Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Бат-Од: Зөнөг залгасан хэдэн хөгшин, хэнээ туссан хэсэг залуус төр болж тоглоод байна DNN.mn

АН-ын Улс төр, бодлогын газрын дарга Д.Бат-Одтой ярилцлаа.

-Танай нам наймдугаар сарын сүүлчээр Их хурлаа зарлажээ. Энэ удаагийн Их хурлаараа ямар асуудлууд хэлэлцэх вэ?

-Ардчилсан нам шинээр Их хурал зарлаагүй, нээлттэй байсан Их хурлыг үргэлжлүүлэх тов энэ сарын 22-ны өдөр гарсан. Намын дотоод асуудал болон өнөөгийн нийгэмд тулгамдаад буй асуудлууд, Монгол Улсын эдийн засаг, гадаад, дотоод бодлого, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэх мэт асуудлуудаар намын их хурлын төлөөлөгчид нээлттэй хэлэлцэнэ. Намын дотоод асуудлаа эцэслэн шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна.

-АН хоёр талд Их хурлаа зарлаад, тус тусдаа даргаа батламжлаад яваад байх юм. Ийм байдалд залхсан намын чадварлаг залуус өөр нам руу орж байгаа гэж дуулдах боллоо. Учир зүйгээ олоод АН гэдэг туган дороо нэгдчихэж болдоггүй юм уу?

-АН нэн яаралтай учир зүйгээ олох хэрэгтэй нь үнэн. Энд нэг зүйлийг тодруулан хэлэхэд, Ардчилсан намд хагарал байхгүй. Одоо үүсээд буй нөхцөл байдал бол МАН-ын улс төрийн ашиг хонжоо хайсан, улс төрийн насжилтаа уртасгах гэсэн, АН-ыг дэмжигч иргэдийн итгэл үнэмшлийг мохоох гэсэн үйлдэл шүү дээ. Өнгөн дээрээ манай намын дотоод асуудал мэт харагдавч эрх баригчдын явуулгын үр дүн гэдгийг хатуухан хэлмээр байна. Ардчилсан нам Монгол Улсын Дээд шүүхэд бүртгэгдсэн Үндсэн дүрэмтэй. Намын даргыг яаж сонгох, хэрхэн батлах гэдэг нь маш тодорхой байгаа. Манай намын дүрэмд цахим сонгууль, цахим санал хураалт гэж байхгүй.

АН аль ч цаг үед Үндсэн дүрмээ баримтлан дотоод асуудлаа шийдэж хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж ирсэн практиктай. Гэтэл Улсын дээд шүүх шийдвэр гаргахаас зайлсхийж асуудлыг сунжруулж төрийн байгууллага тодруулбал, УБЕГ намын дотоод асуудалд оролцож эрх баригч намын захиалгаар шөнө дунд хууль бус үйл ажиллагаа буюу хуурамч тамга үйлдэж нэр бүхий хүмүүст үйлчилж байгаа нь гэмт хэрэг, шударга өрсөлдөөнөөс эмээсэн сөрөг хүчний үнэн нүүр царай!

-АН-ын “ах нар” яагаад залуу үедээ байр сууриа тавьж өгдөггүй юм бэ?

-Манай намд улс эх орноо аваад явчих ноён нуруу, төлөвшил, мэдлэг боловсрол, хүсэл тэмүүлэл, хийж бүтээх чин хүсэлтэй залуус олон бий. Гэтэл лай болж, зай тавьж өгдөггүй хүмүүс манай гэлтгүй бусад намд ч байна. Эрх баригчдыг хараад байхад зөнөг залгасан хэдэн хөгшин, хэнээ туссан хэсэг залуус төр болж тоглоод байх юм. Харин манай намд олон жил дарлуулсан ч сонголтондоо бат цайз мэт зогсож чаддаг үзэл бодол, итгэл үнэмшилтэй залуус олон бий. Мэдээж Ардчилал ялах үед улс орны хөгжил, төрийн гадаад, дотоод бодлого, нэр хүнд, өнгө төрх, парламентын засаглал, шударга ёс өнгөө олох болно. Бид залуусаараа манлайлна. Ардчилал хоёр дахь давлагаан дээрээ ирчихээд байна. Бодлого, үзэл санаа, өнгө төрхийн хувьд ч өөрчлөгдөж байна. Цөөвөр чоно шиг ганц ганцаараа явах биш илүү нягтарч, ойртож, бодлогоо нэгтгэж, ойлголцож, цомхон, хариуцлагатай байж ханддагийн хувьд өөрчлөгдсөнөөр ард түмний төрд итгэх итгэл, Монгол Улсыг дэлхий дахин харах өнцөг хүртэл өөр болох учиртай. Ардчиллын “ах нар” түүхэн үүргээ гүйцэтгээд Монголын хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсанд талархаж байна. Харин одоо залуу үедээ жолоо, цулбуураа атгуулж, олом жирмийг нь сайхан татаж өгөөд сүү цайныхаа дээжийг өргөөд зөвлөж туслаад явах хэрэгтэй. Ардчиллын залууст итгэж найдах цаг нь болсон. Бид улс орноо өөрчилнө гэдэгт итгэлтэй байгаа. Манай намд хууль, гадаад бодлого, эдийн засаг, хүний эрхийн талаар мэргэшсэн чадварлаг залуус олон бий.

-Шүүх танай намын асуудалд хоёр үзүүртэй шийдвэр гаргаж явсаар 2024 оны сонгуультай залгавал хэцүүдэх юм биш үү. Харин нэгдэж чадвал сонгуульд өнгөлнө гэдгийг хаа хаанаа ойлгомоор юм. Намын хагарлыг эрх баригчдын явуулга гэхээсээ илүүтэйгээр АН-ын “ах нар”-ын эрх ашгийн тэмцэл яваад байна гэж нийгэм харж байгаа. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Намаа толгойлон сонгуульд оролцож, ялагдал хүлээсэн удирдлага хариуцлага хүлээж огцордог. Гэтэл АН-ыг байгуулсан гэж ярьдаг хэрнээ энэ намыг өмчлөх дон туссан, насаараа дарга хийх хүсэлтэй МАН-ын генсектэй хүзүү сээрээрээ холбогдсон, АН-ын үнэт зүйл, иргэдийн хүсэл мөрөөдлийг золигт гаргаж байгаа хэсэг бүлэг хүмүүс бий… Тухайлбал, АН-аас Орон нутгийн сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулсан журмын нөхдийнхөө эсрэг хууль хяналтын байгууллагад гомдол гаргаад явж байх жишээтэй. С.Эрдэнэ тэргүүтэй МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн дохио зааврыг эрээ цээргүй гүйцэлдүүлдэг жигшмээр хүмүүс байгааг үгүйсгэхгүй.

-Ингэхэд МАН-ын генсек танай намын ЕНБД-ыг нэр төрд халдсан асуудлаар шүүхэд өгсөн нь юу болж байна вэ?

-Энэ асуудал үүсээд нэлээд хугацаа өнгөрч байна. Хэвлэлээр МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан АН-ын ЕНБД И.Мөнхжаргалыг шүүхэд өгсөн гэх ташаа мэдээлэл цацагдах юм. Үнэндээ АН-ын ЕНБД И.Мөнхжаргал МАН-ыг АН-ын дотоод асуудалд оролцох үйлдлээ зогсоо хэмээснийг МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан гуйвуулж МАН-ын нэр хүндэд халдсан гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Гомдлын дагуу цагдаагийн байгууллага шалгаж прокурорт шилжүүлсэн нь шүүхэд очоод няцаагдсан. Гэтэл прокурор давж заалдан дахин шүүх хурал товлосон нь энэ сарын 1-ний өдөр байсан ч МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалангийн өмгөөлөгчийн хүсэлтээр дахин хойшлуулсан. Энэ бол аргаа барсан үйлдэл, МАН-д нэр төр гэх зүйл үлдээгүй тэгээд ч эрх баригч намын нэр хүндийг эрүүгийн хуулиар хамгаалдаггүй. Ер нь өнөөгийн эрх баригчдын ганц зэвсэг эрүүгийн хууль болоод байна уу даа. Сэтгүүлчид хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдлээд, үзэл бодлоо илэрхийлээд, иргэдийнхээ мэдэх эрхийн төлөө тэмцээд, эрэн сурвалжилж, эрсдэл гаргаад явдаг. Гэтэл улс төрийн өндөр албан тушаалтан, нөлөө бүхий этгээдүүд иргэдийн мэдэх эрхийг нь хаах замаар сэтгүүлчдийг хорьж, шүүхээр оруулаад байх юм. Статистикаас харахад, 2018 онд 38, 2019 онд 23, 2020 онд 40 гаруй сэтгүүлчид улс төрийн нөлөө бүхий хүмүүс гомдол гаргаж, хууль хяналтын байгууллагаар шийдэгдсэн байх жишээтэй. Яг үнэндээ Ардын нам шүүмж сонсож чадахаа байсан. Нялх хүүхэд шиг дэндүү эмзэг төртэй болжээ, бид.

-Өнөөдөр Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанаар ҮХНӨ-тэй холбоотой маргааныг шийдвэрлэнэ. Удахгүй УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж, Үндсэн хуулийг хэлэлцэхээр төлөвлөж байгаа. Ер нь ҮХНӨ-ийг яаж явуулбал зөв болох вэ?

-Эрх баригчид Монголд засаглалын хямрал үүсч, нийгэм эдийн засаг хүндэрсэн нь Үндсэн хуулиас болсон юм шиг мэдээллийг ард иргэдэд өгч байна. Үнэндээ тийм зүйл байхгүй. Үндсэн хуулийг үеийн үед Ардын нам МАХН байхаасаа өөрчилсөн. Парламентад хэт үнэмлэхүй олонх байхдаа дордохын долоон өөрчлөлтөөс эхлээд гар хүрсэн шүү дээ. Эрх баригч нам хэзээ ч зөвшилцлийн зарчмыг баримталж Үндсэн хуулийг өөрчилж байгаагүй. Өнөөдөр нийгэм эдийн засаг, бодлогын хүрээнд стратегийн алтан боломжоо алдчихлаа. Тиймд тодорхой улстөрчдийн нэр хүнд унаад байгаа нь туйлын үнэн. МАН түүхэнд муугаар бичигдэх хар толбо болон тэмдэглэгдэхээс зайлсхийж, Үндсэн хууль руу бүх буруугаа чихээд байгаа юм. Энэ бол зөвхөн амин хувийн үзэл, намын байнгын ялагч, бусад нь дагавар нам байх улс төрийн тогтолцоог Монголд нутагшуулах гэсэн зорилго. Үнэхээр ҮХНӨ-ийг хийхдээ тулбал шинэ үеэр хийлгэх нь зөв.

-Сонгодог парламентын тогтолцоог бүрдүүлэхийн тулд ҮХНӨ-ийг явуулна гэж байгаа шүү дээ?

-Нийгэмд мэдээлж байгаагаар УИХ 152 гишүүнтэй болж, тэднийг таван жилээр сонгодог болох юм байна. Мөн УИХ-ын гишүүн давхар дээлтэй байж болохыг Х.Доржханд гишүүнээр дамжуулаад оруулж ирж байх юм. Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болж, сонгодог парламентын тогтолцоог төлөвшүүлж жинхэнэ ардчилсан улс болно гэж төсөөлж байх шиг. Гэвч өнгөрсөн найман удаагийн сонгуулийн тавд нь сонгуулийнхаа тогтолцоог өөрчилсөн. Үнэхээр ҮХНӨ-ийг явуулснаар эдийн засаг сэргээд, иргэдийн амьдрал дээшилбэл сайхан л байна. Гэтэл мөн чанартаа ҮХНӨ-ийг хийснээр МАН гол тоглогч, бусад намыг дагавар буюу оролцогч байлгах санаатай. 2020 онд батлагдсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн Улс төрийн намын харилцааг зохицуулсан заалтууд 2024 оноос хэрэгжиж эхэлнэ. Баталсан хуулийн заалт нь хэрэгжиж эхлээгүй байхад дахин өөрчлөлт оруулж болдог юм уу! Дахин хэлэе. Бид найман удаагийн сонгууль явуулж, тавд нь өөр сонгуулийн тогтолцоо ашигласан. Сонгуулийн тогтолцоо өөрчлөгдөөд улс оронд хөгжил цэцэглэлт авчирдаг байсан бол сайхан байх байлаа.

-Одоогийн тогтолцоогоор МАНдараагийн сонгуульд ялах бүрэн магадлалтай. Тэгсэн хэрнээ заавал холимог тогтолцоогоор явъя, олон намын оролцоотой парламентаа бүрдүүлье гээд байгаагийн цаад санааг юу гэж харж байна вэ?

-Өнгөрсөн хаврын улс төр яг л ингэж эхэлсэн. Жижиг намуудыг парламентдаа оруулъя, бусад намуудын дуу хоолойг засаглалын түвшинд аваачъя гэдэг гэгээн бодлоор. ҮХЦ хуралдаад шийдвэр гаргах гэж байх шиг байна. Гэхдээ энэ шийдвэрийг МАН захиалсан нь тодорхой. УИХ-ын ээлжит бус чуулган зарлаад Үндсэн хуулийн асуудлыг шуурхайлж, иргэдийг үзэл суртлаар мунхруулах ажил руугаа ороод эхэлсэн. МАН сайндаа ч биш, мажоратор системээр ялаад гарсан сонгуулийнхаа тогтолцоог солино гээд байх шиг. Судалгааны үр дүнгээс харахад МАН-ыг дэмжихгүй гэсэн хатуу байр суурьтай иргэд МАН-ын үндсэн рейтингээс давчихаад байгаа. Мажоратор сонгуулийн тогтолцооны нэг онцлог нь намын рейтинг өндөр байснаар жижиг тойргуудад олон суудал авдаг. Тэгэхээр МАН мажоратор болон томсгосон мажоратораар ч ялахгүй. МАН бүх хувилбарыг ярьж үзсэн. Бүсчилсэн мажоритар хүртэл ярьж байсан шүү дээ. Ерөөсөө эдний бодож олсон гарц бол засгийн эрхэнд үлдэх, хамтарсан засагт орох, хулгай хийж тендер гувчуулах, энэ олон бонд зээлийн өрүүд, төсвийн алдагдал, хууль бусаар идэж уусан бүхнээ нуухын тулд Үндсэн хуулийн гажуудал гэсэн үзэл суртал хийж байгаа хэрэг.

-Банкууд зээлээ хумж байна. Эдийн засаг цаашид улам хүндэрнэ гэдгийг шинжээчид анхааруулсаар байгаа. Тэгэхээр 2024 оны сонгуулиас өмнө парламент бүрэн бүрэлдэхүүнээрээ огцоръё гэсэн шийдэлд хүрч магадгүй гэсэн яриа улс төрийн хүрээнийхний дунд яваад байх шиг. Тийм боломж бий юү?

-Намрын улс төрийн хамгийн том сэдэв энэ юм. Монголчууд засаг огцруулаад асуудлыг шийднэ гэж гэнэн итгэдэг байж л дээ. Одоо монголчууд тийм биш болсон. Энэ намрын хамгийн халуун сэдэв бол гүйцэтгэх засаглал бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох асуудал. Ковидын үед сул ажилласан, цар тахалд зориулагдсан хөрөнгийг үр дүнгүй зарцуулсан, эдийн засгаа сэхээнд оруулчихаад нөхөн сэргээх эмчилгээ хийгээгүй зэрэг асуудлаа хүлээн зөвшөөрч, уучлалт гуйх ёстой. УИХ ч бас хариуцлагаа хүлээгээд тарах хэрэгтэй. Монгол Улсын эсрэг гэмт хэрэг хийсэн хүмүүс дахин дэвших эрхгүйгээр тарах ёстой. МАН 2023, 2024 онд ээлжит болон ээлжит бус УИХ-ын сонгууль болсон ч ялагдана. Монголчууд МАН-д хариуцлага тооцно. АН ард түмний итгэлийг хүлээж УИХ-ын сонгуульд ялалт байгуулна. Ардчиллын залууст итгэж болно.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ө.Ганзориг: Засгийн газар том төслүүдийг хөдөлгөх, гацааг арилгах асуудлыг хөндөж байгаа нь зөв DNN.mn


Эдийн засаг ч
Ө.Ганзоригтой ярилцлаа.


-Засгийн газар сүүлийн
үед зоригтой шийдвэрүүд
гаргаж байгаа. Өмнө нь том
төслүүд гацаж, хариуцах
эзэнгүй тэгсхийгээд мартагддаг байсан. Алдагдсан
боломжийг нөхөх тухай
асуудлыг хөндөж тавьж
байна. Өмнө нь олон төслүүд
гацаж байсан. Засгийн
газрын энэ бодлогыг эдийн
засагч хүний хувьд яаж харж
байгааг тань сонирхмоор
байна?
-Арав гаруй жилийн
турш алдагдсан боломжийн
тухай ярьж байгаа хүний
хувьд хэлэхэд, сүүлийн үед
Засгийн газрын зүгээс том
төслүүдийг хөдөлгөх, гацаа
үүсгэдэг байдлыг цэгцлэх
асуудлыг хөндөж тавьж
байгааг зөв гэж харж байна.
Миний хувьд нам бус учраас
нам, бүлэглэлээр талцаж улс
орны хөгжлийг гацаах явдлыг
олон жилийн турш дургүйцэж
харж ирсэн. Ер нь бид нэг л
улс, нэг л үндэстэн учраас
одоо үндэстний эрх ашиг, улс
орон, ард түмний эрх ашгийг
нэгдүгээрт тавьж хувийн эрх
ашиг, бизнесийн эрх ашгийг
хойш тавих цаг болжээ. Эдийн
засагчдын хувьд алдагдсан
боломж нь маш чухал ойлголт.
Өнөөдөр хөдөлгөөгүй төсөл,
гацаасан хөгжил нь ирээдүйд
үр хүүхдүүдэд маань том
цохилт болж орж ирдэг.
Энэ хооронд дэлхий ямар
өндөр хурдаар хөгжив гэдэг
асуудлыг бид хэмжиж үзэх
хэрэгтэй. Өнөөдрийн бидний
олох 100 сая ам.доллар маань
боловсрол, эрүүл мэндийн
салбарт хөрөнгө оруулалт
болж очвол ирээдүйд Монгол
Улсыг авч явах хүүхдүүдийн
маань хөрөнгө болж үлдэх юм
шүү дээ. Төрийн зүгээс том
төсөл зарладаг, лиценз гэрээ
баталдаг, гэтэл хэсэг хүмүүс
үүнийг зогсоох маягаар цаашид
явж болохгүй гэж бодож
байна. Төр өөрөө бодлогоо
шинжлэх ухаан, эдийн засгийн
ухааны судалгаанд үндэслэн
гаргаж, энэ бодлогыг нь бид
улсааараа хэрэгжүүлэхийн
төлөө зүтгэх хэрэгтэй.
Сингапур улс л гэхэд
сүүлийн дөрвөн жил д
дотоодын нийт бүтээгдэхүүнээ
нугалсан байх жишээтэй. Бид
харин бараг л 20 жил аравхан
тэрбум долларын эдийн
засагтаа эргэлдсээр байна.
Энэ бол маш харамсалтай
тоо юм.

-Өнгөрсөн хугацаанд том
төслүүд зогссоноор бид
ямар боломжуудыг алдав?

-Манай улсад хэрэгтэй
том, жижиг олон төслүүд
байдаг. Боловсролын реформоос эхлүүлээд уул
уурхай, дэд бүтэц, эрчим
хүчний маш олон төслийг
бид хөдөлгөж чадахгүй цаг
алдаж байна. Олон улсын
зах зээл дээр нүүрс, зэс,
алтны ханш байнга хэлбэлзэж
байдаг. Гэтэл бид цаг сайхан
байх үед төмөр замаа
хурдан бариад долларын
орлогыг нэмэгдүүлэх
хэрэгтэй байдаг. Ганцхан
жишээ хэлэхэд, өнөөдөр
Оюу толгой төсөл гадаадаас
эрчим хүчээ импортолж
авч байна. Тун удалгүй энэ
импортын хэмжээ 200 сая
ам.доллараар хэмжигдэнэ.
Бид ийм хэмжээний доллар
олох гэж яаж зовдог билээ
дээ. Гэтэл одоо болтол Таван
толгойн цахилгаан станц
баригдаж эхлээ ч үгүй сууж
байна гэдэг бол маш олон
алдагдсан боломжийн нэг
л жишээ юм. Энэ хооронд
нүүрсний цахилгаан станцыг
санхүүжүүлэхгүй гэдгээ
олон улсын санхүүгийн
байгууллагууд, хамгийн сүүлд
Хятад улс зарлачихлаа. Одоо
бид яаж энэ төслөө барих
вэ гэж толгойгоо маажиж
болохгүй шүү дээ.

-Хятадын Гадаад
хэргийн сайд Ван И манай
улсад хоёр өдрийн айлчлал
хийгээд буцлаа. Түүний
айлчлал манай эдийн засагт
ямар үр өгөөж өгөх вэ? .

-Хятадын Гадаад хэргийн
сайдын айлчлалыг сайн
болсон гэж эдийн засагчид
дүгнэж, хэвлэл мэдээллээр
байр сууриа илэрхийлсэн
байна лээ. Миний хувьд одоо
бодитой үр дүн гаргах дээр
эрвийх дэрвийхээрээ ажиллах
хэрэгтэй. Айлчлал болоод
санамж бичиг зурагдах нь
сайн. Гол нь үүний ардаас
ажил явж, төсөл хэрэгжиж,
мөнгө орж ирэх хэрэгтэй.
Бид пиар, маркетинг талд
анхаарал хандуулах биш,
харин одоо бүгд хамжаад
улс орондоо мөнгө оруулж
ирэх, гарын салаагаар урсаж
байгаа зардлыг хэмнэх тал
дээр дорвитой ажиллах цаг
болжээ. Өнгөрсөн 40 жилийн
хугацаанд буюу 1980 оноос
хойш Хятад улсын эдийн засаг
дэлхийн түүхэнд байгаагүй
өсөлтийг үзүүллээ. Хятадын
энэ өндөр өсөлтөөс олон
улс орон үр ашиг хүртэж, энэ
өсөлтийн нөлөөг өөрийн эдийн
засагт ашигтайгаар эргүүлж
чадсан. Харин миний хувьд
манай улс энэ тал дээр дотроо
маргалдаж, элдэв гацаа саад
үүсгэсээр магадгүй бараг
хамгийн бага үр нөлөөг авсан
байх гэж боддог. Хятадын энэ
өндөр өсөлт дахиад хэр удаан
үргэлжлэх вэ, хэзээ нэгэн
өдөр өсөлт зогслоо гэхэд бид
юу экспортолж зарах вэ. Ийм
асуултууд хариултаа хүлээж
байна.

-Айлчлалын хүрээнд
Эрдэнэбүрэнгийн УЦС,
Гашуунсухайт-Ганцмод
боомтын төмөр замын хил
холболтыг тохирсон байна
лээ. Том зургаараа эдийн
засагт яаж нөлөөлөх вэ?

-Мэдээж эрчим хүчнээс
хараат бус болох, үүн дээр
мөнгө хэмнэх асуудал
бол бүгдэд ойлгомжтой
зүйл. Төмөр замаа холбох
замаар нүүрсний экспортоо
нэмэгдүүлж, найдвартай
орлогын эх үүсвэртэй болох
нь чухал. Монголбанкны
валютын нөөц багасч байгаа
мэдээг эдийн засагч бид
түгшин харж байдаг. Доллар
оруулж ирэх гол суваг бол нүүрс, алт, төмрийн хүдэр,
зэс. Эдгээр металиудаас
алт бол хил үл хамааран
шууд онгоцоор тээвэрлэж
болдог ганц таваар. Алтны
хайгуул, олборлолтод онцгой
анхаарал хандуулах ёстой.
Нэг орд олохоор л тэрийг
гацаадаг, зогсоодог байж
болохгүй. Мэдээж байгаль
орчныг нэгдүгээрт тавих ёстой.
Байгаль орчны стандарт
шаардлага хангасан төслийг л
дэмжих нь чухал. Харин нэгэнт
ийм шалгуураа хангасан
төслийг хаа нэгтээ гацаадаг,
төрийн байгууллагууд хүнд
суртал гаргадаг байж хэрхэвч
болохгүй гэж бодож байна.
Нүүрсний экспортын хувьд
нүүрс бүр өөрийн гэсэн химийн
онцлогтой. Худалдан авагч
тал энэ нүүрсний химийн
найрлагад тохируулж өөрийн
технологийг өөрчилж байдаг.
Гэтэл манай талаас нүүрсээ
тогтвортой, найдвартай
нийлүүлж чадахгүй байдлаас
болж нүүрс маань хямдаар
үнэлэгдэх тохиолдол байдаг.
Олон улсын худалдаа гэдэг
өөрөө энгийн стандарт,
найвартай нийлүүлэлт дээр
суурилдаг. Төмөр замын
холболтыг яаралтай хийж,
бид найдвартай, тогтмол
нийлүүлэлтийг бий болгож
чадвал худалдан авах эрэлт
хангалттай байна гэж харж
байна.

-Мөн өнгөрсөн өдрүүдэд
НҮБ-ын Ерөнхий нарийн
бичгийн дарга Антонио
Гутерреш манай улсад
хийсэн айлчлалаар олон
жил гацаанд байсан Эгийн
голын УЦС-ыг хөдөлгөхөөр
болж байна. Манай улсын
шүдний өвчин болсон эрчим
хүчний салбарт ямар ач
холбогдолтой төсөл вэ?


-Өнөөдөр улс маань олон
улсын анхааралд орж ирлээ.
Олон том димпломатчид
айлчлал хийж байна. Энэ
боломжийг бид ашиглаж ард
түмэндээ хэрэгтэй ухаалаг
нүүдэл хийх нь чухал.
Одоогийн Засгийн газарт
том хүнд үүрэг, мөн маш
их хувь заяа ногдож байна.
Түүхэнд үлдэх, түүхэн гавьяа
байгуулах энэ боломжийг
битгий алдаасай. Наашаа
гэж харж, хандаж ирж байгаа
бүх хүмүүстэй бид дээд
зэрэглэлийн дипломат ёс
суртахуун хүрээнд харьцаж,
ард түмэн, улс орныхоо эрх
ашгийг нэгдүгээрт тавьж,
ашигтай хэлцэл, гэрээ
байгуулах нь чухал. Ямар нэг
санамж бичиг, хоосон яриа
одоо сонин биш. Бодитой
гэрээ хэлцэл хийхэд бүх хүчээ
дайчлан ажиллах хэрэгтэй гэж
бодож байгаа.

-Ерөнхий сайд гадаад
бодлогын ухаалаг нүүдэл
хийж байна. Нүүрсний
тээврээ шийдчихлээ .
Хятадтай эдийн засгийн
харилцаагаа эрчимжүүлэхээр боллоо. Эрчим хүчний асуудлаа шийдэхээр
бодитой ажлууд хийгээд
эхэллээ. Ийм байхад
гадны хөрөнгө оруулагчид
Монголыг арай өөрөөр
харна биз дээ?


-Харамсалтай нь нэр
хугарахаар яс хугарч гэгчээр
манай нэр хүнд төдийлөн
сайн биш байна. 2012 онд
дэлхийн хамгийн хүсэмжит
чиглэлүүдийн нэгээр тодорч
байсан нь саяхан мэт санагдаж
байна. Гэхдээ бидний зүгээс
олон алдаа гаргасан. Хөрөнгө
оруулагчдыг үргээх олон
үйл явдлууд болсон. Одоо
энэ тааруухан нэр хүндийг
сэргээхэд маш их хичээл
чармайлт, ухаалаг ажлууд
хийх хэрэгтэй. Тийм учраас
одоогийн Засгийн газарт
хүнд үүрэг ногдож байгаа
гэж би хэлсэн юм. Алдарт
хөрөнгө оруулагч Уоррен
Баффет хэлсэн байдаг, 20
жил босгосон нэр хүндийг
унагаахад таван минут л
хангалттай гэж. Бид яг энэ
байдлаар явсан гэж санагддаг.
Монгол хүн, Монгол Улсын
нэр хүндийг дахиад олон
улсын хөрөнгө оруулагчдын
радарын дэлгэцэнд оруулж
ирэхийн тулд маш ухаалаг,
нягт төлөвлөгөө гаргаж
ажиллах хэрэгтэй байна.

-Өнөөдөр манай эдийн
засаг хүнд байгааг төр
засгийнхан гадны хүчин
зүйлтэй холбодог. Сангийн
сайд Б.Жавхлан дефолт
зарлахгүй гэж мэдэгдсэн.
Гэтэл Орос Украины дайн
хурцадмал хэвээр байна.
Дээрээс нь Хятад Тайванийн
асуудал нэмэгдлээ. Гадаад
нөхцөл байдал Монголын
эдийн засагт цаашид яаж
нөлөөлөх бол?

-Дээр хэлсэнчлэн манайх
таваарын экспортоос хамаардаг улс. Тэгэхээр тээврийн
асуудлаа шийдэхэд л болно.
Эерэг мэдээ гэвэл эдийн
засаг маань жижиг учраас
маш хурдан сэргэлт авдаг.
Би хэд хэдэн эдийн засгийн
хямрал, сэргэлт харлаа. Бүгд
төстэй маягаар явагддаг учир
Монголбанк, Сангийн яамны
маань залуучууд хангалттай
туршлагатай болсон. Одоо
энэ мэргэжилтнүүдээ сайн
сонсож, шинжлэх ухаанч,
практик хосолсон ухаалаг
стратеги гаргаж ажиллах
хэрэгтэй.
Дефолт зарлах тухай яриа
бол мэдээж хэрхэвч байж
болохгүй. Чили, Аргентин
гээд олон харамсалтай жишээ
байна. Олон улсын хөрөнгө
оруулагчдын ой санамж маш
урт. Нэг дефолт зарлавал
дахиад хэзээ ч нэр хүндээ
сэргээж чадахгүй байдалд
хүрнэ. Эв нэгдэл чухал байна.
Эв нэгдэлтэй байхын тулд
хувийн эрх ашгаа түр зуур
мартаж улс орноо бодохыг л
уриалмаар байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Ган-Очир: Б.Жавхлан сайдын хариуцах ёстой өр төлбөрийг МАН, АН-ынх гээд ялгаад сууж байдаг дэлхий байхгүй шүү DNN.mn


АН-ын ҮБХ-ны гишүүн
Б.Ган-Очиртой ярилцлаа.


-Манай улс дефолт
зарлахад ойрхон байгааг
гадны хэвлэлүүд бичээд
эхэллээ. Харин Сангийн
сайд дефолт зарлах эрсдэл
байхгүй гэж мэдэгдсэн.
Сөрөг хүчний хувьд улс
орны эдийн засгийн нөхцөл
байдлыг хэрхэн дүгнэж
байна вэ?

-Эдийн засгийн хувьд хар
толгойгоороо бүх үр дүнг
хариуцдаг албан тушаалтан
бол Ерөнхий сайд. Ерөнхий
сайд улс орныхоо эдийн засгийг
хэр том зургаар нь харж,
жижиг зургаар нь гүйцэтгэлээ
хангаж байна вэ, хэр ерөнхий
үнэнийг ойлгоод тодорхой
жишээ үнэнтэй зууралдаж
байна вэ гэдгээс улс орны
эдийн засаг шууд хамаардаг.
Мөн Ерөнхий сайдын ажил
гэдэг идэвх зүтгэлээр биш
тархины потенциалаар,
сэтгэлээр биш шийдвэрээр
явдаг ажил. Харамсалтай нь
эдгээрт өнөөдрийн Ерөнхий
сайд Л.Оюун-Эрдэнэ маань
жижигдээд байна. Нэг л их
лоозогносон улс болчихлоо.
Шинэ сэргэлт гэж лоозогноод
10 минутын бороонд Дарханы
зам урсаад алга болдог.
2050 он хүртэлх хөгжлийн
төлөвлөгөө гээд хоёр гурван
өдрийн эдийн засгийн
төлөвлөгөөгүй. Юмны үнэ
өсөөд байна гэхээр “Зургаан
залуу заан” нэвтрүүлгээ
үзээд сууж бай гэх. Угтаа
бол дэлхийн аль ч орны
Ерөнхий сайдын ажил эдийн
засгийн өсөлт хамгийн өндөр,
ажилгүйдэл хамгийн бага, үнэ тогтвортой, валютын ханш
тэнцвэртэй, төсвийн алдагдал
бага байх гэсэн тавхан
зорилготой. Ерөнхий сайд энэ
ажлаа мөрөөрөө хийх ёстой.
Түүнээс улсаа тийм тивийн
тийм амьтан улс болгоно,
эдийн засгийн өсөлтөө шинэ
хуучин сэргэлт гэж нэрлэнэ,
хөгжлийн төлөвлөгөөгөө
гоёмсог тоогоор нэрлэнэ
гэж байхгүй. Монгол Улсын
дефолтын хувьд олон улсын
судлаачид Шри-Ланка улсын
араас дампуурлаа зарлах
улсын тоонд Лаос, Монгол
хоёрыг нэрлээд байгаа.
Ирэх жил дефолт зарласан
ч тэрхэн үедээ мэдэгдэхгүй
байж байгаад 2023-2025
онд байдал ихээр хүндэрнэ.
Дефолт зарлах болсон гол
шалтгаан нь гадаадаас зээлсэн
өрөө өрөөр хойшлуулаад
байгаа явдал. Харамсалтай
нь МАН-ын эрх баригчид
маань үнэнтэйгээ тулж улс
орныхоо төлөө зүтгэхгүй
хулгайчийг бариарай гэж
хашхирах хулгайч шиг доороо
дэвхцээд байх юм. Өнгөрсөн
хугацаанд МАН-ын тавьсан
найман зээл, МАН, АН нийлж
тавьсан хоёр зээл, АН-ын
тавьсан хоёр зээл байгаа.
МАН-ын дангаараа тавьсан
зээл нь 2012 оны Евро, 2017
оны Хуралдай, Гэрэгэ, 2018
оны Хөгжлийн банк, 2019 оны
МИК-ОССК, 2020 оны Номад,
2021 оны Центури. МАН-АН
хамтарч тавьсан 2015 оны
Дим Сам, 2016 оны Мазаалай.
АН дангаараа тавьсан зээл
нь Чингис, Самурай бондууд.
Харамсалтай нь хэрсүү биш
олонх маань Чингис бондоор
юу юу бүтээснийг амархан мартчих юм.

-Эрх баригчдын
тайлбарлаад байгаагаар
энэ улс өрөнд орсон нь
АН-ын буруу гээд байх юм
билээ?

-Би сүүлд энэ талаар
Сангийн сайд Б.Жавхлангийн
х а р и у ц л а г а г ү й х у д а л
мэдээ тараасныг харсан.
Энэ дашрамд хэлэхэд, хэн
ямар хэмжээний өр тавьсан
бэ гэдгийн дараа зээлсэн
мөнгөөр юу хийсэн бэ гэдэг
нь асуудал. АН-ын засаглаж
байх үед 21 аймгаа хатуу
хучилттай замаар холбож
3800 км зам тавьж чадсан.
Гэтэл социализмын үеээс
2012 он хүртэл Монгол
Улс нийтдээ 3000 гаруй км
зам тавьж байсан юм шүү
дээ. Сая би АН-ын даргын
сунгаагаар 21 аймгийг 12
хоногт тойрсон кампанит
ажлын модератороор явсан.
12 хоногт шүү дээ. Гэтэл
МАН Дарханы 200 км зам
дээр яаж будилж байна
вэ. Гадаад оронд төсвийн
мөнгөөр алчуур хүнд авч
бэлэглээд сайд нь огцорч
байхад манайд хэд нь эрдэнэт
хүнийхээ алтан амийг шороон
зам дээр үрэгдүүлээд хэнэг ч
үгүй нам засгаа магтан сууна
вэ. Мөн АН анх 100 мянган
айлын орон сууц хөтөлбөрийг
зарлаж түүний төлөвлөлтийн
бодлогыг зарласнаас хойш
160 мянган айлын орон сууц
баригдсан. Хөтөл, Мак гээд
цементийн үйлдвэр босож
барилгын салбарт 150 мянган
хүн ажлын байраар хангагдаж
байлаа.

Эдгээр давуулж биелсэн
ажил чинь 2012 онд хийгдсэн
ДЦС-3болонДЦС-4цахилгаан
станцуудын өргөтгөл,Амгалан
дулааны станцуудын бүтээн
байгуулалтын ач гавьяа юм
шүү дээ.
Ажлаа хийхгүй улс
төржөөд байгаа Б.Жавхлан
бол бүх цаг үеийн хамгийн
муу Сангийн сайдын
шалгуураар бүрэн хангасан
хүн. Сангийн сайд хүний хар
толгойгоороо хариуцах ажил
бол төсвийн алдагдал. Гэтэл
2020 оны төсвийн алдагдал
таван их наяд. Зориулалт
нь ковидын зардал. Гэтэл
тэр их мөнгөний 0.5 хувь нь
буюу 270-хан тэрбум улаан
бүсдээ зарцуулагдаж байсан.
Үр дүнгүй менежмэнтийн
гайгаар хичнээн хүнээ бид
алдав. Ингээд жил бүр 3-5
и х наядын алда гдалтай
төсөвтэй явах хэрнээ юун
баахан Андлалын хөшөө,
Бэрхийн Далд уурхайн музей,
Норовлингийн Шихихутаг
хөшөө, Биндэрийн Их хуралдай хөшөө, Дэлгэрхааны Нууц
товчооны хөшөө, Бурхан
багшийн хөшөө, арслангуудын
хөшөө вэ. Зөвхөн Дадалд
барих гэж байгаа Чингис хаан
цогцолбор нь Азийн хөгжлийн
сангаас авсан 90 тэрбум
төгрөг авсан хэрнээ бүр зураг
нь ч батлагдаагүй гээд бод.
Энэ бүхнийг хямгадаж, улсын
төсвийг нүдний цөцгий мэт
хайрлах ёстой албан тушаал
чинь Сан гийн сайд биш
гэж үү. Яриаг нь сонсохоор
Мон голбанкны хаа х эд эн
тоонд төөрсөн, шалихгүй
байж мэдэмхийрсэн шинжтэй
сайд байна лээ. Одоо харж
байгаарай, Б .Жавхлан
сайд улс нь дампуура
х
дээрээ тулаад байхад 2023
оны төсөв дээр УИХ бүх
гишүүддээ тойргоо услах
их хэмжээний мөнгө тавьж
өгнө. МАН-ын гишүүд тэр
мөнгийг нь нутагтаа элэгтэй

нэр авах гэж шатахуун тос
үрж баахан тойрно. Шанд нь
юмны үнэ нэмэгдэж инфляци
гаарна. Ядаж л дизель
түлшнийхээ үнийг тогтвортой
барьж чадахгүй байгаа ийм
Сангийн сайдыг нэн даруй
Засгийн газраас хөөж явуулах
хэрэгтэй. Мөн Б.Жавхлан
сайдад хандаад хэлэхэд, таны
хариуцах ёстой өр төлбөрийг
чинь МАН-ын өр, АН-ын өр
гээд ялгаад сууж байдаг
дэлхий байхгүй шүү. Улсын
төсвийг улстөржүүлэхгүй, ууж
идэхгүй хямгадаад, зэс, нүүрс
хоёр дээрээ хүн шиг наад
захын менежмэнт хийхэд
бондын өрийг дарах боломж
хангалттай байгаа шүү. Хэрэв
өрөө дарахгүй бол хариуд нь
эрх чөлөө, тусгаар тогтнол,
газар нутаг гурваараа төлдөг
жамтай шүү.

-Цаашид эдийн засаг
улам хүнд болно гэж шинжээчид ярьцгааж байна.
Үүнтэй зэрэгцээд БНХАУаас их хэмжээний зээл авах
асуудал яригдаж байна.
Өрийг өрөөр дардаг механизмаас яаж гарах вэ?

-Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий
сайдын Засгийн газрыг харахад нэгэнт унасан харанхуй
нүхнээсээ Хятадаас зээл авч
гарах гэж зүтгэх болов уу.
Бодвол энэ байж боломгүй
харалган тоглоомондоо бусад
улс төрийн хүчнийг ч чирч
оруулах гэжзүтгэх биз.Хардах
үндэслэл байна. Засгийн
газар гадаад өрийн эзлэх
хувиа 50 хувь гээд худлаа
зарлаад байхад Монголбанк
80 хувь, Дэлхийн банк 92
хувь гэсэн байна лээ. Гэтэл
манай Засгийн газар яагаад
ийм хөгийн дансны аргаар
иргэдээ хуурсан х удлаа
мэдээлэл тараагаад байна
вэ. Зээл авах гэж шүү дээ.
Хятад улсаас өөр хэн зээл
өгнө гэж. Харж байгаарай,
одоо зээлийн хувийг бага
байлгаж өр тавихын тулд
эдийн засгийн өсөлтийг өндөр
байгаа гэж зарлана. Ямар
юмных нь өндөр байх билээ
дээ. Тээвэрлэж чадахгүй
нүүрс, жонш, төмөр гээд
алдагдсан экспортынхоо
хэмжээгээр эдийн засгаа
бууруулж хэлэхгүй, худлаа
өсгөсөн тайлан гаргаж
байгааг мэргэжил ийнхэн
хэлээд л байгаа. Хятадаас
зээл авахын тулд УИХ-ын
сонгуулийг хугацаанаас нь
өмнө явуулах, Үндсэн хуулийг
дахиж өөрчлөх алхам ч хийж
магад. Ер нь энэ төр засгийн
Монголын талд байна уу,
баавгайн талд байна уу гэдэгт
эргэлзэх боллоо. Арьсаа
хамгаалахын тулд юу ч хийж
мэдэхээр байна.
Угтаа ингэж өрийг өрөөр,
алдааг алдаагаар нөхөх гэж
байхынхаа оронд өөрийн
удирдаж буй улс орноо
сууриар нь мэдрэх хэрэгтэй
байна. Эцэстээ газрын доор
байгаа алт, зэс гэх хэдэн
хэлтэрхий төмөр юу юм бэ.
Монгол орны эдийн засаг
гээд байгаа зүйл чинь үнэндээ
гурван сая хүн, тэдний маань
бүтээмж юм шүү дээ. Ерөнхий
сайд хүн иргэддээ найдаж,
итгэж, хамтарч хямралыг давж
хөгжлийг авчирдаг. Иргэдээ
оролцуулж, боломжийг нь
олгож, төрөөс өгөх нийлүүлэлт биш зах зээлийн эрэлт
талаас нь амаараа биш,
хоёр гараараа ажил хийж
улс хөгжих чинь дэлхийн түүх
биз дээ.
Хоосон санхүүгийн салбарын хөгжил ярихгүй хөнгөн
аж үйлдвэрийн сүлжээнд
өрх бүрээ холбож, худлаа
институцийн хөгжил ярихгүй
хөдөөажахуйнүйлдвэрлэлийн
бодит хувьсгал өрнүүлж,
халамжлуулдаг биш,
хөдөлмөрлөдөг тогтолцоог
бүрдүүлж, үрдэг биш хуримтлуулдаг, харилцан харддаг
биш итгэлцдэг нийгмээр
суурь капиталын хуримтлал
үүсгэх чинь тоостой шороотой
амьдралаас гарсан гарц юм
шүү дээ.

Үндсэн хууль, хүнээс тусдаа
алт зэс, хүнээс тусдаа хөгжлийн
бодлого байх боломжгүй.
Гэтэл өөрт байгаа ард түмний
бүтээх боломжийг харалгүй
Хятадаас зээл авах алхам
хийвэл амиа хорлохтой ижил.
Бид өмнөх төртэй өр зээлээс
өөр юмаар холбогдож болохоо
байчихсан улс биш. Өгөх
юмтай, бүтээх ард түмэнтэй,
газар нутагтай, баялагтай,
мал сүрэгтэй улс

– Хятадын Гадаад
хэргийн сайд Ван И манай
улсад айлчиллаа. Түүний
айлчлалаас ямар үр дүн
харж байна вэ?

-Эдийн засгийн зорилт
хоёрдугаарт байх. Нэгдүгээрт,
энэ оны арваннэгдүгээр сард
Хятадын Ардын их хурал
хуралдаж Си Жиньпин даргыг
засаглах хугацааг дахин
таван жилээр сунгах үгүйгээ
шийдэх хүртэл Хятадын тал
бидэнд нааштай хандах нь
дамжиггүй. Үндсэн хуулиа
өөрчилж засгийн эрх мэдлээ
сунгах гэж байгаа эхний алхам
учир уламжлал ёсоор Тайвань
руу зөрчил үүсгээд дайны
бэлэн байдалд ороод эхэллээ.
Өмнө нь Дэн Сяопин 1981
онд толгой удирдагч болохын
урьд 1980 онд Вьетнам руу
29 өдрийн дайралт хийж эх
оронч улс төржилтийг үзүүлж
байсан. Мэдээж энэ хүрээнд
эдийн засгийн асуудлыг ярих
нь. Төмөр зам, Эгийн голын
усан цахилгаан станц, Гэр
хорооллын асуудал гээд.
Гэтэл асуудлыг багцлаад
харахад Монгол Улс өөрсдөө
хийж үйлдвэрлэх юмуу, гэр
хорооллоо хүртэл хүнээр
шийдвэрлүүлэх юм. Бид үр
дүнг нь мэдэхгүй олон төсөл
хөтөлбөрийн цаана хүний гар
харсан халамжийн улс байгаад
л байх уу. Өмнөд хөршийн
улс төрийн асуудлаар нэг
удаа хожоод өөрсдөө 1000
жилээр ухарч болохгүй. Ер нь
тэгээд бид хэзээ ажил хийж,
аж үйлдвэржих улс юм бэ.
Хэзээ өөрсдийн сайн сайхнаа
өөрсдөө бүтээх юм бэ. Бүх
зүйлийг төр нь хийж өгнө
гэж худал амладаг, цаашаа
хараад харийн гүрнээс
гуйлга, тусламж царайчилдаг.
Австралид дахиад үер болохыг
хүлээхийн оронд өөрсдөө
боловсруулах үйлдвэрээ
барих хэрэгтэй байна. Төрийн
ордонд зангиатай юм гуйна
уу, гудманд гуйна уу гэдгээс
үл хамаарч хүнд юм өгөхгүй
гуйгаад байхыг гуйлгачин
гэнэ биз дээ. Гадны улсаас
тусламж дэмжлэг аваад
хөгждөг бол өнгөрсөн 32 жил
Монголоос илүү хөгжсөн улс
гэж байх ёсгүйсэн. Суурь
бодлого, хэвшсэн хандлага
буруу бол алтан гутал өмсөөд
алцан майжига нь арилахгүй
гэдэг биз.

-Стратегийн томоохон
төслүүдийг гацаасан орон
нутгийн удирдлагуудад
хариуцлага тооцно гэж
Ерөнхий сайд мэдэгдсэн.
Мөн төмөр замын бүтээн
байгуулалтыг зогсоосон
хүмүүсээр өнгөрсөн
хугацаанд улсад учирсан
бүх хохирлыг барагдуулна
гэж байна. Энэ үйл явдал
шууд танай намын даргатай
холбогдож нийгэмд
уншигдаж байгаа. Засгийн
газрын шийдвэртэй санал
нэг байна уу?

-Энэ хуучин коммунист
намуудын хийдэг байсан
хэрцгий технологи. Ер нь
Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнийн “Шинэ сэргэлтийн
бодлого”, Мао Зедуны “Их
үсрэлтийн бодлого” хоёр их
ижилхэн байгаа юм. Алдаа нь
бүх асуудлыг дээрээс доошоо
чиглэсэн романтик цохилтоор
шийдэх гэж улайрал. Мао хот
тосгод бүрийг суваг шуудуу
барих, ган хайлуулах гэсэн
бол Л.Оюун-Эрдэнэ боомтоо
тэлээд, цахилгаан татаад,
төмөр зам тавиад асуудлыг
шийднэ гэж өрөөсгөл харж
байна. Худалдааны бодлогоор
улсаа харж, иргэдээ оролцуулж
зах зээлээ тэлэхгүйгээр төрийн дээрээс доошоо чиглэсэн
хандлагууд бүгд дампуурсан
түүхтэй. Улмаар дампуурах нь
тодорхой зүйл дээр буруутан
хайж эхэлдэг. Мао-гийн хувьд
дайснаа устгахын тулд Соёлын
хувьсгал зарлаж байсан бол
Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий
сайдын ядуу ард иргэдийн
өөр рүү нь чиглэх хилэнг
өмнөх төрийн удирдлага руу
чиглүүлэх, хөдөө орон нутгийн
баг сумдын дарга нарыг ямар
нэгэн байдлаар буруутгах
чиглэлд Соёлын хувьсгал
хийж эхлээд байна. Гэхдээ
энэ санаархал бүтэхгүй болов
уу. Учир нь Мао-гийн үед ард
түмэн харанхуй байсан. Харин
өнөөдрийн Монголд техник
технологи хөгжиж зөвхөн
Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд
өөрөө л харанхуй сууж байна.
Ард түмэн бол бүгд л мэдлэг
мэдээлэлтэй болсон байна

-Ер нь Засгийн газрын
үйл ажиллагааны талаар та
юу хэлэх вэ?

-Чаддаг хүнээр нь чаддаг
ажлуудыг нь хийлгэмээр
байна. Харамсалтай нь
МАН-ыг харж байхад хүний
нөөцийн бодлого нь ямар ч
төлөвлөлтгүй болж. Яг МАН
гэх институцийн төлөө зүтгэж
ирсэн хэсэг нь ад шоо үзэгдэж,
гоё харагдаж байвал хэнийг ч
хамаагүй өнгө будаг болгож
дэвшүүлээд Швейцарь цаг
шиг биш зул сарын гацуур
мод шиг болчихжээ. Төрийн
албыг улстөржүүлэн харж,
өмнөх ажлаа хийхээсээ өмнө
сурталчилж, төрийн мэргэшсэн
албан хаагчдыг камерын өмнө
загнадаг моодтой боллоо.
Мөрөөрөө нийтийн сайн
сайхны төлөө зүтгэж байгаа
төрийн албан хаагчдыг хүчээр
МАН-ын аялдан дагагчид
болгохоор улайрч, эрүүл үг,
үзэл бодлын оронд магтаал
сайшаал, пиард донтож ТВийн бүх сувгаар нэвтрүүлэг
биш сайд, гишүүдийн гоёмсог
монтажтай цэцэрхэл дүүрлээ.
Яая гэхэв, дээр нь суудлаа
олохгүй бол доор нь гүйдлээ
олохгүй гэдэг биз.

-Танай намын дотоод
асуулын талаар асуумаар
байна. Шүүх дээрх маргаан
ямар шатандаа явна вэ.
УДШ-ийн шийдвэрийг хоёр
талд өөр өөрсдийнхөөрөө
тайлбарлаад байгаа харагддаг. Ард түмэн байтугай
намын гишүүд ч эргэлзэхээр
ярьдаг шүү дээ

-Би уг асуудал дээр УДШын шударга шийдвэр гаргаж
чадахгүй арчаагүй байдлыг
буруутгаж байгаа. Маргаантай
улс төрд бүү хэл айл гэр, хувь
хүний хооронд зөндөө маргаан
гарч байдаг. Энэ асуудлыг
шийдэх гэж хүн төрөлхтөн төрт
ёс үүсгэсэн 6000 жилийн турш
шүүх системийг хөгжүүлсэн.
Шүүхийн амин сүнс нь
тогтолцооноосоо илүүтэй хувь
шүүгчдийн эр зориг, шударга
зарчим, мэдлэг боловсрол
дээр тогтдог. Манай намын
маргаан эрх баригч улс төрийн
хүчин нөгөө намаа намнах
гэсэн дэлхийн хаана ч байдаг
увайгүй тоглоомын илрэл.
Бид маргаанаа хувийн өс
хонзонгоор биш, хуулиар
шийдүүлэх гэж шүүхэд
хандсаар байгаа. Харамсалтай
нь Монгол Улсын дээд
шүүхийн зарим шүүгч нар эрх
барьж байгаа намын дохиур
болоод байгаагийн үр дүнгээр
шийдэгдэхгүй байна. Тэр
дундаа загас толгойноосоо
мууддаг жишгээр асуудал нь
Ерөнхий шүүгч Ганзоригтой
шууд холбоотой. Эндээс
Монголын нийгэмд АН-ын
маргаанаас илүү ужгирсан
асуудал нь шүүх засаглалын
хямрал ажээ.

-Эрх баригчид Үндсэн хуулийн нэмэлт,
өөрчлөлтийг явуулахаар
зэхэж буйг юу гэж харж
байна вэ?

-Үндсэн хуулийг өөрчлөөд,
өөрчлөөд ядуурал буурах
бол, аж үйлдвэржих бол,
худалдааны эргэлт сайжрах
бол өөрчлөөд байж болж
байна. Гэтэл институцийн
хямрал нэртэй сохор төөрөгдөл биднийг эзэмдэж үр
дүнгүй өөрчлөлт хөөдөг
байдал хэрээс хэтэрлээ.
Эцэстээ манай Үндсэн хуулийг
япончуудад өгвөл ямар ч
асуудалгүй улсаа засаглаад
явна. Хууль төгс байхаас
илүү түүний хэрэгжилтийг
төгс хийх гэж зүтгэх нь цаг
хугацаанд хуулийг хууль
шиг болгодог. Гэтэл одоо
бүр хэтрүүлээд 2024 оны
УИХ-ын сонгуульд МАН
ялагдах нь тодорхой болоод
эхлэхээр улсаараа дефолт
зарлахаасаа өмнө Үндсэн
хуулиа өөрчилж засгийн эрх
мэдлээ дахиад дөрвөн жилээр
сунгах гэж Үндсэн хуулийн
өөрчлөлт яриад байна. УИХын гишүүдийн тоо 152 гэж
хүртэл дуугарах шиг. Угтаа
Үндсэн хуулинд хүн зохицож
амьдардаг биш хүнийхээ эрх
эрх чөлөөнд Үндсэн хууль
зохицуулагдан бий болсон.
Тэр хүний эрх, эрх чөлөө гэдэг
зүйл чинь ажилтай, тогтмол
орлоготой, баян чинээлэг
нийгэмд жинхнээрээ хэрэгжиж,
манайх шиг ядуу нийгэмд
мянган удаа хууль өөрчлөөд
хэрэгждэггүй зүйл. Тиймээс
улс орны хөгжлийн бодлого,
аж үйлдвэржих зорилгод
Үндсэн хуулиасаа эхлээд бүх
салбар хуулиар зохицуулагдан
өөрчлөгдөх ёстой. Түүнээс
гишүүдийн тоо цөөн байна уу
олон байна уу, сайд нь давхар
дээлтэй байна уу үгүй юү,
сонгууль нь холимог байна
уу, дан байна уу гэдэг ёстой
хоёрдугаар асуудал байна.
Мөнгө тараагаад иргэдийнхээ
сонгох эрхийг луйвардана
гэвэл холимог ч луйвардана,
мажоратор ч луйвардана биз
дээ. Тиймээс зорилго маань
зөв, тэргүүлэх байх нь чухал.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

И.Мөнхжаргал: Шүүмжлэл сонсдоггүй нялцгануур нам улс удирдана гэж санахын ч хэрэггүй DNN.mn

Ардчилсан намын
Ерөнхий нарийн бичгийн
дарга И.Мөнхжаргалтай
ярилцлаа.


-Эдийн засаг хүндэрч, ард түмэн бухимдалтай байна. Эрх баригчдын алдаатай бодлогод ташуур өгөх ёстой сөрөг хүчин маань энэ цагт дотроо хагаралтай хэвээр байна. Ард түмэн, улс эх орныхоо эрх ашгийн төлөө АН хэзээ эвлэрэх вэ?

-Ардчилсан нам 21 аймаг, 330 сум, есөн дүүргийн 204 хороонд салбар нэгжтэй үндэсний хэмжээний том нам. Намын анхан шатны байгууллага, бүх гишүүдийн дунд хуваагдаж талцсан асуудал байхгүй. Харин өмнө нь дарга байсан хэсэг бүлэг хүмүүс өөрсдийн дагалдагч нарын хамт Ардчилсан намыг цаасан дээр оршдог мэтээр эрх баригчдын дэмжлэгээр хуурамч тамга, бичиг баримт үүсгэж хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан дотоод доо хагаралтай байгаа зохиомол дүр зургийг бий болгоод байгаа юм. Нийгэмд ойлгогдож байгаа нь хагаралтай юм шиг харагдаж байгаа боловч намыг бүтцээр нь харвал огт хагарсан асуудал байхгүй. Мэдээж тэр хэсэг хүмүүстэй ярилцаж ойлголцох хэрэгтэй. Энэ асуудлыг хурдан шийдэхийн төлөө бид ажиллаж байна. Харин энд хугацаа хэлэх боломжгүй байна. Мэдээж одоогийн эрх баригчдын эсрэг хамгийн том сөрөг хүчин бол Ардчилсан нам учир бид сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэх ёстой гэдэг дээр санал нэг байна. Ардчилсан намын залуучууд, гишүүд өөр өөрсдийнхөө өнцгөөр үзэл бодлоо илэрхийлсээр байгаа.

-Ерөнхий сайд Л.Оюун Эрдэнэ танай намын дарга Х.Баттулгыг АТГ-т шалгуулах үүрэг өгсөн гээд л шуураад байх юм. Энд ямар улс төр яваад байна вэ. Зарим нь өөрийн туслахаар дэргэдээ авчирсан хүнийг шалгуулна гэдэг худлаа, жүжиг гэлцэх юм?

-Энэ тухай танаас анх удаа сонсож байна. Хэрэв үнэн бол үүрэг өгсөн хүнээс тодруулах нь зүйтэй байх гэж бодож байна.

-АН-ын залуус МАН болон ХҮН нам руу орох болсон гэх юм. Танай нам талцлаа зогсоохгүй бол хамаг потенциал сайтай залуусаа өрсөлдөгч намдаа алдаад дуусах юм биш үү?

-Улс төрийн нам гэдэг бол үзэл бодлын нэгдэл юм. Ардчилсан нам гишүүдийнхээ үзэл бодлоо илэрхийлэн шийдвэр гаргах эрхийг хүлээн зөвшөөрч нээлттэй байдаг учир бүх гишүүд намд элсэх, мөн намаас гарах тухай өөрөө шийдвэр гаргах бүрэн эрхтэй. Одоогоор бидэнд Ардчилсан намаас гарч ХҮН намд элссэн гишүүдийн тухай нэг ч тоо баримт байхгүй байна.

-Ингэхэд ХҮН нам үзэл баримтлалаа сольж АН-ын байр суурийг булаацалдаж байна. Танай намын хагаралтай байдал МАНын халаасны намд боломж олгоод байна шүү дээ. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Зүүний чигийн үзэл баримтлалтай ХҮН гэдэг намын тухай мэдээг өмнө нь харж байсан ч саяхан барууны чигийн нам боллоо гэсэн мэдээллийг хэвлэлээс харлаа. Нам гэдэг анх байгуулагдахдаа үзэл баримтлалаа тодорхойлж, түүндээ нэгдсэн гишүүдийн нэгдлээс бий болдог. Гэтэл гэнэт Үзэл баримтлалаа сольж байгаа нь нам биш, зүгээр л орогнох нүх хайсан мэрэгч амьтан шиг зүйл байна гэх дүгнэлтэд хүргэж байна. Зүүнээс баруун руу үсэрдэг үзэл бодолтой нам гэж юу байх вэ дээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай асуудал өнгөрөгч хавар нэлээд сөхөгдсөн. Тэр үед Ардчилсан нам олон удаа байр сууриа илэрхийлсэн. Гэвч Ардчилсан нам Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжинэ дэмжихгүй тухай асуудлаар бус “Энэ өөрчлөлт чухам юуг өөрчлөх гэж зорьж байгаа тухай, хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг нийгэмд огт танилцуулахгүй байгаа тухай, мөн эрх баригч нам өөрөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай төслийг парламентад өргөн барьсан эсэх нь тодорхой бус байгаа тухай, тэд ямар төсөл өргөн барьсан нь яагаад нийтэд ил тод бус байна вэ” гэх асуудлыг хөндөж байна

Үндсэн хуулийг өөрчлөх гэж байгаа бол юу өөрчлөх гэж байгаагаа нийгэмд тодорхой танилцуулж монгол хүн бүрийн санааг тусгаж бүх нийтэд ил тод үйл ажиллагаа зохион байгуулах ёстой. Одоогоор иргэдээс нэг ч удаа асуугаагүй байна. Тиймээс энэ өөрчлөлтийг үр дүнтэй гэж харахгүй байна. -МАН-ын генсек тантай шүүхдэлцээд байгаа харагдсан. Яг ямар асуудал үүссэн юм бэ?

– МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан МАН-ын нэ р хүндэд халдсан гэх үндэслэлээр намайг цагдаагийн байгууллагад шалгуулах гомдол гаргасан. Үүний дагуу цагдаагийн байгууллага шалгаж прокурорт шилжүүлсэн. Өмнө нь нэг удаа шүүхэд шилжээд буцсан боловч прокурор давж заалдан наймдугаар сарын 1-нд дахин шүүх хурал товлогдсон байсан. Гэвч шүүх хурал хохирогчийн хүсэлтээр энэ сарын 17-ны өдөр хүртэл дахин хойшилсон байна. Миний зүгээс МАН-ыг Ардчилсан намын дотоод асуудалд оролцож байгаа тухай асуудлыг шүүмжилсэн. Энэ нь МАН-ыг гүтгэн доромжилсон зүйл огтоос биш гэдгийг хэвлэл мэдээллээр маш олон удаа хэлж байна. Ер нь Эрхбаригч намын нэр хүндийг эрүүгийн хуулиар хамгаалдаггүй юм. Монгол Улсын өмнө томоохон үүрэг хүлээгээд буй эрх баригч намыг сөрөг хүчин болон иргэн хүн шүүмжилж, зөвлөж явах үүрэгтэй. Жишээ нь, өчигдөр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн хүн улс төр нийгмийн зүтгэлтэн нийтлэлч Баабарын сошиалд бичсэн ганцхан өгүүлбэрт эмзэглэж байгаагаа Төрийн ордноос мэдэгдсэн нь Монгол төр дархлаагүй, сул дорой, үг даах чадваргүй хүчгүй болсныг харуулж байна. Сонгуулиар эрхээ авсан гээд бүх зүйлийг өөрсдийнхөөрөө шийдээд байж болохгүй. Нийгэмд явж байгаа шүүмжлэлээс авах юмаа аваад засаад явах ёстой. Ийм байтал Эрүүгийн хуулиар далайлгаж байгаа бол уучлаарай, та нараас айхгүй шүү. Тийм зүйл хаана ч байх ёсгүй. Ийм нялцгануур нам улс удирдана гэж санахын ч хэрэггүй. Больсон нь дээр.

-Эрх баригч нам зургаан жил төрд суулаа. Тэд шүүмж сонсох дургүй болжээ. Өөрсдийнх нь алдаа дутагдлыг шүүмжилсэн хэнийг ч шүүх цагдаад өгч айлган сүрдүүлдэг байдал олонтаа давтагдаж байна. Үүгээрээ дарангуйлал ноёлж байгааг илэрхийлж байна гэсэн шүүмж нийгэмд бий. Та үүнтэй санал нийлэх үү?

-Өнөөдөр бидний амьдарч буй нийгэм дарангуйлал руу явж байна. Эрх баригч нам иргэдийг дуугүй байлгаж, хүлцэнгүй дорой байлгахыг хүсч байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид өөрсдийн заяагдмал эрхийг эдлэх ёстой гэдгээ бүрэн ухамсарласан ард түмэн шүү. Та нарын дарангуйллаар амаа хамхина гэж байхгүй. Түр зуурын эрх мэдлийн сэжүүр атгасан коммунистуудаас айж сүрддэг ард түмэн биш ээ. Та нарт нэрээ хамгаалах биш иргэдийн төлөө, Монгол улсын төлөө хийх ажил маш их байна. Өөрсдийн үүргийг ухамсарлахгүй төрийн нэрээр далайлгаж , ард түмнийг хүлцэнгүй дорой байлгах гэж хичээсээр байвал иргэд байх газарт чинь буулгаж чадна шүү. Ийм энгийн зүйлийг ч ойлгохгүй коммунистууд өдгөө Монголын төрийг удирдаж байгаад л их харамсаж байна.

-Оросын танк, зэвсэг манай улсад хамтарсан сургууль хийхээр орж ирлээ. Энэ үйл явдлыг хэрхэн дүгнэж байна вэ. Олон улсад бид яаж харагдаж байгаа бол?

-Монгол Улс бол олон намын тогтолцоотой ардчилсан орон. Монголд төрийн гадаад бодлого гэж нэг л зүйл бий. Төрөөс явуулж буй гадаад бодлогын хүрээнд миний зүгээс дүгнэлт хийж энд ярих нь зохимжгүй байх. Одоо хэрэгжүүлж буй Монгол Улсын гадаад бодлого нь олон улсын хамтын үйл ажиллагаа, эдийн засгийн нөхцөл байдал, улс хоорондын гэрээ хэлэлцээр цаашдын нөхөрсөг харилцаа гэх мэт олон талаас нь асуудлыг харж, судалж хийж буй үйл ажиллагаа гэж найдаж байна. Бид өнөөдөр энэ асуудлаар талцах нь чухал биш, гагцхүү Монгол Улсын эрх ашгийг нэгт тавьж шийдвэр гаргаасай гэж хүсч байна. Одоогоор олон улсад үүсээд буй ойлгомжгүй нөхцөл байдалд Монгол Улсын аюулгүй байдал, эдийн засгийн баталгаа, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулалгүй сахин хамгаалж үлдэх нь нэн чухал зүйл юм. Харин энд аль нэг нам онцгойрч дүгнэлт хийж мэдээлэх нь улсдаа хохирол учруулах ч үйлдэл байж мэдэх юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Чулуунбилэг: Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийг парламентаас сонгох тухай хувилбар яриад байгаа нь зөв DNN.mn

Улс төрд өрнөж буй үйл явдлуудын талаар судлаач О.Чулуунбилэгтэй ярилцлаа.


-МАН дотроо нэлээд толхилцож байгаа гэлцэх юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх асуудал маргааны сэдэв болоод байна уу?

-Хүчтэй сөрөг хүчингүй үед эрх баригчид дотор сөрөг хүчин бий болдог. Ямар нэгэн байдлаар дотроо зөрчилтэй байх нь улс төрийн намын характер шүү дээ. МАН-д шинэ хуучин үеийн зөрчил л гүнзгий байгаа болов уу. Гэвч зөрчлөө сайн нууж чаддаг, далд хүчирхийлэлтэй нам даа.
-Намрын улс төр ямар байх бол. Судлаачийн хувьд хэрхэн ажиглаж байна вэ?
-Мэдээлэл бага, тодорхой юм харахгүй байна. Манай гадаад нөхцөл ийм хүнд үед бага л бужигнах хэрэгтэй. Шалгалтын урьд шөнө гэнэт нойргүй уншиж хонодог оюутан шиг намрын чуулган дээр хэсэг попроод хаячихалгүй ажилдаа хариуцлагатай парламент байгаасай. Монгол бол парламентын засаглалтай улс. Сонгогчид эцсийн хариуцлагыг парламентаас л шаардана. АН-ын Их хурал дахь бүлэг нэгдэж нийлж, бас хариуцлагатай байгаасай. Одоо бол хувь гишүүдийн лобби клуб шиг л ажиллаж байгаа. Парламент ажлаа хийж чадахгүй бол Сүхбаатарын талбай бужигнаад эхлэх нь тодорхой. Гадаадын тусгай албад ч үүнийг л хүсч хүлээж байгаа цаг.
-Эдийн засаг хүндэрч байна. Цаашид бүр ч хэцүүднэ гэх юм. Засгийн газар огцрох хэмжээнд хүрэх үү?
-Ковид, дайнаас болоод хүндрээгүй Засгийн газар байгаа юм уу, энэ дэлхий дээр. Засгийн газар огцорно гэдэг Ерөнхий сайд огцорно. Ерөнхий сайд огцрохын тулд дараагийн Ерөнхий сайд тодорсон байх учиртай. Одоо 80-аад оны Ерөнхий сайд ажиллаж байна. Шинэ Ерөнхий сайд 60,70 оноос тодрох боломжгүй гэсэн үг. Эрх баригч МАН-ын 80-аад оныхноос шинэ Ерөнхий сайд харж байна уу. Би бол харахгүй л байна. Харин зарим ажлаа мэддэггүй, хийдэггүй сайд нарыг бол солихгүй бол нийгмийн стрессийг дарах маш хүнд болно. Энэ бол миний хувийн бодол.
-Сөрөг хүчний хагаралтай байдал МАН-ын халаасны намуудад боломж олгож байна гэсэн шүүмж байгаа. Жишээлбэл, ХҮН барууны үзэлтэй боллоо гэж зарласан. Ингэж болдог юм уу?
-Тийм боломж эрх баригчдад олгож байгаа нь үнэн. Зүүнээс гэнэт баруун руу үсэрснийг бол ойлгоход бэрх. Ганцхан ойлгож байгаа зүйл нь улс төрийн зах зээл дээр барууны үзлийг тээгчдийг цуглуулж байдаг АН хүчгүй болсон юм чинь бид тэр зах зээлийг нь булаая гэсэн буруу стратеги л явж байна лээ. 2024 онд Эвслийн Засгийн газар байгуулагдвал одоо хүнд байгаа АН-аас илүү суудал аваад МАН-тай эвсчихье гэсэн давхар тооцоо байгаа л байх. Гэвч энэ бол буруу тооцоо. АН сонгуулийн өмнө нэгдэх, босох нь гарцаагүй. Сайн шинэ үеийн манлайлагчдаа гаргаж ирвэл ялах бүрэн боломж бий АН-д.
-Оросын танк, зэвсэг манай улсад хамтарсан сургууль хийхээр орж ирлээ. Энэ үйл явдлыг хэрхэн дүгнэж байна вэ. Олон улсад бид яаж харагдаж байгаа вэ?
-Орос-Монгол хоёр улсын хооронд жил бүр хээрийн сургуулилт болдог. Энэ жил ч хуваарь хугацаандаа хийж байна гэсэн тайлбар Б.Батцэцэг сайд тавьж байв уу даа. Нийгмийн шүүмж нь Орос өөрөө булаан эзлэгч болчихсон үед энэ жил хийх хэрэг байсан юм уу гэсэн асуулт их яваад байна. Олон улсын ийм ньюанстай асуудлыг Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайд хоёр дур мэдэж шийднэ гэж юу байхав. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр ярилцаж шийдсэн л байгаа. Тэгэхээр Засгийн газар гэхээсээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс энэ сургуулилтыг яагаад өнөө жил хийлгэснийг асуух хэрэгтэй. Ядаж байхад Ховдод болох хээрийн сургуульд оролцох Оросын зэвсэг техник тугаа мандуулж нийслэл Улаанбаатар хотоос Монгол орныг хөндлөн туулж явсныг бүдүүлэг гэж хэлэхээс өөр аргагүй. Бусдын нутагт туг мандуулсан орос цэрэг нь Оросын эрх баригчдын Монголд гэхээсээ өөрийн дотооддоо үзэл сурталд ашиглах зорилгоор хийж буй үйлдэл юм. Биднийг бол юман чинээ тоохгүй байна шүү дээ.
Хоёр том гүрний дунд оршиж байгаа манай улсын хувьд их хавчигдаж байна. Бид ямар бодлого баримтлах ёстой вэ?
Сүүлийн 300 жил л ийм байлаа. Гадаад дотоодын судлаачид ч “Монгол бол газарзүйн хоригдол улс” гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг. Ихэнх хүндрэл нь биднээс өөрөөс л болсон байдаг. Хамгийн түрүүний хийх ажил бол 2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын “Монгол Улс байнгын төвийг сахих тухай 375 дугаар тогтоол”-ыг эргэн сэргээх ёстой.
-Манай улс Хятадаас их хэмжээний зээл авах тухай мэдээлэл нийгмийг бухимдуулж байна. Энэ тухай юу хэлэх вэ?
-Сошиал мэдээлэлд итгэдэггүй. Хэрэв үнэн бол зээлийн дарамт манай үндэсний аюулгүй байдалд ямар ч танк, төмөр замын цариг, пуужин, цагаачдаас илүү аюул учруулна.
Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Энэ зуны улс төр ингэж өрнөж байна DNN.mn

УИХ-ын чуулган завсарласан зуны урт өдрүүдэд гишүүд өргөн дэлгэр наадаж яваагаа сошиал түмэнтэйгээ завсаргүй хуваалцаж байна. Инфляцийн өсөлт эдийн засгийг сөхрүүлж, үнийн хөөрөгдөл иргэдийг туйлдуулж буйг тэд бодох ч завгүй сайхан амарч, аялж байгааг нь харцгаалаа. Харин хөшигний ард улс төр өрнөдгөөрөө л өрнөж байна. Эрх баригчид яг энэ цаг мөчид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрхэн яаж явуулах тохироогоо тал талд хийгээд сүйд байгаа сурагтай. Олон нийтэд ил болоогүй эцэг хуулийнхаа төслийг ирэх наймдугаар сарын дундуур ээлжит бус чуулган зарлаж хэлэлцэхээр товложээ. Үндсэн хуулийн араас Сонгуулийн хууль, Улс төрийн намуудын тухай хуулийг өөрчилнө. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар дараагийн сонгуульд МАН бүрэн бүрэлдэхүүнээрээ дахин гарч ирэх бүрэн боломжтой байтал өөрчлөлт шинэчлэлтийг хүсэх нь цаанаа өөр зорилготойг хэлээд байна. Тэд өөрсдийн баталсан Үндсэн хуулиндаа эргэн засвар хийх гэж улайран зүтгэж байгааг улс төрийн хүрээнийхэн олон янзаар тайлбарлах юм билээ. Энэ намар эдийн засаг улам хүнд болно гэдгийг толгойтой бүхэн хэлдэг. Улсаараа дефолт зарлаж болзошгүйд Валютын сан эмзэглэж байгааг ч гадны агентлагууд онцлоод эхэлчихлээ. МАН энэ байдлаараа 2024 оны сонгуульд иргэн бүрт гулууз алт амлаад ч гарахгүй гэдэгт хашрууд ам бардам байна. Зуун жилийнхээ ойгоор улсаа дампуурлын ирмэгт авчирсан эрх баригч хүчин улс төрийн ямар мэргэн нүүдэл хийх бол.

Судлаачдын хэлж байгаагаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ онд хийж дуусгах бололтой. Ирэх жил МАН өөрсдийн хүсэлтээр бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, шинэ Үндсэн хуулиараа дахин сонгууль явуулах гэж үзнэ гэсэн яриа гараад удлаа. Зарим улс төр судлаач үүнийг боломжгүй гэдэг. Нийгмийн сэтгэл зүйг тестлэх гэсэн шум төдийхнөөр тайлбарлав. Ер ямар улс төр явуулбал ард түмэнд таалагдахыг танддаг ийм арга манайд түлхүү хэрэглэгддэг. Нийгмийн уур амьсгалыг мэдрэх гэж албаар мэдээлдэг. Ойрын жишээ гэвэл Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар уулзаж, намынхаа эвлэрлийн талаар ярилцлаа гэх мэдээлэл төвийн зарим хэвлэлд гарсан. Үүний араас Женко Л.Оюун-Эрдэнэ нар муудалцаж, улмаар экс Ерөнхийлөгчийг АТГ-аас шалгаж эхэлсэн гэж шуурах болов. Яг үнэндээ Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар уулзаагүй, дээр хэлсэнчилэн нийгмийн байдлыг тандах агуулгатай зохиомол мэдээлэл хэмээн ойрын эх сурвалжууд нь ярих юм. Харин Л.Оюун-Эрдэнэ Женког шалгах үүрэг өгч, АТГ сүрхий ажиллаж эхэлсэн гэдэг бол жинхэнэ тавилттай жүжиг. Өөрийн зөвлөхөөр сонгосон хүнээ хуулийн байгууллагад өгсөн нь үнэмшилгүй. Агуулгын хувьд харвал, эрх барьж байгаа хүчний дарга хүн эсрэг намынхаа буусан Ерөнхийлөгч, тэр дундаа намаа хагалан буталгасан хүнтэй ямар ч холбоо сүлбээгүй шүү гэж нийгэмд ойлгуулах гэсэн мессэж юм. Эцсийн дүндээ ийм мэдээлэл хаанаас угшилтай нь чухал биш. Улстөрчид ард түмний нүдэнд үргэлж жүжиглэж байдаг улс. Ил, цагаан алалцдаг ч эвлрэх орон зайгаа ямагт хадгалж чаддаг хүмүүс. Яагаад гэвэл томоохон тендер, зөвшөөрөл гээд их мөнгөн дүн эргэлддэг “наймаа”-нд дөрөө нийлэн ашиг хүртдэг улс шүү дээ, тэд.

Эрх баригч хүчний томчууд Үндсэн хуулиийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар хоёр талд гараад байгааг мэр, сэр ярих боллоо. Хэрүүлээ тулгандаа хадгалж чаддаг онцлогтой МАН-ын зөрчилдөөн хэзээ мөдгүй задарч мэдэхээр байгааг ч дотроосоо цухуйлгаад эхэлжээ. Намаа хуваасан нөхрийг дэргэдээ байлгаснаар Л.Оюун-Эрдэнэ У.Хүрэлсүхийн фракцид нэлээд зэмлүүлэх болсон гэдэг. Тиймдээ ч Женког шалгуулах үүрэг өгсөн гэх ийм нэг гаргалгааг ч ярих хүмүүс байна лээ. У.Хүрэлсүх Женко хоёр хоорондоо хачин нугасгүй биш бил үү гэтэл харилцаа нь хөндийрөөд өмнөх шигээ сүжрэхээ больсон л гэнэ. Улсын дээд шүүхийн шийдвэрт нөлөө хүсэж очсон Женкогийн гуйлтыг Ерөнхийлөгч маань үл тоосон л гэнэ. Үүгээр зогсохгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдтайгаа ч түр тар болсон гэв үү дээ. Анх гурван сарын хугацаатай засаг удирдуулахаар тавьсан Л.Оюун-Эрдэнэ нэг өдөр толгой дээр нь гараад суухыг хэн мэдэх билээ. Тухайн үед Л.Оюун-Эрдэнэ нийгмийн бүх дайралтыг өөртөө авах МАН-ын “гал унтраагч” байв. Нэгэн цагт М.Энхболдыг Монголын төрөөс зайлаад өгвөл бүх зүйл сайхан болно гэж оройлон эсэргүүцэж байсан тэрбээр Миеэгийн хүмүүст албан тушаал амлаж, үүнийгээ гүйцэлдүүлэхийн тулд Үндсэн хуулийн өөрчлөлтийг явуулах гэлээ хэмээн намын нөхөд нь ил, далд ярих болов. МАН-ын тогоонд энэ мэт халуун сэдэв буцалж байна.

АН-ын хувьд УИХ-д цөөхүүлээ хэрнээ эв түнжингүй. Энэ байдлаасаа болоод сөрөг хүчнийхээ үүргийг ч умартсан. Тэдний тэмцэл МАН-ын халаасны намуудад боломж олголоо гэж учир мэдэх хүмүүс халаглаж сууна. ХҮН үзэл баримтлалаасаа ухарч, барууны хүчний бодлогыг дагахаа зарласан. Хэрэв АН ийм арчаагүй, сул дорой байвал хэзээ ч сэхэхгүй. 2020 оны сонгуулийн дараагаас С.Эрдэнэ тамга тэмдгээ Ц.Туваанд шилжүүлж өгснөөр АН доторх хамаг будлиан өрнөсөн гэдэг ч энэ намыг улс төрөөс арчиж, өөрсдөөр нь үгүй хийх сценарийг МАН бичсэн тухай амтай болгон л ярьдаг. Хамаг лидрүүдийг нь шоронд явуулж, улс төрийн гэмт хэрэгтнүүд болгосон. С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Да.Ганболд, С.Бямбасайхан, М.Энхсайхан гээд луугаруудыг нь барьж, хорьж, ялын бодлого сонсгож мөн ч их үйлийг нь үзсэн дээ. Монголын эдийн засагт гавьяа байгуулсан эдгээр эрхмийг гайтуулж, гайтуулж байгаад цагаатгасан. Тэднийг дахин улс төрд орох бүх боломжийг хааж, хилс хэрэгт унагасан нь АН-ын уналтын бас нэг шалтгаан байв. Одоо тэд хоёр талд тамга, тэмдэгнийхээ хэрүүлийг хийсээр… Монгол ард түмний өмнө хүлээсэн сөрөг хүчний үүргээ биелүүлж чадахгүй гутамшигтай байна. Төрийн бодлогыг зангидаж явсан тэд түүхэнд шившигтэйгээр тарсан тухай тэмдэглэн үлдэх гээгүй л бол бушуухан нэг талдаа гармаар юм. Мэдээж хаа, хаанаа ашиг сонирхол байгаа л даа. Гэхдээ ямар үзэл баримтлал дор нэгдсэнээ тунгааж, ялгарах ёстой. Яг энэ цаг үед АН-ыг зангидах зангарагтай, тулхтай улстөрч үгүйлэгдэж байна. Ц.Элбэгдоржийг яг тохирно гэж хэсэг сэвсэн. Харин мань хүн өөрөө сонирхолгүй. С.Эрдэнэ, Женко хоёр байгаа цагт энэ нам хэзээ ч эвлэхгүй гэж жирийн гишүүд дэмжигчид нь зүхдэг. Ямар сайндаа л С.Эрдэнэ Их хурал дээрээ нэвширтэл зодуулж байхав дээ. Улбаа нь одоо ч хэрүүлээр үргэлжилсээр. Их хурлын зохион байгуулагчид даргынхаа нүдүүлсэн буруутанг нэг нэгнээсээ хайгаад нэлээд хэрүүлтэй байгаа гэнэ. С.Эрдэнийн хувьд намын даргын суудлаа өгөхөд бэлэн гэдгийг ярилцлага болгондоо илэрхийлдэг. Тийм хүн гарч ирэхэд ч амаргүй. Хоёр талд бужигнасан олныг нэгтгэж, эрх баригчдын элдэв дайралтаас бамбай мэт халхлах хашир улстөрч л энэ суудалд тэсэж, дараагийн сонгуулиас өмнө намаа эвлүүлж чадна. Тэгвэл сүүлийн үед АН дотор С.Баярцогтыг намын даргаар тавих яриа өрнөж эхэлсэн байна. Ирэх 2024 оны Их хурлын сонгууль ойртох тусам АН энэ янзаараа явбал улам хэцүүднэ. Анх байгуулагдсан барууны үзэл баримтлалаараа нэг талдаа гарч, АН-ын туган дороо нэгдэж чадвал дараа, дараагийн олон сонгуульд ялалт байгуулж чадна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ч.Өнөрбаяр: Олон улсын хоригт орсон ОХУ-тай хамтарсан хээрийн сургууль хийх нь буруу DNN.mn

ОХУ-ын зэвсэгт хүчний 300 орчим зэвсэг техник, 1000-аад албан хаагчид манай улсад хээрийн сургууль хийх болсон тухай асуудал нийгмийн анхаарлын төвд байна. Мөн үнийн өсөлт, инфляц ард түмний бухимдлыг төрүүлсэн сэдэв болов. Эдгээр асуудлаар Ардчилсан намын удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “ОХУ-ын танк, цэрэг манай улсад орж ирж, хээрийн сургууль хийх гэж байгаа тухай мэдээлэл явж байна. Гэтэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Батлан хамгаалахын яам, холбогдох байгууллагууд таг чиг байна. Манай улс бол дайтаж байгаа аль нэг орны талд ордоггүй бодлоготой. Хуучин манай улс олон оронтой хамтарч хээрийн сургууль хийдэг байсан. Ингэхдээ НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагааг дэмжих зорилготой хээрийн сургуулийг хийдэг байв. Тэдгээр улсууд дайн хийж буй орны талд ордоггүй байсан. Харин одоо өөр байна. ОХУ дайтаад дэлхийд хүчирхийлэл үйлдээд, үүнийхээ төлөө олон улсын санкцид орсон. Харамсалтай нь бид энэ бодлоготой нь зэрэгцээд хээрийн сургууль хийх гээд явж байгаа нь дэлхийд буруу ойлголт өгнө. Манайх Үндсэн хуулиараа гадны цэргийг улсдаа байрлуулах буюу дамжин өнгөрүүлэхийг хориглодог. Энэ бол хуучин цагт оросын цэрэг Монголд орж ирж байрладаг байсан цагийг санагдуулж байна. Үүгээрээ дайтагч аль нэг улсын талд байгаа гэдгээ харуулах гэж байна.

Энэ цэргийн ажиллагаанд ОХУ-ыг Украин руу дайрсныг зөвтгөж кноп дарсан Беларусь, Узбекстан зэрэг өөрийн гэсэн толгой байхгүй Оросын хэдэн халаасны улсууд л орох гэж байна. Ардчилсан Монгол Улс ийм зарчмаар явж болохгүй. Уг асуудалд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл амьгүй байгаад гайхаж байна. Дээрээс нь эрхч баригч МАН түүхт 100 жилийнхээ ойгоор улсынхаа эдийн засгийг сүйрүүлж, найр наадам хийж л бэлэг барьж байна шүү дээ. Ардчилсан нам 2012-2016 онд засаг барих хугацаанд улс орны амьдрал ямар байсныг эргэн саная. Тухайн үед дизель түлш 1640 төгрөг байсан бол одоо 4000 төгрөг гарсан байна. Өнөөдөр шатахууны үнэ нэмэгдэж, бараа бүтээгдэхүүн өдрөөс өдөрт өсч байхад эрх баригчид юу хийсэн юм. Сая ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын айлчлалаар юу ч шийдсэнгүй. Ганц шийдсэн юм нь энэ оныг дуустал АИ-92 бензиний үнийг хэвээр байлгана гэсэн. Оросын Гадаад хэргийн сайдын айлчлалын зорилго иймхэн байсан юм уу. Ирэх оны нэгдүгээр сараас АИ-92-ын үнэ нэмэгдэх юм уу. Он гараад эдийн засаг бүр ч элгээрээ хэвтэнэ гэж байгаа. Засгийн газрын гал тогоог эдийн засаг мэдэхгүй Ц.Нямдорж бариад сууж байна. Улс орноо ийм байдалд оруулчихаад яагаад хариуцлага хүлээхгүй байна вэ. УИХ-ын даргаа Засгийн газарт хариуцлага тооц оо. Үгүй бол тарцгаа. Дээрээс нь ард түмнээ ялгаварладаг бодлого байж болохгүй.

Дайныг эсэргүүцэж, үзэл бодлоо илэрхийлсэн “NoWar” жагсаалд оролцсон залууст хилийн хориг тавьсан байна. Тэд ямар гэмт хэрэгтэн үү. Яагаад Үндсэн хуульд заасан эрхийг нь хязгаарлаж байгаа юм бэ. Ийм байдлаар хүний эрхийг уландаа гишгэж болохгүй. Эрх баригчдын явуулж байгаа бодлогод ямар ч шийдэл харагдахгүй байна. АН-ын дэд дарга Ч.Отгочулуу “Инфляц өндөр байгааг бүгд мэдэж байгаа. Засгийн газар инфляцийн шалтгааныг гадаад нөхцөл байдал руу чихэж байна. Энэ үнэн бодитой мэдээлэл биш. Инфляц нэмэгдсэн шалтгааныг 100 хувь гэж үзвэл 20-30 хувь нь гадны нөлөөтэй, 70 хувь нь цэвэр бодлогын алдаа. Жишээлбэл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдэгдэл гаргахдаа “Бид АИ-92 бензиний үнийг барина. Яагаад гэвэл сонгогчдын ихэнх нь энэ бензинийг хэрэглэдэг” гэж шууд хэлсэн. Өөрөөр хэлбэл, популист бодлого явуулж байна. Гэтэл тухайн улсын эдийн засаг, уул уурхай, газар тариалан, тээвэр, мал аж ахуй дээр тогтдог. Эдгээр салбарын үндэс нь дизелийн түлш байдаг.

Айл өрх, хувь хүмүүс тогтвортой үнээр АИ-92 бензин худалдан авч байгаа ч бусад хэрэгцээгээ яах юм бэ. Бусад бүх бараа бүтээгдэхүүний үнэ хоёр дахин өсөж байна. Хятадын инфляц 2.5 байгаа. Манай гол худалдааны түншийн барааны үнэ тогтвортой байгаа. Тэгвэл тээврийн зардал нэмэгдсэнээс болж манайд бараа, бүтээгдэхүүний үнэ өсч байна. Засгийн газар тээвэрлэгчдийнхээ ажлыг булааж авдаг болсон. Хувийн хэвшилд квот өгдөггүй. Ажилгүйдэл, ядуурал өсч байгааг бүгд мэдэж байгаа. Дээрээс нь эзлэн түрэмгийлэгчидтэй нийлж, хээрийн сургууль хийж байж хар жагсаалтад орох вий дээ” гэлээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Мэндээ: Хямралт нөхцөл байдал гүнзгийрэхээс сэргийлэх арга зам нь яриа, хэлэлцээний механизм гэдэгт улс орнууд санал нэг байна DNN.mn


ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэнгийн дэд захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Ж.Мэндээтэй ярилцлаа.


-Цар тахлын улмаас хоёр жил завсарлаад байсан уг хурал өнөө жил ямар онцлог, ач холбогдолтой болов. Ер нь хоёр том гүрний дунд, хил гааль хаалттай, эдийн засаг хүнд байдалд орсон Монгол Улсыг дэлхийн улс орнууд өмөөрч дуугарч байх юм уу. Энэ хүнд байдлаас гарахад нь туслах санал, санаачилга гаргаж байна уу?

-Цар тахлын үр дагавар хараахан арилаагүй, их гүрнүүдийн хоорондын геополитикийн сөргөлдөөн хурцадсан нөхцөлд манай улс “Нээлттэй, олон тулгуурт, бие даасан” гадаадын бодлогын хүрээнд олон улсын хурлаа зохион байгууллаа. Энэ удаагийн хуралд Япон, БНСУ, ОХУ, АНУ, Канад, Энэтхэг, Кыргызистан, Франц, Австрали, Турк зэрэг улсын 30 орчим төлөөлөгч, эрдэмтэн судлаачид, олон улсын 10 байгууллагын 15 төлөөлөгч, мөн манай улсад суугаа дипломат төлөөлөгчдийн газрын 30 гаруй төлөөлөгч оролцлоо. Цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн учраас БНХАУ-аас ирж оролцохоо бидэнд мэдэгдээд байсан зочид маань орж чадсангүй. Гэхдээ тус улсын судлаачид онлайнаар оролцож, байр сууриа илэрхийлэв. БНАСАУ-ын төлөөлөгчид, судлаачид энэ удаа ямар нэгэн байдлаар оролцож чадсангүй. Энэ удаагийн хурлын хамгийн сонирхолтой, оролцогчдын анхаарал татсан, талархал хүлээсэн хуралдаан бол НҮБ-ын Улс төрийн газартай хамтран зохион байгуулсан залуучуудын хуралдаан байв. Тус газар, НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-тай хамтран хэрэгжүүлж байгааг “Зүүн хойд Азийн энх тайвны ирээдүй” төсөлд оролцож буй бүс нутгийн залуучуудын төлөөллийг оролцуулж,тэдний байр суурийг илэрхийлэх зорилгоор энэ хуралдааныг зохион байгуулсан. Гадаад, дотоодын туршлагатай судлаачдад залуусыг сонсож, ярилцсан энэ хэсэг таалагдсан, цаашид залуусын оролцоог нэмэгдүүлэхийг хүсч байлаа. Мөн Кыргызистаны төлөөлөгчид хуралдаанд оролцож, ялангуяа, ковидын дараах эдийн засгийн нөхцөл байдал, хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо. Хэдийгээр Зүүн хойд Азийн бүс нутгийн арга хэмжээ боловч Төв Азийн улс орон оролцсон нь манай улсын газарзүйн байрлал, гадаад бодлогын онцлогийг харуулсан болов уу. Бид яах аргагүй, хоёр бүс нутгийг холбон оршдог, Төв Азийн улс орнуудтай түүхэн болон орчин цагийн холбоо хэлхээ, хамтын ажиллагаатай. Дүгнээд хэлэхэд, бид “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-гээ амь оруулж, олон улсын төлөөлөгчид, судлаачидтай Зүүн Хойд Азийн аюулгүй байдал, эдийн засгийн асуудлаар мэтгэлцсэн хурлаа амжилттай хийлээ.

-Энэ удаагийн бага хурлын хүрээнд таван салбар хуралдаан болсон. Эрдэмтэн судлаачдаас ямар шинэ санаа, шийдэл дэвшүүлэв?

-Энэ удаагийн хурал таван үндсэн хэсгээс бүрдсэн. Хуралдааны нэгдүгээр хэсэг нь бүс нутгийн аюулгүй байдлын тулгамдсан асуудлуудын талаар БНХАУ, БНСУ, Япон, ОХУ, Канад болон манай улсын судлаачид хэлэлцэж, Зүүн хойд Азийн бүс нутагт зөрчил, мөргөлдөөний эх сурвалжууд хэвээр байна. Бүгдийн сэтгэлийг эмзэглүүлж байгаа асуудал бол Орос-Украины хооронд болж буй зэвсэгт мөргөлдөөн, Солонгосын хойгийн байдал, Хятад-Америкийн харилцааны цаашдын чиг хандлага гэж дүгнэлээ. Хоёрдугаар хэсэгт бүс нутгийн итгэлцлийг бэхжүүлэх арга механизм боломжийн талаар судлаачид байр сууриа солилцлоо. Цаашид хямралт нөхцөл байдал үүсэх, гүнзгийрэхээс сэргийлэх чухал арга зам нь яриа, хэлэлцээний механизм гэдэг дээр бүгд санал нэг байгаа нь ажиглагдав. Олонх судлаач “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г жишээ болгож байлаа. Мөн энэ хэсэгт Европын судлаачдыг оролцуулж, тэдний арга, туршлагыг сонсохыг эрмэлзсэн. Гуравдугаар хэсгийн хуралдаанд Зүүн хойд Азийн бүс нутгийн залуусын төлөөлөл оролцож, бүс нутагт энх тайван ч ирээдүйг бий болгоход залуусын үүрэг оролцооны талаар санал дэвшүүлж, өөрсдийн судалгааныхаа үр дүнг танилцуулсан. Дөрөвдүгээр хэсгийн хуралдааныг Монголын бизнесийн зөвлөлтэй хамтран зохион байгуулж, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар олон улсын байгууллага, төр, засгийн байгууллагын төлөөлөл, судлаачид санал солилцох боломж олгов. Тавдугаар хуралдаанаар олон улсын банк санхүүгийн байгууллага, судалгааны хүрээлэн, судлаачдын төлөөлөлтэйгөөр Зүүн хойд Азийн эрчим хүчний эрэлт хэрэгцээ, цаашдын хандлага, боломж, сорилтын талаар ярилцлаа. Мэдээж хэрэг, “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-гээр бүс нутгийн хүндрэлтэй асуудлыг бүгдийг нь хэлэлцээд, оновчтой хувилбар гаргах, шийдэл олох боломжгүй. Харин бид эдгээр асуудлуудыг чөлөөтэй, нээлттэй ярилцах боломжоор хангаж байгаа юм.

-Зүүн хойд Азийн олон талт хамтын ажиллагааны үр дүнгийн талаар та сонирхуулахгүй юу?

-Зүүн хойд Азийн бүс нутагт хамтын ажиллагаа нэлээд сул гэж дүгнэж болно. Бүс нутагт хамтын ажиллагааг эрчимжүүлэх, итгэлцлийг бэхжүүлэх маш олон санал санаачилгыг улс орнууд гаргадаг. Гэхдээ их гүрнүүдийн хоорондын өрсөлдөөн, сөргөлдөөн, түүхэн болон ирээдүйн нөхцөл байдалтай холбоотой үл итгэлцсэн байдал давамгайлсан, зарим улсын хувьд дайны аюул занал арилаагүй, зөвхөн гал зогсоосон байдалтай байгаа зэргээс шалтгаалаад эдгээр санал санаачилгууд хэрэгждэггүй, тэгсхийгээд намждаг. Зарим улсад дотоодын улс төрийн нөхцөл байдлаас ч болдог болов уу. Хэдийгээр эдийн засгийн хувьд биднээс илүү чадавх боломжтой, олон улсын тавцанд нөлөө бүхий улс орнууд ч хамтран ажиллахад хүндрэлтэй. Харин манай улсын хувьд эдийн засаг болон олон улсын харилцаанд нөлөө багатай ч бүс нутгийн улс орнуудтайгаа ямар нэгэн зөрчилгүй, бүх улс орнуудтай адил түвшинд харилцдаг, олон тулгуурт гадаад бодлогыг тууштай баримталдаг, төвийг сахисан давуу талаа ашиглан энэхүү олон улсын арга хэмжээг зохион байгуулж байна. Хамгийн гол үр дүн нь манай судалгааны байгууллага, судлаачид гадны судлаачидтай санал солилцох, олон улсын байгууллага, улс орнуудын төлөөлөл бүс нутгийн асуудлаар харилцан ярилцах боломжийг олгож байгаад хурлын үр дүнд орших болов уу.

-Цар тахлын дараах бүс нутгийн эдийн засгийн хувьд ямар бодлого хэрэгжүүлж байна вэ?

-Энэ удаагийн эдийн засгийн хуралдаанд оролцогчид дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн цаашдын төлөв байдал хүндхэн байгаа талаар ярилцлаа. Цар тахлын нөлөөг бууруулахын тулд олон улсын санхүүгийн байгууллагууд болон улс орнууд томоохон бодлогын арга хэмжээ, дэмжлэгийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. Ази, Номхон далайн ихэнх орнууд, ялангуяа Зүүн хойд болон Төв Азийн орнууд цар тахлаас бүрэн ангижирч чадаагүй байгаа. Украин, Оросын дайн үргэлжлэх тусам хүнс, эрчим хүчний үнийн өсөлт инфляцид үзүүлэх нөлөөг бууруулахын тулд улс орнууд шаардлагагүй зардлыг бууруулж, нийгмийн хамгааллын зорилтот арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Мөн улс орнууд өрийн дарамтад орох эрсдэл өндөр байгаа тул төсвийн ухаалаг зарцуулалт, татварын бааз суурийг төрөлжүүлэх, байгаль орчны татварын орлогыг нэмэгдүүлж, орлогыг ядуурлыг бууруулах хөтөлбөрт зарцуулах хэрэгтэй байгаа аж. Эдгээр асуудлыг шийдвэрлэх арга замуудыг улс орнууд хамтаар эрж хайх хэрэгтэйг анхааруулж байлаа.

-Бага хурлын анхаарал татсан нэг салбар хуралдаан бол эрчим хүчний асуудал байлаа. Ер нь бүс нутагт ойрын жилүүдэд эрчим хүчний ямар асуудал тулгарах вэ. Даван гарах боломжуудыг хэрхэн харж байна вэ?

-Миний хувьд энэ асуудлаас нэлээд хөндий. Гэхдээ хуралдааны хэлэлцүүлгийг ажиглаж байхад, бүс нутгийн эрчим хүчний хэрэглээ нэмэгдэхийн хэрээр цэвэр эрчим хүчний эрэлт, үйлдвэрлэл өсөх бөгөөд БНСУ, БНХАУ, Япон, ОХУ сэргээгдэх эрчим хүчний техник, технологи, ноу-хау, инновацийн талаар хамгийн сүүлийн үеийн ололт, үйлдвэрлэлийг нэвтрүүлж байгаа, манай улс сэргээгдэх эрчим хүчний өндөр нөөцтэйг оролцогчид үнэлж байв. Гэвч улс хоорондын хоёр ба олон талт яриа, хэлэлцээ, эрчим хүчний түгээх, дамжуулах байгууллагуудын хамтын ажиллагаа, төлөвлөлт, геополитикийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын дутагдал, ашиг-өртгийн хандлага, харилцан ашигтай байх нөхцөл, хөгжиж буй орнуудын эрчим хүчний дотоод үйлдвэрлэл, дамжуулах сүлжээний дотоод холболтын өнөөгийн байдал зэрэг нь хамтын ажиллагаанд саад учруулсаар байгааг онцолж байсан.

-Уламжлал болон зохион байгуулж ирсэн “Улаанбаатарын яриа хэлэлцээ”бага хурлаас манай улс юу хожих вэ. Ямар үр дүн хүлээж болох вэ. Ер нь хойд солонгосчууд өөрсдийнх нь талаар ингэж улс орнууд хэлэлцдэгийг тоодог юм уу?

-Манай улсын хувьд олон талт хамтын ажиллагаанд маш идэвхтэй оролцох учиртай. Ялангуяа, өнөөгийн цаг үед буюу их гүрнүүдийн хооронд геополитикийн өрсөлдөөн, сөргөлдөөн даамжирч, улс орнуудын гадаад бодлогын орон зай хумигдаж байгаа. Ийм үед бид олон улсын байгууллага, НҮБ, Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, АСЕАН-ы Бүсийн чуулга зэрэг байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, улс орондоо олон улсын оролцоотой арга хэмжээг маш идэвхтэй зохион байгуулж, олон улсын тавцан дахь байр суурь, нэр хүндээ өргөх учиртай. Хэдийгээр геополитикийн зөрчилтэй байгаа ч, манай улс олон улсын энхийг сахиулахын “Хааны эрэлд” сургуулиа хийлээ. Дэлхийн 30-аад улсын төлөөлөл оролцсон НҮБ-ын эмэгтэй энхийг сахиулагчдын хурал хийлээ. “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-гээ уламжлал ёсоор зохион байгууллаа. Хоорондоо зөрчилтэй байгаа бүх улс орнуудын төлөөлөл манай оронд ирж, нэг арга хэмжээнд оролцлоо. Энэ бол манай ахмад дипломатын санаачилсан, суурийг нь тавьсан чухал бодлогын үргэлжлэл. Бид аль нэгэн улсын шахалтад орж тасалдуулж, сулруулж болохгүй бодлого. Боломжийг ашиглан, энэ хурлыг хамтран зохион байгуулсан ГХЯ, мөн энэ арга хэмжээнд өөрийн улсын судлаачид, судалгааны байгууллагын төлөөллийг оролцуулах тал дээр дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан гадаадын улс орнуудын ДТГ-ын хамт олонд талархал илэрхийлмээр байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Амьдрах ийм сайхан DNN.mn

Өсвөр насандаа өндөр хадан цохион дээрээс үсэрч амиа хорлохоор шийдэж байсан охин өнөөдөр олон улсын том группт зөвлөхөөр ажиллаж байна. Олон жилийн өмнө түүнд тохиолдсон түүхийг хуваалцъя.

Үеийн нөхдийнх нь гадуурхал, доог тохуутай харц, доромж үгс охины сэтгэлд бугшсаар энэ хорвоог орхиё гэсэн ахархан бодолд хөтөлсөн гэдэг. Дотроо хуримтлагдсан асуудлыг тамын тогооны зовлон шиг санаж, өөрийгөө егүүтгэхээс өөр сонголтгүй хэмээн сумын төвийнхөө ард дүнхийх уул өөд мацжээ. Хориод метрийн өндөртэй эгц хадан цохионы орой дээр гараад иртэл охины толгой эргэж, хөл нь салганав. Сумын төвийнхөө хоёр давхрын байшингаас өөр өндрийг мэдэхгүй түүний үнхэлцэг амаар нь гарах шахна. “Нэгэнт дууссан хорвоо юм чинь юундаа айдаг юм” гэж зоригоо чангалаад хөлөө урагш тавилаа. Кинон дээр гардаг шиг түүнийг хорьж, болиулах гэж араас нь хэн ч зууралдсангүй. Буцаж нэг алхаж, явган суугаад эхэр татан уйлав. Сургуулийн хашаан дотор хөөрцөглөн тоглох хүүхдүүдийн хөөр баясал, банкны үүдэнд багшралдах хүмүүсийн хөл хөдөлгөөн, дэлгүүрийн хаалга байн, байн онголзох дүр зураг гээд сумын төвийн аж амьдрал охины өмнө тодоос тод зурайна.

“Хэрвээ би байхгүй болчихвол хайртай дүүгээ сургуульд орохыг харж чадахгүй нь. Дүү маань сургуульд ороод над шиг хүүхдүүдэд шоглуулбал хэн өмөөрөх бол. Миний бие тээр доор хэвтэж байхыг ээж, аав маань харвал галзуурах байх даа. Ноднин жил саахалтын Жанлав ахын ганц хүү мотоциклтой хонинд явж байгаад онхолдоод өөд болоход ээж, аав нь яаж зовлоо доо, бурхан минь” гэхчлэн бодол охины толгойд ар араасаа хөвөрнө. Тэрбээр урт гэгч нь амьсгаа авч, өөрийгөө тайвшруулаад уулнаас бууж явахдаа ирээдүйн амьдралаа сайхнаар төсөөлж, гэгээн мөрөөдлөө дотроо зуржээ. Хэрэв тухайн үед охин хадан хавцлаас үсэрсэн бол өнөөдрийн энэ амжилтын эзэн болж чадахгүй. Түрхэн зуурын сэтгэл гутрал, шаналлаас болж хорвоог орхих нь дэндүү хайран. Одоо амталж байгаа аз жаргал, амьдралын өнгийг мэдрэхгүй гэхээр үнэхээр харамсмаар.

Охины хэлэх дуртай үг бол “амьдрах ийм сайхан”. Цаг хугацаа бүхнийг эдгээдэг. Түүний сэтгэлийн шарх нь одоо аньсан. Асуудлыг даван туулах гарц шийдэл олон. Амьдрал баян, амьдрах үнэхээр сайхан.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Бямбадорж: Үндсэн хуулиас гадуур зэрлэг үйл ажиллагаа явуулахыг эсэргүүцнэ DNN.mn

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт(ҮХНӨ)-ийг явуулахтай холбогдуулан УИХ-ын чуулган энэ долоо хоногт завсарласан билээ. Ард иргэд Үндсэн хуулийг өөрчлөхөд ямар байр суурьтай байгаа зэрэг саналыг нь авахаар гишүүд тойрогтоо ажиллаж байна. Тэгвэл энэ цаг үед АИХ-ын депутатууд ҮХНӨ-ийг эрс эсэргүүцэж, Цэцэд гомдол гаргав. Тэдний нэг Хүний эрхийн үндэсний комиссын дарга асан Ж.Бямбадоржтой ярилцлаа.


-Та бүхэн яагаад ҮХНӨ-ийг эсэргүүцэх болов?

-УИХ сая 34 дүгээр тогтоол гэж баталсан байна. Энэ тогтоолын дагуу парламент завсарлаад гишүүд тойрогтоо ажиллаж байгаа юм билээ. Үнэндээ тэр тогтоолын учрыг сайн олохгүй байна. ҮХНӨ-ийг хийнэ гэж яриад байх юм. Ямар төсөл гаргасан нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, бэлэн төсөл байхгүй. ҮХНӨ оруулах дөрвөн чиглэл гээд нэг юм гаргасан харагдана лээ. Тиймээс энэ тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Ардын их хурлын дарга, УИХ-ын дэд дарга асан Ж.Гомбожав, УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд асан сансрын нисгэгч Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа бид дөрөв Цэцэд хандсан юм.

Дээр дурдсан УИХ-ын 34 дүгээр тогтоол нь Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн.

-Одоо мөрдөгдөж байгаа Үндсэн хуулийг эрх баригч нам гурван жилийн өмнө орон даяар ард нийтийн санал асуулга явуулж нэлээд нухацтай сайн хэлэлцэж баталасан шүү дээ. Энэ удаад УИХ-ын тогтоол гаргасан нь хуулийн ямар заалтуудыг зөрчиж байна вэ?

-Нэгдүгээрт, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 1.2-т “Энэ хуулиас гадуур Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг завдах, хуйвалдан оруулах аливаа үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуульт байгуулалд халдсан хэрэг гэж үзнэ” гэж заасан байгаа. Гэтэл ҮХНӨ хийнэ гэж яриад байгаа хуулийн заалтаа нарийвчлан боловсруулаагүй байж, тодорхойгүй, ямар ч шалгуургүй зүйлээр иргэдийн санал авах гээч үйл ажиллагааг энэ сарын 18-26-ны өдрийг дуустал явуулахаар болж, шууд хэрэгжүүлж иргэдийг төөрөгдүүлсэн ажлаа эхэллээ.

Зүй нь хуулиа ард түмнээр хэлэлцүүлэх гэж байгаа бол хуулийн төслөө биччихээд явуулах ёстой. Гэтэл хүмүүсийн тархи угаасан үйлдлийг хийж байгааг нь эсэргүүцэж байна. Хоёрдугаарт, мөн хуулийн “3.1.Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болсон тохиолдолд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно” гэсэн заалтыг зөрчсөн байна. Ковидын хууль энэ оныг дуустал хүчинтэй байгаа шүү дээ. Гэтэл одоо ингээд явж байж болохгүй ээ. Гуравдугаарт, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг нэгэнт оруулсан бол уг нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш найман жилийн дотор уг асуудлаар нэмэлт, өөрчлөлт дахин оруулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж байгаа юм.

-Та бол Үндсэн хуулийн Цэцийн дарга байсан хүн. Тэгэхээр Цэц уг асуудлыг яаж шийдэх бол?

-Цэцийн гишүүд битгий хэл жирийн хуульчид, иргэд хүртэл “УИХ-ын 34 дүгээр тогтоол ноцтой юм болжээ” гэж харагдахаар хуулийн заалтыг өнөөдрийн үйл ажиллагаатай нь холбогдуулж тавьсан байгаа. Төслөө боловсруулаад ард нийтээр хэлэлцүүлэх ёстой. Ямар ч шалгуур байхгүй. Тэгсэн хэрнээ гишүүд уулзалт хийгээд яваад байгаа биз дээ. Хичнээн хүн оролцов, ямар санал гаргав, хэдэн хувь нь дэмжиж байх юм, хэдэн хувь нь дэмжихгүй байна гэдгийг гаргах ямар ч шалгуур байхгүй. Зүгээр л олон нийтийн тархийг угаах гэсэн үйл ажиллагаа явуулж байна шүү дээ. Журмын тухай хуулиар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа бол заавал төслөө боловсруулах ёстой юм шүү. Түүнээс битүү юм тавьчихаад хууль зөрчиж байна. Энэ бол ҮХНӨ оруулахыг завдсан, хуйвалдаан хийсэн гэдэг нь тов тодорхой. Тэгээд ч хуулийн заалтаас Үндсэн хуульд халдсан үйлдэл гэж үзэхээр харагдаж байгаа.

-Үндсэн хуулийн Цэц эрх баригчдын гар, хөл болсон гэж шүүмжлэх нь элбэг. Тэгэхээр та бүхний гомдлыг хэлэлцэхгүй бол яах вэ?

-Хэлэлцэнэ. Хэлэлцүүлнэ бид нар. Ямар шийдвэр гаргах нь тэдний мэдлийн асуудал учраас урьдчилж шүүмжилж ярих эрх байхгүй, харъя.

-Наймдугаар сард УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж ҮХНӨ-ийг хэлэлцэх нь нэгэнт тодорхой болчихсон юм билээ?

-ҮХНӨ оруулах журмын тухай хуулийг өөрчилж байж цааш явах ёстой. Тэгэхээр нөхцөл байдалд тааруулж хууль өөрчлөхийг дэлхийн ардчилсан битгий хэл ардчилсан бус орнууд хүлээн зөвшөөрдөггүй юм. Ганц жишээ хэлье. Филлипин цаазаар авах ялыг халаад НҮБ-д бүртгүүлсэн. Ийм байтал одоогийн ерөнхийлөгч Родриго Дутерте буцаад Үндсэн хуулиндаа оруулах гэснийг дэлхий нийт эсэргүүцсэн. Яагаад гэвэл нөхцөл байдалд тааруулж хууль өөрчлөхийг, гаргахыг дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрдөггүй. Үүн шиг зэрлэг юм байхгүй. Өөрөөр хэлбэл, тухайн нөхцөл байдалд тааруулаад хууль гаргаад байх юм бол юу болох вэ. Муу хэлдэг социализмын үед ч ийм байгаагүй шүү.

-Сонгуулийн тогтолцоог өөрчилж, УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийн тулд ҮХНӨ оруулах шаардлагатай гэж яриад байгаа?

-Миний бие 1990, 1992 оны сонгуулийн хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг бас л нөхөдтэйгөө хамтарч, боловсруулж, бичиж, батлуулсан. Одоо ҮХНӨ оруулна гэж эдний ярьж байгаа асуудал бол зүгээр л хувийн эрх ашиг юм шүү. Дараагийн сонгуульд яаж сонгогдох уу гэдгээ л ярьж байна. Өөр бодож байгаа юм алга, тэдэнд. Энэ ядуурал, ажилгүйдэл, авлига хээл, хахууль гээд бүх зүйл Үндсэн хуулиас болж байгаа мэтээр ярьж байна. Ёстой гайгүй байлгүй. Үндсэн хуулийг чинь зохиож бичээгүй юм. Дэлхийн жишиг байна. Тэр дундаа Ром, Германы систем гэж байдаг. Маш олон орон их газрын системийг Үндсэн хуульдаа чиглэл болгосон байдаг юм. Бид ч тэгсэн. Тийм ч учраас 1992 оноос хойш Герман, ардчилсан орнууд Монгол Улсын эрх зүйн тогтолцоог шинэчлэхэд маш их үүрэг гүйцэтгэсэн. Германы олон сан их ч хөрөнгө гаргасан даа. Өндөр хөгжилтэй Япон орон хүртэл Германы системээр Үндсэн хуулиа баталсан.

-Засгийн газраас зарласан Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой нэлээд олон хуульд өөрчлөлт оруулж, шинэчлэх шаардлагатай юм билээ. Тэдгээр заавал суурь хуультайгаа уялдаж байх ёстой учраас ҮХНӨ оруулах гээд байгаа юм биш үү?

-Тийм зүйл байхгүй. Тэр бол зөвхөн шалтаг. Харин шалтгаан биш. Үндсэн хууль бол хамгийн ерөнхий зүйлийг заадаг. Тэр дотор нь нийцүүлээд ерөнхий зүйл нь зарчим байдаг. Нэг ёсны том хашааг нь хийж өгч байгаа юм. Хашаан дотроо юугаа хийх нь УИХ, Засгийн газрын эрх мэдлийн асуудал. Харин хашаанаас гарч болохгүй. Тэгвэл зарчмаа зөрчинө гэсэн үг.

-Эрх баригч нам заавал ҮХНӨ оруулах гээд зүтгээд байгаа нь олон нийтэд бас хардлага төрүүлж байна. Одоо байгаа сонгуулийн тогтолцоогоороо явбал тэд бүрэн ялах боломжтой. Гэхдээ дандаа өөрсдөө ялаад баймааргүй байна, бусад намтай хамтарч, хүчтэй сөрөг хүчинтэй төр баймаар байна гэсэн маягтай тайлбар хийж байгаа харагдах юм. МАН том юманд унах гээд ингэж ҮХНӨ-ийг яаравчлаад байна уу гэж ярих хүмүүс ч байна лээ. Харин та улс төрийн өнцгөөс нь юу гэж харж байна вэ?

-Би хуульч хүний хувьд мэргэжлийн талаас нь яримаар байна. Үндсэн хуулийг боловсруулах ажилд эхний өдрөөс нь оролцож батлуулсан хүний хувьд, үүнээс хойш УБХ, УИХ-ын анхны хурлаас өгсүүлээд суурь хуулиудыг анх гаргалцсан хүний хувьд хэлэхэд өнөөдөр ҮХНӨ оруулах ямар ч шаардлага байхгүй. Үндсэн хууль бол суурь хууль. Байшингаар тайлбарлахад фундамент нь. Байшин барьчихаад суурь нь буруу болжээ гээд хөндөөд байвал нурна даа. Тэрнээс хойд талын фундаментыг нь нураагаад урд тал нь хэвээрээ байж байг гэвэл тэр ямар байшин болох уу. Дэлхийн жишигт Үндсэн хууль тогтвортой байх зарчим байдаг юм. Дэлхийн анхны Үндсэн хууль АНУ-д 1787 онд батлагдаж байсан. Өнөөдрийг хүртэл 230 гаруй жилийн хугацаанд 26-хан удаа нэмэлт, өөрчлөлт орсон байдаг юм. Тэр нэмэлт, өөрчлөлт гэдэг нь бараг л ганц заалт байдаг. Дээр нь дэлхийн II дайны дараа өнөөдрийн өндөр хөгжилтэй орнуудын ихэнх нь Үндсэн хуулиа шинэчилсэн. Үүнээс хойш Үндсэн хуулиа эрэмдэглэж, зэрэмдэглэсэн улс бараг байхгүй. 1960-аад оноос эхлээд дэлхийн колонийн систем задарсан. Колонид байсан орнууд ч Үндсэн хуулиа баталсан. Бас өнөөдрийг хүртэл сүртэй өөрчлөлт хийгээгүй байгаа. Үндсэн хуулиа тогтвортой мөрдөх нь улс орны хөгжилд чухал ач холбогдолтой. Нийгэмд болохгүй, бүтэхгүй байгаа бүхнийг Үндсэн хуулиас болж байгаа гэж тайлбарлаж, олны толгойг угаадгаа боль гэж хэлмээр байна. Ер нь их л сонин байна даа.

-АИХ-ын депутатууд ҮХНӨ-ийг эсэргүүцэж өлсгөлөн зарлана гэл үү?

-Үндсэн хууль баталсан АИХ-ын зарим депутатууд өлсгөлөн зарлах тухай яриа гаргасан юм билээ. Харин манай Ж.Гомбожав гуай “Та нар тайван бай. Байдлыг харах ёстой” гэж тайвшруулсан гэсэн. Ер нь хууль бус Үндсэн хуулиас гадуур зэрлэг үйл ажиллагаа явуулахыг эсэргүүцэж, мөнгөөр жагсдаг улсуудаас өөр байдлаар хандана шүү гэдгийг хаахаанаа бодох ёстой.