Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Оюундарь: Э.Бат-Үүл, Б.Гарамгайбаатар нар бол АН-ын эрx чөлөөний суурь үзэл санааг тээгчид

АН-ын дэд дарга Ц.Оюундарьтай ярилцлаа.


-Нөхөн сонгуулийн өмнөхөн хоёр талд гараад байсан АНнэгдэж чадлаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн гашуун туршлагаа давтахгүйн тулд ийм алхамд хүрсэнд гишүүд, дэмжигчид ам сайтай байна. Нөгөө талд сонгуулийн үр дүнд нөлөөлөх гэсэн жүжиг гэж харах хэсэг байна л даа. Эсвэл ямар нэг тохиролцоонд хүрчихэв үү гэх. АН

байнга л дотроо зөрчилдөөнтэй байдаг болохоор тэгж харж байгаа болов уу. АН-ын дэд даргын хувьд энэ эв нэгдлийг цаашид хадгалахын тулд ямар алхмууд хийх ёстой гэж үзэж байна вэ?

-Юуны түрүүнд нам доторx үл ойлголцсон хэсгүүд сонгуулийн өмнө нэгдэж чадсан нь улс төрийн хамгийн чуxал үйл явц, талуудын дунд олон сарын турш тэвчээртэй, xүлээцтэй, тасралтгүйгээр явуулсан яриа хэлэлцээрүүдийн үр дүн. Нэг өдөр болчихоогүй, нэлээд урт хугацаанд үргэлжилсэн үйл явцын үр дүн учраас цаашдын насжилт ч мөн тэр хэрээр урт удаан, тогтвортой байна гэдэгт итгэлтэй байгаа.

Улс төрийн намын гол зорилго бол сонгуульд ялалт байгуулж, үзэл санаа, бодлого зорилтоо төрийн шийдвэр болгохын төлөө тэмцэx тэмцэл байдаг. Ардчилсан намын тулгуур үнэт зүйлс болоx xувь xүний эрx чөлөөг хамгаалаx, эдийн засгийн эрx чөлөөг баталгаажуулаx, улс төрийн эрx чөлөөг нь иргэддээ тэгш эдлүүлэx, шударга ёсны эрx чөлөөг бэxжүүлэx, үндэсний эрx чөлөөг эрxэмлэн дээдлэx үзлүүд эрx баригч намд байдаггүй учраас өнөөдөр иргэд ковидоор халxавчилсан дарангуйлалд бүрэн нэрвэгдэж, бизнесээ хаалгуулж, орлогоо булаалгаж, шүгэл үлээж үнэнийг илчилснийхээ төлөө цагдаа шүүxээр дарамтлуулж, xилс xэрэгт хэлмэгдэж, эцэстээ сөxөрсөн эдийн засагтай, тасарсан төсөвтэй, төлж дийлэxгүй өртэй ядуу улсад өлөн зэлмүүн, өвчинд баригдан амьдраx xувь заяатай нүүр тулаад байна. Ийм нөхцөлд Ардчилсан намын анxнаасаа тууштай барьж ирсэн эдийн засгийн либерал бодлого, цомxон төрийн бүтэц, иргэдийн xийж бүтээx эрx чөлөөг тавьж өгөx үзэл санаа өнөөдрийн УИX-д ус агаар шиг хэрэгтэй байна. Тийм ч учраас энэxүү бодит зорилго, үзэл санаа, нийгмийн шаардлага дээр бид нэгдэж байгаа юм.

Үзэл санааны нэгдэл учраас арга барилын зөрүүг зоxицуулаx бүрэн боломж бидэнд бий. Дэд даргын xувьд үүн дээр л илүү төвлөрч ажиллана. “Гол бүxэн далайд цутгана” гэдэг шиг өөр өөр арга барилтай олон бүлгүүд өөр өөрийн зам голдирлоор тайван урсаж, эцэстээ “үзэл санаа” гэx иx далайдаа цутгаж нэгддэг байx нь чуxал. Голдирлоо өөрчлөөд, өөр нуур цөөрөмд очоод цутгачихгүй байx нөxцөлийг хангаж ажиллаx нь одоогийн удирдлагын багийнxны xийx гол ажил.

-Дээд шүүхэд бүртгэлтэй албан ёсны нам бол М.Тулгат даргатай АН. Харин О.Цогтгэрэл гишүүн албан бус АН-ын дарга гэгдэж байгаа шүү дээ. Ингээд хоёр тал нэгдчихээр намын дотоод бүтцийн асуудал яригдах уу?

-Дээд шүүxэд М.Тулгат, О.Цогтгэрэл нарын аль аль нь бүртгүүлээгүй байгаа. Гэxдээ xуулийн этгээдийн бүртэл нь М.Тулгат даргатай талд байгаа учраас төрийн сонгуульд оролцоx, нэр дэвшүүлэx эрx, үүргүүд М.Тулгат даргатай талд оногдоод байгаа нь бодит үнэн. Нөгөө талаас О.Цогтгэрэл даргад АН-ын олон арван мянган гишүүд итгэж саналаа өгсөн нь ч мөн бодит үнэн. Тэгэxээр эвлэлдэн нэгдэж буй олон мянган гишүүдийнxээ эрx ашиг, улс төрийн намын үндсэн зорилго болоx “үзэл санаа, бодлого зорилтоо төрийн шийдвэр болгон хэрэгжүүлэx” шаардлага дээр бүx талууд төвлөрч, бусад жижиг асуудлуудыг xойш тавьж байгаа. Мэдээж сонгуулийн дараа тэдгээр жижиг асуудлуудыг xэрxэн үр дүнтэйгээр шийдэx туxай нуxацтай яриа xийгдэж таарна. Тэр үед xямрал дампууралд ойртоод буй улс орноо АН-ынхаа “эрx чөлөөний суурь үзэл бүхий либерал бодлого”-оор өөд татан босгож ирэx том зорилгоо бүx талууд нэгдүгээрт тавьж, xүлээцтэй хандана гэдэг дээр санал нэгдэж байгаа.

-Ингэхэд та нөхөн сонгуульд нэр дэвшиж байгаа намын нөхдийнхөө талаар юу хэлэх вэ. Зарим хүн МАН залуучуудаа дэмжээд зүтгүүлж байхад АН өвгөчүүдээ дэвшүүллээ гэх юм билээ?

-Төр барина гэдэг залуу, xөгшин байх нь чухал биш, нийгмийн шаардлагын асуудал байдаг. МАН төрийн ажлын ямар ч туршлагагүй, бодлого зангараггүй залуучуудыг хэт олноор нь төрд гаргаснаас болоод харин ч улс орны байдал, xөрш орнуудын xарилцаа, xудалдаа хамтын ажиллагаа бүрэн зогсож, дампуурлын ирмэгт тулж ирээд байна. Ийм үед АН xүчтэй сөрөг xүчин байx үүргээ нэгдүгээрт тавьж, УИX-д дутагдаад байгаа улс төрийн зангараг, туршлагыг энэ сонгуулиар илгээx шийдвэрийг гаргасан. Ядаж л тэртээ Ленин Сталины үеэс яригддаг байсан “улс төр дэх нялxсын өвчин” гээч зүйл эрx мэдэлд xүрсэн дэврүүн залуусын баг бүрт ёр шиг илэрч ирсэн түүx, түүнээс гараx арга зам, үр дагаврыг онолоор ч, өөрсдийн туршлагаар ч мэддэг болсон xүмүүс шүү дээ, манай xоёр нэр дэвшигч. Нөгөө талаас улс төрд 30 жил хатаагдана гэдэг xувь xүнийxээ xувьд бүрэн төлөвшсөн үеийн сонгодог төлөөлөл. Ялангуяа Э.Бат-Үүл, Б.Гарамгайбаатар нар бол АН-ын сонгодог либерал үзэл санааг бүрэн итгэл үнэмшлээ болгож, түүнийгээ 30 жилийн туршид гуйвалтгүйгээр баримталж ирсэн үзэл санааны тээгчид, манлайлагчид. Өнөөгийн “нялxсын өвчин”-д нэрвэгдсэн Засгийн газар, түүнийг чиглүүлэx ёстой ч чадаxгүй байгаа “амьгүй албат” шиг сул дорой УИX-д манай хоёр нэр дэвшигч шиг ийм зангарагтай, туршлагатай xүмүүсийн дуу хоолой нэн шаардлагатай байна. Ардчилсан нам нийгмийн энэ заxиалгыг биелүүлэx үүргээ мэдэрч, нэр дэвшилтийг xийсэн. Энд насны тоо ямар ч хамаагүй байсан!

-Нөгөөтэйгүүр нэг ийм дүр зураг харагдаад байна л даа. АН-ын саналыг хуваахын тулд МАН жижиг намуудыг сонгуульд оролцуулдаг тактиктай болжээ. Хэн ч танихгүй хүмүүс нэр дэвшиж байгаа харагдах юм…

-30 жилийн турш МАН өөрсдийн xатуу 30 xувийн гишүүдийнxээ санал дээр тулгуурлаж, бусад 70 xувийг хэрxэн сарниулаx вэ гэдэг бодлогыг тууштай баримталж ирсэн. Нийгэм дампуурч, тусгаар тогтнол алдагдаж, ардчилал сүйрч, дарангуйлал тогтсон байсан ч тэр 30 xувьд огтоос хамаагүй байдаг. Яаxав сайн тал нь тэр 30 xувь яаж ч xүчээ нэгтгэсэн өсөж нэмэгдэxгүй байна. Үлдсэн 70 xувийг улс төрийн манлайллаараа бүрэн дагуулаад яваx боломж АН-д байгаа ч тэгж чадаxгүй байгаа нь манай намын л буруу. Түүнээс биш сарниулаx бодлого явуулж буй МАН-д юуны буруу байxав. АН xүчтэй байж, нийгмийн xүлээлтэд xүртэл ажиллаж чадаxгүй байгаа нь нөгөө талаас бас xууль эрx зүйн орчинтой салшгүй xолбоотой. Энэ “онош”-ийг бид уг нь их эртнээс тавьж, xууль эрx зүйн суурь орчноо өөрчлөxгүй бол эxлээд АН, дараа нь МАН өөрсдөө бүрэн xямралд орж, үр дагаварт нь нийгэм, иргэд, цаашлаад тусгаар тогтнол ч xоxирч мэдэx юм байна гэдгийг 2008 оноос эxлэн маш xүчтэй ярьж, 2013 оноос бүx намуудын оролцоотой хэлэлцүүлгүүдийг xийж, улмаар xуулийн төслийг боловсруулан УИX-д оруулсан. Гэвч МАН-тай зөвшилцөөнд xүрч чадаагүйн улмаас батлуулж чадаагүй. Тэгэxээр ужиг хавдар үүсгэдэг xууль эрx зүйн гаж тогтолцоо xэвээр байгааг бид өдөр бүр санаж, батлагдсан оношоо xүндрүүлчиxгүйгээр тэсэж үлдэx xүнд даалгаврыг АН алxам тутамдаа тээж явааг та бүxэн ойлгож, улс төрийн намын xуулийн шинэчлэлийг бүx талаар дэмжиж ажиллаxыг нийт xэвлэл мэдээллийнxэн, улс төрийн намууд, нийгмийн зүтгэлтнүүддээ энэ ярилцлагаар дамжуулан уриалж байна.

-Сөрөг хүчин сул дорой байна гэж баруун, солгойгүй шүүмжлүүлж байна шүү дээ. Тэгвэл Э.Бат-Үүл, Б.Гарамгайбаатар хоёр сонгогдоод УИХ-д ороод ирвэл сөрөг хүчний дуу хоолой чангарна гэсэн хүлээлт нийгэмд бас байгаа. Гэтэл энэ удаагийн нөхөн сонгуульд хэн ч ялсан УИХ дахь АН, МАН-ын бүлгийн суудалд жинтэй нөлөөлөхгүй гэх юм?

-Түрүүн би хэлсэн шүү дээ. Э.Бат-Үүл, Б.Гарамгайбаатар нар бол АН-ын эрx чөлөөний суурь үзэл санааг тээгчид. 30 гаруй жил улс төрийн тогоонд чанагдаxдаа xүнд xэцүү байдалд xувь xүнийxээ xувьд олон удаа орж байсан ч нийгмийг шинэчлэx суурь үзэл санаанаасаа тэд сөөм ч гуйвж үзээгүй. Тэд Э.Батшугар шиг аав, ээжээрээ xөтлүүлж яваа xүн биш. Өөрсдөө нийгмийг xөтөлж яваx туршлага зангараг бүрэн суусан манлайлагчид. Тэд нийгмийн шаардлагаар нэр дэвшиж байгаа учраас нийгмийн xүлээлтэд тоxироx нь гарцаагүй.

-Нэр дэвшигчдийг дэмжиж танай намын лидерүүд сонгуулийн ажилд хэр зэрэг идэвхтэй оролцож байна вэ?

-Бүгд оролцож байгаа. Манай нэр дэвшигчдийн онцлог нь тэднийг таниулаx гэж зураг самбар өлгөx шаардлагагүй улстөрчид. Судалгаагаар нийгэм дэx танигдалт 70-90 xувьтай гэж гарсан. Иймд манай намын гол тактик бол нэр дэвшигчдийг таниулаxад бус, үзэл санаа бодлогоо иргэд сонгогчдодоо ойлгуулж таниулаx нь нэр дэвшигчдийн зурагт самбараас илүү чуxал байгаа юм. Иймд зөвxөн лидерүүд гэлтгүйгээр АН-ын гишүүн дэмжигч бүр, МАН-ын буруу бодлогод дургүйцэж буй иргэн бүр, эрx чөлөөний суурь үзлийг эрxэмлэн xүсэмжлэгч сонгогч бүр дор бүрнээ үзэл санаагаа ярь, ойр орчиндоо нөлөөл! Энэ л биднийг ялалтанд, эрx чөлөөнд хөтөлнө.

-АН-аас нэр дэвшиж Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан Х.Баттулга өнөөдөр эрх баригчдад зөвлөж байгаа явдлыг улс төрийн өнцгөөс нь та хэрхэн харж байна вэ. Төрийн тэргүүн байхдаа МАН-ыг тараана гэж захирамж хүртэл гаргаж байсан хүн шүү дээ?

-Ерөнxийлөгч X.Баттулгын МАН-ыг тарааx заxирамж өнөөдөр xүчин төгөлдөр үйлчилж байгаа. Энэ заxирамжаа тултал нь хэрэгжүүлэx xувь xүний амбиц улс төрд олон жил зүтгэж, Ерөнxийлөгч болтлоо явсан xүнд итгэл үнэмшил, зорилго нь болсон гэдэгт эргэлзэxгүй байна.

-Та Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үйл ажиллагаанд ямар дүгнэлттэй байгаа вэ?

-“Нялсxын өвчин”-д бүрэн идэгдсэн, улс төрийн өчүүxэн ч туршлагагүй ПиАр-чин залуусын бөөгнөрөл гэж харж байгаа. Тэднээс үр дүн, ямар нэг ид шид xүлээx нь гэнэн явдал. Харин бага xоxиролтой байгаа дээр нь УИХ эрxбиш нэг шийдэл гаргаж, огцруулаxыг xүлээвэл энэ нь хамаагүй амьдралтай xүлээлт болно.

-Монгол Улс халамжийн улс боллоо. Ардчиллын үнэт зүйл болох чөлөөт эдийн засаг өдөр ирэх тусам хумигдаж байна. Эрх баригчид өнгөн дээрээ бизнесийнхнийгээ дэмжинэ гэж байгаа ч хаалгаа барьж буй аж ахуйн нэгжүүд цөөнгүй байна. Цаашид эдийн засгаа тэлэхийн тулд ямар бодлого явуулах ёстой вэ?

-Бид өнөө өглөөxөн (өчигдөр) энэ асуудлыг удирдлагын багаараа ярилцаад, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар зөвхөн бензин дээр л гэхэд ямар том алдаа гаргаж, хомсдол үүссэн шалтгааныг бодитоор тодорхойлж, хариу арга хэмжээ авахын оронд иргэд рүү бурууг чихэх, мөнхийн хөрш орнуудтай байгуулсан найрсаг харилцаанд сэв суулгахуйц шалтаг тоочих зэргээр амиа аргацаасан, бэртэгчин хандлага гаргаж байгааг Ардчилсан намын зүгээс эрс эсэргүүцэн, тодорxой алxмуудыг санал болгосон шаардлагыг хүргүүлэxээр болсон байгаа. Өнөөдөр болоx 4/11 тогтмол мэдээллийн цагаараа энэxүү шаардлагаа олон нийтэд танилцуулаx учраас би урьдчилж энд хэлэxээс татгалзъя, ойлгож xүлээн авна уу.

-Монгол Улсад дарангуйллын систем тогтлоо гэж ярьж, бичих нь их болжээ. Энэ асуудалд таны бодлыг сонсъё?

-Аливаа үйл явцад “шинж тэмдэг илрэx” гэж нэг зүйл байдаг. Жишээ нь, ковид тусч буйн шинж тэмдэг нь xалуураx, амьсгал боогдоx, үнэрлэx амтлаx мэдрэмжээ алдаx гэx мэт. Нийгмийн үйл явц яг үүнтэй адил тодорxой шинж тэмдгүүдээр илэрдэг. Дарангуйллын систем тогтож буйн томооxон шинж тэмдгүүд гэвэл xууль тэгш үйлчлэxээ больж эxэлдэг. Дарга ангид xууль үйлчилдэггүй, жирийн иргэдэд xууль хоёр ба түүнээс ч олон даxин xатуугаар үйлчилж эxэлдэг. Xуулийг хэрэгжүүлэx үүрэгтэй төрийн институциуд xуулийн үг заалтаар биш, эрx баригчдын үг тушаалаар ажиллаж эxэлдэг. Туxайлбал цагдаагийнxан, төрийн үйлчилгээний байгууллагынxан салбарын зоxицуулалтын xууль дүрмээ уншиxын оронд дээд дарга нарынxаа өрөөнд тушаал сонсоод зогсож эxэлдэг. Шударга ажиллаад нэг даргыг торгочиxсон бол шийтгүүлж, ажил амьдралгүй болж эxэлдэг. УИX-ын гишүүнийг таньсангүй зогсоолоо гэж цагдаагийн даргыг УИX-ын танxимд загнаж эxэлдэг. Талбай дээр тайван жагссан залуусыг баривчлаад, мангасдаад машинд чиxээд авч явдаг цагдаа нар цар таxлын xууль зөрчөөд талбай дүүрэн xүн цуглуулсан арга хэмжээг хамгаалаад манаад зогсож эхэлдэг. Эдгээр шинж тэмдгүүдээс юу харагдаж байна гэxээр дарангуйлаx анги, дарангуйлуулаx масс гэдэг хоёр зүйл тод ялгарч ирж байгаа биз?! АН иргэн бүрийн xувь xүний, эдийн засгийн, улс төрийн, шударга ёсны, үндэсний эрx чөлөөнүүдийг нийгмийн үнэт зүйл, улс төрийн бодлогын суурь зарчмаа гэж үздэгийн xувьд нүдэн дээр илт болж буй дарангуйллын шинж тэмдгүүдийг соргог мэдэрч, байнга хэлж, сануулж, эсэргүүцэж, тэмцэж байна. Дээрx эрx чөлөөний үзэл санааны тээгчдээ сонгуульд сойж буй нь ч энэxүү тэмцлийн бас нэг хэлбэр.

-Танай намд байсан хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг Ц.Оюунгэрэл өрх тусгаарласан. АН үнэхээр түүнийг нам байгуултал нь гомдоочихсон юм уу?

-Ц.Оюунгэрэлтэй би 1998 оноос хойш хамтран ажилласан, нэгнээ сайн мэдэx xүмүүс. Манай Оюунгэрэлийн аливаа ажилд ханддаг хандлага нь bottom up буюу аливаа үйл явц доороос дээш чиглэж байж шийдвэр амьдралд нийцэж, амжилтад xүрнэ гэж үздэг хатуу итгэл үнэмшилтэй xүн. Тэр ч чанараараа нийгэмд болон олон улсад танигдсан лидер. Ц.Оюунгэрэлийн байгуулсан Иргэдийн оролцооны нэгдэл намын суурь үзэл санаа АН-ын эрx чөлөөний суурь үзэл санаатай яг ижил. Гагцxүү тэрxүү үзэл санааг нийгэмд xэрэгжүүлэx арга барилаа тэрээр АН-ын одоогийн арга барилаар биш, өөрийнxөө олон жил баримталж ирсэн арга барил, хандлагаараа хэрэгжүүлж үзэxийг зорьсон. АН байгуулагдаад олон жил болчиxсон учраас арга барил хандлагаа алга урвуулсан мэт өөрчлөx боломж муу байсан байх. Ийм нөхцөлд Ц.Оюунгэрэл бол харин ирж буй залуу үеийн xурдыг ойлгож, тэднийг эрx чөлөөний гайxалтай эрxэм үзэл рүү чиглүүлж яваx үүргийг өөр дээрээ сайн дураар үүрэхээр шийдсэн. Үүнийг нь мэдэхийн хувьд би хатуу итгэлтэйгээр хэлэхэд, энд нэг тийм гомдол тунирхал зэрэг сэтгэл зүйн жижиг xүчин зүйл огт байгаагүй. Харин залуу үеэ мэдэрсэн улстөрчийн үзэл санаагаа өөрийн аргаар хүргэж, тэдэнд үнэт цаг, ноу-хаугаа зориулах гэсэн эрхэм зорилго, эр зориг байсан гэж би үзэж, найзыгаа үнэлж xүндэтгэж байгаа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Э.Гэрэлт-Од: Ерөнхийлөгч байсан хүн Ерөнхий сайдад зөвлөж буй нь болчимгүй үйлдэл

МУБИС-ийн багш, улс төр судлаач доктор Э.Гэрэлт-Одтой ярилцлаа.


-Ерөнхийлөгч асан Х.Баттулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх болсон тухай мэдээлэх боллоо. Ардчилсан намаас сонгогдож Төрийн тэргүүн болсон хүн эрх баригч Ардын намд үйлчилж байна. Энд улс төрийн ямар тоглолт явагдаад байна вэ?

-Анх нэг намаас нэр дэвшиж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь үнэн. Харин одоо ямар нэг улс төрийн намын байр суурь илэрхийлэхгүй, төрийн бодлогын залгамж чанарыг хангаж байх үүрэгтэй байх. Учир нь энэ хүн одоо улстөрч биш, харин төрийн зүтгэлтэн байх учиртай. Ерөнхийлөгч байсан хүн насан туршдаа энэ нэр хүнд, итгэл үнэмшил, үнэт зүйлийг тээж явах үүрэгтэй.

Угтаа АН-ын, эсвэл МАН-ын Ерөнхийлөгч гэж байхгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч л гэж бий. Албаа өгөөд аль нэг намд элсээд, улс төр хийгээд явах нь ёс зүйн хувьд хориотой. Харин Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан эрхмүүд Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүнд зөвлөөд явж байх нь зохимжтой. Түүнээс Ерөнхий сайдын зөвлөхөөр томилогдсон нь олон хүний санааг зовоож байх шиг харагдаж байна. Ерөнхий сайд чинь ялсан намын даргын албан тушаал. Тиймээс Ардын намд үйлчилж байна гэж дүгнээд байгаа байх. Ямартаа ч зохимжгүй нүүдэл харагдаж байна.

-Ерөнхийлөгчийн шинэ хуулийн төсөлд төрийн тэргүүнээс буусан хүн тодорхой хугацаанд аль нэг нам эвсэлд элсэх болон байгуулахыг хориглоно гэж тусгагдсан байсан. Экс Ерөнхийлөгчийн тухайд одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн хүрээнд ийм эрх зүйн боломж нь хангагдсан уу?

-Одоо санал авч байгаа Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийн 23.1-д “Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дууссан өдрөөс эхлэн таван жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлээ сэргээх, эсхүл улс төрийн нам байгуулах, эсхүл улс төрийн намын гишүүнээр элсэхийг хориглоно” гэсэн заалт орсон. Энийг амьдралаас урган гарсан зохицуулалт гэж харж байгаа. Хэрэв санаж байгаа бол Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Энхбаяр нам байгуулаад явж байсан. Одоо Х.Баттулга мөн л улс төрийн нүүдэл хийж магадгүй. Бид хэтэрхий хардаад байж мэднэ. Ер нь хуульд ийм заалт оруулах нь ач холбогдолтой гэж харж байгаа. Харин УИХ энэ хуулийг батлахдаа үйлчлэх хугацааг хэзээнээс хэрэгжиж эхлүүлэхээр заахыг хэлж мэдэхгүй байна.

-Түүнийг Ерөнхий сайдын зөвлөх болсонд Ардын намын зарим гишүүд дургүйцэж байгаа харагдсан. Ер нь түүнийг хүлээж авах дургүй байгаа юм биш үү. Тэрийг нь мэдэж, тооцоолсон баймаар…

-Ганцхан Ардын нам ч биш, Ардчилсан намынхан дургүйцэж байгаа харагдсан. Цаад шалтгаан нь аль нэг намдаа биш байх. Төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүн учраас олон хүнд харамсал төрсөн байх.

-Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа МАН-ыг тараана гэж байсан хүн. Гэтэл өөрөө энэ намын Засгийн газарт зөвлөөд сууж байна гэдэг нь тэд асар их ашиг сонирхлоор холбогдсон гэж нийгэмд харагдаж байна л даа. Тэгэхээр Ерөнхий сайдын зөвлөх болсон нь түүнд болон Засгийн газрын тэргүүнд ямар ашигтай юм бэ?

-Монголын улс төрийн байгаа царай нь л энэ.

Ерөнхийлөгч хүн сайн судалгаан дээр тулгуурлаж аливаа шийдвэр гаргадаг байх ёстой. Энэ хүнд туслах бүхэл бүтэн баг ажиллаж байгаа. Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч байсан хүний хувьд нэлээд болчимгүй үйлдэл байсан. Монголд улс төрийн намууд төлөвшөөгүй, дотоод ардчилал хангалтгүй байгаа нь үнэн. Харин улс төрийн институцийн төлөвшлийг хангахын төлөө юу хийж болох вэ гэж харах ёстой байсан. Өнөөдөр өөрөө тэр намдаа зөвлөж байгаа нь гайхширал төрүүлж байна. Ерөнхийлөгч байсан хүний ноён нуруу, зангараг харагдахгүй, өнөө маргаашийн ашиг сонирхол байгаа бололтой. Засгийн газрын тэргүүнд яг ямар ашигтайг ч мэдэхгүй. Хэрэв Ерөнхий сайдыг огцруулах асуудал хөндөгдвөл хуучин Ерөнхийлөгчөөр дамжуулж УИХ дахь АН-ын гишүүдэд нөлөөлөх байх. Өөрөөр ч ач холбогдол харагдахгүй л байна. Харин нам доторх дэмжлэг нь буурах байх даа.

-Харин АН-д ямар нөлөөтэй байх вэ?

-АН өнөөдөртөө улс төрийн хүчтэй сөрөг хүчин болж чадахгүй харагдаж байна. Хамгийн түрүүнд дотоод нэгдэл, эвлэрэл дутагдаж байна. Энэ сул тал дээр Ардын намын дарга, Ерөнхий сайд Засгийн газраа тогтвортой байлгах улс төр л харагдлаа. Тэгэхээр АН-д угаас ашиггүй. АН чинь үе үеийн сонгогчдын 40 хүртэлх хувийн дэмжлэг авдаг байсан улс төрийн хүчин шүү дээ. Харин сонгогчдын таван хувийн дэмжлэг автлаа унаад байна.

-АН-ын хагаралд хүргэсэн хүн бол Х.Баттулгыг гэж намын журмын нөхөд нь буруутгаж байгаа харагддаг. Одоо эрх баригчдад үйлчилж буй нь энэ үйл явдлыг нь улам батлаад байх шиг. Үзэл бодлын зөрүүтэй хүмүүс өөрсдийгөө ил болгоод нэг талдаа гарчихав уу?

-АН-ын түүхэн зовлон нь энэ байх. Өнгөрсөн гуч гаруй жилд өнөөдрийн АН чинь Ардын намын эсрэг гэсэн жижиг намуудын түүхэн нэгдэл. Эргэн харахад дандаа сонгуульд ялагдсан үедээ нэгдэж байсан. МАН сул байсан бол АН ингэж томрохгүй байсан байх. Шууд утгаараа сонгуулийн тогтолцооны үр дагавар юм шүү дээ. Ийм намд янз бүрийн хүмүүст улс төр хийж ирсэн, тэдний нэг л Х.Баттулга. Миний харж байгаагаар Х.Баттулга АН-ыг сулруулаагүй, АН өөрөө сул нэгдэл учраас суларсан байх. Цаашид АН маш хурдан цэгцрэх хэрэгтэй байна. Маш сайн институцижсэн улс төрийн хүчин болох хэрэгтэй. Энэ нь дотоод ардчилалтай, нэгдмэл үнэт зүйлтэй, сахилга баттай, дүрэм журмаа сайтар дагаж мөрдөх нь чухал.

-Улс төр судлаачийн хувьд та нөхөн сонгуулийг хэрхэн харж байна вэ. АН-ын саналыг хуваахын тулд МАН халаасны жижиг намуудаа оролцуулж байна уу?

-МАН олон нам, нэр дэвшигчийг өрсөлдүүлж байгаа нь АН-ын эсрэг байна гэж хэлж байна уу. Энэ асуудлыг хөндвөл нэлээд өргөн хүрээтэй асуудалд хандаж ярилцах байх. Юуны түрүүнд сонгуулийн тогтолцоо, дараа нь намуудын төлөвшил, тэгээд улстөрчдийн ёс зүйн тухай ярилцах байх. Маш товчхондоо бол олон мандаттай том тойргийн тогтолцооны сул тал гэж харах хэрэгтэй. Ийм сонгуулийн тогтолцоо манайд зохихгүй гэж нэлээд олон удаа хэлсэн. Одоо байгаа эрх зүйн орчин маань ийм учраас намууд саналыг хуваах тактик барих байх. Энэ тохиолдолд зөвхөн эрх баригч намдаа л ашигтай байх болно. Нөхөн сонгуульд улс төрийн намууд нэг их ач холбогдол өгөхгүй. Учир нь хүчний харьцаанд өөрчлөлт орохгүй учраас.

Categories
мэдээ улс-төр

З.Бадмаараг: Сонгуулийг цахимаар явуулах талаар судалж байгаа

-ИНГЭСНЭЭР УИХ-ЫН 18, 28 ДУГААР ТОЙРГИЙН НӨХӨН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЖ БАЙНА-

Сонгуулийн ерөнхий хорооны референт З.Бадмаарагтай ярилцлаа.


-Энэ удаагийн УИХ-ын нөхөн сонгуульд оролцох нэр дэвшигчдийн нэрс эцсийн байдлаар тодорсон уу?

-Сонгуулийн ерөнхий хороо дөнгөж сая(өчигдөр) хуралдаж, шийдвэрээ гаргалаа. Түрүүчийн долоо хоногт тус хороо Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд оролцох найман нам, нэг эвслийн 12 нэр дэвшигч, бие даан нэрээ дэвшүүлсэн хоёр нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгохоор шийдвэрлэсэн. Харин гурван нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзаад байсан юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг ирүүлэх, мөн өдрөөс өмнө өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлэх боломжтой. Энэ хугацаанд хоёр нэр дэвшигч дахин бүртгүүлэхээр Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох баримт бичгээ ирүүлснийг тус Хороо өнөөдрийн(өчигдөр) хуралдаанаар хэлэлцээд Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд Иргэний зориг ногоон намаас нэр дэвшүүлсэн А.Бархүү, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас нэр дэвшүүлсэн Д.Баатаржав нарын дахин бүртгүүлэх хүсэлтийг хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэн үнэмлэх олгохоор шийдвэрлэлээ.

Ингэснээр Улсын Их Хурлын 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд нийт 16 нэр дэвшигч оролцохоор болж байгаа юм. Нэр дэвшигчдийн үнэмлэхийг 2021 оны есдүгээр сарын 18-ны өдөр гардуулна.

-Нууц биш бол нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан гурван хүний нэг нь хэн байсан бэ. Аль тойрогт нэр дэвшүүлэх хүсэлт гаргасан байв. Ямар шалтгаанаар хасагдсан юм бол. Танайд дахиж хандаагүй юу?

-УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд бие даан нэрээ дэвшүүлэгч байсан. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан хугацаанд бие даан нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй, 31 дүгээр зүйлийн 31.2-т заасан сонгогчдын гарын үсэг зуруулсан талаарх баримт ирүүлээгүй, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.4-т заасан Улсын дээд шүүхийн лавлагаа, 32.2.5-д заасан татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт зэрэг баримтыг дутуу ирүүлсэн тул нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан.

-Нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа хэзээнээс эхлэх билээ. Хөрөнгө орлогын мэдүүлгийг хэдийд ил болгох вэ?

-УИХ-ын нөхөн сонгуулийн цаг хугацааны хуваарийг баталсан байдаг. Бүх үйл ажиллагаа хуульд заасан, товлосон хугацаатай.

Тухайлбал, 18, 28 дугаар тойрогт явагдах УИХ-ын нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа 2021 оны аравдугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймаг, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт явагдана. Санал авах өдрөөс 22 хоногийн өмнө буюу маргааш нэр дэвшигчдийн үнэмлэхийг Сонгуулийн ерөнхий хорооноос нэг дор олгож, нийтэд мэдээлнэ. Энэ өдрөөс сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ. Мөн энэ өдрөөс эхлэн нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар цахим хуудастаа олон нийтэд нээлттэй байршуулах хуулийн заалттай.

Хэдэн өдрийн өмнө Иргэний зориг ногоон намаас бусад улс төрийн намуудад хандаж, сонгуулийнхар машин”-ыг ашиглахгүй, бүх зүйлийг гараар явуулахыг уриалсан байсан. Ер нь сонгуулийн санал тоолох төхөөрөмжид эргэлздэг хүмүүст хандаж юу хэлэх вэ?

-Монгол Улс 2011 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийг баталснаас хойш өнөөдрийг хүртэл дагаж мөрдөж байна. Уг хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх хүртэл заалттай. Сонгуулийн автоматжуулсан систем нь санал тоолох төхөөрөмж (New Image Cast)-ийн иж бүрдэл болон бүртгэлийн техник хэрэгслээс бүрддэг. Эдгээр нь иргэдийн сонгох, сонгогдох эрхийг баталгаатай эдлүүлэхэд хүний оролцоо бага, түргэн шуурхай, найдвартай, үр дүнтэй арга хэрэгсэлд тооцогддог. Дэлхийн нийтэд хэрэглэгдэж байгаа хамгийн боловсронгуй, ил тод, нээлттэй, нууцлал өндөртэй техник, технологийг сонгуулийн үйл ажиллагаанд ашиглахыг гол болгож байгаа. Хэрвээ санаж байгаа бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн өмнө Сонгуулийн ерөнхий хороо, түүний дэргэдэх Мэдээллийн технологийн төвөөс санаачлан иргэдийн эргэлзээг тайлах зорилгоор санал тоолох төхөөрөмжийг олон нийтэд нээлттэй тайлбарлан таниулах, үйлдэл бүрийг нь хянаж, шалгуулахаар иргэний нийгмийн төлөөлөл, хэвлэл мэдээлэл, хүний эрхийн байгууллагууд олон улсын ажиглагч, шинжээчдийг урьж, байлцуулан урьдчилсан сорил, туршилтыг 4-5 удаа хийсэн. Хөндлөнгийн хараат бус ажиглагч, шинжээчид тухайн үед өгсөн үнэлгээ, дүгнэлтээс үзэхэд ихээхэн ам сайтай, эргэлзээ, төсөөлөл нь тайлагдсан шинжтэй байна лээ. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үед саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжөөр уншуулахаас гадна 100 хувь гараар дахин тоолж байгаа. Одоогоор дүн зөрсөн тохиолдол гараагүй. Гараар тоолох ажиллагаанаас үүдэлтэй хүний эрх зөрчигдсөн гашуун сургамжийг монголчууд мартаагүй. 2008 оны долдугаар сард ямар үймээн болсныг сануулах илүүц биз. Иргэдийн язгуур эрхийг хангаж ажиллахын тулд Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн төв байгууллага төдийгүй түүний дэргэдэх Мэдээллийн технологийн төв, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Тагнуулын ерөнхий газар зэрэг олон талт төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг тухай бүрд байгуулагдан санал тоолох болон сонгогчийн бүртгэлийн төхөөрөмжийн иж бүрдлийг шалган туршиж баталгаажуулдаг хуультай. Энэ үйл ажиллагаанд сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл болон сонгуулийн үйл ажиллагааг ажиглах, хянах эрх бүхий иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл хөндлөнгийн хяналт тавьж оролцдог. Өөрөөр хэлбэл, санал тоолох төхөөрөмжтэй танилцах нь бүх хүнд нээлттэй.

-Нөхөн сонгуулийг ил тод явуулахад Сонгуулийн ерөнхий хорооноос ямар ажлуудыг зохион байгуулж байна вэ?

-УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн санал авах ажиллагааг ил тод байлгах үүднээс тухайн тойргийн санал авах байруудад камер байршуулж, бүхий л үйл явцыг нэгдсэн том дэлгэцээр нийтэд харуулахаар бэлтгэж байна. Санал хураалтын ирц, дүнгийн мэдээллийг бас нэг дэлгэцээр харуулдаг уламжлалтай. Өндөр хурдны үйлдэлтэй эдгээр дэлгэцүүдийн тусламжтайгаар мэдээллийг түргэн, шуурхай, ил тод харуулахаас гадна хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулан олон нийтэд хүргэх юм. 2021 оны аравдугаар сарын 6-наас эхлэн дээр дурдсан техник, тоног төхөөрөмжүүдийн туршилтуудыг хийнэ. Энэ үйл ажиллагааг та бүхэн сурвалжлах, хүссэн хүн бүр үзэж танилцах боломжтой.

-Технологийн эрин зуунд амьдарч байгаа өнөө үед онлайнаар саналаа өгдөг болгох тал дээр Сонгуулийн ерөнхий хороо ямар байр суурьтай байдаг вэ?

-Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуулийн үйл ажиллагааг боловсронгуй, чирэгдэл багатай болгоход анхаарч, цаашид цахимаар санал авах боломжийг судлан УИХ-д санал хүргүүлээд байгаа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?

УИХын хоёр тойрогт явагдах нөхөн сонгууль аравдугаар сард болно. Хэнтийн тойрогт гурван нэр дэвшигч, Сонгинохайрханд арван нэр дэвшигч өрсөлдөхөөр СЕХнд бүртгүүлсэн байгаа. Энэ удаагийн УИХын нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь хэн болохыг тоймлон хүргэж байна.

Эрх баригчдын хувьд залуу боловсон хүчнээ сойжээ. Харин сөрөг хүчин болох АН улс төрд чанагдсан туршлагатай, хашир улстөрчдөө санал нэгтэйгээр зүтгүүлжээ.

Хэнтий аймгийн 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд гурван нам, нэг бие даагч нэр дэвших эрхээ авсан. АНаас Б.Гарамгайбаатар, МАНаас Ц.Идэрбат, Ард Түмний Олонхын Засаглал намаас А.Батдорж, бие дааж М.Чингисхаан нар өрсөлдөнө.

Батхүүгийн ГАРАМГАЙБААТАР

АН-ын лидерүүдийн нэг, тулхтай, буурьтай, улс төрийн тогоонд чанагдсан жинхэнэ төрийн “хар хүн”. Тэрбээр намдаа МҮДН-ын фракцид багтдаг. АН-аас парламентад сонгогдон сууж байхдаа УИХ дахь АН-ын бүлгийн дарга, Эдийн засгийн байнгын хорооны даргаар тус тус ажиллаж байв. Ардчилсан намын ҮБХ-оор түүнийг энэ удаагийн нөхөн сонгуульд дуу нэгтэйгээр дэвшүүлж, ихээхэн итгэл найдвар тавьж байгаа. Учир нь Б.Гарамгайбаатар Хэнтий аймагт хийж бүтээсэн үйлс арвинтай нэгэн. УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа орон нутагтаа хөрөнгө оруулалт татаж, бүтээн байгуулалтын ажлуудыг өрнүүлж чадсанд хэнтийчүүд ам сайтай байдаг юм билээ.

Цагаанхүүгийн ИДЭРБАТ

МАН-ын залуу боловсон хүчнүүдийн нэг. Улс төрд бэлтгэгдэж яваа Ц.Идэрбат нь Хэнтий аймгийн Засаг даргаар 2020 оноос хойш ажиллаж байгаа. Тэрбээр 1981 онд төрсөн, 1999-2003 онд Гадаад хэлний дээд сургуулийг Англи хэлний багш мэргэжлээр төгссөн бакалавр зэрэгтэй гэж намтартаа өгүүлжээ. Мөн Удирдлагын академийг төрийн удирдлагын менежерээр төгссөн байна. Нэр дэвшигч Ц.Идэрбатын хувьд орон нутгийнхаа МАН-ын хороонд анхан шатнаас ажилласаар өдий хүрчээ. Төрийн албаны туршлага гэвэл Хэрлэн сумын Засаг даргын орлогч, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч, Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж байжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа түүнийг аймгийн Засаг даргаар томилсон байдаг.

Нөгөөтэйгүүр улс төрийн туршлагагүй залуу хүн УИХ-ын гишүүнээр сонгогдоод гэнэдэж, алдсан “бандааш” Д.Гантулгын хэрэг одоо ч хэнтийчүүдийн санамжид байгаа. Иймд залуу нэр дэвшигч Ц.Идэрбатад нут-гийн зон олон тийм ч их итгэл хүлээлгэхгүй байгаа сурагтай.

Алтан БАТДОРЖ

Ард түмний олонхын засаглал намын дарга тэрбээр нөхөн сонгуульд Хэнтий аймгаас нэр дэвшиж байгаа. Хууль хяналтын байгууллагад чамгүй ажиллаж байсан туршлагатай хүн аж. Мөн оффшорын эсрэг “АТОЗ” ТББ-д хуулийн талыг нь хариуцаж байсан удаатай. Хожим нам байгуулж, найз Ц.Нарангэрэлтэйгээ хагаралдаж байгаа тухай хэвлэлээр хэдэнтээ бичигдэж байв. “АТОЗ”-ийг хөдөлгөөн хэвээр нь хадгалах хүсэлтэй байсан үүсгэн байгуулагчдынхаа үгийг дагалгүй эрх баригч талд үйлчилсэн гэх хардлага ч явдаг юм билээ. Тиймээс А.Батдоржийг Хэнтийн тойрогт нэр дэвшиж байгааг нь гайхах хүн олон байв. Тодруулбал, Б.Гарамгайбаатарын саналыг хуваах гэж зориуд захиалгаар орж ирлээ гэж улс төрийн хүрээнийхэн ярьж байсан юм.

Магнайбаярын ЧИНГИСХААН

Тэрбээр сошиалд “Чингисхаан” нээрээр олны танил болсон. Уг нь эцэг, эхээс өгсөн нэрийг нь М.Баасанжаргал гэдэг аж. Харин мань эр энэ нэрээ албан ёсоор Чингисхаан болгон солиулжээ. Түүний хувьд 1989 онд Архангай аймагт төрсөн бөгөөд Кино урлагийн дээд сургуулийг найруулагчаар төгссөн. Ажлын туршлага гэвэл ETV, Star tv, UBS телевизэд 2013 он хүртэлх хугацаанд ажиллаж байжээ. М.Чингисхаан нь “Уухай” гэж нэгдэл байгуулж, газар усныхаа төлөө тэмцэж явсан нэгэн. Тэрбээр нөхөн сонгуульд өрсөлдөх эрхээ авахын тулд “Хэнтийчүүд минь та бүхэн Чингис хаан болох зорилго тэмүүлэл өвөрлөсөн бие даагч намайг дэмжиж гарын үсэг цуглуулах ажилд минь тус дэм болоорой” гэж сошиалаар хүсч байсан. Бие дааж нэр дэвшихийн тулд 801 хүнээс илүү гарын үсэг цуглуулах шаардлагыг амжилттай биелүүлж, СЕХ-нд бүртгүүлсэн юм.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ АРВАН НЭР ДЭВШИГЧ ӨРСӨЛДӨНӨ

УИХ-ын 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд есөн нам эвсэл, нэг бие даагч өрсөлдөхөөр СЕХ-нд бүртгүүлээд байгаа. АН-аас Э.Бат-Үүл, МАН-аас Э.Батшугар, Иргэний Зориг-Ногоон намаас Ш.Гантулга, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч намаас Ш.Төмөрсүх, “Зөв хүн-Электорат” эвслээс Б.Найдалаа, “Үнэн ба Зөв” намаас А.Отгонбаатар, Дэлхийн Монголчууд намаас Л.Цог, Ард Түмний Олонхын Засаглал намаас Д.Чулуунбат, Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намаас Ц.Гантулга, Бие даан нэрээ дэвшүүлэгч Х.Бат-Ялалт нар саналын хуудсанд бичигдэх нь ээ.

Иргэдийн хувьд сонголт арвин байна. Харин ширүүхэн өрсөлдөөн улс төрийн хоёр гол хүчин болох АН, МАН-ын хооронд өрнөх нь ойлгомжтой. Энд өөрсдийгөө гуравдагч улс төрийн хүчин хэмээн амбицалдаг ХҮН хүнээ сойсон байхад эрх баригчдын халаасанд орсон гэгддэг жижиг намууд ч санал хуваахаар орж ирцгээжээ.

Эрдэнийн БАТ-ҮҮЛ

Монгол Улсын баатар Э.Бат-Үүлийн хийж, бүтээсэн үйлсийг дурдвал олон. Монголд ардчиллыг авчирсан алтан хараацайнуудын нэг төдийгүй лидер улстөрч юм. Мөн ардчиллын үнэт зүйлсийг хамгийн сайн хамгаалагч. Түүнийг хотын захирагчаар ажиллаж байх хугацаанд нийслэл маань хичнээн сайхан өнгө зүс орлоо доо. Тэрбээр УИХ-д сонгогдвол сөрөг хүчний нэлээд чанга дуу хоолой болох нь мэдээж. Энэ удаагийн нөхөн сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт түүнтэй эн зэрэгцэх өрсөлдөгч хараахан харагдахгүй байгаа юм. Улс төрийн болоод амьдралын туршлагаараа хэнийг ч дагуулахгүй нэгэн. Тиймдээ ч нийслэлд, ялангуяа сонгинохайрханчуудад Э.Бат-Үүл шиг улстөрч хамгийн хэрэгтэй.

Энхбаярын БАТШУГАР

Аавын эрх жаал хэмээн ард түмэндээ өхөөрдүүлж буй Э.Батшугар МАН-аас УИХ-д нэр дэвших гэж байна. 1987 онд төрсөн бөгөөд санхүүч, эдийн засагч мэргэжилтэй. АНУ -ын Калифорни мужийн ахлах сургуулийг дүүргээд Массачусетс мужийн Уолтхэм дэх Бэнтлигийн их сургуульд санхүүч, эдийн засагч мэргэжлээр суралцан амжилттай төгссөн. Ажлын гараагаа АНУ-аас эхлүүлж, “Жи Пи Морган” /JP Morgan/ хөрөнгө оруулалтын банкинд гурван жил ажилласан гэдэг. Дараа нь Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Э.Батшугар Сонгинохайрханд нэр дэвшиж байгаа явдал аавынх нь хүч нөмөр гэж шууд харагдаж байгаа.

МАН Н.Энхбаяртай нэгдсэнийхээ төлөөсөнд хүүг нь нөхөн сонгуульд оролцуулж байна гэх олны яриа оргүй биш юм. Э.Батшугар бол Монголын ард түмэнд Н.Энхбаяр гэж харагддаг. Эцэг Н.Энхбаярынх нь хувьд Монголын хамгийн өндөр албан тушаалуудыг хашиж байсан хүн. Хэдий тийм боловч экс Ерөнхийлөгч маань өөрийнхөө залгамж халааг хүүдээ өвлүүлж, улс төрд шургуулж байна. Аав нь байгаа цагт Э.Батшугар хэзээ ч өөрийнхөө толгойгоор асуудалд хандах нь юу л бол гэсэн эргэлзээг нийгэмд суулгасан хүн юм.

Логийн ЦОГ

Дэлхийн Монголчууд намаас Л.Цогийг нэр дэвшүүлжээ. Тэрбээр ЗХУ-д дэд боловсрол эзэмшсэн, хуульч мэргэжилтэй. Социализмын үед Улсын Прокурорын газарт хэлтсийн прокурор, хэлтсийн даргаар ажиллаж байсан. Хуучин цагт МАХН буюу одоогийн МАН-ын төв хорооны дэргэдэх намын хянан шалгах хороонд байцаагч, Улсын Бага Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайдын албыг хашиж байв. Мөн 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс УИХ-ын дэд даргаар сонгогдон ажиллаж байв. Гэхдээ мань эрийг нам нам дамжсан, улс төрийн тогтворгүй нэгэн гэж экс намынх нь нөхөд ярих юм билээ.

Шагдарсүрэнгийн ГАНТУЛГА

“Төрийг цэвэрлэхийн тулд 200 хүний толгойг авах ёстой” гэж хэлж байсан олон улсын тоймч Ш.Гантулгыг Иргэний зориг-Ногоон нам Сонгинохайрханы нөхөн сонгуульд сойжээ. Тэрбээр Эрхүү хотын Полтехникийн их сургуулийг геологич, геохимич мэргэжлээр дүүргэсэн нэгэн юм байна. Ажлын туршлагын хувьд “Ийгл” болон “ТВ-9” телевизэд олон улсын тоймчоор ажиллаж байв. УИХ-ын 2020 оны сонгуульд мөн л Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшихдээ чамгүй санал авч байсан.

Тухайн үед түүнтэй нэг тойрогт адилхан Гантулга гэдэг нэртэй хүн нэр дэвшиж байсанд ихэд бухимдаж, захиалгаар саналыг нь хуваах гэж орж ирлээ хэмээж байв. Харин энэ удаагийн нөхөн сонгуульд мөн л түүнтэй ижил нэртэй Ц.Гантулга гэдэг хүн Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намаас хүч үзэх юм билээ.

Шоовдорын ТӨМӨРСҮХ

Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч намын дарга тэрбээр 2008 оны сонгуульд найзынхаа хамт нэр дэвшиж байсан удаатай. Тухайн үед 100 хүрэхгүй санал авсан хэмээн хэвлэлээр бичигдэж байсан ч улс төрийн амьдралаа орхилгүй сүүдрийн парламент байгуулан ажиллаж байсан. Улмаар УИХ-ын 2012 оны сонгуульд Баянгол дүүрэгт нэр дэвшсэн ч олигтой санал аваагүй гэдэг. Тэрбээр 2012 оноос хойш бизнес хийж, үйлдвэр байгуулахаар найман жил зүтгэсэн боловч бүтээгүй тухайгаа саяхан хэвлэлд ярьжээ. Иймд бодлогын өөрчлөлт хийхийн тулд нөхөн сонгуульд нэр дэвшиж байгаа аж. Өөрийгөө хүчтэй өрсөлдөгч хэмээн үзэж буй тэрбээр авлигачдыг цээрлүүлж, шударга ёсыг тогтоох уриатай сонгуульд оролцож байгаа гэнэ. Тэрбээр сонгууль болгоноор олонд танигдсан эрхмүүдийг намаасаа нэр дэвшүүлэх саналыг тавьдаг тухай улстөрчид хоорондоо ярьцгаах юм билээ.

Бадрахын НАЙДАЛАА

Сүүлийн үед улс төрд хүчтэй орж ирсэн эрхмийн нэг бол яах аргагүй Б.Найдалаа. ХҮН-ын даргаар томилогдсоноос хойш улс төрийн карьер нь нэлээд өссөн гэхэд болно. Тэрбээр 2020 онд УИХ болон НИТХ-д хүчээ үзсэн боловч амжилт олоогүй. Энэ удаад УИХ-ын нөхөн сонгуульд Зөв хүн-Электорат” эвслээс нэр дэвшиж байна. Санхүү эдийн засгийн дээд сургуульд онолын багшаар ажиллаж байгаад Японд магистр хамгаалсан тэрбээр бизнесийн салбарт нэлээд туршлага хуримтлуулсан нэгэн юм.

Өөрсдийгөө улс төрийн гуравдагч хүчин болно гэсэн итгэл үнэмшилтэй тус нам бол зүүний үзэл баримтлалтай. Гэхдээ эрх баригчидтай үгсэн тохиролцож, өөрт ашигтай хувилбараар хөдөлдөг хэмээн бусад улс төрийн хүчнүүд харддаг юм билээ. Тухайлбал, 60 тэрбумын схемийг санаачилж, улс төрд хөл тавьсан улс төрийн хүчин ч гэдэг.

Аюурзанын ОТГОНБААТАР

“Үнэн ба Зөв” намын дарга А.Отгонбаатар Сонгинохайрханы нөхөн сонгуульд хүч үзэхээр орж иржээ. Социал демократ үзэл баримтлалтай уг намыг УИХ-ын гишүүн асан Нарантуул захаар овоглодог Ш.Сайхансамбуу байгуулсан гэх яриа ч байдаг. Гэхдээ мань эр тус намын залууст зөвлөдөг тухайгаа нуудаггүй. А.Отгонбаатарын хувьд нийгмийн сүлжээнд нэлээд идэвхтэй нэгэн. Эрх баригчид, улстөрчдийг илүүтэй шүүмжилдгээр нь ч ард түмэн таньдаг болсон.

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд дээрх эрхмүүдээс гадна Ард түмний олонхын засаглал намаас Д.Чулуунбат, Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намаас Ц.Гантулга болон Бие даагчаар Х.Бат-Ялалт нар нэрээ дэвшүүлсэн. Х.Бат-Ялалтын хувьд “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн. Иргэдийн дуу хоолой болж нийгэмд дуугардаг хүн.

УИХ гэдэг бол төрийн эрх барих дээд байгууллага. Энд айлын эрх жаал, ард түмний од, ашиг хонжоо хайгч, попчид суугаад байдаг ч юм биш. Улс орны ирээдүй, хөгжлийн бодлогыг тодорхойлохын тулд өндөр боловсролтой, улс төрийн арвин туршлагатай, тулхтай, лидер хүн байх ёстой.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Ганбаатар: Монгол Улсад МАН-ын дарангуйллын систем тогтож байгаа

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.


-УИХ-ын чуулган завсарласан хугацаанд гишүүд амралтаараа гадаад, дотоодод аялж байгаа сурагтай. Харин таны хувьд хэрхэн амрав?

-Би Засгийн газрын Оюу толгойн ажлын хэсэгт ажиллаж байгаа. Энэ хүрээндээ Оюу толгойтой холбоотой шинэ нөхцөл байдал, сөрөг нэхэмжлэлтэй холбоотой олон материалууд дээр сууж ажиллаж байна. Мөн Эрдэнэтийн Уулын баяжуулах үйлдвэрт түшиглэж баригдах Зэс хайлуулах үйлдвэр, хүхрийн хүчлийн үйлдвэрийн талаарх судалгаанууд болон техник эдийн засгийн үндэслэлүүдийг бүгдийг нь судалж дүгнэлт гаргах ажилд энэ зуны хоёр сарыг зориулж ажиллалаа. Оюу толгойн ажлын хэсгийн ажлын явц, үр дүнг та бүхэн мэдэж байгаа байх. Ажлын хэсгийн ахлагч С.Нямбаатар сайд олон нийтэд мэдээлэл өгөөд явж байгаа шүү дээ. Харин Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийг түшиглэн баригдахаар төлөвлөж буй зэс хайлуулах үйлдвэр байгуулах ажилд маш олон хуудуутай, дутуу дулимаг асуудлууд гарч байна. Энэ үйлдвэрт ашиглах гэж байгаа зэс хайлуулах үйлдвэрийн технологи нь дөнгөж 2020 онд л патентаа авсан. Өмнө туршигдаж, батлагдсан зүйлс хомс, шинэ технологи юм билээ. Бодит үйлдвэрлэлд бүрэн туршигдаж ашиглагдаагүй технологиор зэс хайлуулах үйлдвэр барина гэж байгаа эрдэнэтчүүдийн санааг их зовоож байна. Түүнчлэн үйлдвэрийн ТЭЗҮ-ийг судалж үзэхэд дутуу дулимаг зүйлс маш их байна. Эдийн засгийн тооцоо судалгаа нь маш дутуу, ямар ч хангалтгүй хийгдсэн байна.

Дээрээс нь тэр шинэ технологиор барих гээд байгаа үйлдвэрийн хүхрийн хүчлийн хийн асуудал санаа зовоож байгаа. Жилдээ 185 тонн SO3 буюу хүхрийн хорт бодис Орхон, Булганы нутагт цацагдахаар ийм аюултай техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гарсан байна. Зэс хайлуулах үйлдвэр хүхрийн хүчлийн үйлдвэрийг барихыг би эсэргүүцээгүй, гэхдээ гарч болох сөрөг үйл явдлууд, шинэ технологи оруулж ирэх, үйлдвэр барих нэрийн дор мөнгө угаах, улсын төсөвт орж ирэх ёстой мөнгийг үр дүнгүй, үрэлгэн зарцуулж, тендер болгоод дуусгах вий гэж санаа зовж байна. Энэ ажилд нухацтай хандаж, Эрдэнэтийн ард түмэнд нээлттэй байгаач гэсэн байр суурьтай байна.

-Та ойрын өдрүүдэд тойрогтоо ажиллаж байгаа гэл үү. Танай тойргийн иргэд төр засгийн үйл ажиллагаанд ямар бодолтой байна. Юу хүсч байна вэ?

-Ил тод байдал. Төсвөөс 27 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг манай Орхон аймагт хийж байгаа.

Энэ их хөрөнгө оруулалтууд ард иргэдийн жижиг, дунд үйлдвэрлэгчдэд яаж нэмэр тус болох юм, яаж олон ажлын байр бий болгох юм, төсөв, түүний зарцууалт нь ямар нэгэн намуудын, улстөрчдийн, бүлэглэлүүдийн идэж уудаг хэрэгсэл болчихгүй байхын тулд л ил тод байдлыг бид шаардаж байгаа. Ингээд Орхон аймгийн Засаг даргатай ярьж Засаг даргын орлогч Түмэнжаргал мөн миний бие, төлөөлөгч С.Зоригтбаатар, Н.Алтанхуяг гишүүний бие төлөөлөгч Н.Сумъяабазар, Д.Батлут гишүүний бие төлөөлөгчийг оролцуулж төсвийн ил тод байдал төрийн үйлчилгээг илүү иргэнд ойрхон байлгах тал дээр хамтарсан “Шуурхай зөвлөл” байгуулаад бид ажилдаа ороод явж байна.

-Ингэхэд хаврын чуулганы үр дүнгийн талаар та санал бодлоо хуваалцахгүй юу?

-Оюу толгойн өлсгөлөн үр дүнд хүрч таван улсын шүүх дээр Монгол Улс сөрөг нэхэмжлэлээ гаргаад явж байна. АНУ, Англи, Сингапур, Хонконг, Вержина арал гэсэн ийм таван улсын зургаан шүүх дээр Монгол Улс Оюу толгойн асуудал дээр ялах бүрэн боломжтой нөхцөл бүрдээд явж байна. Олон тэрбум ам.долларын энэ баялгаар олон үйлдвэр сургууль, цэцэрлэг ажлын байр бий болно оо.

Өнгөрсөн хаврын Оюу толгойн асуудлаар Монгол Улсын Засгийн газраас Олон улсын шүүхэд хандах, сөрөг нэхэмжлэл гаргуулах тэмцэлд Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Э.Болорчулуун гээд олон шударга гишүүд энд хамтарч ажилласан. Мөн өнгөрсөн хаврын чуулганаар Хөдөлмөрийн тухай хуулийн ажлын хэсэгт ажиллаж, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг амжилттай УИХ-аас баталлаа.

-Одоо та ямар, ямар хуулийн төслүүд дээр ажиллаж байгаа вэ?

-УИХ-ын хяналтын тухай хууль, Эм, эм ханган нийлүүлэх тоног төхөөрөмжийн тухай хуулийн төсөл дээр ажиллаж байна даа.

-Удахгүй нөхөн сонгууль болох гэж байна. Намаас сонгогдсон нэр дэвшигчдээ дэмжиж оролцоно биз дээ?

-Намын эрх бүхий байгууллагынх нь шийдвэр гарна. Тэр шийдвэрийг би дагаж ажиллана.

-АН хоёр тийшээ харчихаад байгааг та юу гэж хардаг вэ. Үнэхээр эвлэлдэж нэгдэхийн аргагүй ан цав үүсчихсэн юм уу?

-Ардчилсан нам нэгдмэл нэг байгаа. Ардчилсан намын 13 гишүүн параментад нэг талдаа зогсож, О.Цогтгэрэл намын даргатай байгаа. Харин эрх баригч нам засгийн эрх барьж байгаагаа ашиглаж хуулийг гууль болгож, улсын бүртгэлийн байгууллагыг тоглоомын газар болгож, аргандаа орсон хүмүүст хуурамч тамга хийх зөвшөөрөл олгож, тэднийг утсан хүүхэлдэй шиг ашиглсан. Улмаар шинэ Ардчилсан нам бий болгож, Ардчилсан намыг хоёр хуваагдсан мэт байдал хуурамчаар үүсгэж байгаа. Энэ явдал бол үнэхээр эрх баригчид ямар аюултай аймхай, арчаагүй вэ гэдгийг харуулж байгаа.

-АН нийгэмд ингэж муухай харагдах нь Ардын намд л хамгийн ашигтай байгаа. Тэд ёстой алгаа хооронд нь үрээд л инээд алдаад суугаа байх?

-Эрх баригч нам луйврын аргаар бүртгэлийн байгууллагыг ашиглаж, тоглоомын Ардчилсан намыг бий болгож, Монголын ардчиллыг устгаж байгаагийн эсрэг миний бие тууштай тэмцэнэ ээ. Ардын нам сөрөг хүчнээ ингэж луйврын аргаар доройтуулж байгаа үйлдлийнхээ үйлийн үрээ эдэлнэ ээ. Хамгийн гол нь хүчтэй сөрөг хүчингүй эрх баригчид хоорондоо бие биенээ намнаж дуусгадаг. Энэ бол Ардын намын сүйрлийн он жилүүд эхэлж байна аа гэсэн үг.

-Хэрэв танай нам энэ янзаараа нөхөн сонгуульд оролцвол амжилт үзүүлэх нь юу л бол гэж нийгэм үзэж байгаа. Яагаад гэвэл Ерөнхийлөгчийн сонгуульд маш муу оролцсон гашуун туршлага байна шүү дээ?

-Ерөнхийлөгчийн сонгууль болоогүй ээ. Ерөнхийлөгчийн сонгууль болж байгаа юм шиг жүжиг болсон нь бол үнэн. Түүнтэй адилхан нөхөн сонгууль болох шинжтэй, нөхөн сонгууль гэдэг жүжгийг эрх баригдчид өөрийнхөө зохиосон Ардчилсан нам гэдэг туслах дүртэйгээ хамтарч хийх гэж байгаа явдлыг бол хараад ой гутаж байна.

-Сөрөг хүчин хэтэрхий нунж дорой байна гэдэг. Эрх баригчдын гаргасан шийдвэрийг бодлогын түвшинд шүүмжлэхийн оронд нам дотроо алалцаад байх юм. Энэ тал дээр таны бодлыг сонсъё?

-Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж гээд Ардчилсан намын олон гишүүд эрх баригчдын бодлогыг Улсын их хурал дээр хамгийн хүчтэй шүүмжилж, хүчтэй сөрөг хүчний байр суурин дээр ажиллаж байна. Харин үүнийг ажил хэрэгч байдлаар хүлээн авах, эс хүлээн авахыг бол эрх баригчдын ухаан мэднэ ээ.

-Манай улс ардчилал эрх чөлөөгөө ямар үнэ цэнээр олж авлаа даа. Гэтэл ардчиллын үнэт зүйл болох чөлөөт эдийн засаг байхгүй боллоо. Хүний үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө нь өдөр өдрөөр хумигдаж байна. Монгол Улсад дарангуйллын систем тогтчихов уу?

-Монгол Улсад Монгол ардын намын дарангуйллын систем тогтож байгаа. Энд Монгол ардын намын жирийн шударга гишүүд хамаагүй ээ. Харин орой дээр нь сууж байгаа хэдхэн луйварчин гэр бүлүүд буюу мафи энд хамаатай. Өнөөдөр Монголд Үндсэн хууль болон бусад хуулиудын дээр гарчихсан нэг хуультай орон болчихлоо. Энэ нь Ковидын хууль буюу Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль юм. Энэ Ковидын хууль бол Үндсэн хуулиас дээгүүр хууль болчихсон. Эрх баригчид төрийн албаны мерит зарчмыг зөрчиж, хуулийн шаардлага хангахгүй ах, дүү, амраг, садангаа төрийн албанд зүтгүүлж томилж байна. Үүнийгээ Ковидын хуулийн дагуу л гэж тайлбарладаг. Ковидын нөхцөл байдлын үед юм аа л гэдэг. Эрх баригчид хуулийг гууль болгож төсвийг дураараа зарцуулдаг. ГОК-оос 100 тэрбум төгрөг жорлонд зарцуулна л гэдэг. Төсвийн болон томилгооны хуулиудын зөрчил бүр гаарсан. Хууль зөрчөөд байна аа гэхээр Ковидын хуулиар юм аа л гэж тайбарладаг болсон. Үндсэн хууль болон бусад хуулиас дээгүүр Ковидын хууль гэх ганцхан хуультай орон болсон. Энэ бол эрх баригчид дарангуйллаа тогтоож байгаагийн тод жишээ биш гэж үү. Монголын шударга бизнес эрхлэгчдийн эрхийг боомилж байна. Энэ их хорио цээрүүд бол бизнес эрхлэгчдийг боомилж байгаа. Бизнес эрхлэгчдэд нөхөн олговор өгөх, тэдний эрх ашгийг хамгаалах явдал бол энэ эрх баригчдын үед уландаа гишгэгдлээ.

-Эрх баригчид халамжийн бодлогоор улс орноо удирдаад байгаа юм биш үү?

-Энэ Монгол ардын намын эрх баригчид халамжийн бодлогоор дампууруулахаас илүүтэйгээр өрийн бодлогоор улс орныг үнэндээ туйлдуулж байна аа. Өнөөдөр тэд 2012-2016 онд Чингис бонд 1.5 тэрбум доллар авлаа. Ээ гэгээ минь, улс орныг сүйрүүлчихлээ, өрөнд хийчихлээ гээд байсан. Тэрнээс гурав дахин их мөнгийг өнөөдөр гадаадад эх орноо зээлийн барьцаанд тавиад идчихсэн. Тэрүүгээрээ сонгуульдчихаад улс орныг өрөнд оруулж, дампуурлын ирмэг дээр авчирлаа. Өнөөдөр Монгол оронд гадаадаас асар их өр авчирч түүгээрээ сонгуульдчихаад ард түмнийг халамжийн бодлого гэдэг нэрээр өрөнд оруулж байгаа. Энэ явдал нь эрх баригчдыг өр тавихаас өөр ямар ч менежмэнтгүй болсныг харуулж байна.

-Орхон аймгаас сонгогдсон Н.Алтанхуяг гишүүн та хоёрыг Ерөнхийлөгчид үзэхийн тулд АН-д элссэн гэж баахан шуугьсан. Улмаар Эрдэнэтчүүд УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах асуудал тавина гэж мэдээлж байсан шүү дээ. Үнэхээр Ерөнхийлөгчид үзэх сонирхол байв уу, танд?

-Би Ерөнхийлөгчид үзнэ гэдгээ эрт дээр, арваад жилийн өмнө илэрхийлж өөрийгөө бэлдэж байсан хүн шүү дээ. Эрдэнэтчүүд бид хоёрын үйл ажиллагааг дэмждэг. Эрдэнэтчүүдийн дуу хоолой Оюу толгойг Монголдоо буцааж авах тал дээр хүчтэй ажиллаж байна. Эрдэнэтчүүдийн дуу хоолой ГОК-ын үйлдвэрийн луйвар булхайг засч залруулахын төлөө ажиллаж байгаа. Эрдэнэтчүүдийн дуу хоолой болсон хоёр гишүүн нь парламентад баталж байгаа хууль шийдвэрүүдэд тэднийхээ байр суурийг тусгаж ажиллаж байгаа. Энэ бол гишүүний үндсэн ажил.

-МАХН-ын дарга Н.Энхбаяр эрх баригчидтай нэгдлээ. Харин та АН-ын юунд найдаж энэ намд орсон юм бэ?

-Хэрвээ би тэр үеийн ярьдгаар “…эрх баригч Ардын намд орсон бол сонин дээр гараад, бичээд байсан шиг шадар сайд юмуу, том эрх мэдэл” авах байсан байж болно оо. Ингэж би сүнсээ худалдахгүй ээ. Эрдэнэтчүүдийн эрх, тэдний надад өгсөн итгэл, найдварыг албан тушаалаар наймаалцахгүй. Харин эрх баригчдын тоглоом болоод хоёр тамгатай болгоод хүч нь сулраад ардчиллын төлөө тэмцээд хүч нь хүрэхгүй ядаж яваа АН-д орно гэдэг бол жудаг. Монголын ардчиллыг аврахын тулд хүчээ нэгтгэж байгаа явдал юм аа.

-Ингэхэд Н.Энхбаяр гуай та хоёр ямар харилцаатай байгаа вэ?

-Маш сайн харилцаатай байгаа. Саяхан наадмын дараа Н.Энхбаяр даргатай утсаар ярьж мэнд амар асуусан. Ойрын үед уулзана даа гээд зав гарахгүй л байна. Сайхан уулзана даа.

-О.Баасанхүү, М.Тулгатын гэх АН-д орсон. Харин та О.Цогтгэрэлийн гэх АН-д байна. Өмнө нэг намд байхдаа үзэл бодлын зөрчилтэй байсан хүмүүс одоо дахиад нэг намын хоёр талд суучихлаа. Хувь, хувьдаа улс төрийн сонголтоо хийсэн байх л даа. Таны хувьд АН-д хэрхэн өөрчлөлт шинэчлэлт хийх ёстой гэсэн итгэл үнэмшилтэй орсон бэ?

-Дарангуйлагч эрх баригчдын эсрэг бид ардчиллын төлөө хүчээ нэгтгэж хамтарч ажиллана гэдэг бол хамгийн ариун зүйл ээ. О.Баасанхүү гишүүн бол сайн, чадалтай хуульч, тэр хүнд авах маш олон чанарууд байдаг. Мэдээж улс төрийн үзэл бодлын хувьд зөрөлддөг, үл ойлголцдог зүйлүүд хаана ч байдаг. Ингээд би Монголын дарангуйлалд орсон, ганцаардсан ардчиллыг аврахын тулд хүн бүхэн санаа бодлоо уралдуулж хамтарч ажиллах ёстой гэж ойлгож, нэгдэж байгаа.

-Та дахиж намаа солих уу?

-Үгүй ээ.

-Та бол Оюу толгойн асуудлаар байнга зоригтой дуугардаг хүн. Өвлийн хүйтэнд өлсгөлөн зарласан таны тэмцэл Засгийн газрыг нааштай шийдвэр гаргахад нь нөлөөлж чадсан. Нью-Йоркийн шүүх дээрх уг асуудал юу болсон вэ?

-Энд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа сонгон шалгаруулж авсан “Кингс спалдинг” гэдэг хуулийн компани онцгой давуу талыг бий болгож сайн ажилласан гэдгийг би хэлмээр байна. Тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын нөр их олон сарын ажил, шүүх прокурор, Авлигатай тэмцэх газрын эх оронч ажилтнуудын ажлын үр дүнд нааштай эргэсэн гэдгийг онцолж хэлэх ёстой. Ажлын хэсгийн дарга Х.Нямбаатар сайд сөрөг нэхэмжлэлийг ард түмний төлөө гаргаж явуулсан гэдгийг хэлмээр байна. 400 тэрбум ам.долларын баялгаа монголчууд одоо авах цаг нь болж байгаа. Энэ нь Рио Тинтог Монголоос хөөж гаргана гэсэн үг биш ээ. Монголын ард түмэнд баялгийг нь ашигтайгаар гэрээгээ дахин шинэчилсэн нөхцөл байдлаар хийх боломж гэж харж байгаа. Хамгийн гол нь Сү.Батболдын зүгээс “Кингс спалдинг” гэдэг компанийг Монголын Засгийн газартай ажиллаж буй гэрээг цуцлахыг хүсч байгаа. Энийг л бид хамгаалж “Кингс спалдинг”-ийг Монголын талд шударгаар ажилласан. Цаашид хүчтэйгээр ажиллуулах явдал бол Монголын эрх ашиг гэж би харж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ч.Өнөрбаяр: Монгол Улсын Ерөнхийлөгч шүүгч нарыг томилох эрхээсээ татгалзана гэдэг бол Үндсэн хуулиараа боломжгүй зүйл

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяртай ярилцлаа.


-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүхийн эрх мэдлээс татгалзлаа гэж Тамгын газраас нь мэдээлсэн. Энэ ер нь яг ямар учиртай шийдвэр болчихов оо. Монголд хэрэгтэй шийдвэр үү, эсвэл хор хохиролтой юу вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч шүүгчдийг томилох эрхээсээ татгалзана гэдэг бол Үндсэн хуулиараа боломжгүй зүйл юм. 1992 оноос хойш Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгч бүх шатны шүүгчдийг томилж ирсэн. Тэгэхээр энэхүү мэдэгдэл бол хэтэрхий улстөржсөн шинжтэй, сүржин болчихсон. Ер нь бол Ерөнхийлөгч улс төрийн намаас түдгэлзсэн цорын ганц Үндсэн хуулийн албан тушаалтан юм. Тиймээс шүүгчдийг томилох эрхийг Ерөнхийлөгч хэрэгжүүлдэг. Иймд цаашид Ерөнхийлөгчийн институт улстөржсэн мэдэгдлээ жаахан багасгасан нь дээр байх аа.

-Та сая Ерөнхийлөгчийн энэ шийдвэр Үндсэн хуульд нийцэхгүй гэлээ. Харин Б.Энхбаяр гишүүн арай өөрөөр тайлбарлаад байх шиг байсан. Хуульч хүний хувьд та анзаарсан байх. Таны бодлыг сонсмоор байна?

-Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг. Тэгэхээр Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, прокурор ч юм уу бусад байгууллага шүүхийн эрх мэдлийг хэрэгжүүлэхгүй гэсэн үг.

Ерөнхийлөгчийн Тамгын газраас шүүх эрх мэдлээс татгалзаж байна гэж мэдэгдэл хийж байгаа нь өөрөө шүүгчийг томилдог эрх мэдлээс татгалзаж байгаатай агуулгын хувьд нэг болчихож байгаа юм.

-Манай Ерөнхийлөгчийг шүдгүй арслантай адилтгадаг шүү дээ. Ганц эрх мэдэл нь шүүхийн эрх мэдэл байдаг. Гэтэл энэ эрхээсээ татгалзчихаар юу болох вэ. Шүүхийн томилгоог хэн хэрэгжүүлэх юм бол. Парламентын засаглалтай орнуудын жишиг ямар байдаг юм бэ?

-Парламентын засаглалтай дийлэнх улс орнуудад төрийн тэргүүн нь энэхүү бүрэн эрхийг эдэлдэг. Харин У.Хүрэлсүх Ерөнхийлөгч энэ эрхээ УИХ-д өгөх гээд байх шиг байна л даа.

Дэлхий нийтэд парламентад яагаад шүүгчийг томилдог эрхийг өгдөггүй вэ гэхээр энэ бол улс төрийн байгууллага. Улс төрийн намууд, улстөрчид сууж байдаг. Тэгэхээр шүүх эрх мэдлийг улстөржүүлнэ гэж айдаг учраас дэлхийд шүүгчийг томилох эрхийг парламентад хэзээ ч өгдөггүй. Парламентын засаглалтай ч бай, Ерөнхийлөгчийн засаглалтай ч бай аль нь ч өгдөггүй. Ерөнхийлөгч гэдэг бол парламентын засаглалтай улсад намаасаа түдгэлздэг учраас төрийн тэргүүн томилдог. Ганцхүү шүүхийн томилгооны өмнөх сонгон шалгаруулалт нь ил тод, олон нийтийн хяналт байх ёстой.

-Ерөнхийлөгчийн Тамгын газраас өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулгын Цэцэд гаргаж байсан хүсэлт шүүхийн шинэчлэлийг хийхэд гацаагаад байсан гэж тайлбарлаад байх юм. Үнэхээр тийм байсан юм уу?

-Миний санаж байгаагаар Шүүхийн тухай шинэ хуулийн холбогдох зүйл заалт Үндсэн хуультай зөрчилдсөн гэж үзээд хориг тавьж байсан. Болохгүй болохоор нь Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргаж, маргаан үүсгэсэн байсан. Тиймээс Х.Баттулга Ерөнхийлөгчийн гаргасан хүсэлтийг Цэцээс татаж авсан гэж ойлгосон. Ер нь бол Шүүхийн тухай хуулийн холбогдох зүйл, заалт Үндсэн хуультай зөрчилдсөн гэж Цэцийн дунд суудлын хуралдаанаар шийдчихсэн юм билээ. Уг нь бол Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар төрийн бусад байгууллага, албан тушаалтан хүндэтгэх үүрэгтэй байдаг. Цэц хэнээс ч хараат бусаар ажиллаж, Үндсэн хуулиа манах ёстой. Түүнчлэн өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулгын МАН-ыг тараасан захирамж хүчин төгөлдөр байгаа энэ асуудал хууль зүйн хувьд ямар үр дагавар авчрах бол гэсэн эргэлзээ хуульчдын дунд байна. Өөрөөр хэлбэл, одоогийн Ерөнхийлөгч энэхүү захирамжийг хүчин төгөлдөр болгоогүй. Тэгэхээр эс үйлдлээрээ энэхүү захирамжийг зөв гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг юм.

-Шүүх эрх мэдлийг төрийн тэргүүн томилдог байсныг одоогийн Ерөнхийлөгч маань тайлбарлахдаа шударга ёсны засаглал нэг эзэнтэй явж ирсэн мэтээр нийгэмд тайлбарлаад байна л даа. Тиймээс үе үеийн Ерөнхийлөгч нарын энэ эрх мэдлээс улбаалж шударга бусын хонгил гэгч нь үүссэн гэсэн үг үү?

-Шударга бусын хонгил гэж яг юуг хэлээд байгаа юм бэ. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Шүүхийн шинэтгэлийн багц хуулиудыг хэлээд байгаа юм уу. Тэгж ярих юм бол тэр ад үзээд байгаа Шүүхийн шинэтгэлийн багц таван хуулийг шинэ эрх баригч МАН 45 суудалтай УИХ-д олонх байхдаа баталсан юм шүү дээ. Тэр үед Хууль зүйн сайд нь одоогийн Засгийн газрын ХЭГ-ын дарга Ц.Нямдорж байсан. Хуульд нь асуудал байсан юм бол засч залруулахгүй яасан юм бэ. Тэр үед ам уралдуулан магтаж байгаад л баталсан биз дээ. Ер нь бол Шүүхийн шинэтгэлийн багц хуулийг Ц.Элбэгдорж гэж хүн хийгээгүй юм. Монголын нэрт эрдэмтэд, судлаачид хуульчид оролцож хийсэн. Шүүхийн шинэтгэл гээд Үндэсний хэмжээний форум хүртэл хийж байлаа. Одоогийн эрх баригчдын баталсан Шүүхийн хууль өндөг шиг өөгүй гэж хэн хэлээд байгаа юм бэ. Цаасан дээр сайн хууль бичиж, шинэтгэлийг эхлүүлж болно, гэхдээ түүнийг хэрэгжүүлэх гэдэг тийм амар зүйл биш шүү. Бид тэр зовлон дундуур чинь бас явсан юм.

-Тамгын газар болон Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх нь мэдээлэхдээ Монголд сайн жишиг тогтоож байна, Ерөнхийлөгч тангараг өргөхдөө “Хүнийг биш хуулийг засагладаг” төртэй болно гэж хэлснийг нь онцлоод байх шиг байсан. Ерөнхийлөгчийн энэ шийдвэр сайн засаглал тогтоход нөлөөлж чадах уу?

-Ямар ч мундаг улстөрч гарч ирээд шидэт дохиуртай юм шиг нэг өдөр Шүүх эрх мэдлийг сайхан болгочихгүй ээ. Ер нь тогтолцоо нь зөв байх ёстой. Бид байхдаа Нийтийн сонсголын хуулийг батлуулж байсан. Энэ хуулиар УИХ-д тодорхой албан тушаалтнууд дээр томилгооны сонсгол хийдэг болсон. Цаашид энэ хуулийг улам чамбайруулах ёстой. Ер нь бодлогын алдааг бодлогоор нь засаж явахгүй бол цөөн хэдхэн хүнийг зориудаар харлуулаад шоронгоор бодлогын алдааг залруулдаг буруу жишиг Монгол Улсад тогтсон. Харин одоогийн Ерөнхийлөгчийн цаашид Монгол Улсад хууль засаглал бүхий, парламентын ардчиллыг тууштай дэмжинэ гэсэн байр суурийг нь бол дэмжиж байгаа.

-Улс төрийн өнгө аясаас нь түүний энэ шийдвэрийг харахад ямар дүгнэлт хийж болохоор байна вэ?

-Үндсэн хуулийн Цэцийн хараат бусаар ажиллах чадамж, Ерөнхийлөгчийн төвийг сахисан байр суурь, ардчилсан үндсэн хуульт тогтолцоонд хэр зэрэг үнэнч байхаас их зүйл хамаарах байх. Ер нь “Уул үзээгүй байж хормой шууна” гэдэг шиг хөлөрсөн улстөрчид их байна шүү. Шүүх эрх мэдлийг тогтолцоог дэндүү их улстөржүүлэх дэмий зүйл юм. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолчихвол шударга ёс, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хэн манах билээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ч.Номин: Соёлын салбарт гарч буй хууль, журам бүрийг хэрэглээтэй байхад төвлөрч байгаа

Соёлын сайд Ч.Номинтой ярилцлаа.


-Соёлын яам байгуулагдаад нэг жил гаруй, Та Соёлын сайдаар томилогдоод есөн сар болж байна. Энэ хугацаанд хийж амжуулсан ажлуудаас тань ярилцлагаа эхэлье.

-Намайг ажлаа авахад Соёлын яам шинээр байгуулагдаад зургаахан сар болж байсан. Яам шинэ байрандаа нүүж ороод, бүтэц бүрэлдэхүүн нь бий болоод дөнгөж л төвхнөж байсан үе. Ковидын хөл хорио, хязгаарлалтын үетэй давхцаад нэн тэргүүнд Соёлын яамны стратеги, бодлого төлөвлөлтөө гаргасан. Өнгөрсөн хугацаанд Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Кино урлагийг дэмжих тухай гээд хоёр том хуулиа хаврын чуулганаар батлуулж чадсан. Орон нутагт соёлын хэлтэстэй болсон, цагдаагийн байгууллагад соёлын өвийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэгжийг байгуулахаар болсон гэх мэт олон ажил өрнөж байна.

-Хэд хэдэн парламент дамнан яригдсан Соёлын тухай хууль хэрэгжсэнээр энэ салбарт ямар хувьсал авчрах вэ?

-Соёлын тухай хууль анх 1996 онд батлагдаж байсан. Түүнээс хойш үе үеийн парламентад дахин шинэчлэн оруулж байсан олон сайдын хүч хөдөлмөрөөр одоогийн Соёлын хууль бий болсон. Манай Засгийн газрын хувьд соёлын үнэт зүйл дээрээ илүү тулгуурлаж хуулиа боловсруулсан. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн амин сүнс нь соёлын үнэт зүйлийг “амь” оруулахад оршиж байгаа. Өмнө нь зургаан бүлэгтэй байсан хуулийг шинэчилсэн найруулгаар найман бүлэгтэй болгож нэмсэн.

Хамгийн гол агуулга нь соёлын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон аж ахуйн нэгжүүд, уран бүтээлчдийг дэмжихийн зэрэгцээ эрх үүргийнх нь харилцааг зохицуулсан юм. Манай салбарынхан төрийн үйлчилгээний албан хаагч дотроо хамгийн бага цалинтай. Тиймээс соёлын ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг нь түлхүү шийдэх гэж оролдсон.

-Соёлын биет болон биет бус өвүүдийг хамгаалах, орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулан яаж хөгжүүлэх вэ?

-Миний хувьд тэргүүлэгч бодлогоо тодорхойлохдоо хэд, хэдэн асуудлыг чухалчилж байгаа. Нэгдүгээрт, үндэсний эв нэгдлийн үнэт зүйлийнхээ бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх. Хоёрдугаарт, бүх нийтийн соёлын боловсролыг нэмэгдүүлэх. Үүнийгээ дотор нь хүний амьдралын үечлэл болгон дээр авч үзэж байгаа юм. Хүн ямар төрлийн нийгмийн харилцаанд орж байна, тэр болгонд ямар төрлийн соёлын харилцаа үүсч байгааг тодорхойлж, бодлогынхоо концепцийг гарган ажиллаж байгаа. Нөгөө талдаа соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх. Өнөөдөр соёлыг түгээн дэлгэрүүлнэ, хадгалж авч явна гэж яриад л байгаа шүү дээ. Тэгэхээр соёл гэдэг бол ямар нэгэн байдлаар хэрэглээнд орж байж олонд танигдаж, түгэн дэлгэрэх учиртай. Хэрэглээтэй байгаа зүйл хадгалан хамгаалагдаж явдаг. Соёл эдийн засгийн эргэлтэд орж, бүтээгдэхүүн, орц болох тусам илүү сайн олны хүртээл болох учиртай. Манай өв соёл бол бидэнд байгаа хамгийн үнэтэй нөөц. Энэ нөөцөө техник технологийн шинэчлэлтэй хослуулаад шинэ төрлийн “бүтээгдэхүүн” үүсгээд хэрэглээнд оруулах ёстой. Үүнээс гадна цахим соёлын бодлого баримталж байна. Цахим шилжилтийн хэд хэдэн гол ажлууд байгаа. Соёлын биет болон биет бус өвүүдээ бүгдийг нь цахим бүртгэлд оруулаад зогсохгүй хэрэглээнд нэвтрүүлэх гэж байгаа юм. Ингэснээр хүн болгон нээлттэй ашиглах боломжтой. Ялангуяа судалгаа, эрдэм шинжилгээний ажилтнуудад хамгийн хэрэгтэй архив болно. Ийм маягаар цахим сан үүсгээд соёлын биет болон биет бус өвөө эргэлтэд оруулах ажлууд явагдаж байна.

-Шинэ тутамд орж ирж байгаа соёлын урсгалаас үндэсний өв соёлоо хэрхэн хамгаалах вэ. Соёлын дархлаатай байхын тулд төрийн ямар бодлого баримтлах ёстой юм бэ?

-Бидний яриад байгаа үндэсний эв нэгдлийн үнэт зүйлийг тодорхойлох бодлого маань соёлын дархлаанд тулгуурласан. Ер нь хүн бүр өв соёлоо, түүхээ мэдэх тусам өөрийн гэсэн соёлын дархлаатай болно гэсэн үг. Техник технологи хурдацтай хөгжихийн хэрээр дэлхий даяар дижитал шилжилтэд орж, ертөнц “хавтгайрч” байна. Цахим орчинд бүх төрлийн мэдээ, мэдээлэл байдаг болохоор нэн ялгангуяа залуу хойч үеийнхэн хүссэн зүйлээ интернэтээс түвэггүй олоод мэдчихэж байна шүү дээ. Мэдээллийн энэ их урсгалд байх нь өөрийн гэсэн оюун санааны дархлаагүй болох эрсдэлтэй. Хүлээж авч байгаа мэдээллээ өөртөө шингээснээр шийдвэр гаргахдаа нөлөөлөлд автаж болзошгүй. Одоо манай залуу үеийнхэн гадны олон орны соёлын довтолгоонд өртөж байна. Тухайн улс болгон соёлоороо дамжуулаад өөрийнхөө орны орон зайг тэлэх бодлоготой. Өмнө газар нутгийн дайн байлдаан байсан бол одоо оюун санааны соёлын довтолгооны эрин үе. Түүгээрээ улс орнууд эдийн засгийнхаа орон зайг нэмэгдүүлэх бодлогоо болгочихоод байна. Тэгэхээр дэлхий дахины энэ олон янзын соёлын довтолгооноос бид яаж Монголоороо үлдэх вэ гэдэг их энгийн. Өөрийн гэсэн оюун санааны дархлаатай, соёл түүхээ мэддэг хүмүүс л байх ёстой. Ирээдүйд соёлын дархлаатай иргэнээ бэлдэхийн тулд одоо залуу үеийнхэндээ үзэж харж, сонирхож, мэдэж байгаа тэр орчин дахь флатформоор нь дамжуулж үүх түүх, өв соёлоо таниулахаас өөр аргагүй болчихоод байгаа юм. Хүүхдүүдийг түүхийн ном, зохиол унш, судал гэдэг цаг ард үлдсэнийг тэдний оюун санаа нотлоод байна шүү дээ. Бидний үйлдвэрлэж байгаагаас тэдний хүлээж авч байгаа чадавх нь хэдэн зуу дахин өсчихсөн. Олон улсын том үйлдвэрлэгч нарын контент агуулгыг үзсээр байгаад бидний хийж буй зүйл жаахан хоцрогдох гээд байгаа. Тиймээс соёлын бүтээлч үйлдвэрлэл гэдэг бол наад талдаа эдийн засгийн үр өгөөжтэй ч том зургаараа оюун санааны дархлааг бэхжүүлэхэд хамгийн гол суурь нь болчихоод байна. Манай улсын хувьд контентын зах зээл дээр хоцрогдолтой байгаа. Тиймээс аль болох хурдан бодлогоор дэмжиж явах шаардлагатай байна.

-Та сая соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай дурдлаа. Соёлын бүтээлч үйлдвэрлэлд юу, юу багтах вэ. Ямар ажлуудыг хийх юм бол. Эдийн засагт үзүүлэх үр өгөөжийнх нь талаар ярихгүй юу?

-Соёлын тухай хууль бол соёлын салбарын үндсэн хууль юм. Малгай хуулиа дагаад Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай хууль гарах юм. Энэ хууль нь суурь агуулгаараа соёлын эдийн засгийн эргэлтийг дэмжсэн хууль болно. Өнөөдрийн байдлаар манай улсын хэмжээнд соёлын үйлдвэрлэлийг том бодлоготойгоор нэгдсэн журмаар явуулж байгаагүй. Хууль эрх зүйн орчноо ч бэлдэж амжаагүй, зах зээлийн орчин нь дөнгөж үүсээд явж байгаа. Өнгөрсөн зургадугаар сард соёлын салбарынхаа эдийн засгийн суурь судалгааг хийж, соёлын бүтээлч үйлдвэрлэл гэж ер нь юу юм, ямар ямар салбар багтах юм гэдгийг нь тодорхойлсон. Ингээд кино урлаг, дуу хөгжим, тайзны урлаг, хувцас загвар, дүрслэх урлаг, утга зохиол гэх мэтчилэн 12 чиглэлийг соёлын бүтээлч үйлдвэрлэлд багтаалаа. Эндээс тэргүүлэх чиглэлээ тодорхойлж, цаашлаад эдийн засгийнхаа ангиллыг гаргах баг ажиллаж байна. Зөв бүртгэл, зөв суурьтай эхэлбэл бүх зүйл цэгцтэй, эмх замбараатай байж жинхэнэ соёлын үйлдвэрлэл болно. Жишээлбэл, хувцас үйлдвэрлэл бол хөнгөн үйлдвэрлэл. Гэтэл загвар нь соёлын бүтээлч үйлдвэрлэл болно. Үүнийгээ хүртэл салгаад коджилтоо хийж байгаа. Өмнө нь соёлын бүтээлч үйлдвэрлэл гээд энд тэнд болж байгаа соёлын арга хэмжээнүүдийг нийлүүлээд ДНБ-ий 0.4 хувь болдог гэсэн албан бус тоонууд явдаг байв. Харин бид соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлснээр дөрвөн хувь хүртэл өсгөх боломжтой гэж үзэж байгаа.

-Кино урлагийг дэмжих хуультай боллоо. Кино урлагийн чиглэлээр бизнес бий болгох, хөрөнгө оруулалтыг татах хуулийн заалтууд орсон гэсэн. Тэр утгаараа энэ хуулийн ач холбогдол цар хүрээг манай киночид олзуурхаж байх шиг харагдсан?

-Кино бүтээл маань өөртөө бүх урлагийг шингээчихдэг. Утга зохиол, хувцас загвар, дуу хөгжим, дүрслэх урлаг гээд бүгд дотор нь багтдаг. Тиймээс кино салбар маань бүх урлагаа дагуулаад аваад явах боломжтой. Иймд дотоодын кино урлагийнхнаа яаж дэмжих вэ, тэднийг хэрхэн бойжуулах вэ гэдгийг ч хуулиндаа сайн суулгаж өгсөн. Дэлгэцийн ард том хэмжээний баг ажилладаг. Тэр багийг хүртэл чадавхжуулах хэрэгтэй. Тэгэхээр тэднийгээ дэмжихээс гадна чадавхжуулах талаас нь хуулиа хийсэн байгаа. Орчин цагт хүмүүс ном уншиж, аливааг хүлээж авахаас илүүтэй контентоор дамжуулж мэдээ, мэдээллээ авдаг, ойлгодог болчихлоо. Оюун санааны хувьд ийм бүтэцтэй болж байгаа учраас энэ чиглэл рүү түлхүү хөгжүүлэх ёстой.

Киноны хуулийг хийхдээ далайцтай авч үзсэн. Зөвхөн дотоодынхоо киночдыг дэмжсэн хууль хийх юм бол манай эдийн засаг тэлэхгүй. Дэлхий даяар кино урлагийн зах зээл нь уул уурхай, газрын баялгийн зах зээлээс хэд дахин томроод давчихлаа шүү дээ. Тэгэхээр бид тэр том мөнгөний урсгалаас жаахан ч гэсэн өөрийнхөө улс руу татах хэрэгтэй. Иймд Киноны тухай хуулиа хийхдээ олон улсын тэр том зах зээл дээр яаж гарах вэ, яаж өөрийнхөө улсад оруулж ирэх вэ гэдэг талаас нь маш сайн судалж, нэлээд өргөн хүрээтэй авч үзсэн. Дэлхийд 100 гаруй улс Кино урлагийг дэмжих хуультай юм билээ. Үүгээр дамжуулаад гадаадын шууд хөрөнгө оруулалт татах том боломж байдаг. Хэрэв гадаадын киночид Монголд ирээд зардал гаргаад, хөрөнгө оруулсан нь татвараар баталгаажих юм бол зарцуулсан мөнгөнийх нь 30 хувийг буцааж олгоё гэж байгаа юм. Бүр дээрээс нь Монголын талаар эерэгээр сурталчилбал, манай соёлыг дэлхийд таниулбал гэсэн тодорхой шалгуур хангасан бол шууд хөрөнгө оруулалтынх нь тодорхой хувийг эргүүлэн өгнө. Гол агуулга нь олон улсаас хөрөнгө оруулалт татах, мэдээж кино багийг дагаад монгол уран бүтээлчдийн чадвар сайжирна гэх мэт олон өгөөжтэй. Монголын талаар олон кино хийгдэх тусам л бусад нөлөөлөл нь их. Дам нөлөө гэдэг талаасаа аялал жуулчлал хөгжинө. Жишээлбэл, Шинэ Зеланд улс анх кино хуулиа гаргаад хоёр сая ам.долларын буцаан олголт гаргаж байсан. Энэ нь буцаад тэр улсад 350 сая ам.доллар болоод орж ирсэн. Кино зураг авалтуудаар байршил нь танигдаж, аялал жуулчлал нэмэгдэж, тухайн орны эдийн засагт ийм их хэмжээний орлого орж ирсэн байдаг. Манай улсад ч гэсэн дэлхийн кино уран бүтээлчдийг татах хангалттай нөөц боломж байгаа.

-Кино урлагийг дэмжих хуулийг хэлэлцэж байхад гадны зах зээлд ажилладаг продюсеруудтай холбогдож, тэдний санал бодлыг тусгасан гэж байсан байх аа. Өмнө ямар хүндрэл бэрхшээлүүд тулгардаг байв. Хууль хэрэгжсэнээр яаж өөрчлөгдөх вэ?

-Бид хуулиа хийхдээ аль болох хэрэглээтэй хууль болгохыг хичээсэн. Хуулийг дагаж мөрдөх журмуудаа гаргахын тулд дотоод гадаадын салбарын мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллаж байгаа. Дотооддоо бол уран бүтээлчид, салбарын мэргэжилтнүүдийнхээ санал бодлыг авч, хэлэлцэж байна. Гадаадынхантай яагаад хамтарч ажиллах шаардлага гарсан бэ гэхээр түрүү хэлсэнчлэн 100 гаруй улсад киноны хууль байдаг. Тэр улс болгон олон улсын зах зээлээс кино урлагаараа дамжуулж хөрөнгө оруулж чадаагүй. Яагаад гэвэл хэрэгцээ шаардлагыг нь хангахгүй хуулиуд бий. Аль нэг улс кино уран бүтээлчдийн хүсэл сонирхолд нийцээгүй хууль эрх зүйн орчинтой байх юм бол тухайн улс жагсаалтаас нь хасагдчихаж байгаа юм. Бидний хувьд бусад 200 гаруй оронтой өрсөлдөж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Харин гадаадын киночдод сонголт ихтэй. Тэр утгаараа хуулийг боловсруулахдаа тэднийг судалж, ямар тохиолдолд хөрнгө оруулалт татаж болох вэ, яавал Монголд ирэх, хөрсөнд буусан хууль болох вэ гэдгийг судалсан. Энэ чиглэлээр “Netflix”, “Motion Picture As­sociation” гэх мэт болон олон улсын том кино бүтээгчидтэй уулзаж, ярилцсан. Аль болох хуулиа зөв, цэгцтэй гаргах гэж хичээсэн. Цаашлаад энэ хуулиа амьтай хууль болгохын тулд журмаа сайн гаргахаар ажиллаж байна. Киноны тухай хууль маань эхнээсээ үр дүнгээ өгч байгаа. Өнгөрсөн пүрэв гаригт дэлхийн хамгийн том зах зээл дээр өөрийн гэсэн байр сууриа тодотгож чадсан “Холлейвүүд репорт” сэтгүүлд манай киноны хуулийг онцолж гаргасан байна. Мөн тантай уулзахын дөнгөж өмнө Монголд кино хийх сонирхолтой хүмүүсийн анхны цахим шуудан ирлээ. Ер нь гадаадын киночид, уран бүтээлчид манай улсын нутаг дэвсгэрт кино, контент хийх сонирхол их байгаа нь ажиглагдаж байна.

-Сайхан мэдээ байна шүү. Засгийн газраас “К4” виз олгох шийдвэр гарсан нь гадаадын уран бүтээлчдийг Монголд чөлөөтэй ирэх боломжтой болголоо гэж мэдээлж байсан. Өмнө нь ямар хүндрэл бэрхшээл тулгардаг байсан юм бэ?

-Монгол Улсад хөдөлмөр эрхлэх виз мэдүүлэх, оршин суух гээд олон зөвшөөрөл авах болдог байсан. Гадаадын уран бүтээлчдийн зүгээс энэ олон шат дамжлагаа ойлгомжтой болгоод өгөөч гэсэн хүсэлт их тавьдаг юм байна. Нэгэнт Монголд богино хугацаанд орж ирээд буцаад гарч байгаа уран бүтээлчдэд дэлхийн жишгээр нь “Артист виз” гэж олгох нь зүйтэй. Ингэж үзээд уран бүтээлчдэд “К” төрлийн виз олгоё гэдэг хүсэлтээ киноныхоо хуульд оруулсан нь үйлчилж, виз олгох журамд өөрчлөлт орсон байгаа. Одоо Монгол Улсад ирэх гадаадын киночид бусад оронд яаж очдог, түүн шигээ хялбархан виз мэдүүлээд л ирэх боломжтой.

-Өнгөрсөн хавар Музейн тухай хуультай боллоо. Уг хууль музейн хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулах вэ?

-Энэ хуулиар музейн ажилтан албан хаагчдын нийгмийн асуудал, дээр нь шинээр хувийн музей байгуулагдах боломжууд, үзмэрүүдийн хадгалалт, хамгаалалт гээд бүх талаас нь харсан чамбай хууль болж гарч ирсэн. Энэ салбарт олон жил ажилласан мэргэжилтнүүдийн туршлага дээр тулгуурлаж хийсэн сайн хууль байгаа.

-Та ярилцлагынхаа эхэнд Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн нэгжтэй болно гэж онцолсон. Тооллогоор музейн үзмэрүүд мэр сэр дутсан гэх асуудал байдаг. Дээрээс нь Монголын соёлын өвийн шүр, сувд болсон эд зүйлс нь хилийн цаана байгаа гэж халаглацгаадаг шүү дээ. Тэгэхээр цагдаагийн нэгжтэй болсноор энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох нь ээ…

-Соёлын өвийн тухай, Музейн тухай хуулиуд маань соёлын өвийн хадгалалт, хамгаалалт дээр түлхүү анхаарч байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан ажлуудад тулгуурлаад соёлын өвийн эсрэг гэмт хэргийг таслан зогсоох нэгжтэй болох юм. Соёлын биет өвийн үл хөдлөх өвүүд буюу хөшөө дурсгал, булш бунхан, хэрэгсүүрийг хүмүүс санаатай болон санамсаргүйгээр гэмтээх асуудлууд гарч байгаа. Үүнээс урьдчилан сэргийлэх ёстой. Тухайн хэрэгсүүр, бунхан дээр эрдэм шинжилгээний баг нь эхэлж очоод малтлага хийж, зураг авч, судалгаа шинжилгээний ажил явуулснаар үр өгөөж нь чухал. Тэндээс гарч байгаа мэдээлэл нь манай улсад илүү хэрэгтэй.

-Соёлын салбар дахь бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд ямар байна вэ. Аймаг болгонд соёлын хэлтэс байгуулна гээд байгаа шүү дээ?

-Монгол Улс соёлын салбартаа бүтээн байгуулалтын ажлуудыг маш сайн хийж байгаа. Шинээр соёлын төвүүд баригдаж байна. Томоохон бүтээн байгуулалтууд гэвэл “Чингис хаан” хаад язгууртнуудын музей, Үндэсний урлагийн их театр байна. Мөн Байгалийн түүхийн музейн соёл амралтын цогцолборыг байгуулж байгаа. Тэнд хүмүүс очоод зөвхөн музей үзэх биш, ногоон байгууламжаар аялал зугаалга хийх боломжтой. Бас хүүхдийн номын сан, хүүхэлдэйн театр “Тасганы овоо”-нд баригдах гэж байна. Энэ мэтчилэн томоохон бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байгаа. Соёл бол хүний оюун санааны дархлаа гэж дээр хэлсэнчлэн эдгээр бүтээн байгуулалтууд дотроо үйл ажиллагаатай болгох ёстой. Өөрөөр хэлбэл, соёлын үйлчилгээ үзүүлнэ. “Чингис хаан”-ы музейд сурагчид очиж хичээлээ хийдэг, хаад язгууртнуудаа судалдаг, эргээд тэр сэдвээр нь багш нар шалгалт авдаг байхаар сургалтын хөтөлбөрт оруулдаг ч юм уу. Ийм систем үүсгэнэ. Тэнд хүүхэд залуусыг татсан төрөл бүрийн арга хэмжээ өдөр бүр зохион байгуулж байна. Тэгж байж төрийн оруулсан хөрөнгө оруулалт хэрэгцээнд орж, үр ашигтай болно. Ингэснээр соёлын хүртээмж ч өснө.

Орон нутгийн хувьд аймаг болгонд соёлын газартай болж байгаа. Соёлын үйлчилгээ үзүүлэх тэдгээр байгууллагуудаа яам нь нэгдсэн мэргэжил, арга зүйгээр хангана. Нэг ёсондоо төрийн соёлын бодлого нэг урсгалтай нэгдсэн бодлоготой явна гэсэн үг. Соёлын яамнаас баримталж буй гол бодлого бол татвар төлөгчдөөс төлсөн төгрөг болгон ямар нэгэн байдлаар үр ашигтай байх ёстой. Ингэхийн тулд соёлын хүртээмж нэмэгдэх, эсвэл соёлын үйл ажиллагаа явуулах газрын боловсон хүчнийг бэлдэх үүрэгтэй. Ерөнхийдөө гүйцэтгэлийн үнэлгээнд тулгуурлаж, ард түмний төлж байгаа төсвийн мөнгө үр ашигтай болох юм.

Ер нь манай салбар сүүлийн 20 гаруй жил дандаа аль нэг яамны хавсарга бодлогоор яваад ирсэн. Үндсэн бодлогын гадна орхигдоод байхаар ямар байдалтай явж ирсэн нь ойлгомжтой шүү дээ. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн толгойлж байсан өмнөх Засгийн газрын үед “Соёл бол Монгол Улсын хамгийн чухал салбар. Соёлыг гол бодлогуудынхаа нэг болгож авч явах ёстой” юм байна гэж үзсэн. Иймд соёлын салбарт маш их анхаарал тавьж байгаа. Соёлын яам байгуулагдаад чиглэл, чиглэлээ сайн тодорхойлоод хууль эрх зүйн орчныг сайжрууллаа. Тэгэхээр соёлын нэгдсэн бодлоготой болоод тэрэндээ дамнасан хууль эрх зүйн орчных нь сайжруулалтыг хийж, эдийн засгийн эргэлтэд орох боломжийг бий болгоод явах юм бол ганцхан улсаас татаас аваад байдаг биш, харин ч төсөвт орлого оруулна.

-Ч.Номин сайд гэхээр “Монгол HD” телевиз гэж хардаг. Таныг соёлын өвийг сурталчилах ажлыг өөрийнхөө хамаарал бүхий телевизээр цацуулж, санхүүгийн дэмжлэг үзүүлж байна гэсэн шүүмж их явсан. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Төрийн сайд болсноос хойш хууль тогтоомжийнхоо хүрээд “Монгол HD” телевизтэй холбоогүй болсон. Түүн дотроо “Монгол HD” телевизийн хувьд аливаа нэг уран бүтээл хийж байгаа бол нийгмийн хариуцлагынхаа хүрээнд явуулж байгаа. Санхүүгийн харилцаанд Соёлын яам болон “Монгол HD” телевиз орсон асуудал байхгүй гэдгийг албан ёсоор хэлье.

-Сошиалаар нэлээд хүчтэй сэвсэн бас нэг асуудал бол таны улаан хүрэмтэй зураг байв. Хятадын бодлогыг дэмжлээ гэх зэргээр янз бүрээр л шуугьж байсан шүү дээ?

-Хувцас загвар бол соёлын салбар гэж дээр хэлсэнчлэн миний бие Монголынхоо соёл урлагийн салбарт үйл ажиллагаа явуулж буй хүмүүсийг хувиасаа дэмжиж, хамтарч ажиллаж ирсэн. Аль болох монгол бүтээлээ хэрэглэхийг эрхэмлэдэг. Өмссөн хувцаснууд маань дандаа монгол дизайнеруудын урласан хувцас байгаа. Залуу хүний хувьд алдаатай, оноотой зүйл байсан байх. Хүнийг агуулгаар нь шүүмжлэх ёстой. Гэвч, эмэгтэй хүнийг, эмэгтэй улстөрчийг, эмэгтэй сайд нарыг “эмэгтэй” гэдэг талаас нь, өмссөн, зүүснээр нь шүүмжлэх хандлага илүү ажиглагдаж байна. Эрэгтэй, эмэгтэй хоёр сайд адилхан зүйл хэлэхэд, эмэгтэй гэдгээрээ илүү шүүмжлүүлдэг байж болохгүй.

Хэрвээ миний ярьж, хийж байгаа бодлого, ажил таалагдахгүй бол түүнийгээ бодитойгоор шүүмжилбэл би хүлээж авна. Бид татвар төлөгчдийн мөнгөөр төрийн үйл ажиллагааг нь зөв бодлогын хүрээнд хэрэгжүүлэх гэж яваа хүмүүс. Хүн л болсон хойно алдаа гарна. Ажил хийж байгаа хүнээс л алдаа гардаг. Эцэст нь гэж хэлэхэд, хүнийг шүүмжлэхдээ хэлбэр дүрс биш агуулга дээр нь үндэслэж мэдээллээ түгээгээсэй гэж уриалмаар байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Гарамгайбаатар: Манайд үнэндээ дарангуйллын коммунист систем тогтчихсон

УИХ-ын гишүүн асан, Хэнтий аймгийн 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд АН-аас нэр дэвшигч Б.Гарамгайбаатартай ярилцлаа.


-Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо(ҮБХ) хуралдаж, нөхөн сонгуульд таныг нэр дэвшүүлэхээр болсон байна. Хэрэв та УИХ-ын гишүүнээр сонгогдвол хамгийн түрүүнд ямар ажлуудыг хийх вэ?

-Сонгон шалгаруулах хорооны гаргасан шийдвэрийг ҮБХ-оор баталгаажууллаа. УИХ-д АН-ын дүрэм, сонгон шалгаруулах журмын шаардлагыг хангасан хүмүүс нэр дэвшдэг. УИХ-ын гишүүнд өрсөлдөнө гэдэг амар хялбар ажил биш шүү дээ. Тэр дундаа өнөөдөр МАН төрийн эрхийг барьж, олонхоо бүрдүүлсэн парламентад ороод ажил хийнэ гэдэг төвөгтэй асуудал. Гэхдээ ажил хийх боломж байгаа гэж харж байна. Тэр утгаараа би УИХ-д сонгогдож гишүүн болж чавал төлөвлөж байгаа ажлууд олон байгаа. Ялангуяа Үндсэн хуулийг зайлшгүй эргэж харах ёстой гэж үздэг. Үндсэн хуулиас улбаалаад гарч байгаа бусад эрх зүйн баримт бичгүүдийг өөрчлөх шаардлага бий. Мөн АН-ын үзэл баримтлалын таван үндсэн зарчмыг онцгой анхаарч ажиллана. Улсын дээд шүүхэд үзэл баримтлалынхаа бодлогын баримт бичгээ албан ёсоор бүртгүүлсэн цорын ганц нам бол АН юм. Энэхүү үзэл баримтлал дахь хувь хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой асуудлыг хангаж ажиллана. Одоо үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх хувь хүний эрх чөлөөтэй холбоотой асуудал айдас хүйдэс ихтэй болжээ. Үүний эсрэг тууштай зогсоно. Мөн Ардчиллын гол цөм нь дундаж давхаргыг бий болгохын тулд хувийн өмч байдаг. Энэ бол АН-ын үндсэн тулгуур зарчмуудын нэг шүү дээ. Тиймээс хувийн өмчийг тууштай хамгаална. Хувийн өмчийг төр ямар нэгэн байдлаар булаах, хувийн ашиг сонирхлоор халдаж байгаа байдлыг таслан згсоохын төлөө өөрийнхөө дуу хоолойг тууштай хүргэнэ. Дараагийн анхаарч ажиллах асуудал бол шүүхийн өмнөх тэгш эрх. Шүүхэд дарга цэргийн ялгаа гаргахгүй байх. Мэдээж шүүх, прокурорын үйл ажиллагаа ил тод шударга зарчимтай байхын төлөө явна. Би тэр зовлонгийн дундуур туулж гарч ирсэн хүн. Тиймээс энэ салбарт хүний эрхийг хангуулахын тулд хийх ажлууд байна гэж үзэж байгаа. Хүнийг шүүхийн хаалганы өмнө хэдэн жилээр байлгаж чаддаг энэ системийг өөрчлөхгүйгээр бид цааш алхахгүй. Үүний төлөө тууштай ажиллана.

-Та өмнө нь УИХ-д Хэнтийгээс сонгогдон ажиллаж байхдаа орон нутагтаа багагүй бүтээн байгуулалт хийж, хөрөнгө оруулалт татаж чадсан гэж нутгийн иргэд ам сайтай байдаг юм билээ. Харин одоо гишүүн болбол сонгогдсон тойрогтоо энэ чиглэлд хэрхэн анхаарах вэ?

-Хэнтий аймагтаа АН-аас олон жилийн дараа сонгогдсон хүн л дээ, би. Ер нь манай аймгийг “цэнхэр” гэж аман дээрээ ярьдаг боловч үнэн чанартаа “улаан” байхгүй юу. Тэр дундуур ганц цэнхэрдүүлсэн боломж бол 1996, 2012 он байсан. АН-ын гишүүдийн дэмжлэгтэйгээр аймагтаа ялалт байгуулж байсан он жилүүд л дээ. Ялалт байгуулсан он жилүүддээ Хэнтий аймагт урьд өмнө хийгдэж байгаагүй хөрөнгө оруулалтуудыг татаж чадсан. Тухайн цаг үед миний бие Хэнтий аймагт урьд өмнө хийгдэж байгаагүй хөрөнгө оруулалтуудыг татаж чадсан. Эдийн засгийн байнгын хорооны дарга, АН-ын олонхын бүлгийн дарга байсны ач тус байгаа гэж боддог. Хөрөнгө оруулалтууд үргэлжлэх ёстой. Энэ утгаараа Хэнтий аймагт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтуудад анхаарна. Хэнтий аймаг бол аялал жуулчлалын бүс нутаг гэдгийг дэмждэг хүний нэг. Гэхдээ хийж байгаа хөрөнгө оруулалтууд эдийн засгийн болоод бусад зүйлээр ач холбогдолтой байх ёстой. Татвар төлөгчдийн мөнгөөр хийгдэж байгаа ажлууд эргээд үр өгөөжөө өгдөг байх зарчим дээр зогсоно. Оруулж байгаа хөрөнгө оруулалтууд нь зөв газраа очиж байна уу гэдэгт анхаарч ажиллана.

-Та сая Хэнтий аймгаа аяллын бүс болохыг дэмждэг гэлээ. Гэтэл саяхан аялал жуулчлалын томоохон цогцолбор байгуулахаар төлөвлөсөн газар дахь Андлалын хөшөөг нураачихлаа шүү дээ. Энэ үйл явдлыг хэрхэн харж байна вэ?

-Өнөөдөр “Андлалын өргөө”-г нураасан асуудлын талаар олон өнцгөөс ярьцгааж байна. Миний хувьд хөшөөг шүүмжлэхгүй. Аялал жуулчлалын бүсэд, Монголын нууц товчоонд дурдагдсан газар нутгуудад Монголын түүхийн ач холбогдолтой бүтээн байгуулалт бий болгож байгаад дургүйцэхгүй. Гэхдээ түүнийг хэрэгжүүлсэн нь цаг үеэ олсон эсэх, эдийн засгийн оновчтой шийдэл байсан уу гэдэг дээр өөрөөр хардаг. Хамгийн гайхалтай нь “Андлалын өргөө”-г гүйцэтгэж байсан компани тэр мөнгөө асуудалгүйгээр дор нь буцаагаад өгчихсөн нь сонирхол татаж байгаа юм. Өмнө аж ахуй эрхэлж байсан хүний хувьд бизнесийн зовлон жаргалыг мэднэ л дээ. Энэ утгаар харахад тэр асуудалд нууцлагдмал зүйл байсан юм шиг хардлага яах аргагүй төрнө. Ямар компанийг сонгосон юм, юу хийдэг байсан юм, яагаад тэр бүх мөнгийг эргүүлээд нэг өдрийн дотор олж өгөв гэдэг нь өөрөө асуудал. Энэ тал дээр иргэдийн яриад байгаа өнцөг нь ч зөв. Мэдээж, хариуцлагын асуудал яригдах ёстой. Юу вэ гэхээр “Эзэн Чингисийн төрсөн нутагт барьж байгуулж буй ажлуудын эсрэг ямарваа нэгэн үйлдэл, үг хэл гаргавал тэр хүнийг төрийн эсрэг гэмт хэрэгтэн гэж үзнэ” гэсэн яриа Их хурлын танхимд явж байсан. Тэгэхээр ингэж ярьж байсан улсууд нурааж байгаа нь сонин байна. Энэ үйлдлээ ямар өнцгөөс яаж тайлбарлах нь бас сонин. Тэрнээс зураг төслийн авторуудыг, бүтээн байгуулалтад гар бие оролцсон улсуудыг, энэ бүтээн байгуулалт амжилттай болоосой гэж хүсэж байсан хүмүүсийн мөрөөдлийг шүүмжлээгүй. Хамгийн гол нь үр дүнтэй, оновчтой, цаг хугацаагаа олсон зөв шийдэл болсон уу, үгүй юу гэдэг асуудал байгаа юм. Тэгэхээр ганц “Андлалын өргөө” гэлтгүй цаана нь олон объект бүгд зогсонги байдалтай байгаа. Шалтгааныг нь сонирхоод үзэхэд дандаа санхүүгийн эх үүсвэртэй холбоотой байсан. Энэ нь ТЭЗҮ байхгүй гэдгийг маш тодорхой харуулаад байгаа юм. Сүүлийн үед сонгууль дөхсөнтэй холбоотой ихээхэн хэмжээний дэд бүтцийн асуудлууд яригдаж байгаа. Гэхдээ ямар зураг төсөл хэзээ гарсан юм, хэдий хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулах вэ гэсэн тооцоо судалгаа алга. Эдгээр ажлуудыг сонгуулийн өмнө ингэж зарлаж, хийнэ, бүтээнэ гэж яриад байгаа нь иргэдийн бухимдлыг өөр тийш нь хандуулах, тэдний сэтгэл санааг саармагжуулах, өнгөц засал хийгээд байна уу гэж шүүмжлэлтэй хандаж байна.

-АН-ын ҮБХ-ны хуралдаанд О.Цогтгэрэлийн гэх талаас сонгуульд нэр дэвших хүнийхээ нэрийг оруулсан юм уу?

-АН-ын албан ёсны ҮБХ-ны хурал болсон. Яагаад гэвэл ҮБХ-ын гишүүн болох хүмүүс дүрмийн дагуу намд хүлээсэн үүрэгтэй. Тэр хэмжээгээр хариуцлага үүрдэг албан тушаал шүү дээ. ҮБХ-ны гишүүн болно гэдэг амар хялбар биш. Дүрмийнх нь дагуу хүлээх үүргээ биелүүлдэг хүмүүс ҮБХ-ны гишүүн байгаа юм. О.Цогтгэрэлийн гээд яриад байгаа улсууд бол өнөөдөртөө албан ёсны ҮБХ-ны эрхүүд нь хүчингүй болсон. Яагаад гэвэл хүчингүй болох заалтууд намын дүрэмд маш тодорхой байгаа. Тэр заалтуудаа зөрчсөн учраас өнөөдөр ҮБХ-ны гишүүн гэж хэлэх боломжгүй болсон.

-АН нөхөн сонгуулиас өмнө учир зүйгээ олно гэж мэдэгдэж байсан даа. Хоёр тал ширээний ард сууж байгаад хэнийгээ нөхөн сонгуульд дэвшүүлэхээ шийднэ гэж…

-АН тийм санал, санаачилгыг удаа дараа гаргасан. Бид хүний өөрийн гэж эвдрэлцэж муудалцахаасаа илүү аль болохоор ойлголцож зөв нэр дэвшигчид, зөв хүмүүсээ намынхаа лидер болгоё гэдэг асуудлыг олон жил ярьж байгаа. Бид залуу үеэ намын удирдлага, дээд түвшинд орж ирэхэд хааж боосон зүйл байхгүй. Нам бол дүрэмтэй. Гишүүүн нь дүрэмдээ захирагддаг. Дүрэм дагасан журамтай. Монгол тусгаар тогтносон улсын хувьд өөрийн гэсэн хууль тогтоомжоо мөрдөж, дагах ёстой. Тэр дагуу үүргээ биелүүлж, хариуцлагаа үүрдэг тийм л нийгэм, хүмүүс байгаасай гэж боддог. АН-ын гишүүдийн маргаан гараад байгаа асуудал бол нэг хэсэг нь дүрмийнхээ хүрээнд үйл ажиллагаагаа явуулъя гэж байна. Нөгөө тал нь дүрэмгүй тоглолт хийе гэсэн сонирхлоос үүссэн зөрчил. Тэрнээс бүх юм нээлттэй. Энэ улсууд нэр дэвших хүсэлтэй байсан бол ҮБХ-ны гишүүн ямар дэг жаягаар явж болдог тэр зарчмаараа эрх нь нээгдэх байсан юм. Харин тэд орж ирээгүй нь тэр эрхээ өөрсдөө нээхийг хүсээгүй гэсэн үг.

-Танай намын дотоод зөрчилдөөнд Ардын нам хамгийн их баярлаж, алгаа хооронд нь үрж суугаа. Хагаралтай байдлаасаа болж Ерөнхийлөгчийн сонгуульд муу оролцсон. Хэрэв нам дотроо учраа олохгүй бол нөхөн сонгуульд амжилт үзүүлж чадахгүй байх вий гэсэн болгоомж намын жирийн гишүүдэд байна?

-Тэр бол нуух юм байхгүй үнэн. АН-ын олон гишүүн тийм санал бодлоо илэрхийлж байгаа. Сүүлийн үед миний ажиглаж байгаагаар бол дүрэм журам ярихаас илүү нэг хүн рүү дайрсан дайралт нь хэтэрлээ. Тэр дайруулаад байгаа хүн нь өөрийгөө хамгаалах үйлдлийг зайлшгүй гаргана шүү дээ. Дүрэм журмынхаа дагуу шийдвэрүүдээ гаргавал бидний дунд маргаан байхгүй. Гэтэл зөвхөн нэг хүнийг муулах гэж өлгөж аваад тэрэн дээр нь бусад улс төрийн хүчнүүд турхиралт явуулаад байгаа нь харамсалтай. Энэ бүх зодоон, үймээнтэй асуудлууд үнэн чанартаа манай намын доторх үйлдлүүд. Тэр үйлдлийг хийж байгаа улсууд маш тодорхой байна. Гэхдээ иргэд, сонгогчид, намын жирийн гишүүд маань мэдээлэл хомс болохоор тэр болгон ойлгогдохгүй байх нь аргагүй юм.

-Эрх баригчид халамжийн бодлогоор улс орноо удирдах боллоо. Манай улс ардчилал, эрх чөлөөгөө ямар үнэ цэнээр олж авлаа даа. Гэтэл та бүхний тэмцэж бий болгосон тэр ардчилал өдөр өдрөөр бүдгэрсээр байгаад АН үнэхээр сул дорой байгаа. Хашир улстөрчийн хувьд АН яаж ажиллах ёстой гэж үзэж байна вэ?

-Одоо бидний том дутагдал л юм даа. Яагаад гэвэл хийж бүтээсэн зүйлүүдээ олон түмэндээ тэр болгон сурталчилж, гүйцэд ойлгуулж чадаагүйн зовлон байна гэж харж байгаа. Өнөөдөр хүн бүр ардчиллын буянаар гэж ярьдаг. МАН ч гэсэн өөрсдийгөө ардчилалтай нам гэдэг. Өнгөрсөн 30 жилд өнөөдрийг хүртэл бүх буруутан нь зөвхөн АН гэсэн улс төрийн ухуулга тасралтгүй явлаа. Энэ ухуулга сурталчилгааг бусад намууд сайн сэвж байгаа. АН-ыг байгуулсан хүмүүс “Бидний хийж бүтээсэн зүйлээр ард түмэн ойлгох байх” гэсэн өөдрөг сэтгэлээр ажиллаж, зөвхөн гэрэл гэгээтэй зүйл хийхийн төлөө явсныхаа үр дүнг амсаж байна л даа. Саяхан сошиалаар хүртэл явлаа шүү дээ. Ц.Элбэгдоржоос боллоо гээд л цуурцгаасан. Ц.Элбэгдорж нь буугаад зургаан жил болж байна. Дараа нь АН-аас боллоо гэцгээсэн. Гэтэл АН төрийн эрх мэдлийг бүрдүүлж чадалгүй хоёр дахь дөрвөн жил рүүгээ орох гэж байна. Дээр нь МАНАН гэдэг айхавтар юмыг байгуулсан гээд М.Энхболдтой хамаатуулж ярилаа. Тэр хүн алга болоод гурав, дөрвөн жил өнгөрлөө. Сүүлд Х.Баттулгаас л болсон гэцгээлээ шүү дээ. Энэ хүн нь ажлаа өгөөд дараагийнхаа сонголтыг хийснийг бид сая мэдлээ. Өнөөдөр үнэхээр хэн рүү хамаг муугаа тохох гээ вэ. 30 жил Ардчилсан намаас боллоо гэж буруутгалаа. Тэрний өмнөх Ардын нам 100 жил болж байгаа шүү дээ гэдгийг санах хэрэгтэй.

Үнэндээ манайд өнөөдөр дарангуйллын коммунист систем тогтчихсон. Энэ нь нуугдмал байдалтай байна. Хүмүүсийн үзэл бодлыг янз бүрээр айлгаж, сүрдүүлдэг. Жаахан эсрэг байх юм бол дардаг. Шоронгоор айлгадаг. Бүхий л айлгаж болох хүчирхийллийн зэвсэглэлийг ашиглах нь сүүлийн зургаан жилд ихэслээ. Өнгөн дээрээ Монгол бол ардчилсан улс. Парламентын засаглалтай. Олон намууд парламентад суудаг. Сонгууль ардчилсан маягаар явж байгаа дүр төрх нь ил тод. Үнэн чанартаа энэ бүгд мөн өнгөн засал. Дарангуйллын системээ нуух гэсэн санаа. Тиймээс ард түмэн энэ байдлыг сайн ойлгоосой гэж хүсч байгаа юм.

-Сонгуулийн санал тоолох хар машины луйврын талаар сүүлийн үед их ноцтой мэдээллүүд явах боллоо. Үнэн бол шударга сонгууль болж чадах уу. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Миний мэдэж байгаагаар хар машиныг нийлүүлсэн Канадын компанийн улсууд ч тэр, өөр олон хүн энэ асуудлыг ярьж байна. Тэгэхээр тэр нь өөрөө туйлын ноцтой юм байна гэдгийг улам лавшруулаад байгаа юм. Энэ бүгдэд арга хэмжээ авахгүйгээр ямар нэгэн байдлаар хаагаад, зогсоогоод, саармагжуулсаар байгаад сонгуулиуд өнгөрч буй нь бас нэг хардлага төрүүлэх боломж. Өмнө ямар гайтайг нь цоллоод л талбай дээр хар машиныг шатааж байсан улсууд өнөөдөр гайхамшигтай гэж амаа олохгүй ярилцаж суугаа нь өөрөө бас эргэлзсэн асуудал дагууллаад байна. Тэгэхээр сонгууль ардчиллын зарчмаар болж байна гэдгээрээ болоод өнгөрнө. Ардын нам хийх ёстой үйлдлүүдээ бүрэн хийж байгаа нь ч харагдаж байгаа. Гэхдээ энэ бүгдийн цаана сонгогчдын саналаа өгч буй байдлыг уншдаг хар машины программ яагаад асуудал ингэж хөндөгдөх хүртлээ ужгирав гэдэг нь дахиад асуудал дагуулна. Энэ бол ойлгомжтой болчихоод байгаа. Мэдээж Ардын нам үүнийг дахиж гаргаж хөндөхгүй. Бүх юм хуулийн дагуу, ямар ч асуудалгүй гэдгийг СЕХ ч тэр, МАН ч тэр зарлана. Бид үүний дор сонгуульд оролцоно. Гэхдээ хар машин ажиллаж байгаа нь улам бүр, өдөр ирэх тусам нотлогдож байна.

-Оюу толгойн гэрээтэй холбоотой АН-ын лидерүүдийг буруутгасан асуудлыг юу гэж харж байна вэ. Тэднийг цагаатгах ёстой гэх юм билээ?

-АН энэ тухай XI их хурлаараа албан ёсоор зарлачихсан. Улс төрийн хоригдлууд Монголд байгаа юм шүү гэж. Энэ улсууд бол үзэл санааны хоригдлууд гэдгийг АН хүлээн зөвшөөрдөг. Хамтын шийдвэр гаргасныхаа төлөө ял тулгуулж, хэрэгт унаж байгаа асуудал. Энэ бол АН-ыг байхгүй болгох гэсэн Ардын намын дарангуйллын систем үйл ажиллагаагаа явуулж байгаагийн хэлбэр. Үүнд мөн ялгаагүй манайд лидер гэж яригддаг зарим нэг улс оролцсон. Тэд одоо ил болж байх шиг байна. Энэ бүгдийг ойлгох цаг ирэх байх аа.1930, 1960-аад оны хэлмэгдүүлэлт яг энэ замыг туулсан байх магадлал өнөөдөр харагдаж байна. Хэзээ нэгэн цагт энэ хэргүүд илэрч цагааддаг юм байна гэдэг нь ч ойлгогдож байгаа.

-Л.Оюун-Эрдэнийн толгойлж буй Засгийн газрын 200 хоногт хийсэн ажлын талаар та ямар бодолтой байна вэ?

-Засгийн газарт нарийвчилсан тооцоо, судалгаа, төлөвлөлт гэж алга. Ганцхан жишээ хэлэхэд, ковидын үед яаж ажиллаж байгаа нь тод харуулна. Манайх шиг хөл хорио бүтнээр нь тавьсан улс дэлхийд ховор байна гэж яриад байгаа биз дээ. Гэтэл улсаа бүхэлд нь хориг тогтоож байх тэр цаг үедээ энэ цөөхөн хүн амыг хяналтадаа оруулах боломж байсан. Гэтэл энэхүү ажлаа хийж чадалгүй алдсан гэдгээ Л.Оюун-Эрдэнэ сайд өөрөө хүлээн зөшөөрчихсөн. Хоёрдугаарт, Засгийн газар өөртөө маш их хэмжээний эрх мэдэл авсан. Их хурлаас дээгүүр эрх мэдэл Засгийн газарт байгаа. Ковидын тухай хууль гэж мундаг хууль гарсан даа. Энэ хуулиар Засгийн газар онцгой эрх мэдлийг өөртөө шингээж авсан. Хуулийн хэрэгжилт нь зөв байгаад, зөв хууль болоод, үүнийхээ дагуу Засгийн газар онцгой арга хэмжээгээ авч хэрэгжүүлсэн бол ковидын дараахь эдийн засагт санаа зовохгүйгээр зохион байгуулах боломж байсан. Валютын эх үүсвэр, гадаад худалдаа, Монголын хилийг тойрсон хоригуудыг тавиулахгүй байх боломж байсан. Гэвч үүнийг Монголын Засгийн газар алдсан. Өнөөдөр 200 хонож байна, үр дүн гарах болоогүй байна гэж ярих нь зөвхөн өөрсдийгөө хаацайлах гэсэн оролдлого. МАН-ын гишүүд хүртэл энэ үзэл бодлоо илэрхийлж байна. Гэхдээ өнөөдрийн энэ УИХ өрөвдмөөр байдалд байгаа. Бүх эрх мэдлээ өгсөн, хумиулсан. Үндсэн хуулийн шинэчлэлтээр Хяналт шалгалтын хороо байгуулна гэж заасан. Гэтэл үүнийгээ хэрэгжүүлж чадахгүй горыг нь амсаж байна. Засгийн газраа ч хянаж чадахгүй л байдалтай сууж байгаа. Засгийн газар туйлын хар мөрийг үлдээхээр нөхцөл байдалд ажиллаж байна. Эцсийн дүнд энэ бүгдийг ярьсан хүнийг буруутгах, гэмтэн болгох нь Засгийн газрын хамгийн түрүүнд хийж чаддаг ажил болчихоод буй нь маш тодорхой.

-Нөхөн сонгуульд парламентад суудалгүй улс төрийн намуудыг нэгдэж оролцох уриалгыг АН-аас гаргаж байсан ч биеллээ олсонгүй. Бүгд тус тусдаа хүчээ үзэхээр болох шив дээ?

-Бид ямар ч байсан уриалга гаргаад эхний уулзалтыг хийсэн. Харамсалтай нь дараа, дараагийн уулзалтууд болоогүй. Шалтгаанууд байна гэж харж байгаа. Нэг хэсэг нь нөгөө л арга барилаараа худалдагдсан, эсвэл нэг талд үйлчлэх зорилготойгоор орж ирж байна. Нөгөө нэг хэсэг нь дундуур нь олз хайж байгаа улсууд. Гурав дахь нь АН-ын өнөөдрийн байгаа нөхцөл байдлыг хараад “Эд нар ч дээ” гэсэн байдлаар хандаж буй нь ажиглагдсан. Энэ бүгдээс болоод бидний уулзалт амжилт олохгүй явсаар байгаад намуудын нэр дэвшигчид нь тодорхой болж байх шиг байна.

Ардчилал гэж ярихаар “АН-ын өмч биш, бид бүгдээрээ ардчиллын төлөө явж байгаа” гэж олон намууд ам амандаа дуугардаг. Гэвч цагаа тулахаар бүгд амин хувиа бодоцгооно. Өөр өөрсдийнхөө жижиг санааг гүйцэлдүүлэхийн төлөө салж бутраад явдгаас болж МАН-ын зууш болж байгаад харамсаж байна. Гэхдээ үүнийг ойлгож байгаа хүмүүс ч байгаа байх. Ойлгохгүйгээр тоглолтод орж байгаа хэсэг ч бий. Ардын нам бол ил тоглохгүй шүү дээ. Бүх зохион байгуулалтыг далдуур хийж байгаа. Ард түмнийг харахад МАН өөрийнхөө урдах ажлыг хийж байгаа мэт тайван амгалан храгдана. Бусад намууд л бужигнаад байгаа биз. Гэтэл үнэн чанартаа гол тоглоомыг нь тэд тодорхойлж байгаа шүү дээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Баттөр: Ковидын халдвар есдүгээр сарын дундуур оргил үедээ хүрч болзошгүй

-ИРГЭД ДОР БҮРТЭЭ ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЖ ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ БАРИМТАЛБАЛ ЦАР ТАХЛЫГ ЭРСДЭЛ БАГАТАЙ ДАВЖ ЧАДНА-


ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөртэй ярилцлаа.


-Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд дельта вирус олныг түгшээх боллоо. Нийт сорьцын хэдэн хувьд нь дельта илрээд байна вэ. Яаж илрүүлж байгаа вэ?

-Өнгөрсөн тавдугаар сарын 26-нд Япон руу явуулсан сорьцод зөөвөрлөгдсөн дельта вирус бүртгэгдсэн. Гэхдээ тэр үед дотоодын халдвар байгаагүй. Зургадугаар сард Япон руу дахин явуулсан 160 сорьцын 38-ынх нь хариу ирсэн.

Арван хувьд нь дельта вирус байгааг тогтоосон. Мөн альфа болон Монголд тархаж байгаа өвөрмөрц хувилбар байна гэсэн мэдээ авсан. Вирус нэг хүний биеэс нөгөөд орохдоо хувьсаж өөрчлөгдөж байдаг. Ийм вирус тодорхой хувийг эзэлж байна.

Бид тавдугаар сараас эхлэн PCR-т суурилсан мутаци хувилбаруудыг илрүүлэх шинжилгээ хийж байсан. Үүнийгээ баталгаажуулахын тулд Япон улс руу сорьц илгээгээд MJS шинжилгээгээр баталгаажуулж байгаа. ДЭМБ хэрэв MJS-ийн шинжилгээ хийх боломжгүй бол PCR-т суурилсан мутаци илрүүлэх шинжилгээг хийж болно гэж үзсэн. Одоо бид альфа, дельта вирусийг илрүүлэх шинжилгээг PCR-т суурилан хийж байна. Япон улс руу явуулсан сорьцууд PCR-т суурилсан шинжилгээний хариутай таарч байгаа.

Тэгэхээр бид дараагийн мутаци хувилбарыг илрүүлэх сорьцыг шинжилгээнд явуулах, үлдсэн шинжилгээнийхээ хариуг хүлээх ямар ч шаардлагагүй. PCR-т суурилсан мутаци хувилбараа илрүүлэх шинжилгээнд үндэслээд шийдвэрүүдээ гаргаад явах нь илүү цаг хугацаа хожино. Тиймээс улсын хэмжээнд байгаа сорьцуудаас дээж авч PCR-т суурилсан мутаци хувилбар илрүүлж байгаа. Өдөр бүрийн тохиолдлын тоо их байх тусам дельта хувилбар хурдан тархах магадлалтай. Тохиолдлын тоог бага түвшинд бариад байвал дельта хувилбар тархах эрсдэл нь бага байна. Долоо хоногт арван хувиар нэмэгдээд байгаа зүй тогтол харагдаж байна. Орон нутгийн тухайд 10-50 хувьд нь дельта вирус илэрч байгаа. 50-иас дээш хувьд дельта илэрсэн аймгуудад үнэлгээ хийгээд үзэхэд ойрын хугацаанд аялал жуулчлал хурим найр, баяр наадам ихэссэнтэй холбоотой байна. Зөвхөн бөх барилдах, морь уралдахыг зөвшөөрсөн. Гадаа болохоор эрсдэл багатай гэж үзсэн хэрэг. Гэтэл нэг гэрт арав, хориулаа тойрч суугаад айргаа тойруулж уугаад найр хурим хийгээд байхаар халдвар улам нэмэгдэнэ шүү дээ. Тэнд нэг вирустэй хүн дуулахад л тэр гэрт байгаа бүх хүн зэрэг халдвар авах эрсдэлтэй. Халдвар хамгааллын дэглэмийн үед маскаа аваад хоол идэхдээ хоорондоо битгий ярь гэдэг зөвлөмж өгч байгаа. Гэтэл маскаа аваад чанга дуулна гэдэг бол тэр хүмүүст бүгдэд нь эрсдэл үүсгэж байна. Харин хурим найранд очсон хүн масктайгаа удаан хугацаагаар суугаад байна гэж байхгүй. Баян-Өлгий аймагт гэхэд 300 хурим найр болсон байна. Наадам болоод л 3-4 хоногийн дараа шууд тохиолдлын тоо 100-гаас дээш гараад явчихаж байх жишээтэй. Тэгэхээр халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах хэрэгтэй.

-Есдүгээр сард хичээл цуглахаар вакцин хийлгээгүй хүүхдүүд илүү эрсдэлтэй. Эцэг, эхчүүдийн хувьд сургууль, цэцэрлэг эхэлсэн болоод хаагдах байх гэсэн бодолтой байна. Танайхаас хийсэн судалгаагаар нөхцөл байдал ямар байхаар байна?

-Сүүлийн хоёр долоо хоногийн хувьд тогтвортой буурч байсан тохиолдлын тоо маань жигд болоод ирсэн. Энэ бол цаашдаа буурахгүй, ихсэх магадлалтай гэсэн дохио. Буцаад өгсөх нь тодорхой болчихлоо. Бидний тооцоолж байгаагаар есдүгээр сарын дундуур хамгийн оргил үедээ орно. Магадгүй зургадугаар сарын оргил үе шиг халдварын тоо өдөрт 2500-3000-д хүрч болзошгүй. Гэхдээ нөхцөл байдал ийм болох уу, үгүй юү гэдэг нь иргэдийн цэвэр ухамсрын асуудал. Юун түрүүнд вакциндаа бүрэн хамрагдах хэрэгтэй. Дархлаажуулалтад хамрагдсан хүмүүс маань вакцин хийлгээгүй эрүүл мэндийн шалтгаантай иргэд болон хүүхдүүдээ эрсдэлээс хамгаалж байна гэсэн үг.

-Вакцин гэхээр манайхан хятад нь муу, орос нь сайн гээд л хошуурцгаах юм. Нөгөө хэсэг нь вакцин бол туршилт гээд туйлширч байна. Аль улсын вакцин нь илүү үр дүнтэй байна вэ?

-Ямар ч вакцин байсан нас баралт, хүндрэлээс тодорхой хэмжээгээр сэргийлнэ гэдэг нь ойлгомжтой. Дэлхий нийтээрээ судалж байгаа судлаачдын хүлээн зөвшөөрч буй зүйл бол дельта хувилбарын эсрэг вакцинуудын халдвар авахад нь хамгаалах үр нөлөө буурч байна гэдгийг дуу нэгтэйгээр баталж байна. Хэр түвшинд байна вэ гэдгийг улс орон болгон судлаад явж байгаа. Вакцин бол хүндрэл, нас баралтаас 90-95 хувьтай сэргийлж байна. Халдвар ямар нэг хэмжээгээр тархана. Вакцинтай байхад хүндрэл, нас баралтаас сэргийлж байна гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Сургууль, цэцэрлэг эхлэхэд хөл хөдөлгөөн яалт ч үгүй нэмэгдэнэ. Автобусанд шахцалдана. Орон нутгаас оюутнууд ирцгээнэ. Оюутны дотуур байр гэхэд 200-300 оюутантай, дундаа нийтийн бие засах газартай. Хэрэв тэнд халдвар гарвал өрөөнд нь тусгаарлана гэсэн ойлголт байхгүй. Халдвартай оюутан нийтийн бие засах газар руугаа орж л таарна. Дээрээс нь хоёр жил уулзалдаагүй оюутнууд бөөгнөрч, наргиж, цэнгэнэ. Гэхдээ баяр наадамтай зүйрлэхийн аргагүй. Бид хоёр жил хүүхдүүдийнхээ сургуулийг хорьчихлоо. Цаашид халдвар хамгааллынхаа дэглэмийг эцэг эхчүүд, хүүхдүүдийнхээ оролцоотой баримтлаад явуулахад халдварын эрсдэл бага. Хичээл сургуулийн хувьд бүгд эхлүүлэхийн төлөө явж байгаа шүү дээ. Тэгэхээр аливаа эрсдэлээс сэргийлэхийн тулд халдвар хамгааллынхаа дэглэмийг ямагт баримтлах ёстой. Мөн вакциндаа бүрэн хамрагдмаар байна. Ялангуяа 18-34 насны залуучуудын 80 гаруй хувь нь вакцин хийлгэсэн байна.

-Дельта хувилбарын шинж тэмдэг, эмчилгээ нь альфатай ижил үү?

-Шинж тэмдэг нь бага зэрэг өөр. Нус гоожино, хоолой өвдөнө. Гэхдээ нийтлэг ханиад томууны шинж тэмдэг илэрнэ. Өвөрмөц тэс өөр шинж тэмдэг илэрнэ гэсэн юм байхгүй. Дээр нь ерөнхий эмчилгээний зарчим яг адилан. Амьсгалын замын хүндрэл өгч байна. Архаг хууч өвчтэй, өндөр настай, дархлаажуулалтад хамрагдаагүй бүлгийнхэн маань илүү өртөж байгаа.

-Одоо эмнэлгүүдийн ачаалал ямар байна вэ. Дельта хувилбарын 95 хувь нь эмнэлэгт хэвтэнэ гэж мэдээлж байсан шүү дээ. Дотуур байранд ор дэлгэж байсан. Оюутнууд ирчихээр орны хүрэлцээ яах бол?

-Зургадуугаар сарын оргил үед улсын хэмжээнд 15 мянган хүн эмнэлэгт хэвтэж байсан. Өнөөдрийн байдлаар энэ тоо 9000 руу орсон. Үүнээс 4000 гаруй нь Улаанбаатарт байна. Орны хүрэлцээний хувьд халдвар хамгааллын дэглэмээ сахиад явах юм бол эрсдэл бага байна гэдгийг дахин санах хэрэгтэй. Оюутны байрны хувьд заримыг нь дайчилсан Эмчилгээний зарчим адилхан. Бид өнөөдөр альфа байвал тайвширч, дельта гэвэл хөл хорио тогтоох юм шиг нөхцөл байдал үүсэх гээд байна. Цаашид дельтаплас гэдэг хувилбарууд гарахыг үгүйсгэхгүй. Ямар ч тохиолдолд вакциндаа хамрагдаж, халдвар хамгааллын дэглэмээ барих нь байна шүү. Үнэхээр иргэдийн маань оролцоо чухал. Тодорхой хэмжээний хариуцлагагүй иргэд байгаад байна. Цар тахлын үед иргэд маань 100 хувь хариуцлагатай байя аа.

-Улирлын томуугийн вакциныг хэзээнээс хийх вэ. Вакцин хоорондын хугацаа ямар байх ёстой вэ?

-Вакцин хоорондын хугацаа ямар байх вэ гэдэгт шийдвэр гаргах ёстой. Зарим хувийн эрүүл мэндийн байгууллагууд улирлын томуугийн вакцин оруулаад ирсэн байна лээ. Улсын эрүүл мэндийн байгууллагуудын ханган нийлүүлэлт хийгдэнэ. Аль болох эрт хугацаанд эхлүүлэх нь зөв. Маскаа зүүгээд халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад байвал өнгөрсөн жилийнх шиг томуугаас хол байх бүрэн боломжтой. Гэхдээ өнөө жилийн онцлог нь сургууль, цэцэрлэгээ нээж байгаа болохоор тодорхой дэглэмээр, эрүүл мэндийн байгууллагуудын өгсөн зөвлөмжийн дагуу үйл ажиллагаа явуулах ёстой. Биеийн тамир, дуу хөгжмийн хичээлийг орохгүй. Богино хугацаагаар хичээллээд, агаар сэлгэлт хийх зэрэг арга хэмжээ авбал халдварыг бага эрсдэлтэй давах бүрэн боломжтой.

-Хэрэв тухайн ангид халдвар гарвал хэсэг хугацаанд карантилна гэж байсан. Халдвар нэмэгдээд байвал сургууль, цэцэрлэг хаах хэмжээнд яригдах уу?

-Өдөр бүрийн нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Халдварын голомт хаана гараад байна. Тухайн үеийн нөхцөл байдлаасаа болж шийдвэр гарахыг үгүйсгэхгүй. Тэрнээс сэргийлж аль аль талдаа хариуцлагатай, хянамгай байх хэрэгтэй.

-Альфагаар халдварласан хүн дельтагаар өвчлөх үү?

-Өвдөөд эдгэрсэн хүн халдвар авсан тохиолдол цөөхөн бүртгэгдэж байна. Гэхдээ Монгол Улсад албан ёсоор бүртгэгдээгүй. Зарим хүмүүс хоёр дахиа халдвар авлаа гээд байсан. Яг бодитой асуугаад үзэхээр шинж тэмдэг илэрсэн болохоос PCR хийлгээд баталгаажуулаагүй гэх тохиолдлууд гарч байсан.

-Ковидоор өвдөөд эдгэрсэн хүнд хэдий хугацааны дараа дархлаа тогтох вэ?

-Дэлхий нийтээрээ байгалийн болон вакцины дархлаа нь хэдий урт хугацаанд тогтоож байгаа юм бэ гэдгийг судалж байна. Анхнаасаа вакцин хийлгэсэн хүн халдвар хамгааллын дэглэмээ бариад яваарай гэдгийг ДЭМБ-аас хүртэл анхааруулж байсан шүү дээ.

-Өдөрт яг хэдэн хүнд шинжилгээ хийж байна вэ. ЭМЯ-наас төдөн тохиолдол илэрлээ л гэх юм. Дотоодын оношилгоо эмчилгээний нөөц, төсөв мөнгө нь хангалттай байна уу?

-PCR-ын шинжилгээг зөв стратеги тактиктай хийх ёстой. ДЭМБ-аас гаргасан зөвлөмж бий. Олон улсын гаргасан зөвлөмжүүдийн дагуу бид арга хэмжээ авч байгаа. PCR шинжилгээний тоо огцом буурсан юм байхгүй. Олон улстай харьцуулж харсан. Хэдийд буурдаг вэ гэхээр хагас бүтэн сайнд бүх нийтээр амралтын байдалтай байдаг үед. Гэсэн хэдий ч 500-1000-гаар л буурч байгаа. Тогтмол 6-7 мянган хүн PCR-ын шинжилгээ өгч байна. Үүн дээр эерэг илрэх хувийг тооцож үздэг. PCR эерэг илрэх хувь тохиолдлын тоо буурахад Улаанбаатарт таван хувь руу дөхсөн. Ерөнхийдөө энэ тоо таван хувиас буурахад халдварыг хяналтандаа авлаа гэж үздэг. Гэтэл эргээд халдварын тохиолдол нэмэгдэхээр 15 хувь руу өгсөж байна. PCR шинжилгээний тооноос хамаарахгүйгээр ерөнхийдөө дотор нь эерэг илэрч байгаа хувийн хөдлөлзүйгээр халдварын үзүүлэлт харагддаг.

Эмчилгээний хувьд долдугаар сарын 1-нээс эхлээд эрүүл мэндийн байгуулагууд өөрсдөө эмийнхээ нөөцөө бүрдүүлээд явах бүрэн боломжтой болсон. Ковидоор эмчлүүлж байгаа хүмүүсийн зардлыг эрүүл мэндийн даатгалаас нэмээд өгсөн. Хүнд өвчтэй хүмүүсийн эмчилгээнд долоон сая гаруй төгрөг зарцуулж байна. Эмчилгээний зардал дөрөв, гурав, 1.5 сая гэх мэтчилэн шаталсан өртөгтэй. Өрх дээр хянагдаж байгаа хүнд 160 мянган төгрөгийн эмчилгээний зардал тусгаж байгаа.

-Улирлын томуугийн тохиолдол ямар байна вэ. Ковидтой эндүүрэгдэх тохиолдол байна уу?

-Тогтмол тандалт судалгаа хийж байгаа. Энэ хугацаанд томуугийн эрсдэл буурсан. Магадгүй маск, хөл хөдөлгөөний хязгаарлалт бусад хүчин зүйл нөлөөлсөн байх. PCR-аар цөөн тохиолдолд хуурамч эерэг тохиолдол байгаа. Дээр нь бусад халдварт өвчин рүү анхаарахгүй бол болохгүй. Манайх орон нутаг сүрьеэ-ковид гэсэн хосолсон танадалт судалгааг хийж байгаа. Орон нутагт сүрьеэгийн эмч нар ковидын эмчилгээнд дайчлагдаад сүрьеэгийн илрүүлэлт буурсан талтай. Нөгөөтэйгүүр ХӨСҮТ-ийн ачааны их нь болох ДОХ, БЗХӨ байна. Глобал сан, ДЭМБ-аас санхүүждэг төслүүдээрээ дамжуулж илрүүлэг эмчилгээ үйлчилгээг хийж байгаа. Дээр нь санаа зовоосон асуудлын нэг бол гепатит байна. Улсын хэмжээнд гепатиттай 400 мянган хүн байдаг. Нас баралтаараа дэлхийн дунджаас тэргүүлж байгааг анхаарах шаардлагатай. Ковидоор хэн өвдөж байгаа нь тодорхой байна. Харин халдварт бус өвчнөөр өвдсөн хүмүүс хүндрээд нас бараад байна шүү дээ.Тэгэхээр бид халдварт бус өвчний урьдчилан сэргийлэлтийг сайн явуулах ёстой.

-Ковидын дараа ямар эмчилгээ хийх шаардлагатай байна вэ?

-Эрүүл зөв хооллолт, дасгал хөдөлгөөний дэглэмээ баримтлаарай гэж зөвлөж байгаа. Зөв амьдралын хэв маягаа сахих шаардлагатай.

-ХӨСҮТ-ийн лабораторийн эрхлэгч С.Энхзаяа АТГ-т шалгагдаж байгаа. Ямар асуудал үүссэн юм бэ?

-Хуулийн хүрээнд шалгагдаж байгаа. Ямар нөхцөл байдал яаж үүссэнийг бид мэдэхгүй.

-Д.Нямхүү захирал шүүх дээр маргаантай байгаа шүү дээ. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Би өөрөө хууль хяналтын байгууллагад ажиллаж байсан хүний хувьд шүүхийн шийдвэрийг хүндэтгэнэ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Уламбаяр: Төв Азид геополитикийн шинэ нөхцөл буй болж эхэллээ

Хүмүүнлэгийн их сургуулийн доктор, профессор Д.Уламбаяртай ярилцлаа.


Афганистаны асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Талибан бүлэглэл Кабулд хяналтаа тогтоолоо. Талибан хөдөлгөөн, Талибан бүлэглэл гэхчлэн янз бүрээр бичиж байна. Тэд чухам хэн юм бэ. Юу хүсээд байна вэ?

-Афганистаны асуудал хүйтэн дайны үед ч, хүйтэн дайны дараах үед ч, ХХI зууны эхний хоёр арван жилд ч дэлхий нийтийн анхаарлын төв байсаар ирсэн. Афганистан нь Баруун өмнөд Азийн геополитикийн чухал цэг, бүр XIX зууны үеэс “great game” хэмээх Их Британи-Хаант Оросын нөлөөллийн хүрээний бүсэд өртөж байсан нутаг юм.

1990-ээд оны дундуур Афганистаны пуштун омгийн дунд лалын шашны тулгуур үзэл болох Шариатын хуулийг баримталж гарч ирсэн хэт туйлширсан радикал хөдөлгөөнийг Талибан гэж нэрлэдэг. Талибан гэдэг нь миний ойлгосноор “Аллахын үнэнч шавь” гэсэн утгатай юм болов уу. Шариатын ёсоор дундад зууны үеэс уламжлагдан ирсэн шашны бурангуй ёс жаяг, хэм хэмжээг өдөр тутмын амьдралдаа баримтлах явдал юм. Тэд 1996-2001 онд Афганистанд Засгийн эрх барьж, Аль-Кайда террорист байгууллага, Осама Бин-Ладентэй нягт холбоотой байсан, тэгээд юу болсныг бид бүгд сайн мэднэ. АНУ Талибан хөдөлгөөнийг 1996 онд, НҮБ 2001 онд террорист байгууллагын жагсаалтад оруулсан санагдаж байна.

Жо Байдены Засаг захиргаа 2021 оны есдүгээр сарын 11 гэхэд Афганистанаас цэргээ бүрмөсөн гаргахаа мэдэгдэж байсан. Гэвч наймдугаар сарын 31 болгож наашлуулсны дараа ялангуяа өнгөрсөн тавдугаар сараас тэдний байлдааны ажиллагаа эрс эрчимжлээ. Жо Байден 10-аадхан хоногийн өмнө хэлэхдээ “Бид 20 жилийн турш нэг их наяд ам.долларыг зарцуулж, хүн хүчний багагүй хохирол амссан. Афганистаны 300 мянга гаруй цэрэгтэй үндэсний армийг сурган бэлтгэж, орчин үеийн зэвсэг техникээр тоноглосон. Тэд одоо өөрсдийнхөө төлөө, улс орныхоо төлөө тэмцэх цаг нь ирсэн. Харин армийн санхүүжилтийг үргэлжлүүлнэ” гэж мэдэгдсэн нь талаар болов. Талибанчууд урьдчилан төсөөлж байгаагүйгээр богинохон хугацаанд Кабулд тайван замаар хяналтаа тогтоолоо. Тэдний хүсэл америкчуудыг Афганистанаас хөөн гаргаж хувь заяагаа афганчууд өөрсдийн бүрэн мэдэлд авахыг чухалчилж байсан болов уу.

Афганистаны ойрын төлөв байдал ямар байдлаар өрнөх бол. Шинэ Засгийн газар хэрхэн яаж бүрдэхээр байна вэ?

-2014 оноос ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ашраф Гани өөрийн бараа бологсдын хамт их хэмжээний бэлэн мөнгөтэй Арабын нэгдсэн Эмират улс руу дүрвэсэн тухай мэдээлж байна.

Афганистаны дэд ерөнхийлөгч Амрулла Салех Үндсэн хуулийн дагуу өөрийгөө тус улсын түр ерөнхийлөгчөөр зарласан ч тэрбээр ямар ч эрх мэдэл, хүч чадавх байхгүй юм. Афганаас Америкийн цэрэг, иргэдийг гаргах тодорхой төлөвлөгөө Жо Байдены Засаг захиргаанд байгаагүй тухай, сүүлийн 20 жилийн тэмцэл ямар ч үр дүнгүй өнгөрлөө хэмээн шүүмжилж байна.

Харин Талибаны хэвлэлийн мэдэгдлээс харахад тэд 1990-ээд оныхоосоо нэлээд өөрчлөгдсөн, аядуу болсон төлөв байдал ажиглагдаж байна. Төрийн байгууллагууд ажлаа хэвийн үргэлжлүүлж, эмэгтэйчүүдэд сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх орчин нөхцөлийг бүрдүүлж, исламын хуулийн болон үндэсний соёлын хүрээнд нийцүүлэн засаг захиргааны бүтцэд орж ажиллах боломжийг олгоход бэлэн байна гэж тэд ярьж байна. Бүх талыг оролцуулсан засгийн газар байгуулж, энх амгалан байдлыг тогтоохоо амлаж байгаа. Талибаны тэргүүлсэн улс төрийн шинэ тогтолцоо, нээлттэй, хүртээмжтэй Засгийн газар байгуулахаа амлаж, мөн ямар бүтэцтэй, яаж ажиллах талаар яриа хэлэлцээ Кабулд хэдийнэ эхэлжээ. Ерөнхийлөгч асан Хамид Карзай, Үндэсний эвлэрлийн зөвлөлийг тэргүүлж байсан Гадаад хэргийн сайд асан Абдуллах Абдуллах зэрэг хүмүүс оролцож байгаа бололтой. Талибаны удирдагч гэх Муллах Абдул Гани Барадар Катараас Кандагарт ирсэн нь яриа хэлэлцээ эрчимтэй үе шатандаа орсныг харуулж байгаа байх.

Ер нь үндэсний эвлэрлийн засгийн газар л хамгийн зөв, боломжит гарц байх болов уу. Хамгийн гол нь Афганы асуудал Сири шиг олон жил сунжирсан иргэний дайн болж даамжрахгүй бололтой байна. Энэ тохиолдолд Афганистаны “дүрвэгсдийн давлагаа” гэсэн аюулаас урьдчилан сэргийлэх талтай.

Афганистаны асуудалд Орос, Хятадын баримталж буй байр суурь сонирхол татаж байна

-Хятадын ГХЯ “АНУ-ын цэрэг Афганистанаас яаран гарч буй нь Вашингтоны бодлого бүрэн дампуурсныг харууллаа. Энэ үйл явдал Афганчуудад улс орноо хөгжүүлэх чухал боломжийг олгож байна” хэмээн мэдэгдсэн байна лээ. Долдугаар сарын сүүлчээр Хятадын Дипломат албаны тэргүүн Ван И бээр талибаны төлөөлөгчдийг Тяньжинд хүлээн авч уулзсан нь тэднийг хүлээн зөвшөөрсөн үйл явдал болсон. Хятадын тал Афганистанд үзүүлэх тусламжаа үргэлжлүүлж, дотоод хэрэгт нь оролцолгүйгээр Афганд энхтайван тогтоох үйлсийг дэмжихээ илэрхийлжээ. Талибаны тал Шиньжан-Уйгурт сөргөөр нөлөөлөхгүй гэсэн амлалт өгсөн бололтой. Афганистан бол “нэг бүс-нэг зам” дэд бүтцийн санаачилгад хамрагдаж байгаа юм. Харин дараахан нь хийсэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений мэдэгдлээс харахад Афганы хэрэгт Хятадыг гүнзгий оролцуулах бодолтой байх шиг. ОХУ Кабулд ЭСЯ-аа хаахгүй, учир нь Талибаны тал баталгаа гаргаж өгсөн юм байна. Хамтын аюулгүй байдлын гэрээний дагуу Орос-Узбекийн хамтарсан хээрийн сургууль Афганы хилийн ойролцоо боллоо. ОХУ өнгөрсөн 10 жилийн дайнаас сургамж авч нэг их орооцолдохгүй байх. ЗХУ 1979 оны арванхоёрдугаар сард Афганистанд цөмрөн орж, цэргийн хүчээр түрэмгийлэн эзэлсэн нь олон улсын харилцаанд төлөвшөөд байсан 1970-аад оны намжмал байдлыг бүхэлд нь эвдэн нураасан. Тиймээс ч 1980 оны зуны Москвагийн олимпийн эсрэг ЗХУ, өрнөдийн орнууд хориг тавьсан юм. Москвагийн Олимпрд дэлхийн 81 улс орон ЗХУ-ын түрэмгийллийн улмаас оролцож чадаагүйг хүмүүс тэр болгон мэддэггүй. Дээрхтэй холбогдуулан АНУ болон Өрнөдийн орнууд ЗХУ-ын эсрэг эдийн засгийн томоохон хориг арга хэмжээг авч эхэлсэн нь ЗХУ-ын хувьд юуны өмнө үр тариа, хүнсний хангамжид ноцтой сөрөг нөлөө үзүүлж байсан юм. Ер нь Төв Азид геополитикийн шинэ нөхцөл буй болж эхэллээ. Туркменистаны байнга төвийг сахих статус ч хүндхэн байдалтай нүүр тулахаар байна. Харин Кабул Талибаны хяналтад орсны дараахан Ж.Байден мэдэгдэхдээ “Афганистан дахь АНУ-ын хүчин шинэ улс орон байгуулахыг, ардчиллыг цогцлоохыг огт зорьж байгаагүй. Афганистан дахь бидний цорын ганц үндэсний ашиг сонирхол бол Америкийн газар нутагт террорист халдлага үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх байсаар ирсэн” гэсэн. Тэрбээр үргэлжлүүлэн, “Бидний стратегийн жинхэнэ өрсөлдөгчид болох БНХАУ, ОХУ-ын хувьд АНУ-ыг Афганистанд тодорхойгүй хугацаагаар олон тэрбум ам.долларыг үргэлжлүүлэн зориулаасай гэж хүсэх нь гарцаагүй юм” хэмээн нэмж хэлсэн байна.

Афганистаны асуудлаар НҮБын Аюулгүйн зөвлөл даваа гаригт яаралтай хуралджээ. “Их Долоогийн бүлэгч удахгүй цахим саммит хийхээр болсон. Энэ тухайд таны бодлыг сонсмоор байна?

-НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Афганистан дахь тэмцэл сөргөлдөөнийг нэн даруй зогсоож, эмэгтэйчүүдийн бүрэн, тэгш оролцоотой бүх талын төлөөлөл бүхий шинэ Засгийн газрыг байгуулахыг уриалжээ. Мөн Афганистаны олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийг шударгаар үргэлжлүүлж, афганистанчууд, гадаадын иргэдийн аюулгүй байдлыг хангах ёстой хэмээн мэдэгдсэн байна. Зөвлөлийн гишүүд Афганистанд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хүчин чармайлтыг бэхжүүлж, “Талибан” болон Афганистаны бусад бүлэглэл, хувь хүмүүс аль ч улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй террористуудыг дэмжих ёсгүй гэдгийг мэдэгдсэн. Энэ маш чухал. Наймдугаар сарын 15-нд АНУ, Их Британи, Япон зэрэг 60 гаруй орон хамтарсан мэдэгдэл гаргасан. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон ярилцаж “Их Долоогийн бүлэг”-ийн цахим саммит хийж бодлого, үйл ажиллагаагаа зохицуулахаар болсон. Зарим гүрнүүд Афганд үзүүлэх тусламжийн хөтөлбөрөө зогсоогоод байна.

Британийн Засгийн газар Афганистанаас 20 мянган дүрвэгч хүлээн авч, суурьшуулах хөтөлбөр баталсан байна лээ?

-Тус улс гэхэд үе шаттайгаар Афганы дүрвэгсдийг хүлээн авахаар болж байна. Ерөнхийдөө Өмнөд Вьетнамын Сайгон хотоос америкчууд гарч байсан үеийн дүр зураг харагдаж байсан. Талибанчууд Кабулд хяналтаа тогтоосны дараа эмх замбараагүй байдал даамжирч, Хамид Карзай олон улсын нийсэх онгоцны буудал дүрвэгчдээр дүүрч байсан ч байдал аажмаар хэвийн болж байгаа бололтой юм.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Афганистан дахь үндэстэн хоорондын мөргөлдөөний улмаас хичнээн хүн амь үрэгдсэн бэ?

-Эвслийн хохирогчдын тоо Талибан болон Афганистаны энгийн иргэдээс хамаагүй илүү бүртгэгдсэн байдаг юм билээ. АНУ-ын Brown их сургуулийн хийсэн судалгаагаар Афганистаны аюулгүй байдлын хүчний хохирлыг 69 мянга гэж тооцоолжээ. Энд амиа алдсан энгийн иргэд болон зэвсэгт босогчдын тоог тус бүр 51 мянга орчим гэж тогтоосон. 2001 оноос хойш эвслийн 3500 гаруй цэрэг амиа алдсан бөгөөд тэдний гуравны хоёр нь америкчууд бөгөөд АНУ-ын 20 мянга гаруй цэрэг шархадсан байна.

Афганистаны домогт генерал Достум гэгч цэргээ засаж талибантай үзэх гэж байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ тухай дэлгэрүүлэхгүй юү?

-Абдул Рашид Достум бол Афганистаны узбек гаралтай нэртэй улстөрч. 2014-2020 онд Афганистаны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Афганистаны үндэсний армийн маршал, Афганистаны “Исламын Үндэсний хөдөлгөөн” улс төрийн намыг үүсгэн байгуулагч, удирдагч хүн. Достум нь Зөвлөлт-Афганы дайны үед Зөвлөлтийн тал барьсан Засгийн газрын армийн гол командлагч байсан. 2001 онд Талибаныг засгийн эрхээс унагахад АНУ-ын тусгай хүчин, Тагнуулын төв газартай идэвхтэй хамтран ажиллаж байсан юм. Түүнийг Афганистаны дайн эхэлснээс хойш хамгийн хүчирхэг, хамгийн нэр хүндтэй цэргийн зүтгэлтэн гэж үнэлдэг юм билээ. Гэхдээ Талибанчууд орон даяар хяналтаа тогтоож өөрсдийн тэргүүлсэн, бүх талын оролцоотой Үндэсний эвлэрлийн засгийн газар байгуулах тухай яриа хэлэлцээ нэгэнт эхэлчихсэн цаг үед түүний оролдлого амжилт олохгүй болов уу. Нөхцөл байдал өөрчлөгдсөнийг ухаарах хэрэгтэй болж байна. Иргэний дайн үнэхээр уршигт үр дагавартайг Афганы улстөрчид, ард түмэн нь ойлгож байх шиг байна.

Монгол, Афганистаны харилцааны талаар юу нэмж хэлэх вэ?

-Монгол, Афганистаны хооронд 1962 онд дипломат харилцаа тогтоосон байдаг бөгөөд 1978 он хүртэл ёслолын чанартай явж иржээ. Харин ЗХУ-ын дэмжлэгтэй 1978 оны Саурын хувьсгал буюу дөрөвдүгээр сарын коммунист хувьсгал Афганистанд ялсны дараа Бүгд найрамдах ардчилсан Афганистан улсыг байгуулж социалист чиг баримтлалтайгаар хөгжих болсон. Ер нь ЗХУ өөрийнхөө хил залгаа бүс нутгуудад социалист дэглэмтэй нөлөөллийн буфер байгуулах бодлогыг ямагт явуулж ирсэн байдаг. МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны шийдвэрийн дагуу БНМАУ-аас Бүгд найрамдах Ардчилсан Афганистан улсад суух байнгын ЭСЯ-ыг 1978 оны арванхоёдугаар сард Кабул хотноо нээсэн байдаг. Анхны суурин элчин сайд М.Даш бээр 1979 оны долдугаар сард Афганистаны Ардын Ардчилсан намын анхны Ерөнхий нарийн бичгийн дарга, Афганистаны Хувьсгалт Зөвлөлийн анхны дарга Нур Мохаммад Таракид Итгэмжлэх жуух бичгээ барьж байсан. 1970-1980-аад онд БНМАУ ЗХУ социалист хамтын нөхөрлөлийн орнуудтай гадаад бодлогоо уялдуулан зохицуулж байсны нэг жишээ нь дээрх баримт юм.

Монголын ЭСЯ анхандаа “Камбул” зочид буудалд байрлаж байгаад 1983 онд ЭСЯ-ны шинэ байрыг 99 жилийн хугацаагаар өмчилж, худалдан авч, нүүж орж байжээ. Улаанбаатар хотноо Афганистаны ЭСЯ БХЯ-ны хажуу талын тохилог хоёр давхар байранд байрлаж, афган оюутнууд Монголын Засгийн газрын зардлаар МУИС-д суралцаж байсан. 1983 онд Ю.Цэдэнбал даргын урилгаар, Афганистаны Ардын ардчилсан намын гурав дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бабрак Кармаль, 1989 онд Ж.Батмөнх даргын урилгаар Бүгд найрамдах ардчилсан Афганистан Ард улсын хоёр дахь ерөнхийлөгч, Афганистаны Ардын Ардчилсан намын дөрөв дэх Ерөнхий нарийн бичгийн дарга Мохаммад Нажибулла нар Москвад айлчлаад дараа нь Монгол Улсад тус тус айлчилж байсан түүхтэй. Уг айлчлалаар БНМАУ-ын “капиталист бус хөгжлийн зам”-ын туршлага судалж, Сүхбаатарын одонгоор шагнуулаад буцаж байсан. Афганистанд иргэний дайн ширүүсч, нөхцөл байдал ноцтой хурцадсан үед 1992 онд хоёр тал ЭСЯ-аа албан ёсоор хаасан.

2003-2015 онд “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд, 2015-2021 онд “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад АНУ-тай хамтарсан энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн НҮБ-ын мандаттай оролцож үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн. 2015 онд манай ГХЯ Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагатай хамтран зохион байгуулсан “Афганистаны дипломат албыг бэхжүүлэх нь” сэдэвт хоёр долоо хоногийн сургалт-семинарт Афганы 10 гаруй дипломатчид оролцсон. 2018 оны дөрөвдүгээр сард Улаанбаатар хотноо зохиогдсон “Гадаад бодлогын шийдвэр гаргах механизмыг боловсронгуй болгох асуудал: Монгол Улсын жишээн дээр” сэдэвт олон улсын бага хуралд Афганистаны Стратегийн судалгааны газрын Ерөнхий захирал др. Фарамаз Таммана, Афганистаны ГХЯ-ны Бодлого, стратегийн газрын дэд захирал Азизулла Омар гээд төлөөлөгчид оролцож байсныг санаж байна. Миний бие тухайн үед энэ хуралд оролцож байсан юм. Монгол Улс 2014 онд Афганистанд суух Монгол Улсын элчин сайдаар дари хэлтэй, мэргэжлийн дипломатчийг томилсон байдаг. 2018 онд Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсаас Монгол Улсад Бээжингээс хавсран суух элчин сайд нь Итгэмжлэх жуух бичгээ барьж байв.