зөвлөгөөнүүд хийгдсэн. Мөн Эгийн гол, Шүрэнгийн гол, Орхоны гол дээр Монгол Улсын барьж байгуулах барилга байгууламжид орон нутгийн улсуудын санал санаачилгыг авч, 16 хэлэлцүүлэг, ярилцлага авч явуулсан нь Дэлхийн банкны шаардлагад нийцсэн гэж үзэж байгаа. Түүн дээр мэдээж зохион байгуулалттай эсэргүүцэл байсан ч гэсэн нутгийн иргэдийн санал ямар байдаг, цаашид яаж авч хэрэгжүүлбэл зүйтэй вэ гэдэг асуудлыг ярьж, уг төслийнхөө болох процесс, цаашид хийх ажлынхаа хүрээнд мэргэжлийн улсууд яриад явсан ийм ажил байгаа юм. Ер нь ОХУ-ын эрдэмтэд хамгаалалтын, станцын юм уу тохируулгатай далан барих нь зарчмын хувьд тохирч байна гэсэн ойлголттой байгаа. Энэ талаар манай яам сая Бахиран хотод болсон хурлын үеэр ОХУ-тай хамтарч ажиллаж байгаа талаараа, цаашид биологийн олон янз байдал, сөрөг нөлөө байна уу гэдэгт ирэх аравдугаар сард дуусгавар болгохоор талууд хамтран ажиллаж байгаагааг ярьж, олон улсын хороодын талархлыг хүлээсэн. ОХУ-ын даргалж ирсэн улсууд Монголын талд баяр хүргэсэн.

– Эгийн голын усан цахилгаан станц бол том бүтээн байгуулалт. Гэтэл ажил удаашралтай байгаагийн гол шалтгаан нь Байгаль нуурт сөрөг нөлөөтэй гэсэн мэдээллээс болж Оросын талын том эсэргүүцэлтэй тулгарсаар ирсэн. Ойлголтын зөрүүгээ цэгцэлж чаджээ?

-ОХУ-ын эрдэмтдийг газар дээр нь аваачиж үзүүлсэн. Монголын талд юу ч баригдаагүй байгаа. Гэтэл ташаа буруу мэдээллийг“Хил, ус хязгааргүй” хэмээх ТББ олон улсын хурал дээр өмнө нь өгч байжээ. Монгол Улсыг гүт гэсэн шинж чанартай мэдээ, мэдээллийг сошиалд тавьсны үндсэн дээр ОХУ эсэргүүцэж эхэлсэн. Энэ хүрээнд Хятадын усны дэд сайдыг миний бие энэ гурван сав газарт аваачиж үзүүлсэн. Усны мэргэжилтэй 60-аад хүн дагалдан явсан. Гол мөрөн дээр цахилгаан станц, далан барихад байгальд ямар ч сөрөг нөлөөгүй юм байна гэсэн зөв ойлголттой болсон. Эгийн гол төслийг Оросын тал хүчтэй эсэргүүцэх болсон шалтгаан бол ердөө буруу мэдээлэл цаца гдаж, улс төржилт орсонтой холбоотой. Үнэн хэрэгтээ бодит байдлыг газар нь дээр нь дагуулж очиж танилцуулсны үр дүнд асуудлыг нааштай шийдсэн. Одоо ОХУ-ын эсэргүүцэл багассан. Учир нь өөрсдөд нь хэрэгтэй ажил юм гэдгийг мэдэж байгаа. Оросын талын эрдэмтэд бүгд ингэж хэлсэн. Тэр байтугай ерөнхийлөгч В.Путин сжтгүүлд өгсөн ярилцлагадаа “Эгийн гол Байгаль нуурт онцгой нөлөө үзүүлэхээгүй байгаа бол эрдэмтэд үүн дээр маргаан гаргах шаардлага юу байгаа юм бэ” гэсэн байгаа юм. Мөн Эрхүү мужийн амбан захирагч хүртэл Эгийн голыг том асуудал биш гэсэн. Ерөнхийдөө хоёр улсын Засгийн газрын түвшинд нэг ойлголтттой болсон. Харин хэсэг бүлэг, санхүүжилт авсан хүмүүс түмэнд буруу мэдээлэл өгч, сенсацилж байгаа нь харамсалтай.

-Ер нь бол Эгийн голын усан цахилгаан станцын ажил саадгүй явагдах зам засагдчихлаа гэж ойлгож болох уу?

-Аравдугаар сард бид хилийн усныхаа бүрэн эрхт х урды г хий х г эж байна. Дараа нь Москва хотноо эрдэмтдийнхэээцсийнтайланг ярина. Нохойн дуу ойртож байна гэж хэлж болно.

-Гурван улсын аялал жуулчлалын сайд нарын уулзалт саяхан манай улсад зохион байгуулагдлаа. Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ямар гарц шийдлүүд байгаа вэ?

-Жилд ойр ойрхон гурван улсын аялал жуулчлалын сайд нарын уулзалт болжбайна. Түрүү жил Улаан-Үд хотноо болсон энэ хуралд Оросын аялал жуулчлалын агентлаг, Хятадын аялал жуулчлалын сайд, Монголын талаас миний бие оролцсон. Уулзалтын гол баримт бичиг нь гаалийн болоод хилийн дамжин нэвтрүүлэлтийн замыг либералчилъя гэж байгаа юм. Аялал жуулчлалын групп явдаг юм бол удаан шалгах, хүнд суртал гаргах, машиныг оруулахгүй байх зэрэг нөхцөлүүд гэх зэрэг харилцан солилцох асуудлыг шийдье гэсэн. Тэр хүрээнд Хятадын талаас 100 гаруй машинтай хүн Улаан-Үд рүү ороод буцаж явдаг үзүүлбэр маягийн аялал явагдвал зөв зүйтэй гэдэг асуудал шийдэгдсэн.Өнөөдөр үүнийг бататгаад, хил орчмын аялалыг хөгжүүлэхийн тулд заавал виз авч чирэгдэл үүсгээд хэрэггүй. Гадаад хэргийн яамтайгаа бид ярьж байгаад тухайн 3-4 хоног аялах хүмүүст албан хуудас маягт өгч хурдавчлах, тухайн орон нутаг руугаа ороод түүхийн соёлыг үзээд буцдаг ийм аяллыг хөгжүүлье гэж байгаа юм. Энэ мэтчилэн хил гаалийн асуудлаа эрчимжүүлэх либералчилах тал дээр ач холбогдол өгсөн. Дараа жилийн гурван улсын уулзалтаар хичнээн жуулчин ирэв, яаж түргэн шуурхай үйлчлэв гэдгээ дүгнэх учиртай.

-Манай улс нэг сая жуулчин авна гэсэн том зорилготой. Эхний ээлжинд жорлонгийнхоо асуудлыг шийдэж чадвал энэ тоонд хүрэхэд ойртоно. Гадаад, дотоодын аялагчдын хамгийн ихээр очдог Хорго, Хөвсгөл нуур зэрэгт жорлон хомс, байгаль орчин бохирдож, жуулчдын тав тухыг алдагдуулдаг тал бий. Ер нь ийм аж ахуйн шинжтэй ажлыг орон нутаг хариуцаад хийж болдоггүй юм уу. Эсвэл яам хариуцах ёстой юу?

-Аймаг болгон аялал жуулчлалын газартай. Гэтэл тухайн аймгийн аялал жуулчлалын бодлогод тусгаха суудал нь ч амлалттай санагдаад байгаа юм. Хөвсгөл бол хамгийн их хөл хөдөлгөөнтэй газар болсон. Тэнд Азийн хөгжлийн банкны томоохон төсөл хэрэгжүүлээд явж байгаа. Энэ хүрээнд нуурын эрэг, зам дагуу боловсонжорлонгуудын хийсэн. Харамсалтай нь орон нутаг нь тэдгээрийг түгжчихээд ажиллуулаагүй байгаа юм. Тэндорон нутгийнхаа иргэнийг ажиллуулж, олсон орлогоосоо цалинжуулж болно шүү дээ. Энд зохион байгуулалтын ажил тун хангалтгүй байна. Ирэх наймдугаар сарын 15 гэхэд манай яам, Зам тээврийн хө гжлийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтарсан ажлын хэсэг тэнд очиж нөхцөл байдалтай танилцана. Яам бол бодлогоо гаргаад л явна шүү дээ. Түүнээс асуудал болгоныг очиж хянаад, зогсоод байна гэж байхгүй. Аялагчдад сэтгэл ханамжтай үйлчилгээг үзүүлэх ёстой.

-Таван ханатай гэр бариад л дотор нь хэдэн модон ор эгнүүлчихээд аялал жуулчлал эрхэлж байна гэдэг л дээ. Аялал жуулчлалын салбарт стандарт гэж байна уу?

-Манайхан нэгнийхээ санаачилж, сэдсэн ажлыг хуулбарлаж, татаж унагаагаад байдаг. Жишээлбэл, нэг нь таван тэмээгээр иргэдэд үйлчилж байвал маргааш нь түүний хажууд өөр нэгэн хэдэн тэмээтэй хүрээд ирдэг. Уг нь бодлогоор орон нутаг квот тогтоогоод өгчих хэрэгтэй. Энэ аманд ерөөсөө тэмээгээрээ эднийх үйлчилнэ. Харин танайх үхэр тэргээр үйлчил. Дараагийн айл нь хониороо ч гэдэг юм уу бодлогоо зөв гаргаад ажиллаач гэхээр ерөөсөө тоодоггүй. Эдийн засгийн хөшүүрэг нь бага болохоор энэ үйлчилгээнүүд олигтой хөгжиж чадахгүй байгаа юм. Монголчуудын хоорондоо бие биеэ унагах ажлыг сүүлийн 20 жилд харж байна. Уг нь аялал жуулчлалын орон нутгийн газар хуваарилаад явбал мэдэгдэхүйц орлоготой болно. Зохион байгуулалт муутай бие биеэ унагадаг байдлаас болж аялал жуулчлалын салбар зогсонги байгаад байна. Томоохон компаниуд бол хүчээр бүтээн байгуулалт хийж, зах зээлийнхээ зарчмаар дийлээд явна л даа.

-Туул голын эрэг дагуух газрыг аялал зугаалгын бүс болгож хөгжүүлнэ гэсэн санаачилга гарсан. Энэ тал дээр ямар ажлууд хийж байна вэ?

-Баянзүрхийн гүүрнээс Алтанбулагийн гүүр хүртэл Туул голыг аялал жуулчлалын том бүс болгоё гээд Хятадын засгийн газрын зээлийн хүрээнд 60 сая ам.долларын хөрөнгө тавиулчихаад байгаа. Тэр мөнгө Сангийн яамны мэдэлд байгаа болохоор энэ төслийг тус яам хэрэгжүүлэх маягтай болчихоод байгаа. Уг нь бодлогын хувьд Сангийн яам санхүүжүүлэлтээ хийгээд, манай яам н ь бодло гоо гаргаад явах ёстой. Гэтэл энэ мэтчилэн төрийн ажил хэдэн яамдын дунд хийгдээд байгаа. Тиймээс Монгол Улсын маань хөгжил явахгүй байна.

-Зайсангийн бурхантай хөшөөний урдталын газарт барилга байгууламж барих гэж байсан иргэний зөвшөөрлийг цуцалсан. Тэгтэл Д.Оюунхорол сайдын үед эрхийг нь цуцалсан “Зүүн баян рефайнер” гэдэг компани үйл ажиллагаагаа явуулсаар байгаа нь ямар учиртай юм бэ?

– Хятадын 60 сая ам.долларын санхүүжилтийн хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх бүсэд энэ компани орчихсон учраас эрхийг нь цуцалсан байгаа. Гэтэл тэд сайдын эрх хэмжээг уландаа гишгэж байна. Төр хүчгүй болчихсон юм уу. Төрөө дээдлэхгүй бол улс яажхөгжих юм бэ. Д.Оюунхорол сайдын үед цуцалсан шийдвэрийг эсэргүүцэж тэр нөхдүүдэд хүчээр бариад байна. Манай дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг буулгах арга хэмжээг ч авсан. Харин мэргэжлийн хяналт нь хөдөлж өгдөггүй. Улаан цагаан боломжгүй гээд байхад тэдний талд ордог. Төрийн зарим түшмэдүүдийн үл ойлголцол энэ асуудал дээр тод харагдаж байна л даа. УИХ-ын Өргөдлийн байнгын хороо нь хүртэл шахаад байдаг. Хууль хүчний байгууллага нь хамгаалаад байх юм. Сайдын цуцалсан шийдвэрийг мөнгөтэй хүмүүс ингээд хүчээр зөрчөөд явж байдаг. Хууль журам ч гэж үйлчилдэггүй асуудал Монгол Улсад нүүрлээд байна л даа. Бурхантай хөшөөний өмнөх талбайн хувьд бид газар өгөөгүй байхад барих гээд зүтгээд байдаг. Бид бариулахгүй гэсэн байр суурин дээр хэвээр байгаа.

– Архангайн Цэнхэр суманд алт олборлож байгаа компани Орхон гол улаанаар нь эргүүллээ гэх мэдээлэл цацагдаж байна. Энэ асуудалд яам хэрхэн анхаарал хандуулж байгаа вэ?

-Бид газар дээр нь очоод үйл ажиллагааг нь хаалаа гээд лацдаад явдаг. Даваа давангуут л ажлаа хийгээд эхэлдэг. Орон нутгийн төрийн байгууллагууд ажиллаад хүч хүрдэггүй. Удаа дараа шаардлага тавиад биелүүлдэггүй. Нөхөн сэргээлт хийхгүй, гол мөрөн бохирдуулж байгаа учраас хааж өгнө үү гээд бид уул уурхайн яаманд бичгээ өгч байгаа.

-Заамарын хөндий там боллоо л гэх юм. Нөхөн сэргээлт хийж болдоггүй юм уу?

-Заамар орчмын байгаль орчин дэндүү сүйдсэн. Борооны усанд хонхор нүхнүүд нь дүүрч мал хунар орж эндэж байна. Машинтай хүмүүс ч орж суудаг болсон. Энд хүмүүс газрыг нь нөхөн сэргээе гэдэг эрх их авдаг болж. Гэтэл нөхөн сэргээх нэрээр ухаж, төнхөөд ашиг авдаг байгууллагууд бий болчихоод байна л даа. Уул уурхайн яам тэрийг дор бүр нь зохицуулж, мэргэжлийн улсуудаа явуулж зогсоох шаардлагатай. Манайх бол нарийвчилсан үнэлгээ хийдэг л газар шүү дээ. Манайх бол тэнд нарийвчилсан үнэлгээ хийж өгөхгүй байхад л хүмүүс очоод ухаад байх юм.

-Ер нь манай улс газрын доорх баялаг ихтэй. Уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай орон.

-Манай яамны хувьд хааж боож, ажлыг удаашруулж, улсын төсөвт мөнгө орохыг хаагаад байгаа юм биш ээ. Яг зөв нөхөн сэргээлт хийж, технологийн дагуу олборлох газраа олборлож, стандартын дагуу ажилладаг улсуудыг зөвшөөрч байгаа. Харин байгаль орчин сүйтгэдэг танхай балмад хүмүүст төрийн төмөр нүүр үзүүлэх шаардлагатай.

-Ингэхэд таныг уяач хүний хувьд ард түмэн ихэд хүндэлдэг. Саяын наадмаар таны хурдан буянууд хэр зэрэг өнгөтэй давхив?

– Сүүлийн хоёр ажил давхцаад морио уяж чадсангүй. Харин Булганы 80 жилийн ойдоо ганц хоёр юм бодож байгаа. Аймгийн ойгоор саарал азарганыхаа хөшөөг босгоно. Моринд дуртай адуучин хүний хүүхэд л дээ, би. Ирэх жилээс морьдоо сайхан уяна гэж бодож байгаа.

Categories
мэдээ цаг-үе

​Б.Баттөмөр: Манай улс өөрийн онцлогтоо тохирсон хөгжлийн бодлого, төрийн зохицуулалттай загвараар хөгжинө

УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.

-УИХ-аас Таван толгойг хөдөлгөх шийдвэр гаргасан. “Эрдэнэс Таван толгой”-н 30 хүртэлх хувийн хувьцааг дотоод гадаадын зах зээлд гаргах асуудалд та ямар бодолтой байна вэ?

-“Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцааг дотоод, гадаадын зах зээлд худалдах, бэлтгэлийг хангах тухай тогтоол гэж ойлгох хэрэгтэй. Манай зарим хүмүүсийн яриад байгаа шиг “Эрдэнэс Таван толгой” компанийн 30 хувийг тавиад туучхаж байгаа юм биш. Дотоод, гадаадын зах зээл дээр 30 хүртэлх хувийн хувьцаа гаргаж болох талаар тооцоо, судалгаа хийж, энэ ондоо багтааж УИХ-д танилцуулах үүрэг Засгийн газарт өгөгдсөн. Ашигтай бол хувьцаа гаргана. Ашиггүй гэж үзвэл өөр санхүүгийн арга хэрэгслүүдийг ашиглах боломжуудыг хамтад нь судалж үзэх хэрэгтэй.

-Санхүүгийн өөр арга хэрэгслүүдийг ашиглана гэдгээ тодруулахгүй юу. IPO хийхэд 1.5-2.0 тэрбум ам.доллар орж ирнэ гэсэн тооцоо танилцуулсан гэл үү?

-Дэлхийн санхүүгийн зах зээл дээр газрын баялагт суурилсан компаниудын хувьцаа амжилттай арилжаалагддаг боловч, баялгийн эзэд болох тухайн улс, ард түмэнд тийм ч үр ашигтай байдаггүй гэсэн судалгаа бий. Мэдлэг, биет бус хүчирхэг бизнесийн загвартай орчин үеийн компаниудын хувьцаа үнэ цэнтэй, өндөр үнэлгээтэй байна. Тухайлбал, Али Баба, Oracle, Facebook, Amozon, AIR BNB, Uber гэх мэт. АНУ ын Catle компани Невада муж дэлхийд хамгийн томд орох цахилгаан автомашины зай хураагуур үйлдвэрлэх үйлдвэрийг барьж байгуулахад 1.3 тэрбум доллар зарцуулж, компанийхаа арван хувийн хувьцааг 20 тэрбум ам.доллароор үнэлж байна. Энэ компанийн нийт үнэлгээ нь 200 тэрбум ам.доллар гэсэн тооцоо гарчээ. Яагаад оруулсан хөрөнгөнөөсөө зуу дахин ихээр үнэлэгдэж байгаагийн учир нь үйлдвэрлэх бүтээгдэхүүн нь орчин үед их эрэлттэй, ирээдүйтэй болохоор тэр. 2040 он гэхэд дэлхийн автомашины 50 хувь нь цахилгаанд шилжих учраас энэ чиглэлийн бизнес ашигтай гэж үзэж үнэлгээ нь өндөр тогтсон байна. Манай “Эрдэнэс Таван толгой” компани 7.3 тэрбум тн нүүрсний нөөцтэй орд эзэмшдэг. Үүнээс 4.9 тэрбум нь коксжих нүүрс гэж байгаа. Ийм том баялагийн 30 хувь нь 1.5-2.0 тэрбум ам.доллароор үнэлэгдэхгүй байлгүй дээ. Хэрэв тэгж худалдвал дэлхийд бид тэнэгээ зарлаж, хөгжлийн тухай ярих ч хэрэггүй болно. Газар доорх баялагийн үнэ тэг гэдэгтэй санал нийлэхгүй. Гадаад зах зээл дээр нүүрсний үнэ төрөл, чанараасаа хамаарч нэг тн нь 100-200 ам.доллорын үнэтэй байна. Нэг тн нүүрснээс олох ашгийг 10 ам.доллар гээд бодоход нийт орд 73 тэрбум доллор. Үүний 30 хувь нь 21.9 тэрбум ам.доллар болно.

Том баялаг дээр суурилж үйл ажиллагаа явуулах компани урт хугацаанд бага хүүтэй эх үүсвэр, бонд гарган санхүүжилтээ босгож ажиллах нь том эрх ашигт нийцэж, эцсийн үр дүн нь сайн байх магадлал өндөр. Нөгөө нэг арга нь удирдлагын менежментийг сайжруулж, Монголын төрөөс бодлогоор дэмжиж,үр ашгийг нь дээшлүүлэх замаар өөрөө өөртөө хөрөнгө оруулах нь компанийн үнэлгээг өсгөж, үр ашиг сайжрах боломж бүрдэнэ. Таван толгой компани 2017 онд тулгамдсан өрөө төлөөд 700-гаад тэрбум төгрөгийн ашигтай ажилласнаас харахад ирээдүй нь их өөдрөг байгаа юм. Нөгөө талаар зам тээвэр, гээд дэд бүтэц хөгжөөгүй, түүхий нүүрсэнд нэмүү өртөг шингээх үйлдвэрлэл хөгжөөгүй байгаа нь үнэлгээнд сөрөг нөлөө үзүүлэх магадлал өндөр байгаа юм.

-IPO хийх замаар Таван толгойн тодорхой хувийг нь авчих санаатай бизнесийн бүлэглэл байгаа гэж ярих юм. Энэ талаар та дуулав уу?

-Надад яг тийм мэдээлэл алга. Гэхдээ авчих санаатай хүмүүс байдаг байж магадгүй л юм. Нэг хүн, нэг хэсэг хүн, нэг хоёр бизнесийн бүлэглэлд томдоно л доо. Яагаад гэвэл дэлхийд бүртгэлтэй маш том орд. Монгол Улсыг 200 жил тэжээнэ гэсэн тооцоо байдаг.

Монголчууд бид өнгөрсөн 30 гаруй жилд хонхортоо, бие биетэйгээ байлдаж амьдарч байна. Төрд өмч, төрийн зохицуулалт хэрэггүй, зах зээл зохицуулдаг гэдэг либерал загвараар тархиа угаалгаж, одоо ч угаалгасаар байна. Монголчууд бидний сэтгэлгээ жижиг, бүтээлч биш, хоорондоо их дайтдаг учир дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж ажиллаж, амьдарч чадахгүй л явцгааж байна. Хийж бүтээснээ нурааж, зарим нь төрөө тонож амьдарч байгаа нь үнэн. Одоо зарим нь хонхроосоо гарч дэлхийд байг гэхэд тив, бүс нутаг, хөршүүдийнхээ зах зээлд ажиллах хэрэгтэй. Уг нь том том боддог, хийдэг, ярьдаг хүмүүс байх л юм. Харамсалтай нь Монголдоо төрийнхөө үлдсэн хэд рүү л дайраад байх юм. Зөвхөн Монголдоо биш Монголоосоо гарч сэтгэж ажиллавал ард түмэн түүнийг дэмжиж, түүнд туслахад бэлэн байх даа.

-Таван толгойн IPO хийх тооцоо, судалгаа, бэлтгэлийн явцыг заавал УИХ д танилцуулах уу?

-Гарч байгаа УИХ-ын тогтоолд заавал танилцуулах заалт орсон. Танилцуулсны дараа IPO хийх эцсийн шийдвэрийг УИХ гаргана гэж ойлгож байгаа.

-Таван толгойн 30 хувьд IPO хийхтэй холбогдуулан “Эрдэнэс Монгол” компанийн 49-өөс доошгүй хувийг ард иргэдэд хувьчлах асуудлыг МАН ын бүлэг яагаад дэмжсэнгүй вэ?

-Засгийн газар зөвхөн “Эрдэнэс Таван толгой”-н асуудлыг оруулж ирсэн.

Гэтэл АН-ын нөхдүүд “Эрдэнэс Монгол”-ын асуудлыг давхар оруулаад яриад байгаа юм. Энэ нь хэлэлцэж байгаа Таван толгойн 30 хувиас 10 дахин том асуудал. Ийм том асуудлыг тооцоо судалгаа муутай,сэтгэлийн хөөрлөөр, эсвэл улс төрийн оноо авах зорилгоор шийдэх гэж оролдвол алдаа гарна. Бид улс орны цаашдын хөгжил, амин чухал асуудлуудыг долоо хэмжиж нэг огтол гэдэг зарчмаар явах естой. “Эрдэнэс Монгол”- д “Эрдэнэс таван толгой”, “Эрдэнэс Оюу толгой”, “Багануур”, “Шивээ овоо” компаниуд, “Эрдэнэт УБҮ”ХК, “Мон атом” гээд Монголыг авч явж байгаа, цаашид авч явах 10 орчим компани бүгд багтсан байдаг. “Эрдэнэс Монгол”-ын хувьд тодорхой тооцоо, судалгаа, дэс дараалалтай хувьчлал, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх нь зүйтэй. Бодлогогүй хувьчлалын горыг бид хангалттай амссан. Одоо бид хувьчлал дээр дахиж алдах эрхгүй. Ардчилсан нам ард түмэндээ их хайртай учраас өгөх гээд МАН хайргүй учраас татгалзаад байгаа асуудал огт байхгүй гэдгийг хэлье. Ард түмний нэрийг барьж тэдэнд өгнө гээд өгсөн дүр үзүүлээд, эцэст хэдхэн хүн хураагаад авчихдаг схем одоо хуучирчээ. Зарим улс төрийн хүчин, улстөрчид, ард түмэндээ хайр зарлаад эхлэхээр цаана нь заавал далд санаа явж байдаг нь туршлагаар нотлогдчихсон зүйл. 1990-ээд оны эхэнд ард иргэдээ өмчтэй болгоно гээд тухайн үед байсан бүх төрийн өмчийг үнэлээд цэнхэр, ягаан тасалбар болгоод тараасан. Үр дүн нь баялгийн 92 хувь нь хүн амын тав хүрэхгүй хувьд оногдож, гурван монгол хүний хоёр нь ядуу тарчиг, эдийн засгийн эрх чөлөөгүй амьдарч байна. Сайн хувьцаа гэж бас нэг хөтөлбөр бий. Төрөөс иргэддээ олгосон арилжаалахгүй хувьцааг сонгуулийн өмнө үнэгүйдүүлээд хэсэг хүмүүс цуглуулсан. Яс ярих юм бол баялгийг засаглаж байгаа тав хүрэхгүй хувиас бусад монголчууд эрх чөлөөгүй амьдарч байгаа нь үнэн. Энэ бол алдаатай бодлого, алдаатай хувьчлалын үр дүнг илтгэж буй тоо. Бүгдийг хувьчлаад, төр татвар аваад хөгждөг гэсэн тархи угаасан неолиберал онол, бодлогоос татгалзах хэрэгтэй. Монгол Улс өөрийн онцлогт тохирсон төрийн бодлого,төрийн зохицуулалттай загвараар хөгжинө.

-Засгийн газраас 2018-2020 онд төрийн өмчийг хувьчлах чиглэлийг УИХ-д оруулж ирсэн нь нэлээд маргаан дагуулж байгаа. Энэ асуудлыг АН завсарлага авч намрын чуулган хүртэл хойшлуулсан. Таны хувьд Төрийн банкийг хувьчлах асуудал дээр эсрэг байр суурьтай байсан. Уг нь өмч хувьчлалыг ард түмэндээ хүртээмжтэй хэлбэрээр шударга хувьчилж чадвал иргэд маань ч хөрөнгөтэй болно. Тухайн банкны үйл ажиллагаа нь ч сайжирна биз дээ?

-Төр өөрт хэрэггүй, ашиггүй, өмчөөсөө салж сонирхсон этгээдэд өгч тухайн ажлыг хийлгэх нь зөв зүйтэй. Харин ашигтайг хувьчлал нэрээр аваад улс эх орныхоо эрх ашгийг хохироож, хөгжлийг хойш татаж хорлоод байх нь зүйд нийцэхгүй. Энэ утгаар Төрийн банкны хувьчлалыг эсэргүүцсэн. Төрийн банк асар том бүтэц, түүнийг дагасан том зардлыг санхүүжүүлж байгаа мөртлөө 2017 оны тайлангаар 12.7 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Урьд нь 76 захирал ажиллаж байсан бол одоо 40 захирал ажилладаг гэж байгаа. Засгийн газар бүтцийн өөрчлөлт хийж дөрвөн захиралтай болгож, үр ашиггүй зардлыг бууруулж болохгүй байгааг ойлгохгүй байгаа. Төрийн банкийг хувьчилж, төсөвт 70 тэрбум төгрөг орохоор тооцсонтой санал нийлэхгүй. Бидний хийсэн судалгаагаар дэлхийн 70 гаруй оронд төрийн, төрийн өмчийн оролцоотой банкууд ажиллаж байна. Төрийн банкийг тухайн үед байгуулсан шийдвэр зөв байсан. Одоо хувьчлах гэж байгааг буруу гэж харж байна. Монголын төр, төрийн банкаараа дамжуулж бодлогоо хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэр бодлогууд дотор Эдийн засгаа олон тулгууртай болгож солонгоруулах, ипотекийн зээлийн хүүг бууруулж, иргэддээ ээлтэй болгох, жижиг дунд үйлдвэрүүдийг бага хүүтэй, урт хугацаатай зээлээр дэмжих, шинжлэх ухаан, технологийн ололт, инновацийг үйлдвэрлэлд нэвтрүүлж бүтээмжээ дээшлүүлэх, Хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарыг бодлогоор хөгжүүлэх, импорт орлосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих гээд маш олон асуудлууд орно. Төрд банк хэрэггүй болсон үед нь хувьчилж болно. Одоо төрд банк хэрэгтэй байна. Монголын өмч хувьчлал ордны нэг өрөөнд болдог гэсэн яриа байдаг. Энэ утгаараа авах эзэд нь тодорчихсон байж магадгүй. Монгол Улсад том эрх ашиг,түүнийг баримталж ажилладаг хүмүүс цөөрсөн байна. Монгол улс, Монголын ард түмний эрх ашиг бол том эрх ашиг. Хувь хүмүүс,бүлэглэлүүдийн эрх ашгийг,жижиг эрх ашиг гэдэг. Ардчилал зах зээлд шилжсэн 30 гаруй жилд том эрх ашиг нь жижиг эрх ашгийнхаа өмнө байнга жижгэрч ирлээ. Энэ бол манай хөгжлийн ухралт, мухардал, доройтлын гол шалтгаан нь гэдэгт эргэлзэх хэрэггүй. Энэ утгаар эсрэг саналтай байгаа юм.

-Та том, жижиг эрх ашгийн тухай ярилаа. Юу шалтгаалаад байна вэ?

-Монголчууд бүгдээрээ биш ээ. Төрийн өндөр албан тушаалд хүрсэн хүмүүс бусдын нөлөөнд автах нь их болжээ. Үүнийг улс төрийн шинжлэх ухаанд “Улс төрийн авлига” гэдэг. Улс төрийн авлига маш аюултай. Энэ нь төрийн шийдвэрт нөлөөлөх замаар өөртөө ашиг хийхийг хэлж байгаа юм. Цаашаа их даамжирвал мафижсан тогтолцоо руу орох зам чөлөөтэй болж байна гэсэн үг. Төр засгийн шийдвэрээр дамждаг авлига улс орны эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд шууд заналхийлдэг. Манай өндөр албан тушаал хашиж байсан зарим хүмүүс бусдын нөлөөнд орсон баримт, үйлдэл байж л байдаг. Өнөөдөр Монголд мөнгөтэй гэх хүмүүсийн хууль бус хүсэлтэд үгүй гэж хэлж чаддаг, улс, эх орон, иргэдийнхээ эрх ашгийг түрүүнд нь тавьдаг тийм удирдагчид, тийм баг хэрэгтэй байна. Ийм тохиолдолд Монгол Улсыг хөгжүүлэх, иргэдийн амьдралыг өөд татаж, ядуурлаас гаргах нь тийм ч хүнд асуудал биш.

-Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хууль батлагдсан. Татвар төлөгчдийн мөнгөөр банкуудын өөрийн хөрөнгийг нөхөх зорилготой хууль баталлаа гэсэн хардлага нийгэмд байна л даа. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Улс төр нь бохир бол нийгмээ бохирдуулж, төр засгийн гаргаж буй шийдвэрт иргэд нь үл итгэх шинж ажиглагддаг.Үүнийг засахад их цаг хугацаа шаардагдана.Банкны тогтвортой байдлыг хангах хуулийг хардах хэрэггүй гэдгийг хэлье. Монгол Улс өнгөрсөн З0 жилд бодлогын алдаа гаргаж, эдийн засаг нь банкнаас 95-аас илүү хувийн хамааралтай гаж тогтолцоог бий болгочихож. Банкны бусад салбаруудыг хөгжүүлж чадсангүй. Иймээс хүссэн хүсээгүй нэг хэсэгтээ байгаа банкны салбараа дэмжихээс өөр арга алга. Энэ хууль батлагдсанаар банкны салбарт үүсэж болох эрсдэлийг багасгаж, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалж, эдийн засгаа цаашид тогтвортой авч явах ач холбогдолтой хууль батлагдлаа гэж талархаж хүлээж авах ёстой. Хууль батлагдаад мөрдөгдөж эхлээгүй байтал нөгөө хоёр банк өөрийн хөрөнгөө 124.0 тэрбум төгрөгөөр нэмж байгаа мэдээлэл байна. Энэ бол сайн үр дүн. Банкны эздэд ашиггүй, хадгаламж эзэмшигчид болон улс орны хөгжилд ашигтай хууль гарсан. Тодруулбал, олон улсад байдаг стандарт хууль. Монгол Улс 2016 оноос ОУВС-тай хамтарч хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд банкны салбарын эрх зүйн шинэчлэлийг хийх үүргийг бид хүлээсэн. Үүргээ биелүүлж, эрх зүйн шинэчлэл амжилттай хийгдэж дуусах шатандаа орж байна. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан түүний баг банкны эрх зүйн шинэчлэл, улс орны эдийн засгийг эрүүлжүүлэх , зохистой харьцааг сэргээж тогтоох чиглэлд сайн ажиллаж байгаа. Банкны бус салбарууд болох Хөрөнгийн зах, даатгал, ББСБ, ХЗХ гэх мэт салбаруудын шинэчлэлийг эрчимтэй хийх шаардлага үүсэж байна.

-Зээлийн хүүг бууруулах тухай зарим гишүүдийн санал байнгын хороон дээр дэмжигдээгүй ч УИХ-аар дэмжигдэж хэлэлцэхээр болсон шүү дээ. Та нэлээд тууштай дэмжиж байх шиг байсан. Зээлийн хүүг бууруулах ямар боломжууд байгаа вэ?

-Энэ бол маш том асуудал тул товч хариулъя. Зээлийн хүүг бууруулна гээд босго тогтоогоод өгчихөөр буурчихдаг асуудал биш. Зээлийн хүүг бууруулахдаа, захиргаа, эдийн засгийн аргыг хослуулан төрийн зохицуулалтыг зөв хийж ажиллаж үр дүнд хүрнэ. Эдийн засгийн аргад нь макро эдийн засгийн тогтвортой орчинг бүрдүүлж, мөнгөний бодлогын үр нөлөөг сайжруулж, банкуудын эрсдэл даах чадвар, засаглалыг сайжруулах замаар үр ашгийг нэмэгдүүлэх асуудлууд орно. Үүнд: инфляцийг зорилтот түвшинд хадгалах, ханшийн огцом хэлбэлзлийг гаргахгүй байх, мөнгө, төсөв, засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн бодлогын үр ашгийг нэмэгдүүлэх, хоорондын уялдааг хангах, банкны бус салбаруудыг хөгжүүлэх, банкуудыг олон нийтийн болгож өөрийн хөрөнгө, чадавхыг нэмэгдүүлэх гээд олон асуудлууд бий. Нөгөө талдаа зээлийн дээд хязгаарыг маш сайн тооцсоны үндсэн дээр уян хатан тогтоож, турших захиргааны арга байж болно. Зээлийн хүү өндөр байхыг хэн ч хүсэхгүй. Арилжааны банкууд ч хүсэхгүй байгаа. Олгож байгаа зээлийн хүү өндөр байх нь банкны чанаргүй зээлийн хэмжээг ихэсгэж, өрсөлдөх чадварт нь муугаар нөлөөлдөг. Иймээс хаана, хаанаа зээлийн хүүг бууруулах шаардлага байна. Монголд зээлийн хүү яагаад өндөр байгаа нь төрийн зохицуулалтыг тухай бүр хийж байгаагүй, хадгаламжийг уралдаж өндөр хүүтэй авсан, банкны засаглал муугаас зардал өндөр, банкууд олон нийтийн болоогүй, банкны тухай хуулийн хэрэгжилт муу, түүнд тавих хяналт сул, энэ чиглэлийн бодлого эзэнгүй хаягдсантай холбоотой. Нөгөө талаар инфляци өндөр, ханш тогтворгүй, уналттай, эдийн засгийн өсөлт хүртээмжгүй явж ирсэнтэй холбоотой. Манай улсын хувьд зээлийн хүү, ханш, банкуудын үйл ажиллагаа нь зах зээлийнхээ зарчмаар явах нь зөв байх. Гэхдээ банкуудад төрийн хяналт, эрсдэл тооцож холбогдох арга хэмжээг тухайн бүр авч байх төрийн зохицуулалт зайлшгүй хэрэгтэй.

-Ипотекийн зээлийг өргөжүүлэх, ард иргэдэд ээлтэй шударга болгох тал дээр ямар ажил хийх ёстой вэ?

-Орон сууцны зах зээл бол эдийн засгийн хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг мөн. Орон сууцны зах зээл дээр алдаатай бодлого явуулснаас 2008-2009 оны дэлхийн санхүүгийн хямрал үүссэн гэдэг. Монголын ипотек дэлхийн нийтлэг загвартай нийцэж байгаа нь үнэн боловч зээлийн хүү нь найман хувь байгаа нь авч байгаа иргэддээ дэндүү ээлгүй шударга биш байгаа юм. 20 жилийн хугацаатай зээл авахад авсан зээлийнхээ хүүг 160 хувь буюу 1.6 дахин өсгөж төлж байгааг мөлжлөг гэж үзэж болох талтай. Төгрөгийн ханш байнга уналттай, инфляцийн зорилтот түвшин найман хувь, эдийн засгийн өсөлт хүртээмжгүй байгаа өнөө үед дотоод эх үүсвэрээс гаргах санхүүжилт үүнээс бага хүүтэй байх боломж муутай. Иймээс орон сууцны хоёрдогч захыг хөгжүүлэх, олон улсын байгууллага, хандивлагч орнуудаас бага хүүтэй, урт хугацаатай зээл авч ипотекийн хөтөлбөрийг дагнаж санхүүжүүлж, иргэддээ ээлтэй болгох шаардлагатай.

-Ипотекийн зээлд хамрагдах иргэдээ багцалж чадвараар нь төрөлжүүлж шийдэх, дагуул хот байгуулах чиглэлээр юу хийж болох вэ?

-Өнгөрсөн жилүүдэд 4.2 их наяд төгрөгөөр 80 мянган өрх ипотекийн зээлд хамрагдсан тоо байдаг. Өнөөдөр ипотекийн зээлд хамруулах шаардлагатай 350-400 мянган өрх байна. Хамрагдах хүсэлтээ гаргасан өрх 120 мянга байдаг. Өрхийн орлогоор аваад үзэхээр хүсэлт гаргасан иргэдийн 10.6 хувь нь ипотекийн шаардлага хангадаг тооцоо байдаг.

Энэ нь иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх чиглэлд их ажил хийх шаардлага байгааг харуулж байгаа тоо. Хүсэлт гаргасан иргэдийн дунд явуулсан судалгаагаар 80 хувь нь 40-60 метр квадрат байр авах, нэг метр квадрат үнэ нь 1.2 саяас хэтрэхгүй байх санал гаргажээ. Энэ нь хямд өртөгтэй, талбайн хэмжээ бага орон сууцыг хот болон хотын захад дагуул хот хэлбэрээр байгуулж, тэнд нь ажлын байр, нийтийн тээвэр, төрийн үйлчилгээг хамтад нь шийдэж, татварын хөнгөлөлт гэхчлэн төрийн ухаалаг зохицуулалтыг хийж чадвал олон асуудлыг бөөнд нь шийдэх боломж байгаа юм.

-Орон сууны үнийг хямдруулах ямар боломжууд байгаа бол. Татварын хөнгөлөлтийг яаж шийдэх талаар тодруулна уу?

-Орон сууц барих газрын үнийг тэг болгохоос эхэлнэ. Дараа нь тэнд, ойролцоо цэгт дулаан, цахилгаан, цэвэр, бохир усыг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж хүргэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, төсвийн датаци олгох замаар. Ингэсэн тохиолдолд нэг метр квадратын үнэ 1.2 саяас доош байх боломжтой. Ипотекийг хямд өртөгтэй,бага талбайтай орон сууцанд орж буй хүмүүст түлхүү оруулах бодлого барихад болохгүй зүйлгүй.

-Хөгжлийн загвар, төрийн зохицуулалт гэдэг асуудлууд таны ярианд их олон гарч байна л даа. Ингэхэд манайх хөгжлийн ямар загвартай улс вэ. Төрийн зохицуулалт гэж байна уу?

-Энэ сэдвүүд өөрөө маш том бие даасан асуудал. Товчхондоо хөгжлийн загвар гэдэг нь тухайн орны геополитик буюу орон зайн зарчим, онцлог, хөгжлийн түвшин, дэлхийн болон бүс нутгийн зах зээлийн онцлог, чиглэл, хандлагад тохируулж улс орныхоо эдийн засаг, нийгэм гэх мэт салбаруудаа урт, дунд, богино хугацаанд төлөвлөж, түүнийхээ гүйцэтгэлд үнэлэлт, дүгнэлт өгч алдааг засаж хөгжих замаа зөв тодорхойлох ёстой. Манайд урт, дунд богино хугацааны төлөвлөлт байдаг боловч, түүний хэрэгжилт, үр дүнд шинжилгээ хийж, алдаа дутагдалдаа үнэлэлт өгч, хөгжлийн уян хатан бодлого гаргаж хэрэгжүүлдэггүй алдаа байгаа юм. Бидэнд ямар нэгэн “…изм” хэрэггүй. Өөрийн онцлогт тохирсон хөгжлийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийг хангах хүчтэй механизм хэрэгтэй.Адам Смиттийн үл үзэгдэгч гар хуучирсан. Төр оролцож хэрэггүй, зах зээлийн зарчмаараа хөгжинө гэдэг зах зээлийн стандарт үг, онол одоо байхгүй. Монголын төр өнгөрсөн 30 жилд төр оролцохгүй, зах зээлийн зарчмаар гэдэг стандарт ярьсаар улс орноо хөгжлийн мухардалд орууллаа. Төрийн зохицуулалтыг эдийн засагт захиргааны болон эдийн засгийн аргаар хэрэгжүүлдэг. Монголын эдийн засаг оновчтой төрийн зохицуулалтгүй явж ирсэн тул хуримтлал бага, үрэлгэн, алдаагаа засаж яваагүйгээс асар их бэрхшээлтэй асуудлууд хуримтлагдсан байгаа нь нууц биш ээ. Хийж буй зохицуулалт нь тооцоо судалгаа муутай, жижиг, амиа аргацаасан, өнөө маргаашийг өнгөрөөсөн цогц бодлогогүй учраас үр дүнд хүрэхгүй байна гэж дүгнэж байгаа. Зохицуулалттай эдийн засаг хүчтэй байдаг. Хамгийн ойрын жишээ гэвэл хоёр хөршөөс харж болно.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
их-уншсан туслах-ангилал

​Энэ зун Засгийн газар амрах эрхгүй болж үлдлээ

Төрийн эрх баригч Монгол ардын нам талцаж, хоёр хуваагдсан тухай яриа хэвлэлээр яваад удлаа. УИХ-д суудалтай 65 гишүүн нь албан бусаар “33”, “32”-ын бүлгээрээ хуралддаг болсон тухай нэг хэсэг шуугьсан. Харин Д.Гантулга гишүүн огцорсноор дээрх тооны харьцаа тэнцүү болсон билээ. Сүүлийн үед Засгийн газрын зүгээс 60 тэрбумын асуудлыг хөндөж, УИХ-ын даргыг шахаж байгаа гэх юм. Нэгэнт дарагдсан энэ хэргийг У.Хүрэлсүхийн тал дахин сөхөж байгаа бол М.Энхболдын фракцынхан “Засгийн газрыг огцруулахаар 20-иод гишүүн гарын үсэг зурсан” гэж хариу цохилт хийж байна. Дээрээс нь хотын намын хорооны даргын суудлын төлөө Ц.Сандуйгаас хойш бас алалцсаар байгаа. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар хотын намын хороог авахаар үзэлцэж буй нөлөөтэй өрсөлдөгч. У.Хүрэлсүхийг огцруулъя гэвэл Их хурлын даргын 32-ын бүлэг сөрөг хүчний есөн гишүүнтэй нийлээд дор нь тонгорч дөнгөнө. Тийм болохоор М.Энхболдын бэхжүүлсэн хотын фракц руу У.Хүрэлсүх шаргуу довтлох боллоо. Хэдийгээр хотын дарга С.Батболдын хувьд Ерөнхий сайдтай нэг үеийнхэн, ихэд ойлголцож, гар нийлэн хамтарч ажиллаж байгаа гэгддэг ч улс төрд урьдны нөхөрлөл огт хамаагүй байдгийн тод жишээ энэ юм. Монголын улс төр нэг иймэрхүү бужигнаантай байна. МАН-ын гишүүдийн амбиц, хорсол төрийн гурван том албан тушаалыг ганхуулж мэдэхээр болов. Засгийн газар, УИХ-ын дарга, хотын даргыг огцруулна гэсэн яриа байна. Ер нь иймэрхүү мэдээлэл оргүй хоосноос гардаггүй. Хөшигний ард үйл явдал өрнөж байгаа болохоор л явган яриа газар авч буй биз. Гэхдээ улс төрийн ууган хүчин МАН бол арай өөр байх ёстой. Намын дотоод асуудал нь улс орны амьдрал, эдийн засагт тушаа болох учиргүйг мэддэг гэж үздэг. Тэгвэл бусад намууд тэр дундаа АН эрх барьж байхдаа ийм хэрүүл тэмцэлтэй гарсан бол юу ч хийхгүй байсан. Дэмий л УИХ нь Засгийн газраа унагаах гэж шүүмжилнэ. Засгийн газар нь Их хурлаа огцруулна гэж шүлсээ үсчүүлэн бархиралдана. Бие биетэйгээ барьцалдаж, шантаажилсаар байгаад чуулганаа хаагаад явна. АН-ын засаглаж байсан он жилүүдийн туршлага ч тэр, улс төрийн хүрээнийхэн, судлаачид ч ингэж үзэж байгаа юм. Тэгвэл улс төрийн ууган хүчин болон МАН олон жил төр барьсан туршлага, ард түмний өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлж Таван толгойгоо хөдөлгөчихөөд чуулганаа хаалаа. Энэ намаас ард түмэн үүнийг л хүлээж байв. Тийм болохоор л тэдэнд итгэл хүлээлгэн төрд өөрсдийгөө төлөөлүүлэхээр сонгож, ялуулсан. Сая бас орон нутгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН ялалт байгууллаа. Ингээд харахаар МАН-д итгэх ард түмний итгэл найдвар арай ч тасарчихаагүй байна. УИХ хаврын чуулганы төгсгөлд гурван том ажлыг баталлаа. Энэ бол эдийн засаг хөдөлж эхлэх асар том дохио юм. Эхнийх нь мэдээж Эрдэнэс Таван толгойн 30 хүртэлх хувьд нь дотоодын болоод гадаадын хөрөнгийн бирж дээр IPO гаргах. Хоёр дахь том шийдвэр нь иргэний агаарын тээврийн салбарыг либералчлах эхлэл тавигдсан. Сөүл, Бээжингийн чиглэлд нэг авиа компани монополь байх давуу эрх олгосон УИХ-ын хуучин тогтоолын шийдвэрийг цуцалсан. Ингэснээр энэ чиглэлд хоёр дахь компани орж ирэх зам нээгдэв. Чөлөөт өрсөлдөөн бий болсноор тийзийн үнэ хямдарч, нислэгийн тоо олширно гэсэн сайн тооцоолол бий. Дээр нь гадаадын жуулчдын урсгал нэмэгдэж, тэр хэрээр манайд валют орж ирнэ. Цаашлаад МИАТ-ийн 49 хувийг хувьчилснаар менежмэнт нь сайжирч, Монголын агаарын тээврийн салбар бүрэн утгаараа либералчлагдаж хөгжих юм. Их хурлын гаргасан гурав дахь том шийдвэр бол “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт орууллаа. Энэ тогтоолд Дорноговь аймгийн Зүүнбаян өртөөнөөс хилийн Ханги боомт хүртэл, Эрдэнэт өртөөнөөс Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Овоотын нүүрсний орд газар, цаашлаад хилийн Арцсуурь боомт хүртэлх шинэ чиглэлийн төмөр замын төслүүдийг тусгасан юм. Тодруулбал, төмрийн хүдэр, нүүрсний болон бусад эрдэс баялгийн экспортыг дэмжих, төмөр замын дэд бүтцийн сүлжээг өргөтгөх чухал ач холбогдолтой ажил болно. Ямартаа ч УИХ-аас эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх хууль, тогтоолууд баталчихлаа. Одоо хэрэгжүүлэх л үлдлээ. Тиймээс Засгийн газарт том хариуцлага ногдож байна. Наадмын уур амьсгал орсон зун цагт Засгийн газар амрах ч эрхгүй гэсэн үг. “Зун бол амралт зугаалга биш. Ажлын цаг” гэж дэлхийн тэрбумтан Билл Гэйтс хэлсэн байдаг. Түүний амжилтад хүрсэн гол түлхүүр бол ерөөсөө зуны цагийг үр бүтээлтэй ашигласан явдал. Мань эр тэр тухайгаа “Бүх хүн зун амарчихаад байхад би ажилласан учраас ийм амжилттай яваа” гэж хэлсэн нь ч бий. Тиймээс Засгийн газар энэ үед тогтвортой эрчтэй ажиллах хэрэгтэй. Аливаа бодлого шийдвэр хөрөнгө мөнгөгүй бол урагшлахгүй. Тиймээс Засгийн газар мөнгө босгохын тулд бүхий л бололцоо, гарцыг эрэлхийлж ажиллах нь мэдээжийн асуудал. Эхний ээлжинд энэ зун шинэ төмөр замынхаа ажлыг барьж авмаар байна. Намар гэхэд Таван толгойн IPO гаргах бэлтгэлээ бүрэн хангасан байх ёстой. Туршлагатай, мэргэшсэн хүмүүсийг татан оролцуулж, тэдний зөвлөгөө зааврыг ч судалж, зөв менежмэнттэй хөдлөх гарц шийдлээ олох нь хамгийн чухал. Энэ зун хамгийн их хариуцлагатай ажиллах даалгавар У.Хүрэлсүхийн нуруун дээр буув. Иймд нам бүлэглэлийнхээ эрх ашгийг хойш тавиад улс орныхоо эдийн засгийг өөд нь татахад хамаг анхаарал, ур чадвараа дайчлан хурдтай ажилламаар байна. Тэгээд ч ард түмэн Засгийн газарт итгэж эхэлж байгаа үед урмыг нь хугалчихгүйг хичээх ёстой. Засаг төр бол ард түмний аманд орж байгаа хоолыг ажлаар нэмэгдүүлэх үүрэг хүлээсэн. Хөрөнгө оруулалт татаж, бүтээн байгуулалт өрнүүлж, ард иргэдээ ажлын байраар хангаж, ядуурлаа бууруулж, дундаж давхаргыг хөгжүүлэх амин сүнс нь зөвхөн зөв бодлого. Тиймээс үүргээ ухамсарлаж, найр наадам хэсч назгайрах эрхгүй улсууд бол Засгийн газар юм шүү.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

​Д.Оюунхорол:“Эрдэнэс Таван толгой”-н хувьцааны 30 хүртэлх хувьд IPO амжилттай гаргахын тулд Засгийн газар сайн ажиллах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой ярилцлаа.

-Энэ удаагийн хаврын чуулганы хаалттай зэрэгцээд УИХ-аас олон чухал шийдвэр гаргалаа. Тухайлбал, хүлээлт дагуулаад байсан Таван толгойг хөдөлгөхөөр болоод байна. Засгийн газар ч энэ зун амрах эрхгүй ажиллана. Намар гэхэд “Эрдэнэс Таван толгой”-н хувьцааны 30 хүртэлх хувьд IPO гаргахын тулд хэрхэн ажиллах ёстой вэ?

-Таван толгой бол дэлхийн хэмжээний том орд. Тийм учраас энэ баялгийг Монголын хөгжил дэвшилд, ард түмний сайн сайхан амьдралын үндэс болгох ёстой гэж ойлгож байгаа. Таван толгойг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал нь сүүлийн найман жил улс төрийн хүрээний талцаж маргалдах сэдвийн нэг байсан. Энэ тогтоолыг баталснаар Таван толгойн ордыг олон улсын зах зээл дээр IPO гаргаж Монголын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх, иргэдийн 1072 хувьцаа амь оруулах асуудлаар Засгийн газраас оруулж ирсэн саналыг дэмжлээ. Одоо Засгийн газар энэ төсөл дээрээ ажиллаж IPO хэрхэн гаргах, бусад төсөл хөтөлбөрүүдээ хэрхэн хэрэгжүүлэх, гадна дотныхонтой яаж хамтарч ажиллах, үр ашгаа хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг дээр сайн ажиллах хэрэгтэй. Намрын чуулган эхлэхэд энэ асуудлаар тодорхой шийдвэрүүд гаргаж үр дүнг танилцуулах байх гэж бодож байна.

Таван толгойн үйл ажиллагааг эрчимжүүлэхийн тулд Хонгконгийн хөрөнгийн бирж дээр “Эрдэнэс Таван толгой”-н хувьцааны 30 хувийг арилжаалахын тулд хэд хэдэн асуудлыг нарийвчлан тодруулах шаардлагатай.Нэгдүгээрт, ҮАБЗ-өөс Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлаар гаргасан шийдвэрийн төслийг УИХ-ын гишүүдэд танилцуулах ёстой. Хоёрдугаарт, Хонгконгийн хөрөнгийн бирж дээр 30 хувийн IPO гаргахын тулд хууль эрх зүйн орчноо эргэж харах шаардлагатай. Гуравдугаарт, одоогийн байгаа ордын байгаль орчны нарийвчилсан үнэлгээг маш сайн хийлгэх хэрэгтэй. Дөрөвдүгээрт, ордын нөөцийн үнэлгээг нарийвчлан боловсруулж дахин танилцуулах шаардлагатай. Энэ бүхнийг хариуцлагатай хийж байж өгөөжтэй, үр ашигтай төсөл болно. Ийм агуулгаар нь дэмжсэн. Мөн ордын 30 хувийг Хонгконгийн хөрөнгийн бирж дээр борлуулж, босгосон мөнгөөрөө яг юу хийх вэ гэдгийг тодорхой болгох ёстой. Дэд бүтцийн салбаруудаа илүү бэхжүүлэхэд зориулна гэж ойлгож байгаа. Концессийн гэрээгээр баригдах болон бусад санхүүгийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх ажлынхаа жагсаалтыг гаргаж ил тод болгож олон нийтэд нээлттэй танилцуулах хэрэгтэй. Усны нөөцийг хамгаалах чиглэлээр ч онцгой анхаарах ёстой. Балгасын улаан нуурын гүний усыг ашиглаж энэ төслийг хэрэгжүүлэх боломжгүй. Говь шиг ус багатай газар нүүрсээ илүү зарах гээд хамаг усаа шавхаад хүн нь уух ундны усгүй, мал нь бэлчих газаргүй, элсний нүүдэл, цөлжилтөд нэрвэгдэж байгаль экологийн тэнцвэрээ алдах вий гэдгээс болгоомжлоход илүүдэхгүй. Тийм учраас гадаргын усыг ашиглах төсөл хөтөлбөрүүдийг үр дүнтэй, илүү хурдтай, өгөөжтэй хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа.

Эрчим хүчний хувьд ус бага ашиглах, нар салхины сэргээгдэх эрчим хүчийг ашиглах чиглэлээр инновацийн дэвшилтэд техник, технологийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай.

-“Эрдэнэс Монгол” компанийн энгийн хувьцааны 34-өөс доошгүй хувийг хувьцаа хэлбэрээр гаргаж, иргэдэд нэмж эзэмшүүлье гэсэн зарчмын саналыг сөрөг хүчин гаргасан. Харин яагаад танай бүлэг дэмжээгүй юм бэ?

-Засгийн газраас Таван толгойн ордын 30 хувийг Хонгконгийн хөрөнгийн бирж дээр гаргах тухай тогтоолын төслийг УИХ-д оруулж ирсэн. Үүнтэй зэрэгцүүлээд АН-ын гишүүдийн зүгээс “Эрдэнэс Монгол” компанийн 34-өөс доошгүй хувийг иргэдэд эзэмшүүлье гэж Засгийн газрын тогтоолын төслөөс өөр агуулгатай заалтыг нэмж оруулж ирсэн учраас УИХ-ын гишүүд дэмжих боломжгүй гэж үзсэн. Тухайн оруулж ирсэн заалт нь эдийн засгийн бодит тооцоо судалгаа хийгдээгүй байсан. Таван толгойн бүлэг ордын 30 хувийг IPO хийж гаргаад эдийн засгийн эргэлтэд оруулснаар иргэдэд олгосон 1072 хувьцааг амь оруулах тухай асуудал яригдана.

МАН-ын бүлэг “Эрдэнэс Монгол” компанид харьяалагддаг стратегийн олон ордуудын 34 хувийг ард түмний нэрээр хувьчлах тухай ярьж, нарийвчилсан тооцоо судалгаагүйгээр хөнгөн гоомой шийдвэр гаргаж болохгүй гэсэн байр суурьтай байсан. Түүнээс биш ард түмнээсээ харамласандаа тус саналыг дэмжээгүй гэсэн үг огт биш. Өнгөрсөн хугацаанд өмч хувьчлалын үр дүнг цөөн хэдэн хүн хүртсэн. Тухайлбал, өмч хувьчлалын ягаан, цэнхэр тасалбараар тодорхой аж ахуй нэгж байгууллагуудын хувьцааг авсан иргэд маань өнөөдөр мөнгөө ч авч чадахгүй тухайн компани нь дампуураад байхгүй болчихсон, эсвэл хэсэг бүлэг хүн эзэн суусан ийм л хариуцлагагүй үзэгдэл бий болсон учир олон нийтийн дунд өмч хувьчлалын асуудлаар эргэлзээ бий болсон нь үнэн. Тиймээс өмч хувьчлалын асуудалд бид илүү хариуцлагатай, тооцоо судалгаатай хандах ёстой.

-Засгийн газраас Төрийн өмчийн 27 аж ахуйн нэгжийг хувьчлах асуудал нэлээд хардлага дагуулж байгаа. Ер нь өмч хувьчлалыг ард түмэндээ хүртээмжтэй байдлаар яаж шударга явуулах вэ?

-1995 оноос хойш 2000 орчим аж ахуйн нэгжийг хувьчилж, хэсэг бүлэг хүмүүс төрийн өмчийг үнэгүйдүүлж авсан л гэж ард түмэн үздэг. Дээр хэлсэнчлэн, улсынхаа өмчийг бүх нийтээрээ хувааж авна гэсэн нэрийдлээр ягаан, цэнхэр тасалбар болгоод өмчийн талаар ямар ч ойлголтгүй ард түмэнд тарааж өгсөн.

Энэ тасалбаруудаа энд тэнд өгөх нь өгөөд сураггүй алга болгоцгоосон. Үйлдвэр аж ахуйн газрууд хаалгаа барьж ажилгүйдэл, ядуурал бодитойгоор нүүрлэсэн. Баян ядуугийн ялгаа хоёр тийш туйл болсон, ард иргэд бухимдуу байгаа энэ үед өмч хувьчлалын асуудалд маш нухацтай, хариуцлагатай, тооцоо судалгаатай хандах ёстой.

Хөрөнгийн биржээр дамжуулж хувьчилна, хэн ч хувьцаа худалдаж авах эрхтэй гэж байгаа ч нөгөө л хэсэг бүлэг олигархууд л авна гэсэн эргэлзээ байсаар байна. Жирийн иргэд өнөөдөр хувьцаа авах нь бүү хэл амьжиргаагаа залгуулах орлогогүй шахуу байна. Үүнээс гадна төрд үлдсэн цөөн хэдэн аж ахуйн нэгжийн асуудлыг багцаар нь нэг дор хэлэлцэнэ гэдэг нь буруу. Үл хөдлөх хөрөнгийн, бэлэн мөнгөний үнэлгээнүүдийг нь нарийвчлан хийлгээд, аж ахуйн нэгж тус бүрээр нь хэлэлцэх хэрэгтэй. Мөн хувьчилж үл болох объектын жагсаалтаа эргэж харах, нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

-Нэлээд хэл ам дагуулсан сэдэв бол Захиргааны ерөнхий хуулийн төсөл. Энэ төсөл батлагдвал Захиргааны хэргийн шүүх татан буугдаж, Засгийн газар хүссэн шийдвэрээ гаргаж, хуулийн хариуцлага хүлээхгүй болж хувирна гээд хуульчид эсэргүүцэж, Үндсэн хуулийн Цэцэд хүртэл хандсан. Харин та ямар бодолтой байна?

-Захиргааны хэргийн хуульд өөрчлөлт оруулах тухай Засгийн газраас өргөн барьсан хуулийг манай бүлгийн гишүүдийн олонх нь дэмжээгүй л дээ. Энэ хууль нь ардчиллын үнэт зүйлүүдээс ухарсан, олон хуультай зөрчилдсөн, олон түмний зүгээс бухимдал дагуулсан маргаантай хууль орж ирсэн.

Оруулж ирсэн хуулийн төслөөр Засгийн газраас эхлээд яам, агентлаг, төв орон нутгийн бүх байгууллагын эрх мэдэлтэй хүмүүсийн гаргасан шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянах боломжгүй болно. Нэг хүний буруутай шийдвэрээр иргэн, байгууллага хохирвол гомдлоо хэнд хандаж барагдуулах вэ гэх мэт маш олон асуудал үүснэ. Шүүх хяналтын байгууллага хариуцлагын тогтолцоогоо нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

Оруулж ирсэн хуулийн төслөөр Засгийн газраас эхлээд яам, агентлаг, төв орон нутгийн бүх байгууллагын эрх мэдэлтэй хүмүүсийн гаргасан шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянах боломжгүй болно. Нэг хүний буруутай шийдвэрээр иргэн, байгууллага хохирвол гомдлоо хэнд хандаж барагдуулах вэ гэх мэт маш олон асуудал үүснэ. Шүүх хяналтын байгууллага хариуцлагын тогтолцоогоо тогтолцоогоо сайжруулж, улс төрийн нөлөөллөөс ангид байх хэрэгтэй. Улстөрчид хуулийн байгууллагынхныг хуулийн хүрээнд ажиллах боломжийг нь олгож өгөх ёстой гэж боддог.

-Ингэхэд та ямар хуулийн төслүүд дээр ажиллаж байна вэ?

-Сайн дурын үйл ажиллагааг дэмжих тухай хуулийн төсөл санаачлан боловсруулсан. Өргөн барихад бэлэн болж байна. Өөрийн цахим хуудсандаа байршуулж иргэдийн саналыг авлаа. Мөн өнгөрсөн долоо хоногт олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Үнэхээр нийгмийн эрэлт хэрэгцээ болсон хууль байна гэдгийг харлаа. Цахим сүлжээгээр 1000 гаруй иргэн, байгууллагаас дэмжсэн санал ирсэн бол Төрийн ордонд зохион байгуулсан хэлэлцүүлэгт 50 гаруй байгууллагын төлөөлөл оролцож хуулийн төсөлд өгөх саналаа томьёолоод бичээд ирсэн байсан нь үнэхээр ажил хэрэгч хандсаны илрэл гэж бодож байна. Бас Сонгуулийн тухай хууль болон улс төрийн намын тухай хуулийн ажлын хэсэгт ажиллаж байгаа. Үүнээс гадна Тендерийн хуулийн ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. Тендерийн тухай хууль дээр ажлын хэсэг хуралдаж, зарчмын зөрүүтэй саналуудаа нэгтгээд дараагийн хэлэлцүүлэгт бэлэн болгосон. Олон гишүүд санал хэлсэн. Дутуу баригдаад орхигдсон барилга, чанаргүй баригдаад 1-2 жил болоод бүтэн засвар хийж байгаа барилгууд байна. Мөн гүйцэтгэлийн явцад үнэ асар их өсч байгаа гээд асуудлууд олон байна. Нэг зүйлийг хэлэхэд Тендерийн хууль буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль маань төсөв батлагдаад сонгон шалгаруулалт зарлагдаад гүйцэтгэгч сонгох хүртэлх ажлыг зохицуулдаг.

Үүнээс цааших гүйцэтгэлийн чанар, хугацаа гээд бусад асуудал дээр гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний дагуу холбогдох төрийн байгууллагууд хяналт, үнэлгээ хийх асуудалд хариуцлагатай ажиллах хэрэгтэй. Харин энэ хуулийн өөрчлөлтөөр хэрхэн оновчтой шалгаруулалт хийх вэ гэдэг асуудлаа зөв тодорхойлж өгөхөөр ажиллаж байна. Олон асуудал дээр өөрчлөлт оруулж өгөөч гэж санал гарч байгаа. Гэхдээ Хууль тогтоомжийн тухай хуулиараа нэмэлт, өөрчлөлт оруулахаар орж ирсэн зүйл заалтынхаа хүрээнд л бид ажиллаж байна.

-Энэ хуулинд тусгагдаж байгаа зохицуулалтыг сонирхуулахгүй юу?

-Дотоодын үйлдвэрлэлээ нэн тэргүүнд дэмжих бодлого барьж байна. Жишээ нь цэрэг, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд, төрийн өмчит компаниудын хэрэглэдэг гутал, зөөлөн эдлэлийг худалдан авах ажиллагааг нэгтгэн дотоодын үйлдвэрлэгчдийн дунд худалдан авах ажиллагааг зохион байгуулж шалгарсан хоёроос дээш үйлдвэрлэгчтэй гурав хүртэл жилийн хугацаатай гэрээ байгуулах боломж бүрдэнэ. Дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой тохиолдолд гадаадын этгээдийг оролцуулахыг хориглосон.Ингэснээр дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд түлхэц болно гэж үзэж байна. Мөн олон улсын байгууллагуудад өргөн хэрэглэж байгаа урьдчилан худалдан авах ажиллагааны тогтолцоог нэвтрүүлэхээр оруулж байгаа. Цаг хугацаа хэмнэх, үргүй зардал гаргахгүй байх нөхцөл бүрдэнэ. Үүнээс гадна худалдан авах ажиллагаанд цахим системийг боловсронгуй болгох, ил тод нээлттэй байлгах, байгаль орчинд ээлтэй бараа бүтээгдэхүүнийг худалдан авах,түүнчлэн захиалагч байгууллагын гомдол маргаан гаргах харилцааг боловсронгуй болгох зэрэг асуудлуудыг нарийвчлан зохицуулахаар тусгасан.

-Засгийн газрыг огцруулах тухай мэдээлэл өнгөрсөн хавраас хойш явлаа. Бүлгийн хаалттай хуралдаанууд ч шөнө дүл хүртэл нэлээд ширүүн үргэлжилсэн шүү дээ?

-МАН-ын бүлэгт одоогоор фракц бүлэглэл байхгүй ээ. Нэг л бүлэг хуралдаж асуудлаа шийдвэрлэж байгаа. Асуудлуудыг хэлэлцэх явцад тал бүрээс олон ургалч үзэл бодлыг уралдуулан, бүлэг дотроо гишүүд маань дотоод ардчилалтайгаар, шүүн тунгаан ярилцдаг л даа. Засаг огцруулах тухай ямар ч яриа болоогүй. Намын бүлэг дотроо асуудлыг нэгдмэл байр суурьтай болгохын тулд зарим үед нэлээн ширүүн маргаан мэтгэлцээн болдог л доо. Үүнийг хэтэрхий дэвэргэж намын эв нэгдлийг хагалан бутаргах сонирхол зарим хүмүүст байж болох л юм. Тийм учраас бид илүү ухаантай, мэдрэмжтэй улс төр хийж хувийн ашиг, сонирхлоо ардаа орхиж, намын эв нэгдлийг зангидаж, хамтран бүтээлчээр ажиллаж, ард түмний итгэлийг даах ёстой л гэж боддог.

Манай нам задарч хэсэг бүлэглэлүүдэд хуваагдах нь улс эх орны эрх ашигт хохиролтой л доо. УИХ-ын гишүүд эрх ашгаа зөв эрэмбэлдэг байх ёстой.

-Та салбарын сайд байсан хүний хувьд У.Хүрэлсүхийн Засгийн газрын үйл ажиллагаанд ямар дүн тавих вэ?

-Засгийн газрын ажлыг үнэлж дүгнэхэд арай эрт байна шүү дээ. Засгийн газар эдийн засгийг тогтворжуулах, агаар, орчны бохирдлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг бий болгох, ажлын оновчтой шалгаруулалт хийх вэ гэдэг асуудлаа зөв тодорхойлж өгөхөөр ажиллаж байна. Олон асуудал дээр өөрчлөлт оруулж өгөөч гэж санал гарч байгаа. Гэхдээ Хууль тогтоомжийн тухай хуулиараа нэмэлт, өөрчлөлт оруулахаар орж ирсэн зүйл заалтынхаа хүрээнд л бид ажиллаж байна.

-Энэ хуулинд тусгагдаж байгаа зохицуулалтыг сонирхуулахгүй юу?

-Дотоодын үйлдвэрлэлээ нэн тэргүүнд дэмжих бодлого барьж байна. Жишээ нь цэрэг, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд, төрийн өмчит компаниудын хэрэглэдэг гутал, зөөлөн эдлэлийг худалдан авах ажиллагааг нэгтгэн дотоодын үйлдвэрлэгчдийн дунд худалдан авах ажиллагааг зохион байгуулж шалгарсан хоёроос дээш үйлдвэрлэгчтэй гурав хүртэл жилийн хугацаатай гэрээ байгуулах боломж бүрдэнэ. Дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой тохиолдолд гадаадын этгээдийг оролцуулахыг хориглосон.Ингэснээр дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд түлхэц болно гэж үзэж байна. Мөн олон улсын байгууллагуудад өргөн хэрэглэж байгаа урьдчилан худалдан авах ажиллагааны тогтолцоог нэвтрүүлэхээр оруулж байгаа. Цаг хугацаа хэмнэх, үргүй зардал гаргахгүй байх нөхцөл бүрдэнэ. Үүнээс гадна худалдан авах ажиллагаанд цахим системийг боловсронгуй болгох, ил тод нээлттэй байлгах, байгаль орчинд ээлтэй бараа бүтээгдэхүүнийг худалдан авах,түүнчлэн захиалагч байгууллагын гомдол маргаан гаргах харилцааг боловсронгуй болгох зэрэг асуудлуудыг нарийвчлан зохицуулахаар тусгасан.

-Засгийн газрыг огцруулах тухай мэдээлэл өнгөрсөн хавраас хойш явлаа. Бүлгийн хаалттай хуралдаанууд ч шөнө дүл хүртэл нэлээд ширүүн үргэлжилсэн шүү дээ?

-МАН-ын бүлэгт одоогоор фракц бүлэглэл байхгүй ээ. Нэг л бүлэг хуралдаж асуудлаа шийдвэрлэж байгаа. Асуудлуудыг хэлэлцэх явцад тал бүрээс олон ургалч үзэл бодлыг уралдуулан, бүлэг дотроо гишүүд маань дотоод ардчилалтайгаар, шүүн тунгаан ярилцдаг л даа. Засаг огцруулах тухай ямар ч яриа болоогүй. Намын бүлэг дотроо асуудлыг нэгдмэл байр суурьтай болгохын тулд зарим үед нэлээн ширүүн маргаан мэтгэлцээн болдог л доо. Үүнийг хэтэрхий дэвэргэж намын эв нэгдлийг хагалан бутаргах сонирхол зарим хүмүүст байж болох л юм. Тийм учраас бид илүү ухаантай, мэдрэмжтэй улс төр хийж хувийн ашиг, сонирхлоо ардаа орхиж, намын эв нэгдлийг зангидаж, хамтран бүтээлчээр ажиллаж, ард түмний итгэлийг даах ёстой л гэж боддог.

Манай нам задарч хэсэг бүлэглэлүүдэд хуваагдах нь улс эх орны эрх ашигт хохиролтой л доо. УИХ-ын гишүүд эрх ашгаа зөв эрэмбэлдэг байх ёстой.

-Та салбарын сайд байсан хүний хувьд У.Хүрэлсүхийн Засгийн газрын үйл ажиллагаанд ямар дүн тавих вэ?

-Засгийн газрын ажлыг үнэлж дүгнэхэд арай эрт байна шүү дээ. Засгийн газар эдийн засгийг тогтворжуулах, агаар, орчны бохирдлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг бий болгох, ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрийг дэмжих, Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах гээд иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр болон нийгмийн хамгааллын чиглэлээр олон ажлыг хийж, төрийн ажил залгамж шинж чанараараа үргэлжилж байна.

Томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг зоригтойгоор эхлүүлж байна. Мөн эдийн засгийн өсөлттэйгөө уялдуулан ОУВС-гаас тавьсан хатуу заалтуудыг уян хатнаар зохицуулж хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгуулахаар боллоо. Цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг ч ярьж байна.

-Цахим орчинд тан руу дайрсан сөрөг мэдээллүүд их явах юм. Яагаад хариу тайлбар өгдөггүй юм бэ?

-Сошиал орчинд нэр хаяггүй, хуурамч хаягаар намайг гүтгэсэн, доромжилсон материалууд зохион байгуулалттайгаар гаргаж байгаа. Би энэ асуудлаар холбогдох хуулийн байгууллагуудад нь хандсан. Тэр бүрийн араас хөөцөлдөж тайлбар хийгээд явбал бодлого боловсруулах ажлаа хийх цаг гарахгүй. Ард түмнээ төлөөлөн сонгогдсон элчийн хувьд нийгмийн өмнө тулгамдсан, олон нийтийг бухимдуулсан, эрх ашгийг нь зөрчсөн асуудлуудыг шийдвэрлүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж, зүтгэж байна даа. Зарим асуудлыг шийдвэрлэснээр олонхийн эрх ашгийг хамгаалдаг ч цөөн хэдэн хүний ашиг сонирхол хөндөгдөж байдаг. Гэсэн ч өөрийн байр сууриндаа баттай зогсч ирсэн маань сүүлийн үед цахим орчноор гүтгүүлэн доромжлуулах үндэс суурь болж байх шиг байна. Монголын ард түмний мэргэн ухаанд би итгэдэг. Хэдхэн хүний мөнгө төлж, захиалж явуулсан хуурамч мэдээлэлд иргэд, олон нийт итгэхээсээ илүүтэй бодит байдалд үнэлэлт дүгнэлт өгч чадна гэдэгт эргэлздэггүй.

-Таны сонгогдсон тойрогт голдуу гэр хорооллын бүс багтдаг. Сургууль, цэцэрлэгийн хүртээмж ямар байгаа вэ?

-Манай тойрогт Баянзүрх дүүргийн Сансар, Дарь-Эх чиглэлийн зургаан хороо хамаардаг. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд багагүй асуудлыг шийдвэрлүүлсэн. Энэ онд Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд 150 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад орох гэж байна. Мөн Ганц худгийн амнаас орж ирдэг үерийн усыг зайлуулах хамгаалалтын далангийн барилгын ажил эхлээд явж байна. Удахгүй 48 дугаар сургуулийн спорт заалны барилгын ажил эхэлнэ.Мөн хотын даргад хүсэлт гаргаснаар замын арчилгаа, засвар, байрнуудын дээврийн засварын ажлууд, хүүхдийн тоглоомын талбай тохижуулах ажлууд хийгдэж байна. Үүнээс гадна гэр хорооллуудад иргэдийн эрх ашгийг хамгаалах, эрүүл аюулгүй орчинд амьдруулахад нэн даруй шийдвэрлэх асуудал бол гудамжны гэрэлтүүлэг, камержуулалтын асуудал. Мөн хорооны цагдаагийн орон тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Эдгээр асуудлаар ХЗДХ-ийн сайдад хандаж санал, хүсэлтээ уламжилсан, удахгүй шийдэгдэх байх.

Categories
мэдээ цаг-үе

Н.Цэрэнбат: “Цэвэрхэн наадацгаая” аяныг амжилттай зохион байгууллаа

УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Та сайхан наадав уу. Энэ сард танай яамныхан нэлээд завгүй ажиллах шиг боллоо. Гурван улсын аялал жуулчлалын сайд нарын III чуулганыг эх орондоо зохион байгууллаа. Бас “Цэвэрхэн наадацгаая” аяныг санаачлан хэрэгжүүллээ. Эхлээд энэ аяны хүрээнд ямар ажлууд хийгдсэн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Сайхан наадлаа. Манай яамныхан жилийн дөрвөн улирал харгалзахгүй завгүй, ачаалалтай ажилладаг. Энэ сарын 8-12-нд Монгол, Орос, Хятад гурван улсын аялал жуулчлалын сайд нарын III хуралдааныг Улаанбаатар хотод амжилттай зохион байгууллаа. Наадмыг угтаж, “Цэвэрхэн наадацгаая” аяныг санаачилж, баяр наадам зохион байгуулах хороо, 21 аймгийн Засаг дарга, БОаЖЯ-ны харьяа сав газруудын захиргаа болон тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаад хувийн хэвшлийн томоохон аж ахуйн нэгжүүдэд “Цэвэрхэн наадацгаая” аяныг дэмжиж ажиллахыг уриалсан маань үр дүнгээ өгч, монголчууд энэ жил цэвэрхэн наадлаа. Энэхүү аяныг дэмжин дээрх байгууллагууд баяр наадмын тасалбар, зөвшөөрөл, өөрсдийн мэдлийн томоохон самбарууддаа “Цэвэрхэн наадацгаая” аян, “Хандлагаа өөрчилье” санаачилгын логог байршуулж, дэмжиж ажилласанд талархлаа илэрхийлье.

Мөн манай аяныг дэмжин ажилласан Монголын оюутны холбоо, “Ирмүүн хатад” ТББ, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын хамт олонд ч талархаж байна. Эдгээр байгууллагуудын дэмжлэгтэйгээр 200 залуу Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт наадмын өдрүүдээр, Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газарт 14.15-нд иргэдэд хог тарихгүй байхыг уриалж, хог цэвэрлэн ажиллалаа.

-Монгол, Орос, Хятад гурван улсын аялал жуулчлалын сайд нарын хуралдаанаас ямар үр дүн гарав?

-БНХаУ-ын санаачилгаар 2016 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа уг хуралдаан 2016 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, 2017 онд ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үүд хотод тус тус зохиогдсон. Энэ жилийн хуралдааныг Монгол Улс Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Хуралдаанд БНХаУ-аас Соёл, аялал жуулчлалын дэд сайд Ду Жиан, ӨМӨЗО-ны аялал жуулчлалын хөгжлийн хорооны дарга Жинь И Пинь нараар ахлуулсан 60 гаруй төлөөлөгчид, ОХУ-аас Холбооны Аялал жуулчлалын агентлагийн орлогч дарга Королёв Николай вадимович, Бүгд найрамдах Буриад Улсын Засгийн газрын нэгдүгээр орлогч дарга Шутенков Игорь Юрьевич нараар ахлуулсан 20 гаруй төлөөлөгчид, НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын судалгааны төв, “Их түмэн голын санаачилга” төсөл, манай талаас ГХЯ, ЗТХЯ, Аялал жуулчлалын хөгжлийн төв, Нийслэлийн аялал жуулчлалын газар, МИАТ ХК, хил орчмын аймгуудын Засаг дарга нар болон тур оператор компаниудын төлөөлөл оролцсон томоохон хуралдаан болсон. Хуралдаанаар хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг хэлэлцэж, зөвхөн Улаанбаатараар бус Ховд, Увс, Өмнөговь, Өвөрхангай, Хөвсгөл, Дорнод зэрэг аймгаас хөрш орнууд руу нислэг үйлдэх боломжийг бүрдүүлэх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, томоохон хотуудад гурван улсын аялал жуулчлалын мэдээллийн төвийг туршил-таар байгуулах, аялал жуулчлалын шинэ брэнд бү-тээгдэхүүнүүд бий болгох тал дээр санал нэгдэж, протокол үйлдлээ.

-Саяхан та Засгийн газрын хуралдаанаар аялал жуулчлалын чиглэлийг батлуулсан байх аа. Жилд нэг сая жуулчин хүлээж авах бэлтгэл хангадаж эхэлж байна гэж харж болох уу?

-Тийм, Засгийн газрын зургадугаар сарын 13-ны хуралдаанаар Монгол Улсын аялал жуулчлалын чиглэлийг батлуулсан. Аялал жуулчлалын гол чиглэл болон хил орчмын болон хил дамнасан аялал жуулчлалын чиглэлийг батлуулснаар ма-най улсад ирэх жуулчдын тоо давтамжтайгаар өсөх нөхцөл бүрдэх юм. Засгийн газар 2020 он гэхэд манай улсад жилд ирэх жуулчны тоог нэг саяд хүргэж, нэг тэрбум хүртэл ам.долларын орлого олох зорилт тавьсан. Үүний тулд гурван жилийн хугацаанд жуулчдын тоог тогтмол 30 хувиар өсгөх шаардлагатай юм.Холбогдох яам, агентлаг, холбогдох газар гадагшаа чиглэсэн сурталчилгаа, маркетингийг эрчимтэй явуулах, нислэгийн чиглэл, давтамжийг нэмэг-дүүлэх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын аюулгүй, ая тухтай байх нөхцөлийг бүрдүүлснээр энэхүү зорилгодоо хүрч чадна. Өнгөрсөн онд манай улс 470 гаруй мянган жуулчин хүлээж авсан нь 2016 онтой харьцуулахад 14 хувь, аялал жуулчлалаас 400 гаруй сая ам.доллар олсон нь өмнөх оныхоос 20 хувиар өссөн тооцоо байна.

-Наадмын өмнөхөн Аялал жуулчлалын холбооноос наадмын нээлтийн тасалбарын хүрэлцээ жуулчдад хангалтгүй байгаа талаар мэдээлэл хийсэн шүү дээ?

-Үндэсний их баяр наа-дам, олон нийтийн болон тив, дэлхий, олон улсын чанартай арга хэмжээнүүдийг зохион байгуулах томоохон цогцолбортой болох зорил гоор “Монгол наадам цог-цолбор” орон нутгийн өм-чит үйлдвэрийн газрыг байгуулсан. Тус цогцолбор маань Хүй долоон худагт 30 мянган хүний суудал бүхий Цэнгэлдэх хүрээлэнг барих төлөвлөгөөтэй ажиллаж байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Удахгүй монголчууд бид 10 мянган хүний суудалтай морь бариа, сур харвааны задгай асар, шагайн харвааны битүү асар, морин тойруулга, жороо морины цэнгэлдэхтэй болно.

-Та ярилцлагын эхэнд “Хандлагаа өөрчилье” санаачилгын тухай цухас дурдсанаа тодруулахгүй юу?

-Сайд болсныхоо дараа хийх ажлуудаа нэгтгэж хараад байгаль орчин, аялал жуулчлалын салбарын ажлыг хийхийн тулд нэн тэргүүнд оролцогч талуудын асуудалд хандах хандлагыг өөрчлөх хэрэгтэй юм байна гэж бодсон. Ингээд байгаль орчинд хандах “Хандлагаа өөрчилье” санаачилгыг дэвшүүлээд хэд хэдэн ажил хийж эхлээд байна. Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн Эко клубын сурагчдын дунд “Ногоон паспорт” аяныг амжилттай зохион байгууллаа. Ирэх есдүгээр сараас энэхүү аян маань улс орон даяар хэрэгжиж эхлэх юм. Аяны зорилго нь өрх бүрт өсвөрийн байгаль хамгаалагч бий болгох. Эко клубын сурагчдын болон эко клубын багш нарын анхдугаар чуулганыг амжилттай зохион байгуулж, идэвхтэй оролцсон багш, сурагчдыг урамшуулсан. Хүүхдүүд идэвхтэй байгаа. Монголын ирээдүй болсон хойч үе маань байгаль эх дэлхийгээ хайрладаг болж өсөх, тэднээр дамжиж гэр бүл нь зөв дадалтай болж төлөвших нь энэхүү аяны үр дүн юм.

Манай салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд ч хандлагаа өөрчлөхийг санал болгож байгаа. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдтай хамтран уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй бүх компанийн мэдээллийн санг бий болгож, цахимжуулахаар ажиллаж байна. Үүний үр дүнд тухайн компанийн үйл ажиллагаа явуулах эрхийг цаашид сунгах эсэхийг нийгмийн даатгал, татвар төлөлт, иргэдийн гомдол зэрэг дээр тулгуурлан ил тод шийддэг болох юм. Мөн байгаль хамгаалагчдыг энгэрийн камер, дроне зэрэг дэвшилтэт технологиор хангахаар ажиллаж байна. Ан агнуурын зөвшөөрлийг ч нээлттэй дуудлага худал-даагаар оруулахаас эхлээд Монголд буусан жуулчин утаснаасаа аялалын чиг-лэлээс эхлээд бүхий л мэдээл-лийг авдаг болгох үүднээс тусгай аппликейшнтэй бол-гохоор ажиллаж байна.


Categories
мэдээ цаг-үе

Монгол орны цаг уурын салбарын хөгжлийг түүчээлсэн алтан үеийнхэн

Ангийн 40 жилийн уулзалт. 2008.10.24

Одоогоос 50 жилийн өмнө зургадугаар сарын 29-ний энэ өдөр Монгол Улсын цаг уурын салбарын том хөрөнгө оруулалт болох мэргэжлийн боловсон хүчнүүд их сургуулиа төгсч, ромбо дипломоо гардан авч байжээ. МУИС-ийн Физик-математикийн факультетийн Цаг уурын ангийн хоёр дахь төгсөлт болох 27 шижигнэсэн залуу сургуулиа дүүргэж, ажил амьдралынхаа гарааг амжилттай эхлүүлж байсан түүхэн үйл явдал өнөөдөр тохиож байна. Он цаг улиран өнгөрсөн ч оюутан ахуй цагийн гэгээн сайхан дурсамжууд одоо ч энэ ангийнхны сэтгэлд тод бууж байна лээ.Тэртээх 1963 оны наадмын дараахан эх орны өнцөг булан бүрээс МУИС-ийн Физик-математикийн факультетийн Цаг уурын ангид хуваарь авч тэнцсэн 32 хүүхдийг дунд зэргийн нуруутай шовгор залуу хүлээн авч байжээ.

Тэр хүн бол тэнхимийн эрхлэгч Ё.Гира багш байсан гэнэ. Тэрбээр “За та нар цаг уурч инженер болно” гэж уг мэргэжлийн талаар ярьж өгч байжээ. Энэ анги Баян -Өлгийн Казах, Увсын Баяд, Хэнтий, Дорнодын буриад, төв халхынхан зэрэг олон ястны төлөөллөөс бүрдэж байсан аж. Хамгийн ахмад нь Завхан аймагт ажиллаж байгаад ирсэн Ч.Төрхүү, хамгийн отгон нь 1946 онд төрсөн Ж.Цэрэндэлэг нар байжээ. Тухайн үед намрын тариа, ногоо хураалтын ажлыг цэргүүд болон оюутнууд нугалдаг байв. Тэр жишгээр ирээдүйн цаг уурчид маань Жаргалантын сангийн аж ахуйн ногооны VI бригад дээр наймдугаар сарын эхээр хуваарилагджээ. Энэ тухайгаа тэд ярихдаа “Бригадын дарга Манж гуай “Оюутнуудыг усаар хангана, агаараар хангана” гэж хэлж байсныг нь сүүлд хошигнодог сон. Бид сангийн аж ахуйд төмс хураах, үр тариа цайруулах, хонь угаах, хадлан хадах зэргээр тэр намар хоёр сар ажиллаж хүн бүр л 250-300 төг авч байсан нь тэр үедээ их л мөнгө байж дээ. Тэр үеийн манай дээд сургуулийн сургалт ЗХУ-ын их, дээд сургуулиудын хөтөлбөрөөр явдаг байсан учраас сургалт сайн байлаа. Ганц дутагдал нь гэвэл нийгмийн ухааны буюу Олон улсын ажилчны хөдөлгөөний түүхээс эхлээд ЗХУ-ын коммунист намын түүх, МАХН-ын түүх, Улс төр, эдийн засгийн ухаан, Диалактек болон түүхэн матеиализм, Шинжлэх ухааны коммунизмийн онол гэх зэрэг хичээл түлхүү ордог байсан юм. Энэ нь ч тухайн үеийн үзэл сурталжсан нийгэмд аргагүй байсан байх даа. Бас дээр нь зоо мал эмнэлгийн үндэс, этик, эстетик, иргэний хамгаалалт ордог байлаа” гэв.

Ер нь энэ ангийнхан сургуульдаа спорт, урлагаар тэргүүлдэг байжээ. З.Сонгиноо, Г.Батмөнх хоёр нь Их сургуулийн дагшаа найрал хөгжмийн хөгжимчид, Сарантуяа (сүүлд нэг анги ухарч МУИС төгссөн), Ц.Шагдар хоёр нь дуулдаг, жүжиглэдэг, Ш.Цэнд тэшүүрийн спортоор сургуулийн нүүр тахалдаг, Ц.Шагдар, А.Жамбалдорж, Д.Батдэлгэр, Л.Нацагдорж нар шатар шаггүй тоглочихдог сүрхий оюутнууд байсан гэнэ.

Таван жил тохой залган сууж, суралцсан энэ ангиас 27 залуу цаг уурч инженерийн мэргэжлээр сургуулиа төгсч, эх орныхоо өнцөг булан бүрт ажиллахаар томилолт өвөрлөн явцгааж байснаа саяхан мэт дурсан ярив. Төгсөгчдийн 12 нь хотод бусад нь хөдөө орон нутагт томилогджээ. Тэдний тав нь аэрологийн инженер, долоо нь синоптик, хоёр нь хөдөө аж ахуйн цаг уурын инженерээр, арав нь уур амьсгалын инженерээр ажлын гараагаа элүүлсэн. Тодруулбал, З.Сонгиноо, Ц.Шагдар нар Цаг уурын товчооны даргаар, дэд хурандаа Г.Мягмарсүрэн, Х.Хавдрааш, Ц.Эрдэнэтуяа нар цэргийн цаг уурт, хошууч С.Сайзмаа иргэний агаарын тээврийг удирдах ерөнхий газарт хөдөлгөөний тасагт инженер, байцаагчаас гадна Хэнтий аймгийн агаарын тээврийн газрын дарга гээд удирдах ажлыг олон жил идэвх зүтгэлтэй хашжээ. Мөн Ц.Адьяа, Ж.Баасан, Г.Баасанхүү, С.Отгон, А.Ханд, Г.Отгонтуяа, А.Нанжидсүрэн нар аймгуудын уур амьсгалын тойм, Монгол орны уур амьсгал, аэро уур амьсгалтын тодорхойлолт гаргах ажлыг гүйцэтгэхэд идэвхтэй оролцож байсан гэнэ. Х.Цэвэлмээ “Чингис хаан” олон улсын нисэх буудлын алсын барааны минимумыг хотын утааны өтгөрлийн хэмжээнээс шалтгаалан газрын гадаргуу орчмын инверсийн зузааны хэмжээгээр тодорхойлох критерийг тогтоон үүгээрээ графикийн аргыг боловсруулан ашиглах аргачлалыг боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна. Бас А.Жамбалдорж, Д.Зориг, Г.Батмөнх нар намын дээд сургууль, С.Отгон нар ЗХУ-д хэмжил зүйн дээд курс гээд гадаад дотоодод суралцаж төгсчээ. Энэ мэтчилэн төр захиргаа, нам, эвлэл, үйлдвэрчний удирдах ажил хийж байсан хүмүүс ч олон бий. Тэдэн дундаас эрдэм шинжилгээний бүтээл туурвиж, сурах бичиг, гарын авлага олныг гаргаж, эвсэг хамт олныг эв дүйгээрээ удирдан бүрдүүлж, хот хөдөөгийн хөдөлмөрчид, байгууллагуудыг цаг агаарын үнэн зөв мэдээллээр ханган үйлчлэх, ХАА-н болон тээврийн байгууллагуудын аюулгүй ажиллагааг хангах зэрэг ажилд гаршиж мэргэшсэн мэргэжлийн өндөр чадвартай инженерүүд олон төржээ.

“Бид ажиллах хугацаандаа Монгол Улсынхаа ус, цаг уурын албыг хөгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж, улс ардын аж ахуйн бүхий л салбарт хүч чадал, эрдэм мэдлэгээ дайчлан ажиллаж байсан. Бидний алба хаасан үе 1968- 2000-аад онд үндэсний ус цаг уурын албанд техник, технологийн болон боловсон хүчний эрчимтэй шинэчлэл хийгдсэн бөгөөд Ус цаг уурын албаны хөгжлийн нэг оргил үе байсан юм. Үүгээрээ ч бид бахархдаг. Энэ утгаараа олон юмны анхдагч, эхлэл, суурийг тавигчид нь байлаа. Мэдээж энэ үйлст зөвхөн манай ангийнхан төдийгүй одоогийн ахмад болон үе, үеийнхний маань оролцоо хувь нэмэр чухал байсан юм шүү. НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн шугамаар БНМАУ-ын Ус цаг уурын сүлжээг өргөтгөн шинэчлэх хоёр удаагийн төсөл хэрэгжих тэр үед УЦУАУЕГ-ын Шалган зааварлах хэлтсийн дарга байсан Д.Батдэлгэр биечлэн оролцож байлаа. 1968 оны намар Говь-Алтайд орон нутгийн Урьдчилан мэдээлэх товчоо, аэрологийн станц анх байгуулахад гол хүч нь мөн л манай ангийхан байлаа. 1971 онд цаг уурын “МРЛ-2 радиолокатор” суурилуулан ажиллуулахад Х.Хавдрааш, 1976 онд байгаль орчны хяналт шинжилгээний лаборатори байгуулан хөл дээр нь босгож ажлыг нь зүгшрүүлэхэд Ж.Цэрэндэлэг маань, 1986 онд цаг уур, аэрологийн горимын мэдээллийн автоматжуулсан боловсруулалтын систем боловсруулан нэвтрүүлэхэд Ц.Адьяа, Г.Баасанхүү нар идэвхтэй оролцож байсан юм. Байгаль орчныг хамгаалах яам байгуулж байгаль орчны экспертизийн ажил эхлэхэд ахиад л Ж.Цэрэндэлэг хошуучлан оролцож анхны хэлтсийн даргаар нь ажиллаж байлаа. Ерээд оны эхнээс цаг уур, хөдөө аж ахуйн цаг уур, нарны цацраг судлал, аэрологийн горимын мэдээллийн РС-д суурилсан автоматжуулсан боловсруулалтын систем боловсруулан нэвтрүүлэх, синоптикийн практикт “цаасгүй технологи” нэвтрүүлэх, цаг агаарыг урьдчилан мэдээлэх технологийн шинэчлэлийн ажлыг Л.Нацагдоржийн удирдсан УЦУХ амжилттай хэрэгжүүлсэн билээ” гэж тэд нөхдийнхөө үйлсээр бахархсан юм.

Хариуцсан салбараараа овоглон нэршсэн аэрологийн Г.Баасанхүү, уур амьсгалын Ц.Адьяа, багажийн С.Отгон, Хөдөө аж ахуйн цаг уурын шуурхай үйлчилгээний Ч.Төрхүү, нарны Нансалмаа, Завханы З.Сонгино, Өвөрхангайн Шагдар, Говь-Алтайн Бархаа, Алтайн Чүлтэм, Төвийн Жамбалдорж, Баянхонгорын Чунаг, Өмнөговийн Зориг гэх мэт олон нэр төртэй хүмүүс энэ хамт олны чимэг нь ажээ.

Ер нь эдний анги тун онцлогтой хамт олон. Монгол Улсын байгаль орчны гавьяат ажилтан хоёр, доктор (Ph.Д) гурав, байгаль орчны болон ус цаг уурын, иргэний агаарын тээврийн, иргэний хамгаалалтын, худалдааны, барилгын, ХАА-н байгууллагын зэрэг салбарын тэргүүний ажилтнууд гээд төр, нийгэмд үнэлэгдсэн хүмүүс олонтой. Тодруулбал, Л.Нацагдорж, Антарктидад монгол хүний мөрийг анх гаргасан Ж. Цэрэндэлэг нарын улс орондоо хийж бүтээсэн үйлсийг нь төр үнэлж, Байгаль орчны гавьяат ажилтан цол хүртээжээ. Ус цаг уурын болон Байгаль орчны тэргүүний ажилтнаар Г.Баасанхүү, Д.Батдэлгэр, Л.Нацагдорж, А.Ханд, Х.Цэвэлмаа, З.Сонгино нар шагнуулсан байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Л.Нацагдорж, Ж.Цэрэндэлэг, Алтан гадас одонг Ц.Шагдар, З.Сонгиноо, С.Бархаа, А.Жамбалдорж, Д.Зориг, Г.Баасанхүү нар хүртжээ. Тэгвэл улс орныхоо хүн амын тоог өсгөхөд үнэтэй хувь нэмэр оруулсан А.Нанжидсүрэн, Ч.Төрхүү, А.Ханд, Х.Цэвэлмаа нар алдарт эхийн одонгоор энгэрээ чимж байжээ. Мөн Хөдөлмөрийн хүндэт медаль хүртсэн хүмүүс гэвэл Д.Чүлтэм, Ц.Шагдар, З.Сонгиноо, С.Бархаа, А.Жамбалдорж, Д.Зориг, С.Отгон, Ц.Адьяа, Ц.Сайзмаа нарыг нэрлэв. Байлдааны гавьаны одонт Г.Мягмарсүрэн, Байлдааны медаль хүртсэн Х.Хавдрааш, Г.Мягмарсүрэн гээд энэ ангийн бахархлыг дурдаад байвал олон.

Тухайлбал, Монголын анхны гэсэн тодотголтой хэд хэдэн хүн бий. МУИС-ийн Сүхбаатарын нэрэмжит цалинт оюутан, УЦУШИ, УЦУХ-ийн захирлын албыг 10 гаруй жил хашсан Монголын үндэсний шинжлэх ухааны академийн гишүүн, Байгаль орчны гавьяат ажилтан, 170 гаруй эрдэм шинжилгээний бүтээл туурвисан доктор Л.Нацагдорж гуай байна. Монголоос анх удаа өмнөд туйл судлах ажилд оролцсон, Монголын Байгаль хамгаалах нийгэмлэгийн ерөнхийлөгч, Чингис хааны академийн академич, Байгаль орчны гавьяат ажилтан, доктор Ж.Цэрэндэлэг, удирдсан байгууллагаа олон жил улсын тэргүүний байгууллага байлгаж, биднээсээ анх удаа Алтан гадас одонгоор шагнуулж байсан Ц.Шагдар, Монгол орны нутаг дэвсгэр дээрх нарны цацрагийн талаар судалгаа хийж олон арван бүтээл тууривсан доктор Д.Батдэлгэр нараараа тун их бахархдаг юм билээ. Харамсалтай нь тэдний дундаас Ж.Цэрэндэлэг, Ц.Шагдар нар хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна.

Ирж, буцдаг хүний хорвоод энэ ангийн 27 төгсөгчөөс өдгөө ес нь амьд сэрүүн байгаа юм. Төгсөлтийн 50 жилийн ойдоо хүрэлцэн ирж амжилгүй бурхны оронд одсон 18 сайхан андынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэн хань ижил, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамт ажиллаж байсан андуудад нь гүн эмгэнэл илэрхийллээ. Энэ анги арван жил тутамд ойгоороо уулздаг нөхөрсөг хамт олон аж. Өнөө жил хэдийгээр есүүлээ ч гэсэн ирэх наймдугаар сард түүхт 50 жилийнхээ ойн уулзалтыг зохион байгуулж, бурхны оронд одсон ангийнхаа хамт олны гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлнэ гэсэн. Энэ тухай Г.Баасанхүү гуай “Манай ангийнхан удирдах авьяастай хүмүүс байсан. Цаг уурчид мэргэжилдээ тун үнэнч. Эмч, багш нартай хамт цалингаа нэмүүлье гэж хэзээ ч ажил хаяж байгаагүй. Яагаад гэвэл цаана нь асар их уршигтайг ойлгодог юм. Байгаль цаг уурын гамшигт үзэгдэл болох гэж байгааг бид мэдсээр байж ажил хаялт зарлавал тэрнээс ч илүү хохирол ирнэ гэдгийг мэддэг юм. Тиймээс цаг уурчдаараа бахархдаг даа. Бидэн дунд сайхан андууд олон байсан. Жишээлбэл, Х.Ролжин маань байна. Тэрээр Өмнөговь аймгийн Цаг уурын товчоонд ажиллаж байгаад зах зээлийн нийгэмд шилжихэд мал аж ахуй, газар тариалан эрхэлж арвин ургац авч, мал сүргээ өсгөн үржүүлж сүүлдээ туслах малчинтай болж байв” гэлээ. Тэгвэл цаг уурч гэдэг мэргэжил ямар онцлогтой болохыг Л.Нацагдорж гуай “Монгол Улсын нутаг дэвсгэр, хүн амыг бүрэн бүтэн байлгахад эмч нар, хилийн цэрэг, цаг уурчид онцгой үүрэгтэй хүмүүс юм” гэж тодотгов. Х.Цэвэлмаа гуай үргэлжлүүлээд “Манай салбар бол цэвэр шинжлэх ухаан техникийн ололтыг үндэслэдэг. Социализмын үеийн нийгмийн бүтээгдэхүүнүүд бол жинхэнэ бие, сэтгэлээрээ ажилладаг боловсон хүчин байсан. Тиймээс үе үеийн цаг уурын салбар гар хардаггүй, авлига авдаггүй, ашиг сонирхлын зөрчилгүй хүмүүс дээ” гэв.

Цаг уурчдад зориулсан нэгэн сайхан дуу байдаг юм. Н.Болдын шүлэг, Ж.Баатарын ая “Тэнгэр лусын харуул” хэмээх дууны

“Сарьдаг өндрийн мөнгөн тэргүүнд

Сарлаг таших манант өдрийг

Нугас жиндэх ангир даарах

Нуур өрөмтсөн сэрүүн намрыг

Тэнгэрийн аашийг танин мэддэг

Тэнгэр лусын харуулаа бид” гэсэн мөртүүдээс тэдний мэргэжлийн онцлогийг тольдох боломжтой билээ.

Монгол орны цаг уурын салбарын хөгжлийг түүчээлсэн энэхүү алтан үеийнхэн маань “Эрдэм номын эх ундаргыг заасан ачит багш нар, биднийг тосон авч ажил мэргэжилд дадлагажуулан сургасан ахмадууд, дэмжин ажиллаж байсан удирдлагууд болон үе үеийн мэргэжил нэгт та бүхэндээ талархаж явдаг шүү” хэмээн “Нэг ангийнхан булан”-гаар дамжуулан уламжиллаа.


Categories
мэдээ цаг-үе

Ж.Бат-Эрдэнэ: Сөүл, Бээжингийн нислэгт хоёрдогч компани орж ирэх боломжийг нээж өглөө

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичгийн өөрчлөлтийг хаврын чуулганы хаалтын хуралдаанаар баталсан. Ингэснээр Сөүлийн чиглэлд нислэгийн чөлөөт өрсөлдөөн бий болох сайн шийдвэр боллоо гэж нийгэм үзэж байна л даа. Энэ чиглэлд хичнээн компани орж ирэх боломжтой вэ?

-Бээжин, Сөүлийн чиглэлд нэг тээвэрлэгч байна гэсэн хатуу заалтаар иргэний агаарын тээврийн салбарын хөгжлийг илтэд боомилсон байв. Ийм монополь байдлыг дархалсан зохицуулалттайгаар нэлээд хэдэн жилийг үдсэн. Үүнийг өөрчлөхгүйгээр урагш алхах ямар ч боломжгүй байсан. Харин Их хурал бодлогын баримт бичгийн өөрчлөлтийг дэмжиж баталлаа. Ингэснээр нислэгийн тоо нэмэгдэж, тийзийн үнэ буурах боломж бүрдэж байгаа юм. Одоо долоо хоногт зургаахан нислэг хийж байгаа. Яагаад гэвэл зургаа хүртэлх нислэгт нэг тээвэрлэгч байхаар зохицуулалт хийсэн учраас урсгал нэмэгдэх боломжгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, Бээжин, Сөүлийн чиглэлийн нислэгт нэг тээвэрлэгч байна гээд заачихсан байсан. Цаад талдаа буюу Солонгост зах зээлээ хуваах зарчим үйлчилдэг. Хэрвээ зургаан нислэгтэй байвал нэг компани ашгаа аваад, зургаагаас дээш нислэгтэй бол дараагийн компани орно гэдэг байдлаар тухайн чиглэлд зах зээлээ ингэж аж ахуйн нэгжүүддээ хуваарилж өгч байна шүү дээ. Тэр зарчмаар хоёрдогч тээвэрлэгчийг нь оруулж ирье гэхээр УИХ-ын тогтоол тээг болдог байв. Гэтэл өнөөдөр зургаа битгий хэл 3-4 дахин их нислэг хийх шаардлага байгаад байдаг. Үүнийг л нээж өгөхийн тулд сая хаврын чуулганы хаалттай зэрэгцэн УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулсан асуудал юм. Гол зорилго нь хоёр дахь компани орж ирэх гарцыг нээж байна.

Солонгосын талаас аль нэг компани нь орж ирэх биз. Манай талаас “Бид ниснэ” гээд авиакомпани гараад ирвэл болохгүй зүйлгүй. Хэрэв чадахгүй бол МИАТ дангаараа ниснэ шүү дээ.

-Чөлөөт өрсөлдөөн бий болсноор долоо хоногт хэдэн удаа нислэг үйлдэх боломжтой вэ. Тийзийн үнэ хэр зэрэг хямдрах бол?

-Тооцооллоор билетийн үнэ 20-40 хувиар буурах боломж бүрдэж байгаа юм. Жишээлбэл, Солонгосын талтай хэлэлцээр хийж байхад дараагийн компани үйлчилгээ, үнээ буулгаад орж ирнэ гэж байгаа. Яг энэ Улаанбаатар-Сөүлийн чиглэлтэй адилхан зайнд Солонгос дотроо авиа компаниуд хямд үнээр нисч байгаа. Өнөөдрийн байдлаар есдүгээр сар хүртэл билет дуусчихсан байна. Яагаад заавал бид ингэж барьж байх ёстой юм бэ. Хоёр дахь компанийг нь оруулъя л даа.Тасалбар нь чөлөөтэй болог л дээ. Ингээд ороод ирэхээр дараагийн орж ирэх компани өрсөлдөөд тийзнийхээ үнийг буулгаад явна. Гэтэл өнөөдөр долоо хоногт 22 нислэг хийх бололцоотой тийм их хүн нисч байна.

-Монголчуудын ихээр зорчдог орнууд болох Улаанбаатар-Токио, Бусан гэх мэт чиглэлд хүндрэл үүсдэг үү. Энэ олон компани өрсөлдөх боломж байгаа юу?

-Бусад чиглэлд бол тийм заалт байхгүй. Бусан, Япон гэх зэрэг бусад чиглэлд хоёрдогч тээвэрлэгч нь орж ирээд явах боломж нээлттэй байгаа.

-Бас “Турк эйрлайнс”-ийг монополь байна гэсэн шүүмжлэл байдаг шүү дээ. Энэ чиглэлд хэрхэн анхаарч байгаа вэ?

-Энэ асуудлыг нээлттэй болгоод ирнэ гэхээр нэг л асуудал тулгардаг. Тэр нь МИАТ компанийн хувьд хүндрэл үүснэ гэдэг зүйл дандаа яригддаг. “Сөүл рүү нээчихье” гэхээр “МИАТ хүндэрчихнэ”, “Турк рүү, Берлин рүү нисэхээр МИАТ алдагдалтай” гэхчлэн бүх л чиглэлүүд МИАТ-аас болоод байна шүү дээ. Жишээлбэл, Берлинийг Франкфурт дээр шилжүүлье гээд ярьдаг. Яагаад гэхээр Берлин нисэх нь алдагдалтай гэдэг. Тухайн чиглэлд МИАТ компани алдагдалтай болохоор болих ёстой юм уу. МИАТ компани байхгүй бол өөр хэн ч биш гэдэг байдлаар асуудалд хандаад байна шүү дээ. Мөн Туркийн чиглэл байна. Туркийн чиглэл алдагдалтай болбол Туркийг нь болиулъя гэдэг ч юмуу. Эсвэл дундаа зогсоолтойгоор нислэг бууж хөөрөх ёстой гэдэг ч юмуу. Туркийн хувьд нэг л асуудал байгаа. Замдаа заавал Бишкек дээр бууж, жижиг онгоцоор нисч, зорчигчдоо хүндрүүлэх ямар шаардлагатай юм бэ. Хүмүүсээ унтлагын цагаар нь сэрээж буулгаад, хил гаалиар оруулаад л. Хэний төлөө ийм үйлчилгээ хийгээд байгаа юм бэ гэдэг асуудал үүснэ л дээ.

-МИАТ компанийн хувьчлалын асуудал олон жил яригдаж байгаа. Хувьчлалыг ард иргэддээ хүртээмжтэй, шударга байдлаар яаж явуулах вэ?

-МИАТ-ын хувьчлалыг хөрөнгийн биржээр нээлттэйгээр хувьчилна. Энэ хувьчлалыг хэн нэгэн менежмэнтийн багт, эсвэл стратегийн хөрөнгө оруулагчид өгье гэсэнгүй. Хөрөнгийн биржээр нээлттэй хувьчлах учраас жирийн иргэд ч хувьчлалд оролцох боломж нээлттэй.

Ингээд хөрөнгийн биржээр МИАТ-ийн хөрөнгө нь зарагдаад ирэхээр, тодорхой хэмжээнд хөрөнгө оруулалт тэр компанид орж ирнэ. Чадавх нь сайжирна. Менежмэнт нь сайжирна. Онгоц зарж чадахгүй байсан өр ширний асуудал дээрээ тодорхой хэмжээний менежмэнт хийгээд явна. Компанийн засаглал болоод иргэний нисэхийн зах зээл дээр оролцож өрсөлдөх чадвар нь сайжирна.

-МИАТ нислэгийн тийз дуусчихсан гэсэн хэрнээ хоосон суудалтай зорчоод байх юм гэж иргэд бухимдаад байдаг. Үүнийгээ шатахууны даац хэтэрдэгтэй холбож тайлбарладаг нь хэр бодитой юм бэ?

-Бодитой. Манайх том хүнд даацын онгоц биш. Ачаа тээвэрлэх шаардлага их байдаг.Энэ тохиолдолд иргэдийнхээ суудлыг хасдаг. Иргэд бүтэн явсан тохиолдолд тэр тусмаа зуны нөхцөл байдалд бол шатахуунаа ахиухан авах шаардлагатай болдог. Тэгвэл тэр даацандаа зориулаад ганц нэг суудлыг нааш нь татах болно. Тэгээд тийз нь олддоггүй, онгорхой ганц нэг суудал байдаг болохоор иргэд бухимдаад байдаг.

-Онгоцны шатахууныг ганц компани давуу эрхтэйгээр нийлүүлдэг явдал хардлага дагуулдаг. Энэ компани нь онгоц руу шатахуун шахдаг хошуу бүхий өндөр технологитой болохоор тэднээс авдаг гэсэн мэдээлэл байх юм. Олон компани оруулж болдоггүй юмуу?

-Болно шүү дээ. Тендер зарлагдаад шалгарсан компани нь шатахуун нийлүүлж байгаа юм. Одоогийн энэ компани өмнөх Засгийн газрын үед зарлагдсан тендерт ялсан. Тэрнээс тийм шатахуун шахдаг хошуутай энэ тэр гэсэн асуудал байхгүй.

-Дарханы чиглэлийн авто замыг хэдийгээр засах вэ. Ази Европыг холбосон олон улсын хурдны зам болно гэж байгаа шүү дээ?

-Өнөөдөр Дарханы чиглэлийн зам дээр Азийн хөгжлийн банкны зээлээр авто замын шинэчлэлт хийнэ. Улаанбаатараас Алтанбулаг хүртэлх замыг шинэчилнэ. Дархан хүртэл суурийг нь бэхжүүлж, эгнээг нь өргөсгөнө. Ер нь бол Алтанбулаг-Замын үүдийн чиглэлд хурдны авто зам тавих бодлоготой. Гурван хөрш орны хүрээнд бол дамжин өнгөрөх тээврийн хүрээнд яригдаж байгаа. “Чингис девелопмент” гэдэг компани дээр урд өмнө концессийн гэрээ олгогдчихсон байсан. Энэ концессийн гэрээг зургаан сараар сунгасан. Энэ хугацаанд тус компани хөрөнгө орууулалтаа хийгээд ажлаа эхлэх ёстой.

-Дотоодын цементний үйлдвэрлэл илүүдэлтэй байна л гээд байгаа. Хүнд даацын машин явах болохоор Сонсголонгийн зам шиг цементэлж бэхжүүлсэн зам тавьж болохгүй юу?

-Зам ярихаар бид заавал өртгөө бодож байх ёстой. Ер нь бол Сонсголонгийн зам шиг хүнд даацын зам хийж болно.

Өртгөө бид дийлэх юм уу. Монгол Улсын эдийн засаг хүндрэлтэй байгаа нөхцөлд 300-гаад км замыг энэ хүнд даацын замаа бэхжүүлчихээр хэдэн төгрөг ийшээ орох уу гэдгийг бодолцох ёстой.

-Өнөө жил орон нутгийн чиглэлд хийгдэхээр төлөвлөсөн ямар замууд байна?

-Хуучин замуудаас баруун таван аймгийг холбосон замууд байгаа. Бүгдээрээ эзэнтэй болчихсон. Нэг замаас бусад нь санхүүжилт хөрөнгө оруулалт нь хийгдээд явж байгаа. Хоёр жилийн хугацаанд дуусгах бодлогыг барьж ажиллаж байгаа.


Categories
мэдээ цаг-үе

Н.Энхболд: Юун, яасан цэргийн гэгээнтэн

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой ярилцлаа.


-Монгол Улсын бүх цэргийн ерөнхий газрын гэгээнтэн гэх нөхөр орон нутгийн цэргийн анги болон цагдаагийн байгууллагуудад очиж сан тавьсан тухай мэдээлэл нийгмийн сүлжээгээр их явж байна. Зарим нь дээрээс тушаалтай ингэж яваа мэт ярих боллоо. Энэ ямар учиртай юм бэ?

-Тийм мэдээлэл нийгмийн сүлжээгээр явж байхыг харлаа. Ер нь төр шашны хэрэг тусдаа. Хуулиар тогтоогдсон заагтай. Яагаад ийм байдаг юм бэ гэхээр төрийн албанд хүний хувийн үзэл бодол, байр суурь, итгэл үнэмшил ямар нэгэн байдлаар нөлөөлөх ёсгүй. Зөвхөн төрийн албаны хууль журмын дагуу, өөрийнхөө үзэл бодлоор биш, олон нийтийн төлөө гэсэн сэтгэл, санаачилгатай ажиллах ёстой гэдэг үүднээс ийм зохицуулалттай. Дээр нь аюулгүй байдлыг хангах чиг үүргийн байгууллагын хувьд бүр их онцлогтой. Улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах хүч чадал, амгалан тайван байдлыг хангахтай холбоотой энэ асуудал дээр хувь хүний өөрийнх нь үзэл баримтлал байр суурь байж болохгүй. Тиймээс тусгайлан тангараг өргөөд, төрийн хууль тогтоомжийн дагуу тусгай дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Тийм ч учраас Үндсэн хуульд төр шашны үйл ажиллагаа тусдаа гэж заасан байдаг юм. Манай яамны зүгээс тэр дундаа батлан хамгаалах, зэвсэгт хүчний байгууллагын хувьд төрийн хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулах ёстой.Монгол Улсын бүх цэргийн хэрэг эрхлэх газрын гэгээнтэн гэж тэр хүнийг өргөмжилж бичсэн байна лээ. Түүнийг хамт явсан хүмүүс нь ингэж бичсэн үү, эсвэл өөрөө өөрийгөө цоллосон уу гэдгийг мэдэхгүй юм. Батлан хамгаалах яам ямар нэгэн тушаал шийдвэр гаргасан асуудал байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Юун яасан цэргийн гэгээнтэн.

-Тэр хүнийг цэргийн ангидаа оруулж, нум сум харвуулж, шашны үйл явуулсан ангийн дарга ямар тайлбар өгч байгаа вэ?

-Шашин гэдэг бол дотроо янз бүрийн урсгалтайг хүн бүр мэднэ. Манай салбарын тухайд “Бүх цэргийн хар сүлд тахих ёслол” гэж байдаг. Эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу ийм үйл ажиллагаагаа явуулдаг юм. Нэг удаагийн ийм арга хэмжээнд лам хуварга оролцож, сан тавих, ерөөл айлддаг. Энэ бол манай ёс заншил, уламжлал, монголчуудын сэтгэлгээтэй холбоотой л доо. Тэрнээс зохион байгуулалттайгаар тушаалаар, цэргийн болон бусад хүчний байгууллагууд ийм үйл ажиллагаа явуулах боломж байхгүй. Тэр гэгээнтэн гэж нэрлэсэн нөхөр Завхан аймгийн цэргийн салбар дээр сан тавих нэрээр очсон юм билээ. Энэ үйл ажиллагаанд хувь хүмүүс өөрсдийнхөө итгэл үнэмшил, сүсэг бишрэлээр оролцсон гэсэн мэдээлэл өгсөн. Ер нь нийгмийн сүлжээгээр явж байгаа аливаа мэдээ, мэдээлэлд хүмүүс болгоомжтой, өөрсдийнхөө шүүлтүүрээр хандаж байх нь зүйтэй.

-Манай улс ШХАБ-д элсэх асуудал яригдаж байх үеэр хойд хөршөөс их хэмжээний зэвсэг, техник оруулж ирэх гэж байгаа тухай мэдээлэл байсан. Үүнийг тодруулахгүй юу?

-Үндсэн хуулиараа Монгол Улс өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байна гээд заасан байгаа. Энэ үүргийг биелүүлэх гэж Зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбар гэж байдаг. Тиймээс гадаадын улс орнуудтай, цэргийн болоод цэрэг техникийн хамтын ажиллагаа явуулдаг. Цэргийн хамтын ажиллагаа гэдэг бол боловсон хүчин сургах, мэдээлэл солилцох, хамтарсан сургууль, дадлага хийх гээд олон үйл ажиллагаа байна. Харин цэрэг, техникийн хамтын ажиллагаа бие биедээ зэвсэг техник нийлүүлэх, худалдах, солилцох, буцалтгүй тусламжаар олгох асуудлаар зохицуулсан албан ёсны гэрээ хэлэлцээрүүдийн хүрээнд явагддаг.

Монгол Улс хоёр хөршөөсөө гадна хэд хэдэн оронтой цэрэг техникийн хамтын ажиллагааны албан ёсны Засгийн газар хоорондын хэлэлцээртэй. Манай цэрэг, зэвсэгт хүчний түүхийг бүгд л мэднэ. ОХУ-тай 90-ээд оноос хойш цэрэг, зэвсэгт хүчний хамтын ажиллагаа нэлээд тасалдсан байсан. Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр энэ харилцаа сэргэж, 2005 оноос хоёр улс эргээд цэрэг, техникийн хамтын ажиллагаа явуулах хэлэлцээр байгуулсан. Энэ хэлэлцээр жил болгон сунгагдаж явж байгаад 2015 оноос хугацаа нь дуусаад зогссон байв. Оны өмнөхөн шинэ Засгийн газар байгуулагдаж миний бие Батлан хамгаалахын сайд болсноос хойш цэрэг, техникийн хамтын ажиллагаатай орнуудтай идэвхтэй харилцсан. ОХУ-д хоёр, гурван ч удаа ажлын айлчлал хийлээ. Хятадад албан ёсны айлчлал хийсэн. Энэ хүрээндээ ярьж байгаад тухайлбал, ОХУ-тай тогтоосон байсан гэрээний үйлчилгээг сэргээсэн. Хятадад албан ёсны айлчлал хийх хүрээнд мөн ийм протоколд гарын үсэг зурсан. Энэ хоёр улсаас манай цэргийн техник хэрэгсэл, бусад шаардлагатай зүйлүүдийг буцалтгүй тусламжаар болон худалдан авч болох ийм албан ёсны эрх зүйн зохицуулалт нь байна.

ОХУ-ын цэрэг, техникийн хамтын ажиллагааны холбооны албатай гэрээ хэлэлцээ хийж манайд хэрэгтэй, одоо хэрэглэж байгаа техник хэрэгслүүд, сэлбэг хэрэгсэл буцалтгүй тусламжаар авах талаар яриа хэлэлцээр явагдаж байгаа. Сая тэр холбооны албаны орлогч дарга нь ирээд манай дэд сайдтай гарын үсэг зураад буцсан. Өөрөөр хэлбэл, бид нар энэ хамтын ажиллагааны хэлэлцээрийн хугацааг нэг жилээр сунгалаа. Саяын хоёр удаа хийсэн уулзалт, айлчлалаар манай талаас энэ асуудлаа л тавьсан. Урьд нь хийгдэж байсан цаашид ч хийх ажил. Түүнээс биш ШХАБ-тай холбогдож гар чирсэн сэдэв биш.

-Айлын талаас манайд нааштай хариу өгсөн үү?

-Өнөөдөр яагаад бид зэвсэг, техникээ шинэчлэх шаардлагатай байна вэ гэхээр орчин үеийн дайн байлдаан явуулдаг арга хэлбэр цоо шинэ шатанд гарсан. Түүнд хэрэглэдэг зэвсэг, техник бол манайхаас бүр их өөрчлөгдсөн. Ялангуяа цэргийн аж үйлдвэрлэл хөгжсөн орнууд XXI зууны зэвсэг, техник хэрэглэж байна шүү дээ. Манайд байгаа зэвсэг бол XX зууных. Хэдийгээр бид байгаа боломждоо тааруулж хуулиар хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлж байгаа ч зэвсэг, техник, хэрэгслээ зайлшгүй шинэчлэх шаардлагатай байна. Энэ хүрээнд бид хойд хөршид асуудлаа тавьсан. Зарчмын хувьд ойлголцсон байгаа. Гэхдээ ийм хэвлэл мэдээлэл, сошиал сүлжээнд гарсан шиг тоо, нэр усны тухай нарийн яригдаагүй. Хэлэлцээний шатанд л яваа.

-Зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарын өмнө тулгамдаж байгаа асуудлаар ҮАБЗ-д танилцуулж, тэндээс гарсан зөвлөмжийг Их хурлаар хаалттай хэлэлцэнэ гэж байсан ч хаврын чуулганд амжсангүй. Ер нь энэ салбар дахь хөрөнгө мөнгө дутагдалтай байдаг нь асуудал үүсгээд байна уу?

-Батлан хамгаалах, зэвсэгт хүчний салбарын өмнө тулгамдаад байгаа асуудлуудын талаар нарийн мэдээлэл бэлтгэж, ҮАБЗ-д зургадугаар сард танилцуулсан. Тэндээс ҮАБЗ сайн ойлгосон гэж бодож байгаа. Сая чуулганд тэр мэдээлэл илтгэлээ хаалттай хэлбэрээр тавья гэж бодсон боловч амжсангүй. Намрын чуулганд 2019 оны улсын төсөв батлагдахаас өмнө энэ нөхцөл байдлыг шийдвэр гаргах түвшинд сайн ойлгуулах шаардлагатай гэж бодож байна. Зэвсэгт хүчин, батлан хамгаалах аюулгүй байдлын салбартай холбоотой болохоор тэр болгон ил гараад яриад байх боломжгүй. Хуулиараа ч хориотой. Монгол Улс нэгэнт батлан хамгаалах салбартайгаа, зэвсэгт хүчинтэйгээ байна. Энэ салбараа төсвөөс санхүүжүүлнэ гэсэн Үндсэн хуулийн болоод бусад хууль тогтоомжийн зохицуулалтууд бий. Төр түүнийхээ дагуу арга хэмжээгээ авахгүй зайлшгүй шаардлагатай ноцтой байдалд байгааг хэлмээр байна. ҮАБЗ-өөс гарсан зөвлөмжид УИХ, Засгийн газар, салбарынхан, иргэд хүртэл юу хийх ёстой талаар зөвлөмж өгсөн. Төсвийн болон зарим хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар намрын чуулган эхлэнгүүт нэлээд идэвхтэй ажиллана гэсэн байр суурьтай байна.

-Сая УИХ Орон нутгийн хамгаалалтын тухай хууль, Дайчилгааны тухай хуулиудыг баталлаа. Эдгээр хуулиуд батлагдсанаар зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарын эрх зүйн зохицуулалтыг хангасан сайн хуулиуд төрлөө гэж байсан л даа. Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн ерөнхий зохицуулалтыг сонирхуулахгүй юу?

-Энэ хоёр хуулийг хүчин төгөлдөр үйлчлээд эхэлсэн. Ер нь Монгол Улсын батлан хамгаалах, аюулгүй байдлын үзэл баримтлал, батлан хамгаалах тогтолцооны суурь нь бол мэргэшсэн зэвсэгт хүчин, орон нутгийн хамгаалалтын тогтолцоо, олон нийтийн оролцоотой дайчилгаа гэсэн гурван тулгуур дээр тогтоно гээд хуульчилсан. Бодлогын хувьд ийм концепцитой. Үүний дагуу Зэвсэгт хүчний тухай хууль гараад жил гаруйн хугацаа өнгөрлөө. Батлан хамгаалахын салбарын тулгын гурван чулууны нэг нь энэ юм. Харин үлдсэн хоёр буюу Орон нутгийн хамгаалалтын тухай хууль, Дайлчилгааны тухай хууль сая батлагдлаа. Энэ гурван тулгуур суурийн гол санаа бол нэгд, Монгол Улс цаашид өөрийгөө хамгаалах мэргэшсэн зэвсэгт хүчинтэй байх ёстой. Энэ хуулийн дагуу сүүлийн 20-иод жил зэвсэгт хүчний хөгжил ерөнхийдөө мэргэжлийн чиг хандлага руу хазайсан. Хөгжлийн асуудлыг нь ч гэсэн ийм зохион байгуулалтаар шийдэж ирсэн. Өнөөдөр Монгол Улсын зэвсэгт хүчинд алба хааж байгаа нийт бүрэлдэхүүний 70-80 хувь нь ахлагч нар байна. Өөрөөр хэлбэл, манайх мэргэшсэн цэрэгтэй болсон гэсэн үг. Гэрээтэй, удаан хугацаагаар алба хаадаг мэргэшсэн цэрэгтэй болдог тогтолцоо руу орсон байгаа. Жишээлбэл, дайны буюу дайн бүхий нөхцөл байдал үүслээ гэхэд салбарын яам, ЗХЖШ-ын зүгээс урьдчилан бэлдчихсэн байсан төлөвлөгөөний дагуу мэргэшсэн цэрэг дээрээ тулгуурлаад бэлтгэл үүрэгтэнгүүдээ нэмээд өргөжүүлээд бүх орон даяар зэвсэгт тэмцэл явуулах нөхцөл байдалд орно. Иймд өнөөдөр зэвсэгт хүчин тайван цагт бэлэн байдлаа хангаж байгаа юм. Хоёрт, сая Орон нутгийн хамгаалалтын тогтолцооны тухай хууль гарсан. Хэрэв дайны нөхцөл байдал үүслээ гэж бодоход иргэн хүний машин, техник, хэрэгслийг хааш нь дайчлах уу, ямар зохион байгуулалтаар бэлдсэн байх тухай асуудлыг ч хуулиар зохицуулсан. Энэ хуулиа гаргахын тулд бид зөвхөн Монголынхоо нөхцөл байдал төдийгүй манайхтай төстэй гео-стратеги, гео-политикийн нөхцөл байдалтай оршдог улс орнуудын туршлагыг маш сайн судалсан. Одоо ч хууль гарсны дараа хэрэгжүүлэх талаар бидэнд тохирсон сайн туршлагуудыг судлах зүйлүүд их бий. Намрын чуулганаас өмнө амжвал ийм хуультай газрууд руу зориуд цэргийнхнээс, шийдвэр гаргагч нараас явуулж танилцуулах төлөвлөгөөтэй байна. Орон нутгийн хамгаалалтын тухай хууль бол ийм суурь тавьсан хууль юм.

-Тэгвэл Дайчилгааны тухай хууль нь ямар ач холбогдолтой вэ?

-Гуравт, улсын нөөц, цэргийн нөөцийн тухай дайлчилгааны асуудал байна. Энэ бүхнийг бас урьдчилаад бэлдээд, зохион байгуулаад шаардлагатай үед нь бүх нийтийн оролцоотойгоор иргэн, төрийн болоод төрийн бус байгууллагууд, үүрэг хүлээсэн бусад байгууллагууд хаанаас юу гаргах ёстой юм тэр бүгдийгээ дайчлилна. Үндсэндээ орон нутгийн хамгаалалтын тогтолцоогоо ажиллуулах бусад нөөцийг ашиглахад чиглэсэн бүх нийтийн оролцоотой тусгай арга хэмжээнүүдийн цогц байгаа юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын төсвөөс батлан хамгаалах салбарт олгож байгаа хөрөнгө мөнгө хангалтгүй байдаг нь үнэн. Дэлхийн улс орнууд хамгийн багадаа ДНБ-ийхээ хоёроос доошгүй хувийг, цэрэгжсэн улс орнууд тэрнээс ч ихийг зэвсэгт хүчин, батлан хамгаалахынхаа салбарт зарцуулж байгаа. Бид бусад орнуудтай адилхан олон зуун мянган хүнтэй цэрэг арми бүрдүүлэх боломж байхгүй. Тэглээ гээд ч утга агуулгын хувьд дэлхийн том бодлого тодорхойлдог гүрнүүдийн дунд байгаа манай улс өөрийнхөө онцлогт тохирсон цэргийн номлолд нийцсэн орон нутгийн хамгаалалтын тогтолцоотой, дайчилгааны бэлтгэлтэй байх ёстой юм. Одоо шинэчлэгдсэн цэргийн номлол Ерөнхийлөгчөөс гарын үсэг зурагдаж гаргах байх. Эдгээр том баримт бичгийн хүрээнд Батлан хамгаалах яам, ЗХЖШ, бүх шатны удирдлагууд, хувийн байгууллагууд, иргэд ажиллах шаардлагатай болж байгаа юм.

-Аливаа гамшигт нөхцөл байдал үүслээ гэхэд зэвсэгт хүчний салбар бүрэлдэхүү дайчлагдан оролцох талаар дээрх хуулиудад тусгагдсан уу. Эсвэл зөвхөн цэрэг дайны байдал үүссэн үед үйлчлэх юм уу?

-Төрийн цэргийн байгууллын тогтолцоонд зэвсэгт хүчин, хилийн цэрэг, дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагууд орно гээд албан ёсоор заасан. Тайван цагт бол эдгээр байгууллагууд өөр өөрсдийнхөө тусгайлсан хуулийнхаа дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн дайн бүхий нөхцөл байдал үүслээ гэхэд бүгдээрээ нэг командлалд ороод үйл ажиллагаагаа явуулах зохицуулалтад орсон байгаа. Одоо ч гэсэн бид дасгал сургуулиуд, урьдчилсан бэлтгэл, төлөвлөгөөнүүдээ хийгээд явж байна. Жишээлбэл, зэвсэгт хүчний тэргүүлж орох шаардлагатай аливаа асуудал үүсэхэд гол үүргийг зэвсэгт хүчин биелүүлээд бусад гурван байгууллага нь туслах үүрэгтэй. Онцгой байдал үүсээд гамшиг аюул боллоо гэхэд ОБЕГ оройлоод наад гурав нь туслах хүчин болоод орно.

-Орон нутгийн хамгаалалтын тухай хуульд иргэний машин механизмыг дайны нөхцөл байдалд хуваарилан дайчлах тухай тусгасан гэж та дээр ярилаа. Энэ нь хувьдаа галт зэвсэг эзэмшдэг хүмүүст ч хамаатай юу?

-Өнөөдөр гар дээрээ галт зэвсэгтэй хүн Монголд нэлээд байгаа. Тэдгээрийг бүртгэлжүүлж аваад, даалгаваржуулах тухай асуудал бий. Одоо иргэд ангийн,сургалтын, спортын, дурсгалын зориулалтаар галт зэвсэг хадгалж байна гэдгийг нь цагдаагийн байгууллага бүртгэж, зориулалтаар нь ашиглаж байна уу гэдэгт нь хяналт тавиад явж байгаа. Тэрнээс энэ хууль гарсан шиг үүрэг иргэнд байгаагүй. Одоо бол хэрэв нөхцөл байдал үүсвэл “Та энэ машинтайгаа, энэ хэрэгсэлтэйгээ тэнд байж байх нь байна шүү” гэдгийг урьдчилж сайн хангаж байх эрх зүйн зохицуулалтууд байгаа юм.

-Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн орнуудын сайд нарын бага хурал эхэллээ. Манай улсад зохион байгуулагдаж буй энэ арга хэмжээний цар хүрээ, ач холбогдлыг нь та хэрхэн харж байна вэ?

-Манайх шиг зуд турьхан, байгалийн гамшигт үзэгдлүүдэд нэрвэгдэх давтамж нь нэмэгдээд байгаа орнуудад энэ хурал чухал ач холбогдолтой. Нэг нэгэндээ хэрхэн тус дэм болох нэгдмэл тогтолцооны талаар холбогдох мэргэжлийн байгууллагууд ярилцаж, гэрээ хэлэлцээр байгуулдаг юм. Миний бие Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн сонгуульт ажлыг гүйцэтгэдэг болохоороо энэ хуралд албан ёсоор оролцож байгаа. Ер нь Олон улсын Улаан загалмай нийгэмлэг, Улаан хавирган сар холбооны конвенцид Монгол Улс нэгдээд орсон. Дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүрэгтэй улс юм. Буяны үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд олон бий л дээ. Гэхдээ бид нар хуулиар ногдуулсан үүрэгтэй гэдэг утгаараа Азийн сайд нарын уулзалтыг анхнаас нь зохион байгуулахаас эхлээд идэвхтэй явж байна. Энэ хурлын хүрээнд маргааш Гадаад харилцааны яаманд тусгайлсан уулзалт хийхээр төлөвлөсөн байгаа. Цаг уурын нөхцөл байдлаас болж учирч байгаа гамшгийн талаарх мэдээллийг ирсэн зочиддоо танилцуулаад цаашид яаж хамтрах талаарх санал солилцох юм.

Хааны эрэлд олон улсын цэргийн хамтарсан сургуулийн хаалтын ажиллагаа өнгөрсөн баасан гаригт болсон. Жил ирэх тусам оролцогч орнуудын тоо нэмэгдэж байгаа гэсэн мэдээлэл байна лээ. Өнөө жилийн хувьд ямар үр дүнтэй арга хэмжээ болж өнгөрөв?

-Дэлхий дахины энхийг дэмжих үйл ажиллагаанд оролцдог орнуудын цэргийн байгууллагуудын хамтарсан дадлага сургууль буюу “Хааны эрэлд” арга хэмжээ арав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Манай улс зэвсэгт хүчний төсвийн хөрөнгө оруулалт хангалтгүй байгаа гэж дээр хэлсэн. Зэвсэг, техникээ шинэчлэх шаардлагатай байна. Өнөөдөр хэрэглэгдэж байгаа зэвсэглэл, техникийнхээ сэлбэг хэрэгслийг бид нар Зэвсэгт хүчний хөгжлийн санд бүрдүүлсэн мөнгөөр зохицуулж ирлээ. Тэр сангийн хөрөнгө нь манай цэргүүд энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсоны нөхөн төлбөрөөс бүрддэг. Тэр мөнгөнөөс энхийг сахиулагчдынхаа цалин, тэтгэлгийг өгөөд үлдсэн жаахан хувиар нь зэвсэг техник шинэчлэх, зэвсэгт хүчний хөгжил, бие бүрэлдэхүүний нийгмийн хариуцлагыг дээшлүүлэхэд зориулж байгаа юм. “Хааны эрэлд” сургууль бол олон улсын хэмжээнд манай цэргүүд энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгаагийн үр дагавар болж зохион байгуулагдаж ирсэн арга хэмжээ. Өнөө жил гэхэд 20-иод улсын 2000 орчим цэрэг ирж оролцсон. Бутан анх удаа ирлээ. Катарын салаа цэрэг ирээд оролцлоо. Бие биеэсээ маш их зүйл сурч байна. Ялангуяа манай цэргүүд олон улсын тавцанд үүрэг гүйцэтгэж байгаа чадавхын талаар өндөр үнэлэлттэй байдаг учраас “Хааны эрэлд” сургуульд оролцоно гэдэг бол зарим улс орнуудын хувьд үнэлж баршгүй дадлага туршлага олж байгаа юм. Казахстан, Катарын жанжин штабын дарга энэ сургуулийн үеэр ирээд бас яриа, хэлцэл хийгээд явлаа. Эдгээр улс Монголоор жишээ авч цэргээ бэлдээд олон улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцох сонирхолтой. Тэрнийхээ хүрээнд түрүүчээсээ оролцоод эхэлж байгаа нь энэ юм. Үнэнийг хэлэхэд, Зэвсэгт хүчний хөгжлийн санд улсын төсвөөс оруулж байгаа хөрөнгө оруулалтаас цэргүүд гадаадад алба хаагаад оруулж ирж байгаа бол нөхөн төлбөр олон дахин илүү байдаг юм шүү дээ.